Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2018/00282

 

 

 



2018 10 24

103/ШШ2018/00282



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1988 онд ******* аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* 5 дугаар гудамжны 15 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1984 онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* 14 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2008 онд тай танилцаж, 2009 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд бидний дундаас 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү төрсөн. Баярмагнай архи ууж агсам тавьж зоддог байсан учир би залхаад салж, тусдаа амьдраад удаж байна. Тусдаа амьдарснаас хойш 2 хүүхэд маань миний асрамжид байгаа. Би өөр хүнтэй гэр бүл болж 2 хүүхдийг нь төрүүлсэн. Охин надаар овоглодог, хүүхэд биш учир хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Иймд бидний гэрлэлтээ цуцлуулж, хүүг маань миний асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* ярьсан бүх зүйл үнэн надад нэмж хэлэх зүйл байхгүй. Нэхэмжлэлийг шаарлагыг

 

хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Ч. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2008 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.ыг төрүүлэн эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэж байгаад 2013 онд хоорондын таарамжгүй харьцааны улмаас өнөөдрийг хүртэл 5 жил тус тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч өөр хүнтэй хамтран амьдарч 2 хүүхэд төрүүлсэн, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, гэрлэгчид нь бие биенээ гэх хайр сэтгэлгүй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэх арга хэмжээ амжилтгүй болж дуусгавар болсон, шүүхээс хуульд заасан 3 сар хүртэл эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч тодорхой үр дүнд хүрэхгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн амьдрах орчин, сурч боловсрох, хүмүүжих нөхцөл, хүүхдийн санал зэргийг харгалзан хүү Б.ыг эх Б.******* асрамжид үлдээж, эцэг гаас тэтгэлгийг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар гаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагч анхаарвал зохино.

Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 02 дугаар сарын 01ий өдрийн А/13 тушаалаар тогтоосон 198.600 төгрөгөөр тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 136.496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт Баярмагнай, ******* овогт ******* Мөнхтуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.ыг эх Б.******* асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, тус тус тэтгэлгийг тогтоон эцэг гаас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч гаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх д даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас 136.496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар

шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