Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Батмөнх |
Хэргийн индекс | 144/2022/0058/Э |
Дугаар | 2020/ШЦТ/66 |
Огноо | 2022-05-16 |
Зүйл хэсэг | 11.3.1., |
Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/66
2022 оны 05 сарын 16 өдөр Дугаар 2020/ШЦТ/66 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Анхтуг,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,
Шүүгдэгч: Э.Батдаваа,
Шүүгдэгч: Ч.Одбаатар,
Шүүгдэгч: М.Сүхбаатар /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ханх овогт Энхбатын Батдаваа, Олхонууд овогт Чойжилын Одбаатар, Боржигин овогт Мэдрээгийн Сүхбаатар нарт холбогдох 2129001860120 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Замын инженер мэргэжилтэй, “ ЭСТО ” ХХК-д Геодизын инженер ажилтай, ам бүл 7, Аав, ээж, 2 дүү, эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг, Төв аймаг Батсүмбэр сум 4 дүгээр баг Үдлэг гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Ханх овогт Энхбатын Батдаваа /РД:ГЮ97042114/,
Монгол улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Замын инженер мэргэжилтэй, “ Эн Си Эф ” ХХК-ний Шар тээг төслийн багийн ахлах ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 43 дугаар хороо Аптай 4 дүгээр гудамжны 449 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Олхонууд овогт Чойжилын Одбаатар, /РД:У361120917/,
Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Замын инженер мэргэжилтэй, “ Эн Си Эф ” ХХК-д Ерөнхий инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 11 дүгээр байрны 13 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Боржигин овогт Мэдрээгийн Сүхбаатар /РД:АМ84122936/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Батдаваа Эсто” ХХК-ийн геодезийн инженерээр ажиллаж байхдаа тус компанийн удирдлагаас баталсан “Ажлын байрны тодорхойлолт”-д заагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тогтолцооны хүрээнд хүлээх үүрэг”-ээ зөрчиж геодезийн туслах ажилтан М.Түвшинбат, Б.Мөнхцолмон нарт 2021 оны 06 сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс баруун хойд зүгт 51-52 дахь км-ийн тус сумаас Өмнөговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай авто замын дээгүүр өндөр хүчдэлийн шугам огтлолцох цэгээс замын түвшин хүртэлх 2П8 зайг хэмжих үүрэг өгсний улмаас М.Түвшинбат нь өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулж, нүүр, нуруу, баруун гар, өгзөг, хоёр хөл хамарсан биеийн нийт гадаргуугийн 50 орчим хувийг эзэлсэн 2-3-р зэргийн түлэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,
Шүүгдэгч Ч.Одбаатар нь “ЭН СИ ЭФ” ХХК-ийн Шар тээг төслийн “Багийн ахлагч”-аар ажиллаж байхдаа Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 01/782 дугаартай албан бичгийг буруу ойлгон зөрчиж, ЭСТО ХХК-ийн геодезийн инженер Э.Батдаваад трансын дагуу өндөр хүчдэлийн утасны өндөр хэмжих даалгавар өгсний улмаас Э.Батдаваа нь туслах ажилтан М.Түвшинбат, Б.Мөнхцолмон нарт 2021 оны 06 сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс баруун хойд зүгт 51-52 дахь км-ийн тус сумаас Өмнөговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай авто замын дээгүүр өндөр хүчдэлийн шугам огтлолцох цэгээс замын түвшин хүртэлх зайг хэмжих үүрэг өгч, М.Түвшинбат нь өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулж, нүүр, нуруу, баруун гар, өгзөг, хоёр хөл хамарсан биеийн нийт гадаргуугийн 50 орчим хувийг эзэлсэн 2-3-р зэргийн түлэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,
