| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0114/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/250 |
| Огноо | 2020-09-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/250
2022/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг, Г.Энхбаяр, Д.Оюунбаатар
Хохирогчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: Т.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тын Цд холбогдох 1912007560197 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Б багийн .. гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Тын Ц /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Архангай аймгийн Цахир сумын төвд байрлах “Солонгот” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох 115.804.501 төгрөгийн үнэ бүхий бараа материал дутааж, хувьдаа завшиж, хохирогч Ч.Цид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1912007560197 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Цийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн “Солонгот” хүнсний дэлгүүрт худалдагчаар Т.Ц гэж хүнийг ажилд авсан. Тэр өдрөөс хойш сар болгон тооллого хийж би өөрөө цагаан сар хүртэл хааяадаа хянадаг байсан. Би 2019 оны 03 дугаар сард төрөх гээд Улаанбаатар хот руу явсан бөгөөд төрөөд 04 дүгээр сарын 12-ны өдөр ирсэн. Ирэхэд дэлгүүр тоос шороонд дарагдсан ажлаа цалгардуулж байгаа юм уу гэмээр харагдаж байсан. Тэгээд нэг ороход Цгийн эгч болох Б сууж байсан бөгөөд дүү Г нь цэвэрлэгээ хийж байсан. Тэгэхээр нь дүү болох Гг нь туслах ажилтнаар авсан юм. Ц хаачсан юм гэж асуухад аймаг руу ажлаар явсан, маргаашнаас ирнэ гэж байсан. Тэгээд 2-3 хоноод ирсэн. Эгч нь болох Бтайгаа ээлжлээд манай дэлгүүрт ажиллаад байсан. Энэ оны 05 дугаар сарын 02-ны өдөр тооллого хийж, тооцоо шахах гэтэл хойрго байдалтай байсан. Тэр өдрөөс хойш 27, 28-ны үед тооцоо шахаж дууссан. 06 дугаар сарын 03-нд дэвтрээрээ тулгаж үзэхэд 537.465 төгрөгийн алдагдалтай тооцоо мөргөсөн. Би цалин болон баяр ёслолын урамшууллаас хасаад суутгаж авсан. Энэ өдрөөс хойш тооллого хийх гэхээр яг тооцоо таарна, тооллого хийж нэг өдрийн ажил алдаж байхаар дүү нь угаасаа найдвартай тооцоо нийлнэ гэж хэлсэн. Тэгээд би 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу хүүхдээ эмчилгээнд авч явсан. 09 дүгээр сарын 24-нд ирэхэд манай худалдагч Ц байхгүй, эгч нь сууж байхаар нь би тооллого хийе гэхэд эгч Б нь би тоолж мэдэхгүй, Цг ирэхээр тоол гэж байсан. Ц 10 дугаар сард ирсэн бөгөөд 10 дугаар сарын 27-ны өдөр тооллого хийсэн бөгөөд орой тооллого хийж дуусаад Ц нь би ээж, нөхөр хоёроо аймаг руу хүргэж өгөөд ирье гээд явсан болохоор тооцоо шахаж чадаагүй. Маргааш орой нь ирсэн бөгөөд би хүүхдийн үсний ажил гээд зав болохгүй байсаар байгаад 11 дүгээр сарын 02-ны өдөр 10 дугаар сарын тооцоог шахсан. Тэгтэл 25.626.991 төгрөгийн алдагдал гарахаар нь ийм их алдагдал гаргаад гэж хэлсэн чинь юун алдагдал гаргах вэ, бараа нь байгаа биз гээд дуу аялаад гараад яваад өгсөн. Маргааш нь 10 цагийн үед ирсэн. Тэгтэл аймагт байдаг нягтлан эгчтэйгээ ярилаа гээд дэвтрийн цаасан дээр баахан тоо бичээд ирсэн гэж байсан. Би тэр цаас руу нь хараагүй, шууд гэртээ орж дэвтрээ шалгасан чинь хуудас нь 2 хуудас 4 нүүр дутуу байсан. Цг дуудаад чи дэвтрээ гаргаад ир гээд өмнөх 05 дугаар сарын 25-ны өдрийн тооцоог тулгаж үзье гэж дэвтрийг нь авч үзсэн чинь миний дэвтрээс 2 хуудас /4 нүүр/, Цгийн дэвтрээс 20 гаруй хуудас /40 гаруй нүүр/ байхгүй байхаар нь чи 20 гаруй сая төгрөгийн тооцоотой 2 хуудсыг урсан байна гэж хэлсэн чинь хуудас урж авахаар яачихдаг юм гэж хэлээд тоохгүй байхаар нь би цагдаа дуудаж учир байдлаа ольё гэж хэлтэл Ц битгий цагдаа дуудаарай эгч, би ураад авсан юмаа гэж хэлээд 2 хуудас авчирч өгөхөөр нь би айгаад Ггээр дэлгүүрээ хаалгаад гэртээ дагуулаад ороод танай эгч чинь миний дэвтрийн хуудаснаас урж авсан байна, би та нарыг дэлгүүртээ оруулмааргүй байна гэж хэлсэн. Ц намайг уучлаарай бос гэсэн газар чинь босч, суу гэсэн газар чинь сууя, цалингаараа төлж дуусгая, намайг цагдаад битгий өгөөрэй гэж хэлсэн. Би нөхөр Х.Этай ярилцаад 7 хоног ажиллуулахаар болсон бөгөөд би, чи яаж батлах юм гэж хэлсэн чинь баталгаа бичээд батлуулаад ирье гээд явсан. Удалгүй над руу утсаар залгаад хэн дээр, хаана очиж бичиг хийлгэдэг юм гэж асуухаар нь би тамгын газрын дарга хийх байх гэж хэлсэн чинь утсаа салгалгүй пизда, шээс гэж амиа хорлочих юм сан гэж цаанаа хэлээд байсан. Удалгүй нэг бичиг хийлгээд ирсэн. Тэгээд ажиллуулахаар болсон бөгөөд ажиллаж эхлээд 2 дахь хоног дээр нь шөнө 02 цагийн үед дэлгүүрийн хаалга хаагдах чимээгээр би сэрээд цонхоор харахад гэрэлгүй машин дэлгүүрийн үүдэн дээрээс хөдлөөд явсан, хараад байхад цаанаас ирж байсан машины гэрэлд Цгийн машин байна гэж таньсан. Маргаашнаас нь их уцаартай, пизда, шээс гэж үг хэллэг хэлээд байсан. Би Цг дахин дэлгүүрт ажиллаж байх хугацаанд өмнөх дэвтрүүдээ бараа худалдаж авсан дэвтрээ оруулсан дэвтэртэйгээ тулгаад үзэхэд 95 сая орчим төгрөгийн дүнтэй 32 хуудас буюу /64 нүүр/ хуудас дутуу байсан. 11 дүгээр сарын 09-нд тооллого хийгээд 18 цагийн үед дуусан бөгөөд тооцоо шахаад 24.038.171 төгрөг дутсан. Өмнөх тооллого дээр 1.528.250 төгрөгийн зээлтэй гэснээ сүүлчийн тооллогоор 4.364.550 төгрөгийн зээл гарч ирсэн. Өмнөх тооллогуудаар үнэн зөв тооцоо хийдэггүй байсан юм байна гэж бодсон. За одоо 20 гаруй сая төгрөгийн бараа дутаасан. Энэ юу ч биш, нэг дэвтэр гэхэд л 10 гаруй хуудас дутсан байна гэж хэлсэн чинь Ц та юугаар нотлох юм гэж хэлэхээр нь би наад бараа чинь захиалгаар авсан өдөр, мөнгө шилжүүлсэн өдөр гээд бүгд дэвтэр дээр байгаа, бас компьютер дээр байгаа гэж хэлсэн чинь компьютер харъя гээд байхаар нь дутаасан хуудсыг нь харуулсан чинь өмнөх хуудаснуудыг аваагүй гэсэн. Одоо дутаасан 20 гаруй сая төгрөгөө яг одоо утсаар хийчихье гээд байсан. Би бухимдаад энэ 20 гаруй сая төгрөг юу ч биш, өмнөх урж авсан хуудаснуудыг, тэр их мөнгийг яах гэж байгаа юм гэсэн чинь миний дансанд тэгвэл мөнгө байхгүй гээд мөнгө хийх гээд байснаа больсон. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа, газар дээр нь хэргээ шийдүүлье гэсэн чинь Ц цагдаа битгий дуудаарай, би хуудаснууд ураад авсан, гэхдээ хэдэн хуудас урж авснаа сайн мэдэхгүй байна гэхээр нь би 1 дэвтрээс л лав 10 гаруй хуудас дутуу байна гэсэн чинь тийм, би авсан, би ажлын гэрээ хийгээд хохирлыг чинь барагдуулъя гэсэн. Энэ хавраас хойш ажиллаж байх хугацаандаа эгч болох Бийн нэр дээр фаберлик гоо сайхны бүтээгдэхүүн гэрээрээ болон манай дэлгүүрээр зарж байсан. Бас энэ оны 06 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үнээний сүү өдөрт 60-120 литр орчим авдаг байсан. Манайд ажилд орсноос хойш машин авч унасан бөгөөд хэрэглээ нь их тансаг болсон байсан нь илт мэдэгдээд байсан. Би саяхан хүнээс хальт сонсох нь Цгийн банкны данс нь барилттай байсан гэж сонссон. Бас Г гэж дүүгийнхээ нэр дээр банкны данс нээгээд Ц өөрөө дансыг нь ашигладаг байсан гэж хүнээс сонссон. 11 дүгээр сарын 12-ны өдөр над руу залгаад гэрээ байгуулж, ажиллая гээд байсан бөгөөд хорин хэдэн сая төгрөгөө өгөөд гэрээ байгуулаад, байгуулсан хугацаандаа төлье, надад байгаа нь 2 сая төгрөг байна гээд над руу шилжүүлсэн. Ц ер нь байнга худлаа ярьдаг гэдгийг нь саяхан мэдсэн. Ээж болон нөхөр Хт нь хэлсэн чинь ээж нь тоосон шинжгүй, хүний юмыг барагдуулах байх гэж байсан. Нөхөр нь энэ хүний ажил надад хамаагүй, би хүүхдийн бие муудаад ирсэн, би мэдэхгүй гэж байсан. Б нь гэрээ хийгээгүй бөгөөд дүүгийнхээ оронд ээлжлээд зөвшөөрөлгүй сууж ажиллаад байсан. Энэ жил ажиллаж байх хугацаандаа шөнөөр ирж цэвэрлэгээ хийгээд байхаар нь би та нар шөнө битгий ирж ажилла, ажлын цагтаа ажлаа хий гэж хэлэхээр за аниа, уг нь шөнө цэвэрлэчихвэл амар байдаг юм гэсэн. Миний бие сэтгэл санаа болон харилцагч, аж ахуй нэгжүүдэд өр зээлтэй боллоо. Гомдолтой байна. Миний асуудлыг хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /1хх-ийн 27-30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Цийн дахин мэдүүлсэн: ...Би шинжээчийн гаргасан №03 тоот дүгнэлттэй танилцлаа. Миний 42 ширхэг падаан дээр байгаа барааны үнийн дүнг тооцож гаргаж өгөх боломжгүй байсан юм болов уу. Яагаад үнийн дүнг нь гаргаагүй юм бол гэж бодож байна. Би шинжээчид хүлээлгэж өгсөн барааны дэвтэр 1,2,3, дэвтэр, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөхөд хийсэн барааны тооллогын дэвтэр 1ш, Цгоос орлого хүлээлгэж өгсөн дэвтэр 2 ш, Улаанбаатар хотоос бараа авсан 42 ш падаан, падаан дээрх барааг хуулж бичсэн дэвтэр 1ш, уг барааг орон нутагт борлуулсан үнээр бичсэн дэвтэр 1ш зэрэг нотлох баримтуудыг хүлээлгэн өгсөн. Цгийн өөрөө урсан гэх баримтууд нь шинжээчийн дүгнэлтэд үндэслэл болоогүй байна гэж бодож байна. Би Улаанбаатар хотоос бараа татаж авчраад уг барааг шууд Цд хүлээлгэж өгдөг байсан юм. Ц үүнийг хүлээн зөвшөөрдөг. Иймд Улаанбаатар хотоос бараа авсан барааны 42 ш падаанд байгаа барааны үнийн дүнг тооцож гаргахад Цгийн урж авсан хуудсан дээр бичигдсэн барааны үнийн дүн тодорхой болно гэж бодож байна. Ц нь барааны үнэ дутаасан талаар миний утас руу олон удаа мессеж бичиж байсан. Мөн сүүлд нь урж авсан 2 хуудас баримтыг авснаа хүлээн зөвшөөрч эргүүлэн өгөхдөө буруугаа хүлээж өөр бусад хуудсыг урж авч байсан талаар хэлж, уучлалт гуйж байсан. Тухайн үед Д, Н, Энхтүвшин, Цгийн эгч Б, дүү Г нар нь байсан. Бүртгэлийн дэвтрээс урж авснаа хүлээн зөвшөөрч, гараараа өөрөө бичиж өгсөн бичиг нь байгаа. Би Цд гомдолтой байгаа. Хохирлын мөнгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 31-33 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Цийн дахин мэдүүлсэн: ...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн. Т.Ц нь манай “Солонгот” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаандаа 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд ажиллах хугацаандаа надад 126.087.283 төгрөгийн бараа материал дутааж хохирол учруулсан байна. Би Улаанбаатар хотоос ирсэн барааг худалдагч Т.Цд хүлээлгэн өгч, хүлээлгэн өгсөн бараагаа Т.Цгийн дэвтэр болон өөрт байдаг дэвтэрт тулган бичиж өгдөг байсан. Улаанбаатар хотоос ирсэн барааг Т.Ц хүлээн авдаг. Миний дэвтрээс 32 ширхэг хуудас урж авсан. Мөн гэрт байсан барааны падааныг Ц устгаж байхгүй болгосон. Мөн хуудас урж авснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Надад байсан дэвтрийг нууцаар авч 32 ширхэг хуудас урсан байсан. Би Т.Цгоос бараа материалын мөнгө болох 102.231.833 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 34-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Эын мэдүүлсэн: ...Би “Солонгот” хүнсний дэлгүүрийг 2011 оны 11 дүгээр сараас нээж өдий хүртэл ажиллуулж байна. Манай эхнэр Ч.Ц нь бараа материалаа хариуцан худалдан борлуулж үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би бол эвдэрч гэмтсэн зүйлсийг янзлах, ачаа бараа, тайлан тооцоо дээр нь туслан хянаж байдаг. Манай эхнэр Ч.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн “Солонгот” хүнсний дэлгүүрт худалдагчаар Т.