Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 139/2017/00073/И |
Дугаар | 648 |
Огноо | 2018-10-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 648
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж тус шүүхийн А танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, ......................... тоотод оршин суух Ц т овгийн С н О /ЗЮ /-ын Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод оршин суух А.Уээс /ЖЮ / 137.950.000 төгрөг гаргуулах тухай, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.О нэхэмжлэгч С.Оаас 223.440.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О
Хариуцагч А.У
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.О
Гэрч Д.А
Нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Уээс 2014 оны 12 сарын 01-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 50,000,000 төгрөг, 2015 оны 02 сарын 01-ний өдөр 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 20,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 30-ны өдөр 7 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг зээлийн гэрээ байгуулан тус тус зээлсэн бөгөөд бүх зээл 90,000,000 төгрөг, зээлийн хүү нь 47,800,000 төгрөг, нийт 137,800,000 төгрөг болж байгаа юм. Гэтэл С.О миний бие 2015 оны 11 сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2015 оны 12 сарын 28-ны өдөр 50,000,000 төгрөг, 2015 оны 11 сарын 13-ны өдөр м2 үнэ 1,100,000 төгрөгөөр тооцон 70м2 гурван өрөө, 56,25м2 хоёр өрөө нийт 138,875,000 төгрөгийн үнэ бүхий байрыг А.Уийн нэр дээр шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлсэн мөнгө болон байруудыг нийлүүлэн авч үзвэл 238,875,000 төгрөг болж байна. Миний орон сууцуудыг барьцаанд аваагүй, өөрийнхөө нэр дээр авч захиран зарцуулсан болно. Иймд зээл, зээлийн хүүд төлөх ёстой мөнгө болон төлсөн мөнгөний зөрүү 238,875,000-137,800,000=101,075,000 төгрөгийг А.Уээс нэхэмжилж байна гэжээ
Нэхэмжлэгч Х.О нь 2017 оны 08 сарын 15 өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ..миний бие А.Уээс 2014 оны 12 сарын 01-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 50,000,000 төгрөг, 2015 оны 02 сарын 01-ний өдөр 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 20,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 30-ны өдөр 7 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг зээлийн гэрээ байгуулан тус тус зээлсэн. Гэвч 2015 оны 03 сарын 01 өдрөөс хойш зээл өмнөх зээлийн хүүг төлөхгүй байх үндэслэлтэй болоод байна. Учир юу гэвэл 2015 оны 03 сарын 01 өдөр 17А байрны 01 тоот 70 м.кв 3 өрөө, 13 тоот 56.25 м.кв 2 өрөө байрыг үнэ 1100.000 төгрөгөөр тооцон нийт 138.875.000 төгрөгийн үнэ бүхий байрыг тус тус Ут шилжүүлэн захиран зарцуулах эрх нээгдсэн билээ. Ийнхүү зээл зээлийн хүүг нарийвчлан бодож үзвэл 90.000.000 төгрөг зээл, 8.500.000 төгрөг зээлийн хүү, нийт 98.500.000 төгрөг гарч байгаа юм. Мөн с.О миний бие 2015 оны 11 сарын 06 өдөр 50.000.000 төгрөг, 2015 оны 12 сарын 28 өдөр 50.000.000 төгрөг А.Уийн нэр дээр шилжүүлсэн. Миний мөнгө болон шилжүүлсэн байруудыг нийлүүлэн авч үзвэл 238.875.000 болж байна. Зээл, зээлийн хүүд төлөх ёстой мөнгө болон төлсөн мөнгөний зөрүү 238.875.000-98.500.000=140.375.000 төгрөг.
Иймд өмнөх нэхэмжилж байсан 101.075.000 төгрөг дээр нэмэгдүүлэн 39.300.000 төгрөг нэхэмжилж нийт 140.375.000 төгрөгийг А.Уээс нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Х.О нь 2018 оны 05 сарын 07 өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:...миний бие А.Уээс 2014 оны 12 сарын 01-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 50,000,000 төгрөг, 2015 оны 02 сарын 01-ний өдөр 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 20,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 30-ны өдөр 7 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг зээлийн гэрээ байгуулан тус тус зээлсэн бөгөөд бүх зээл 90,000,000 төгрөг, зээлийн хүү нь 47,800,000 төгрөг, нийт 137,800,000 төгрөг болж байгаа юм.
Гэтэл ..2015 оны 11 сарын 06 өдөр 45.000.000 төгрөг, 2015 оны 12 сарын 28 өдөр 30.000.000 төгрөг, м.кв үнэ 1.100.000 төгрөгийн үнэ бүхий Говийн тэнгэр хотхоны 17Б байрны 22 тоотын 56.25 м.кв 2 өрөө байр, 2015 оны 11 сарын 13 өдөр м.кв-ийн үнэ 1.100.000 төгрөгөөр тооцон Говийн тэнгэр хотхоны 17А байрны 1 тоотын 70 м.кв 3 өрөө, 13 тоотын 56.25 м.кв 2 өрөө, нийт 200.750.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг байрыг А.Уийн нэр дээр шилжүүлсэн. Миний шилжүүлсэн мөнгө болон байруудыг нийлүүлэн авч үзвэл 275.750.000 төгрөг болж байна. Миний орон сууцуудыг барьцаан аваагүй, өөрийнхөө нэр дээр авч захиран зарцуулсан болно. Зээл, зээлийн хүүд төлөх ёстой мөнгө болон төлсөн мөнгөний зөрүү 275.750.000-137.800.000=137.950.000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч А.Уээс 137.950.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О 2015 оны 12 сарын 01-ний өдөр Уээс 50 сая төгрөгийг хүүтэй 2015 оны 02 сарын 01-ний өдөр 20 сая төгрөг, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 10 сая, 2015 оны 04 сарын 30-ны өдөр 15 сая төгрөг нийт 90 сая төгрөгийг хүүтэй зээлж, хүүтэй хамт төлнө гэж гэрээ хийсэн. уг хугацаанд зээлийн гэрээ дуусахаас өмнө Говийн тэнгэр хотхоны 17а байранд 1 тоот 71 м2 3 өрөө байрыг метркавдратыг нь 1,1 сая төгрөгөөр бодож, 2015 оны 03 сарын 01-ний өдөр Говийн тэнгэр хотхоны 17а байранд 56,25 м2 2 өрөө байрыг м2 1,1 сая төгрөгөөр бодож дансаар 45 сая , 55 сая, Говийн тэнгэр хотхоны 17б байрны 56 м2 хоёр өрөө байрыг бас шилжүүлж өгсөн. Энэ зээлийн хугацаанд үндсэндээ би зээлийн төлбөрт зээлийн хүүд 75 сая төгрөг, 3 өрөө нэгийг 2 байр хоёрыг тус тус шилжүүлж өгсөн. ингээд бид хоёрын хувьд тооцоо дууссан. Энэ дотор бол нэг зээлийн гэрээ хугацаа хэтрүүлсэн түүн дээрээ хүү торгууль бодоод өгчихсөн.Ут бол нийт 238,875,000 төгрөгийг бэлэн мөнгө болон орон сууц шилжүүлж өгсөн. Үүнээс зээлийн төлбөр болон зээлийн хүүг хасаад 137.950.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.
Хариуцагч А.У шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Отай 2014 оны 12 сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2015 оны 02 сарын 01-нд 20,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2015 оны 04 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй тус тус зээлийн гэрээ байгуулан нийт 90,000,000 төгрөг авсан. С.О нь үндсэн зээл 90,000,000 төгрөг, хүү 44,700,000 төгрөг, алданги нь 67,350,000 төгрөг, нийт 202,050,000 төгрөг төлөх ёстой. Үүнээс С.О нь 2015 оны 11 сарын 06-нд 45,000,000 төгрөг, 2015 оны 12 сарын 28-нд 30,000,000 төгрөг, 25,000,000 төгрөгт тооцож Говийн тэнгэр хотхоны 22 тоот 2 өрөө байрыг тооцож шилжүүлж нийт 100,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 102,000,000 төгрөгийг төлөөгүй намайг хохироож байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд С.Оаас 102,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ
Хариуцагч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О надаас зээлсэн гэж байгаа 90 сая төгрөг миний данснаас гараагүй. Миний ахыгаа төлөөлж хийсэн гэрээ. 2015 оны 06 сард нөхөн байгуулсан. Энэ мөнгө бол 2014 оны 12 сар, 1 сар, 4 сард авсан байдаг... гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.О шүүхэд гаргасан шаардлагадаа : Иргэн С.О миний бие нь иргэн С.Од түүний гуйлт, хүсэлтийн дагуу 2014-2016 оны хооронд нийтдээ 120.000.000 сая төгрөгийг зээлдүүлсэн болно. Уг мөнгийг зээлдүүлэх үед миний бие нь төрийн алба хашиж байсан учраас зээлийн гэрээг өөрийгөө төлөөлж байгуулах эрхийг А.Ут олгосон бөгөөд А.У, С.О нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. Уг зээлээс 90.000.000 төгрөгийн зээлийг А.У намайг төлөөлөн С.Отай гэрээ байгуулж олгосон. Харин 30.000.000 төгрөгийн зээлийг С.О нь иргэн С.Дээр дамжуулж надаас авсан болно. С.Од олгосон зээлийн эргэн төлөлтийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Дундговь аймаг, Сайнцагаан сум, 7 дугаар баг, Их тойруу. 17А байрны 1 тоот хаягт байрлах, 70 мкв талбайтай, 3 өрөө орон сууц, уг байрны 13 тоот хаягт байрлах, 56.2 мкв талбайтай 2 өрөө орон сууц, 17Б байрны 22 тоот хаягт байрлах 56.2 мкв талбайтай 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа байдлаар А.Уийн нэр дээр гэрчилгээ гаргуулсан юм.
Зээлийн төлбөрөөс зээлдэгч С.О нь 2015 оны 11 сарын 06-нд 45.000.000 төгрөг, 2015 оны 12 сарын 28-нд 30.000.000 төгрөг нийтдээ 75.000.000 төгрөг төлсөн байдаг. Улмаар бид зээлийн төлбөр тооцоогоо нийлж үзээд 2016 оны 11 сарын 08-ны өдөр 16/08.11 дугаартай “Тооцоо нийлэх гэрээ” байгуулж тооцооны үлдэгдэлийг харилцан баталгаажуулсан. Ингэхдээ дээр дурьдсан 30.000.000 төгрөгийн зээлийг С.О нь иргэн С.Дээр дамжуулж авсан учраас С.Д уг гэрээнд батлан даагчаар оролцсон. Уг тооцоо нийлэх өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг гэрээний дагуу тооцож үзэхэд нийтдээ 170.000.000 төгрөг төлөхөөр тооцоо гарсан боловч зээлдэгч С.Од дараах байдлаар боломж олгохоор гэрээнд тусгасан.