Шүүгдэгч М.Сүхбаатар нь “ЭН СИ ЭФ” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 01/782 дугаартай албан бичгийг буруу ойлгон зөрчиж, Шар тээг төслийн “Багийн ахлагч”-аар ажиллаж байсан Ч.Одбаатарт трансын дагуу өндөр хүчдэлийн утасны өндөр хэмжих даалгавар өгсний улмаас Ч.Одбаатар нь “ЭСТО” ХХК-ийн геодезийн инженер Э.Батдаваад утсаар дээрх үүргийг өгч Э.Батдаваа нь туслах ажилтан М.Түвшинбат, Б.Мөнхцолмон нарт 2021 оны 06 сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс баруун хойд зүгт 51- 52 дахь км-ийн тус сумаас Өмнөговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай авто замын дээгүүр өндөр хүчдэлийн шугам огтлолцох цэгээс замын түвшин хүртэлх зайг ч хэмжих үүрэг өгч, М.Түвшинбат нь өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулж, нүүр, нуруу, баруун гар, өгзөг, хоёр хөл хамарсан биеийн нийт гадаргуугийн 50 орчим хувийг эзэлсэн 2-3-р зэргийн түлэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Батдаваа нь мэдүүлэхдээ: “Хавтаст хэрэгт мэдүүлгээ үнэн зөв өгсөн байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Одбаатар нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй өмнөх мэдүүлэгтэй адилхан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Сүхбаатар нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хэргийн газрын үзлэгхийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-н 16-22- р тал/
“ЭСТО” ХХК-ний Зааварчлагааны дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 23- р тал/
Хохирогч М.Түвшинбатын “...2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “ЭСТО” ХХК дээр ажил 8 цагт эхлээд байж байтал өдөр 13:00-14:00 цагийн хооронд цайндаа орсны дараа Геодызын инженер Батдаваа ах, хамт ажилладаг Мөнхцолмон бид хоёрыг та хоёр хамт яваад замын налуугийн хязгаарын чулууг 49-50 дахь км-ийн хооронд байдаг өндөр хүчдэлийн шугамын бондгор бөөрөнхий болон зам хоёрын хоорондох хэмжээг аваад хэмжилт хийгээд ир гээд жолооч Батсайхантай портер машинтай яваад Мөнхцолмон бид хоёрыг 49 дахь километр дээр буулгаад бид хоёрыг эхлээд налуугийн хязгаарын чулууг өрчхөөд цааш өндөр хүчдэлийн шугам зам хоёрыг хэмжих гээд бөмбөлгийнх нь доор очоод эхлээд Мөнхцолмон рекээ өргөөд хүрэхгүй байхаар нь би рекээ барьж Мөнхцолмон зураг дарахаар болж би гартаа рекээ бариад дээшээ өргөсөн хүрсэн үгүйг нь мэдэхгүй нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-30-р тал/
Гэрч Х.Мөнгөншагайгийн: “Өндөр хүчдэл хамгаалалтын бүсэд ажил үүрэг гүйцэтгэх гэж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж нь ажил эхлэхийн өмнө тухайн ашиглагч байгууллагаас ажил гүйцэтгэх хүмүүсийн нэрс, техник хэрэгслийн талаар мэдээлэл өгч, албан бичгээр зөвшөөрөл авч ажил үүрэг гүйцэтгэх ёстой байдаг юм.” гэсэн мэдүүлэг /хх-н 38-39-р тал/
Гэрч С.Магвангийн “...М.