Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1229

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

 

 

     2022         8          18                                      2022/ШЦТ/1229

 

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь ,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шинжээч А , Э , Н , 

гэрч У , Б , Б , Э , Б ,

иргэний нэхэмжлэгч О ,

иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М , түүний өмгөөлөгч Б.Батжаргал, Я.Батханд,

шүүгдэгч Ж.Г , түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, Б.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч Д.Хишигбаатар, Т.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э, Ж.Г нарт холбогдох эрүүгийн 2106 04474 1503 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Д.Э  нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 63 дугаар ангийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүнийг самбар буулгах ажил гүйцэтгүүлэхээр үүрэг өгч ажиллуулахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд хохирогч М  нь 220/110/35 кв-ын Улаанбаатар, 110/10/6 кв-ын Зайсан дэд станцуудыг холбосон 110 кв-ын 125, 126 цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрч тогонд цохиулж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн,

            Шүүгдэгч Ж.Г  нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн гүүрний зүүн талд байрлах гал түймрээс урьдчилан сэргийлэх зурагт самбараас “Мартаж болохгүй” аяны хүрээнд тогтоосон зурагт хуудсыг 24-03 УБН улсын дугаартай гал унтраах тусгай зориулалт бүхий  тээврийн хэрэгслийн өргөх шатыг жолоодож буулгах явцдаа хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж өргөх шатыг 220/110/35 кв-ын Улаанбаатар, 110/10/6 кв-ын Зайсан дэд станцуудыг холбосон 110 кв-ын 125, 126 цахилгаан дамжуулах агаарын шугамд хүргэсний улмаас хохирогч М  нь тогонд цохиулж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн онцгой байдлын газрын даргаас өгсөн даалгавар байсан. Мартаж болохгүй аяны хүрээнд нөлөөллийн хүрээнд ажлын удирдамж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй хамт ирсэн үүрэг даалгавар, энэ үүрэг даалгаварыг би гал унтрах ангийн захирагчид өгсөн. Гал унтраах ангийн захирагч тухайн ажлыг бэлтгэх ээлж буух ээлжийг томилох эрх бол гал унтраах ангийн захирагчид байдаг. Би тухайн салаан дарга гал сөнөөгч, жолооч зэргийг бүгдийг Нийслэлийн Онцгой байдлын газрын даргаас өгсөн үүргийн дагуу, энэ аннос нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэг сарын аяны хүрээнд байсан. Энэ ананос нь 8 хоногийн хугацаа өнгөрсөн байсан. Буулгах чиглэлийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын тохижилт үйлчилгээний хэлтсээс манай урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б “буулгаачаа, шалгалт ирэх гээд байна” гээд буулгах чиглэл өгсөн. Б бол энэ чиглэлийг надад дамжуулсан. Түрүүн авсан мэдүүлэг дээр Б хэлтсийн дарга би өөрөө шийдвэрлэнэ гэсэн нь мэдүүлэг дээр байгаа. Би тухайн үед тэгж хэлсэн юм байхгүй. Тухайн үед анносыг “Гэсэрийн хорго” ХХК-тай гэрээ байгуулж уг компани анх өлгөсөн байдаг. Анносыг анх хэвлэж өлгөх зардал гарсан байдаг. Энэ тухай ажлын удирдамжид заасан байгаа. Дүүргийн засаг даргын тамгын газартай ярилцаж аннос хэвлүүлэх өлгөх зардлыг удирдамжид заагаад өгөөч гэж ярилцаж шийдүүлээд анносыг өлгөсөн байдаг. Буулгах ажлын зохион байгуулах үүргийг Засаг даргын тамгын газраас буулгах  чиглэл өгсөн байдаг. Буулгахдаа “Гэсэр орд” ХХК-тай ярихад Засаг даргын тамгын газараас холбоотой зардал 1 сая төгрөгийг шийдэж өгөөгүй. Шилжүүлэгүй тул бид буулгах боломжгүй гэсэн. Б над руу эргэж яриад “даргаа ийм байна. Бид өөрсдөө буулгахгүй бол болохгүй байна” гэж хэлсэн. Энэ ажилд Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн бүгд оролцоно гэж удирдамжид заасан байдаг. Би үүний дагуу гал унтраах ангийн захирагчид үүрэг даалгавар өгсөн. Гал унтраах ангийн захирагч машин гаргах, салаан захирагчийг томилох, жолоочийг томилох, гал сөнөөгчийг томилох үүрэг гал унтраах ангийн захирагчид байдаг учраас гал унтраах ангийн захирагч үүрэг даалгавар өгсөн. Ингээд ийм асуудал болсон.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би 1 дүгээр тэрэг дээр гараад ээлжнээс бууж байсан. Салаан дарга Э ирээд хэлтсийн дарга Улиастайд нэг самбар байгаа тэрийг булга гэж байна. Чи шатны машин бариад яв гэж надад хэлсэн. Би шатны машин барих эрхтэй боловч удирдах үүрэггүй. Шатны техникчийн үүрэг. Намайг машин барьж яв гээд тэнд очоод шат удирддаг хүн байхгүй гээд намайг сагс руу гаргасан. Би сагсан дээр гарч удирдаж самбар буулгаад хурааж байх явцдаа жаахан гацдаг байсан. Заавал өөр үйлдэл хийж байж нөгөө үйлдлээ хийдэг. Хураах гэж дээшээ өргөж байгаад тогны утсанд ойртоод юу яасан. Яг тогны утсанд хүрээгүй. Хураахдаа тогны утас руу ойртсон. Тогны утсанд шатны машин хүрээгүй. Намайг хүргэсэн гэж буруутгаж байгаа. Намайг хүргэсэн гэж буруутгаж байгаа заалтууд надад хамаагүй заалтууд. Шатны машин гацдаг учраас өөр үйлдэл хийж байж хураадаг. Тэгээд дээшээ өргөөд тогны утсанд ойртсон. Тэгээд манас гээд явсан. Тэрийг бол санахгүй байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гомдолтой байна. 32 настай хүүгээ алдаад гомдолтой байна. Хүүгийнхээ амь насыг нэхэмжилж байна. Миний хүү амьд байсан бол ажлаа хийгээд явж байгаа. Онцгой Байдлын Ерөнхий Газараас амь насны хохиролд 356.386.984 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч нараас 4.985.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ бол оршуулгын зардал болох зэдний мөнгө.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлэх хүсэлттэй байна. Нэхэмжлэх мөнгө гэх асуудлыг байгууллагын дүрэм байгаа байх. Үүний дагуу Онцгой Байдлын Ерөнхий Газрын алба хаагчид “Мөнх даатгал” ХХК даатгуулсан байдаг гэсэн. Цэргийн дүрэм журмын дагуу эрх хэмжээ олгоно гээд Онцгой Байдлын Ерөнхий Газрын хариуцагч мэдүүлэг өгсөн байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Ажлын байрны осол” гэж дүгнэлт гаргасан байдаг. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

 

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Итгэлт инвестмент” ХХК холбоотойгоор 356 сая гаруй төгрөгийг хохиролыг таамаглал дэвшүүлж гаргасан байгаа. Юуг үндэслэж ийм хохирлыг гаргасныг ойлгомжгүй байгаа тул нэхэмжилж байгаа мөнгийг өгөх боломжгүй. Иргэний шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу манай байгуулага өгөх боломжтой.” гэв.

 

Шинжээч А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хөдөлмөр аюулгүй байдал эрүүгийн ахуйн дүрмийн 28 дугаар зүйлд ажил олгогчийн ажил үүрэг дээр заасан байдаг. Гэхдээ ажил болгон дээр зааварчилгаа өгнө гэж байхгүй. Тухайн багийг ахлаж байгаа ахлагч эрсдлийн үнэлгээг хийх эрхтэй. Ажил олгогч алба хаагчдыг томилох ёстой. Энэ хэрэг дээр бол хэн томилох нь тодорхойгүй. Ажил олгогч  нь хэн бэ гэхээр Онцгой байдлын ерөнхий газар болоод байгаа. Тэгэхээр ажил олгогч нь Э уу хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй байгаа. Э эрсдлийн үнэлгээ хийж ажиллуулах үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлээгүй гэж би үзэж байна. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Сүүлд батлагдсан хууль 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх байсан. Би 1999 оны хуулиа барьсан гэж бодоод байсан. Доторх заалт нь ижилхэн байгаа. Би Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн Аюулгүй байдлын тухай хууль хяналт тавьдаг байцаагч тул тэр тал дээрээ шинжээчээр ажилласан байгаа. Тухайн ажилд хэн ч зааварчилгаа өгөөгүй, хэн ч эрсдлийн үнэлгээ хийгээгүй байдаг юм байна лээ. Утсаар л зааварчилгаа өгсөн. Өгөхдөө эрсдлийн үнэлгээ хий гэж үүрэг өгөөгүй. Самбар буулгахад явсан алба хаагчид тухайн ажил дээр эрсдлийн үнэлгээ хийх ёстой байсан гэдгээ ч мэдэхгүй байдалтай очиж ажилласан байдаг. Энэ өөрөө гал түймэр унтраах ажил биш байсан. Би гал түймэр унтраах дүрмийг бүрэн уншиж танилцаж дүгнэлт гаргасан.Мөрдөн байцаагч аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн үү гэж асуусан. Би эсрдлийн үнэлгээ хийсэн хүн байхгүй гэж хэлсэн. Ажил олгогч эрсдлийн үнэлгээ хийлгэх багт үүрэг өгч хийлгэх байсан. Гэтэл хэнд ч үүрэг өгөөгүй, хэн ч эрсдлийн үнэлгээ хийгээгүй байсан. Самбар буулга гэж үүрэг өгсөн. Энэ гал унтраах ажил биш. Гал унтраах дүрмээс шаттай холбоотой хэсгээс л харж дүгнэлт гаргасан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг Г  зөрчсөн нь Г  боловч Г ийн ажлын байрны тодорхойлолтонд шатыг ажилуулах үүрэггүй. Гэхдээ тэр шатыг сунгасан хүн нь Г  гэж бичсэн байгаа. Өөрт нь татгалзах эрх байгаа. Гэхдээ тушаалаараа ажилласан. Ажлын байрны байрны тодорхойлолтоороо энэ шатыг ажиллуулах үүрэггүй байсан. Гал унтраах дүрмийн 2.3-т заасан заалтыг Г  зөрчсөн байна гэж үзсэн. Би дүгнэлт гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Онцгой байдлын дүрэм журам бусад хуулиудыг судалсан. Одоо цээжээр дүрмийг мэдэхгүй байна.  Г  өөрөө шатыг удирдаж байсан гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Би хавтаст хэргийн хүрээнд дүгнэлт гаргасан.” гэв.

           

Шинжээч Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн шатны машиныг ашиглах дүрмэн дээрээ ашиглах заалт байхад хаа хамаагүй аж ахуйн ажил буюу самбар буулгах ажилд ашигласан. Удирдамжтай танилцах шаардлага байхгүй. Хэрэгт авагдсан баримтууд дээр үндэслэж дүгнэлт гаргасан. Самбар дээр аннос байршуулсан, самбарыг тэнд байрлуулсан нь аль аль нь зөрчил. Тэрэн дотор шугам сүлжээ эзэмшигч ашиглагийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагааг явуулж байгаа тохиолдолд зөрчиж байгаа. Энэ нөхцөл байдалд өөр. Цахилгаан шугамд хүрээд амьд гарсан хүмүүс байдаг. Үхсэн хүмүүс ч байдаг. Хүрэх шүргэх, ойртох зэрэг тохиолдолд тогонд цохигддог. Амьд гарах гэмтэж бэртэх асуудал тухайн хүний биеийн эсэргүүцэл онцлог зэргээс хамаарна. Г-ийг тухайн үед техникийг ажиллуулах эрхгүй хүн байсныг тогтоож өгч байгаа. Мэргэжлийн бус хүн ажиллуулж байгаа удирдлагууд хариуцлага хүлээнэ гэсэн үг. Ойртох үйлдэл хийсэн гэдгээрээ тайлбарлагдаж байгаа. Тухайн шатыг хүргээгүй байж болно хүнийг хүргэсэн асуудал байгаа. Би 2004 оноос хойш ажиллаж байгаа.” гэв.

           

Шинжээч Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хоёр хүн хоорондоо хүрсэн байвал төгсгөлийн хүнд нөлөөлөх буюу мэдрэдэнэ. 110к тогны утсанд тухай авто машин хөдөлгөөн ул мөр гарч, доргилт эвдрэл байгаагүй тул  хүрээгүй гэж ойлгож болно. Ойртсоноос тогонд цохиулж байсан тохиолдлууд байдаг. Захын утаснаас 5 метр дотор ойртох үйл ажиллагаа явуулж болохгүй гэж заасан байдаг. Тухайн өндөр хүчдэлийн утсанд хүрэхгүйгээр ойртсоноос тогонд цохиулах боломжтой. Өндөр хүчдэлд ер нь ойртож болохгүй. Утсанд хүрэхгүйгээр тогонд цохиулах боломжтой. Би цахилгааны мэргэжлээр 9 жил ажиллаж байна.  Би дүгнэлтээ гаргахдаа Эрчим хүчний тухай хууль болон Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм журам судалсан. Мэргэжлийн бус хүмүүс дээр дүгнэлт гаргахдаа Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, хууль баримтална. Өндөр хүчдэлийн шугамын хажууд үүрэг гүйцэтгэхдээ хүн, машин тэрэг бол ямар хэмжээнд байх ёстой талаар Эрчим хүчний тухай хууль болон Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм журам мөрдөгдөнө. Өндөр хүчдэлийн шугамны доор ажил гүйцэтгэхдээ Эрчим хүчний тухай хуулийн 33.1, Эрчим хүч шугам сүлжээ хамгаалах дүрэм дээр “...эзэмшигч ашиглагч байгууллага буюу энэ тохиолдолд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, төрийн өмчит хувьцаат компаниас зөвшөөрөл авч тэдний хяналтан доор ажил гүйцэтгэнэ. Өндөр хүчдэлд ойртоход бахь соронзон орон үүсгэж таталцана. Хүний бие мөн таталцана. Ер нь энэ нөхцөлд ажиллах ёсгүй байсан. Г-ийг эрчим хүчний хувьд хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулсан гэдгээрээ зөрчсөн гэж үзэж байгаа. Цагдаагийн байгууллагаас залгаад энэ хэрэг дээр ийм ийм шинжээч нар хэрэгтэй байна. Та нар ажиллах боломжтой юу, цаг зав байгаа юу гэж санал асуусан байдаг. Тэгээд боломжтой тул энэ хэрэг дээр ажиллаж байна. Хувийн ямар нэг харилцаа байхгүй. Дүгнэлт гаргахдаа мөрдөн байцаагчийн асуусан асуултын хүрээнд би хариулсан байгаа. Хоёр хүн байсан. Нэг нь тогонд цохиулахад нөгөөх нь хамт байсан байж тогонд цохиулахгүй байж болох уу гэж асууж байна. Хүрэлцээгүй бол болно. Тогонд цохиулахад ямар тохиолдолд хүний биенд түлэгдэл үүсдэг вэ гэж асууж байна. Хүний биеэр гүйдэл ороод өөр нэг цэгээр гардаг. Тухайн утсанд хүрэхгүйгээр цахилгаан дамжих боломжтой. Тухайн хоёр хүн хоорондоо хүрээгүй тохиолдолд дамжихгүй үлдэх боломж байгаа. Тогны гүйдэл дамжих эсэх нь гутлын улны зузаан хүртэл хамаардаг. Тухайн тэр агаарын шугаманд бодитоор хүрээд барьсан тохиолдолд ямар хэмжээний гэрэл үүсэх вэ гэж асууж байна. Бодитоор барьж хүрсэн бол үхэх хэмжээний аюултай. Хэрэв бахь тогны утсанд хүрсэн бол ул мөр зайлшгүй үлдэнэ. Хажуудах хүн нь тогонд цохиулахад хамт байсан хүн нь тогонд цохиулахгүй үлдэх боломжтой.” гэв.

           

Гэрч У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Аюулгүйн ажилагааг ангийн захирагч хариуцдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг шат шатандаа зааварчилгаа өгөөд явна. М ыг самбар буулгах ажилд би томилоогүй. Салаан захирагч нь томилсон. Буусан ээлжийг яв гэж хэлтсийн дарга тушаал өгсөн. Энэ хэрэгт шүүхийн байгууллага хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргавал татгалзах зүйл байхгүй. Албан ажилдаа сахилгын шийтгэл авагдаж байсан. Одоо хуучин албан тушаал дээрээ ажиллаж байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгууллагатай хийсэн. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгт салаан захирагч нэр зааж хэлсэн гэдэг дээр мэдүүлэг хийсэн байгаа. Гар унтраах ажиллагаанд салааны захирагч зааварчилгаа өгнө. Томилгоот ээлжийн ажиллын цаг өглөө 8.30-аас маргааш өглөө 9.30 хооронд байдаг. Самбар буулгасан алба хаагчид тухайн албан хаагч нар ээлжнээс буусан байсан. Хэлтсиийн даргаас самбар буулгах үүрэг авсан. Самбар байгааг мэдээгүй. Хаана ямар самбар байгаа вэ гэж асуусан. Манай ангийн алба хаагч нар анги удирдсан даргын өгсөн үүргийг биелүүлж ажиллах үүрэгтэй. Хууль бус дутуу үүрэг даалгавар өгсөн бол цэргийн дүрмээр биелүүлэх үүрэгтэй байдаг. Самбар буулгахад ямар тоног төхөөрөмж хэрэг болох  талаар мэдээгүй. 1хх 94 тал дээр таны өгсөн мэдүүлэг байна. “......шатны сагсанд Г  удирдаж ажиллаж болно” гэсэн мэдүүлэг өгснөө санахгүй байна. Шатны техникчийн сургалт НОБГ нэг удаа суусан. Манай байгууллага дотор эрчим хүчний байгууллагатай хамтарч ажиллах, өндөр хүчдэлийн ойролцоо үүрэг гүйцэтгэхэд баримталдаг гэрээ дүрэм журам байхгүй. Манай байгууллагад өндөр хүчдэлтэй газар ажиллах тусгай хэрэгсэл. Ахуйн хэрэглээний цахилгаанаас хамгаалах хэрэгсэл байгаа. Амь хохирогч нар өндөр хүчдэлтэй газар очино гэж мэдээгүй. Шатыг ангийн хашаанаас гаргах үүрэг өгөх эрх бүхий хүн шууд удирдах газар хэлтсийн дарга нар байгаа. Ээлжнээс буусан томилгоонд явж байгаа хүмүүсийг би мэдэх үүрэгтэй.Тухайн өдөр хэн хэнийг самбар буулгах ажилд явуулах талаар салаан захирагч нь ямар хүмүүсийг авч явахаа мэднэ. Шат буруу хэрэглэвэл гацдаг. Шат гацдаг талаар дарга нартаа хэлж байсанаа санахгүй байна. Шатны машиныг бэлтгэл ажлын хүрээнд өдөр бүр ашигладаг. Мөрдөн байцаалтын шатанд би 2 удаа. Хөдөлмөр хамгааллыг  шат шатандаа өгөөд явдаг. Хэддүгээр шатны зааварчилгааг салаан захирагч өгөх байсан. Зааварчилгааг ажиллагаа бүрийн өмнө зааварчилгаа өгнө гэсэн зүйл гал унтраах ажиллагааны дүрэм дээр байхгүй. Хэлтсийн даргын өгсөн үүргээс татгалзах боломж тийм эрх байхгүй. Үүрэг даалгавар өгөх үед өндөр хүчдэлийн дэргэд самбар байгааг надад хэлээгүй. Ослын дараа шатанд цахилгаан гүйдэл гүйсэн ул мөр байсан нь надад мэдэгдэхгүй. 110к тогонд ойртож болох хэмжээг заагаагүй.  Сургалт ангийн дотор явуулна. Гадна явуулдаг сургалтыг би мэдэхгүй байна. Сэргээн засах гэдэг нь галын дараа сэргээх засах гэж ойлгож байна. Салааны захирагч хамт явах албан хаагчдаа сонгон авч явсан. Ажлын байрны тодорхойлолтон дээр би гарын үсэг зурдаггүй. Техникийн бэлэн байдлыг ажлын байрны тодорхойлолт дээр ангийн захирагч авто машины бэлэн байдлыг хангах гэсэн заалт байгаа, ахлах жолооч, авто механик мөн байгаа. Миний өдөлмөрийн гэрээн дээр байгуулсан албан тушаал  бол хэлтсийн дарга. Манайд нэг шатны авто машин байдаг. 063 дугаар ангийг нэгдсэн удирдлагаар ангийн захирагч хангадаг. Сагстай өргөгчийг шатны техникч жолоодох ёстой. Самбар буулгах чиглэл хурандаа Э өгсөн. Самбар буулгах үүрэг ажил үүрэгт байхгүй. Урьдчилсан сэргийлэх арга хэмжээний ажлыг удирдах албан тушаалтны заавраар хийнэ гэж заасан байдаг. Амь хохирогчийг явах чиглэл салаан захирагч үүрэг чиглэлийн дагуу хүмүүсээ сонгож явсан. Ажлын байрны тодорхойлолтыг Э дарга баталсан байгаа. Э ыг 2 албан хаагчтай явуулж Мартаж болохгүй аяны хүрээнд самбар буулга. Дүүргээс үүрэг өгөөд байна гэж хэлсэн. Шатны авто машиныг авч гар гэж Э даргаас үүрэг өгсөн. 2 дагалдаж явсан хүмүүсийг салаан захирагч сонгосон. Явсан хүмүүс бүгд ээлжнээс бууж байсан. Хэлтсиийн даргын үүрэг өгсний дагуу салаан захирагч хүмүүсээ сонгон авч явсан. Самбар буулгах ажилд явуулсан нь шууд удирдах даргаас өгсөн үүрэг биелүүлсэн.” гэв.

