Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

 

 

 

 

 

 

 

2021         12          30                                   2021/ШЦТ/39

 

 

                             

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Шүүгдэгч Б.А (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. Ад холбогдох эрүүгийн 2109000001536 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, И ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, ............тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

            Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял эдэлж байсан, хаягтай А /РД:/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 813 дугаар байрны 105 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Ттай үл ялих зүйлээс болж маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж дагзны хуйханд шарх, тархи доргилт, баруун хөхлөг сэртэнгийн хуйханд зулгаралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхи, алимны салст, хүзүү, цээжинд цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2109000001536 дугаартай хэргээс:

Яллагдагч Б.Аын “...Би гэрлүүгээ ганцаараа явж ороод яагаад байгаа юм вэ гэж хэлээд Тын нүүр лүү гараараа цохисон. Тэгтэл Т надтай зууралдаад орц руу гараад дахиад маргалдаад байхаар нь өмднийхөө бүсийг сугалж аваад Тын толгой руу арал хэсгээр нь цохиж толгойг нь хагалсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,  

Хохирогч Ж.Тын “...2021 оны 11 сарын 05-ны шөнө найз С бид хоёр архи уугаад сууж байсан чинь А хамаатны Энхүүштэй орж ирээд намайг зодож эхэлсэн юм. Юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Тэгээд би гарч яваад лифт дуудаад зогсож байсан чинь намайг зодсон" гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

Гэрч Л.С “...Б.Аын гэр лүү орсон. Тэгээд байж байтал Б.А хүнтэй уулзчихаад ирье гээд гараад явсан. Тэгээд би усанд ороод амаръя гэж бодоод байж байсан чинь Б.А орж ирээд Ж.Ттай муудалцаад Ж.Тын нүүр лүү цохисон тэгээд тэр 2 муудалцаад зууралдаад коридорлуу гарсан. Тэгээд коридорт зодолдсон. Зодолдож байхад нь би гэрт байсан найзууд юм чинь гайгүй байх гэж бодсон. Энхүүш ирээд машинаа аваад явсан. Тыг цохиж зодсон асуудал байхгүй...А гаднаас орж ирээд Ттай зодолдсон. Гэрт байхад гараараа нэг удаа нүүр лүү нь цохиод тэгээд муудалцаад чи би дээрээ тулаад коридор луу гарсан. Тэгээд удалгүй А ганцаараа орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Нгийн “...2021 оны 11 сарын 05-ны өдөр А, С Т 3 гаднаас архи авчихсан халамцуу орж ирсэн. Тэгээд удаагүй А хүнтэй уулзчихаад ирье гээд гараад явсан. Тэгээд 23 цагийн үед гаднаас А орж ирээд шууд Ттай үгийн зөрүүгүй зодолдсон. Хэн нь хаашаа нь яаж цохисныг нь мэдэхгүй байна. Тэгээд би Стай нийлээд тэр хоёрыг салгасан. тэгээд би Ад уурлаад дүү Атай цуг гараад явах гээд гарахад машины түлхүүр байгаагүй тэгээд машины түлхүүр авах гээд ороход Т лифтны хажууд толгой нь хагарчихсан цус гарсан байдалтай байж байсан. тэгээд би гэр лүүгээ орчхоод эргээд гараад ирэхэд Т байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Бийн “...Амараагийн гэрт нь найз охин нь бас дүү нь, С гэдэг залуу, нэг танихгүй залуу нар байсан. С тэр танихгүй залуу 2 архи уугаад сууж байсан. Тэгээд Амараа ороод тэр миний танихгүй залуутай шууд зодолдсон. Тэгээд тэр хоёрыг салгасан тэгтэл бөөн хэрүүл маргаан болоод байсан. Би дифт дуудаж өгөх гээд зогсож байхад Амараа гарч ирээд өмднийхөө тэлээний арлаар нь тэр залуугийн толгой руу цохисон. Тэгээд би тэр залуу миний үгэнд орохгүй байхаар нь 2 удаа алгадаад лифтэнд суулгаад явуулсан. Би Аыг  бас алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч Б.Агийн “...Амараа ах ирээд шууд Түвшөө ах руу чи манай дүүг яагаад байгаа юм гэж чанга дуугаар хэлээд Түвшөө ахтай зодолдсон. Тэгэхээр нь эгч бид 2 салгачхаад гараад явсан. Салгасны дараа бас хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би яваад ортол лифтны үүдэнд цус болчихсон Түвшөө ах зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №10918 дугаартай дүгнэлт:

1 Ж.Тын биед дагзны хуйханд шарх, тархи доргилт, баруун хөхлөг сэртэнгийн хуйханд зулгаралт, баруун хөмсөг баруун нүдний дээд доод зовхи, алимны салст хүзүү цээжинд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байына.