Түвшинбат нь цахилгааны хэмжилт хийх албан тушаалтан бишээ. Энэ хүн гадаслагаа зөөх зам талбайн цэгийг тогтоох, ажлын ашиглаж байгаа багаж тоног төхөөрөмжийг зөөх, байрлуулах гэх мэт ажлын хийх үүрэгтэй байдаг.”, “Батдаваа надад хэлэхдээ “ерөнхий гүйцэтгэгч Одбаатар цахилгаан утасны өндрийг хэмжээд өг” гэж над руу утсаар хэлсэн юм. Энэ нь албан бус үүрэг юм. Ин си эф ХХК-ийн ерөнхий гүйцэтгэгч Одбаатар нь шар тээг төслийн удирдагч Амаржаргалд албан бичгээр хүргүүлэх ёстой байсан юм. Гэтэл Одбаатар инженер Батдаваа руу шууд утсаар хэлж үүрэг өгсөн байсан. Батдаваа нь тухайн үед төслийн удирдагч руу хэлж мэдэгдэх ёстой байсан. Тэгээд мөн хэмжилт хийхэд Батдаваа өөрөө эзгүй байсан.”, “Геодезийн инженер болон Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, хариуцсан туслах ажилтан нар байх ёстой. Цахилгаанаас хамгаалах хувцас өмсөх ёстой, мөн рекээр хийх ёсгүй, тусгай багажаар хэмжилтийг хийдэг, мөн өндөр хүчдэлийг салгаж, тоггүй болгох ёстой...” гэсэн мэдүүлэг /хх-н 51- 52-р тал/
Гэрч Ч.Одбаатарын “...Манай компанийн гүйцэтгэх захирлаар Тулга- Эрдэнэ гэдэг хүн байдаг юм. Мөн ерөнхий инженер Сүхбаатар гэдэг хүн байдаг юм. Тэгээд энэ хоёр хүн Түвшинбатыг осолддог өдрийн урд өдөр нь над руу утсаар залгаад “тэр манай замтай огтлолцож байгаа өндөр хүчдэлийн шугамнуудыг хэмжилт хий” гэж үүрэг өгөхөөр нь би маргааш өглөө нь ЭСТО ХХК-ийн төслийн удирдагч Амаржаргал руу холбогдох гэтэл утас нь холбогдох боломжгүй байхаар нь хэмжилтийн инженер Батдаваатай утсаар холбогдоод өндөр хүчдэлийн шугам доор нь хэмжилт хиймээр байна гэдэг үүрэг өгсөн юм. Хэмжилтийг яаж хийх талаар мэдэхгүй учраас хэмжилт хий гэдэг л үүрэг өгсөн. Тэгээд тэр өдрийн орой осол болсон талаар мэдээд Цогтцэций сумын эмнэлэг дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Аптанцоожтой хамт ирсэн. Тэгээд шөнийн 24 цагийн үед Түвшинбатыг Улаанбаатар хотруу зөөвөрлөсөн. Хамт Алтанцоож явсан би яваагүй үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 56-57-р тал/
Гэрч Ж.Цэцэгсүрэнгийн “...Би 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Цогтцэций сумын нутаг болох Шар тээгийн төслийн кемп дээр байсан. Тэгээд тэр өдрийн 18 цагийн үед байх манай кемп дээр хүмүүс шуугилдаад байхаар нь юу болсон талаар асуучхаад туслах ажилтан Түвшинбатыг тогонд цохиулчихсан байна гэж хэлсэн.Би осол болсон газар дээр очиход хүмүүс байгаагүй бүгдээрээ сумын эмнэлэг рүү явчихсан байсан...Тухайн өдрийн зааварчилгаанд тийм ажил ороогүй байсан.Би тухайн үед мэдээгүй тэгээд осол болсны дараа М.Түвшинбат, Б.Мөнхцолмон нарыг өндөр хүчдэлийн шугамын доор хэмжилт хийх гэж явсан гэдгийг мэдсэн...Ер нь бол Батдаваа хамт явах ёстой юм. М.Түвшинбат, Б.Мөнхцолмон хоёр геодизын туслах ажилтан байгаа юм...тухайн үед рекэрээр хийсэн байсан.Тэр рекны толгой нь түлэгдсэн байсан...”гэсэн мэдүүлэг /хх-н 59-60-р тал/
Гэрч Г.Батсайханы “...Энэ хоёр хүнийг геодизын инженер Батдаваа авч яваад яваад талбай дээр нь замдаа хүргэж өг гэж хэлсэн.Би тэгээд хоёр туслах авч яваад замдаа буулгасан...” гэсэн мэдүүлэг/хх-н 62-р тал/
Э.Гэрч Б.Урангоогийн “...Манай байгууллагын зүгээс Түвшинбатад нийт 23.386.205 төгрөгийн тусламж болон эмчилгээний зардлыг бүрэн төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 64-р тал/
Гэрч М.Сүхбаатарын “...Би тухайн үед хотод байсан. 2021 оны 06 дугаар сард / өдрийг нь санахгүй байна / Ч.Одбаатарт утсаар өмнөх оны 2020 оны цахилгааны шугамын өндрийг хэмжсэн хэмжилтээ над руу явуул гэж хэлсэн.Тэгэхэд Одбаатар жоохон байж байгаад эргээд над руу утсаар залгаад 2020 онд хийсэн хэмжилт байхгүй байна гэхээр би дахин газар дээр нь очоод хэмжээд явуул гэсэн үүрэг өгсөн юм. Тэгээд би 2 хоногийн дараа нөгөө хэмжилтийг хийх гэж байгаад нэг хүн тогонд цохиулан осолдож эмнэлэгт эмчлэгдэж байгаа талаар сонсож мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 66-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 6455 дугаартай “...1. М.Түвшинбатын биед нүүр, нуруу, баруун гар, өгзөг, хоёр хөл хамарсан биеийн нийт гадаргуугийн 50 орчим хувийг эзэлсэн 2- 3-р түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 68-69-р тал/,