 

Гэрч Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гал унтраах дүрмийг гал унтраах аврах ангийн салаан захирагч, албан тушаалтангууд дагаж мөрдөх ёстой. Гал түймэр хэрэг зөрчлийн газар очоод баг ахалж очсон ажилтан гал түймэр унтраах ажиллагаанд удирдлагаар хангаж ажиллана. Эрсдлийн үнэлгээг салаан захирагч зааварчилгаа өгч ажиллана. Би самбараа хараад авто механик шат болохгүй 3 сунадаг шат хэрэгтэй гэж хэлстийн даргадаа утсаар хэлсэн. Авто механик шат хэрэглэж болохгүй 3 сунадаг шат хэрэгтэй гэж мэдэж байсан. Дүүргээс хурдан буулга гэсэн чиглэл өгсөн. Г , талийгаачийг би сонгож авч явсан. Манай бууж байгаа ээлжинд шатны техникч байгаагүй. Би Г-ийг аваад явчих уу гэж асуугаад авч явсан. Энэ болсон хэрэгт буруутай гэж өөрийгөө үзэхгүй байна. Ажлаас хоцорч байсан, мөн цугларалтад хоцорсон гэж сахилгын хариуцлага тооцуулж байсан. Би цаасаар өдөрт зааварчилгаа өгнө. Тухайн нөхцөл байдалд цахилгаан утас байгааг сануулж хэлсэн. Алба хаагчдыг сургалт, дадлагажуулалтад хамруулах, ангийн бэлэн байдлыг дээшлүүлэх, цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа зохион байгуулах үүрэгтэй. Самбараа буулгаад дууссаны дараа осол гарсан. Авто механик шат ашиглах боломжгүй гэдгийг хэлсэн. 3 сунадаг шатыг авто механикч. Шат Осол гараад харахад метр хүрэхгүй зайтай харагдсан. Нийлсэн эсэхийг харагдаагүй. Шат хүрсэн бол 3 уулаа байхгүй болно. Тухайн үед надад шатны техникч байгаагүй. Нэг жил ажилласан, 9 жил ажилласан хүмүүс байсан тул Г-ийг авч явсан.  Г ийн шатны техникчийн сургалтад суусан баримт надад байхгүй. Авто замын хөдөлгөөний чимээ их байсан тул харахад нь дээшээ хараад гараараа загаад явж байсан. Өндөр хүчдэл шатнаас зайтай харагдсан. Тэнд очоод Г  шатаа сунгасан. Барсүрэн, талийгаач хоёр шатан дээр гараад самбараа буулгаад Б багтахгүй гээд түрүүлж бууж ирсэн. Гал сөнөөгч нарын ашигладаг шатанд гар ажиллагаатай бүх шатууд болно. Гал унтраах машины жолооч шатан дээр ажиллана гэсэн заалт байдаггүй. Өөр ангиудад жолооч нь шатан дээрээ ажилладаг. Манай ангид шатны техникч нь шатан дээр ажилладаг. Өндөр хүчдэлийн шугаманд намайг академ төгсөж байхад 5 метр гэж байсан. Гал унтраах аюулгүй ажиллагааны дүрэм дээр цахилгаан байгууламжид хүргэхээргүй сунгана гэж заасан байдэг. Чимээ дээр гараад харад гал утаас гэхээсээ уурмаглаг зүйл гарч байсан. Техникч нь ээлжинд гараад би бэлтгэл ээлж авч яв гэсэн тул 3 хүнээ аваад гарсан. Ангийн холбоогоор намайг холбогдоно уу гэж зарлаад би залгасан. Надад үүрэг өгөөд би салаан захирагч ангийн захирагч хоёрыг холбосон. Самбар газраас багцаагаар 6, 7 метр орчим авто механик шат ашиглах шаардлагагүй харагдсан. Тухайн нөхцөлд самбар буулгах гэж ойлгосон болохоор ямар төрлийн зааварчилгаа өгөх талаар мэдээгүй байсан. Авто механик шатыг байрлуулаад Г  өөрөө шатан дээр сууж удирдлагыг ажиллуулсан. Самбар буулгах гэж явахад Г  шатыг өргөх байсан. Г  шат өргөх гэж явсан гэдгээ мэдэх үндэслэлтэй. Яагаад гэвэл хоёр гал сөнөөгч, нэг жолооч явж байсан. Г  өмнө нь шатыг ажиллуулж байсан болохоор. Анхнаасаа явахдаа Г  шат өргөнө гэдгээ мэдэж байсан. Ээлж нь буусан уу гэж асуусан. Бид нар хувцасаа солиод байж гэсэн “тэгвэл чи бэлтгэл ээлжтэйгээ яв. Ууганбаярыг надтай холбоо бариул” гэж хэлсэн. Тэгээд би ангийн захирагчтай холбоо бариад үүрэг аваад гарсан. Өргөгчтэй шаттай машинтай яваарай гэсэн үүрэг ангийн захирагч Э дарга хоёулангаас нь үүрэг авсан. Тухайн нөхцөл байдалд зааварчилгаа өгч байсан. Зааварчилгааг бичгээр өгнө гэсэн заалт Гал унтраах үйл ажиллагаанд байгаа. Самбар буулгах ажиллагаанд байхгүй. Цахилгааны утас байгааг сануулсан. Амь хохиргч өндөр хүчдэлд хэрхэн хүрч тогонд цохиулсаныг тухайн үед замын хөдөлгөөн зохицуулаад зогсож байсан тул хараагүй. Осол гарсны дараа харахад тогны утаснаас зайтай байсан. Самбараа буулгаад дуусаад шатаа хураах үед осол болсон.” гэв.

 

Гэрч Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ ажилд 2022 оны 05 дугаар сарын 27-нд Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон. Самбар буулгах ажилд салаан захирагч, дэслэгч н.Э үүрэг даалгавраар явсан. Талийгаач жолооч Ж.Г , бид нар самбараа буулгаж дуусаад доошоо анонсоо буулгачихаад салаан захирагч, дэслэгч н.Э бид хоёр буулгачихаад нөгөөхөө эвхэх гээд хураагаад явж байх явцад л тийм юм болсон. Миний хувьд гал цахилахыг харсан. Бусдыг нь хараагүй. Тэнд очсон даруйдаа сагсан дээр би, талийгаач Ж.Г , бид гурав байсан. Бид нар хоорондоо нэг их зайтай биш зогсдог. 4-5 хүн л зогсох зайтай. 1 метр 50 тул 2 хүн зогсох стандарттай.  Жолооч  Ж.Г  ганцаараа удирдсан. Шатны машин өөр бусад иймэрхүү урьдчилан сэргийлэх гэдэг юм уу, гал унтраахаас өөр зориулалтаар ангиас гарч байгаагүй. Бид 3 дээр байхад халууцсан зүйл байгаагүй. Эхлээд шат зогсоод, дахиад буцаж 2 удаа сунасан. Шат эвхэгдэхдээ шууд бол хөдөлдөггүй байх аа. Дээш нь доош нь болгож байж хөдөлдөг. Тэр үед машины шатны техникч бууж байгаад байгаагүй. Гарч байгаад байсан. Гарч байгаад нь ахлах ахлагч н.Е байсан. Гал сөнөөгч, гал сөнөөх машины жолооч бүх л хүмүүс шатны машинтай ажиллах үүрэгтэй. Ажиллаж чаддаг байх чадварыг эзэмшсэн байх ёстой. Чимээ гараад дээшээ гараад очиход талийгаач уначихсан, жолооч босож байсан. Цахилгааны утас өргөх шатны өнцгөөс зайтай байсан. Би тэр үедээ сандарсан байсан болохоор яг юу болсныг сайн ойлгоогүй. Мэдүүлэг өгч байхдаа бас шокын байдалтай байсан. Энэ ажил дээр очиход хэн нэгэн зааварчилга өгөөгүй. Салаан захирагч. Удирдаж яваа удирдагч зааварчилгаа өгөх ёстой байсан. Анх сагсан дээр хамт байж байгаад эхнийхийг буулгачихаад багтахгүй болохоор нь буусан. Дээр хоёр хүн салаан дарга зам зохицуулаад явж байсан. Би эхний сунгалтан дээр буусан. Хоёр дахь дээр нь би гараагүй. Би буугаад баруун талд нь шат сунгасан байсны доор байсан. Замын хөдөлгөөн зохицуулж байсан. Э замын нөгөө талд байсан. Самбар буулгаж байхад нэг нь тасдаад, нэг нь буулгадаг. Анносыг буулгасны дараа л юм байна. Буцаагаад шатаа хураах явцад осол гарсан. Шатыг хураахад эхлээд дээшлүүлж байгаад буцаж доошилдог. Бид нар 24 цаг ажиллаад буусан байсан. Осол гарсны даар талийгаач унасан байдалтай байсан. Бэлтгэл ээлж бэлэн байсан цагт л ингэж ажилладаг. 24 цаг ажиллаад буусан ээлжийг бэлтгэл ээлж гэдэг. Тухайн үед зам зохицуулсан нь машин тэрэг нь зөрж болохгүй замын голд зогсчихсон байсан болохоор, шатанд тээглэх гээд байсан болохоор л зааварчилгаа өгч байсан. Би 3 жил, 4 дэх жилдээ ажиллаж байна.” гэв.           

                       

Гэрч Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Авто инженер мэргэжилтэй. Би шатны машины бэлтгэл бэлэн байдлыг хангадаг. Шатны техникч нар миний удирдлага дор ажилладаг. Тухайн осол болдог өдөр би 3 шатныхаа техникчтэй ерөнхий газрын үндэсний аврах бригад дээр сургалтанд хамрагдаж байсан. Би 4 шатны техникч мөн гал унтраах машины жолооч нарыг хариуцдаг. Гал унтраах машины жолоочийн үүрэг нь үндсэн болон тусгай албаны автомашиныг ажиллуулах чадвартай байх ёстой. Шатны автомашин дээр дадлага, туршлагатай хүмүүсийг томилдог байх. Шатны техникчийг сургалтанд хамрагдсан хүмүүс хийдэг. Сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын газраас явуулдаг. Г  олон жил ажилласан туршлагатай жолооч байгаа. Шатны техникч тухайн хариуцсан автомашиндаа ээлж авахад тоног төхөөрөмжөө ажиллуулж бүрэн гүйцэт хүлээж авах ёстой. Тухайн өдөр Е байгаагүй, сургалтанд байсан. Шатны машиныг хэлтсийн даргын зөвшөөрлөөр гражаас, ангиас гаргадаг. Би авто механикаар 2020 оноос хойш ажилласан. Миний ажил үүргийн хуваарьт энэ тусгай албаны машины бэлтгэл, бэлэн байдлыг хариуцах заалт байгаа. Шатны машины мэдрэгч 1-2 метрт байдаг. Дээшээ өргөхөд мэдрэгч ажилладаггүй. Дээд талдаа мэдрэгч байхгүй. Урд талдаа зөвхөн байдаг. Барилгын биет юм руу хажууд талдаа мэдэрдэг. Ослын дараа машин хэвийн ажиллаж байгаа. Үүрэг гүйцэтгэж байгаа. Шатанд ил харагдах гэмтэл юм байхгүй байсан.” гэв.

 

Гэрч Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хийдэг. Болзошгүй гамшиг осол, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” аянд Нийслэлийн Онцгой байдлын газраас удирдамж гарсан. Өгсөн үүргүүдийн дагуу урьдчилан сэргийлэх самбар дүүрэг тус бүрт гурвыг байрлуул гэсэн үүрэг ирсний дагуу энэ самбаруудыг байрлуулах ажил хийсэн байгаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын реклам хариуцсан мэргэжилтэй холбогдож, ямар ямар самбар дээр тухайн анонсыг байрлуулах вэ гэдэг дээр чиглэл, зөвшөөрөл аваад байрлуулсан байгаа. Тухайн хэрэг гардаг өдрийн өглөө Дүүргийн Засаг даргын Тамгын газрын реклам, зар сурталчилгаа хариуцсан н.А гээд эмэгтэй холбогдоод “ танайх Улиастайн зам дагуу байрлуулсан самбар дээрх анонсоо 11 цагаас өмнө буулга, манай дээр шалгалт явах гэж байна” гэж над руу ярьсан байгаа. Тухайн өдөр ганцхан тэр самбарыг буулга гэсэн. Ургах наран хорооллын замын хажууд талд, нэг нь Батлан хамгаалахын Их сургуулийн тойргийн хажууд талд гэсэн гурван газар байрлуулсан байгаа. Тухайн үед тэр самбарыг шалгалт явах гэж байгаа учраас буулгаач ээ гэсэн. Тэр сурталчилгааны 3 самбарын ажлыг нэг компани гүйцэтгэсэн. Тэр өдөр Тамгын газраас над руу холбогдсоны дагуу би үүргийнхээ дагуу хэлтсийн дарга хурандаа Б.Э даргатай холбогдоод “тамгын газраас ийм юм ярьж байна аа” гэхэд “за ойлголоо” гэсэн. Томилгоот ээлж гэдэг нь тухайн өдрөө үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг хэлнэ. Бэлтгэл ээлж гэдэг нь болзошгүй гамшиг осол болох, түүнээс урьдчилан сэргийлэх үед дуудагдаж ажиллах албан хаагчдыг хэлнэ. Тухайн үед ямар ч мөнгө төгрөг нь шийдэгдээгүй. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас тухайн мөнгийг шийдвэрлэ гэсэн юм байхгүй. Тэр самбарыг байрлуул гэсэн Нийслэлээс шийдвэр ирсэн. Тухайн үед мөнгө байхгүй учраас хэлтсийн дарга Засаг даргын Тамгын газартай яриад ямар ч байсан байрлуулах төсвийг нь ярьчихлаа, чи энийг компанитай нь яриад яаралтай байрлуул гэсэн байдаг. Түүний дагуу н.А-тай холбогдоод тэр газруудад байрлуулсан. Яг тухайн үед бол мөнгө байгаагүй учраас тэрүүгээр буулгуулна гэдгийг яриагүй байгаа. Би тухайн үед ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хийж байсан. Урьдчилан сэргийлэх ажилд самбар буулгах ажилд орохгүй. Зааварчилгааг бол тухайн шатны удирдаж байгаа албан хаагч нар л самбарыг “Гэсрийн хорго” компаниар би хариуцаж өлгүүлсэн. Э даргатай утсаар холбогдсон. Утсаар холбогдоод энэ самбар буулга гэсэн гэнэ. Би тэгж хэлсэн. Миний шууд захирах дарга учраас. Ийм асуудал яригдаж байна гэсэн чинь “за за би зохицуулъя” гээд л утсаа салгасан. Самбар буулгахад 063 дугаар ангийн шатны машиныг явуулсан гээд тэгж байсан.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрдах Ус сувгийн удирдах газрын хамгаалалтын бүс дотор буюу Улиастайн уулзварын ертөнцийн зүгээр засмал замын зүүн талд байх самбарын доод талд байв. ... Засмал замын хойд зүгт чиглэсэн урсгалын ертөнцийн зүгээр зүүн талд байх засмал замын төмөр хашлагын зүүн талд төмөр самбар байх ба уг самбарын ертөнцийн зүгээр урд талд газарт цагаан өнгийн хулдаасан хэвлэл байв. Уг хулдаасан хэвлэл нь самбараас 1.4 метрийн зайд Нийслэлийн гэмт хэргийн урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл гэсэн бичигтэй, хэвлэлийн зүүн талд Нийслэлийн Онцгой байдлын газар гэсэн бичигтэй уг бичиглэлийн доод талд “Гал тоглоом биш” гэсэн бичигтэй хулдаасан хэвлэл баруун доод талд “мартаж болохгүй” гэсэн бичигтэй анхааруулгын тэмдэг бүхий бичиглэлтэы байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд хулдаасан хэвлэлийн дээд талд өндөр хүчдэлтэй цахилгашаны шугам7ш төмөр шатаар холбогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн засмал замын баруун талд хийхээр болж засмал зам хөндлөн гарч замын баруун талд шороон хөрсөнд хийхэд засмал замаас 4.2 метрийн зайд хар өнгийн,  ногоон судалтай 1 хос бээлий байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар хураан авав. 1 хос бээлий байсан газраас ертөнцийнзүгээр баруун урд зүгт цэнхэр өнгийн шон дээр хяналтын камер байх ба уг камер нь Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төв гэсэн бичиглэлтэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Уг шонгийн ертөнцийн зүгээр хойд талд хар өнгийн малгай байсныг 10 гэж дугаарлан эд мөрийн баримтаар хураан авав. Үзлэгээр хэрэгт өөр ач холбогдолтой ул мөр илрээгүй...

Хүн тогонд цохиулж нас барсан гэх газарт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн техникийн хяналтын инженер Б.Сонор, шугамын монтёр У  нарыг оролцуулан Монгол цагдаа 100 гэсэн бичиглэл бүхий шон самбарын ертөнцийн зүгээр урд талын шонгоос баруун урд талд 2.5м зайд Model 600E гэсэн бичиглэл бүхий багажаар өндөр хүчдэлийн утасны газраас дээш хэмжээг хэмжихэд 17.52м гэж зааж байсныг үзлэгийн тэмдэглэлд тусган үзлэгийг цааш тус самбарын өндөрийг хэмжихэд газраас самбарын доод ирмэг хүртэл шонгийн хэмжээ 4м, самбарын доод ирмэгээс дээд ирмэг хүртэл 4м, нийт газраас самбарын дээд ирмэг хүртэл 8м байсныг электрон хэмжигчээр хэмиж гэрэл зургаар бэхжүүлж авав. Уг өндөр хүчдэлийн шугамаар 110 киловальтийн цахилгаан дамжуулж байгаа гэх ба цахилгаан утсанд 5х10м зайд ойртоход цахилгаанд цохиулах боломжтой гэснийг үзлэгийг тэмдэглэлд тусган үзлэгт оролцогч нараас үзлэгтэй холбоотой санал хүсэль байгаа эсэхийг асуухад байхгүй гэснээр үзлэгийг 17:30 минутад дуусгав.

Хүн нас барсан гэх газар нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 62 дугаар цэцэрлэгийн ертөнцийн зүгээр урд талд байх ертөнцийн зүгээр хойд зүгт харуулан байрлуулсан 90-19 УНТ улсын дугаартай түргэн тусламжийн машин байх ба үзлэгийг цааш цогцос байгаа гэх машины хойд хэсэгт хийхэд дээш харан хэвтсэн дээгүүрээ бор шар өнгийн ажлын хувцастай, түүний доогуур саарал эрээн өнгийн өмдтэй хар өнгийн түрийтэй гуталтай, 2 гарт хар өнгийн савхин бээлийтэй 30 орчим насны эрэгтэй хүний цогцос байв. Цогцосны нүүр хэсэг нилэнхүйдээ түлэгдсэн мэт шархтай, уг шарх хүзүүний дунд хэсэг хүртэл үргэлжилсэн байсныг к/мэргэжилтэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч үзлэгийг цааш 90-19 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийхэл хэрэгт ач холбогдолтой ул мөр, эд зүйл илрээгүй тул үзлэгийг 11:00-д дуусгаж оролцогч нараас үзлэгтэй холбоотой санал хүсэлт байгаа эсэхийг асуухад байхгүй гэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 5-11, 12-16, 17-22 дугаар хуудас),

 

Тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн: “Уг тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн Гал түймэр унтраах аврах 063-р ангийн гадна зогсоол дээр ертөнцийн зүгээр урд зүгт харуулан барлуулсан 24-03 УНБ улсын дугаартай ISUZU FUR 23 загварын улаан алаг өнгийн тээврийн хэрэгслийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан гэх жолооч а/а Ж.Г ийг оролцуулав. Үзлэгийг тухайн тээврийн хэрэгслийн урд хэсгээс хойд хэсэг рүү хийхээр тогтож машины зүүн талын хаалгаар бүхээг хэсэгт ороход урд шилэнд soft man гэсэн бичиглэл бүхий хар хайрцаг байх ба уг хар хайрцгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авч явсан замын бичлэг байгаа гэж хар хайрцагны дотор байх 32gb-ийн memory card-ийг эд мөрийн баримтаар хураан авав. Үзлэгийг цааш бүхээг хэсэгт хийхэд  хэрэгт ач холбогдолтой ул мөр, эд зүйл илрээгүй тул үзлэгийг цааш уг тээврийн хэрэгслийн гадна талын эд ангид хийхэд өргөгч цамхаг ажилуулахад заавал буулгадаг гэх 4 буланд байрлах дамакрат байх ба жолооч а/а Ж.Г  эажилуулан үзэхэд хэвийн ажиллагаатай, тээврийн хэрэглийн их биеэс  хойд талын 2 дамакрат нь 140 см, урд талын 2 дамакрат нь 127 см хэмжээтэй гадагш гарч доош 57 см сунаж газарт хүрч байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч үзлэгийг тэмдэглэлд тусгав. Уг тээврийн хэрэгслийн ард талд тулагч дамакратын удирдлага байх ба к/мэргэжилтэн гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Үзлэгийг цааш хийхэд тээврийн хэрэгслийн гол хэсэгт 2 талаас адил хэмжээтэй дээш гардаг 3 гишгүүр бшхий шат байх ба уг шатны ойр орчимд к/мэргэжилтэн тусгай нунтаг ашиглан ул мөр хайхад хэрэгт ач холбогдолтой ул мөр илрээгүй тул шатаар дээш гарч өргөгч цамхагийн хэсэгт хийхэд ерөнхий удирдлагын хэсэг нь суух хэсэгтэй, суух хэсгийн урдаас электрон дэлгэц хэвийн ажиллагаатай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч үзлэгийг цааш өргөгч цамхагийн тагт хэсэг буюу хүн сууж дээш гарах зориулалттай хэсэгт хийхээр тогтов. Өргөгч цамхагийн тагт нь 147х75см хэмжээтэй өндөр нь 1м хэмжээтэй байв. Үзлэгийг цааш тус тээврийн хэрэгслийн жолооч а/а Ж.Г өөр өргөгч цахмагийг ажилуулж үзэхэд тогтож а/а Ж.Г  зориулалтын хамгаалалтын хувцас, тусгай хэрэгсэл, бэхэлгээг бүрэн өмсүүлж өргөгч цамхагыг сунгаж үзэхэд хэвийн ажиллагаатай байх ба тагт нь барилга байгууламж, саад тотгорт хэт ойртоход автоматаар зогсож байх ба өргөгч цамхаг нь буцаж эвхэгдэх үед бага зэрэг дээш болон буцаж хураагдаж байв. Тагтанд өргөгч цамхаг ажилуулсан давхар удирдлага байх ба уг удирдлагын жолоог а/а Ж.Г өөр ажилуулан бүрэн эргүүлэх болон дээд доош хөдөлгөөн хийлгэхэд хэвийн ажиллагаатай байв. Тагтны удирдлага хэсгийг гэрэл зургаар бэхжүүлэн авч үзлэгийг цааш тус тээврийн хэрэгслийн бусад эд ангид хийхэд хэрэгт ач холбогдолтой ул мөр, эд зүйл илрээгүй тул үзлэгийг дуусгахаар тогтов. Уг тээврийн хэрэгслийн техниктийн үзүүлэлтээр өргөгч цамхаг нь хураасан үед 9м, сунах дээд хэмжээ 30м байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгаж үзлэгээр тус ангийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтрийг эд мөрийн баримтаар хураан авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 23-33 дугаар хуудас),

 

Цогцост үзлэг хийсэн: “Уг цогцос нь 178 см урттай, толгойодоо 8 см өтгөн хар өнгийн үстэй, биеийн галбир зөв, эрхтэн бүрэн, өөхөн эд булчингийн хөгжил дунд 32 настай гэх эрэгтэй хүний цогцос байлаа. Хоёр нүдний зовхи аниастай, нүдний зовхи нээгдэхгүй наалдсан. Хамрын яс мөгөөрс бүтэн, хамарнаас гарсан зүйлгүй, ам хагас ангайсан, уруул хар хүрэн өнгөтэй, хатаж түлэгдсэн, буйл жавжны салст цайвар хүрэн өнгөтэй, үзэгдэх шүд бүрэн бүтэн амнаас гарсан зүйлгүй. Цогцос хөрсөн, хуурай хөшилт биеийн бүх булчинд тод үүссэн. Хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хөхөлбөр хүрэн ягаан өнгөөр тод үүссэн нас бараад 11-13 цаг болсон байх боломжтой байна. Зүүн гарын алганд 14х14см талбайд түлэгдсэн харласан шархтай, шархны ирмэг дарайж цайрсан. Баруун гарын долоовор дунд хурууны завсар болон алганд 7х5см түлэгдсэн харласан шархтай, шархны ирмэгийн арьс дарайж цайрсан. Баруун шилбэний гадна дунд хэсэгт 12х10см түлэгдэж зах ирмэг нь харласан шархтай, уг шархны гол хэсэг 3х3см, 1.5х1см эдийн дутагдал бүхий шархтай. Дээрх гурван шарх нь цахилгаан гүйдэл орсон хэсэг, хүзүүний урд доод хэсгээс духны дунд хэсэг, баруун чамархайгаас зүүн чамархай хэсэг хүрсэн нийт 29х22см талбайд хүрэн шаргал өнгийн түлэгдсэн хатсан шархтай. Уг шархны дээгүүр арьсны өнгөн давхраа хатаж хогжруутсан байна. Энэ нь цахилгаан гүйдэл гарсан шарх байна. Биед өөр ил харагдах гэмтэл шарх сорвигүй байна гэснээр үзлэгийг 20:50 цагт дуусгаж үзлэгт оролцогч нарт танилцуулан гарын үсэг зуруулав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр 35-39 дүгээр хуудас),

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “... Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрдах Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн дахин дамжуулах станцийн хяналтын камерийн 2021 оны 12 дугаар рсарын03-ны өдрийн 09:00 цагаас 10:00 цаг хүртэл хяналтын камерийн бичлэгийг шалгав. ... камерийн баруун дээд буланд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагт саибар харагдаж байв. Зурагт самбарын доод талд өргөгчтэй шат харагдаж байв. Бичлэгийн 00 минут 41 секундэд буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 28 минут 28 секундэд зурагт самбараас дээш шатыг өргөж, цааш сунгаж бичлэгийг 01 минут 20 секундэд буюу 09 цаг 28 минут 43 секундэд цахилгаан шугамд галын оч гарч буй бичигдсэн байв. Үүний дараа цахилгаан шугамны орчим зогсож байгаад бичлэгийн 02 минут 30 секунд буюу 09 цаг 30 минут 05 секундэд шатыг доош буулгаж 09 цаг 30 минут 42 секундэд цахилгааны шугамд галын оч гарч буй бичигдсэн байв. Үүний дараа цахилгаан шугамны орчим зогсож байгаад бичлэгийн 02 минут 30 минут 05 секундэд шатыг доош буулгаж 09 цаг 30 минут 42 секундэд шат хураагдаж байгаа нь бичигдсэн байв...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),

 

Бичиг баримтад үзлэг хийсэн: “... Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 63 дугаар ангийн харуулын томилгооны дэвтэрт үзлэг хийв. Нийслэлийн онцгой байдлын газар “Харуулын томилолт” Улаанбаатар хот гэсэн бичиглэлтэй цагаан нүүртэй дэвтэр байх бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 08 цагаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 цаг хүртэлх томилгоог хуулбарлан хавсаргав...” гэх тэмдэглэл, зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудас),

 

Гар утсанд үзлэг хийсэн: “... Талийгаач М ын ягаан шаргал өнгийн айпоне-6 эс маркийн гар утсанд үзлэг хийв. ... Үзлэгээр ар хэсгээр ягаан шаргал өнгийн айпоне-6 эс маркийн гар утас байх бөгөөд гар утасны гадна ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв. Гар утсыг асааж 000000 дугаарыг оруулахад нээгдэж байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 51-61 дүгээр хуудас),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 4 хүүхэдтэй. Миний хүү М нь 1989 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр   аймгийн   суманд төрсөн. М манай дээрээсээ 2 дахь хүүхэд байгаа юм. Нэг ах, хоёр эмэгтэй дүүтэй. М нь   цогцолбор сургуулийг, 2008-2012 онд Батлан хамгаалах их сургуулийг холбооны инженерийн ангийг төгссөн. Нийслэлийн онцгой байдлын 10 дугаар ангид 2012-2018 онд, 2018 оноос Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангид гал сөнөөгчөөр одоог хүртэл ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

 

Гэрч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хурандаа Д.Э  би шийдье гэж хэлээд утсаа тасалсан. ...09 цагийн орчим ажил дээр тааралдаад 63 дугаар ангийн шатны машиныг гаргасан гэж надад хэлээд байж байхад хурандаа Д.Э ын гар утас дугараад юу яриад байгаа юм бэ гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),

 

Гэрч Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр томилгоот ээлжийн үүрэг гүйцэтгэж өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 08:30 цагт томилгоот ээлжийн ажлаас буусан ба ангийн дуудлага хүлээн авагч станцаар хурандаа Д.Э  утсаар холбогд гэж байна гэж хэлсэн тул би 118:411 минутад Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Э ын 0 гэсэн дугаарын утсанд өөрийн 0 дугаарын утсаар холбогдоход “Баянзүрх дүүрэг Улиастайн уулзварт байрлуулсан мартаж болохгүй аяны хүрээнд байршуулсан самбар байгаа тэр самбарыг хурааж аваад ирээрэй" гэж хэлээд ангийн захирагч хошууч У ыг над руу утсаар яриул гэж хэлсэн. Тэгээд би ангийн захирагчид “хурандаа Д.Э  таныг холбогдоорой” гэж байна Улиастайн уулзвар дээр байгаа самбарыг аваарай гэж надад хэлж байна. Танд энэ талаар хэлэх гэж байгаа байх гэж хэлсэн ба ангийн захирагч миний хажууд хурандаа Д.Э тай утсаар яриад надад нахдаж “бууж байгаа ээлжийн алба хаагчдаас аваад яваарай Улиастайн уулзвар дээр байгаа самбарыг хураах юм байна болгоомжтой яваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас),

 

Гэрч Э ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Тухайн үед бол шатны техникч байгаагүй, өөр хүн байгаагүй, Г  урьд нь шатны автомашиныг ажиллуулж байсан учир шатыг удирдуулсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас),

 

Гэрч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ажиллахдаа салаан захирагч, ахлах дэслэгч Э  бид хоёр замын хөдөлгөөнийг зохицуулж, жолооч, ахлах ахлагч Ж.Г  сагстай машиныг удирдаж, амь хохирогч ахлах, ахлагч М  зурагт самбарыг уясан төмөр утсыг бахиар тасалж доош буулгахаар нь би тосож аваад эвхэх гэж цааш чирч явсан. Намайг зурагт хуудсаа авч цаашаа явахад Ж.Г , М  нар сагсан дотроо үлдсэн. Тас хийх чимээ гарахаар нь эргээд хартал салаан захирагч, ахлах дэслэгч Э  намайг хурдан дээшээ гараарай гэж хэлэхээр нь би шатаар дээшээ гарахад Ж.Г  сагсан дотроо зогсчихсон, М  сагсан дотроо хэвтэж байхаар нь би М ыг тэврээд, Ж.Г  сагсыг удирдаж доошоо газарт буулгасан. ...Агаарт сагс байрласан хэсгийн ойролцоо цахилгааны утас байсан. Тэр цахилгааны утас нь тэр хоёроос 1-15 метр зайтай байсан. ...Тухайн үед сагсан дотроосоо Ж.Г  удирдаж байсан. ...Салаан захирагч ахлах дэслэгч Э  надад одоо шаттай гарна, дулаан хувцсаа бэлдээрэй гэж хэлэхээр нь хэлснийх нь дагуу дулаан хувцсаа өмсөж ажилд гарсан юм. ...Шаттай машинаар ажилд гарахад аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй. Би өглөө 08:00 цагт ээлжээсээ буусан байсан. Ээлжид гарах болгонд зааварчилга өгдөг...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас),

 

Гэрч У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 цаг 40 минутын үед хэлтсийн дарга, хурандаа Э-тай утсаар холбогдсон. Улиастайн гүүрний тэнд “Мартаж болохгүй” гээд аяны байрлуулсан сурталчилгааны зурагт самбарыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ав гэдэг шаардлага тавиад байна буулга гэсэн чиглэл өгсөн. Тэгээд салаан захирагч ахлах дэслэгч Э  манай өрөөнд орж ирсэн аюулгүй байдлаа хангажтуршлагатай хүмүүсээ аваад очоод буулгах талаар чиглэл өгсөн. ...Хэлтсийн дарга амаар чиглэл өгсөн.” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас),

           

Гэрч У ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Хурандаа Д.Э  ахлах дэслэгч Э ыг шатны автомашинтай, 2 алба хаагчтай явуулах үүргийг өгсөн. ...Хэлтсийн дарга хурандаа Д.Э  үүрэг өгсөн учир явуулсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад урьдчилан сэргийлэхийн ахлах мэргэжилтэн, хошууч Б Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын Тохижилт, үйлчилгээний хэлтсээс удаа дараа залгаж байна, шалгалт ирэх гээд байгаа учраас Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг цэвсгэрт байрлах Улиастайн уулзварын Мартаж болохгүй аяны зурагт хуудсыг буулгах шаардлагатай байна, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 11 цүгээр сарын 25-ны өдөр хүртэл хэрэгжсэн 1 сарын аяны хугацаа дууссан, самбарыг чаралтай ав гэж байна гэж танилцуулсан. Үуний дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн захирагчийн холбоо бариул гэж хэлсэн. Тэгээд салаан захирагч ахлах дэслэгч Э миний гар угас холбогдоход Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн уулзварын самбар дээрээс Мартаж болохгүй аяны зурагт хуудсыг авах хэрэгтэй байна, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаад буусан ээлжийн алба хаагчидаа аваад өөрөө удирдаад шатны автомашиныг аваад яваад ир гэж хэлсэн. Тэгээд Э т ангийн захирагч Ууганбаярыг холбоо бариул гэж хэлсэн. Хошууч У холбогдоход энэ үүргийг мөн өгсөн. Буусан ээлж Э аар ирдуулаад шатны автомашинтай алба хаагчдыг томилоод хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулаад явуул гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги нь нэг байранд байдаг. Нэгдсэн ажиллагаа явуулдаг. Автомашины зогсоолоос шатны автомашиныг авч гарсан, нөхцөл байдлын талаар Э ыг илтгээрэй гэж хэлсэн байсан. Тухайн өдрийн 09 цаг өнгөрч байхад ахлах дэслэгч Э над руу утсаар холбогдож Улиастайн уулзварын Мартаж болохгүй самбар мөн үү, нөхцөл байдал ямар байна, зурагт хуудас авах юм, ажиллах боломж байна уу, аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж байгаа биз дээ гэж асуусан. Ахлах дэслэгч Э бид нар яг самбар дээр ирж байна, зурагт хуудсыг авах боломжтой юм байна гэж илтгэсэн. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаагаа маш сайн хангаж ажиллаарай гэж хэлээд утсаа тасалсан. 09 цаг 50 минутын орчим хошууч У миний утас руу залгаад тасалчихсан. Би цонхоор харахад хошууч У автомашины зогсоолоос гүйж байсан. Хошууч У луу утсаар залгаад юу болсон талаар лавлахад ахлах дэслэгч Э холбоо барьсан. Гал сөнөөгч М тогонд цохиулсан гэж хэлсэн. Юу болоод байна эмнэлэг дуудсан уу, би өөрөө явъя гээд Ууганбаярын хамт Улиастайн уулзвар руу явсан. Э Улиастайн уулзвараас машин гуйгаад гал сөнөөгч М ыг аваад 103 түргэн тусламжийн өөдөөс явсан байсан. Тэгээд Амгалан захын орчим түргэн тусламжтай уулзаж гал өгч М ыг үзүүлээд байж байсан. Тэр үед би очсон. Эмчээс нь биеийн байдал нь ямар байгаа талаар асуухад эмч нас барсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 98-100 дугаар хуудас),

 

Гэрч О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... М-тай хамт Баянзүрх дүүргийн 8 хороо, 108-37 тоотод хамт амьдарч эхэлсэн. М 1 хоног ажиллаад 2 хоног амардаг байсан. Өдөр гэр ойрхон болохоор ирж цайгаа уучихаад явдаг байсан. 2021 оны 09 дүгээр сард Баянзүрх дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн 10 дугаар төвд Онцгой байдлын штаб дээр ажиллаж байсан. Гэр холдоод байна. 63 дугаар анги дээрээ ирж ажпынхантайгаа ажилламаар байна гэж байгаад ажлаас нь дуудаад 63 дугаар анги дээрээ ирж ажиллах болсон. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад М ажилдаа хоцорлоо гээд яараад явсан. Тухайн өдрөө ээлжтэй байсан. 2021 оны 11 дүгээр сард 4 ээлжтэй болоод 1 хоног гараад 3 хоног амардаг болсон. Нэг ээлжиндээ 7 хүн гардаг, 1 дуудлага хүлээн авагч, 2 жолооч, 3 гал сөнөөгч, 1 салаан захирагч гардаг гэж хэлж байсан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 30 минутын орчим над руу видео чатаар залгасан байсан. Би хараагүй байж байгаад 09 цаг 10 минутын орчим буцаагаад залгах гэтэл чатаасаа гарсан байсан. Тэгээд М ын 90700409 дугаарын утас руу 80448022 дугаараас залгахад удалгүй утсаа аваад жижүүрээс буугаад ангиасаа гарахын өмнө чам руу залгасан юм. Би жижүүрээс буугаад Улиастай уулзвар дээр шатны автомашинтай ирчихсэн самбар буулгах гээд байж байна, энэ их удахгүй байх, буулгачихаад очно, би одоо яг шатан дээр гарчихсан байна гэж хэлсэн. Шатнаас бууж ирээд залгая гэж хэлсэн. Цаана нь ирээд зогсочихлоо гэж хэлж байсан. Тэгээд 09 цаг 40 минут болоод эргээд залгахад утас нь дуудаад байсан боловч аваагүй. 09 цаг 40 минутаас 10 цаг хүртэл утас нь дуудаад авахгүй байсан. 10 цагийн орчим утас нь дуудаж байснаа тасдаад байсан. 10 цаг өнгөрөөд утас нь унтарсан. Би өөрийг нь унтраачихлаа гэж болоод мессэжнүүд их бичсэн. 12 цаг өнгөрөөгөөд ажил руу нь залгахад дуудлага хүлээн авагч нь аваад М ын эхнэр нь байна, утас нь холбогдохгүй байна, санаа зовоод байна гэж эхэд ажлаасаа буугаад явчихсан гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй байж байхад 11 цаг 30 минутын орчим М ын аав над руу залгасан байсан. М ын дүү агаа та амьд уу гэж М ын чат руу бичээд над утсаар холбогдоод болсон асуудлыг хэлсэн. Тэгээд би 63 дугаар анги дээр очоод хэргийн ар дээр очоод цагдаагийн хэлтэс дээр ирсэн.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 103-105 дугаар хуудас),

 

Гэрч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг ээлжинд 1 шатны техникч ажилладаг. 63 дугаар ангид 4 шатны техникч томилогдсон. Одоо бүрэн орон тоотоо ажиллаж байгаа. ...Би автомашин гаргах эрх бүхий албан тушаалтан биш. Хэлтсийн дарга, ангийн захирагч автомашин гаргах асуудлыг шийдвэрлэдэг...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4 дүгээр: “...ДҮГНЭЛТ 1. Талийгаач М ын цогцост 2 гарын сарвуу, баруун шилбэнд цахилгаан тэмдэг, хүзүү, нүүрний хэсэгт түлэнхийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Талийгаач нь цахилгаан гүйдлийн улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ. 7. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг 29 минутын цогцсын гадна үзлэгээр нас бараад 11-13 цаг болсон байжээ. 8. Амь хохирогчийн ходоодонд 150 мл орчим хоолны агууламжтай байсан болно. 10. Шинжилгээнд авсан цус, ходоодны шингэн, шээсэнд хийсэн шүүх химийн шинжилгээгээр спиртийн агууламж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. 11. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. 12. Цус нь О /I/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 112-123 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 95 дугаар: “...ДҮГНЭЛТ 1. Шинжилгээнд ирүүлсэн ISUZU FVR23M маркийн JALFVR23MC7000002 тоот арлын дугаартай, 24-03 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. 2. Ил харагдах эвдрэл гэмтэлгүй байна. 3. Сунадаг шат нь 27 секунтандын хугацаанд самбарын дэлгэцийн үзүүлэлтээр 28,8 метр урттай, аврах сагсны дээд хөндөл төмөр хүртэл метрээр 29,3 метр урттай бүрэн сунаж ажиллана. 4. Сунадаг шат нь тавцангийн удирдлага болон аврах сагс доторх удирдлагаар ажиллана. Удирдлага ажиллаж байна. 5. Автомашинд техникийн 1-р үйлчилгээ, оношилгоог 2017-2021 оны 11 дүгээр сард гүнзгийрүүлсэн оношилгоог 2017-2019 онуудад тус тус хийсэн байна. 2020 өны 07 дугаар сард сунадаг шатанд тослогоо үйлчилгээ хийсэн байна. 6. Аврах сагсны урд хоёр буланд хоёр, ар талд хоёр ширхэг 30 градус өнцгөөр байрласан, тэмтрүүл хэлбэрийн, 28 см урттай антен бүхий, хатуу зүйл тулахад дэлгэцэд дохио өгдөг мэдрэгчтэй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 128-158 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн  2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр: “... 1. Шинжилгээнд ирүүлсэн хавтгай бахь шинжилгээнд тэнцэж байна. ... 3. Шинжилгээнд ирүүлсэн хавтгай бахиар цахилгаан гүйдэл гүйсэн эсэхийг тогтоох нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул тодорхойлох боломжгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 163-167 дугаар хуудас)

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн  2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр: “...1. Шинжилгээнд ирүүлсэн малгай, хар өнгийн 5 хуруутай хос бээлий, өмднүүдэд гэмтэл үүссэн, гутал оймсонд өөрчлөлт үүссэн байна...дулаан илчийн үйлчлэлээр үүссэн шинэ түлэгдэлтүүд үүссэн байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 173-184 дүгээр хуудас),

 

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н , Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Э , Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А  нарын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар:...Хариулт 1. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн гүүрний зүүн талд байрлах зурагт самбарыг буулгах ажлыг хийж гүйцэтгэхдээ эрсдлийн үнэлгээ хийгээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах гах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх/ дэх заалтыг, Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж байсан М ыг 24 цаг ажилласны дараа амраалгүйгээр самбар буулгах ажилд томилон ажиллуулсан нь Хөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 /ажлын дараалсан 2 өдрийн хоорондох алтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна./ дахь заалтыг, самбар буулгах ажилд томилогдсон албан хаагчдад гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгөөгүйгээр ажиллуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм ММЗ 4969:2000 стандартын 4.7 /ажлын байрны анхан шатны зааварчлагыг ажилтны ажилладаг хэсэг, цех, тасаг, ажлын байр өөрчлөгдөх үед/ дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн гүүрний зүүн талд байрлах зурагт самбарт гал түймэр унтраах (тусгай) зориулалт бүхий автомашин дээр суурилсан онцгой байдлын үед ашиглах тусгай зориулалтын автомеханик шатаар эд зүйл буулгах ажил гүйцэтгэж, зориулалтын бусаар ашигласан нь Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар тушаалаар баталсан Гал түймэр унтраах дүрмийн 8 дахь (Гал унтраах, аврах техник зэвсэглэмж, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд бэлэн байлгах нь томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүний үндсэн үүрэг мөн.) заалт, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 дугаар тушаалаар талсан Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 4 дүгээр бүлгийн 2.2 дахь (Автомеханик шатыг өгөгдсөн цэгт зөвшөөрөгдсөн өнцгөөр цонх, тагт, дээвэр зэрэгт шатыг чиглүүлэн сунгаж, налуулж болохоор зайнд байрлуулж ажиллуулна.) заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Цахилгаан дамжуулах агаарын шугаглын хамгаалалтын зурваст гал унтраах зориулалттай автомашины сагстай өргөгчөөр өндөрт ажил гүйцэтгэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх /Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно./, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм"-ийн 2.2.1-т/110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд хамгаалалтын зурвас нь захын утаснаас хоёр тийш 5 метр байна./ заалтууд тус тус зөрчигдсөн байна.

Хариулт 2. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Э  2021 оны 12-р сарын 03-ны өдрийн ээлжнээс буусан албан хаагчдыг самбар буулгах ажилд томилсон нь /Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж байсан М ыг 24 цаг ажилласны дараа амраалгүйгээр самбар буулгах ажилд томилон ажиллуулсан/ Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 /ажлын дараалсан 2 өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна./ дахь заалтыг зөрчсөн байна.

Хариулт 3. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Э  2021 оны 12-р сарын 03-ны өдрийн ээлжнээс буусан албан хаагчдыг самбар буулгах ажилд томилсон нь Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж байсан М ыг 24 цаг ажилласны дараа амраалгүйгээр самбар буулгах ажилд томилон ажиллуулсан/ Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 /ажлын дараалсан 2 өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна./ дахь заалтыг зөрчсөн байна. Мөн зурагт самбар буулгах ажилд гал түймэр унтраах (тусгай) зориулалт бүхий автомашин дээр суурилсан онцгой байдпын үед ашиглах тусгай зориулалтын автомеханик шатаар эд зүйл буулгах ажил гүйцэтгэж, зориулалтын бусаар ашигласан нь Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар тушаалаар баталсан Гал түймэр унтраах дүрмийн 158 дахь (Гал унтраах, аврах техник зэвсэглэмж, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд бэлэн байлгах нь томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүний үндсэн үүрэг мөн.) заалт, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 дугаар тушаалаар баталсан Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 4 дүгээр бүлгийн 2.2 дахь (Автомеханик шатыг өгөгдсөн зөвшөөрөгдсөн өнцгөөр цонх, тагт, дээвэр зэрэгт шатыг чиглүүлэн сунгаж, налуулж юхоор зайнд байрлуулж ажиллуулна.) заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хариулт 4. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Э  нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн захирагч У  нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/240 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн салааны захирагч Д.Э нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/240 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргүүдээ тус тус гүйцэтгэн ажиллаж байсан байна.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид сөнөөгчөөр ажиллаж байсан М  нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/240 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангид гал унтраах автомашины жолооч Ж.Г  нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/240 дугаар тушаалаар агдсан албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргүүдээ тус тус гүйцэтгэн ажиллаж байсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг хэлнэ.

Улиастайн гүүрний зүүн талд байрлах зурагт самбарыг буулгах ажлыг хийж гүйцэтгэхдээ ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үүргийн дагуу эрсдлийн үнэлгээг хийлгүүлсний дараа тухайн ажлыг гүйцэтгүүлэх байсан.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 тушаалаар батлагдсан Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 4 дүгээр бүлгийн 2.3-т автомеханик шатыг цахилгаан гүйдлийн болон радио, холбооны шугамд хүргэхээргүйгээр сунгана гэж заасныг гал унтраах автомашины жолооч Ж.Г  зөрчсөн байна. Ж.Г  нь гал унтраах автомашины жолоочоор ажилладаг, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 40 тушаалаар батлагдсан гал унтраах автомашины жолоочийн албан тушаалын тодорхойлолтоор автомеханик шатыг ажиллуулах үүрэггүй байна.

Хариулт 5. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн гүүрний зүүн талд байрлах зурагт самбарыг буулгах ажилд 2021 оны 12-р сарын 03-ны өдөр томилогдсон албан хаагчдад гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулаагүй, бичгээр өгөөгүйгээр ажиллуулсан байна.

Хариулт 6. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 дугаар тушаалаар баталсан Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 4 дүгээр бүлгийн 2 дугаар хэсэгт автомеханик шатыг ямар сургалтад хамрагдаж удирдаж ажиллуулах талаар тодорхой заагаагүй бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/240 дугаар тушаалын тавдугаар хавсралтаар баталсан ажлын байрны тодорхойлтод автомеханик шатны танхимын болон 3 шатны сургалтад хамрагдсан шатны техникч бүрэн бүтэн байдал болон улгүй ажиллагааг ханган ажиллуулна гэж заасан байна.

Хариулт 7. Автомеханик шатыг удирдах үед Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 дугаар тушаалаар баталсан Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 4 дүгээр бүлгийн 2 дугаар хэсгийг мөрдлөг болгон ажиллана.

Хариулт 8. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасны дагуу гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно.

Хариулт 9. Улиастайн гүүрний зүүн талд байрлах 220/110/35кВ-ын Улаанбаатар, 110/10/6кВ-ын Зайсан дэд станцуудыг хооронд нь холбосон 110кВ-ын 125, 126 цахилгаан дамжуулах агаарын шугам байна. Тус цахилгаан дамжуулах агаарын шугам нь Баянзүрх дүүргийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудыг цахилгаан эрчим хүчээр хангадаг бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 47/2019 дугаартай улсын комиссийн актаар байнгын тад оруулсан байна.

Хариулт 10. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм’’-ийн 2.2.1-т/110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд хамгаалалтын зурвас нь утаснаас хоёр тийш 5 метр байна./ заалтын дагуу тухайн цахилгаан дамжуулах агаарын шугамны захын утаснаас хоёр тийш 5м-ийн зай дотор гэр, барилга байгууламж барихыг хориглох бөгөөд шугам сүлжээ эзэмшигч ашиглагчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Хариулт 11. “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.2.1-т /110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд хамгаалалтын зурвас нь захын утаснаас хоёр тийш 5 метр байна/ заалтын дагуу цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст эзэмшигч ашиглагч байгууллагын зөвшөөрсөнөөс бусад үйл ажиллагаа явуулах нь хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой.

Хариулт 12. Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст гал унтраах зориулалттай автомашины сагстай өргөгчөөр өндөрт ажил гүйцэтгэсэн нь осол болох шалтгаан нөхцөл болсон.

Хариулт 13. М  нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн гүүрний зүүн талд байрлах зурагт самбарыг буулгах ажлыг хийж гүйцэтгэж байхдаа тогонд цохиулж нас барсан нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалт /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/-д хамаарах осол мөн болно.гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 203-206 дугаар хуудас),

 

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/177 дугаар тушаалаар уг хэрэгт иргэний хариуцагчийг төлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор томилсон. ... Э М ын оршуулгын зардалд НОБГ-ын даргын баталсан 2020 оны А/120 дугаар тушаалаар баталсан Дотоод журам тус газрын 800 алба хаагчийн хандив тусламж, ахлагчийн зөвлөлөөс ирүүлсэн хандив, бусад хандив, тусламжаар нийт 20.002.970 төгрөгийг зарцуулсан. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдийн хандив, тусламж бусад хандиваар нийт 11.236.400 төгрөгийг зарцуулсан. Нийт талийгаачийн оршуулгын зардалд 31.239.370 төгрөгийг зарцуулсан. Талийгаачийн хууль ёсны төлөөлөгчид Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэмж олгогдоно. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг тогтоолгосон байгаа.” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 221-222 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б  миний утсаар холбогдоод “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгийн газрын тохижилт үйлчилгээний хэлтсээс холбогдож байна. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн гүүрний хойд талын анонасаа яаралтай ав, шалгалт ирэх гээд байна, хугацаа нь дууссан гэж байна” гэсэн талаар танилцуулсан. Үүний дагуу “Гэсрийн хорго” ХХК-тай холбогдоод самбарыг буулгуулчих гэж хошууч Б д хэлсэн. Хошууч Б  Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгийн газраас Гэсрийн хорго ХХК-д зардал шилжүүлээгүй, над руу байнга утасдаж нэхэж байна, зардал төлөөгүй учир манай компани буулгах боломжгүй гэж хэлсэн. ... энэ арга хэмжээ бид нарын явуулсан арга хэмжээ, манай анонас, бид нар өөрсдөө буулгахгүй бол болохгүй гэсэн мэдээлэл өгсөн. Би Гал унтраах аврах 63 дугаар ангийн захирагч хошууч У тай холбогдож холбогдох арга хэмжээг авья гэж хэлсэн. ... Удалгүй ангийн захирагч, хошууч У  над руу утсаар ярихаар нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн уулзвар дээр байрлуулсан “Мартаж болохгүй” аяны самбарыг буулга гэж үүрэг өгсөн. Гэхдээ заавал офицер ахлуулаарай гэж хэлсэн. Ангийн захирагч У  салаан захирагч Э аар ахлуулсан 3 алба хаагчийн хамт явуулсан байсан. ... дуудлага хүлээн авагчаас асуухад бууж байгаа салаан даргыг алба хаагчдын хамт явсан гэхээр нь салаан даргыг надтай холбо бариул гэж хэлсэн. Тэгээд салаан дарга ахлах дэслэгч Э  над руу утсаар ярьсан. Би та нар очсон уу, ажиллаж болохоор байна уу, ажиллаж болохоор байвал хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг маш сайн баримталж ажиллаарай гэж хэлсэн. Салаан дарга, ахлах дэслэгч Э  бид нар ирсэн. Ажлаад дуусаж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Ж.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн: “Болсон асуудалтай бол маргахгүй байна. Өмнөх мэдүүлгүүд дээр ярьсан. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гал унтраах дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан Автомеханик шатыг цахилгаан гүйдлийн болон радио холбооны шугамд хүргэхгүйгээр сунгана гэсэн заалт надад хамааралгүй заалт байна.” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар хуудас)

 

Иргэний нэхэмжлэгч О ийн мөрдөн шалшах ажиллагаанд өгсөн: “М  Батлан хамгаалахын их сургуульд орсон байсан ба манай талын байранд байр түрээслэж амьдардаг байсан. 2013 онд Чингэлтэй дүүргийн Гал унтраах 10 дугаар ангид М ажиллаж байх үед манай нэг ах аргалын ангийн дарга, нэг ах М-тай найзууд байсан. Ер нь их ддаг, фейсбүүкээр их холбоотой байдаг байсан. 2015-2018 онд Б гэх хүнтэй, М гэх хүнтэй хамт амьдарч байсан. Т ээс 2019 онд салаад 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Амгалан амаржих газар дээр үр хөндөлт хийлгэсэн. Энэ нь М ын анхны хүүхэд, гурав дахь хүүхэд байсан. Тухайн үед өөрийнхөө хүсэлтээр 3 сартай жирэмсэн байхдаа үр хөндүүлж байсан. 2020 оны 03, 04 дүгээр сард үлдэгдэл нь байна гээд Амгалан амаржих газар хэвтэж эмчлүүлж байсан. Тэрнээс хойш эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж байсан. 2021 оны 02 дугаар сарын үед би төв 2 дугаар эмнэлэгт хэвтэж байх үед М ковидын үед хоол, цай зэргээр их тусалдаг байсан. М тухайн үед Баянзүрх дүүргийн штаб дээр ажиллаж байсан. 2021 оны 04 дүгээр сард мөн холбоотой, эргэж тойрдог байсан. 2021 оны 07 дугаар сард М амралтаа аваад л 1 сар Хар зүрхний хөх нуур луу яваад 2021 оны 08 дугаар сард ирсэн. Тэр хамт амьдарч эхэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хамт арсан. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/01913 дугаартай зүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2021 оны 09 р сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныгтогтоож шийдвэрлэсэн. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр анх Ачлахуй өрхийн эмнэлэгт 1 сар гарантай жирэмсэн гэдгийг мэдсэн. Өрхийн эмнэлгээс бичиг хийж Баянзүрх дүүргийн амбулотори-2, Эрүүл мэндийн 15 дугаар төв рүү шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн амбулотори-2, Эрүүл мэндийн 15 дугаар төв нь амаржих дээр байрлаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн хойд талд өөрийн байр руу нүүж уг эмнэлэгээс Эх нялхас руу эсвэл өрх рүү шилжүүлээд өг гэхэд шилжүүлж өгөхгүй, өөрсдийн хяналтанд байлгана гээд байсан. Тэгээд уг эмнэлгийн хяналтад ороогүй, хяналтанд байхыг нь хүсээгүй. Тэр эмнэлэг болон эмч нартай маргаантай асуудалтай байсан. Өмнө нь 2 удаа зулбаж байхад ч тэр, группид ороход маргаантай байсан. Тэгээд хяналтад нь ороогүй. Одоо улсын эмнэлгийн хяналтад байдаггүй. Намайг тухайн үед 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрнө гэж хэлсэн. Одоо 8-9 сартай жирэмсэн. Би зүрх, уушгаар группид байдаг учир төрөх хориотой заалттай. Гэхдээ ямар нэгэн байдлаар үр хөндөлт хийлгээгүй явж байгаа. ...Би хэргийн хоёрдахь хохирогч болохыг хүсэж байна. Би талийгаач М ын ээж Мөнгөнчимэгтэй хамт барьдаггүй, тус амьдардаг тусдаа бие даасан хүн. Онцгой байдлаас олгогдох амь насны даатгал болон тэтгэмжийг хувааж авах хүсэлтэй байна. Энэ асуудлаас хээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас),

 

Гэрч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Нийслэлийн онцгой байдлын газраас ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” нөлөөллийн аяныг зохион байгуулах тухай 2021 оны 10 дугаар сарын 21-ний 13/1085 дугаар албан бичгийн дүүргийн хэлтсийн дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичиг дээр аяныг зохион байгуулах удирдамж, төлөвлөгөө хуваарийг хавсралтыг ирүүлж, удирдамжийн 4.3.4 дэх хэсэгт Дүүргийн онцгой байдлын хэлтэс бүр авто замын дагуу гудамжны самбар 3 контент гэсэн заалт байршуулах, төлөвлгөөний дагуу 2.4 дэх хэсэгт обьектийн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн постерыг хэвлэж бэлтгэх, хороодын байр худалдаа, үйлчилгээний төв, байгууллага, аж ахуй нэгжийн мэдээллийн самбаруудад байшуулах, төлөвлөгөөний 3.4 дэх хэсэгт дүүргийн онцгой байдлын хэлтсүүд авто замын дагуу самбар тус бүр 3 контент байршуулах гэсэн заалтуулыг тусгаж 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр ажиллаж байсан. Нийслэлийн онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайханы 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13/1150 дугаартай хэлтсийн дарга нарт үүрэг хүргүүлэх тухай албан бичгээр хүргүүлсэн эхийн дагуу хэвлүүлэн дүүрэг бүр гудамж талбайн 3-аас доошгүй самбарт 2021 оны 11 сарын 25-ны өдрийг дуустал байршуулах гэсэн үүрэг ирсэн байдаг. Үүний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хэлтсийн дарга, хурандаа Д.Э  намайг дуудаад хэлтсээс самбарыг хэвлүүлэх санхүүжилт байхгүй. Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газраар шийдвэрлүүлэхээр болж, яаралтай 3 самбарын эхийг хэвлүүлээд самбарт байршуулаад холбогдох материалыг дүүргийн тамгын газар хүргүүлье гэсэн үүрэг өгсөн. Уг үүргийн дагуу өмнө манай байгууллагатай хамтарч ажиллаж байсан Гэсрийн хорго ХХК-д 3 самбарын захиалга өгч, хэвлүүлээд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3 самбарын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хорооллын Батлан хамгаалах их сургуулийн уулзвар, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастай зам дагуу, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Ургах наран'’ хорооллын зам дагуу байршуулсан. Самбар байрлуулах зөвшөөрлийг Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн мэргэжилтэн Алтанзаяагаас холбогдож зөвшөөрлийг авсан. Энэ 3 самбарыг Гэсрийн хорго компанийн ажилчид самбарыг өлгөсөн. 3 самбарын ананос 1 мкв 3000 төгрөгөөр бодож нийт 1.080.000 төгрөг, тогтоолт нь 1 нь 2850 төгрөгөөр бодож 356.100 төгрөгөөр бүгд 1.367.100 төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын амгын газраар шийдвэрлүүлэхээр албан бичиг хүргүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 08 цаг 12 минутад Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн жилтэн А над руу утсаар залгаад Баянаүрх дүүргийн 23 дутаар хороо стайн уулзварын самбарыг 11 цагаас өмнө буулгаарай шалгалт явах гэж байна гэсэн. Түүний дагуу Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Д.Э  08 цаг 40 минутад 0 дугаарын утсаар залгаж даргын тамгын газрын мэргэжилтэн А яриж байна. Улиастайн зам байрлуулсан самбарыг 11 цагаас өмнө буулга гэж байна, шалгалт явах гэж байна гэж хэлсэн. Хурандаа Д.Э  би шийдье гэж хэлээд утсаа тасалсан. Шийдвэр гаргасан талаар мэдээгүй байж байгаад хурандаа Д.Э тай 09 цагийн орчим ажил дээр тааралдаад 63 дугаар ангийн шатны машиныг гэргасан гэж л хэлээд байж байхад хурандаа Д.Э ын гар утас дугараад юу яриад аа юм бэ гэж хэлээд байсан. Тэгээд утсаа таслаад над руу хандаж М тогонд цохиулчихлаа гэнээ гэж хэлсэн. Хурандаа Д.Э , хошууч Ууганбаярын хамт Улиастайн самбар руу явах явцад төмөр замын призер дээр түргэний машин ирчихсэн Э , Г , Б нар байсан. Түргэний машинд талийгаач М байсан. Тэр үед хэн, хэн явсан талаар мэдсэн.” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас),

 

Дуудлага лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 04 дүгээр хуудас),

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 210 дугаар хуудас),  

Б аас гаргаж өгсөн 24-03 УБН улсын дугаартай техник ашиглалтын дэвтрийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 217-234 дүгээр хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 40, 41, 50 дугаар хуудас),

Д.Э ын төрийн албан хаагчийн анкетын А болон Б хэсэг, ОБЕГ-ийн даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/1268 дугаар “Д.Э ыг томилох тухай” тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 244-248, 249 дүгээр хуудас),

Д.Э ын ажил байдлын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 01-06 дугаар хуудас),  

М ын ажил байдлын тодорхойлолт, 2021 оны 2 дугаар улирлын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас (2 дугаар хавтаст хэргийн 28-31, 32-35 дугаар хуудас),

Э ын төрийн албан хаагчийн анкетын А болон Б хэсэг, ОБЕГ-ын даргын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 5/640 дугаар “М.Мөнхтөгс нарыг томилох тухай” тушаал, НБДОБХ-ийн даргын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/16 дугаар “Э т сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал, 2021 оны 2 дугаар улирлын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас (2 дугаар хавтаст хэргийн 36-41, 42-43, 44, 45-48 дугаар хуудас),

Ж.Г ийн төрийн албан хаагчийн анкетын А болон Б хэсэг, үнэмлэх, ОБЕГ-ийн 4/1922 дугаар “Нийслэлийн Онцгой байдлын газарт мэдэгдэх хүргүүлэх тухай” албан бичиг, ажил байдлын тодорхойлолт, 2021 оны 2 дугаар улирлын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас (2 дугаар хавтаст хэргийн 49-53, 54-55, 56-57, 58-59, 60-63, 64-67 дугаар хуудас),

ОБЕГ-ын Гал түймэр унтраах аврах ангийн захирагч, Дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга, Гал сөнөөгч нарын албан тушаалын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 64-71, 81-83 дугаар хуудас),

Ж.Г ийн албан тушаалын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас),

ЦДҮС-ийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02/57 дугаар “Баримт бичиг хүргүүлэх тухай” албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 85 дугаар хуудас),

НБДОБХ-ийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хандаж гаргасан 13.3/280 дугаар хүсэлт, АХУЙН ГАЛ ТҮЙМЭР, УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МАРТАЖ БОЛОХГҮЙ НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ УДИРДАМЖ, ОБГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13/1150 дугаар “Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нарт үүрэг хүргүүлэх тухай” албан бичиг, “Гэсэрийн хорго” ХХК-ийн нэхэмжлэх, зарлагын баримт (2 дугаар хавтаст хэргийн 94-99, 100-103, 104, 105-107, 108, 109 дүгээр хуудас),

Нийслэлийн Онцгой байдлын газрын хөдөлмөрийн дотоод журам (2 дугаар хавтаст хэргийн 122-138 дугаар хуудас),  

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ДҮРЭМ (2 дугаар хавтаст хэргийн 140-222 дугаар хуудас),

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ДҮРЭМ (2 дугаар хавтаст хэргийн 223-250 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 01-56 дугаар хуудас),

Хохирлын баримтууд (3 дугаар хавтаст хэргийн 246-247 дугаар хуудас),

“Итгэлт эстимэйт” ХХК-ийн “Хүний амь насны хохирлын үнэлгээний тайлан” (3 дугаар хавтаст хэргийн 248-250, 4 дүгээр хавтаст хэргийн 01-10 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол (4 дүгээр хавтаст хэргийн 31-35, 43-47 дугаар хуудас),

Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм (4 дүгээр хавтаст хэргийн 109-111 дүгээр хуудас),

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох тэмдэглэл, нэхэмжлэх (4 дүгээр хавтаст хэргийн 164, 165-168 дугаар хуудас),

Иргэн О ээс Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ү.Содномцогт хандаж гаргасан хүсэлт (4 дүгээр хавтаст хэргийн 201 дүгээр хуудас)

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4/74 дугаар “... иргэн О ээс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай” хүсэлтийн хариу (4 дүгээр хавтаст хэргийн 202 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 4/93 дугаар “... иргэн О ээс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай” хүсэлтийн хариу (4 дүгээр хавтаст хэргийн 203 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 38 дугаар “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол (4 дүгээр хавтаст хэргийн 204 дүгээр хуудас),

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4/179 дугаар “... иргэн О ээс гаргасан гомдлыг хүлээн авахаас татглазсан тухай” гомдлын хариу (4 дүгээр хавтаст хэргийн 205 дугаар хуудас),

Иргэн О ээс Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Өнөрбаярт хандаж гаргасан хүсэлт (4 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар хуудас)

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4/613 дугаар хариу мэдэгдэх хуудас (4 дүгээр хавтаст хэргийн 207 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 151 дүгээр “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” прокурорын тогтоол (4 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар хуудас),

Иргэн О ээс Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Өнөрбаярт хандаж гаргасан хүсэлт (4 дүгээр хавтаст хэргийн 209 дүгээр хуудас)

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-дэх бичлэг,

           

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

           

            Гэрч Х.Е мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дотоод хэргийн Их сургуулийн 2013 онд хоёулантай нь хамт төгссөн. Тэрнээс хойш найзалж байгаа. Хамт ажилладаг сайн найзууд байсан. М , Г   нар ч хоорондоо сайн найзууд байсан. Талийгаач М  нь найрсаг, хөгжилтэй, ямар нэгэн муу зуршилгүй, нийтэч зан байдалтай, Баянзүрх дүүргийн ахлагчийн зөвлөлийн дарга хийдэг, удирдах чадвартай алба хаагч байсан. Ж.Г  нь дотно сэтгэл сайтай, ажилласаг, ангийн барилга чиглэлийн бүхий л ажлыг сайн хийдэг алба хаагч байсан. Бид гурав сайн найзууд байсан. Хоорондоо маргалдаж байгаагүй. Ямар нэгэн өс хонзон, өр авлагын асуудал байхгүй.” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр хуудас),

 

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (4 дүгээр хавтаст хэргийн 81, 91 дүгээр хуудас),

            Оршин суугаа газрын хаягийн лавлагаа (4 дүгээр хавтаст хэргийн 82, 93 дугаар хуудас),

            Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (4 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудас),

            Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (4 дүгээр хавтаст хэргийн 84, 92 дугаар хуудас),

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4 дүгээр хавтаст хэргийн 85, 94 дүгээр хуудас), Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалын хавсралт (нийт 51 хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

           

