Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/289

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт ******* холбогдох эрүүгийн 2221000000109 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 17-ноос 20-ны өдрийн хооронд Дорнод аймаг ******* сум 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны “******* ******* ” ХХК-ийн 19 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч “SMS” ХХК-ийн эзэмшлийн хашаанд байрлах агуулахын цоожийг эвдэж, нийт 339,400 (гурван зуун гучин есөн мянга дөрвөн зуу) төгрөгийн үнэлгээ бүхий 6 метр кабель утас, домократ 2 ширхэг, поялник, уртасгагч, тасдагч тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хашаанд дахь байгууламжид хулгай орж эд зүйлс алдагдсан талаар манай харуул утасдаж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсэн. ...Би яг ямар эд зүйлс алдагдсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан засварын өрөө болон гражийн хаалганы цоожийг хөшиж эвдсэн байсан. ...2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 5 тонны 2 ширхэг данхраад, 29 метрийн урттай кабель утас, 1 ширхэг тасдагч, 1 ширхэг дамартай уртасгагч, 1 ширхэг поялник зэрэг эд зүйлсийг хүлээн авсан. Манай байгууллагад өөр алдагдсан зүйл байхгүй. Хяналтын камер шүүхэд манай байгууллагын эзэмшлийн хашаан дотор хэрэг болсон гэх цаг хугацаанд гадны ажилчин буюу манай байгууллагын хажуу талд байрладаг тээврийн компаний ажилчин гэх залуу байсан. Камерын бичлэгт нэг л хүн бичигдсэн учир өөр хэн нэгэн оролцоогүй гэдгийг мэдсэн. ...Алдагдсан эд зүйлсийг хүлээн авсан учир манай байгууллагын зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 18-19, 21-22/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....2022 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн орчимд манай Эс эм эс ХХК-ийн нохой хуцаад байхаар нь гэрээсээ гарч гэрэл тусгаад харсан чинь манай хашаанд байх контейнерын бариулыг хугалсан байсан. ...Тэгээд би бүх контейнерыг шалгаж үзэхэд бүх контейнер рүү орсон байсан. ...2022 оны 02 дугаар сарын 20-ны орой 23 цаг 30 минутын үед дахин манай нохой хуцаад байсан. Тэгээд би нөхөр хамтаар гэрээс гараад харахад манай зүүн хойд талд байх эвдэрхий шар краны цаад талд хар өнгийн жийп машин гэрлээ унтраагаад зогсож байсан. Тэгэхээр нь шууд цагдаад дуудлага өгсөн. цагдаа хамгаалалтын албаны хүнийг явуулсан байсан. Ингээд би тэр машиныг хараад зогсож байтал нөгөө машин хөдлөөд цааш дэнж рүү явдаг засмал зам руу ороод шинэ кемпийн орчим цагдаагийн явуулсан хамгаалалтын албаны машинтай зөрсөн. Тэр машинтай зөрсөн машин явсаар байгаад манай кемпийн гадаа ирж надтай уулзаж “цагдаа явуулсан" гэж хэлсэн. Би хамгаалалтын хүнд тантай зөрсөн жийп ямар дугаартай байсан бэ, тэр машин манай энд байж байгаад явсан” гэж хэлсэн