Ц гэх эмэгтэйг ажилд авсан бөгөөд тэр өдрөөс хойш сар болгон тооллого хийж би өрөө цагаан сар хүртэл хааяадаа хянадаг байсан. Эхнэр 2019 оны 03 дугаар сард төрөх гээд Улаанбаатар хот руу явсан бөгөөд төрөөд 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл тооллого хийх явцыг хянан нөөтбүүк ашиглан тайлан тооцоог давхар хянан, тэмдэглэл хөтлөн оролцдог байсан. Нөөтбүүк ашиглахаар тооллого удааширч байна гэсэн гомдол худалдагч Т.Ц хэлэхээр нь миний буруугаас ажил удааширч байгаа юм байна гэж бодоод тэгээд ч хүүхэд маань нялх байсан болохоор хүүхдээ харахаар болоод тооллогод оролцохоо больсон. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын тооллого яав гэж эхнэр Цаас асуухад бага зэрэг зөрөөд таарлаа гэсэн. Би гайхаад өнгөрөөсөн. Тэгээд дараагийн тооллогыг хурдан хий, үнэн зөв, нямбай хий, манай хохирол илт мэдэгдэж байна, учрыг нь ол гэж сануулаад дараагийн тооллогыг хийлгэсэн. Тэгэхэд 20 гаруй сая төгрөгийн дутагдал гарлаа гэж манай эхнэр хэлэхээр нь би 20 гаруй сая төгрөгийн зөрүү хаанаас, яагаад гарав гэж шалгахад надад ямар нэгэн баримт байхгүй байсан болохоор Цг дуудаж асуухад склааданд байгаа гэж хэлээд гарсан. Би эхнэр Цийн тооцооны дэвтрийг хянаад сууж байхад Ц кассын машинд бараа шивээд өг гээд намайг дуудахаар нь би дэлгүүрт ороод бараа шивээд байж байхад Ц нь бие засах газар орох гээд 00-ийн цаас аваад гарсан. Тэгээд гараад шууд манай гэрт ороод бараа хөөн хүлээлцэх дэвтрээс 4 хуудас /8н нүүр/ урж салгаж авсныг нь би маргааш нь мэдсэн. Цд чи тооцооны хөөн хүлээлцэх урсан байна гэж манай эхнэр хэлэхэд Ц тиймээ, би урсан гээд 2 хуудас /4н нүүр/ авчирч өгсөн бөгөөд миний буруу аниа, би үнэнч ажиллана гэж гуйж байсан. Тэгээд 7 хоног ажиллаж бараа материалаа тоолъё гэж хэлээд тохиролцсон. 7 хоногийн дараа тооллого хийнэ гээд би тооцоогоо нягталж байхад өмнөх энэ оны 05 дугаар сарын 25-ны өдөр тооллого хийхэд Т.Ц нь тооцооны дэвтрээс хуудас урж авч тооцоог тааруулдаг нь бараа материал хүлээлцэх дэвтэр болон падаан баримтуудаар илэрсэн. Ц өөрөө хүлээн зөвшөөрсөн. Б нь гэрээ хийгээгүй бөгөөд дүүгийнхээ оронд ээлжлээд зөвшөөрөлгүй сууж ажиллаад байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Эын дахин мэдүүлсэн: ...Манайх дэлгүүртээ эхлээд өөрсдийн хамаатан садны хүмүүсээ ажиллуулаад өөрсдөө хажуугаар нь ажиллуулдаг байсан. Манайх Архангай аймгийн Цахир суманд олон жил ажиллаж, амьдарч байгаа болохоор нутгийн хүмүүсээ ерөнхийдөө мэддэг байсан учир худалдагч нартай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж байгаагүй. Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хууль гараад иргэдэд НӨАТ-ын баримт хэвлэж өгөх, туршлагатай худалдагч ажилд авах шаардлага гараад таньдаг хүнээрээ дамжуулаад Т.Цг “Солонгот” нэртэй дэлгүүрт худалдагчаар ажилд авахаар болсон юм. Тухайн үед ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Эхний хэдэн сар ямар ч алдаа дутагдалгүй маш сайн ажиллаж байсан. Сүүлдээ буюу 2019 оны дундуур бараа бүтээгдэхүүн дутааж эхэлсэн. Т.Ц нь 2018 оны 03 дугаар сард ажилд ороод тухайн оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл ямар ч алдаа дутагдалгүй, сайн ажиллаж байсан. 2019 онд манай эхнэр жирэмсэн байсан бөгөөд 2019 оны 02 дугаар сард эхнэр төрөх гээд Улаанбаатар руу яваад 03 дугаар сарын 20-нд төрөөд 04 дүгээр сар гаргаад Архангай аймгийн Цахир сумын төвд байх гэртээ ирсэн. Эхнэрийг байхгүй үед Т.Цтой ямар нэгэн бараа бүтээгдэхүүнээ тоолоогүй байж байгаад 2019 оны 06 дугаар сард бараа бүтээгдэхүүний алдагдалд ороод мэдэгдэж ирсэн. Тэгээд 2019 оны 09 дүгээр сард дэлгүүрт тооллого явуулсан чинь бараа бүтээгдэхүүн таарчихсан. 2019 оны 07, 08 дугаар сард зав муутай байж байгаад тооллого хийж байгаагүй. 2019 оны 10 дугаар сард дахиад тооллого явуулахад хорогдол, тээврийн зардлаа хасаад 20 гаруй сая төгрөгийн бараа дутаж эхэлсэн. Тэгээд худалдагч Т.Цгоос асуухад дэлгүүртээ байгаа байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд Т.Цтой ярьж байгаад бараа, бүтээгдэхүүн хаана, хэрхэн дутаад байгаа алдаагаа ольё гэж хэлсэн. Суманд ажиллахад хэцүү байдаг бөгөөд удах тусам хүмүүсээ таниад эхлэхээр хүн амьтанд зээл өгсөн зүйл байна уу, үнэнээ хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд тооллого дууссаны дараа гэртээ орсон чинь тооллого бичсэн дэвтрээ ураад авчихсан байсан. Тэгээд Т.Цд энэ тухай хэлэхэд дэвтрийн голоос урьж авснаа хүлээн зөвшөөрөөд, урсан хуудсаа авчирч өгөөд миний буруу боллоо, намайг цагдаад битгий өгөөч ээ, би дахиж ажиллаад алдаа дутагдлаа засъя гээд амлалт бичиж өгсөн. Тэгээд Т.Цг ажлаас халсан. Өмнө нь дэвтрээс нэлээн олон хуудас урж, тооллого тааруулдаг байсныг мэдсэн. Манай дэлгүүр 09:00-19:00 минут хүртэл ажилладаг байсан. Тухайн үед бараа материал дутааснаа хүлээн зөвшөөрөөд гуйгаад, дахиад ийм асуудал гаргахгүй гээд байсан. Худалдагч бараа бүтээгдэхүүн бичсэн дэвтрээс урсан учир нарийн дүн гарахгүй байгаа. Бид нарын тооцоогоор 100 гаруй сая төгрөг дутаад байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 207-209 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Т.Цгийн гэрчээр мэдүүлсэн: ...Би 2018 оны 3 дугаар сарын эхээр “Солонгот” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. 