- Дундговь аймаг, Сайнцагаан сум, 7 дугаар баг, Их тойруу, 17А байрны 1 тоот хаягт байрлах, 70 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг зээлийн төлбөрт тооцож авах Дундговь аймаг, Сайнцагаан сум, 7 дугаар баг, Их тойруу, 17А байрны 13 тоот хаягт байрлах, 56.2 мкв талбайтай, 2 өрөө орон сууц, 17Б байрны 22 тоот хаягт байрлах, 56.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг С.Дээр дамжуулан буцаан өгөх /С.О нь тухайн үед бусдад их хэмжээний өртэй, эд хөрөнгө нь битүүмжлэгдсэн учраас эдгээр орон сууцыг С.Дийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан юм/ 30.000.000 гучин сая төгрөгийг 2017 оны 03 сарын 01-ны өдрийн дотор төлж дуусгасан, дээрх орон сууцуудаа өгсөн, авсан нөхцөлд 170.000.000 сая төгрөгийн төлбөрөөс 50.000.000 төгрөгийг хасаж тооцохоор тусгасан.
Хэрэв “Тооцоо нийлэх гэрээ”-нд заасан дээрх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол 50.000.000 төгрөгийн хөнгөлөлт хүчингүй болж, төлбөрийн үлдэгдэл 170.000.000 төгрөг болох бөгөөд үүнийг 80.000.000 төгрөгийн төлбөрт нь сарын 3 хувийн хүү тооцох, хугацаа хэтэрсэн хоног тутамт 0.5 хувийн алданги тооцох хариуцлага хүлээхээр тохиролцсон. Гэтэл С.О нь “Тооцоо нийлэх гэрээ"-нд заасан төлбөрийн үүргээ зөрчин улмаар барьцааны байруудаа буцаан авахаас татгалзаж, эдгээр байруудыг зээлийн төлбөрт тооцож өгсөн мэтээр тус шүүхэд хандан А.Уийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан байна.
С.О, А.У нарын шүүхээр маргаж буй асуудалд гол хамаарах хүн нь миний бие бөгөөд С.О зээлийг надаас авч, надад төлж байсан. Тэдний маргаж буй зээлийн төлбөрийн асуудлыг хамгийн сүүлийн байдлаар тооцоо нийлж дээрх гэрээг байгуулсан учраас миний бие уг иргэний хэрэгт дараах байдлаар бие даасан шаардлага гаргаж байна. Иргэн С.Отай 2016 оны 11 сарын 08-ны өдөр байгуулсан 16/08.11 дугаартай “Тооцоо нийлэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийн үлдэгдэл 170.000.000 төгрөг, уг төлбөрийн 80.000.000 төгрөгт гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-3.2.4 дэхь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулсан өдрөөс төлөх өдөр хүртэл хугацаанд тооцогдсон хүү 8.960.000 төгрөг, алданги 44.480.000 төгрөг, нийт 223.440.000/хоёр зуун хорин гурван сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийг С.Оаас гаргуулахаар шаардлага гаргаж байна. Уг төлбөр төлөгдсөн нөхцөлд С.Оаас барьцааны журмаар өмчлөх эрхийг түр шилжүүлж авсан үл хөдлөх хөрөнгө болох Дундговь аймаг, Сайнцагаан сум, 7 дугаар баг, Их тойруу 17А байрны 1 тоот хаягт байрлах 70 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Дундговь аймаг, Сайнцагаан сум 7 дугаар баг Их тойруу 17А байрны 13 тоот хаягт байрлах 56.2 мкв талбайтай 2 өрөө орон сууц, 17Б байрны 22 тоот хаягт байрлах 56.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг түүнд эсхүл түүний нэрлэн заасан этгээдэд шилжүүлэн өгөх болно. Иймд дээрх үндэслэлээр С.О миний биеийг С.Оын нэхэмжпэлтэй, А.Ут холбогдох хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж дээрх нэхэмжпэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцоод байгаа нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээдүүдийн хооронд ямар харилцаа үүссэн бэ гэхээр нэхэмжлэгч О, гуравдагч этгээд О нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. О гэдэг хүн Оэс мөнгө зээлэх хүсэлт тавьсан. 2014-2016 хооронд нийт 100 гаруй сая төгрөг зээлдүүлсэн байдаг. О энэ зээлсэн мөнгөнийхөө 90 саяыг зээлүүлэхдээ Уийг өөрийгөө төлөөлж гэрээ байгуулах эрхийг олгоод зээлийн гэрээ хийж, Уээр дамжуулж өгсөн. 30 сая төгрөгийг Дээр дамжуулж өгсөн. Ийм харилцаа болсон. 120 сая төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 3 өрөө орон сууц нэг ширхэг 2 өрөө орон сууц нэг ширхэг барьцаа байдлаар Уийн нэр дээр гаргуулсан. Энэ зээлийн төлбөрөөс О 2015 оны 11 сарын 30-ны өдөр 45 сая 2015 оны 12 сарын 28-ны өдөр 30 сая нийт 75 сая төгрөгийг Од төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхгүй ойролцоогоор жил орчим явсан байдаг. 2016 оны 11 сарын 08-ны өдөр 160811 дугаартай тооцоо нийлэх гэрээ байгуулан өмнө нь энэ хоёр хүнээр дамжуулж авсан зээлийн тооцоо хэд байгаа юм үүнийгээ хэрхэн яаж шийдэхээ тохирсон байдаг. 2016 оны 11 сарын 08-ны өдрийн байдлаар бол 170,000,000 төгрөгийн тооцооны үлдэгдэл гарсан байдаг. Өөрөөр хэлбэл бичгээр байгуулсан гэрээний хүү алданги тооцогдоод. Энэ тооцоогоо хэрхэн яаж шийдэх вэ гэдэг дээр 90 сая төгрөгт нь 3 өрөө байрыг авчихъя, үлдэгдэл 30 сая төгрөгийг 2017 оны 03 сарын 01-ний өдөрт төлнө. 2 өрөө 2 ширхэг байрыг Д гэдэг хүн шилжүүлээд өгчхөөрэй гэсэн байдлаар нөгөө өмнө үүссэн байсан тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан байдаг. Өөрөө хэлбэл 170 сая төгрөгт саяны 2 нөхцөлийг тавьж байгаа хэрэв ингэж шийдвэл 50 сая төгрөгийг хөнгөлж өгнө гэж, мөн энэ 50 сая төгрөгийн хөнгөлөлт ямар тохиолдолд хүчинтэй вэ гэхээр 2017 оны 03 сарын 01-ний өдөр дотор 30 сая төгрөгийг төлөхгүй бол 50 сая төгрөг хүчингүй болоод үлдэгдэл төлбөр 80 сая төгрөг болно. Энэ төлбөртөө сарын 3 хувийн хүү тооцно, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцоод гэрээ байгуулсан байдаг. Харамсалтай нь 30 сая төгрөгийн төлбөр төлөгдөөгүй. Түүгээр барахгүй 2017 оны 01 сард Ут холбогдуулан нэхэмжлэл гаргаж маргаан үүсгээд явсан байдаг. Д гэдэг хүн бол 30 сая төгрөгийг Оаас шилжүүлж өгсөн тул батлан даагч маягаар оролцсон. О өөрөө тэр үед өр төлбөрийн асуудалтай байсан тул байруудыг Д гуай нэр дээр шилжүүлээд өгчхөөрэй гэсэн байдаг. Гурвуулаа байж байгаад албан ёсоор байгуулсан гараар бичээд байгуулсан нь ч хэрэгт авагдсан байдаг. 2016 оны 11 сарын 08-ны өдөр 160811 дугаартай тооцоо нийлэх гэрээнийхээ 80 сая төгрөгийн үлдэгдлийг авна. Энэ 80 сая төгрөгт төлөх ёстой байсан хугацаа хүртэл буюу 2017 оны 03 сарын 01-ны өдөр хүртэл хүү нь 8,960,000 төгрөг, алданги нь 44,486,000 төгрөг болж нийт 133000440 төгрөгийг нэхэмжлэгч Оаас гаргуулахаар шаардлага гаргаж байгаа тэр 2 өрөө 2 орон сууцыг буцаагаад шилжүүлээд өгөх боломжтой. Тийм болохоор тооцоо нийлсэн гэрээний дагуу Х.Од холбогдуулж бие даасан шаардлага гаргасан... Энэ хоёр хүнийг гэрээ байгуулахад нь Д гэдэг хүн хараад гэрчлээд байдаг. 2016 оны 08 сарын 11-ны байдлаар үлдэгдэл нь 170 сая төгрөг байна гэж. Тэгээд болзол тавиад байна. Чи хэрвээ энэ 30 сая төгрөгийг 2017 оны 03 сарын 01-ний өдөр дотор төлөх юм бол 3 өрөө байрыг чинь 90 саяд чинь тооцоод авъя, 2 өрөө 2 байрыг чинь буцаагаад өгье. Хэрэв ингэж төлөхгүй бол тэр 50 сая төгрөгийн хөнгөлөлт чинь хүчингүй болоод хүү, алданги тооцогдоно шүү гэдэг. Ингэж л гэрээнд заасан. Гэрээний дагуу 2016 оны 11 сарын 08-ны өдрөөс 2017 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл хүү алданги тооцоод 8,960,000 төгрөг нь хүү алдангиа тооцонгуут 44,480,000 төгрөг болж байна. Мөнгөөр тооцвол 243,440,000 төгрөг болж байна. Тооцооллын хувьд, тийм учраас тооцоо нийлэх гэрээнийхээ дагуу 3 орон сууцыг буцаагаад өгнө мөнгөө мөнгөөр нь авна гэж нэхэж байгаа. Ер нь бол тооцоо нийлэх эвлэрэх гэсэн ойлголт байгаа бол одоо ярилцаад шийдэх боломжтой...Хүү алдангиа наана цаана ярьчихаж болно. Бодит байдал дээр энэ хоёр хүний хооронд болоод байгаа харилцаа бол ийм л юм байгаа. Уийн тухайд төлөөлөөд гэрээ байгуулсан болохоос яриа хэлэлцээр бол О та хоёрын хооронд байгаа шүү дээ.
Нэхэмжлэгч С.О гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...С.О миний бие 2014-2015 оны хооронд А.Уээс 4 удаагийн зээлийн гэрээгээр 90,000,000 төгрөгийг зээл зээлийн гэрээ байгуулан зээлсэн. С.Од-Эрдэнийн шаардлагад дурдаж буй С.Дээр дамжуулан авсан гэх 30,000,000 төгрөгийг хэзээ ч миний бие хүлээн аваагүй болно. Үүнийг С.Д нь 2018 оны 01-р сарын 04-ний өдрийн С.Од-Эрдэнийн нэхэмжлэлтэй шүүх хурал дээр уг 30,000,000 төгрөгийг огт С.Оэс аван С.Отгонжаргапд өгөөгүй нь үнэн болно. С.Оэс хувийн хэрэгцээнд 10,000,000 сая төгрөг зээлэн эргүүлэн төлсөн хэмээн хэлсэн билээ. Хэрэв шаардлагатай бол С.Дээс дахин уг 30,000,000 төгрөгийн асуудлаар нарийвчлан мэдүүлэг авна уу.