4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна, барун хөхлөг сэртэнгийн хуйханд зулгаралт, баруун хөмсөг баруун нүдний дээд доод зовхи, алимны салст хүзүү цээжинд цус хуралт нь тус тусдаа болон нийлээд гэмтлиын зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 813 дугаар байрны 105 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Ттай үл ялих зүйлээс болж маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж дагзны хуйханд шарх, тархи доргилт, баруун хөхлөг сэртэнгийн хуйханд зулгаралт, баруун хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхи, алимны салст, хүзүү, цээжинд цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.Аын шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Тын “...2021 оны 11 сарын 05-ны шөнө найз С бид хоёр архи уугаад сууж байсан чинь А хамаатны Энхүүштэй орж ирээд намайг зодож эхэлсэн юм. Юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Тэгээд би гарч яваад лифт дуудаад зогсож байсан чинь намайг зодсон" гэх мэдүүлэг, гэрч Л.С “...Б.Аын гэр лүү орсон. Тэгээд байж байтал Б.А хүнтэй уулзчихаад ирье гээд гараад явсан. Тэгээд би усанд ороод амаръя гэж бодоод байж байсан чинь Б.А орж ирээд Ж.Ттай муудалцаад Ж.Тын нүүр лүү цохисон тэгээд тэр 2 муудалцаад зууралдаад коридорлуу гарсан. Тэгээд коридорт зодолдсон. Зодолдож байхад нь би гэрт байсан найзууд юм чинь гайгүй байх гэж бодсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Нгийн “...А орж ирээд шууд Ттай үгийн зөрүүгүй зодолдсон. Хэн нь хаашаа нь яаж цохисныг нь мэдэхгүй байна. Тэгээд би Стай нийлээд тэр хоёрыг салгасан. тэгээд би Ад уурлаад дүү Атай цуг гараад явах гээд гарахад машины түлхүүр байгаагүй тэгээд машины түлхүүр авах гээд ороход Т лифтны хажууд толгой нь хагарчихсан цус гарсан байдалтай байж байсан. тэгээд би гэр лүүгээ орчхоод эргээд гараад ирэхэд Т байхгүй байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн “...Амараагийн гэрт нь найз охин нь бас дүү нь, С гэдэг залуу, нэг танихгүй залуу нар байсан. С тэр танихгүй залуу 2 архи уугаад сууж байсан. Тэгээд Амараа ороод тэр миний танихгүй залуутай шууд зодолдсон. Тэгээд тэр хоёрыг салгасан тэгтэл бөөн хэрүүл маргаан болоод байсан. Би лифт дуудаж өгөх гээд зогсож байхад Амараа гарч ирээд өмднийхөө тэлээний арлаар нь тэр залуугийн толгой руу цохисон. Тэгээд би тэр залуу миний үгэнд орохгүй байхаар нь 2 удаа алгадаад лифтэнд суулгаад явуулсан. Би Аыг  бас алгадсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Агийн “...Амараа ах ирээд шууд Түвшөө ах руу чи манай дүүг яагаад байгаа юм гэж чанга дуугаар хэлээд Түвшөө ахтай зодолдсон. Тэгэхээр нь эгч бид 2 салгачхаад гараад явсан. Салгасны дараа бас хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би яваад ортол лифтны үүдэнд цус болчихсон Түвшөө ах зогсож байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №10918 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Б.А нь хохирогч Ж.Тын Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Аыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч Ж.Т нь хохирол төлбөртэй холбоотой баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцон,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой  эмчилгээний зардлаа цаашид  нотлох баримтаа цуглуулж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж хохирогч Ж.Тд төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б. Аыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 / гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Т нь цаашид гарах эмчилгээтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН