Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2018/00266

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 10*******/ШШ2018/002

******* хот

 

 

 

 

 

 

 

2018 10 10 10*******/ШШ2018/002

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19******* онд ******* дүүрэгт төрсөн, эмэгтэй, ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл *******, нөхөр хүүхдийн хамт, ******* хот ******* дүүргийн ******* дугаар хороо, *******8 дугаар байрны *******0 тоотод оршин суух, ХХК-д ******* ******* ажилтай, овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19 оны 0 сарын -ны өдөр аймагт төрсөн, *******0 настай, ******* боловсролтой, мэргэжилтэй, ам бүл *******, эхнэр хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, *******8 дугаар байрны *******0 тоотод оршин суух албан ёсны хаягтай, ******* хот дүүрэг 1******* дүгээр хороо *******-******* тоотод түр оршин суух, аймгийн хангай ХХК-д ажилтай, овогт /ЖМ07/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , өмгөөлөгч Д.Цолмон, /үнэмлэхийн дугаар 0/ хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2018 оны 07 сарын 0 ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: миний бие 2007 онд Г.ай танилцаж улмаар 2009 оны 12 сарын 21-нд гэрлэлтийн 2******* тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 07 сарын 15-нд охин , 201******* оны 07 сарын -нд хүү нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй, мөн энэ нь хүүхдүүдийн маань хүмүүжил сэтгэл зүйд муугаар нөлөөлөх хандлага ажиглагдсан тул цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин, хүү хоёр маань миний асрамжинд хүмүүжиж байна. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин , хүү нарыг миний асрамжинд үлдээж, эцэг аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид 9 жил хамт амьдарсан, энэ хүн мэргэжилтэй учраас хөдөө их явдаг, намайг утсаар байнга доромжилдог дарамталдаг, сүүлдээ гар хүрдэг болсон, хүний нүдэнд харагдахгүй газар гэмтэл учруулдаг. Хүүхдийн хажууд өөр хүний хажууд ч хамаагүй татаж чангаадаг, энэ бүгд нь миний охины сэтгэл зүйд нөлөөлнө, мөн хүүхдүүдийн хүмүүжилд ч муугаар нөлөөлнө гэж бодож байгаа учраас гэрлэлтээ цуцлуулна, хүүдээ сайн, охинтойгоо зандарч харьцдаг, охин маань аавыг байхаар айгаад байна гэдэг, хүүхдүүдийнхээ хажууд ээжийг нь дарамтлах зодох согтуу орж ирээд хүүхдүүдийнхээ дэргэд татаж чангаагаад байдаг тиймээс салахаар шийдсэн. 2017 оны 1 сарын 20 доос эхлээд тусдаа амьдарч эхэлсэн, энэ хугацаанд хүүхдүүддээ анхаарал халамж тавьж байгаагүй, хүүхдүүдтэйгээ ирж уулздаггүй, сая шүүхээс дуудаад ирэхдээ л *******0 минут хиртэй уулзсан, миний хувьд хүнтэй холбогдсон нь үнэн, гэхдээ энэ хүн цалингаа надад өгч байгаагүй, би хүүхэд нялх байсан болохоор хүүхдээ хараад ажил хийддэггүй байсан, надад энэ хүнд зодуулсан, дарамтлуулж байсан гэдгийг нотлох баримт байхгүй, би үр хүүхдээ бодоод л амьдарч байсан, хүүхдээ 2 сартай байхад нь өөр хүнтэй явалдаад өвчин тусаад ирж байсан, намайг янхан банзал гээд янз бүрээр доромжилдог байсан, өөрөө ч гэсэн янз бүрийн хүүхэнтэй орооцолддог, би эр хүн юм чинь алдаа л биз гээд уучилж байсан, оюутан байхдаа хүртэл янз бүрийн хүүхэн оролдоод байдаг байсан, энэ бүхнийг 9 жил тэвчсэн, нэг хэсэг намайг доромжилвол доромжлог, үр хүүхэддээ л сайн байвал болоо гэж бодсон боловч засраагүй, хоёулаа буруутай юм чинь хоёр биенийгээ уучлаад амьдарья гэж хүртэл ярилцсан, гэтэл намайг янхан гичийгээр нь дууддаг, доромжилдог байдал нь улам ихэссэн, чи бид хоёр хамт байвал хоёр биенийгээ жигшиж зэвүүцээд хэцүү юм байна, хоёр тийшээ болъё гээд л өөрөө явсан, би эр хүний харцаар амьдарч чадахгүй, 9 жил засрана гэж харсан, хүлээсэн тэвчсэн, буудалд хүүхэнтэй байхдаа бичлэг хийсэн л байсан болгоё бүтээе гэж их тэвчсэн, би эх хүн, эмэгтэй хүн шүү дээ, намайг битгий хэл бусдыг хүндэлж мэддэггүй, би энэ хүнд маш их гомдож байна гэв.

Нэхэмжлэгч 2018 оны 10 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бидэнд шүүхээс эвлэрүүлэх ******* сарын хугацаа зааж өгсөн. Энэ ******* сарын хугацаанд тодорхой шалтгааны улмаас эвэлэрүүлэн зуучлагч болон, сэтгэл зүйчтэй тус тус 2 удаа уулзсан, миний шийдвэр өөрчлөгдөөгүй, энэ хүнийг ямар хүн бэ гэдгийг мэдэж байгаа учраас энэ хүнтэй хамт амьдраад сэтгэл санаа нь өөрчлөгдөнө гэдэгт итгэх итгэл байхгүй, манай хүн үр хүүхдээ бодьё эвлэрье гэж хэлж байгаа боловч үгнээс илүү үйлдэл нь чухал гэж үзэж байна. Хүүхдүүд энэ хүний ёс суртахууныг дууриах вий гэж бодож байдаг, үр хүүхэд өөрийнхөө амьдралыг бодоод салахаар шийдсэн, бид ******* одоо айх эмээх зүйл байхгүй, амар тайван сэтгэл хангалуун сайхан амьдарч байгаа учраас гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдийн хувьд ч амар амгалан байгаа, 2 хүүхдээ өөрөө хүмүүжүүлж чадна, амин хувиа хичээснээс үр хүүхдээ л гэж бодсоны улмаас ийм шийдвэрт хүрсэн, энэ хүн өөрөө л явна, явлаа гээд явдаг, би энэ шийдвэрийг сэтгэл хөдлөлөөр шийдээгүй, удаан бодсоны эцэст ингэж шийдвэрлэсэн, өөртөө итгэлтэй байгаа, 2 хүүхдээ өөр дээрээ авна, тэтгэлэг гаргуулна гэв.

