Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Н.Ганчимэг,

хохирогч Б.*******,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ганчимэгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр, ******* аймаг, ******* суманд төрсөн, настай, , , , эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ,, д бүртгэлтэй боловч , тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 16 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан 16 жилийн хорих ял дээр 6 жилийн хорих ялын зарим болох 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 20 жил хорих ялаар тогтоож, Нийслэлийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 867 дугаар магадлалаар 16 жил хорих ял болгон өөрчилсөн, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 12 жил 9 сар хорих ял болгон дүйцүүлэн хасаж, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 433 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 6 cap 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон,

******* овгийн ******* ******* /РД: /.

 

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.******* нь өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн хажууд байрлах хохирогч М. эзэмшлийн цэнхэр өнгийн контейнерын цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, тээврийн хэрэгслийн 18 инчийн 4 ширхэг обуд, 15 инчийн 1 ширхэг обудтай дугуй, 195*65*15 хэмжээтэй 2 ширхэг обудгүй дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 1.400.000 төгрөгийн,

2021 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө , гадна байсан “” ХХК-ийн эзэмшлийн агуулахын зориулалттай чингэлгийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, бүргэд хаалганы 16 ширхэг бариул, цэвэр усны булангийн хаалт 416 ширхэг, цахилгаан түрдэг хөрөө 1 ширхэг, хэв угсралтын түгжээ төмөр 240 ширхэг зэрэг барилгын материалыг улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 5.772.096 төгрөгийн,

2022 оны 02 дугаар сарын 13-наас 15-ны өдрийг хүртэлх хугацаанд , тоотод байрлах хохирогч Б.*******гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, усны сав, обудтай дугуй, уртасгагч, цахилгаан дрилл, төмөр тастагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 393.800 төгрөгийн, 

2022 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, газын плетка, газын баллон, битүү чанагч, сав зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 583.320 төгрөгийн, 

2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр , тоотод байрлах хохирогч Б.ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, 42 инчийн зурагт, зурагтын хүлээн авагч, удирдлага зэргийг улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 418.600 төгрөгийн, 

2022 оны 03 дугаар сарын 01-нээс 08-ны өдрийг хүртэлх хугацаанд , гэх газарт байрлах хохирогч Г. хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, халаагуур тень, 20 кг үхрийн мах, барилгын шахдаг хөөс 9 ширхэг, барилгын силикон 20 ширхэг, автомашины дугуй хийлэгч, автомашины багажийн ком зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 760.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн үед хулгай хийсэн нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ээж, ах хоёроо алдаж, мөнгөний хэрэг их гарсан. т гарсан хэргийг цагдаа нар илрүүлсэн. Би Яармаг, Налайх дүүрэгт үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээсэн. Мөрдөнд байхад миний даралт их унасан. Гадуур байхдаа блокны үйлдвэрт өдрийн 45.000 төгрөгөөр ажиллаж байсан. Хэрэв би Хорих 461 дүгээр ангид хоригдоогүй бол хохирлынхоо мөнгөний талыг төлөх байсан. Манай эхнэр саяхан төрсөн” гэв.

Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай хүүгийнд хулгай орсон. Би наана төрийн бус байгууллага дээр байсан. Манай хүүгийнх хөдөө хадмынх руугаа явсан учраас би өглөө, оройд гэрийг нь байнга эргэж байсан. Намайг өмнөх өдөр гэрийг нь эргэхэд машины мөр байгаагүй. Хажуугийн айл хулгай орсон гэж хэлээд очиход үүдний амбаарт машин тулгаж зогсоод авсан машины мөр байсан. Би Хан-Уул дүүргийн шинжээчид машинтай хүмүүс авсан байна гэж хэлсэн. Манай тэндээс такси баръя гэвэл элбэг олдохгүй. газар байдаг. Өмнө манай гэрт хулгай орж байсан. Яг адил арга замаар дахин орж, хаалга үүд эвдсэн байсан. Бид нар контейнерт байсан зүйлсийг нэхэмжлээгүй. Манай хүүхэд барилга дээр ажил хийх гээд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цохилттой дрилл 85.000 төгрөг, жижиг хайрцагтай дрилл 180.000 төгрөг, хар суурьтай уртасгагч, таслагч зэрэг дөрвөн зүйлийг 400.000 гаруй мянган төгрөгөөр худалдаж авсан. Би Хан-Уул дүүргийн цагдаагийн мөрдөн байцаагчид манай хүүхдүүдийн олон зүйл байгаа, би асууж тодруулъя гэсэн. Гэтэл цагдаагаас намайг 14 хоногийн дараа дуудна гээд дуудаагүй. Би цагдаа руу өөрөө ярьж, юу болсон эсэхийг асуусан. Цагдаагаас нэг өдөр танай хэргийг прокурорт шилжүүлэх гэж байна, ирээд хэргийн материалтай танилц гэсэн. Гэтэл алдагдсан эд зүйлийн үнэлгээг 300.000 төгрөгөөр гаргасан байсан. Би үнэлгээ зөвшөөрөхгүй гээд худалдаж авсан газраас тамгатай үнийн баримт аваачиж өгсөн. А.******* миний Солонгосоос авчирсан 2 сандлыг авсан. Манайхаас авсан зүйлийг такси зогсоож авч, багтахгүй. Манай гэрт согтуу хүн орсон гэж хэлэхээргүй зориуд, эрүүл саруул, эмх цэгцтэй, бүлэг хүмүүс орсон гэж хэлэхээр эд зүйлс авсан байна. Үнэлгээнд гарын үсэг зурахгүй гэхэд мөрдөн байцаагч танай өгсөн баримтуудыг хавсаргасан тул гарын үсэг зурчих гээд зуруулсан. Би энэ хүний сургийг гаргачхаад Хан-Уул дүүргийн цагдаад хэлсэн. А.******* ээжийгээ нас барсан гэлээ. Ээж нь биокомбинатад амьд байсан. Эд зүйлийн үнэлгээ зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг буцаалгамаар байна” гэв.

 

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 242А дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дахь тал), 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал), хохирогч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 28 дахь тал), 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Эд зүйл хураан авах тухай мөрдөгчийн санал (1 дүгээр хавтас хэргийн 188 дахь тал), 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 190 дэх тал), шүүгдэгч А.*******гийн гэрлэсний бүртгэлгүйн  лавлагаа, Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1 дүгээр хавтас хэргийн 78-79 дэх тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/880 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж (1 дүгээр хавтас хэргийн 160-161 дэх тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ЦХШЗ/328 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай” захирамж (2 дугаар хавтас хэргийн 07-09 дэх тал) зэрэг болно.

 

            Хохирогчийн өмгөөлөгч Ж.Батбаяр шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: “Дамно” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ХУ2-22-151 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 393.800 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэх тайлан (2 дугаар хавтас хэргийн 81-82 дахь тал) зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, хохирогчийн өмгөөлөгч Ж.Батбаяр хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж,шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас оролцов.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

  1. Шүүгдэгч А.******* нь өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн хажууд байрлах хохирогч М. эзэмшлийн цэнхэр өнгийн контейнерын цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, тээврийн хэрэгслийн 18 инчийн 4 ширхэг обуд, 15 инчийн 1 ширхэг обудтай дугуй, 195*65*15 хэмжээтэй 2 ширхэг обудгүй дугуй зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
  • Иргэнээс гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 85 дахь тал),
  • Хэргийн газрын үзлэг хийсэн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “...Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “” нэртэй үйлдвэрийн ертөнцийн зүгээр баруун хойд талд байрлах цэнхэр өнгийн контейнер ...зүүн талд байх үерийн жалганд 2 ширхэг цоож байв. ...цоожны дээд хэсэгт эвдлэгч багажны мөр 2 ширхэг байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. ...контейнер дотор автомашины дугуйнуудыг байрлуулж тавьсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 87-93 дахь тал),
  • Хохирогч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “” ХХК-ийн хажууд хувиараа дугуй засвар түрээсэлж ажиллуулдаг. ...2021 оны 12 сарын 19-өөс 20-нд шилжих шөнө гурвалжингийн гүүрний хажууд байдаг гаалийн агуулахаас 5 ширхэг Лексус ар икс машины обуд авч ирээд контейнерт хийсэн. Тухайн обудын нэг нь дугуйтай, дөрөв нь дугуйгүй байсан. Тэгээд би тухайн өдрөө Ургах наранд байдаг ахындаа очиж хоноод 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд очиж байж байгаад 2021 оны 12 сарын 23-ны өдөр 15:00 цагийн үед дугуй засвар дээрээ ирсэн чинь манай цэнхэр өнгийн контейнерын гадна хаалганы цоожийг эвдээд хаячихсан байсан ба хаалгыг нь онгойлгож үзэхэд 2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнө авч ирсэн 5 ширхэг обуд, 3 ширхэг дугуй алдагдсан байсан. ...миний өөрийн дугуйнууд, обуд байсан. ...манай контейнерт миний өөрийн 16 ширхэг дугуй, 4 ширхэг дугуй байсан. ...19-ний шөнө авч ирсэн обуд дугуй л алдагдсан байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 96-98 дахь тал),
  • “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №ТХҮ-621/2587 дугаартай “...автомашины обуд дугуйны нийт бодит үнэ 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг” гэх гэх алдагдсан эд зүйлсэд тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 110-112 дэх тал) зэрэг.