3-4 сар болоод нэг тоолдог. Бараа материал дутахгүй, алдагдалгүй шахуу, зарим сард л 100.000-200.000 төгрөгийн алдагдал гардаг байсан юм. Миний буруу гэвэл 2018 оны 07 дугаар сард тооллого хийхэд өмнөх сарын тооллогоос хойш 29 сая гаруй төгрөгийн бараа материал дутаад байхаар нь тооллогын дэвтрээс З хуудас /6н нүүр/ нэмэлт бараа 3 хуудас /6н нүүр/ нийт 6 хуудас /12 нүүр/ хуудсыг би өмнөх тооллоготой тааруулах гээд хуудсыг нь ураад ширээн дээр тавиад орхисон байсан чинь манай охин 6 настай Пүрэвдулам нь гал асаасан гэж байсан. Одоо энэ 6 хуудас буюу /12 нүүр/ байхгүй. Энэ бараа материал дутаасан, хуудас урсныг Ц эгч мэдээгүй. Тэгээд 2018 оны 08 дугаар сард тооллого хийхэд 500.000 төгрөгийн бараа дутсан бөгөөд Ц нь хоргодлоо сайн тооцож үзсэн үү гэж байнга хэлдэг байсан. Тэгээд 2-3 сар болоод нэг тооллого хийдэг хэвээрээ байсан. Бас л 200.000-300.000 төгрөг дутдаг хэвээрээ байсан. 2019 оны 11 дүгээр сарын 4 өдөр тоолоход 24 сая гаруй төгрөгийн бараа дутсан байхаар дахиад тоолъё гэж би хэлээд 5 хоноод тоолсон бөгөөд тэгж тоолоход 24 сая гаруй төгрөгийн бараа дутсан хэвээрээ байхаар нь би нэмэлт барааны дэвтэр Х.Э ахынд байхаар нь бие засах газар орох гэж дэлгүүрээс гараад Э ахын гэр рүү нь ороод ширээн дээр байхаар нь 4 хуудас буюу /8 нүүр/ урж авсан. Тэгээд маргааш өглөө нь Ц эгч мэдсэн байхаар нь буруугаа хүлээж оруулж өгсөн юм. 2019 оны 4 дүгээр сард би машин авахдаа дэлгүүрийн орлогоос 2.000.000 сая төгрөг дур мэдэн авсан юм. Би энэ их мөнгөний бараа яг яагаад дутаж байгааг мэдэхгүй байна. Гэхдээ би сард 200.000-300.000 төгрөгийн бараа гэр орондоо авч хэрэглэдэг байсан бөгөөд буцаагаад цалингаараа төлчихнө гэж бодож байсан. Цалин өгөхдөө суутгаад өгчихдөг байсан. Би хувийн ажил гарсан үедээ өөрийн төрсөн эгч Бийг дэлгүүрт худалдагчаар суулгадаг байсан. 110 гаруй сая төгрөгийн барааг дутаасан нь миний буруу. Надад итгээд дэлгүүрээ үлдээсэн. Би хариуцаж авчихаад ингэж их өр зээлд оруулсандаа харамсаж байна. Би хол газар явах үедээ ээлжлээд суудаг байсан. Ц эгчид хэлэхээр тэгээ, тэг гэдэг л байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 41-42 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бийн мэдүүлсэн: ...Би 2019 оны 07 дугаар сард дэлгүүрт нь 2,3 өдөр хааяадаа суудаг байсан. Тэр үед овооны наадмууд болохоор л би суудаг байсан бөгөөд дэлгүүрийн эзэн Ц болон Ц нар нь дэлгүүрт суугаад өгөөч гэдэг байсан. 2019 оны 09 дүгээр сард манай дүү Ц нь миний оронд дэлгүүрт хэд хоног худалдагчаар ажиллаад өгөөч гэхээр нь би зөвшөөрч дэлгүүрийн эзэн Ч.Ц эгчид хэлсэн чинь тэг гэж хэлсэн. Тэгээд би 14 хоног суусан. Тэгээд манай дүү ажлаа авсан. Би Улаанбаатар хот руу яваад 7 хоноод ирэхэд дэлгүүрийн эзэн Ц эгч болон манай дүү Ц нар нь тооллого хийгээд 20 гаруй сая төгрөгийн бараа дутлаа гэж Ц утсаар ярихаар нь би Э ахынд орсон бөгөөд бараа дутсан гэж байхаар нь дахиад тооллого хийе гэсэн. Тэгээд 6 хоногийн дараа тооллого хийхэд нь би 14 хоног дэлгүүрт сууж байсан болохоор тооллогод оролцсон бөгөөд тоолж дуусаад бодоход нь яг 23 сая төгрөгийн бараа материал дутаж байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 45-46 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Ггийн дахин мэдүүлсэн: ...Би “Солонгот” хүнсний дэлгүүрт 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ажилд ороод бараа өрөгч, цэвэрлэгчийн ажил хийж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажлаа хүлээлгэж өгөөд гарсан. Би сарын цалин гэж 300.000 төгрөг авдаг байсан. Дэлгүүрийн эзэн Ц барааг тоолж бараа дутсан тохиолдолд би төлөх үүрэг хүлээдэггүй. Надад хамаагүй. Би зөвхөн бараа өрж, цэвэрлэгээ хийх үүрэгтэй ажиллаж байсан юм. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Ц энэ машиныг намайг ажилд ороогүй байхад худалдаж авч байсан. Урьд өмнө нь машинтай байгаагүй. Би “Солонгот” дэлгүүрээс зээлээр бараа аваад хугацаанд нь төлдөг байсан. Сүүлд зээлээр 657.400 төгрөгийн бараа авсан байгаа. Би 10 сарын цалингаа аваагүй байгаа. Цалингаараа төлөөд үлдэгдэл мөнгийг нь хугацаанд нь төлнө гэж бодож байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 47 хуу
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Батчимэгийн мэдүүлсэн: ...Т.Цтой найзууд болоод удаж байна. 2013 оноос хойш найзалж, нөхөрлөж байна. Т.Ц нь ам бүл дөрвүүлээ бөгөөд нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь Улаанбаатар хотод барилгын ажил хийж байгаа. Т.Ц өөрөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суудаг. Гэхдээ одоо Архангай аймгийн Цахир суманд түр оршин сууж байгаа. Т.Ц нь айлын 6 дахь хүүхдийн 5 дахь хүүхэд шиг санагдаж байна. Аймаг сум хоёрын хооронд ирэн, очин амьдарч байгаа. Одоогоор ажилгүй байгаа. Т.Ц өмнө нь Архангай аймгийн Цахир суманд хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас гарсан гэж байсан. Т.Ц нь шударга зантай, хүнд хэлэх гэсэн үгээ хэлчихдэг, хүн гомдоогоод байхааргүй хүн гэж би үнэлдэг. Гэр бүл нь эвсэг гэж боддог. Амьдрахын төлөө зүтгэж яваа эмэгтэй хүн байгаа юм. Ц дэлгүүрт ажиллахаасаа өмнө ажил төрөл гэх зүйл хийж байгаагүй. Гэртээ хүүхдүүдээ асарч сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах ажлыг хийдэг байсан. Надад хэрэг, зөрчилд холбогдсон талаар юм сонсогдоогүй бөгөөд холбогдоогүй гэж бодож байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 48-50 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Гын мэдүүлсэн: ...Би Т.Цг багаас нь буюу хүүхэд байхаас нь сайн мэднэ. Хүүхэд нас нь Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багт мал маллаж өссөн. Хангай суманд 10 жилийн сургууль төгссөн. Сургуулиа төгсөөд аймгийн төвд ирээд нөхөр Хтой танилцаад одоо 2 хүүхдийн хамт амьдарч байна. Нөхөр нь Улаанбаатар хотод барилгын компанид туслах ажилчнаар ажиллаж байгаа. Ц одоогоор ажилгүй байгаа. Өмнө нь Ц миний мэдэхээр 2018-2019 онуудад Архангай аймгийн Цахир суманд дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан. Зан байдлын хувьд төлөв даруу, хүний үгнээс гардаггүй хүн байгаа юм. Ц нь малчин байсан. Улаанбаатар хотод барилгын газарт ажиллаж байсан. Тэгээд Архангай аймгийн Цахир суманд худалдагчаар ажилласан. Би тэр талаар мэдэхгүй байна. Хэрэг зөрчилд холбогдож байгаагүй санагдаж байна. Ц нь Архангай аймгийн Цахир суманд дэлгүүрт худалдагчаар ажиллахдаа дэлгүүрийн эзэнд бараа дутаасан асуудал сонсогдсон. Тэрнээс өөр өр ширний асуудал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 51-53 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Эы мэдүүлсэн: ...Миний мэдэхийн Ц нь 2018-2019 оны хооронд Архангай аймгийн Цахир сумын төвд байрлах “Солонгот” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. 2019 оны 10 дугаар сард шиг санагдаж байна, манай бэр эгч Ч.Ц нь дэлгүүрийн тооллого нарийн гарч өгөхгүй байна, дэлгүүрийн барааг хамт тоололцоод өгөөч гэсний дагуу дэлгүүрийн барааг тоололцож өгсөн. Дэлгүүрийн бараа тоолох явцад 20 гаруй сая төгрөгийн бараа дутаад байна гэж байсан. Бараа дутсан шалтгаан нь дэлгүүрийн бараа бичиж хүлээлцдэг дэвтрийн хуудсыг урсан байсан. Би барааг нэг бүрчлэн гараар барьж дэвтэрт тэмдэглэл бичиж тооллогын үйл ажиллагааг явуулсан. “Солонгот” дэлгүүр нь олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа болохоор яг ямар бараа бүтээгдэхүүнээс хичнээнийг дутсаныг нарийн мэдэхгүй байна. Би дэлгүүр нэг л өдөр ажилласан бөгөөд цаашид юу болсныг сайн мэдэхгүй байна. Дэлгүүрийн бараа тоолж дуусаад 20 гаруй сая төгрөг дутлаа гээд Ч.Ц, Т.Ц 2 хоорондоо маргаан хийгээд байсан. Тэгснээ Ц бараа бичдэг дэвтрээсээ хуудас урснаа зөвшөөрөөд, уучлалт гуйгаад дутсан бараагаа барагдуулъя гээд гуйгаад байсан. Одоо дутсан бараагаа тань руу шилжүүлье гээд утсаар яриад байсан. Тухайн үед Ц, Ц 2 хоорондоо маш их маргалдаж, уурлаж уцаарласан, цагдаад өгнө, энэ, тэр гээд юм яриад байсан бөгөөд Т.Ц нь битгий цагдаад өгөөрэй гээд гуйгаад байсан. Т.Ц нь бараа бичиж хүлээлцдэг байсан дэвтрээсээ 2 ширхэг хуудас урснаа хүлээн зөвшөөрч Ч.Цид миний хажууд хүлээлгэн өгсөн. Би яг хэдэн төгрөгийг хэрхэн, яаж, дутаасан, хэзээ дутаасныг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 193-195 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Нгийн мэдүүлсэн: ...Т.Ц нь 2018 оноос 2019 оны хооронд 2 жил Архангай аймгийн Цахир сумын төвд байрлах “Солонгот” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Би Ч.Цийн дэлгүүрт 2019 оны 10 дугаар сард ажилд орох гээд дэлгүүрийн бараа тоололцсон. Тухайн үед Т.Ц нь бараа дутаасан, ажлаа өгөх гэж байгаа гэж байсан. Тэгээд дэлгүүрийн барааг нь хамт тоололцсон. Би хэдэн төгрөгийн үнэ өртөгтэй бараа дутаасан нарийн асуудлыг нь мэдэхгүй байна. Тухайн үед Ч.Ц, Т.Ц 2 дэлгүүртээ маргалдаад байсан. Дэлгүүрийн бараа хүлээлцэж байхад бараа дутаалаа гээд Ч.Ц, Т.Ц 2 нилээн маргалдаад байснаа Т.Ц нь дэлгүүрийн бараа бичсэн байсан дэвтрээс 2 ширхэг хуудсыг гаргаж өгсөн. Тэгээд Ч.Ц бусад хуудас нь хаана байна гээд нэхээд байсан. Өөр дэвтрийн хуудас гаргаж өгөөгүй. Т.Ц нь дутсан бараагаа бүгдийг нь төлье, цагдаад битгий хэлээрэй гээд гуйгаад байсан бөгөөд бараа дутааснаа хүлээн зөвшөөрөөд мөнгө, төгрөг шилжүүлье гээд байсан. Хэдэн төгрөг дутаасныг нь мэдэхгүй байна. Т.Ц нь 2 ширхэг дэвтрийн хуудас урснаа хүлээн зөвшөөрч Ч.Цид гаргаж өгсөн. Өөр хуудас гаргаж өгөөгүй. Би Т.Цг хэдэн төгрөгийн бараа дутаасныг нь мэдэхгүй байна. Бараа дутаахын хувьд дутаасан гэж бодож байна. “Солонгот” нэртэй дэлгүүр нь 8 нэрийн бараа бүтээгдэхүүн зардаг учир бараа бүрийг нэг бүрчлэн хэлж мэдэхгүй байна. Дэлгүүрт зардаг бүх л юм байдаг...гэх мэдүүлэг /1хх-ийн 196-198 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Дгийн мэдүүлсэн: ...Т.Ц гэх хүүхэн Архангай аймгийн Цахир сумын төвд байрлах “Солонгот” дэлгүүр 2 жил ажилласан санагдаж байна. 2019 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, Ч.Ц дэлгүүрт тооллого явуулах хэрэгтэй байна хүн хүч хэрэгтэй байна, та хүрээд ирээч гэж гуйгаад тухайн үед нэг өдөр ажилласан. Би барааны дэвтэр, бараа бүтээгдэхүүний нэг бүрийн үнийг дэвтэр дээр бичээд ард нь үнийн дүнг, тоотой нь бичих ажлыг хийсэн. Тооллого өглөөний 10 цагт эхлээд шөнийн 00:00 цагийн үед дууссан. Тооллогоор 100 гаруй сая төгрөг дутаад байна гээд байсан бөгөөд ямар бараа бүтээгдэхүүнээс хичнээнийг нь дутсаныг нь мэдэхгүй байна. Тухайн үед Ч.Ц, Т.Ц 2 маргалдаад байснаа Т.Ц нь 2 ширхэг дэвтрийн хуудас урсан гээд Ч.Цид гаргаж өгсөн. Тухайн үед бараа бүтээгдэхүүн дутааснаа хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйгаад байсан бөгөөд байгаа мөнгөө өгье гээд байсан. Цагдаа, шүүхэд битгий л хэлээрэй гээд гуйгаад байсан. Тэгснээ байгаа мөнгөө шилжүүлье гээд утсаа барьж гуйгаад байсан. Тэгснээ яасан юм бүү мэд мөнгө шилжүүлэхээ болчихсон. Тэгээд орой болчихсон байсан болохоор би хариад амарсан. Ч.Цийн бараа хүлээлцдэг дэвтрээс нь 10 гаруй хуудас алга болчихсон байна, урчихсан байна гээд байсан. Т.Ц нь 2 хуудас урсан гээд 2 ширхэг бараа бичсэн хуудас гаргаж өгсөн. Бусад хуудсыг нь яасныг мэдэхгүй байна, таныг ямар ч л байсан өргүй болгож өгнө гээд гуйгаад байсан. Т.Цгийн урсан дэвтэр нилээн зузаан дэвтэр байсан. Би тухайн үед харж байсан бөгөөд ямар өнгөтэй, юу гэж хаягласан дэвтэр байсныг нь мэдэхгүй байна. хажуугаас нь харж байсан. Би тухайн үед Т.