Хариуцагч 2018 оны 07 сарын 0-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой миний бие 2018 оны 0 сарын 05-ны өдөр овогтой гаргасан гэр бүл цуцлуулах, үр хүүхэд асран халамжлах болон тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцсан. Миний бие 199 онд өөрийн эцгийг зуурдаар алдаж, 7 настайдаа өнчирч хоцорсон. Тэр үеэс өдийг хүртэл өсөж торниход эцэг хүний хайр халамж, хүмүүжил үр хүүхдэд хичнээн хэрэгтэй болохыг өдийг хүртэл ухаарч ирсэн. Иймд өөрийн хүүхдүүд болох , Г.Ангараг-Баяр нарыг эцэггүй өсгөх хүсэлгүй байгаа учир дээрх А. гаргасан нэхэмжлэлээс татгалзаж хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёрын хувьд маргалдах хэрэлдэх асуудал байсан, гэхдээ энэ хүний ярьж байгаа шиг юм байгаагүй, 9 жил хамт амьдрахдаа 2 удаа гар хүрсэн, тусдаа амьдрах болсон шалтгаан нь энэ хүнээс өөрөөс нь болсон, энэ хүн өөр хүнтэй явалдаад тэгээд л би өөрөө явсан, манай эхнэр надтай амьдарсан үеэсээ огт ажил хийж байгаагүй, би амьдрахын төлөө явдаг, энэ хүний эцэг эх байнга тусалдаг байсан, байнга хадмынхаа туслалцааг аваад байх хэцүү, гэр бүлтэй хүнтэй явалдаад айл гэр үймүүлээд хэрүүл маргаан үүсгэдэг, хэргийн материал дотор ажил хийдэг сая гаран төгрөгийн цалинтай гэсэн байна лээ, надтай амьдарч байхдаа цалин гэж гэртээ авчирч байгаагүй, би ийм цалинтай гэж мэдэхгүй. 2015 оны сард мал эмнэлгийнхэнтэй Манжуур явж ирээд тэр байгууллагын нэг залуутай явалдаж байгаад надад баригдсан, тэр үед би маш их уурлаад гар хүрсэн, тухайн үед би уучлаад өнгөрсөн өөрөө больсон гээд байсан чинь болиогүй байсан. Өнөөдөр энэ хүн өөрийнхөө амьдралыг сүйтгээд хүний амьдралыг бас сүйтгээд явж байгаа хүн, тэгээд би гомдоод хэсэг хугацаанд тусдаа амьдарья гээд явсан, хоёулаа тусдаа аймагт очиж амьдарья гэж гуйсан үгүй л гэсэн, айл гэрт бага зэргийн хэрүүл маргаан байдаг л асуудал, юм болгонд ар гэрээс нь оролцоод байдаг нь хэцүү байдаг, би бусдын тусламж дэмжлэгээс хол байж бие дааж амьдрах л бодолтой хүн. 2 жил бид нар ******* хотод байр түрээслээд бие даагаад амьдарсан, хүүхэд эцэг эхтэйгээ 2 жил амихнаараа амьдрахад хүүхдийн сурах орчин, хүмүүжил шал өөр болдог юм байна лээ, хүү маань надад маш сайн, яагаад гэвэл багаасаа надтай хамт өссөн, охин багаасаа хамт өсөөгүй, эмээ өвөө дээрээ өссөн. Хүүхдүүдээ аваад явах гэхээр өгч явуулдаггүй, ирээд уулз гэдэг, ирээд уулзахдаа хувцас хунар авчрахаар таардаг хувцас байдаггүй, эр хүн хүүхдийн хувцас тааруулж авч чаддаггүй юм байна лээ. Би гэрлэлтээ цуцлуулмааргүй, хүүхдүүдээ эцэггүй өсгөмөөргүй байна гэв.

Хариуцагч 2018 оны 10 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Өнгөрсөн ******* сарын хугацаанд эхнэртэйгээ эвлэрэх гэж хичээсэн, энэ хүний сэтгэл санаа бүр эргэсэн юм шиг байна, эвлэрэхгүй шийдсэн гээд байгаа. Миний хувьд 2 хүүхдээ бодоод л эвлэрэх хүсэлтэй байсан, сайн ч бай муу ч бай хүүхдүүд эцгийгээ хажуудаа байлгах хүсэлтэй байдаг юм байна лээ. Яг үнэнийг хэлэхэд би энэ хүнд хайр сэтгэлтэйдээ эргэж амьдарна, эвлэрнэ гээд байгаа юм биш, 2 хүүхдээ л бодож байна, хүүхдийн асран хамгаалалтын хувьд үр хүүхдээ булаацалдахгүй, надад хүүхдээ өөр дээрээ авах боломж байгаа л юм байна лээ. Хүүхдүүддээ өгөх ёстой тэтгэлгийг өгнө, энэ хүн хүүхдүүдтэй маань уулзуулахгүй байна, зун ирээд 2 хүүхдээ ганц хоног өвөртлөөд унтая гэсэн зөвшөөрөөгүй, хүүхдүүдийг маань явуулчих гэхээр явуулдаггүй, шүүхээс ганц хүсэх зүйл бол би хүүхдүүдтэйгээ дуртай үедээ чөлөөтэй уулзаж баймаар байна, зундаа, амралтаараа хэд хоногоор хүүхдүүдээ өөр дээрээ аваачиж хамт баймаар байна, энэ бололцоог хангаж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч нь хариуцагч Г. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2007 онд гэр бүл болж 2009 оны 12 сарын 21-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2008 оны 07 сарын 15-нд охин , 201******* оны 07 сарын -нд төрсөн хүү Ангарагбаяр нарыг төрүүлсэн болох нь 0911 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г-**************5, 1101000*******9 тоот хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.