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Гантуяагийн гаргасан 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 88-89-р тал/,
2021 оны 09 сарын 02-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх-н 92-93-р тал/,
ЭСТО ХХК-ийн Ерөнхий захирал Д.Батжаргалын 2020 оны 07 сарын 07-ны өдрийн 02/01-71 дугаартай тушаал /хх-н 214-р тал/,
“ЭСТО” ХХК-ийн геодезийн инженер Э.Батдаваагийн Ажлын байрны тодорхойлолт/хх-н 188-191-р тал/,
“ЭН СИ ЭФ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тулга-Эрдэнэ 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 20/07 дугаартай тушаал /хх-н 211-213-р тал/,
“ЭН СИ ЭФ” ХХК-ийн Шар тээг төслийн багийн ахлах ажилтан Ч.Одбаатарын Ажлын байрны тодорхойлолт/хх-н 146-р тал/,
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ний 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/782 дугаартай албан бичиг /02/1401 дугаартай албан бичгийн хуулбар /хх-н 165-166-р тал/,
Гэрч Э.Батдаваагийн: “...Тухайн өдөр би Цогтцэций сумын төвд ажилтай явж байхад Одбаатар над руу утсаар залгаад “өндөр хүчдэлийг өнөөдөр яаралтай хэмжээд надад өгөөдхөө” гэж хэлэхээр нь би кемп рүү хоолондоо орох гээд явж байхад дахиад Одбаатар утсаар залгаад “Өнөөдөөр орой 18 цагаас өмнө амжаад хэмжээд өгөөдхөө” гэж хэлэхээр нь би “үүнийг яаж хэмжих юм болоо би хэмжиж мэдэхгүй шүү дээ” гэхэд Одбаатар “рекээ дээш нь сунгаад надад багцаалдаад өгчихөө” гэж надад үүрэг даалгавар өгсөн. Тэгээд кемп дээр очоод хүмүүсээ хоолонд нь оруулчхаад би кемп дээр байж байгаад Түвшинбат, Мөнхцолмон хоёрыг дуудаад ажилд нь гаргаад кемпийн машинаар явуулсан. Тэгээд тэр хоёрт “хөвөөнийхөө чигийг тавиад өндөр хүчдэл дээр очоод хэмжиж болохоор бол хэмжээдхээ” гэж хэлээд “хэрвээ болохгүй бол хэрэггүй тогонд цохиулчихваа, намайг хүлээж байгаарай” гэж хэлээд явуулсан юм.”, “...Би тухайн өдөр энэ хоёр хүнд өдөр тутмын зааварчилгааг өгөөгүй 7 хоногийн зааварчилгааг өгсөн.” гэсэн мэдүүлэг хх- 45-46-р тал/,
2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 019/009 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-н 221-232-р тал/,
Гэрч Б.Нямсамбуугийн “...Уг зураг нь цахилгаан дамжуулах агаарын шугам авто замын огтлолцол байгаа схем зургийг хэлдэг юм...Далангийн өндөржилтийн зураг газрын түвшинээс дээш тухайн далан нь ямар зайнд баригдаж байгаа өндрийг харуулсан зургийг хэлнэ.Энэ талаар авто замын зургийн инженерүүд нь тодорхой мэднэ...Эрчим хүчний тухай хуульд зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чухал ач холбогдолтой...”гэсэн мэдүүлэг/2хх-н 13-15-р тал/,
Яллагдагч Э.Батдаваагийн “...2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед намайг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын эмнэлэг дээр ажилтны биеийг үзүүлээд явж байхад “ЭН СИ ЭФ” ХХК-ний ажилтан Одбаатар над руу утсаар залгаад “өнөөдөр орой 13 цагаас өмнө амжаад хэмжээд өгөөтхөө” гэж хэлэхээр би үүнийг яаж хэмжих юм болоо би хэмжиж мэдэхгүй шүү дээ гэхэд Одбаатар зам хэмждэг рэкийг дээш нь сунгаад надад багцаалдаад өгчихөө гэж надад үүрэг даалгавар өгсөн.Над руу дараа нь дахиж залгаад өнөөдөр 18 цагаас өмнө амжаад хэмжээд яаралтай явуулаа гэж хэлсэн Би тэгээд кемп дээр очоод хүмүүсээ өдрийн хоолонд нь оруулчхаад би кемп дээр байж байгаад Түвшинбат, Мөнхцолмон хоёрыг дуудаад ажилд нь гаргаад кемпийн портер маркийн машинаар явуулсан. Тэгээд туслах ажилтан Түвшинбат, Мөнхцолмон хоёрт хөвөөнийхөө чигийг тавиад өндөр хүчдэл дээр очоод хэмжиж болохоор бол хэмжээтэхээ гэж хэлээд хэрвээ болохгүй бол хэрэггүй тогонд цохиулчихваа, намайг хүлээж байгаараа гэж хэлээд явуулсан юм.Тэгээд 17 цагийн үед намайг кемп дээр байж байхад Түвшинбат, Мөнхцолмон нар машинтай ирээд машинаас Мөнхцолмон бууж ирээд Түвшинбат тогонд цохиулчихлаа агаа гэж хэлэхээр би машин дээр очоод үзэхэд арын суудал дээр Түвшинбат хэвтэж байсан нурууны ар талын хувцас нь түлэгдсэн, нүүр дух хэсэг нь цэврүү үүссэн байдалтай байхаар би “яагаад ийм болчхов” гэхэд мэдэхгүй гэж хэлсэн. Би тэгээд Түвшинбатыг Цогтцэций сумын эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед би яаралтай эм тариаг нь авч өгсөн...Энэ хоёр геодезийн туслах ажилтан хийж байсан. Энэ хоёр геодезийн инженерийн үүргийг цаг тухай бүрт биелүүлэх үүрэгтэй...Би осол болох үед кемп дээр байсан юм...Би тухайн өдөр төлөвлөгөөт ажил байгаагүй. Одбаатар над руу утсаар ярьж яаралтай өндөр хүчдэлийг хэмжих үүрэг өгсөн...Түвшинбат өндөр хүчдэлийн шугаман доор хэмжилт хийх байгаад тогонд цохиулсан... Түвшинбат нь цахилгааны хэмжилт хийх эрх бүхий албан тушаалтан бишээ, энэ хэмжилтийг би ч хийх эрх байхгүй...Одбаатар гэдэг хүн над РУУ утсаар хэлэхдээ “Өндөр хүчидэлийг хэмжээд явуулаа гэж хэлээд байхаар би М.Түвшинбат, Б.Мөнхцолмон нарыг хэмжээд ир гэж явуулсан. Гэхдээ болохгүй бол хийгээд хэрэггүй, намайг хүлээгээд байж байгаарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 114-115-р тал/
Яллагдагч Ч.Одбаатарын “...Манай “ЭН СИ ЭФ” ХХК-нд 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдөр “Үндэсний цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас албан тоотыг хүргүүлсэн байсан. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед Сүхбаатар ерөнхий инженер над руу утсаар хэлэхдээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах өндөр хүчдэлийн шугамын өндөржилтийг хэмжих тул үүнийг хэмжиж явуулаад орой 18 цагт над руу явуул гэж хэлэхээр би “ЭСТО” ХХК-ний төслийн удирдагч Амаржаргалтай холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байхаар нь геодезийн инженер Батдаваад өндөр хүчдэлийг хэмжих захиалга өгсөн. Тэгээд би ажилтай явж байгаад орой 18 цагийн үед кемп дээр очиход манай кемп дээр гадны машин орж ирсэн тэр машинаас хэмжилтийн туслах Мөнхцолмон бууж ирээд инженерийн байдаг өрөө рүү гүйгээд явсан. Тэр үед тог тасарсан байсан. Би тэгээд яагаад тог тасарсан юм бол ямар нэгэн юм болсон байна гээд хүн явуулсан чинь туслах ажилтан Түвшинбатыг өндөр хүчдэлийн тогонд цохиулсан байна сумын эмнэлэг рүү аваад явлаа гэж надад хэлсэн...Тухайн үед төслийн удирдагч нь утас холбогдохгүй байхаар хэмжилтийн инженерт хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 124-125-р тал/
Гэрч Б.Мөнхцолмонгийн “...Батдаваа хэмжилт хийж ирээ гэж Түвшинбат бид хоёрыг явуулсан юм аа. Тэгэхдээ хийж болохгүй бол намайг очтол түр хүлээж
байгаарай гэж хэлсэн юм аа...Батдаваа кемп дээр байсан. Би замын машин олоод Түвшинбатыг кемп рүү авч явсан...Бид хоёр хэмжилт хийх эрх байхгүй...Бид хоёр зам дээр цэг тавьж замын хэмжилтийг хийхэд ашигладаг рек багажийг барьж өгдөг юм.Зургийг Батдаваа инженер өөрөө авдаг юм...” гэсэн мэдүүлэг /2хх-н 21-р тал/
Гэрч Н.Бямбадоржийн “...Би “Цахилгаан дамжуулах үндэсний” ТӨХК-ний Говийн бүсийн салбарын ерөнхий инженерийн албыг хашдаг юм.Би мэргэжлээрээ 9 жил ажиллаж байна..Бид нарын хийх ажил нь эх үүсвэрээс цахилгаан эрчим хүчийг худалдаж аваад тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт өгөх үүрэгтэй ба өндөр хүчдэлийн агаарын шугамын ашиглалтыг бүрэн хариуцаж ажилладаг юм...Өөрөөр хэлбэл цахилгаан эрчим хүчийг таслалгүй найдвартай дамжуулах үүрэгтэй төрийн өмчид компани юм...Хэрвээ хүчдэлийн шугаман дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах бол /авто болон төмөр зам/ тохиолдолд манай байгууллагад албан тоотоор хандаж, ямар үйл ажиллагаа явуулах талаар зөвшөөрөл авч, зөвшөөрлийн үндсэн дээр манай байгууллагаас хянагч тавьж ажиллах ёстой юм. “Эн Си Эф” ХХК нь албан ёсоор манай байгууллагаас зөвшөөрөл аваагүй ба авто замын трассын зургийг ирүүлээгүй...тусгай зориулалтын багажаар хэмжиж тодорхойлдог юм.Үүнийг мөн мөн мэргэжлийн хүн очиж хийх ёстой. Рек багажаар өндөр хүчдэлийн зай хэмжээг хэмжиж болохгүй хориотой юм...” гэсэн мэдүүлэг /2хх-н 49-50-р хуудас/
Гэрч О.Дөлгөөн “...Өндөр хүчдэлийн доор хэмжих ажлыг өндөр хүчдэлийн шугам хариуцсан инженер техникийн ажилтан нар хийх ёстой хэмжихдээ тусгай лазер метрээр хэмждэг юм. Өндрийн доор авто зам хийж гүйцэтгэж байгаа компани манай байгууллагад албан хүсэлт гаргаж хэмжүүлэх үүрэгтэй, манайд албан ёсоор хандаагүй...” гэсэн мэдүүлэг /2хх-н 53-р тал/
Яллагдагч М.Сүхбаатарын “...Намайг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод байдаг ажил дээрээ байж байхад манай менежер Баасансүрэн надад албан бичиг өгсөн. Тэр албан бичиг нь 2021.06.24-ний өдрийн 01/782 дугаартай “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний бичиг байсан. Би энэ тоотын дагуу манай компанийн инженер ажилтан Одбаатар луу утсаар ярьж “Цахилгааны шугамыг замаас хэдэн метрийн өндөрт байгааг туслан гүйцэтгэгч “Эсто”ХХК-ниар хэмжүүлэн нааш явуул” гэж үүрэг өгсөн юм.Материал ирээгүй хэмжилт хийж байхдаа осол болж хүн түлэгдсэн гэдэг талаар сонсож мэдсэн. Юунаас болж осол болсон талаар мэдээгүй...Манай компани ямар нэгэн албан тоот “Эсто” ХХК-нд хүргүүлээгүй. Би өөрийн компанийн ажилтан Одбаатар үүрэг өгч утсаар хэлсэн юм. Ер нь бол ажил үүргийн дагуу хийгдэх ажлыг утсаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-н 65-р тал/,
“ЭН СИ ЭФ” ХХК-ний Ерөнхий инженер М.Сүхбаатарын ажлын газрын тодорхойлолт /2хх-н 67-р тал/,
“ЭН СИ ЭФ” ХХК-ний Ерөнхий инженер М.Сүхбаатарын ажлын байрны тодорхойлолт /2хх-н 74-75-р тал/,
Иргэний хариуцагч В.Алтанцоожийн “...Би тухайн үед Цогтцэций сумын нутагт байдаг өөр кемп дээр ажилтай явж байхад Одбаатар над руу утсаар яриад “Сүхбаатар Улаанбаатар хотоос над руу луу утсаар яриад өндөр хүчдэлийг хэмжих хэрэгтэй байна, цахилгаан шугам сүлжээнээс бичиг ирсэн” гэж надад хэлсэн.Тэгээд орой 17 цаг 40 минутын үед “Эсто” ХХК-ний кемп дээр тог тасарсан. Тэгээд би кемпийн гадаа зогсож байхад нэг цагаан машин ирээд Батдавааг сураад явахаар Одбаатар “энэ нэг юм боллоо шүү” гээд тодруулахаар явсан тэгээд буцаж ирээд “Эсто” ХХК-ний ажилтан тогонд цохиулсан байна эмнэлэг рүү аваад явсан гэхээр би сумын эмнэлэг дээр араас очиход эмч нар үзээд хувцас хунарыг тайлчихсан биений түлэнхийг цэвэрлэж байсан. Тэр түлэгдсэн хүнийг Түвшинбат гэдэг геодезийн туслах ажилтан байсан. Тэгээд сумын эмч нар яаралтай Гэмтэл рүү аваачиж үзүүлсэн дээр байх гэж зөвлөсөн тул бид нар Амаржаргалтай утсаар ярьж байгаа унаа олоод тэр шөнөдөө Улаанбаатар хот руу хамт авч явсан...