Цг яаж байгаа хүүхэд вэ, эзнийхээ юмыг хамаагүй урж яаж байгаа юм гэхэд харин тиймээ, би тэнэгээсээ боллоо гээд гэмшээд байсан. Тухайн үед Ч.Ц 2 хуудас нь чамд байгаа юм байна, бусад нь хаана байна гээд нэхээд байсан. Би өөр зүйлийг мэдэхгүй байна. Т.Ц нь 2 ширхэг дэвтрийн хуудас урснаа хүлээн зөвшөөрч Ч.Цид гаргаж өгсөн. Тухайн үед Ч.Ц нь Т.Цд хандаж хэлэхдээ чиний дутаасан бараа нийт 100 гаруй сая төгрөг болж байна гээд загнаад байсан. Т.Цгийн урсан гээд 2 ширхэг гаргаж өгсөн хуудас дээр 20 гаруй сая төгрөгийн бараа бичигдсэн байсан. “Солонгот” дэлгүүр нь 8 нэрийн бараа бүтээгдэхүүн зардаг. Тухайн үед мөнгө шилжүүлээгүй. Нэг ч төгрөг өгөөгүй гэж байсан. Дараа нь Ч.Ц нь тухайн үед 20 гаруй сая төгрөг шилжүүлье гэхэд шилжүүлээгүй, авчихдаг байж гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 199-202 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Хгийн мэдүүлсэн: ...Ч.Ц гэх хүнийг утсаар ярьж таньдаг болсон. Манай 9 дүгээр лангуунаас бараа, материал худалдаж авч байгаа. Миний мэдэхийн 5 дахь жилдээ харьцаж, хамтран ажиллаж байгаа. Бид нар Ц гэх хүнтэй олон жил харьцаж, бараа, материалыг нь захисан унаанд нь тавиад явуулдаг байсан. Тэр дор нь утас руу нь залгахаар мөнгийг нь данс руу шилжүүлчихдэг байсан. Падааны эх хувийг авч үлддэггүй юм. Зөвхөн өөрт нь өгөөд явуулчихдаг байсан. Манайх олон хүнтэй харьцдаг байсан учир тэр болгон падааны эх хувийг авч үлдээд байдаггүй юм. Ц гэх хүн төлбөр тооцоогоо тухай бүр нь хийдэг учраас төлбөр тооцооны асуудал байхгүй. 2018, 2019 онд олон удаа авсан. Би тэд, эд гэж хэлж мэдэхгүй байна. Сард 1-2 удаа, баяр ёслолоор их хэмжээгээр татан авдаг. Манайх худалдагч нарт бараа, материал худалдсан талаар баримт үлдээгүй, нэгдсэн программ байхгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан байнга худалдаж авдаг. Манайх хиам, өндөг, огурци, салад, сүү, тараг, кимчи, тахианы мах, есийн тос, хөргөгчийн бараанууд, жижиглэнгийн бараанууд зардаг юм. Ц гэх хүн нь өндөр өртгөөр бараа татдаг бөгөөд 1 сая гаруй төгрөгөөр сард татдаг юм. Бид нар захиалсан барааг захисан унаа тэргэнд нь тавиад өгдөг юм. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн падааны дээд буланд 3 гэсэн дугаарыг дугуйлсан баримт мөн байна. Уг баримтад хиам, өндөг, кимчи, элэгний нухаш зэрэг 846.080 төгрөгийн бараа авсан байна. Дараагийн баримтад падаанд дээд буланд 14 гэсэн дугаартай хар өнгийн балаар дугуйлсан 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хиам, өндөг, огурци, салат зэрэг 1.673.600 төгрөгийн бараа, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр огурци, есийн тос, компотууд, майонез, хиам,сүү зэрэг 1.580.400 төгрөгийн бараанууд худалдан авсан байна. Өөр падаан байхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 233-238 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чы мэдүүлсэн: ...Би Ц гэх хүнийг олон жилийн өмнө таньдаг юм. Манай лангуунаас бараа, материал байнга худалдан авдаг, хамтарч ажилладаг хүн байгаа юм. Хамтарч ажиллаад 15 жил орчим болсон байх. Ц нь ихэнхдээ утсаар холбогдоод бараагаа захиалаад захисан барааг нь унаанд тавиад явуулчихдаг юм. Би харилцагч нартаа падаан авч үлддэггүй, өөрт нь зөвхөн падаан бичиж явуулдаг. Мөнгийг нь цаг тухай бүр нь данс руу нь шилжүүлдэг юм. Олон жил харилцаж байгаа болохоор бараагаа өгөөд явуулчихдаг юм. Падаан авч үлддэггүй юм. Манайх гурил, будаа, элсэн чихэр, гоймон, есийн тос зэрэг бүтээгдэхүүн зардаг. Ц нь сар болгон гурил, будаа татдаг байсан. Баяр ёслолын үеэр их хэмжээгээр татдаг байсан. Унаа тэрэгний бололцоогоос шалтгаалж бараа бүтээгдэхүүн авдаг юм. Би яг хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн гэж хэлж мэдэхгүй байна. Дундажаар 3.500.000-4.000.000 төгрөгийн бараа авдаг юм. Ч.Ц нь “07/24-Ц 86-54 УНЯ” гэсэн дэвтрийн хуудас дээр бичсэн барааг худалдаж авсан байна. Уг падаанд гурил, будаа, гоймон аваад нийт 3.890.500 төгрөг болсон падаан мөн байна. Миний өөрийн гар бичмэл байна. Уг падааны дээд хэсэгт 2 гэсэн тоог хар өнгийн бэхээр бичиж дугуйлсан байна. Дараагийн хуудсанд 4 гэсэн дугаарыг бичсэн падааныг миний хувийн тэмдэглэлийн дэвтэрт бичсэнийг канондож авсан байна. Уг дэвтэр 11/02 гэсэн тал гарсан бичигтэй, он тавиагүй байна. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байх 2.540.000 төгрөгийн гурил авсан миний гар бичмэл байна. Дараагийнх нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр контейнер 116 74-27 АРХ гэсэн тээврийн хэрэгсэлд гурил, будаа, элсэн чихэр, тос зэргийг хийж, 6.282.300 төгрөг авсан байна. Уг падааныг хар өнгийн бэхээр 35 гэж дугаарласан байна. Дараагийн падаанд 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 32-05 гэсэн дугаартай тээврийн хэрэгсэлд мөн гурил, будаа, масло, давс зэрэг нийт 1.604.200 төгрөгийн бараа авсан баримтыг мөн дэвтрээс хуулбарлаж авсан баримт байна. Өөр манайхаас авсан баримт байхгүй байна. Дахиад баримт үлдээсэн байна. 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр элсэн чихэр, гурил, нийт 2.895.000 төгрөгийн бараа, 18 гэсэн баримт дээр байна. Дараагийнх нь 28 гэсэн дугаар дээр нийт 7.165.600 төгрөгийн бараа аваад 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ачуулсан байна. Уг баримтаас харахад 3.000.000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дансаар шилжүүлсэн харагдаж байна. Өөр баримт байхгүй байна. Ц нь төлбөрийн үлдэгдэл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 239-245 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд шинжээч А.Бын мэдүүлсэн: ...Иргэн Ч.Цийн хөтөлж байгаа иргэн Т.Цд хүлээлгэн өгсөн барааны бүртгэлийн дэвтрүүдээс тусад нь 42 ширхэг баримт өгсөн. Энэ баримтад хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг байхгүй байсан тул өгсөн, авсан барааны тооцоонд оруулаагүй. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.2 дугаар зүйл, 13.4 дүгээр зүйл, Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалаар батлагдсан журмаар бол барааны орлого зарлагын бүх баримтууд тухайн байгууллагын дарга, санхүүгийн ажилтны гарын үсгээр баталгаажсан байх ёстой. Ийм учраас эдгээр баримтуудыг тооцоонд оруулах боломжгүй гэж үзсэн. Эдгээр баримтууд нь иргэн Ч.Ц, иргэн Т.Ц нар бараа материалыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэж гарын үсэг зурсан бол нотлох баримтаар үндэслэж тооцоонд оруулж болно...гэх мэдүүлэг /1хх-ийн 82-83 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд шинжээч А.Бын дахин мэдүүлсэн: ...Би 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр №3 дугаартай дүгнэлт гаргасан. Т.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан. Дэлгүүрийн эзэн Ч.Ц Т.Цд бараа өгөхдөө тусгай дэвтэрт барааг жагсаан бичиж өгдөг, Т.Ц хүлээн авахдаа мөн дэвтэрт бичиж тэмдэглэдэг байсан. Гэхдээ хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гарын үсэг зурдаггүй. Анх Т.Цг ажилд ороход нь 58.429.445 төгрөгийн бараа материал хүлээлгэн өгсөн. Т.Цд дэлгүүрийн эзэн Ч.Ц хүлээлгэн өгсөн энэ дүн дэлгүүрийн эзэн болон худалдагчийн дэвтэрт бичсэн дүнтэй тохирч байгаа. Мөн Т.Цгоос Ц.Цид өгсөн бэлэн мөнгөний дүн \560.233.310\ тохирч байгаа. Мөн Т.Цгийн бараанаас актлагдсан хэвийн хорогдлоос хассан барааны дүн тохирч байгаа. Мөн Т.Ц ажлаас гарах үеийн барааны дүн тохирч байгаа. Ийм учраас Ч.Ц болон Т.Ц нарын хөтөлж байгаа дэвтэрт бичигдсэн барааны дүн Ч.Цид өгсөн дүн, хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн барааны дүнг үндэслэн Т.Цгийн тооцоог бодох боломжтой гэж үзсэн бөгөөд тооцоо бодолтоор 32.471.201 төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.2, 13.4-д заасны дагуу ”Аж ахуйн нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна”, 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” гэж заасан байна. Түүнчлэн МУ-ын Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг нөхөх зааварт “Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас ирсэн болон ... зүйлийг орлого болгоход эд хариуцагч нар дагалдан ирсэн бичиг баримтыг үндэслэн орлогын баримт /НХМаягт БМ-2/-г 2 хувь бичнэ, бараа материал үнэ бүхий зүйлийг худалдан авагч байгууллагад ачуулах, нэг агуулах, эд хариуцагч, нярваас нөгөөд шилжүүлэхэд зарлагын баримт /НХМаягт БМ-7/-ыг 2 хувь бичнэ, Аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийн бодлогын баримт бичигт заасны дагуу тооллого явуулна, тооллогын бүртгэл /НХМаягт БМ-8/-Г 2 хувь үйлдэж байгууллагын удирдлагад танилцуулж, тооллогын дарга, гишүүд, эд хариуцагч гарын үсэг зурна гэж заасан байдаг тул Ч.Цаас Т.Цд хүлээлгэн өгсөн гэж байгаа 42 ширхэг падаанаар бичсэн 83.333.300 төгрөгийн барааг Т.Цгийн тооцоонд оруулаагүй болно...гэх мэдүүлэг /1хх-ийн 86-88 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Хгийн мэдүүлсэн: ...Ц гэх хүнийг утсаар ярьж таньдаг болсон. Манай 9 дүгээр лангуунаас бараа материал худалдаж авч байгаа. Миний мэдэхийн 5 дахь жилдээ харьцаж, хамтран ажиллаж байгаа. Бид нар Цэнд- А гэх хүнтэй олон жил харьцаж байгаа, бараа, материал захисан унаанд нь тавиад явуулдаг байсан. Тэр нь дор нь утас руу нь залгахаар мөнгийг нь данс руу шилжүүлдэг байсан. Падааны эх хувийг авч үлддэггүй юм. Зөвхөн өөрт нь өгөөд явуулчихдаг байсан. Манайх олон хүнтэй харьцдаг байсан учир тэр болгон падааны эх хувийг авч үлдээд байдаггүй. Ц гэх хүн тухай бүр нь төлбөр тооцоогоо хийдэг байсан учраас төлбөр, тооцооны асуудал байхгүй. 2018, 2019 онд олон удаа бараа авч байсан. Би тэд, эд гэж хэлж мэдэхгүй байна. Сард 1-2 удаа баяр ёслолын үеэр их хэмжээгээр татан авдаг. Манайх худалдагч нар бараа, материал худалдсан талаар баримт үлдээгүй, нэгдсэн программ байхгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан байнга худалдан авдаг. Манайх хиам, өндөг, огурци, салад, сүү, тараг, алим, тахианы мах, есийн тос, хөргөгчийн бараанууд, жижиглэнгийн бараанууд зардаг юм. Ц гэх хүн нь өндөр өртгөөр бараа татдаг. 1 сая гаруй төгрөгөөр сард татдаг юм. Бид нар захиалсан барааг нь захисан унаанд нь тавиад өгдөг юм. 2018 оны 11 дүгээр сарын 18-нд падааны дээд буланд 3 гэсэн дугаарт дугуйлсан баримт мөн байна. Уг баримтад хиам, өндөг, кимчи, элэгний нухаш зэрэг 846.080 төгрөгийн бараа авсан байна, дараагийн баримтад падаанд дээд буланд 14 гэсэн дугаартай хар өнгийн талаар дугуйлсан 2019 оны 03 дугаар сарын 03-нд хиам, өндөг, огурци, салат зэрэг 1.673.600 төгрөгийн бараа, 2019 оны 08 дугаар сарын 15-нд огурци, есийн тос, компотууд, майонез, хиам, сүү зэрэг 1.580.400 төгрөгийн бараанууд худалдаж авсан байна. Өөр падаан байхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 233-238 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Тийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Цахир суманд үйл ажиллагаа явуулж байгаа Ц гэх хүнийг танина.. А гэдгээр нь мэднэ. Утсаар байнга холбогдож бараа захиалдаг байсан. Төрөл садны холбоо байхгүй. Ц нь Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” дэлгүүрийн өргөтгөлөөс сар болгон архи, пиво 2.000.000- 800.000 төгрөгийн хооронд худалдан авдаг байсан. 