С.О миний бие 2014 оны 12-р сараас 2015 оны 11-ны сарын хооронд зээлсэн. 90.000.000 төгрөгийг 2015 оны 11-р сарын 6-нд 45.000.000 төгрөг, 2015 оны 12-р сарын 28-нд 30.000.000 төгрөг нийт 75.000.000 төгрөг, мөн 2015 оны 11-р сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сум, 7-р баг, Их тойруу 17А байрны 1 тоот 70 м.кв 3 өрөө байр, 17А байрны 13 тоот 56,25 м.кв 2 өрөө байр, 17Б байрны 22 тоот 56,25 м.кв 2 өрөө байруудыг тус тус шилжүүлэн өгсөнөөр зээл зээлийн хүүг 2015 оны 12-р сар гэхэд бүрэн барагдуулж дууссан болно. Харин үүнээс хойш А.Утэй тооцоо нийлэн өөрийн илүү төлсөн, надаас худалдаж авсан байрны мөнгийг эргүүлэн авах гэсэнд шийдтэй хариу өгөлгүй хэсэг хугацаа өнгөрсөний дараа А.Уийн надад зээлүүлсэн 90 сая төгрөгний хагас мөнгө нь С.Од-Эрдэнийх бөгөөд хоорондоо мөнгөний асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа уг асуудлаа шийдсэний дараа миний мөнгийг өгнө хэмээн хэлсэн. Ингээд хэрхэхээ мэдэхгүй байх үед С.О нь надтай холбоо тогтоон чи надтай уулзаад тооцоо нийлэх гэрээ хийчих тэгвэл би мөнгийг чинь авч өгье гэж хэлсэн тул 2016 оны 11- р сарын 08-ны өдөр нь С.Д, С.О, С.Отгонжаргап миний бие гэх гурван хүн уулзахад С.О нь А.Уийг С.О миний бие шилжүүлэн өгсөн 3 орон сууцыг өөрийнх нь нэр дээр шилжүүлэн өгөхгүй байгаа талаар ярьж хэрвээ шүүх цагдаа дээр тулбал үзүүлэх бичигтэй баймаар байна хэмээн 2018 оны 11-р сарын 8-ны өдрийн тооцоо нийлэх гэрээг бэлдчихсэн байсан тул туслах зорилгоор л гарын үсэг зурсан юм. Уг тооцоо нийлэх гэрээнд С.Отгонжаргап миний зээлсэн зээл зээлийн хүү, төлсөн төлөлт болон төлбөрт шилжүүлсэн орон сууцуудыг буруу тооцоолол хийсэн 2015 оны 12 сар гэхэд бүх тооцоог барагдуулсан байхад 2016 оны 1-р сараас 2016 оны 11-р сарын хооронд хүү, алданги тооцсон байсан ч хүн чанар гарган туслах зорилгоор зурсан. 2016 оны 11-р сарын 08-ны өдрийн тоцоо нийлэх гэрээний 3.1.1, 3.1.2 заасан заалтыг биелүүлээгүй А.У, С.О нар нь өөрсдийн хоорондын асуудлаа шийдвэрлэж чадахгүй байсан тул уг гэрээг ямар ч хүчин төгөлдөр бус хэмээн үзэж зээлийн гэрээ байгуулан авсан хүнтэйгээ шударгаар шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээн С.О миний бие Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Ут холбогдуулан нэхэмжлэл гаргасан болно.
Хэрэв С.Од-Эрдэнийн хэлж байгаачлан Дундговь аймгийн Сайнцагаан сум, 7-р баг, Их тойруу 17А байрны 1 тоот 70м.кв 3 өрөө байр, 17А байрны 13 тоот 56,25м.кв 2 өрөө байр, 17Б байрны 22 тоот 56,25м.кв 2 өрөө байруудыг зээлийн барьцаа маягаар шилжүүлсэн авсан бол одоо хүртэл С.Уийн нэр дээр байх ёстой мөн огт хүн амьдрах ёсгүй байтал шилжүүлсэн өдрөөс өнөөг хүртэл уг гурван байранд гурвууланд нь хүмүүс амьдарч тус тусын гэрчилгээгээ гаргуулсан авсан болно.
Иймд С.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ут холбогдох иргэний хэргийг цаашид үргэлжлүүлж С.Од-Эрдэнийг гуравдагч этгээдээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Уг хэрэг нь С.Од-Эрдэнийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсээд түтгэлзчихсэн байгаа бөгөөд энэ хэрэгт хамаарахгүй ээ. С.О А.У хоёрын хоорондын маргаанаас болж С.О надаас нэг мөнгийг С.О миний гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэг дээр хоёр зэрэг нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. А.У нь сөрөг нэхэмжлэлээр 90 сая төгрөг хүү алдангитай нь нэхэж байгаа ба мөн С.О гэж хүн гарч ирээд 90 сая төгрөгийг хүү алдангитай нь давхар нэхэж байна.
Иймд дээрхи тайлбар болон нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж С.Од-Эрдэнийн холбогдолтой асуудлыг А.У бид хоёрын иргэний хэрэг бүрэн шийдвэрлэгдсэний дараа шийдэх нь зүйтэй байгаа тул С.Од-Эрдэнийн гаргасан хүсэлтийг хүчингүй болгож түтгэлзүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.О гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэрээ бол би бүтэн жилийн өмнө Уийн дансанд 75 сая төгрөг 3 байраа шилжүүлчихсэн байдаг. Бүтэн жил болтол У ч байр шилжүүлдэггүй. Зөрөө мөнгө өгөөгүй. Тэгж байтал О гэртээ дуудаад чи нэг гэрээ хийчихээ Уээс мөнгөө авна гэхээр надад нотлох юмгүй болчих гээд байна. У надаас авчихаад өгөхгүй байх магадлалтай байна гээд цагдаа сэргийлэх болбол хэрэгтэй гэсэн. Би 3 өрөө байрыг чинь худалдаж авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 өрөө байрыг буцааж авна гэсэн. Бүтэн жил явлаа ядахаа 2 өрөө 2 байраа буцааж авна гэсэн. Тэгээд энэ байрыг буцааж өгнө гэсэн. Би Оэс 30 сая төгрөг аваагүй. 90 сая төгрөг авсан гэхдээ энэ хоёр минийх минийх л гээд байгаа. Би Уээс 90 сая төгрөг л авсан. Оэс би 30 сая төгрөг аваагүй. Гэрээнд тусгасан 30 сая төгрөг бол 2 байрыг Д гуай нэр дээр шилжүүлсэн тохиолдолд 20 сая төгрөгийг тэндээсээ гаргаад өгнө. 10 сая төгрөгийг нь авсан байсан. Түүнийг нь Д гуай бид хоёрын хооронд бас өөр орон сууцаар тооцоо хийгээд төлнө гэсэн. Гэрчийн мэдүүлэгт ч гэсэн Д гуай хэлсэн байдаг О надаар дамжуулаад Од 30 сая төгрөг өгөөгүй гэж тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага буруу байгаа. Надад 120 сая төгрөг өгсөн гэсэн байгаа. Гэтэл тэр 30 сая төгрөг Д гуай дансаар дамжаад миний данс руу орсон тийм нотлох баримт байхгүй. Би ерөөсөө аваагүй. Гэрээ дээр байгаа 2 орон сууцыг Д гуай нэр дээр шилжүүлж өгөөгүй. Утсаа спикер дээр тавьж ярихад У тэр байруудыг шилжүүлж өгнө л гэсэн та ирээд уулзаарай, би таны нэр дээр шилжүүлж өгнө гэсэн бид гурвуулаа байсан. Д гуай очсон байруудыг шилжүүлж өгөөгүй байсан. Би хүртэл уулзсан Утэй. Тэгсэн У О бид хоёрын хооронд маргаан байгаа. Хүнээр зөндөө ажил хийлгэчихээд мөнгө төгрөг өгөхгүй байгаа гэсэн. Энэ хоёр хоорондоо чөдөр өшиглөөд цаг аваад байна гэж үзсэн болохоор би анхны Утэй байгуулсан гэрээгээрээ явъя гэсэн. Од-эрдэний талаас 2 байр шилжүүлээгүй учраас энэ гэрээ бол хүчингүй байгаа. 2 өрөө 2 байрыг шилжүүлээгүй болохоор би яаж 30 сая шилжүүлэх юм. Энэ хүн Оэс мэдээлэл авсан байгаа байлгүй дээ. Гэрээн дээр 100 сая төгрөг гэж биччихсэн байж, гараар бичсэн гэрээн дээр зассан байгаа 10 сая төгрөг гээд биччихсэн байхад 30 сая гэж зассан байгаа. Тэгээд түүнийгээ өөр балаар биччихсэн байна. Урд талын нүүрэн дээр 10 сая төгрөг, тэр 10 сая төгрөг бол Д гуай өөрөө аваад буцаагаад төлөөд дууссан. 30 сая төгрөг гэж ерөөсөө байхгүй, тэр 2 өрөө 2 байрыг аваад зараад төлнө гэж анх тохирсон. Тэгээд тэр хоёр байрыг У шилжүүлээгүй. Яагаад шилжүүлээгүй мэдэхгүй байна. .... 90 сая төгрөг 30 сая төгрөг гээд автоматаар биччихсэн. Энэ гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй байгаа. 30 сая төгрөг дээрээ нэмээд хүү бодож байгаа бүтэн жилийн дараа надтай тооцоо нийлсэн гэрээ хийсэн. Би бүтэн жилийн өмнө 3 байр 75 сая төгрөг шилжүүлчихсэн байсан. 75 сая төгрөг ядахдаа 90 сая төгрөгөөс хасагдаад, үлдсэн мөнгөн дээр хүү алданги бодох ёстой байтал 90 саяыг нэмж бодоод дээр нь хүү алданги бодоод түүн дээрээ хүү алданги бодоод тавьчихсан. Тэгсэн тэр 2 орон сууц эхлээд орж ирэх ёстой шүү гэсэн.... У нь байр шилжүүлж өгөөгүй. О чи надад 90 саяынхаа оронд 120 саяыг өг би хүүгээ багасгалаа, хүүгээ багасгаж байгаа болохоор орон сууцаа хямдхан өг гэсэн тэгэхээр нь би тэгвэл би орон сууцаа 800,000- 850,000 төгрөгт өгье гэж ярьсан. Гэрээн дээр байгаа. Тэр 2 орон сууц Дийн нэр дээр эхэлж орж ирэх ёстой шүү гэсэн. Тэгсэн У О хоёр намайг хуурсан. Яасан бэ гэхээр спикер дээр тавьж ярингуут нь Д гуай бид 2 гэрээнд нь гарын үсэг зурсан яагаад гэвэл тэр орон сууц хүн авах гэж байсан. Гэрчээр ирж байгаа улсууд мэдэж байгаа би хурдан зараад мөнгийг нь аваад төлөөд дуусгая гэж бодсон. Гэтэл тэгж Утэй ярьж надаар гарын үсэг зуруулчхаад тэгээд У нь байрыг шилжүүлж өгөөгүй.... Жилийн өмнө авсан 90 сая төгрөгт хүүг нь бодож өгчихөөд байхад жилийн дараа тооцоо нийлэхдээ 90 сая төгрөгөө аваагүйгээр бичээд тэгээд хүү алданги бодоод 170 сая төгрөг. 90 саяас 170 сая нэг дахин нугаларсан мөнгө нэхэмжилж байгаа. Миний жилийн өмнө өгсөн 75 сая төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр дээр яагаад тооцоо хийгээгүй юм бэ. Энэ хоёр хүн спикер дээр тавьж байгаад 2 байрыг 7 хоногийн дараа шилжүүлж өгнө гэсэн болохоор бид хоёр гарын үсэг зурсан. Д гуай юу гэж хүний өмнөөс 30 сая төгрөг дээр хариуцлага хүлээх юм бэ Д энд орж ирээд тэр 30 сая хариуцах ёстой. Хариуцагч тэгвэл яах гэж спикер дээр тавьж байгаад байруудыг шилжүүлнэ гэсэн юм бэ яах гэж тэгж итгэл төрүүлсэн юм. За яахав тэр 3 байрыг болъё гэхэд жилийн өмнө шилжүүлсэн 90 сая төгрөгөөс 75 сая төгрөгөө хасаад хүү алданги ярьж тооцож болно шүү дээ... Энэ гэрээ бол угаасаа хүчин төгөлдөр бус. 2017 оны 11 сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэл дээр өөр дүн байгаа. Ахиад сая өөр дүн өгч байгаа.Яг үндсэндээ 137,800,000 төгрөг өгөх ёстой юм. Би бүр алдангийг бодож байгаа юм. Хугацаа хэтэрсэн 20 сая төгрөгийн зээл нь 155 хоногийн хугацаа хэтэрсэн. 0,2 хувийн алдангиар бодоод 3,1 сая төгрөгийн алданги бодож төлнө гэж гаргасан. Гуравдагч этгээдийн төлөөлөгч ярьж байгаа 143,440,000 төгрөг бол ортой. 90 сая төгрөг өсөөд өсөөд 200 сая төгрөг хүрэхгүй.Миний бодсонтой яг таарч байна. Өнөөдөр би байрыг шилжүүлж авахгүй, би шинэ байр хүлээлгэж өгсөн. Барьцааны гэрээ гэдэг чинь шал өөр. Барьцааны гэрээ бол Оын нэр дээр байгаад цааш шилжүүлэх боломжгүй байдаг. Гурван шатны шүүх хуралдаанаар барьцаа биш гээд бэлэн мөнгөөр нь тооцож байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.О нь хариуцагч А.Уээс зээлийн гэрээний илүү төлөлт болох 137.950.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хариуцагч А.У нь уг зээлийг гэрээний зүйл болох мөнгө нь миний өмчлөлөөс гараагүй, үүргийн гүйцэтгэлийг 3 дагч этгээд С.О хүлээн авч байсан тул энэхүү нэхэмжлэлийг би хариуцахгүй гэж маргаж байна.
Бие даасан шаардлага гаргасан 3-дагч этгээд С.О нь нэхэмжлэгч С.Оаас тооцоо нийлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 223440000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч С.О нь уг тооцоо нийлэх гэрээ хүчин төгөлдөр бус тул уг төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч С.О нь 2014 оны 12 сарын 01 өдөр 50 сая төгрөгийг 12 сарын хугацаатайгаар сарын 5 хувийн хүүтэйгээр, 2015 оны 02 сарын 01 өдөр 20 сая төгрөгийг 10 сарын хугацаатайгаар сарын 5 хувийн хүүтэйгээр, 2015 оны 04 сарын 01 өдөр 10 сая төгрөгийг 2 сарын хугацаатайгаар сарын 6 хувийн хүүтэйгээр, 2015 оны 04 сарын 30 өдөр 10 сая төгрөгийг 7 сарын хугацаатайгаар, сарын 5 хувийн хүүтэйгээр хариуцагч А.Уээс бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулан авсан болох нь тогтоогдож байна. /ХХ-2-9/
Хариуцагч А.У нь гэрээний нэг тал болон зээлийн гэрээний харилцаанд оролцсон байгаа боловч уг зээлийн гэрээний зүйл болох 90 сая төгрөг нь хариуцагч А.Уийн өмчлөлийн хөрөнгө биш болох нь, нэхэмжлэгч С.О нь уг мөнгийг 3-дагч этгээд С.Оэс зээлж авсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /2-р ХХ-123-рт, 128-рт/
Бодит байдал дээр нэхэмжлэгч С.О болон 3-дагч этгээд С.О нарын хооронд аман хэлбэрийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ. Нэхэмжлэгч С.О, хариуцагч А.У нарын хооронд 2014 оны 12 сарын 01 өдрийн 50 сая төгрөгийн, 2015 оны 02 сарын 01 өдрийн 20 сая төгрөгийн, 2015 оны 04 сарын 01 өдрийн 10 сая төгрөгийн, 2015 оны 04 сарын 30 өдрийн 10 сая төгрөгийн, нийт 90 сая төгрөгийн бичгийн хэлбэрээр хийгдсэн зээлийн гэрээг ИХ-н 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзлээ.
3-дагч этгээд С.О нь нэхэмжлэгч С.Од 2014-2016 оны хооронд нийт 120 сая төгрөг зээлдүүлсэн гэж бие даасан шаардлагадаа тайлбарлаж байгаа боловч С.О, С.О нарын хооронд 90 сая төгрөгийн зээлийн харилцаа үүссэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн талуудын тайлбар болон гэрч Дийн мэдүүлэгээр нотлогдож байна /2-р ХХ-123-124-рт/
Зээлдэгч С.О, зээлдүүлэгч С.О нар нь 90 сая төгрөгний зээлийн гэрээг ИХ-н 282 дугаар зүйлийн 282.3 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлбэрээр хийгээгүй байх тул зээлдүүлэгч С.О нь зээлдэгч С.Оаас зээлийн хүү тооцох эрхгүй гэж үзлээ.
Зээлдэгч С.О нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 75 сая төгрөгийг бэлнээр /1-р ХХ-69-рт/, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг Их тойруу Говийн тэнгэр хотхоны 17А байрны 01 тоот хаягт орших 70 м.кв талбай бүхий 3 өрөө, 13 тоотод орших 56.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцуудыг 2015 оны 11 сарын 03 өдөр шилжүүлсэн, мөн 17Б байрны 22 тоот хаягт орших 56.25 м.кв талбай бүхий орон сууцыг 2015 оны 12 сарын 23 өдөр шилжүүлсэн болох нь гэрч О.Сумъяасүрэнгийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1-р ХХ- 36, 56,142, 159-рт /
Нэхэмжлэгч С.О нь төлбөрт тооцон шилжүүлсэн 3 орон сууцнуудыг 1 м.кв-г 1100.000 төгрөгөөр тооцон үнэлж байгаа боловч 2 тал орон сууцны үнэлгээний талаар тохирсон баримт хэрэгт авагдаагүй байна. Орон сууцны 2015 оны байдлаархи үнэлгээг хийх боломжгүй тухайгаа томилогдсон шинжээч албан бичгээр тус шүүхэд мэдэгдсэн байх тул гэрч Мөнхэрдэнэ, Амарэнх нарын мэдүүлгийг үнэлж орон сууцны 2015 оны үе /Говийн тэнгэх хотхоны 17А байрны 01 тоот, 13 тоот, 17Б байрны 22 тоот хаягт орших орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлэх/-ийн үнийг 1м.кв-ийн үнэ 1100.000 төгрөг тооцох нь зүйтэй гэж үзэж нийт 200.750.000 төгрөгийн үнэ бүхий 3 орон сууц болон бэлэн 75.000.000 төгрөгөөр нэхэмжлэгч С.О нь 90 сая төгрөгийн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна гэж үзлээ. /2-р ХХ-22-рт, 28-т, /
Зээлдэгч С.О нь зээлийн төлөлтийг зээлдүүлэгч С.Од төлж байсан болох нь хариуцагч А.У бэлнээр төлсөн 75 сая төгрөгийг 3-дагч этгээд С.Од шилжүүлсэн тухай шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн, 3-дагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М 75 сая төгрөгийг О хүлээн авсан болохыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зөвшөөрч мэдүүлсэн, төлбөрт тооцон өгсөн гэх Говийн тэнгэр хотхоны 17А байрны 01 тоот хаягт орших орон сууцны өмчлөгч Ц.Одгэрэл, 13 тоот хаягт орших орон сууцны өмчлөгч Стар кредит ББСБ /захирал С.Баярцэцэг/, 17Б байрны 22 тоот хаягт орших орон сууцны өмчлөгч Н.Мэндсайхан нар нь иргэн С.Одэрдэнийн зөвшөөрлөөр орон сууцыг иргэн С.О болон бусад этгээдэд шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй тухайгаа нотлон тус шүүхэд бичгээр ирүүлсэн, 3-дагч этгээд С.О нь өөрийн шаардлагадаа дээрхи 3 орон сууцыг 3-дагч этгээдийн шаардлага төлөгдсөн тохиолдолд С. О болон түүний нэрлэн заасан этгээдэд шилжүүлэн өгөх тухайгаа дурьдсан зэргээр нотлогдож байна гэж үзлээ. /1-р ХХ-36-рт, 2-р ХХ-147-149-рт/
Нэхэмжлэгч С.О, 3-дагч этгээд СО нарын хоорондын аман хэлбэрээр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг 2015 оны 12 сарын 23 өдөр бэлэн мөнгө болон орон сууцыг шилжүүлж зээлийг бүрэн төлж барагдуулсанаар дуусгавар болсон байна.
Иймд С.О, А.У нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн /2014 оны 12 сарын 01 өдрийн 50 сая төгрөгийн, 2015 оны 02 сарын 01 өдрийн 20 сая төгрөгийн, 2015 оны 04 сарын 01 өдрийн 10 сая төгрөгийн, 2015 оны 04 сарын 30 өдрийн 10 сая төгрөгийн зээлийн гэрээ/ үндсэн дээр 2016 оны 11 сарын 08 өдөр С.О, С.О нарын хооронд байгуулагдсан тооцоо нийлэх гэрээг ИХ-н 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзлээ.
Иймд шүүх Алтансувдын Уээс зээлийн гэрээний илүү төлөлт болох 137.950.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Оын нэхэмжлэлийг, С.Оаас тооцоо нийлэх гэрээний үлдэгдэл 223.440.000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Од-Эрдэнийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ
Зохигчидоос шүүхэд гаргасан нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хариуцагч Алтансувдын Уээс зээлийн гэрээний илүү төлөлт болох 137.950.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар С.Оаас тооцоо нийлэх гэрээний үлдэгдэл 223.440.000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Од-Эрдэнийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.360.100 төгрөгөөс давхардуулж төлсөн 342.325 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргаж нэхэмжлэгчид буцаан олгож гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.275.150 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй:
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б