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Д.Э  нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 63 дугаар ангийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүнийг самбар буулгах ажил гүйцэтгүүлэхээр үүрэг өгч ажиллуулахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд хохирогч М  нь 220/110/35 кв-ын Улаанбаатар, 110/10/6 кв-ын Зайсан дэд станцуудыг холбосон 110 кв-ын 125, 126 цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрч тогонд цохиулж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ж.Г  нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн гүүрний зүүн талд байрлах гал түймрээс урьдчилан сэргийлэх зурагт самбараас “Мартаж болохгүй” аяны хүрээнд тогтоосон зурагт хуудсыг 24-03 УБН улсын дугаартай гал унтраах тусгай зориулалт бүхий  тээврийн хэрэгслийн өргөх шатыг жолоодож буулгах явцдаа хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж өргөх шатыг 220/110/35 кв-ын Улаанбаатар, 110/10/6 кв-ын Зайсан дэд станцуудыг холбосон 110 кв-ын 125, 126 цахилгаан дамжуулах агаарын шугамд хүргэсний улмаас хохирогч М  нь тогонд цохиулж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн болох нь тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Э , Ж.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч шүүгдэгч Д.Э ыг хууль түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж яллаж байгаа. Шүүгдэгч Ж.Г ийн хувьд өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас бусдын амь насыг хохироосон болгоомжгүй үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэнээр яллагдаж байна. Хууль түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол тухайн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Ингээд тухайн 2 яллагдагч маань амь хохирогч М ын амь нас хохирсон хэрэгт шууд ач холбогдолтой, шалтгаант холбоо хоорондоо уялдаа холбоотой үндэслэл тогтоогдсон. Шүүгдэгч Д.Э ын хувьд 24 цаг үүрэг гүйцэтгэсний дараа жижүүрээс буусан алба хаагч нарыг “Мартаж болохгүй” аяны хүрээнд тогтоосон самбарыг буулгахаар явуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн  30.1.4-т нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт буюу “Гал түймэр унтраах дүрэм”-ийн 158 дахь хэсэгт заасан “Гал унтраах, аврах техник, зэвсэглэмж, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд бэлэн байлгах нь томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүний үндсэн үүрэг мөн. Энэ нь гэмт хэргийг хоёр хуваагаад захиргааны акт, хэм хэмжээний акт зөрчсөн эсэхийг ялгахад ойлгомжтой болно. Нэгдүгээрт яагаад Д.Э ыг “Гал унтраах дүрэм” зөрсөн гэж үзэж байгаа вэ гэхээр энэ хүн томилгоот ээлжийн бүрэлдэхүүн тэнд бэлэн нэг тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байсан байж ээлжээс буусан бие бүрэлдэхүүнийг тийш нь явуулна гэдэг нь томилгоот ээлжийн бэлэн байдлыг хангах ёстой үндсэн үүрэг нь зөрчигдөж байгаагийн нэг хэлбэр. Яагаад вэ гэхээр томилгоот ээлж гэдэг нь гал унтраах тусгай зориулалтын автомашин өөрөө орж байгаа. Техник зэвсэглэмжтэйгээр 24 цагийн хугацаагаар ээлжээр гарах, аврах, гал унтраах ангийн салаа, тасгийг хэлж байгаа. 63 дугаар ангийн хувьд салаа байгаа. “Гал түймэр унтраах дүрэм”-ийн 163 дугаар зүйлд “томилгоот нэгжийг захирах” гэж байгаа. Томилгоот нэгжийг шууд захирдаг цөөхөн албан тушаалтан байгаа. Аврах, гал унтраах анги, хэсгийн томилгоот ээлж нь аврах, гал унтраах ангийн захирагч Ууганбаяр, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, Аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хэлтсийн дарга, орлогч, хариуцлагатай жижүүрт шууд захирагдана. Энэ утгаараа ангийн захирагч Ууганбаяр, салаан захирагч Э нар нь Э үүргийг шууд гүйцэтгэснээрээ хуулиар зохицуулсан харилцаа учраас тэд нарт ямар нэгэн байдлаар татгалзах, үүрэг гүйцэтгэхгүй байх эрх байхгүй. Ж.Г ийн хувьд камерийн бичлэгт харагдсанаар ойлгомжтой байгаа. Өмгөөлөгч нарын хувьд янз бүрийн байдлаар гуйвуулж байна. Прокурорын яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт хоёр өөр өөр байна гэж байгаа. Яллагдагчаар татах тогтоол нь “тодорхойлох нь”, “тогтоох нь” гэсэн 2 хэсэгтэй байгаа. “тогтоох нь” хэсэгт энэ үг, өгүүлбэр яг бүрнээр байгаа. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэг мөн адил. “тодорхойлох нь”, “тэмдэглэх нь” хэсэгт ерөнхийдөө хууль зүйн дүгнэлт хийх байдлаар агулсан байдаг. Тэр дээр аюулгүй байдлын дүрэм гэдгийг гал унтраах дүрэм гэж сольж бичсэн боловч сүүлд зөвтгөөд явсан байгаа. “тогтоох нь” хэсэг тэр чигтээ үг, үсэг өөрчлөгдөөгүй. Болгоомжгүй, хайрхамжгүй хандсаны улмаас бусдын амь насыг хохироосон гэдэг зүйл, заалтаар явж байгаа. Онцгой байдлын даргын ТТ-15 ангилал, зэрэглэлийн албан тушаал нь “хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих” чиг үүрэгтэй. Э хувьд ажлыг хөнгөвчилж байгаа, алба хаагч нараа юманд зараад сурчихсан. Ерөөсөө мартаж болохгүй гэсэн самбар буулгаснаар нэг хүний амь нас хохирсон нь өөрөө мартаж болохгүй үйл явдал болж байгаа. Энэ хүмүүсийг ажлаа хөнгөвчлөөд, арга талыг нь олоод, санхүүг нь зохицуулаад зөвөөр нь юмыг хийгээд, мэргэжлийн компаниудаар нь хийлгээд явсан бол тэр удирдамж,  Нийслэлийн даргад ямар буруу байх юм. Бүх зүйлд алба хаагч нараа зардаг ийм байдлаас гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь юм. Энэнээс болоод хүний амь нас хохирч байгаа асуудал хоёр холбогдож байгаа учраас энэ хэрэгт яллагдагчаар татаад зогсож байгаа. Хэрэв Д.Э  тийм тушаал шийдвэр өгөөгүй, тэр ээлжийн бүрэлдэхүүн, тэр машин техникийг гаргаагүй байсан бол энэ гэмт хэрэг гарахгүй. Шүүгдэгч Ж.Г ийн хувьд өргөх шатыг жолоодож явах явцдаа хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байтал хайхрамжгүй хандсаны улмаас өөрийн найзын амь насыг хохироосон. Энэ асуудал дээр яллагдагчаар татагдсан гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Олон тушаал, зааврууд яриад байдаг. Уг нь ямар ч дүрэм, журамгүйгээр ажилд гарчихсан. Энэ нь ажил ч биш. Гал түймэр унтраах ажил биш. Хоёрдугаарт үер усны аюул, гамшиг тохиолдоод ажилд явсан зүйл биш. Ямар ч дүрэм, журам үйлчлэхгүй нөхцөл байдалд энэ хүмүүс гараад явчихсан. Тушаал, заавар аваад явчихсан. Амь хохирогч М ын хувьд эцсийн мөч хүртлээ ажил, үүргээ гүйцэтгээд явж байна. Маш богино хугацаагаар хэмжигддэг ажил учраас алба хаагч нар гялс амжуулахыг хичээсэн. Автомашиныг буцаан хүлээлгэж өгөхийн төлөө яарсан. 24 цагийн турш ээлжтэй ажиллачихсан алба хаагч нарын хувьд гэртээ харихын тулд ээлжээ хүлээлгэж өгөхийн тулд яарч л байсан байгаа шүү дээ. Ж.Г ийн дээрх болгоомжгүй үйлдэл нь камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Барсүрэн, Э нарын мэдүүлэг зэрэг баримтаар хангалттай тогтоогдсон. Хэдийгээр хохирогч М ын амь насыг хохироохыг шүүгдэгч нар хүсээгүй боловч амь насанд аюултай үйлдэл хийж байгааг мэдэх ёстой боловч хайхрамжгүй хандаж болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон байна гэж үзэж байгаа. Ёс суртахуун гэдэг зүйл баймаар санагдаад байна. Хүүгээ, хүүхдээ, хань ижлээ алдсан, хамаатан саднаа алдсан хүмүүс байна. Бие биерүүгээ буруугаа чихдэг. Энэ 2 яллагдагч буруутай. Хууль бус тушаал өгөөгүй бол хохирогч М нас барах байсан уу, үгүй юу гэдэг асуулт. Яагаад хууль бус шинжтэй вэ гэвэл зурагт самбар өлгөх, буулгах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг мэдээж Э-д байсан. Энэ ажлыг хийх гэж хэлтсийн дарга гэж хүн ажиллаж байсан. Гэхдээ хуульд нийцүүлж хийх ёстой гэж түүний ажил үүрэгт хууль тогтоомжид нийцүүлэн заасан. Мэргэжлийн компаниар гүйцэтгүүлэх ёстой байсан бөгөөд шүүгдэгч Э тайлбараар Нийслэлийн Онцгой байдлын газраас хийлгүүлсэн. Би буруугүй гэж хэлдэг. Тухайн үед тусгай загварын техник хэрэгсэл ашиглаж, алба хаагч нараар зурагт хуудас буулгасан үйлдэл нь нэгдүгээрт ээлжийн бүрэлдэхүүний бэлэн байдлыг алдагдуулсан. Хоёрдугаарт амрах ёстой хүмүүсийг амраагаагүй. Энэ зүйл, заалтыг мэдэх ёстой байсан. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсан гээд байгаа. Тусгай байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар учраас зурагт хуудас буулгаад явж байх юм бэ, гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг ч зөв зүйтэй хийх ёстой байсан. 63 дугаар салаа бол галаа унтраагаад, дуудлаганд яваад, хүнээ авраад байж байх ёстой биз дээ. Хэлтсийн даргын үүргийн хувьд ойлгомжтой. Хохирлын тухайд Иргэний хуулийн 508 дугаарт заасны дагуу хохирогч өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй. Мөн шүүгдэгч нараас 4.985.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.Г ийн өмгөөлөгч Т.Урангэрэл “ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г-ийг гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Гэм буруутай гэж үзэх шалтгаануудыг ярьж байна. Үүнд амрах ёстой ажилтныг амраагаагүй. Нойр дутуугаас шатаа хэтэрхий нүдээ аньж байгаад дээшээ сунгасан мэтээр ярьж байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгүүлээгүй байна. Үйлдвэрлэлийн осолд өртөж амь насаа алдсан тохиолдол дээр бол өнөөдөр хэн үүрэг чиглэл өгсөн хэм хэмжээний акт, дүрэм журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, эрхийн актуудын аль заалтыг зөрчсөн бэ, энэ үүргээ яагаад биелүүлээгүй вэ гэдэг дээр бид нар өнөөдөр хууль зүйн дүгнэлт хийж буруутгах эсэхээ шийдэх ёстой байсан. ... Хэрэв мэргэжлийн хүн байсан бол чи мэргэжлийн хүн байж шатыг нэг метр, хоёр метр сунгах ёстой байхад 9, 10 метр сунгачихлаа гэсэн асуудлыг ярих ёстой байсан. Гэтэл өнөөдөр миний үйлчлүүлэгч шатны техникч, шатны техникчийн үүрэг хүлээсэн хүн байсан бол гэм буруу дэр маргахүй байсан. Гэтэл машины жолооч хүн. Мэдээж найзыгаа алдчихсан хүнд байгаа. Гэтэл чи найзыгаа алсан буруутай гэж тулгаж болохгүй. ... Өнөөдөр мэтгэлцээний явцад дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж хэлэхийг хүсэж байна. Улсын яллагч миний үйлчлүүлэгчийг Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийн 4.2.3-т заасан заалтыг зөрчсөн гэж үзсэн. Энэ заалт өнөөдөр галын машины жолоочид хамаарах заалт мөн үү, биш үү гэдэг дээр бид дүгнэлт хийх ёстой. Гэрчүүд Г  сургалтанд хамрагдсан учраас явуулсан гэж хэлж байна. Энэ бол няцаагдана. Яагаад гэвэл гурван удаагийн сургалтанд хамрагдсан гэх баримт байхгүй. Г ийн хувьд техникч жолоочийн дэргэд илүү цалинтай тул техникч болохын тул шалгалт өгч байсан боловч та шатны техникч хийх болоогүй байна гээд тэр албан тушаалд томилоогүй олон жил болсон байсан. Гэтэл хариуцлага хүлээх болохоор чи сургалтанд сууж байсан технигч гэж мэдүүлэг өгөх боломжгүй юм. Шүүх ч хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтууд дээр хэн ямар үүрэгтэй вэ гэдэг харагддаг. Үүнээс харахад хариуцлага хүлээх субъект тодорхой байна гэж харж байна. Улсын яллагч төрийн өмнөөс яллах үүрэг хүлээнэ. Гэтэл амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хоёр өмгөөлөгчтэй. Хоёр өмгөөлөгч нар бол өнөөдөр миний үйлчлүүлэгийн эрх зүйн байдлыг шууд дордуулж яллаж буруутгасан 18, 19 үндэслэлүүдийг хэлсэн. Энэ нь өмгөөлөгчийн болон хуульчийн ёс зүйд нийцсэн асуудал биш байсан. Өнөөдөр өндөр хүчдэлтэй газар хэрхэн ажиллах байсан бэ гэдэг асуудал 2, 3 гэсэн заалтуудад харагдана. Аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлах ёсгүй гэж шинжээч хэлж байна. Гэтэл энэ иргэн, аж ахуй нэгж байгууллагад бүгдэд нь хамаарах заалт байна гэдгийг судалсан байгаа. Жишээлбэл газар олгохдоо өндөр хүчдэлийн шугамаас 50 метрээс дотогшоо олгохгүй гэсэн заалт байна. Гэтэл 5 метр зайд ажил үүрэг гүйцэтгүүлсэн албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа гэж харж байна. Улсын яллагч мэдэх ёстой байсан боловч хайхрамжгүй хандаж шатыг өндөр хүчдэлийн шугамд хүргэсэн гэж байна. Гэтэл өнөөдөр өндөр хүчдэлийн шугаманд хүрсэн үү, шүргэсэн үү ямар зайнд байсан бэ гэдэг дээр шинжлэн мэтгэлцэх ёстой. Улсын яллагч Г-ийг 5 зүйлээр буруутган яллаж байгаа. Нэгдүгээрт нь камерийн бичлэг байдаг. Хэрэгт авагдсан камерийн бичлэг хаанаас, хэзээ, хэн авсан гэдэг эх сурвалж нь тодорхойгүй байдаг. Тухайн бичлэг техникийн хувьд шаардалага хангаж байна уу гэдгийг бид шинжлэн судлахад хангахгүй байна гэж харагдаж байна. Хэдэн метрийн зайнаас харагдаад байгаа юм бэ шат хүрсэн үү, үгүй юу гэдэг нь харагдахгүй байхад оч маналзсаныг холоос хараад хүрсэн хүрсэн гэж яриад байгаа нь харамсалтай байна. Камерийн бичлэг шаардлага хангаж байна уу гэдэг дээр шинжээчийн дүгнэлт гарах ёстой байсан. Шаардлага хангаагүй учраас эд мөрийн баримтын хувьд яллах нотлох баримт болох үндэслэлгүй юм гэж үзэж байна. Шүүх энэ дээр анхаарч үзнэ үү. Хоёрдугаартай камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл байна. Энэ нь яллах нотлох баримт болох уу. Үүн дээр анхаарах ёстой. Хүрсэн үү, үгүй юу гэж. Миний үйлчлүүлэгчийн гэрчээр өгсөн мэдүүлэгт юу гэдэг вэ гэхээр хоёр өөр мэдүүлэг байдаг. Талийгаач дээр гараад хөлс нь гарчихсан, каск шиг малгай өмссөн байсан. Магадгүй хөлсөө арчих гээд ч юм уу, гараараа тогонд хүрчихсэн юм болов уу яасан юм, өөрөө учраа олохгүй цочирдчихсон хүн. Өнөөдөр сэтгэлзүйн хувьд тайван биш байгааг нь ингэж хэлж боломжгүй байна. Хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт, саналуудыг хэлэх ёстой. Магадгүй таталцлын хуулиар соронзон оронд орчихов уу, тэр шат татагдчихав уу гэдгийг ерөөсөө тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл яригдаад байгаа. Бид нар тэр машиныг барьж явсантай маргаагүй, тэр шат өргөсөн үгүй дээр маргаагүй. Өргөх болсон шалтгаан, эх сурвалжаа тодруулж шалгах ёстой байсан. Тийм учраас камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр яллах боломжгүй. Нөгөөтэйгүүр гэрэл зургийн үзүүлэлт гэж байна. Гэрэл зургийн ямар үзүүлэлтээр нь. Хэрэгт 13-15 дугаар хуудсан дээр хэргийн газарт үзлэг хийгээд авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд байгаа. Үүн дээр яг шат өндөр хүчдэлийн шугаманд хүрсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Энийг нотлох баримт болгож байгаа нь хууль зүйн хувьд боломжгүй юм. Гэрч Барсүрэнгийн мэдүүлгийг яллах нотлох баримт болгож байгаа. Энэ нь 1 дүгээр хавтасны 85-87 дугаар хуудсанд байгаа. Гэтэл Б энэ мэдүүлэгтээ утсанд хүрсэн үгүйг хараагүй гэдэг. Тэгвэл яллах дүгнэлт нь утсанд хүргэсэн гэж яллаад байгаа. Буулгасан анонсоо чирээд явахад тас хийх чимээ гарсан гээд байна. Өнөөдөр салаан захирагч гээд байгаа Э шүүхэд мэдүүлэг өгөхдөө зайтай байсан. Би доороос нь дээшээ харж байхад иймэрхүү зайтай байсан гээд бид нарт гараараа үзүүллээ. Энэ нь цахилгаан дамжуулах утас, шат хоёрын хооронд 40-50 см зайтай байсан. Тэнд 7 утас байсны яг алинд нь хүрснийг тогтоосон юм байхгүй. Тэгэхээр одоо буцаагаад ийм ийм юмыг шалгуулъя гэхээс илүүтэй хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд энэ хүнд ял халдаах, гэм буруутай гэж үзэх боломжгүй байна. Гэрч Э мэдүүлгийг яллах дүгнэлт болгосон байгаа. Г ийн мэдүүлгээр шатны техникч байгаагүй гэж худлаа мэдүүлж байгаа. Гэтэл шатны техникч Е тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгээд байж байсан. Харуулын бүртгэлийн дэвтэр дээр байж байгаа. Г  урд нь сургалтанд суусан учраас ажиллуулж байсан, дадлага туршлагатай гэж худал мэдүүлсэн. Яагаад гэвэл 3 шатны сургалтанд сууж мэргэшээд, тэрийг ажиллуулах чадвартай болсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа. Тийм учраас энэ 5 нотлох баримтууд няцаагдаж байна. Тэгэхээр Г ийн үйлдэл холбогдлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй. Цагаатгах нотлох баримтууд байгааг дурдах нь зүйтэй байна. Нэгдүгээрт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол байна. Яллах дүгнэлтээс зөрүүтэй байгаа тул гэм буруутайд тооцох боломжгүй. Хоёрдугаарт буруутгаж байгаа 2.3 гэсэн заалтыг Урангоо гэж шинжээчээс асуухад шаттай холбоотой заалт байсан учраас бид энэ дээр тусгаж өгсөн гэж байна. Шатны техникчид хамаарах заалт гэдгийг шинжээч нар хэлээд өгчихсөн. Мөн Г  тэр шатыг ажиллуулах үүрэг хүлээгээгүй субьект байсан гэдгийг хэлээд өгчихсөн. Энэ нь өөрөө юуг харуулж байна вэ гэхээр энэ хүнийг гэм буруутай гэдэгт эрэлзээ төрүүлж байна. Улсын яллагч шинжээчийн дүгнэлтийг барьж байна. Гэтэл шинжээч нь өөрөө хоёр байр суурийг илэрхийлсэн учраас энэ бол хөдлөшгүй нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Эрчим хүчний шинжээч Наранбаатарын хувьд хэд хэдэн асуудлыг ярьж байна. Шат хүрээгүй, бахь хүрээгүй магадгүй соронзон орны таталзлалтай нөхцөлд ойртож болохгүй зайг зөрчсөн үү гэдэг дээр бид анхаарах ёстой юм байна. Хэрэгт энэ талаар баримт байхгүй учраас би үйлчлүүлэгчээ цагаатгах байр суурьтай байгаа юм. Угтаа өндөр хүчдэлийн шугамд ойролцоо ажил гүйцэтгэхдээ тухайн өндөр хүчдэлийн дамжуулах станцаас зөвшөөрөл авдаг бөгөөд хянагчийн дор ажил гүйцэтгэх ёстой юм байна. Ажил гүйцэтгэж байгаа хүнд хянагч гараараа дохих биш тусгай чихэвч холбоогоор зааварчилгаа өгдөг дүрэм журамтай юм байна. Хүчдэлийг дуудлага өгсөн даруйд нь таслал хийлгэдэг. Таслал хийгээд ажил гүйцэтгэсэн бол өнөөдөр хүний амь нас хохирохгүй байсан гэдгийг аюулгүй ажиллагааны дүрмээс уншиж судалж болно. Үүнээс үзэхэд хэм хэмжээний актыг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь нийцэхгүй юм. Мөн ажил гүйцэтгэж байх үед өмсөж байсан хувцас тоноглол зэрэг нь тухайн ажил гүйцэтгэхэд шаардлага хангахгүй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Г  машиныг ажиллуулах эрхтэй харин шатыг ажиллуулах үүрэггүй гэдэг  нь ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байна. Шатны техникч бүрэн байсан. Үүнээс харахад гал гарахад галын машин очоод шууд ус цацдаггүй эхлээд эрчим хүчнийхнийг дуудаж цахилгааны асуудлыг шийдэж байж галыг унтраадаг. Өндөр хүчдэлтэй газар ажил үүрэг гүйцэтгэх гэж байгааг удирдлагууд мэдэхгүй байна гэж байхгүй. Худал тайлбар мэдүүлэг өгөөд байгаа. Энэ дээр шүүх анхаарна уу. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дэр шударга ёсны зарчим гэж байгааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ярьж байна. Гэмт хэрэг үйлсдэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Удирдалын эрүүгийн хариуцлагыг үүрэг гүйцэтгэх ёсгүй байсан цэрэг халдааж хэрэглэж болохгүй гэж хуульчилсан байгаа. Би нотлох баримтаас хүснэгт 1, 8 шинжлэн судалсан. Энд бол ажил үүрэг гүйцэтгэх хэсэгт хэдэн метр ойртож болох вэ гэдэг талаар заасан байгаа. Өнөөдөр миний үйлчлүүлэгчид ял тулгах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хохирлын хувьд оршуулгын зардалтай холбоотой зардлыг хоёр шүүгдэгчээс гаргуулах асуудал яригдаж байна. Энэ нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Иргэний хуулийн 498 дээр амь насаа алдсан бол ажилтан байвал байгууллага хариуцна гэж заасан байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд бол хохирол төлөх боломжгүй юм гэдгийг уучлаарай хэлмээр байна. Миний үйлчлүүлэгч харамслаа илэрхийлж найздаа хандив бол өргөсөн. Гэм буруугүй гэж үзэж байгаа тул хохирлыг бол төлөх хууль зүйн үндэслэлгүй юм гэдгийг тайлбарламаар байна.” гэх дүгнэлтийг,  

 

Шүүгдэгч Ж.Г ийн өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг “Өнөөдрийн шүүх хуралдаанд Урангэрэл өмгөөлөгчтэй байр суурь нэг оролцож байна. Өөрөөр хэлбэр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г-ийг сагс өргөгчийг цахилгаанд хүргэсэн гэж яллаж байгаа нь үндэслэлгүй юм. Өнөөдөр нотлох баримт шинжлэн судалхад, гэрчүүдийн мэдүүлгээс харахад тогны утсан хүрээгүй байсан гэдгийг илэрхийлээд байна. Өөрсдөө биеэрээ ирээд мэдүүлчихлээ. Шинжээч Н өнөөдөр шүүх хуралдаан дээр өөрийн гаргасан дүгнэлтээ нотлох гэж орж ирсэн боловч хариулт нь эргэлзээтэй байлаа. Шинжээчийн дүгнэлт нь өнөөдөр эргэлзээтэй байхад миний үйлчлүүлэгч Г  шүүгдэгчийн байр сууринд сууж байгаа нь зохимжгүй юм. Хэргийг прокуорт буцааж, нотлогдвол зохих асуудлыг шалгах нь зүйтэй байна гэсэн дүгнэлттэй байна. Нотлогдоогүй байгаа асуудлаар өнөөдөр хүнийг яллаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Гэрч нар мэдүүлэхдээ шатан дээр чимээ гарахаар л харсан гэж байгаа. Түүнээс өргөгч сагс утсан хүрсэн үү гэдгийг харсан хүн байхгүй байсан. Гэрч Э чимээ гараад дээшээ харахад өргөгч сагч утаснаас зайтай байсан гэж хэлдэг. Тухайн үед утсан дээрээ бичлэг хийсэн бичлэг байгаа гэж мэдүүлсэн. Хэрэв тухайн бичлэгийг нотлох баримтаар үнэлж авсан бол тухайн сагс утсанд хүрсэн үү үгүй юу гэдгийг нотолж чадах байсан баримт гэж үзэж байна. Түүнчлэн өөрсдөө буулгах гэж шат руу авирсан байгаа. Хэрэв өргөгч шат цахилгааны утсанд хүрсэн бол тэр машин өөрөө нөлөөтэй орчин үүсгэсэн хүн ойртох боломжгүй нөхцөл орчин үүсгэсэн байгаа нь харагдаад байгаа. Яллах дүгнэлт дээр цахилгааны утсанд хүргэсэн гэдгээр буруутгаж байгаа. Ийм учраас нотолбол зохих зүйлийг нотлох шаардалага байна гэдгийг хэлмээр байна. Шүүх эрхийн хүрээнд шийдвэр тогтоолоо гаргах байх. Нотлогдвол зохих дараах зүйлүүд байна. Үүнд Мэргэжлийн хяналтын газар барилга байгууламжийн хяналтын хэлтэсээс тус самбарыг байршуулахдаа газардуулагч байршуулсан эсэхийг шалгах хэрэгтэй. Газардуулгагүй цахилгаан орон үүсгэсэн байсан орчинд амь хохирогч маань бахь барьж байсан. Бахь нь резинэн зөөлөвчтэй байгаа. Мөн Г  мэдүүлэхдээ амь хохирогч “каск малгайгаа янзлах шиг болсон” гэдэг. Газардуулгагүй тухайн самбарт цахилгаан орчин үүссэн байсан “хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Бид нар эрдэнэт хүний амь хохирсонд харамсаж байгаа. Өнөөдөр үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах гэж орж ирсэн тул ийм зүйл ярьж байгаа шүү” тэгэхээр газардуулагч байршуулсан эсэхийг шалгуулмаар байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Эрчим хүч хэмжилзүйн хэлтсээр тухайн самбарын ойролцоо цахилгаан соронзон орон байгаа эсэх, хэр хэмжээний эрсдэл бүхий орчин болохыг, нөлөөллийн орчин болох самбарт цахилгаан гүйдэл хуримтлагдсан болохыг, амь хохирогчийн барьж байсан бахинд самбар буулгах явцад цахилгаан гүйдэл хуримтлагдаж болох байсан эсэхийг, хэрэв хуримтлагдсан бол амь хохирогчийн барьж байсан бахь резинэн хамгаалаттай байсан ч тогны хүчдэл гүйж болох эсэхийг, Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын Баянзүрх дүүргийн 063 дугаар ангиас Г ийн сургалтанд суусан үйл баримтыг нотлох баримтыг гаргуулж авах, түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хороогоор өргөгч шат тухайн хүчдэлийн шугаманд хүрсэн тохиолдолд цахилгааны тасалдал үүсэх эсэх, цахилгааны тасалдал үүсдэг бол осол болсон өдөр 2022 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 09 цаг 30 минутаас 25-28 секундээс, 9 цаг 30 минутын хооронд Баянзүрх дүүргийн Улиастайн гүүрний орчим хамаарах Улаанбаатар зайсан дэд станцуудыг холбосон 110к тог дамжуулалт тог хаясан эсэхийг тодруулж авмаар байна. Үүгээрээ өргөгч шат тогонд хүрсэн үү гэдгийг үзэх гээд байна. Хэрэв хүрсэн бол машин механизмын ямар гэмтэл үүсч болох байсан бэ гэдгийг асуумаар байна. Н шинжээчээс асуух гэсэн боловч эргэлзээтэй харил өгч байсан тул асуусангүй. Хүчдэлтэй байгаа утсанд машин механизм хүрсэн бол тухайн машин механизм орчиндоо эрсдэлтэй болох хэмжээг мэдмээр байна. Дээрх баримтуудыг холбогдох байгууллагуудаар гаргуулж авах хүсэлтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15, 33.1.2 заалтыг удирдлага болгон хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Э ын өмгөөлөгч Б.Ганболд “Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Ганболд би өнөөдрийн шүүх хуралдаанаар Э хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт хүсмээр байна. Өнөөдөр гэмт хэрэг юунаас болж гарах болов, шинжээч самбарыг цахилгаан утасны доор байршуулсан нь өөрөө хууль зөрчсөн байна.  Хууль зөрчиж тавьсан самбараас болж энэ хэрэг гарсан юм биш үү, шинжээч нар дүгнэлтээ баталж мэдүүлэг өгсөн. Эрчим хүчний тухай хуулийг зөрчөөд тухайн самбарыг байршуулсан байсан. Улсын яллагч “тэр удирдаж ямар хамаатай юм бэ” хохирогчийн өмгөөлөгч мөн “цэргүүд тушаал биелүүлсэн байна” гэж хэлсэн. Э мөн шууд удирдлаганд захирагдах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас удирдамж батлаад ажлын  бүр ажлын төлөвлөгөөн дотор нь 3 самбар байршуул гээд үүрэг болгосон. Э цэргийн хүн тушаал биелүүлсэн. Удирдамж хэрэг гарахад мөн адил нөлөөлсөн. Тэр удирдамж гараагүй бол өнөөдөр энэ хүн энд ингээд суух байсан уу Э Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар даргын өгсөн тушаалын дагуу доод ажилтан буюу ангийн захирагчид үүрэг өгсөн. Салаан захирагч болон бусад хүмүүст үүрэг өгөөгүй. Гэрч У Э манай өрөөнд орж ирээд аюулгүй байдлаа хангаж туршлагатай хүмүүсээ аваад очоод буулгах газар чиглэл өгсөн. Э Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын даргаас өгсөн тушаалын дагуу ангийн захирагчдаа үүрэг өгсөн. Томилгоот ээлжийг авч явна уу Г-ийг авч явна уу гэж тодорхой нэр зааж хэлээгүй гэдгийг гэрчүүд хэлсэн. Мөн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Шинжээчийн дүгнэлт дээр эрсдлийн үнэлгээ хийгээгүйн улмаас, хөдөлмөр аюулгүй байдлын зөвлөгөө бичгээр өгөөгүйн улмаас уг гэмт хэрэг гарчээ гэж улсын яллагч дүгнэлтэндээ дурдсан. Эрсдлийн үнэлгээг хэн хийх ёстой вэ аюулгүй ажиллагааны зааварчилгаа хэн өгөх ёстой вэ гэдэг талаар ажлын байрны тодорхойлолт нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Эрсдлийн үнэлгээг дуудлагаар очсон багийн ахлагч хийх ёстой. Шинжээч, улсын яллагч Гал унтраах дүрмийг үндэслэн хүн яллаад сууж байгаа. Манай үйлчлүүлэгчийг нэг хууль нэг дүрэм зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд орж ирсэн. Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бол өөр зохицуулалт байгаа. Улсын яллагч өндөржүүлсэн бэлэн байдал хаана байгаа юм бэ гэж хэллээ. Хавтаст хэрэгт Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаад 2021 оны 259 дүгээр тогтоолоор Монгол улсын хэмжээнд гамшгаас хамгаалах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлыг шилжүүлсэн хугацааг сунгасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлсэн хэсэгчилсэн байдлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний удирдамж Улсын онцгой комиссын 2020 оны 04 дүгээр тушаалаар батлагдсан удирдамж яваад байгаа. Энэ удирдамжийн 2 дахь хэсэгт “Гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлээд ажиллах гэж заагаад” энэ удирдамжийн хүрээнд улсын онцгой байдлын газрууд бүгд бэлэн байдалд байсан. Улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нар Э-ыг томилгоот ээлжийг томилоод явуулсан гэж хэлж байна. Э томилгоот ээлж, буусан ээлж алийг нь ч томилж явуулаагүй. Ангийн захирагчид л самбар буулгаад ир гэж үүрэг өгсөн. Мөн улсын яллагч Э-ыг ажил олгогч учраас ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд олгосон цалин олгох, хөдөлмөрийн хамтын гэрээ хэлэлцээ, тусгай журамд заасан үүргээ биелүүлээгүй гэдэг. Шинжээч дүгнэлтдээ ажил олгогч гэдэг нь ОБЕГ юм гэдгийг хэлсэн. Э ажил олгогч биш. Э бол ангийн захирагч болон салаан дарга нарын адил тушаал авч үүрэг хүлээн ажилллаж байгаа хүн. Э гал унтраах дүрэм болон хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч М ын амь нас хохирсон гэж улсын яллагч дүгнэсэн., ангийн захирагч, салаан дарга нар бүгд ОБЕГ даргын тушаалаар тус байгууллагатай гэрээ байгуулаад ажиллаж байгаа алба хаагчид. Тэгэхээр бүх ажилтнуудын ажил олгогч бол ОБЕГ юм. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад Э албан тушаалын тодорхойлолтыг зааж өгсөн байгаа. Албан тушаалын тодорхойлолтод: Гамшгаас хамгаалах ажиллагааг зохион байгуулахад засаг даргад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх” гэж заасан байдаг. Э энэ үүргээ л биелүүлсэн. Засаг даргад мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгөөд БЗД засаг даргатай хамтраад нөлөөллийн арга хэмжээг НОБЕГ-аас баталсан удирдамжийн дагуу үүргээ биелүүлсэн. Тухайн үед хүчинтөгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Ажил олгогч гэж “Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ” гэж заажээ. Тэгвэл ажилтанд ОБЕГ авч ажиллуулж байгаа. Манай үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа дараагийн зүйл бол Гал унтраах дүрмийн 158 дугаарт заасан “Гал унтраах, аврах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд бэлэн байлгах  нь томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүний үндсэн үүрэг мөн” гэсэн заалтыг зөрчсөн гэж байна. Ингээд дүрэмдээ хэний үүрэг вэ гэдгийг бичсэн байхад яагаад Э энэ зүйл заалтад хамаарах болчихвоо. Улсын яллагч яллах дүгнэлтдээ томилгоот ээлж гэж хэнийг хэлэх вэ гэдгийг дурдсан байсан. Гал унтраах дүрмийн 152 дугаар хэсэгт: “ Томилгоот ээлж гэдэг нь: Гал унтраах техник хэрэгслээр 24 цагаар ээлжлэн гарах аврах гал унтраах ангийн ээлжний тасгийг хэлнэ” гэжээ. Улсын яллагч яллах дүгнэлтэндээ энэ дүрмийг оруулж биччихээд Э-ыг яллаад оруулаад ирсэн байна. Энэ нь хууль зүйн хувьд, логикийн хувьд ч тэр үндэслэлгүй харагдаад байгаа юм. Эрдэнэт хүний амь нас хохирсонд бид бүгд үнэхээр харамсаж байна. Гэхдээ бид гэмт хэрэг гарсан шалтгаант нөхцлийг тал бүрээс үнэн бодитой тогтоох ёстой. Мөн хэн нэгэн этгээд эндээс ял завших ёсгүй. Гэрч У мэдүүлэг өгөхдөө цэргийн хүний ёсоор би хариуцлага хүлээхэд бэлэн гэж хэлсэн. Өөрөө ч би нэр зааж хэлж явуулсан. Э дарга нэр зааж хэлээгүй гэдгээ мэдүүлсэн. Ажлын байрны тодорхойлолт, Гал унтраах үндсэн дүрэмд эрсдлийн үнэлгээ зааварчилгаа хэлэх ёстой тэр хүмүүс чинь ял завшаад үлдээд байгаа юм биш үү Тэд тушаал биелүүлсэн гэж хэлж байна. Гэтэл Э мөн адил тушаал биелүүлсэн. Дахин хэлэхэд НОБГ дарга Дашнямын баталсан Мартаж болохгүй нөлөөллийн аяны удирдамжийг хэрэгжүүлснээр энэ гэмт хэрэг гарчихаад байна. Дашням хууль бус шийдвэр гаргаж удирдамж баталсан юм уу Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч болон бусад хүмүүсээс энэ тушаалыг биелүүлэх үүрэгтэй юу гэж асууж байсан. Бүгд биелүүлэх үүрэгтэй гэж хариулсан. Тэгвэл Э мөн адил тушаал л биелүүлсэн. Хариуцлага хүлээх хүн нь НОБГ дарга, хууль зөрчиж самбар байршуулсан байгууллага аж ахуй нэгж юм биш үү Э-ыг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ээлжнээс буусан албан хаагчдыг самбар буулгах ажилд томилсон нь хууль зөрчсөн гээд байгаа. Э ээлжнээс буусан алба хаагчдыг томилоогүй гэдгийг бичгийн нотлох баримтууд болон гэрчүүд мэдүүллээ. Э бол ангийн захирагчид үүрэг өгсөн. Гэрч нар мэдүүлэхдээ манай ажилын цаг 8.30 цагас 9.30 минутын хооронд байдаг. Үүнээс үзэхэд томилгоот ээлжний үүргээ л биелүүлээд байж байсан юм бишүү Хэрэг 9 цагийн үед гарсан тэгэхээр тушаал шийдвэрийг 9 цагаас өмнө өгсөн байна. Тэгэхээр томилгоот ээлж үүргээ биелүүлээд байж байсан юм биш үү Тухайн нөхцөл байдал дээр очоод хэн эрсдлийн үнэлгээ хийх ёстой байсан бэ Хэрвээ тухайн газар очсон албан хаагч өөрийн ажил үүрэгт заасан нөхцөл байдлын эрсдлийн үнэлгээ хийгээд дүрэм журмынхаа дагуу ажилласан бол өнөөдөр эрдэнэт хүний амь нас эрсдэхгүй боломжтой байсан. Талбай дээр очсон алба хаагчид маань ОБЕГ дарга руу нөхцөл байдал ийм байна. Яах вэ гэж тэндээсээ эрсдлийн үнэлгээ хийлгүүлээд самбарыг буулгах ёстой байсан. Миний үйлчлүүлэгч Э хувьд улсын яллагчийн оруулж ирсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр биелүүлсэн үүргээ биелүүлээгүй биш харин үүргээ биелүүлсэн. Хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зөрчсөн тушаал шийдвэр гаргаагүй гэж үзэж байгаа тул цагаатгах байр сууриа дэмжиж байна.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Э ын өмгөөлөгч Т.Хишигбаатар “Галын аюулгүй байдлын мэргэшсэн инженер Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Т.Хишигбаатар би Э-ыг цагаатгах үйл ажиллагаанд оролцож байна. Эрүүгийн 21060447441501 тоот хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийж олон асуудалд хариулт өгч хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй гэж өмгөөлөгч миний бие үзэж байна. Энэ талаар би мөрдөн шалгах ажиллагааны явц, прокурорын шатанд ч хүсэлт тайлбар гаргаж өгсөн. Энэ хэрэг хүний амь эрсдсэн харамсалтай хэрэг. Энд ямар хүнийг ялаас чөлөөлөх эрх байхгүй. Гэм буруутныг тогтоох хэрэгтэй байна. Гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгааныг бүрэн тогтоогоогүй байна гэж үзэж байна. Мартаж болохгүй нөлөөллийн аяны төлөвлөгөөг баталсан Дашнямаас ерөөсөө асуугаагүй байдаг. Та хууль зөрчиж удирдамж баталсан уу гэж нэг ч удаа тайлбар мэдүүлэг аваагүй байдаг. Мартаж болохгүй аяны төлөвлөгөө батлагдаагүй бол энэ гэмт хэрэг гарахгүй байсан. Удирдамж гаргаж болно. Гэхдээд төсөв зардлыг нь хамт шийдэж өгөх ёстой байсан. Монгол улсын засгийн газраас Онцгой байдлын газрын энэ төсөв төлөвлөгөөнд төсөв зардлыг нь нэг ч төгрөг хасахгүй гаргаж өгдөг. Би энэ байгууллагад гал сөнөөгчөөс эхлээд дарга хүртэл 33 жил ажиллахад нэг ч төгрөг хасдаггүй. Яагаад Мартаж болохгүй нөлөөллийн аяны удирдамжыг батлахдаа төсөвийг нь баталж өгөөгүй вэ гэдгийг шалгах ёстой. Төсөв хүрээгүй юм уу Эсвэл төсөвт суулгаагүй ажлыг сайн дураараа хийсэн үү гэдгийг тогтоох ёстой. Энэ нь гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгаан гэж үзэж байна. Онцгой байдлын газрын үндсэн үүрэг бол хэрэг гамшиг хэрэг зөрчил гаргах биш түүнээс урьдчилан сэргийлэх ёстой. Бүх зардлыг гаргах ёстой. Гэтэл нэг ч зардал өгөөгүй дунд нь хаячихсан. Хэн гүйцэтгэх зардал гаргахыг зааж өгөөгүй. Энэ нь гэм буруугийн нэгдүгээр шалтгаан байна гэж мэргэжилтний хувьд үзэж байна. 2. Цахилгаан эрчим хүчний аюулгүй ажиллагааны журмыг зөрчин яагаад өндөр хүчдэлийн доор энэ самбарыг байруулсан бэ Хэн зөвшөөрөл өгсөн. Ямар албан тушаалтан байрлуулав гэдгийг тогтоогоогүй. Энэ самбар бол мөнгө олох хэрэгсэл. Гэмт хэрэг гарах шалтгаан бол энэ самбарын үйл ажиллагаатай шууд холбоотой. Хэрэв хууль дүрэмж зөрчиж самбар байрлуулаагүй байсан бол гэмт хэрэг гарахгүй байсан гэж үзэж байна. Гал унтраах ангийн захирагч Ууганбаяр, салаан захирагч Э Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Э гурвуулаа дээрээс өгсөн удирдлагын үүргийг гүйцэтгэсэн. Гэтэл тэр дундаас Эрдэнбатыг сонгож гэм буруутай гэж яллаж байгаа юм бэ Ажиллагаа явуулах газар очсон багийг ахлаж байгаа хүн эхлээд тухайн нөхцөл байдлын эрсдэлийг тогтоох ёстой. Эрсдэлийг тогтоосон бол хүн бүрд ажлын байранд нь тохирсон зааварчилгаа өгөх ёстой. Бичгээр зааварчилгаа өгөх асуудал байдаггүй. Яагаад гэвэл би Галын аюлгүй байдлын тухай хуулийг 1999 онд боловсруулж УИХ-аар батлуулахад ажлын хэсэгт нь орж ажиллаж байсан. Энэ хуультай холбогдуулж гаргасан баримт бичгийг бүгдийг би боловсруулж гаргах ажилд оролцож байсан тул бичгээр зааварчилгаа өгч гарын үсэг зурдаг дүрэм байхгүй. Дуудлагад явсан алба хаагчдыг ахлаж яваа алба хаагч тухайн газраа очиж амаар, болон мэргэжлийн дохио зангаагаар зааварчилгаа өгөх ёстой байдаг. Энэ бүхнийг хийгээгүй байна. Энэ бол Э буруутай үйл ажиллагаа. Гэтэл Э энэ хэрэгт ямар ч хариуцлага хүлээхгүйгээр чөлөөлөгдсөн байгаа. Энэ 3 хүний ажил үүргийн тодорхойлолтыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга буюу ажил олгогч тушаалаараа заагаад өгсөн байгаа. Онцгой байдлын газрын дарга юу хэрэгжүүлэх вэ гэхээр гал унтраах аюулгүй ажиллагааны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, зохион байгуулах. 2. 35, 63 дугаар гал унтраах ангийг мэргэжлийн удирдлагаар хангах. 3. Дүүргийн засаг даргыг мэргэжлийн арга зүйгээр хангах үүрэгтэй. Ажлын байрны тодорхойлолтонд хөдөлмөр хамгаалах, аюулгүй ажиллагааны заавар өгөх талаар байхгүй. Гэтэл энэ хүнийг тэр үйл ажиллагааг хийгээгүй гэж байна. Энэ хүн ажил олгогч биш томилогдсон албан тушаалтан. Авто механик шат утсанд хүрээгүй гэсэн асуудал яригдаж байна. Хэрэв авто механик шат утсан хүрсэн бол 380-д хүрсэн байсан ч техник ажиллаагаагүй болох байсан. Тэр тог соронзон оронтой гэдгийг хэлээд өгөөч гэхээр мэргэжлийн шинжээч хэлж мэдэхгүй байна. Түрүүн хоёр гараараа барьсан байна гэж хэлж байна. Хэрэв хоёр гараараа барьсан бол бүр тас үсрэх байсан. Яагаад гэвэл 1988 онд Баянхонгор аймагт гал унтраагч очоод 6000вольд очиж бариад 4 мөч нь тасарсан байсан. 6000 тэгж байгаа юм чинь 110-т хүрсэн бол үнс болох байсан. Тийм учраа энэ асуудлыг шалгаж тогтоогоогүй байна. Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө үзүүлэх тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх тухай ЗГ-ын тогтоол гарсан. Өндөржүүлэсэн бэлэн байдлыг улс орны хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 31 хүртэл зарласан. Энэ хуулиар Үндсэн хуулиар олгогдсон хувь хүний эрхийг хүртэл хязгаарласан. Онцгой байдлын алба 24 цаг наргүй ажиллаж байсан. ЗГ-ын 2021 оны 8 дугаар сарын 25-ны 259 дүгээр тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлыг яагаад харгалзаж үзсэнүй вэ гэдгийг энд хэлье гэж бодож байна. Дүрэм журмыг хүмүүс зөрчөөд шийдвэр гаргасан байхад зөрчөөгүй үүргийг биелүүлсэн хүнийг хариуцлага тохохоор гайхаад байна. Улсын яллагч ёс зүй гэж ярьж байна. Үүрэг даалгавар биелүүлэхэд ёс зүй ямар хамаатай вэ. Ёс зүйтэй харагдах гэж хүний хариуцлагыг өөр дээрээ авч болохгүй. Хэрэв энэ шийдвэр буруу гарсан бол Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Дашням хариуцах ёстой. Төсөв хөрөнгө гаргаж өгөөгүй дүүргийн засаг дарыг тамгын газар хариуцах ёстой. Ажлын байрны тодорхойлолтоор Ууганбаяр, Э хариуцах ёстой. Э бол хамгийн онц гэмт хэрэгтэн. Мэргэжлийн хувьд би тэгж үзэж байна. Тухайн нөхцөлд эрсдлийг тооцоод ажиллах ёстой байтал миний буруу байхгүй гэж хэлээд зогсож байна” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Батханд “Монголын өмгөөлөгчийн холбооны хуульч өмгөөлөгч Я.Батханд би өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашгийг хамгаалан улсын яллагчийн байр суурь дээр нэмээд дараах дүгнэлтийг хийж байна. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар хүн амьд явах эрхтэй. Өнөөдөр миний үйлчлүүлэгчийн 32 настай сайхан хүү амь насаа алдсан байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчим байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримтаар шударга ёсны зарчимд үндэслээд хэн гэм буруу байна. Тэр хүн ял авах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Ингээд дараах байдлаар гэм буруутай нь нотлогдож байна гэж үндэслэлийг гаргаж байна. Иргэний хариуцагч тал болох Онцгой байдлын газар буруутай. 110к хүчдэл дээр очоод алба хаагчид ангийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд үүрэг гүйцэтгэдэг. Шүүгдэгч нар би буруугүй гэж байна. Улсын яллагчийн хэлээд байгаа ёс зүй яригдаж байна. Өнөөдөр миний үйлчлүүлэгчийн залуу хүү амиа хорлоогүй. Барьж байсан бахиа утсанд наасан байх гэж хэлж болохгүй. Энэ бол ёс зүйгүй үйлдэл харагдаж байна. Онцгой байдлын газар гэдэг байгууллага ямар хариуцлагагүй байгууллага гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар харагдаж байна. Тухайн самбарыг буулгахад эрсдлийн үнэлгээ хийгээгүй, аюулгүй ажилагааны зааварчилгаа өгөөгүй. Энэ зааварчилгаа өгөөгүй тул өнөөдөр 32 настай М гэдэг хүү өнгөрсөн байна. 24 цаг үүрэг гүйцэтгээд ээлжнээс буух гэж байсан албан хаагчдаа дахин ажилд явуулж байдаг ямар хариуцлагагүй удирдлага вэ, магадгүй Г  нойр дутуу байсан учраас шатыг дээш өргөөд өөрийгөө хүртэл эрсдэл оруулаад өөрөөсөө өндөр залууг тогонд хүргэсэнг үгүйсгэхгүй. Утсанд юу хүрсэн бэ гэж маргах шаардалаг байхгүй. Г  жижиг залуу байна. Амь хохирогч 1 метр 80 см өндөртэй өндөр залуу түрүүлж тогонд хүрээд Г  сандарсандаа шатаа буулгасан асуудал болсон нь ойлгомжтой байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг өөрчилсөн. Энэ хүн шатыг удирдах эрхгүй байхад дарга нь чи жолоод гээд явуулаад ийм асуудал болсон байдаг. Гэтэл би буруугүй гээд байдаг. Энэ хүн жолооч болохоос шатны техникч биш. Онцгой байдлын газар мөн буруутай. 063 ангид авто техникч гэсэн албан тушаал байдаггүй. Гэтэл байх ёстой. Шаттай машиыг зориулалт нь өгөгдсөн цэгт өгөгдсөн өнцгөөр цонх гарч дээвэр зэрэгт шатыг чөлөөлөн сунгаж налуулж болохоор зайд байрлуулж ажиллуулна. Үүнээс өөрөөр ашиглахыг хориглоно гэж заасан байхад Э тушаал өгөөд самбар буулгаад ир гээд албан хаагчийг явуулсан байна. Тэгэхээр таны шууд удирдлага энэ байна. Шалтгаант холбооны асуудлын тухайд шинжээчийн дүгнэлт дээр миний үйлчлүүлэгийн хүү яагаад нас барсан тухай тодорхой заасан байдаг. Цахилгаан шугамын гал унтраах зурваст гал унтраах авто машины сагстай өргөгчөөр өндөрт ажил гүйцэтгэсэн нь осол болох шалтгаан нөхцөл болсон гэж тодорхой бичсэн байна. Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийн 28 дугаар зүйлд заасан дүрэм зөрчсөн. Эрсдлийн үнэлгээ хийгдсэний дараа тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэх байсан. 7 өндөр хүчдэлийн шугам байхад эрсдлийн үнэлгээ хийгээгүй ажилд гаргаснаар энэ залуучууд ажиллаж амь эрсдсэн байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг авч үзвэл: Камерийн бичлэгийг бид бүгд үзлээ. Ямар ч хүнд шатыг дээшээ явуулсаар байгаад тогонд хүргэж байгаа нь харагдаж байна. Баяртогтох шинжээчийн дүгнэлт дээр: Амь хохирогч цахилгаан гүйдлийн улмаас зүрх гэнэт зогссон. Тэр гэмтлийг даах боломжгүй гэсэн үг. Эмнэлгийн яааралтай тусламж үзүүлсэн ч амьд гарах байхгүй байсан гэсэн дүгнэлт гарсан байна.  Шинжээчийн  Ганболдын дүгнэлтэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бахь цахилгаанд хүрсэн эсэхийг тогоох боломжгүй. Нөгөөтэйгүүр бахийг харахад цахилгаанд хүрээгүй байдаг. Н шинжээч хэрэв бахь цахилгаанд хүрсэн бол харлах юм уу ямар нэгэн ул мөр үлдсэн байх байсан гэж асуултанд хариулж байна. Тухайн бахинд олон жилийн эдэлгээний сэв байсан болохоос цахилгаанд хүрсэн ул мөр байхгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Гурван шинжээчийн гаргасан дүгнэлт дээр та хоёрын үйлдэл 8 Монгол улсын хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зөрчсөн байна гэж дүгнэлт гаргажээ. Үйлдвэрлэлийн ослын хурц хордлого гэж гарсан. Мөн миний үйлчлүүлэгийн хүү өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдсан гэж дүгнэлтээр гарсан. Э үйлдэл зарим байдлаар нотлогдохгүй. Та 24 цаг ажиллаад ирсэн албан хаагчдаа самбар буулгаад ир гэж явуулсан буруутай. Өөр чиг үүрэгтэй албан хаагчдыг самбар буулгаад ир гэж үүрэг өгсөн дахин буруутай. Гэрч Б-ийн  мэдүүлэгт та өөрөө би самбар буулгах асуудлыг шийдчихэе гэж шийдвэрээ гаргасан байгаа буруутай. У гэрч таныг машинаа гаргаад яваарай гэж хэлснийг мэдүүлдэг. Гэрч Барсүрэнгийн мэдүүлэгт та зааварчилгаа өгөөгүй гаргаснаараа та буруутай. Яагаад гэвэл та үүрэг өгсөн албан тушаалтан учраас буруутай. Э гэрч аюулгүй ажиллагааны зааварчилгаа байхгүй. Амаар үүрэг өгсөн гэдгийг гэрчлээд байна. Г ийн гэм буруугийн хувьд: Та шатыг цахилгаан гүйдлийн болон радио холбооны шугаманд хүргэхгүйгээр сунгаж ажиллах бүрэн боломжтой байсан. Гэтэл та самбарыг буулгаж дууссан байж өөрийн хайхрамжгүй үйлдлээс болоод өөрийгөө хүртэл эрсдэлд оруулаад дээшээ яваад байгаа. Азаар та намхан учраас өнөөдөр энд сууж байна. Хавтаст хэргийн 77-79, 81-82  тал дэр та өөрөө гэрчийн мэдүүлэг өгөхдөө тогны утсыг анзаараагүй, хэдэн метр сунгасныг мэдээгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр та нойр дутуу яваад байгаа байхгүй юу. Энэ нь таны хайхрамжгүй үйлдэл. Гэрч Э утсанд хүрэх эрсдэл байхгүй байсан гэж хэлсэн. Гэтэл та Э гэрчийн санаанд оромгүй эрсдлийг гаргаж утсанд хүргэсэн. Хохирлын тухайд өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газар иргэний хариуцагч төлөөлүүлэн хүн явуулсан байна. Хандив тусламжид нийт 12400000 төгрөг цугласан байдаг. Энэ нь 800 албан хаагч мөнгөө цуглуулж босгосон мөнгө. Энэ нь хохирлын мөнгө биш. Үүнээс 11 сая төгрөгийг бэлнээр хохирогчийн ар гэрийнхэнд өгсөн байна. Үлдсэн мөнгийг нь амь хохирогчийн оршуулгын арга хэмжээнд зарцуулсан. 18839370 төгрөгийг цагаалга будаалга, оршуулгын машины бензин, амь хохирогчийн дүрэмт хувцас байхгүй байсан тул шинээр авсан зэрэгт  хохирогчийн гар дээр тавихгүйгээр Онцгой байдлын газар өөрсдөө зарцуулсан байдаг. Иргэний нэхэмжлэгчийн хэлээд байгаа 356385980 төгрөгийг өнөөдөр Монгол улсад байгууллага хүний амь насны төлбөрт ийм хэмжээний төлбөр гаргаж байгаад баяртай байна. Хүний амийг үнэлж чаддагүй улс байсан. Улсын яллагч хүний амийг үнэлж болохгүй гэж хэлж байна. Тэглээ гээд оршуулгын зардлаас хэтрэхгүй байж болохгүй. М гэдэг 32 настай залуу ээж аавынхаа дэргэд олон жил амьдарсан бол ямар хэмжээний зүйлийг бүтээж бий болгох байсан бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй гэдгийг бодож үзвэл энэ байгууллага үндэслэлтэй гаргаж ирсэн байгаа. Үүнийг бид нар жишиг болгох ёстой.  Эрэгтэй хүн хэд наслах ёстой байсан бэ цалингийн дундаж хэмжээ, дотоодын нийт бүтээгдэхүүний үнэ, индекс гээд бүх юмыг үндэслээд гаргаж ирээд байгаа өмгөөлөгчийн үг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Өнөөдөр Монгол улсын шүүхээс зоригтой алхам хийж хүний амийг үнэлэх ёстой. Иргэний нэхэмжлэгчээс хүүхэд байгаа юу гэж асуусан. Хүүхэд байсан бол магадгүй дээрх мөнгөн дээр дахин нэмж тооцоо гаргах байсан. 4985000 гээд зэдний мөнгө байгаа. Энэ нь гэрт нь хамаатнууд нь ирсэн учраас өөрсдөө мөнгөө гаргаад авсан зүйлийн баримт тооцоо. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 49.1-д Онцгой байдлын газрын алба хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн асуудал байна. Онцгой байдлын алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдвал арван жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн албан хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож гэр бүлд нэг удаа олгоно гэж заасан байна. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т Гэр бүл гэдэг нь  гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхийд гэр бүлийн гишүүдийг ойлгоно. Гэрлэлтийн хувьд хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хоёр сайн дурын чөлөөтэй тэгш эрхийн  үндсэн дээр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ. Албан ёсны эхнэр байхгүй бол нэг удаагийн туслажийг ээж аавд  нь өгнө гэж заасан байдаг. М ын цалингийн зээл болох 11796741 төгрөг байгаа. Үүнийг иргэний хариуцагч буюу Онцгой байдлын газрын нэхэмжилж байна. Нийт 373168725 төгрөг нэмээд цалингийн дундажаар тооцсон тэтгэмжийг нэхэмжилж байна.” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батжаргал “Монголын хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.Батжаргал би өнөөдрийн шүүх хуралдаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.2 дахь хэсэгт зааснаар үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна. Улсын яллагчийн байр суурьтай санал нэгтэй байна. Мөн Батханд өмгөөлөгчийн хэлсэнчлэн шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал бол илт тодорхой, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, бичлэгээр  тогтоогдож байна гэж харж байгаа. Үүнтэй холбоотойгоор би 2 зүйлийг тайлбарлая. Нэгдүгээрт: Эрдэнэт хүний амь нас хохирсон байгаатай холбоотой хохирлыг хэрхэн яаж үнэлэх вэ, хэрхэн яаж барагдуулах вэ, яагаад ингэж үнэлэх вэ гэдэг асуудлыг жишээгээр тайлбарлая. Өнөөдрийн хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр гаргаж ирсэн 356.000.000 төгрөгтэй холбоотой тоог энгийн залуу хүний 15 жилийн амьдралаар бодоод үзэхэд жилийн 23.000.000 төгрөг болно.Үүнийг жилийн 12 сард хуваавал 1.9 сая төгрөг болж байгаа. Яг ийм цалинтай барилгын туслах ажилтан Монголд өнөөдөр байхгүй.Ийм бага цалинтай гэсэн үг шүү. Хамгийн багадаа 2.5 сая төгрөгнөөс дээш цалинтай барилгын туслах ажилтан нар өндрийн болоод бусад ажлуудыг хийгээд явж байгаа. Гэтэл тухайн ажлаас бага цалинтай, түүнээс илүү эрсдэлтэй ажлыг Онцгой байдлын албаны албан хаагчид өдөр тутамдаа үүргээ гүйцэтгэхдээ хийж байгаа. Нөгөө талаар 2 зүйлийг хэлмээр байна. Иргэний нэхэмжлэгч энэ хэрэгт Одгэрэл гэдэг эмэгтэй байгаа. Иргэний нэхэмжлэгчийн хувьд би 2 зүйлийг ойлгохгүй байгаа. Нэгдүгээрт тухайн хүний амь насыг өндрөөр үнэлсэнтэй холбоотой гомдолтой байх шиг байгаа юм. Зөвхөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан 10 жилийн дунджаар тогтоогдох тэтгэмжний 50 хувийг авъя гэдэг нэхэмжлэлийг гаргаад байх шиг байна. Түрүүн би асуухад тэгж хариулж байна лээ. Ингэж бусдыг үнэлж болохгүй. Яагаад ингэж хэлж байна гэхээр жишээлбэл  Америкийн Нэгдсэн Улсад хүний амь насыг олон улсын хэмжээнд үнэлж байгаа нь 250.000-750.000 ам доллар байдаг. Энэ ямар хэмжээний тоо гарахыг мэднэ. 600.000.000-2.100.000.000 орчим төгрөг гэсэн үг. Бүгд Найрамдах Солонгос Улсад 80.000.000 вон байдаг. Хамгийн багадаа 150.000.000 төгрөг. НҮБ-ийн энхийг сахиулагчийн амь насны төлбөр хэд байдаг вэ гэхээр 70.000 ам доллар. Ингээд харахаар өнөөдрийн хавтаст хэрэгт авагдсан хүний амь насыг үнэлсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. Тэр хүн өнөөдөр 32 настай байсан. Цаашид хамгийн багадаа 15 жилээр бодоход 356.000.000 төгрөгийн асуудлыг сарын 1.9 сая төгрөгийн орлоготойгоор бодож гаргасан. Нөгөө талаар тэр хүн хамгийн багадаа 15 жил буюу түүнээс дээш хугацаагаар амьдрах юм бол үүнээс илүү бүтээмжийг бий болгоно. Нөгөө талаар иргэний нэхэмжлэгч бас дурдаж байсан. 45 насандаа Төрийн тусгай албан хаагч тэтгэвэрт гардаг гэж. Тэрнээс хойш нэг ч төгрөгийн орлогогүй байх юм шиг тайлбарлаж байна лээ. Яагаад ингэж бодоод байгааг ойлгохгүй байна. Эсрэгээрээ яагаад өөрөөр сэтгэж болохгүй байгааг ойлгохгүй байгаа юм .Хүний амийг үнэлэхдээ хөдөлмөрийн бүтээмжийг 45 насаар хязгаарлаж байгаа тохойлдол хаана ч байхгүй. Бусад хүчний байгууллагаас тэтгэвэрт гарсан маш олон Төрийн албан хаагчид байгаа. Тэр хүмүүс хүний тооноос хасагдчихдаг юм шиг, эсвэл ямар нэгэн ашиг орлогогүй амьдардаг юм шиг ойлгож болохгүй. Түүнээс хойш идэвхитэй амьдралын 15-20 жилийн хугацаа байгаа. Нөгөө талаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэхийг тодруулахгүйгээр Улсын яллагч Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбоотой хүснэгт оруулж ирж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үндэслэлийнх нь хувьд авч үзвэл тухайн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр мөн л хүчин төгөлдөр болоогүй байгаа. Нөгөө талаар Улсын яллагчийн хувьд иргэний нэхэмжлэгчийг гэр бүлийн хүн, эхнэр нь гэдэг нэр томъёоллыг их ашиглаж ярьдаг. Гэвч бидний дунд байгаа 5 хавтаст хэрэгт тэр талаар эрх зүйн баримт бичиг байхгүй. Зөвхөн 3 сарын хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр бус шүүхийн шийдвэр, магадлал хоёр л байгаа. Хамтын амьдралтай байснаа тогтоолгосон жишээнүүдээс харахад Гэр бүлийн тухай, бусад хуульд заасан өв залгамжлах эрхээ хэрэгжүүлж чаддаггүй. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд аваад үзвэл ш дээ. Өвлөх эрхээ хэрэгжүүлж чаддаггүй. Яг үүнтэй ижилхэн энэ хэргийн иргэний нэхэмжлэгчийн хувьд шинжлэн судлуулсан нотлох баримтууд дээр эд хөрөнгөөрөө хохирсон байгаа учраас иргэний нэхэмжлэгчээр тогтооно гэсэн тогтоол байна лээ. Тэгвэл ямар эд хөрөнгөөрөө хохирсон талаар дурдаагүй байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд юу ч байхгүй. Тийм учраас иргэний нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагууд өөрөө үндэслэлгүй. Нэмж хэлэхэд Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар 22-ны өдөр дугаар 15 гэсэн тайлбар байгаа. Уг тайлбарын агуулга нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Иргэний хуулийн зүйл заалтыг Эрүүгийн хэргийн шүүх шүүн таслах ажиллагаанд хэрэглэхтэй холбоотой тайлбар байдаг. Яагаад үүнээс хойш эх сурвалж байхгүй байна вэ гэхээр 2015, 2017 онуудад Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт, шинэчлэлт орсонтой холбоотой тухайн заалт, хохирлыг үндэслэн хэрэгжүүлэхтэй холбоотой тайлбар байхгүй байгаа. Тухайн тайлбар дээр юу гэж байгаа вэ гэхээр хоёр зүйлийг тайлбарладаг. Нэгдүгээрт иргэний нэхэмжлэгч нэхэмжлэл, хохирлоо хэрхэн яаж барагдуулах вэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаюа дуусаагүй байгаа тохиолдолд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэхгүй юм байна. Шаардах эрхээ хэрэгжүүлэх боломж хязгаарлагдаж байна. Нөгөө талаар иргэний нэхэмжлэгч хохирогчийн хувьд өөрсдийн хохирол, төлбөртэй холбоотой асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг мөр шийдвэрлүүлэх боломжтойгоор тайлбарласан байгаа. Нотлох баримт болон бусад зүйлүүдийг баталгаажуулснаар боломжтой. Түүнчлэн Батханд өмгөөлөгчийн хэлсэн 2 зүйлийг дэлгэрүүлье. Гэр бүлийн тухай хуулийн 3.1-д гэр бүл гэдгийг тайлбарласан байгаа. Үүн дээр төрөл, садангийн гээд бас хоёр зүйл байгаа. Төрөл гэдэг эцэг, эх, эгч, дүү нар байдаг. Садангийн гэдэгт арай өөр хүн ярих байх.Энэ 2 томъёоллын аль алинд нь хамтран амьдрагч орохгүй. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр тухайн шийдвэр хүчин төгөлдөр болох эсэхээс үл хамаараад иргэний нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл өөрөө иргэн, эрүүгийн болон бусад хуулиудад зааснаар тогтоогдохгүй байгаа. Бид нар эрх зүйн онолын хувьд хуульд заасан үндэслэлийг юу гэж хардаг вэ гэхээр тухайн нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх, түүнийг хэрхэн сэргээх, сэргээх ямар эрх зүйн боломж байгаа эсэх, ямар хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн зэргийг тайлбарладаг. Өнөөдөр иргэний нэхэмжлэгчийн хувьд харахаар зөрчигдсөн эрх байхгүй. Хуулиар хамгаалагдсан эрх байхгүй. Ийм байхад түүний эрхийг хамгаалах, хангах, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломж хууль зүйн хувьд алга. Бас нэг зүйл нь шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж тайлбарлаж байгаа. Би хувьдаа мөрдөн байцаалтын ажиллагаа хууль бусаар явагдсан гэж үзэхгүй байгаа. Нөгөө талаар өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан бүх шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой маргаан, дүгнэлтүүдийг эсэргүүцсэн аливаа эрх зүйн баримт бичиг байхгүй. Өөрөөр хэлбэл эдгээр дүгнэлтүүд бүгд хуулийн хүчин төгөлдөр. Тэгэхээр мэргэжлийн шинжээч нарын гаргасан дүгнэлтүүдээс харахад л гэм буруутай этгээд хэн гэдэг нь тодорхой. Улсын яллагчийн оруулж ирж байгаа яллах дүгнэлт үндэслэлтэй. Тийм учраас аливаа хэлбэрээр магадгүй гэм буруутай гэж үзэж байгаа тохиолдолд ямар зүйлд итгээд өөрсдийгөө буруугүй гж тайлбарлаад байгааг ойлгохгүй байгаа. Нэгдүгээр хууль зүйн үндэслэл харагдахгүй байгаа. Нөгөө талаар ямар ч боломжгүй зүйл дээр ингэж муйхарлан зүтгэх нь илүү хор уршигтай байх. Тийм учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хуулиар хамгаалагдсан эрх, шаардах эрхийг хангаж өгнө үү гэж хүсэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн гүүрний зүүн талд байрлах гал түймрээс урьдчилан сэргийлэх зурагт самбараас “Мартаж болохгүй” аяны хүрээнд тогтоосон зурагт хуудсыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Э  нь Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 63 дугаар ангийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүнийг 24 цагийн турш үүргээ гүйцэтгэж дуусаж, жижүүрээс буусны дараа зурагт хуудсыг автомеханик шатаар буулгах үүрэг өгсний дагуу жолооч Ж.Г  нь 24-03 УБН улсын дугаартай гал унтраах тусгай зориулалт бүхий тээврийн хэрэгслийн өргөх шатыг жолоодож буулгах явцдаа өргөх шатыг 220/110/35 кв-ын Улаанбаатар, 110/10/6 кв-ын Зайсан дэд станцуудыг холбосон 110 кв-ын 125, 126 цахилгаан дамжуулах агаарын шугамд ойртуулсны улмаас М  тогонд цохиулж нас барсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Камерийн бичлэг болон уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч У , Д.Э , Б  нарын мэдүүлгүүдээр дээрх үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон.    

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтээр “Талийгаач М ын цогцост 2 гарын сарвуу, баруун шилбэнд цахилгаан тэмдэг, хүзүү, нүүрний хэсэгт түлэнхийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь цахилгаан гүйдлийн улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ.” гэх шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Н , Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Э , Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А  нарын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар дүгнэлтээр:...Хариулт 1. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн гүүрний зүүн талд байрлах зурагт самбарыг буулгах ажлыг хийж гүйцэтгэхдээ эрсдлийн үнэлгээ хийгээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах гах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх/ дэх заалтыг, Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж байсан М ыг 24 цаг ажилласны дараа амраалгүйгээр самбар буулгах ажилд томилон ажиллуулсан нь Хөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 /ажлын дараалсан 2 өдрийн хоорондох алтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна./ дахь заалтыг, самбар буулгах ажилд томилогдсон албан хаагчдад гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгөөгүйгээр ажиллуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм ММЗ 4969:2000 стандартын 4.7 /ажлын байрны анхан шатны зааварчлагыг ажилтны ажилладаг хэсэг, цех, тасаг, ажлын байр өөрчлөгдөх үед/ дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн гүүрний зүүн талд байрлах зурагт самбарт гал түймэр унтраах (тусгай) зориулалт бүхий автомашин дээр суурилсан онцгой байдлын үед ашиглах тусгай зориулалтын автомеханик шатаар эд зүйл буулгах ажил гүйцэтгэж, зориулалтын бусаар ашигласан нь Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар тушаалаар баталсан Гал түймэр унтраах дүрмийн 8 дахь (Гал унтраах, аврах техник зэвсэглэмж, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд бэлэн байлгах нь томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүний үндсэн үүрэг мөн.) заалт, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 дугаар тушаалаар талсан Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 4 дүгээр бүлгийн 2.2 дахь (Автомеханик шатыг өгөгдсөн цэгт зөвшөөрөгдсөн өнцгөөр цонх, тагт, дээвэр зэрэгт шатыг чиглүүлэн сунгаж, налуулж болохоор зайнд байрлуулж ажиллуулна.) заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Цахилгаан дамжуулах агаарын шугаглын хамгаалалтын зурваст гал унтраах зориулалттай автомашины сагстай өргөгчөөр өндөрт ажил гүйцэтгэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх /Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно./, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм"-ийн 2.2.1-т/110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд хамгаалалтын зурвас нь захын утаснаас хоёр тийш 5 метр байна./ заалтууд тус тус зөрчигдсөн байна.

Хариулт 2. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Э  2021 оны 12-р сарын 03-ны өдрийн ээлжнээс буусан албан хаагчдыг самбар буулгах ажилд томилсон нь /Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж байсан М ыг 24 цаг ажилласны дараа амраалгүйгээр самбар буулгах ажилд томилон ажиллуулсан/ Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 /ажлын дараалсан 2 өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна./ дахь заалтыг зөрчсөн байна.

Хариулт 3. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Э  2021 оны 12-р сарын 03-ны өдрийн ээлжнээс буусан албан хаагчдыг самбар буулгах ажилд томилсон нь Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж байсан М ыг 24 цаг ажилласны дараа амраалгүйгээр самбар буулгах ажилд томилон ажиллуулсан/ Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 /ажлын дараалсан 2 өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна./ дахь заалтыг зөрчсөн байна. Мөн зурагт самбар буулгах ажилд гал түймэр унтраах (тусгай) зориулалт бүхий автомашин дээр суурилсан онцгой байдпын үед ашиглах тусгай зориулалтын автомеханик шатаар эд зүйл буулгах ажил гүйцэтгэж, зориулалтын бусаар ашигласан нь Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар тушаалаар баталсан Гал түймэр унтраах дүрмийн 158 дахь (Гал унтраах, аврах техник зэвсэглэмж, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд бэлэн байлгах нь томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүний үндсэн үүрэг мөн.) заалт, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 дугаар тушаалаар баталсан Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 4 дүгээр бүлгийн 2.2 дахь (Автомеханик шатыг өгөгдсөн зөвшөөрөгдсөн өнцгөөр цонх, тагт, дээвэр зэрэгт шатыг чиглүүлэн сунгаж, налуулж юхоор зайнд байрлуулж ажиллуулна.) заалтуудыг тус тус зөрчсөн байна.

...Хариулт 10. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм’’-ийн 2.2.1-т/110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд хамгаалалтын зурвас нь утаснаас хоёр тийш 5 метр байна./ заалтын дагуу тухайн цахилгаан дамжуулах агаарын шугамны захын утаснаас хоёр тийш 5м-ийн зай дотор гэр, барилга байгууламж барихыг хориглох бөгөөд шугам сүлжээ эзэмшигч ашиглагчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Хариулт 11. “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.2.1-т /110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд хамгаалалтын зурвас нь захын утаснаас хоёр тийш 5 метр байна/ заалтын дагуу цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст эзэмшигч ашиглагч байгууллагын зөвшөөрсөнөөс бусад үйл ажиллагаа явуулах нь хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 203-206 дугаар хуудас),

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Э , Ж.Г  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэж гэмт хэргийг хуульчилж заасан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол…” гэж заасан. 

 

Шүүгдэгч Д.Э  нь Онцгой байдлын ерөнхий байдлын газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/236 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар, шүүгдэгч Ж.Г  нь Онцгой байдлын ерөнхий байдлын газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/240 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэн унтраах, аврах 63 дугаар ангид гал унтраах автомашины жолоочоор тус тус ажиллаж байжээ.

 

Шүүгдэгч Д.Э  нь Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 63 дугаар ангийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүнийг 24 цагийн турш үүргээ гүйцэтгэж дуусаж, жижүүрээс буусны дараа зурагт хуудсыг автомеханик шатаар самбар буулгах ажил гүйцэтгүүлэхээр үүрэг өгч ажиллуулахдаа амь хохирогч М ыг 24 цаг ажилласны дараа амраалгүйгээр самбар буулгах ажилд томилон ажилуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасан “ажлын дараалсан 2 өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна” гэх заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.4-д нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу “Гал түймэр унтраах дүрэм”-ийн 158-д заасан “гал унтраах, аврах техник зэвсэглэмж, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд бэлэн байлгах нь томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүний үндсэн үүрэг мөн” гэх заалтыг тус тус зөрчиж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй,

мөн шүүгдэгч Ж.Г  нь зурагт самбараас “Мартаж болохгүй” аяны хүрээнд тогтоосон зурагт хуудсыг 24-03 УБН улсын дугаартай гал унтраах тусгай зориулалт бүхий  тээврийн хэрэгслийн өргөх шатыг жолоодож буулгах явцдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.3-д заасан “Автомеханик шатыг цахилгаан гүйдлийн болон радио, холбооны шугамд хүргэхгүйгээр сунгана” гэх заалтыг зөрчиж 220/110/35 кв-ын Улаанбаатар, 110/10/6 кв-ын Зайсан дэд станцуудыг холбосон 110 кв-ын 125, 126 цахилгаан дамжуулах агаарын шугамд шатыг ойртуулсны улмаас М ын амь насыг нь хохироох боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж үйлдсэний улмаас М ын амь нас хохирсон байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э , Ж.Г  нарын болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч М  амь насаар хохирсон байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруугийн болгоомжгүй, хайхрамжгүй хандсан үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Э , Ж.Г  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүньд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актад хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “тогны утсанд хүрсэн эсэх нь эргэлзээтэй, камерийн бичлэгээр харагддаггүй учраас камерийн бичлэг болон үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгчийг яллах боломжгүй, Ж.Г ийг буруутгаж байгаа заалтад  шатны техникчид хамааралтай буюу Ж.Г т үүрэг хүлээлгэсэн заалт биш, Ж.Г  сургалтад сууж байгаагүй, нотолбол зохих байдал бүрэн гүйцэд тогтоогдоогүй тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах, Д.Э  самбар буулгах ажилд явах хүмүүсийг нэрлэн заагаагүй, Д.Э аас өөр эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой, зааварчилгаа өгөх үүрэг Д.Э ад байхгүй, Д.Э , Ж.Г  нарыг цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлт гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн гүйцэд шалгаж тогтоосон байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 

Түүнчлэн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, тус хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж өөрчлөн найруулсан бөгөөд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэргийг прокурорт буцаах боломжгүй болсон тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн санал хүсэлтийг хүлээн авахаас татгалзав.

 

            Шүүгдэгч Д.Э  нь томилгоот ээлжийн бүрэлдэхүүнийг 24 цагийн турш үүргээ гүйцэтгэж дуусаж, жижүүрээс буусан албан хаагч нарыг, автомеханик шатаар самбар буулгах ажил гүйцэтгүүлэх үүрэг чиглэл өгсөн болох нь гэрч У , Д.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогддог.

 

            Шүүхээс Д.Э ын өгсөн уг үүрэг чиглэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасан “ажлын дараалсан 2 өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна” гэх заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.4-д нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу “Гал түймэр унтраах дүрэм”-ийн 158-д заасан “гал унтраах, аврах техник зэвсэглэмж, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд бэлэн байлгах нь томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүний үндсэн үүрэг мөн” гэх заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзсэн.

 

            Өмгөөлөгчдийн зүгээс шүүгдэгч Д.Э ыг томилгоот ээлжийн бие бүрэлдэхүүнд хамаарахгүй гэх боловч “Гал түймэр унтраах дүрэм”-ийн Томилгоот ээлжийг захирах 162-т “Галт түймэр унтраах аврах анги, хэсгийн томилгоот ээлж нь гал түймэр унтраах аврах ангийн захирагч, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга, орлогч, хариуцлагатай жижүүр нарт шууд захирагдана” гэж заасан ба шүүгдэгч Д.Э  нь Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан байх тул томилгоот ээлжийг шууд захирах эрхтэй байх бөгөөд уг эрхийн дагуу автомеханик шатаар самбар буулгах ажил гүйцэтгүүлэх үүрэг чиглэл өгсөн байна.

 

            Түүнчлэн өмгөөлөгчдийн зүгээс уг хэргийн шалтгаант холбоо нь Д.Э тай холбоогүй уг аянг зохион байгуулсан, төсвийг нь шийдвэрлэж өгөөгүй эрх бүхий албан тушаалтантай холбоотой гэх санал дүгнэлт гарсан.

 

            Эрүүгийн эрх зүйн шалтгаант холбоонд хохирол хор уршигт аль үйлдэл хүргэсэн гэдгээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл олон үйлдэл үйл баримтуудаас хохирогчийн амь насыг хохироход хэний үйлдэл, эс үйлдэл түрүүлэн хүргэж байгааг чухалчилж авч үздэг.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Э ыг 24 цагийн турш үүргээ гүйцэтгэж дуусаж, жижүүрээс буусан албан хаагчаар автомеханик шатаар зурагт хуудсыг буюу самбар буулгах ажил гүйцэтгүүлэхээр үүрэг чиглэл өгсөн нь тухайн гэмт хэрэг гарах болсон нэг шалтгаант холбоо бөгөөд шинжээчийн дүгнэлтээр “Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст гал унтраах зориулалттай автомашины сагстай өргөгчөөр өндөрт ажил гүйцэтгэсэн нь осол болох шалтгаан нөхцөл болсон” гэснээс үзэхэд тухайн ажил үүрэг гүйцэтгэхээр явсан бүх албан хаагчдийн амь нас эрсдэл бүхий нөхцөл байдалд ажил үүргээ гүйцэтгэсэн байна.

 

Мөн амь хохирогч М ыг тогонд цохиулах үед тухайн үед хамт байсан албан хаагчид болох Ж.Г , Д.Э , Б  нараас хэн аль нь М ыг цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсэн эсэх, мөн сагстай өргөгч хүрсэн эсэхийг хараагүй байх бөгөөд шинжээч Э , Н  нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ тухайн цахилгаан дамжуулах агаарын шугамд буюу утсанд хүрэхгүйгээр тогонд цохиулах боломжтой гэсэн тул шүүгдэгч Ж.Г  нь тухайн шат өргөгчийг удирдаж байсан бөгөөд удирдах явцдаа шатыг өргөж цахилгаан дамжуулах агаарын шугамд хэт ойртуулсны улмаас амь хохирогч М  тогонд цохиулан нас барсан гэж шүүхээс дүгнэсэн.

 

Иймд шүүгдэгч Д.Э ын самбар буулгах ажил гүйцэтгүүлэхээр үүрэг чиглэл өгсөн үйлдэл, мөн шүүгдэгч Ж.Г ийн тухайн шатыг удирдах явцдаа шатыг өргөж цахилгаан дамжуулах агаарын шугамд хэт ойртуулсан үйлдэл нь нэгдээд хохирогчийн амь нас хохирсон хохиролтой шалтгаан холбоотой байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан тул шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э , Ж.Г  нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд уг хэрэгт өөр хүн хариуцлага хүлээх ёстой гэж үзвэл уг этгээдтэй холбогдуулан шалгуулах эрх нээлттэй болно.

 

Камерийн бичлэг болон уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс гадна хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Г ийн гэм буруу хангалттай нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч Ж.Г т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.3-д заасан “Автомеханик шатыг цахилгаан гүйдлийн болон радио, холбооны шугамд хүргэхгүйгээр сунгана” гэх заалт хамаарахаас гадна уг шатын удирдаж байхдаа амь хохирогч М ыг тогонд цохиулах  боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж үйлдсэний улмаас амь нас нь хохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинж хангагдсан.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр өмгөөлөгч нарын зүгээс гаргасан санал хүсэлт дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст гал унтраах зориулалттай автомашины сагстай өргөгчөөр өндөрт ажил гүйцэтгэснээс, мөн тухайн самбар хориотой газар баригдснаас болсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд зааснаар прокурор уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичих нь зүйтэй болохыг дурьдав.   

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөгөч Э.М  нь шүүгдэгч нараас буяны ажилд зарцуулцсан шууд хохиролд 4.985.000 төгрөгийг, Онцгой байдлын газраас амь хохирогч М ын амь насны хохиролд 356.386.984 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О  олгогдох ёстой нөхөн олговрын тал хувийг гаргуулах талаар нэхэмжлэл тус тус гаргасан.  

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлд байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлагын талаар зохицуулсан бөгөөд уг Онцгой байдлыг газраас амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 31.239.370 төгрөгийг зарцуулсан байх тул гэм хорын хариуцлагыг ажил олгогч тодорхой хэмжээнд хариуцан оршуулгын зардлыг төлж барагдуулсан байх бөгөөд амь хохирогчийн буяны ажилд зарцуулсан 4.985.000 төгрөгийг шүүгдэгч нар нь хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүхээс үзсэн.

           

            Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М  нь шүүгдэгч Д.Э , Ж.Г  нараас амь хохирогч М ын буяны ажилд зарцуулсан төлбөрт 4.985.000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба уг зардал нь 3 дугаар хавтаст хэргийн 246-247 дугаар хуудаст авагдсан зарлагын баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Э , Ж.Г  нараас хувь тэнцүүлэн тус бүрээс нь 2.942.500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М т олгох нь зүйтэй гэж үзэв.

           

            Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М ийн иргэний хариуцагчаас амь хохирогч М ын амь насны хохиролд 356.386.984 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг, иргэний нэхэмжлэгч О ийн амь хохирогч М-ын амь насаа алдсаны нөхөн төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэл зэргийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

            Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад шинжээчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалд тооцсон бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасан.

 

Засгийн газрын 2018 оны 161 длүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны дараахь зардлыг дор дурдсанаар тооцно” 2.6.4-т “... шинжилгээ хийж дүгнэлт гаргах, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардлыг тухайн үйл ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээгээр” гэжээ.

 

Нийслэлийн Мэргэжлийн Хяналиын газрийн шинжээч нарын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн зардалд 1.260.000 төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох тэмдэглэл, маягт  зэргээр 1.260.000 төгргийн зардал гарсан болох нь тогтоогдож байна. (4 дүгээр хавтаст хэргийн 164-168 дугаар хуудас)

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Э , Ж.Г  нараас хувь тэнцүүлэн 630.000 төгрөгийг гаргуулан шинжээч Х.Урангуа, Б.Эрдэнэхүү, Н т олгохоор шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч Д.Э , Ж.Г  нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдуулан шүүх хуралдааныг ажлын 5 өдөр завсарлуулах хүсэлт гаргаагүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Э , Ж.Г  нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

                       

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгч Д.Э , Ж.Г  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

           

Улсын яллагч “Шүүгдэгч Д.Э ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ж.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй.” гэх дүгнэлтийг,

           

Шүүгдэгч Ж.Г ийн өмгөөлөгч Т.Урангэрэл “Шүүхээс гаргасан шийдвэрийг хүндэтгэж байна. Улсын яллагчийн гаргаж байгаа санал дээр өөрийн саналаа хэлье. Улсын яллагч хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг дурдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг харгалзан эргүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Тэгэхээр мэдүүлгээ заавал ингэж өгөх ёстой байсан байна. Энэ нь ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал болж байна гэж хорих ял оногдуулах санал хэлж байна. Гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан, үйлдсэн арга, ял ялгамжтай байх ёстой. Гэтэл 3 жилийн хорих ялыг адилхан өгч байна. Энэ бол шударга ёсонд нийцэхгүй харагдаж байна. Тухайн хүн хийх ёсгүй үйлдлийг албан тушаалтын даалгавараар хийсэн. Албан тушаалтан үүрэг өгөөд биелүүлсэн, ангийн захирагч, салаан захирагч хоёр хариуцлагаас ангид үлдсэн байгаа. Тухайн сагсыг өөрөө очоод бариагүй. Барь гэж үүрэг өгсний дагуу үүрэг биелүүлсэн баримт тогтоогдож байгаа. Ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, амралтын цаг хугацаанд ядарсан үедээ  ажил үүрэг гүйцэтгэсэн. Шүүхээс гэм буруутай гэж үзэж байгаа тул улсын яллагч 1-5 жилийн хугацаагаар хорих ялын санктай байгаа. Шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой. Нөгөөтэйгүүр гэм буруу дээр маргасан, хохирол төлбөр төлөөгүй тул хорихоос өөр ял оноох боломжгүй гэж ярьж байна. Оршуулгын зардлыг Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажилтан бусдад хор хохирол учруулсан бол албан байгууллага хариуцахаар заасан байгаа. Гэтэл шүүх өнөөдөр Иргэний хуулийн 497.1 дүгээр зүйлийг бариад Ж.Г өөс гаргуулахаар шийдсэн. Энэ бол хууль хэрэглээн дээр шүүх өөрөө шийдсэн асуудал. Гэтэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлд шууд ажил олгогч хариуцна гээд заасан байхад өнөөдөр шүүгдэгч нараас гаргуулж байгаа нь учир дутагдалтай гэж харж байна. Гэм буруу дээр маргаж байна гэж хэллээ. Миний үйлчлүүлэгч болсон үйл баримтын талаар мэдүүлэг өгсөн.Өмгөөлөгчийн хувьд хууль хэрэглээн дээр саналаа хэлснийг гэм буруу дээр маргаж байна гэж үзэх нь хуульд нийцэх үү гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг,

           

Шүүгдэгч Ж.Г ийн өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг “Т.Урангэрэл өмгөөлөгчтэй санал нэг байна Нэмж хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Э ын өмгөөлөгч Д.Хишигбаатар “Учирсан хохиролтой холбоотойгоор хохирол төлөөгүй гэж хэлж байна. Бид энэ гэмт хэрэг гарсан асуудал дээр удаа дараа уучлалт гуйсан. Д.Э  үг хэлэхдээ албан ёсоор уучлалт гуйсан. 4985000 төгрөгийг төлж барагдуулаагүй. 11 сая төгрөгийг хамт олон цуглуулаад ар гэрт нь өгсөн байгааг харгалзаж үзнэ үү. Яагаад хохирол төлбөр төлөөгүй гэж үзэж байгаа юм бэ. Буяны үйл ажиллагаад зарцуулаад дэм болгож өгсөн. Энийг тэгж үзэхгүй гэж байгаа бол өөр хэрэг. Уучлалт гуйгаагүй, хохирол төлөөгүй санаатай үйлдэл гэж үзмээргүй байна. Үүнийг шүүхээс харгалзаж үзнэ үү гэсэн хүсэлтэй байна” гэх дүгнэлтийг,

           

Шүүгдэгч Д.Э ын өмгөөлөгч Т.Ганболд “Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлж байна. Урангэрэл өмгөөлөгчийн хэлсэн саналтай санал нэг байна. Улсын яллагч хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг дурдсан. Гэвч мөн хүндрүүлэн нөхцөл байдлуудыг дурдахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг дурдсангүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Д.Э ын хувьд эцсийн үгээ хэлэхдээ хохирогчийн ар гэрээс уучлалт гуйсан байдаг. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйгаагүй нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 14.1 дгээр зүйлд хорих ялаас гадна зорчих эрх хязгаарлах ялын санкц байна. Тусгайлан гаргах санал байхгүй боловч энэ заалтыг анхааран үзнэ үү гэж хүсэж байна.” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М ийн өмгөөлөгч Я.Батханд “Хохирол төлбөр төлсөнгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнгүй. Тус бүр 2.492.500 төгрөгийг төлөхөөр шүүхээс шийдвэрлэсэн боловч төлөхийг хүссэнгүй. Өнөөдрийн байлаар шүүгдэгч нар миний үйлчлүүлэгч Мөнгөнчимэг болон талийгаачийн эцэг ар гэрээс нэг удаа уучлалт гуйгаагүй. Гэмшсэн асуудал байдаггүй. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эх нь түүний эцэг маш ихээр сэтгэл санааны доромжлол, гүтгэлэг амссан. Монгол улс даяараа энэ гэмт хэргийн улмаас элдэв янзаар хэлж байсан гэдгийг шүүх анхааран үзнэ үү.  Хэргийн нөхцөл  байдал болон сэтгэл санааны хохирлын асуудлыг эргэж харах байх гэж бодож байна. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогчийн эд зүйлийг түүний ээжид өгөхөөр улсын яллагач санал гаргасныг дэмжиж байна. Мөн Улсын яллагчийн тус тус 3 жилийн хугацаагаар хорих ялын саналыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөр төлөөгүй гэдгийг анхааран үзнэ үү.” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М ийн өмгөөлөгч Б.Батжаргал “Монгол Улсын шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож байна. Я.Батханд өмгөөлөгчийн гаргасан саналтай санал нэг байна. Тусгайлан гаргах санал байхгүй. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээхгүй байгаа, хохирол төлбөр төлөөгүй, удаа дараа өөрсдийн үйлдсэн хэргийг цагаатгах гэж шүүхийн хэлэлцүүлгийн явцад илэрхийлж байгаа зэргийг харгалзаж үзнэ үү.” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М  “Миний хүүг өнгөрснөөс хойш Онцгой байдлын газраас нэг ч удаа ирж уулзаагүй. Надаас хэн нь ч уучлалт гуйгаагүй гомдолтой байна. Манай нөхөр шоконд орсон байгаа тул ирж чадахгүй байгаа. Би 6 дугаар сарын 10-ны өдөр шүүх дээр хуралд ирэхээс өмнө нь энэ хоёр хүнийг мэдэхгүй л байсан. Өнөөдөр надаас хэн нь ч ирж уулзаагүй. Би гомдолтой байна.” гэх саналыг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон.

           

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн ялын төрлүүдийг зааж өгсөн.

 

Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар Онцгой байдлын байгууллагын үндсэн чиг үүрэгт гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хамаарах боловч гэмт хэрэг үйлдэгдэгдсэн нөхцөл байдал буюу эрх бүхий албан тушаалтнуудыг дэндүү хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас уг байгууллагын албан хаагчийн амь нас хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилах боломжгүй, мөн буяны ажилд зарцуулсан шүүхээс тогтоосон хохирол болох 4.985.000 төгрөг төлж барагдаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзсэн болно. 

 

Харин шүүгдэгч Д.Э , Ж.Г  нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зэргийг харгалзан үзэж, хорих ялын хэмжээг доогуур буюу шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Э , Ж.Г  нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг төмөр бахь, хар өнгийн малгай, шар эрээн куртик, саарал эрээн цамц, ногоон өнгийн ноосон цамц, ногоон өнгийн фудболка, хар өнгийн дотортой бээлий 1 хос, хар өнгийн савхин бээлий 1 хос, саарал эрээн өмд, бор өнгийн теле, бор өнгийн дотуур өмд, хөх эрээн дотуур өмд, цагаан өнгийн дотоож, хар өнгийн түрүүтэй өвлийн гутал, хар өнгийн оймс 1 хос, ягаан шаргал өнгийн I phone 6 маркийн гар утас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М т олгож, нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.    

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э , Ж.Г  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.Э , Ж.Г  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Э, Ж.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүньд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актад хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосонгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э , Ж.Г  нарт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч Д.Э , Ж.Г  нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э , Ж.Г  нараас хувь тэнцүүлэн тус бүрээс нь 2.942.500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М т олгосугай.

 

            5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М ийн иргэний хариуцагчаас амь хохирогч М ын амь насны хохиролд 356.386.984 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг, иргэний нэхэмжлэгч О ийн амь хохирогч М ын амь насаа алдсаны нөхөн төлбөр зэргийг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Э , Ж.Г  нараас хувь тэнцүүлэн 630.000 төгрөгийг гаргуулан шинжээч Х.Урангуа, Б.Эрдэнэхүү, Н т олгосугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг төмөр бахь, хар өнгийн малгай, шар эрээн куртик, саарал эрээн цамц, ногоон өнгийн ноосон цамц, ногоон өнгийн фудболка, хар өнгийн дотортой бээлий 1 хос, хар өнгийн савхин бээлий 1 хос, саарал эрээн өмд, бор өнгийн теле, бор өнгийн дотуур өмд, хөх эрээн дотуур өмд, цагаан өнгийн дотоож, хар өнгийн түрүүтэй өвлийн гутал, хар өнгийн оймс 1 хос, ягаан шаргал өнгийн I phone 6 маркийн гар утас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М т олгож, нэг ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

            8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э , Ж.Г  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Шүүгдэгч Д.Э , Ж.Г  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Э , Ж.Г  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