Ер бол манайх замын технологи, стандарт шаардлага, гүйцэтгэлийг хянах үүрэгтэй байдаг юм. ”ЭСТО” ХХК-нь манай компанийн туслан гүйцэтгэгч юм. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 019\009 дугаартай замын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэ гэрээний 3.2, 3.3-д “Эрүүл ахуй хөдөлмөрийн аюулгүй байдлын холбоотой асуудлаа туслан гүйцэтгэгч нь компани нь бүрэн хариуцна гэж тодорхой заасан байгаа...” гэсэн мэдүүлэг/2хх-н 151-р тал/,
Иргэний хариуцагч Б.Мөнхсайханы “...Би болсон ослын талаар тодорхой мэдээлэл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-н 156-р тал/,
2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Ослын хэрэгт шинжээчдийн багаар шинжилгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлт /2хх-н 162-165-р тал/,
Шүүгдэгч Э.Батдаваа хувийн байдалтай холбогдох баримт /1-р хх-н 129-140, 188-191, 214, -р хуудаст/,
Э.Батдаваа эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 126-р хуудаст/,
Э.Батдаваа Депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1-р хх-н 236-241, 244,-р хуудас/,
Шүүгдэгч Ч.Одбаатар хувийн байдалтай холбогдох баримт /1-р хх-н 142-164, 211-213, 216-220, -р хуудаст/,
Ч.Одбаатар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 127-р хуудаст/,
Ч.Одбаатар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 235, 242-243, 245-249-р хуудас/
Шүүгдэгч М.Сүхбаатар хувийн байдалтай холбогдох баримт /2-р хх-н 67-73, 88-95, -р хуудаст/,
М.Сүхбаатар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2-р хх-н 111-р хуудаст/,
М.Сүхбаатар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-н 96-106-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Э.Батдаваа Эсто” ХХК-ийн геодезийн инженерээр ажиллаж байхдаа тус компанийн удирдлагаас баталсан “Ажлын байрны тодорхойлолт”-д заагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тогтолцооны хүрээнд хүлээх үүрэг”-ээ зөрчиж геодезийн туслах ажилтан М.Түвшинбат, Б.Мөнхцолмон нарт 2021 оны 06 сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс баруун хойд зүгт 51-52 дахь км-ийн тус сумаас Өмнөговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай авто замын дээгүүр өндөр хүчдэлийн шугам огтлолцох цэгээс замын түвшин хүртэлх 2П8 зайг хэмжих үүрэг өгсний улмаас М.Түвшинбат нь өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулж, нүүр, нуруу, баруун гар, өгзөг, хоёр хөл хамарсан биеийн нийт гадаргуугийн 50 орчим хувийг эзэлсэн 2-3-р зэргийн түлэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,
Шүүгдэгч Ч.Одбаатар нь “ЭН СИ ЭФ” ХХК-ийн Шар тээг төслийн “Багийн ахлагч”-аар ажиллаж байхдаа Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 01/782 дугаартай албан бичгийг буруу ойлгон зөрчиж, ЭСТО ХХК-ийн геодезийн инженер Э.Батдаваад трансын дагуу өндөр хүчдэлийн утасны өндөр хэмжих даалгавар өгсний улмаас Э.Батдаваа нь туслах ажилтан М.Түвшинбат, Б.Мөнхцолмон нарт 2021 оны 06 сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс баруун хойд зүгт 51-52 дахь км-ийн тус сумаас Өмнөговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай авто замын дээгүүр өндөр хүчдэлийн шугам огтлолцох цэгээс замын түвшин хүртэлх зайг хэмжих үүрэг өгч, М.Түвшинбат нь өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулж, нүүр, нуруу, баруун гар, өгзөг, хоёр хөл хамарсан биеийн нийт гадаргуугийн 50 орчим хувийг эзэлсэн 2-3-р зэргийн түлэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,