 

            2. Шүүгдэгч А.******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө , гадна байсан “” ХХК-ийн эзэмшлийн агуулахын зориулалттай чингэлгийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, бүргэд хаалганы 16 ширхэг бариул, цэвэр усны булангийн хаалт 416 ширхэг, цахилгаан түрдэг хөрөө 1 ширхэг, хэв угсралтын түгжээ төмөр 240 ширхэг зэрэг барилгын материалыг улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 5.772.096 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

  • 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн иргэн Х.оос гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 4 дэх тал),
  • Хэргийн газрын үзлэг хийсэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “..., Баганат өргөө хорооллын ертөнцийн зүгээр урд талд хойноос урагш харуулсан саарал өнгийн контейнер ...контейнерын ертөнцийн зүгээр зүүн урд талд саарал өнгийн цоожийг эвдэлсэн байдалтай ... цоожны ирмэг хэсэгт эвдлэгч багажны мөр байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. ...контейнер дотор цаасан хайрцагтай барилгын эд зүйлүүд эмх замбараагүй байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 7-11 дэх тал),
  • 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “ ... барилгын дэлгүүрийн хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн бичлэгт цагаан өнгийн шуудайтай зүйл үүрсэн хүн дэлгүүр рүү орж, .. улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байв...” гэх илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал),
  • 2022 оны 01 дүгээр сарын 23-ны Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дахь тал),
  • “” ХХК-ийн итгэмжлэл, зарлагын баримтын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 20-22, 47 дахь тал),
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай “” ХХК нь , хорооллын барилгын туслан гүйцэтгэгч юм. 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө барилгын хашааны гадна байрлах агуулахын зориулалттай 40 тонны чингэлгийн цоожийг эвдэж, бүргэд хаалганы бариул 16 ширхэг, цэвэр усны булангийн хаалт 20x15 хэмжээтэй 376 ширхэг, 15x15 хэмжээтэй 40 ширхэг, хэрэглэж байсан цахилгаан түрдэг хөрөө 1 ширхэг, таслагч багаж 1 ширхэг, хэв угсралтын түгжээ пин төмөр 1-2 шуудайд байсан зэрэг эд зүйлс алдагдсан. ...хяналтын камерын бичлэгт шөнийн 00:10 цагийн орчимд үл таних хүн манай агуулахын чингэлгээс эд зүйл хулгайлж байгаа хяналтын бичлэг байсан. Тухайн хүний тээврийн хэрэгсэл болон хулгай хийж байгаа хүний царай төрх танигдах боломжгүй байсан. Би өглөө ажилдаа 09:30 цагийн орчимд ирээд хулгай орсныг мэдээд барилга манаж хоносон манаач гаас асуухад “хулгай орсныг мэдээгүй” гэж хэлсэн” гэх мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дахь тал),
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...би тухайн үед алдагдсан зүйлсээ бүртгэж байгаад таслагч багажаа анзаараагүй алдсан гэж мэдүүлсэн байна. Тухайн таслагч багаж маань байгаа. Түрдэг хөрөөг хувь хүнээс худалдан авч байсан болохоор худалдан авсан ямар нэгэн баримт байхгүй. Бусад 375 ширхэг цэвэр усны хаалт, пин түгжээ, хаалганы бариул зэргийг худалдан авсан баримт байгаа” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 28 дугаар хуудас),
  • Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “” барилгын дэлгүүрт худалдаа эрхэлдэг. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагийн орчимд ажил дээрээ байхад үл таних хүн барилгын сантехникт ашигладаг аваарын хаалт буюу булангийн хаалт 15 ширхэгтэй 25 уут буюу 375 ширхгийг зарж борлуулахаар орж ирсэн. Би тухайн хүнээс булангийн хаалтыг 1 ширхгийг 800 төгрөгөөр бодож нийт 300.000 төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдаж авсан. Надад өөр эд зүйл зараагүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал)
  • “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 488 дугаартай “...бүргэд хаалганы бариул 16 ширхэг 560.000 төгрөг, цэвэр усны хаалт 15*20 хэмжээтэй 376 ширхэг 4.598.856 төгрөг, цэвэр усны хаалт 15*15 хэмжээтэй 40 ширхэг 489.240 төгрөг, цахилгаан түрдэг хөрөө 1 ширхэг 100.000 төгрөг, пин төмөр түгжээ 240 ширхэг 24.000 төгрөг, нийт 5.772.096 төгрөг” гэх алдагдсан эд зүйлд тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал),

- “Их Алтайн хүрд” ХХК-аас “...Л.ын нэр дээр бүртгэлтэй улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг А.******* нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5:00 цагаас 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цаг хүртэл түрээсэлсэн 586 дугаартай гэрээний хуулбар, гэрээний хавсралт бичиг баримт (1 дүгээр хавтаст хэргийн 49-51 дэх тал),

- “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №БЗДЗ-22-49 дугаартай “Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 9.668.317 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 127-129 дэх тал) зэрэг.

 

     3. Шүүгдэгч А.******* нь 2022 оны 02 дугаар сарын 13-наас 15-ны өдрийг хүртэлх хугацаанд , тоотод байрлах хохирогч Б.*******гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, усны сав, обудтай дугуй, уртасгагч, цахилгаан дрилл, төмөр тасдагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 393.800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

- 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Иргэнээс гаргасан гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийг хүлээн авсан 89131360 дугаартай дуудлагын лавлагааны хуудас (2 дугаар хавтас хэргийн 49 дэх тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “, гийн задгай тоот 5 ханатай гэр байх ба ...амбаар нь нимгэн төмрөөр хийгдсэн хаалга нь онгорхой цоожинд эвдрэл гэмтэлгүй, хаалганы бариул хэсэгт нимгэн төмөр нь дотогш далийсан эвдрэл гэмтэлгүй байв. ...гэрийн хойд хэсэгт байх шаргал өнгийн тавиурын ...дэргэд буйдан дээр Галакси А52 гэсэн бичиглэлтэй жижиг цагаан хайрцаг байх ба түүний гадна хэсгээс 5 ширхэг гарын хээний мөр бэхжүүлж авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтас хэргийн 51-55 дахь тал),

- Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр , тоот гэрээсээ гараад , 0 тоот гэрлүүгээ явсан юм. Түүнээс хойш , тоотод манай бага хүү Г. эхнэр, хүүхдүүдийн хамт байсан юм. Би хүү Г.аас асуухад “Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэртээ очоод хувцас эд зүйлсээ аваад нд ирсэн. Тухайн үед гэрийн эд зүйлс бүрэн бүтэн байсан. Би өөрөө харсан” гэж хэлсэн. Би 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 14:00 цагийн орчим , тоот гэртээ очиход манай гэрийн хаалга онгорхой, үүдний амбаарын хаалга довжооны модоор дарчихсан байхаар нь би хулгай орсон байна гээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс 40 литрийн хөнгөн цагаан усны сав 1 ширхэг, бор өнгийн шарга өнгийн  будаа агшаагч 1 ширхэг, приус 30 обудтай дугуй 1 ширхэг, дамартай шар өнгийн уртасгагч 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, төмөр тастагч 1 ширхэг, тээврийн хэрэгслийн багаж хэрэгсэл байсан саарал үүргэвчтэй цүнх, бор өнгийн хуйтай хутга 1 ширхэг алга болсон байна.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 59-60 дахь тал),

- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зуслангийн задгай тоот гэртээ ирээд гал түлчхээд буцаад явсан. Түүнээс хойш манай гэрт бага хүү Г. нь эхнэр хүүхдийн хамт оршин сууж байсан юм. Би хүүхдээсээ асуусан чинь хүү “ нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирээд цүнхтэй хувцсаа аваад явсан тухайн үед гэрийн эд зүйлс хэвийн байсан шүү” гэж хэлсэн. Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш гэртээ ирээгүй нөгөө гэр буюу Хан-Уул дүүрэг 08 дугаар хороо Дэнжийн 1-0 тоот гэртээ байсан юм. Миний мэдэж байгаагаар 40 л-ийн усны сав, будаа агшаагч зэрэг зүйлс алга болсон юм шиг байна. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. ...40 л усны сав, 1 ширхэг бор шаргал өнгийн будаа агшаагч 1 ширхэг, бор иштэй хуйтай хутга 1 ширхэг...” гэх (2 дугаар хавтаст хэргийн 64-65 дахь тал),

-Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Хан-Уул дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05/092 дугаартай “... 2. Шинжилгээнд тэнцэх №2 дугаартай гарын мөр нь санд 4 удаа бүртгэгдсэн А.*******гийн зүүн гарын долоовор хуруугаар дарагдсан байна” гэх  дүгнэлт (2 дугаар хавтас хэргийн  67-73 дахь тал),

  • “Дамно” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №ХУ2-22-151 дугаартай “... усны сав 96.000 төгрөг, обудтай дугуй 110.000 төгрөг, уртасгагч 46.800  төгрөг, цахилгаан дрилл 75.000 төгрөг, тастагч 66.000 төгрөг, саарал өнгийн цүнхтэй багаж хөрөнгийн нэр төрөл, тоо ширхэг тодорхойгүй тул үнэлэх боломжгүй, нийт 393.800 төгрөг” гэх алдагдсан эд зүйлд тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтас хэргийн 81-82 дахь тал) зэрэг.

 

            4. Шүүгдэгч А.******* нь 2022 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, газын плетка, газын баллон, битүү чанагч, сав зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 583.320 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

- 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Иргэнээс гаргасан гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийг хүлээн авсан 80284828 дугаартай дуудлагын лавлагааны хуудас (2 дугаар хавтас хэргийн 16 дахь тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “...Хан-Уул дүүргийн 14 хороо, Чингисийн хүрээ амралтын газар явах зам дагуу ...гэрийн хаалганы цүүг эвдсэн эвдлэгч багажийн мөр байгааг ... гэрэл зургаар бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтас хэргийн 17-19 дэх тал),

- Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Чингисийн Хүрээ амралтын газар луу явах замд 2021 оны 12 дугаар сараас эхлэн гэрээр хуушуур хийж зарж эхэлсэн юм. 2022 оны 2 дугаар сарын 27-ны орой 19:00 цагийн орчимд гэрээ түгжээд гарч явсан бөгөөд маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өглөө ирэхэд хаалганы үүдийг эвдлэн орж дотроос нь эд зүйлс алдагдсан байдалтай байсан юм. 2 ширэмтэй газын плетка, 14 литрийн газ баллонтойгоо, 40 литрийн битүү чанагч, 10 литрийн битүү чанагч, 5 литрийн тагтай төмөр сав, 20 литрийн хөнгөн цагаан сав алдагдсан байсан.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас хэргийн 23 дахь тал),

- “Дамно” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №ХУ2-22-202 дугаартай “...2 ширэмтэй газын плетка 150.000 төгрөг, 14 литрийн газын баллон 111.720 төгрөг, 40 литрийн битүү чанагч 183.600 төгрөг, 10 литрийн битүү чанагч 69.000 төгрөг, 5 литрийн тагтай сав 21.000 төгрөг, 20 литрийн хөнгөн цагаан сав 48.000 төгрөг, нийт 583.320 төгрөг” гэх алдагдсан эд зүйлд тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтас хэргийн 28-29 дэх тал) зэрэг.