чинь нөгөө хүн 11-45 гэсэн дугаартай машин зөрсөн” гэж хэлсэн. Ингээд удаагүй байтал АйСВН ХХК-д менежер хийдэг гэх залуу 11-45 дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй АйСВН ХХК-ийн ШТС-ын цаана зогсоод өөрөө утсаа бариад гүйж ирсэн. Тэгээд хамгаалалтын хүнд “Цагдаа ярья гэж байна” гээд утсаа өгсөн. Тэгэхээр нь би ******* хандаж “өөрийн чинь унаж яваа машин мөн байна. Би нүд салгахгүй харахад манай энд зогсож байсан машин явсаар байгаад хамгаалалтын машинтай зөрсөн. Тэгээд буцаж ирж байна гэхэд сандраад энэ машиныг Энхбаяр барьж байгаа гээд байсан. Ингээд хамгаалалтын албаны хүнтэй уулзсаны дараа 30-40 орчим минутын дараа аймаг руу явсан...” гэжээ. /хх-ийн 29-30/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би ахтай хамт нэг газарт ажилладаг. ах манай АйСВН ХХК-д *******ын ажил эрхэлдэг. Намайг аймагт байх хугацаанд ах АйСВН ХХК-нд ажиллаад үлдсэн. 2022 оны 02 дугаар сарын 20-ны орой 22 цаг болж байхад ажил дээр ирэхэд ах машинаа асаана гэж гараад ирэхгүй байж байгаад 23 цаг 30-40 минутын орчимд ирээд өөрийнхөө хар өнгийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлд түлш аваад аймаг явсан...” гэжээ. /хх-ийн 33-34/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө ганцаараа Соёрхол нэртэй 0.5 литрийн савлагаатай архи уучихаад манай ажлын зүүн талд залгаа байрладаг шавхалтын хятад компаний ангийн хашаанд ямар нэгэн манаач, ажилтан харагдахгүй байхаар нь хашаан дотор байсан төмөр складны хаалганы цоожийг жижиг хар өнгийн нарийн төмрөөр хөшиж онгойлгон дотор нь байсан 5 тооны даацтай 2 ширхэг данхраад, 1 ширхэг поялник, 1 ширхэг уртасгагч, 1 ширхэг тасдагч, гагнуурын аппаратын /6 метр орчим хэмжээтэй/ утас зэргийг авч хашааны зүүн талд нь хашаа давуулж шидсэн юм. Ингээд складан дотор байсан эд зүйлсийг шидээд байж байхад тухайн компаний хашаан дотор ертөнцийн зүгээр хойд зүгт нь нэг монгол гэр байсан бөгөөд түүнээс манаач гараад ирэхээр нь зугтаачихсан. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр аймгийн төв рүү явах гэж байсан учир санаа зовоод хашаанаас шидэж гаргасан эд зүйлсээ буцаагаад оруулна гэж бодоод очсон боловч хашаанд нь нохой хуцах үед манаач гараад ирсэн учир би тухайн зүйлсийг харалгүй шууд аймгийн төвд ирсэн. ...Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир эд зүйлсийг хувьдаа ашиглах зорилгоор авсан. Учир нь намайг тэр хашааны хажуугаар нь явах үед ямар нэгэн манаач, ажилтан байгаагүй. Надад тэдгээр эд зүйлсийг ашиглах захиран зарцуулах эрх байхгүй. Надад хэн нэгэн тэдгээр эд зүйлсийг ашиглаж болно гэх зөвшөөрөл өгөөгүй. Би тэдгээр зүйлсийг хашаа давуулан шидэж байх үедээ гэм буруутай үйлдэл хийж байгаа гэдгээ ухамсарлаж байсан...” гэжээ. /хх-ийн 68-69/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 14/

Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 25-26/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 49-56/

*******ийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 70-71/

“*******” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 73/

******* сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 126-127/

Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 148-152/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн флашид буулгасан бичлэг болон хар өнгийн төмөр 1 ширхэг, шар, цэнхэр өнгийн цоож 2 ширхгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Бодонгууд овогт Баярсайханы нь 2022 оны 02 дугаар сарын 17-ноос 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг газрын тосны “******* ******* ” ХХК-ийн 19 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч “SMS” ХХК-ийн эзэмшлийн хашаанд байх агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 339,400 төгрөгийн үнэлгээ бүхий 6 метр кабель утас, домократ 2 ширхэг, поялник, уртасгагч, тасдагч тус бүр 1 ширхгийг авахыг завдсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...хятад компаний ангийн хашаанд ямар нэгэн манаач, ажилтан харагдахгүй байхаар нь хашаан дотор байсан төмөр складны хаалганы цоожийг жижиг хар өнгийн нарийн төмрөөр хөшиж онгойлгон дотор нь байсан 5 тооны даацтай 2 ширхэг данхраад, 1 ширхэг поялник, 1 ширхэг уртасгагч, 1 ширхэг тасдагч, гагнуурын аппаратын /6 метр орчим хэмжээтэй/ утас зэргийг авч хашааны зүүн тал руу хашаа давуулж шидсэн юм. Ингээд складан дотор байсан эд зүйлсийг шидээд байж байхад тухайн компаний хашаан дотор хойд зүгт байсан монгол гэрээс манаач гараад ирэхээр нь зугтаачихсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч ийн “...2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 5 тонны 2 ширхэг данхраад, 29 метрийн урттай кабель утас, 1 ширхэг тасдагч, 1 ширхэг дамартай уртасгагч, 1 ширхэг поялник зэрэг эд зүйлсийг хүлээн авсан. Манай байгууллагад өөр алдагдсан зүйл байхгүй. Хяналтын камер шүүхэд манай байгууллагын эзэмшлийн хашаан дотор хэрэг болсон гэх цаг хугацаанд гадны ажилчин буюу манай байгууллагын хажуу талд байрладаг тээврийн компаний ажилчин гэх залуу байсан. Камерын бичлэгт нэг л хүн бичигдсэн учир өөр хэн нэгэн оролцоогүй гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой гэрч гийн “...2022 оны 02 дугаар сарын 17- ноос 18-нд шилжих шөнө 02 цагийн орчимд манай Эс эм эс ХХК-ийн нохой хуцаад байхаар нь гэрээсээ гарч гэрэл тусгаад харсан чинь манай хашаанд байх контейнерын бариулыг хугалсан байсан. ...Тэгээд би бүх контейнерыг шалгаж үзэхэд бүх контейнер рүү орсон байсан. ...2022 оны 02 дугаар сарын 20-ны орой 23 цаг 30 минутын үед дахин манай нохой хуцаад байсан. Тэгээд би нөхөр хамтаар гэрээс гараад харахад манай зүүн хойд талд байх эвдэрхий шар краны цаад талд хар өнгийн жийп машин гэрлээ унтраагаад зогсож байсан. Тэгэхээр нь шууд цагдаад дуудлага өгсөн. цагдаа хамгаалалтын албаны хүнийг явуулсан байсан. Ингээд би тэр машиныг хараад зогсож байтал нөгөө машин хөдлөөд цааш дэнж рүү явдаг засмал зам руу ороод шинэ кемпийн орчим цагдаагийн явуулсан хамгаалалтын албаны машинтай зөрсөн. Тэр машинтай зөрсөн машин явсаар байгаад манай кемпийн гадаа ирж надтай уулзаж “цагдаа явуулсан" гэж хэлсэн. Би хамгаалалтын хүнд тантай зөрсөн жийп ямар дугаартай байсан бэ, тэр машин манай энд байж байгаад явсан” гэж хэлсэн чинь нөгөө хүн 11-45 гэсэн дугаартай машин зөрсөн” гэж хэлсэн. Ингээд удаагүй байтал АйСВН ХХК-д менежер хийдэг гэх залуу 11-45 дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй АйСВН ХХК-ийн ШТС-ын цаана зогсоод өөрөө утсаа бариад гүйж ирсэн. Тэгээд хамгаалалтын хүнд “Цагдаа ярья гэж байна” гээд утсаа өгсөн. Тэгэхээр нь би ******* хандаж “өөрийн чинь унаж яваа машин мөн байна. Би нүд салгахгүй харахад манай энд зогсож байсан машин явсаар байгаад хамгаалалтын машинтай зөрсөн. Тэгээд буцаж ирж байна гэхэд сандраад энэ машиныг Энхбаяр барьж байгаа гээд байсан. Ингээд хамгаалалтын албаны хүнтэй уулзсаны дараа 30-40 орчим минутын дараа аймаг руу явсан...” гэх, гэрч ын “...2022 оны 02 дугаар сарын 20-ны орой 22 цаг болж байхад ажил дээр ирэхэд ах машинаа асаана гэж гараад ирэхгүй байж байгаад 23 цаг 30-40 минутын орчимд ирээд өөрийнхөө хар өнгийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлд түлш аваад аймаг явсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, “Вендо” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, флашид буулгасан бичлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгохоор “******* ******* ” ХХК-ийн 19 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч “SMS” ХХК-ийн эзэмшлийн агуулахын цоожийг эвдэн нэвтэрч 339,400 төгрөгийн үнэлгээ бүхий 6 метр кабель утас, домократ 2 ширхэг, поялник, уртасгагч, тасдагч зэргийг авахаар хашаа давуулан шидсэн байх боловч түүний үйлдэл тухайн үед манаач хийж байсан гарч ирснээр туйлдаа хүрэлгүй, хүсэл зоригоос нь хамааралгүйгээр таслан зогсоогдсон байх бөгөөд шүүгдэгч *******ийн энэхүү үйлдлийг Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдэхээр завдахдаа өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байхаас гадна шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаагүй болно.

Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч *******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хулгайлахыг завдсан эд зүйлийг буцааж өгсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь “******* ******* ” ХХК-ийн 19 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч “SMS” ХХК”-ийн өмчлөлийн 339,400 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг агуулахаас нь хулгайлахыг завдсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн компанийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон нь “...Алдагдсан эд зүйлсийг хүлээн авсан учир манай байгууллагын зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий флашийг хэрэгт хавсарган хадгалж, хар өнгийн төмөр 1 ширхэг, шар, цэнхэр өнгийн цоож 2 ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч т 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий флашийг хэрэгт хавсарган хадгалж, хар өнгийн төмөр 1 ширхэг, шар, цэнхэр өнгийн цоож 2 ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА