| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2018/00246/И |
| Дугаар | 103/ШШ2018/00240 |
| Огноо | 2018-09-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2018/00240
| 2018 9 19 | 103/ШШ2018/00240 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* 3 дугаар гудамжны 309 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 10 дугаар байрны 10 тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие тай 2006 онд гэр бүл болон хамтран амьдраад 2007 онд хүү төрүүлсэн. 2009 оноос эхлэн зан харилцааны таарамжгүй байдлын улмаас салж тусдаа амьдарсан. Тэр цагаас хойш би өөр хүнтэй гэр бүл болж, 2 хүү төрүүлэн аз жаргалтай сайхан амьдарч байна. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж, хүү миний асрамжид үлээж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид таарамжгүй харилцааны улмаас 2009 оноос хойш тусдаа амьдарсан. Одоо ганцаараа амьдарч байгаа, хүү маань зундаа ирдэг. Эхнэр өөр хүнтэй гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон учир цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтийг цуцалж, хүүгээ ээжийнх нь асражид үлдээнэ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч Б. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2006 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2007 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүү Х. төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь хоорондоо зан харьцаа, сэтгэл санаа таарч тохирохгүйн улмаас 2009 оноос тусдаа амьдарсан, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, нэхэмжлэгч нь өөр хүнтэй гэр бүл болж, 2 хүүхэд төрүүлсэн, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, зохих үр дүнд хүрэхгүй гэж шүүх үзэв.
Хүүхдийн амьдрах орчин, сурч боловсрох, хүмүүжих нөхцөл зэргийг харгалзан хүү Х. эх Ж.******* асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* Хүрэлчулуун, ******* овогт ******* Алимаа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Х. эх Ж.******* асрамжид үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* аймгийн ******* сумын Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