Шүүгдэгч М.Сүхбаатар нь “ЭН СИ ЭФ” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 01/782 дугаартай албан бичгийг буруу ойлгон зөрчиж, Шар тээг төслийн “Багийн ахлагч”-аар ажиллаж байсан Ч.Одбаатарт трансын дагуу өндөр хүчдэлийн утасны өндөр хэмжих даалгавар өгсний улмаас Ч.Одбаатар нь “ЭСТО” ХХК-ийн геодезийн инженер Э.Батдаваад утсаар дээрх үүргийг өгч Э.Батдаваа нь туслах ажилтан М.Түвшинбат, Б.Мөнхцолмон нарт 2021 оны 06 сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс баруун хойд зүгт 51- 52 дахь км-ийн тус сумаас Өмнөговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай авто замын дээгүүр өндөр хүчдэлийн шугам огтлолцох цэгээс замын түвшин хүртэлх зайг ч хэмжих үүрэг өгч, М.Түвшинбат нь өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулж, нүүр, нуруу, баруун гар, өгзөг, хоёр хөл хамарсан биеийн нийт гадаргуугийн 50 орчим хувийг эзэлсэн 2-3-р зэргийн түлэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хоёр. Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан
Хохирогч М.Түвшинбатын биед хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 6455 дугаартай “...1. М.Түвшинбатын биед нүүр, нуруу, баруун гар, өгзөг, хоёр хөл хамарсан биеийн нийт гадаргуугийн 50 орчим хувийг эзэлсэн 2- 3-р түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 68-69-р хуудас/ тогтоогдож байна.
Хохирогч М.Түвшинбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ: “...Мөнхсайхан овогтой Түвшинбат нь 2021 оны 06-р сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн төвийг Нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх авто замд “ Эн Си Эф ” ХХК-ийн туслан болох “Эсто” ХХК-д геодизийн туслах ажилтнаар ажиллаж байх үедээ өндөр хүчдэлд цохиулан гэмтэл авсан гэмтлийн нөхөн төлбөр болох 33,000,000 төгрөгийг “Эсто” ХХК, 10,000,000 “ Эн Си Эф ” ХХК тус тус өгсөн. Хохирлын нөхөн төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэж байгаа тул ... дээрх компаниудад гомдолгүй учир эрүүгийн 2129001660120 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байх тул шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. /хх-н 2-р хх-н 199-р хуудас/.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нарт урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 126, 127, 2-р хх-н 111 дүгээр хуудас/,
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нарт нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нарыг нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ханх овогт Энхбатын Батдаваа, Олхонууд овогт Чойжилын Одбаатар, Боржигин овогт Мэдрээгийн Сүхбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батдавааг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Одбаатарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сүхбаатарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь ямар нэгэн санал гомдолгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батдаваа, Ч.Одбаатар, М.Сүхбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