Зохигчид нь 9 жил хамтран амьдрах хугацаанд хариуцагч нь ажлын онцлог шаардлагаар гэр бүлтэйгээ байнга хамт байх боломжгүй, хөдөө их явдаг, гэрлэгчид нь хоёулаа гэр бүлээс гадуур өөр хүмүүстэй эр эмийн харьцаа тогтоосон зэргээс шалтгаалан хоорондоо хэрүүл маргаантай, таарамжгүй харьцаатай байдаг байсан, нөхөр ын хувьд эхнэрээ хэл амаар доромжилж, дарамталдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсны улмаас 2017 оноос хойш тус тусдаа амьдарч эхэлсэн байна.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ******* сарын хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч гэрлэгчид нь эвлэрээгүй, эвлэрэх талаар хэн аль нь идэвх санаачлага гаргаагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас 2018 оны 10 сарын 0*******-ний өдөр ирүүлсэн 857 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу эвлэрүүлэх ажиллагаа явуулж уулзалт ярилцлагыг удаа дараа зохион байгуулсан боловч хангалттай үр дүнд хүрээгүй тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасныг үндэслэн ажиллагааг дуусгавар болгов гэсэн тэмдэглэл, ******* дүүргийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 2018 оны 10 сарын 08 ны өдрийн Гэрлэгчид шүүхээс гэрлэлт цуцлахыг түдгэлзүүлсэн ******* сарын хугацаанд гэр бүлд зөвөлгөө өгөх төвөөр үйлчлүүлэх үүргээ хангалттай биелүүлээгүй. Гэр бүл салах болсон шалтгаан нь гэр бүлийн болон сэтгэл зүйн боловсрол эзэмшээгүй, гэр бүл төлөвлөлт байхгүй байсан байна. Хэдийгээр нь гэр бүлээ цуцлуулах хүсэлгүй байгаа боловч энэ тал дээр хичээл зүтгэл гаргаагүй гэж дүгнэж байна. нь хүүхдүүдийнхээ хүмүүжил, төлөвшил, болон өөрийгөө бодсон ч шийдвэрээ өөрчлөхгүй гэрлэлтээ цуцлуулна гэсэн тайлбарыг өгсөн гэсэн буцах хуудас зэргээр тогтоогджээ.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч болон Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн төвөөс гэрлэгчдийг эвлэрүүлэх тодорхой ажиллагаануудыг явуулсан боловч гэрлэгчид нь шүүхээс тогтоосон ******* сарын хугацаанд эвлэрээгүй, нэхэмжлэгч хувьд эвлэрэхгүй, хариуцагчтай эргэж амьдрахгүй гэсэн хатуу шийдвэрт хүрсэн, гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон, эргэж хамтран амьдрах хүсэлгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.*******-д гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж хүүхдүүдийн нас, хүйс, өсөж торних орчин нөхцөл бололцоо, эхийн хайр халамж, гэрлэгчдийн ёс суртахууны байдал зэргийг нь харгалзан охин Ангараг-Эрдэнэ, хүү Ангарагбаяр нарыг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэлгийг хариуцагчаас хуульд заасны дагуу сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх, аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг анхаарвал зохино.

Нэхэмжлэгч эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, ******* дугаар зүйлийн *******.1.5-д зааснаар хариуцагчаас 20.9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1, 1*******.*******-д зааснаар овогт Мөнгөн-Эрдэнэ, овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******., 1*******,7-д зааснаар охин , хүү Ангарагбаяр нарыг эх А. асрамжид үлдээсүгэй.

*******.Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2008 оны 07 сарын 15-нд төрсөн охин , 201******* оны 07 сарын -нд төрсөн хүү Ангарагбаяр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 1 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

*******.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

5, Гэр бүлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.-д зааснаар нэхэмжлэгч А. зүгээс хариуцагч Г.ыг хүүхдүүдтэйгээ дуртай үедээ уулзах, эцэг хүний эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг анхааруулсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, ******* дугаар зүйлийн *******.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20.9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20.9 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.