 

5. Шүүгдэгч А.******* нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр , тоотод байрлах хохирогч Б.ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, 42 инчийн зурагт, зурагтын хүлээн авагч, удирдлага зэргийг улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 418.600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

            - 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн иргэн Б.аас цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 171 дэх тал),

- Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 09:00 цагт , тоотод байрлах гэрээсээ гараад ...14:00 цагийн орчимд ирж юм аваад гэрээ цоожлоод явсан. 17:00 цагийн орчимд хүү Тэгштогтох гэртээ ирэхэд хаалга онгорхой, зурагт байхгүй, авдар болон зурагтын тавиурын шургуулга ухсан байдалтай байсан гэж хэлсэн. Би очоод үзэхэд Тошиба брэндийн зурагт, Дидиш хүлээн авагчийн удирдлага, залгуур зэрэг алга болсон байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 175-176 дахь тал),

            - Иргэний нэхэмжлэгч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өөрийн ажиллуулдаг ГМБ ломбардад ажлаа хийж байхад 21:00 цагийн орчимд бага зэрэг намхан нуруутай, бор арьстай залуу орж ирээд Тошиба гэсэн бичиглэлтэй 42 инчийн зурагтыг 270.000 төгрөгөөр барьцаанд тавихаар болсон. Тэр залуу зурагтыг өөрөө асааж шалгаж үзүүлсэн болохоор би ямар нэгэн сэжиг төрөлгүй авахаар болсон. Бичиг баримтыг нь аваад өөрийнх нь төрхтэй харьцуулж харахад мөн байсан. Тэр залууг ******* *******, регистрийн дугаартай бичиг баримттай байсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 179-180 дахь тал),

            - Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 12:00 цагийн орчимд Тэрэлжид мэлхий хаднаас наана очоод гэр хороолол дундуур ороод А.******* машинаас буугаад найзындаа орчхоод ирье гээд намайг машин дотор үлдээчхээд буугаад явсан. Тэгээд нэг айлд ороод зурагт тэврээд гараад ирэхээр нь “юун зурагт юм” гэж асуухад найзынхаасаа авсан юм гэж надад хэлсэн. Тэгээд буцаад Улаанбаатар хотод очоод Сансарын тунельд Баянцээл худалдааны төвийн арын ломбардад 270.000 төгрөгөөр зурагтаа тавиад дэлгүүр орж хүнсний юм аваад Багануур дүүрэгт найзындаа очихоор явсан. Тухайн үед улсын дугаартай Тоёота приус 30 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Маркийг нь мэдэхгүй 42 инчийн ЭлСиДи зурагт, ДиДиш хүлээн авагчийн удирдлага авсан байсан. Тухайн эд зүйлсийг хулгайлсан талаар хэлээгүй. улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг А.******* Баянгол дүүргээс өдрийн 80.000 төгрөгөөр 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээсэлж унаж байгаа.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 182-183 дахь тал),

            - Эд зүйл хураан авсан 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “ГМБ ломбардаас Тошиба маркийн 42 инчийн зурагт 1 ширхгийг авав” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 187 дахь тал),

            - Эд зүйл хүлээлгэн өгсөн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Тошиба маркийн зурагт, ДиДиш хүлээн авагчийн удирдлага, залгуур зэргийг  Б.ад хүлээлгэн өгөв.” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтас хэргийн 190 дэх тал),

            - “Дамно” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №НД-22-39 дугаартай “...Тошиба брэндийн 42 инчийн зурагт 400.000 төгрөг, удирдлага 3.600  төгрөг, залгуур 15.000 төгрөг, нийт 418.600 төгрөг” гэх алдагдсан эд зүйлд тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтас хэргийн  204-205 дахь тал),

            - “ТУМБАА БЭЭТ Авто сервис ХХК-ийн А.*******тай 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15:00 цагаас 1 хоногийн хугацаагаар улсын дугаартай автомашин түрээслүүлэх гэрээний хувь, “Энх-Үүд инвест ББСБ” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтас хэргийн 195-196 дахь тал),

     - “ГМБ” ломбардын 0018391 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар (1 дүгээр хавтас хэргийн 200 дахь тал),

  - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл” (2 дугаар хавтас хэргийн 111-113 дахь тал),

- “Дамно” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №БЗДЗ-22-584 дугаартай “Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг 16.987.211 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг.

 

6. Шүүгдэгч А.******* нь 2022 оны 03 дугаар сарын 01-нээс 08-ны өдрийг хүртэлх хугацаанд , гэх газарт байрлах хохирогч Г. хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, халаагуур тень, 20 кг үхрийн мах, барилгын шахдаг хөөс 9 ширхэг, барилгын силикон 20 ширхэг, автомашины дугуй хийлэгч, автомашины багажийн ком зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 760.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

            - 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн иргэн Г.аас цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол (1 дүгээр хавтас хэргийн 220 дахь тал),

            - Хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ны нутаг дэвсгэр гэх газарт өөрийн эзэмшлийн зуслангийн байшинтай. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13:00 цагийн орчимд шалгаад гэр рүүгээ харьсан. 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр очиход байшингийн хоёр цонх нь онгойчихсон байхаар нь ороод үзэхэд Этамон маркийн тень, хөргөгчид байсан 20 кг орчим үхрийн мах, барилгын шахдаг солонгос хөөс ойролцоогоор 9 ширхэг, силикон ойролцоогоор 15-20 ширхэг, машины дугуй хийлэгч, машины ком багаж зэрэг эд зүйлс алга болсон байсан. ...Манай байшингийн хаалга ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, цонхоор орсон бололтой байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 225-226 дахь тал),

              - “Дамно” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №НД-22-56 дугаартай “...Этамон маркийн тень 150.000 төгрөг, үхрийн мах 20 кг 230.000 төгрөг, барилгын шахдаг хөөс 9 ширхэг 108.000  төгрөг, барилгын силикон 20 ширхэг 200.000 төгрөг, дугуй хийлэгч 42.000 төгрөг, багажны ком 30.000 төгрөг, нийт 760.000 төгрөг” гэх алдагдсан эд зүйлд тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтас хэргийн 231-232 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.******* нь бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атал хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

            Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч”, 2.4-т “машин механизм ашиглаж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус заасан бөгөөд хэргийн үйл баримтаар А.******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд иргэн Б.*******, Б., Б., Г. нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, мөн үйл ажиллагаа явуулах зориулалттай М. контейнер, “” ХХК-ийн эзэмшлийн агуулахын зориулалттай чингэлэгт хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, захиран зарцуулсан, мөн шүүгдэгч А.******* нь 2 удаагийн хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор бусдын өмчлөлийн улсын дугаартай Тоёота приус 20 маркийн, улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслүүдийг тус тус түрээслэн авч, урьдчилан бэлтгэж ашигласан байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

            Шүүгдэгч нь 6 удаагийн үйлдэл, давтамжаар дээрх хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно” гэж заасныг журамлан хэрэглэсэн нь зөв байна.

 

Шүүх хуралдаанд хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч нараас “хулгайд алдагдсан зарим зүйлсийг үнэлгээнд оруулаагүй, орхигдуулсан, бага үнийн дүнгээр үнэлсэн тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх тайлбар, хүсэлтийг гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.*******гийн хулгайд алдагдсан “40 литрийн усны сав, обудтай дугуй, дамартай уртасгагч, цахилгаан дрилл, цахилгаан тастагч зэргийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар зах зээлийн үнэлгээгээр үнэлгээг тогтоосон, саарал өнгийн цүнхтэй багажийн нэр төрөл, тоо ширхэг тодорхойгүй тул үнэлэх боломжгүй талаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан, мөн будаа агшаагч, хуйтай хутга, текний сандал зэргийг үнэлгээнд оруулаагүй гэж маргаж буй боловч хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй, хохирлын үнэлгээ, эд зүйлстэй холбоотой гомдол гаргаагүй зэргийг үндэслээд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           

            Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч А.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Балжиннямд 1.400.000 төгрөгийн, хохирогч “” ХХК-д 5.772.096 төгрөгийн, хохирогч Б.*******д 393.800 төгрөгийн, хохирогч Б.д 583.320 төгрөгийн, хохирогч Б.ад 418.600 төгрөгийн, хохирогч Г.т 760.000 төгрөгийн буюу бусдад нийт 9.327.816 төгрөгийн хохирол учирсан байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.*******гаас “цэвэр усны булангийн 375 ширхэг хаалтыг 300.000 төгрөгөөр худалдан авсан” иргэн Б.ээс 4.598.856 төгрөгийн үнэлгээ бүхий 375 ширхэг цэвэр усны булангийн хаалтыг хураан авч, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.ид хүлээлгэн өгсөн, мөн А.*******гийн 270.000 төгрөгөөр ломбардад тавьсан байсан Тошиба брэндийн 42 инчийн зурагтыг иргэн П.аас хураан авч, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.ад хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.

 

            Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос биет байдлаар хүлээлгэн өгсөн 5.017.456 /4.598.856+418.600/ төгрөгийг хасаж тооцон, шүүгдэгч А.*******гаас нийт 4.880.360 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Балжиннямд 1.400.000 төгрөг, хохирогч “” ХХК-д 1.173.240 төгрөг, хохирогч Б.*******д 393.800 төгрөг, хохирогч Б.д 583.320 төгрөг, хохирогч Г.т 760.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.т 300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.т 270.000 төгрөгийг тус тус нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Харин иргэний нэхэмжлэгч П.ын нэхэмжилсэн хүү 24.300 төгрөг, алданги 44.300 төгрөг, хохирогч Б.*******гийн сэтгэл санааны хохирол, олох ёстой байсан орлого зэрэгт 10.000.000 төгрөг нэхэмжилснийг баримт байхгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

            Шүүхээс шүүгдэгч А.*******г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага аваагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь “шүүгдэгч А.******* өөрийн зарим үйлдлийг сайн дураараа илчилсэн, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй зэргийг харгалзаад 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлт,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Батбаяр “Шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй, түүнд хохирол төлбөр төлөх боломж байсан. Хэдийгээр хэргээ илчилж ирсэн ч олон удаагийн үйлдэлтэй” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч А.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нийт 9.327.816 төгрөгийн хохирол учирсан буюу хохирлын хэмжээ, хохирол бүрэн төлөгдөөгүй байдал), хувийн байдал (гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, мэдсээр байж 6 удаа үйлдсэн) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.*******гийн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл баривчлагдсан 2 хоног, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 132 хоног, нийт 134 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан.

 

Шүүгдэгч А.*******гийн хоёр удаа гэмт хэрэг үйлдэлдээ ашигласан тээврийн хэрэгслүүд буюу улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Л.ын өмчлөлд, улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Энх-Үүд инвест ББСБ” ХХК-ийн өмчлөлд байдаг болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбаруудаар (1 дүгээр хавтаст хэргийн 51, 196 дахь тал) тус тус тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед тухайн тээврийн хэрэгслүүдийг битүүмжлээгүй, тээврийн хэрэгслүүдэд тус бүр үнэлгээ хийлгэсэн байх тул улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 9.668.317 төгрөг, улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 16.987.211 төгрөг буюу нийт 26.655.525 төгрөгийг шүүгдэгч А.*******гаас гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч А.*******г 4 (дөрөв) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 4 (дөрөв) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 134 (нэг зуун гучин дөрөв) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Шүүгдэгч А.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******гаас нийт 4.880.360 (дөрвөн сая найман зуун наян мянга гурван зуун жар) төгрөгийг гаргуулж, хохирогч М.Балжиннямд 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөг, хохирогч “” ХХК-д 1.173.240 (нэг сая  нэг зуун далан гурван мянга хоёр зуун дөч) төгрөг, хохирогч Б.*******д 393.800 (гурван зуун ерэн гурван мянга найман зуу) төгрөг, хохирогч Б.д 583.320 (таван зуун наян гурван мянга гурван зуун хорь) төгрөг, хохирогч Г.т 760.000 (долоон зуун жаран мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.т 300.000 (зурган зуун мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч П.т 270.000 (хоёр зуун далан мянга) төгрөгийг тус тус олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч П.ын нэхэмжилсэн 24.300 (хорин дөрвөн мянга гурван зуу) төгрөгийн хүү, 44.300 (дөчин дөрвөн мянга гурван зуу) төгрөгийн алданги, хохирогч Б.*******гийн сэтгэл санааны хохирол, олох ёстой байсан орлого зэрэгт 10.000.000 (арван сая) төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота приус 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 9.668.314 (есөн сая зургаан зуун жаран найман мянга гурван зуун арван дөрөв) төгрөг,  Тоёота приус 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 16.987.211 (арван зургаан сая есөн зуун наян долоон мянга хоёр зуун арван нэг) төгрөг буюу нийт 26.655.525 (хорин зургаан сая зургаан зуун тавин таван мянга таван зуун хорин тав) төгрөгийг шүүгдэгч А.*******гаас гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай. 

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