99333023 гэсэн утсаар залгаж захиалдаг байсан бөгөөд бараанд падаан бичиж эх хувийг нь явуулаад нэг хувийг нь өөртөө авч үлддэг. Хортой цаасан дээр бичдэг байсан. Би 2018, 2019 онд нийт хэдэн удаа, хэдэн төгрөгийн бараа авсныг нарийвчлан мэдэхгүй байна. Одоо Нарантуул захад байрлах Сансар-10, салбар нь татан буугдаад Сансар-9 гэсэн салбарт ажиллаж байна. Таны үзүүлсэн баримтууд дотор 2019.04.26-ны өдрийн 16:01:09 цагт Сансар салбараас архи, пиво нийлээд 3.215.820 төгрөгийн барааг 19 гэсэн дугаар дугаарласан баримт, 2019.05.26-нд архи, пиво нийлээд 18 төрлийн бараа нийт 3.656.930 төгрөгийн барааг авсан байна. Уг баримтыг 29 гэсэн дугаараар дугаарласан хар өнгийн бэхээр дугуйлсан байна. Дараагийнх нь “Алтан жолоо трейд” ХХК-ний Сансар-10 гэсэн зарлагын баримтад Цийн нөхөр Эын нэрээр нийт 5.608.080 төгрөгийн архи, пивоны баримтыг 33, 34 гэсэн дугаараар дугаарлаж 74-27 УБД гэсэн машинд ачуулсан. Миний өөрийн гараар шивсэн /бичсэн/ баримт нийт 12.480.830 төгрөгийн бараа авсан баримт байна. Одоо Нарантуул Сансар-9 салбар татан буугдсан учир өмнөх оны баримтууд татан буугдсан. Тэр үеийн ажилчдаас зарим нь гарсан. Ц гэх хүн дансаар дамжуулаад хийдэг байсан. Надад одоо баримт гэх зүйл байхгүй. Тухай бүрд нь баримтыг нь өгчихдөг юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 246-250 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Нийн мэдүүлсэн: ...Би Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөл 181 дүгээр лангуу, агуулахад талх, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагааг 20 орчим жил явуулж байна. Би Архангай аймгийн Цахир суманд байх Ц гэж дууддаг хүнтэй 10 орчим жил хамтран ажиллаж байна. Ц 2018, 2019 онуудад манайхаас гурилан бүтээгдэхүүн худалдан авсан. Сард 1-2 удаа тогтмол авахдаа 800.000-1.400.000 төгрөгийн бүтээгдэхүүн авдаг. Би худалдан авагч нартаа бараа бүтээгдэхүүн тоо ширхэг, үнийн дүнгээр нь бичиж захисан. Унаа тэргэнд нь тавиад явуулчихдаг ба өөрөө дэвтэр дээр үнийн дүнг нь бичээд авчихдаг юм. Надад одоо 2018, 2019 оны дэвтрүүд байхгүй байна. Таны үзүүлсэн баримт дотор 2018, 2019 онд авсан нь байхгүй байна. Гурилан бүтээгдэхүүн 10 дугаар сарын 27-ны өдөр нийт 1.144.600 төгрөгийн бүтээгдэхүүн авсан дэвтрийн хуудас байна. Уг хуудсанд өөрийн гараар бичилт хийсэн байна. Дараагийнх нь 12 дугаар сарын 02-нд гурилан бүтээгдэхүүн 30 хэсэг 30 хайрцагт хийгээд 84-45 гэсэн тээврийн хэрэгсэлд нийт 1.257.500 төгрөгийн бүтээгдэхүүнтэй дэвтрийн хуудас байна. Уг дэвтрийн хуудасны дээд буланд 5 гэсэн дугаартай хар өнгийн бэхээр дугуйлсан баримт байна. Өөр баримт байхгүй байна. Ц нь 2019 оны намар санагдаж байна, таны явуулсан баримт байхгүй байна, таны явуулсан баримт байхгүй байна. Өөрт үлдээсэн баримтыг их хувиар нь явуулаач гэж асуусан. Тэгээд ч би өөрийнхөө дэвтрийн хуудаснаас урж явуулж байсан юм. Би сард 96 хуудастай дэвтрийг бичиж дуусгаад төлбөр, тооцоо байхгүй болохоор нь шууд устгаж, шатаадаг юм. Надад хуучин оны дэвтрүүд байхгүй байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 01-06 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Ггийн дахин мэдүүлсэн: ...Миний эгч Ц нь “Солонго” нэртэй дэлгүүрт 2018 оны хавраас 2019 оны намар хүртэл худалдагчаар ажиллаж байсан бөгөөд би хэдэн сарын хэднээс хэдний хооронд худалдагчаар ажиллаж байсныг нь мэдэхгүй байна. Би нарийн асуудлыг нь мэдэхгүй байна. 2019 оны 10 дугаар сард шиг санагдаж байна, дэлгүүрийн бараа тоолж байгаад их хэмжээгээр дутаасан гээд цагдаагаар шалгагдаад байсан. Би тусдаа аж амьдралтай болохоор хэдэн төгрөгийн, ямар бараа бүтээгдэхүүн дутаасныг нь мэдэхгүй. Би тухайн 2019 оны 05 дугаар сарын сүүлээр Ц эгчийн дэлгүүрт үйлчлэгчээр ажилд ороод Ц эгчийг дэлгүүрийн бараа дутаасан гээд хэрүүл, маргаан болох үед ажлаас хамт гарсан. Би бичиг үсэг бага зэрэг мэддэг бөгөөд тоондоо муу учир дэлгүүрийн барааны тоос шороог нь арчиж зүлгэх, шал угаах, барааг лангуун дээр нь өрөх ажил хийдэг байсан. Тэрнээс биш данс тооцоо, бараа бүтээгдэхүүн хүлээж авах ажилд оролцдоггүй байсан. Т.Ц эгч болон Ч.Ц эгч дэлгүүрт бараа ирэхдээ дэвтэр дээр ирсэн бараагаа зэрэг бичээд, падаантайгаа тулгаад байдаг байсан. Би ямар дэвтэр дээр, хичнээн тоо ширхгийг бичиж хэрхэн хүлээж авдаг байсныг мэдэхгүй. Би зөвхөн лангуун дээр бараа өрж, бараануудын тоос шороог нь арчиж цэвэрлэх, шал угаах л үүрэгтэй байсан. Намайг ажлаас гарах үед Ц эгч тооцооны дэвтэр урсан гээд хэрүүл хийгээд байсан. Ц эгч намайг бодвол 8 дугаар анги төгссөн учир мөнгө төгрөг, тооцоо хийх тал дээр сайн байдаг. Би мөнгө төгрөг тооцоо тал дээрээ муу. Тийм учраас мэдэхгүй зүйл рүүгээ огт оролцдоггүй. Би тэрийг мэдэхгүй байна. Т.Ц эгч болон нөхөр А.Х хоёрт “Приүс-10” маркийн машин байдаг бөгөөд уг машины номерыг нь мэдэхгүй байна. Уг машиныг 2017 онд хүнээс худалдаж авсан гэсэн. Ц эгч дэлгүүрт ажилд орохдоо уг машиныг авчраагүй байсан. Гэхдээ өмнө нь худалдаад авчихсан байсан гэсэн. Би хэрхэн, яаж худалдаж авсныг нь мэдэхгүй байна. Тусдаа амьдралтай болохоор нарийн ширийн асуудлыг нь мэдэхгүй. Одоо Ц эгч болон Х ах нар өөрсдөө унаж байгаа. Хэний нэр дээр бүртгэлтэй байдгийг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 138-140 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Ггийн дахин мэдүүлсэн: ...Цахир суманд Ц эгчийн гэр нь нүүж ирээгүй. Өөрөө ирж манайд сууж ажил хийдэг байхдаа надад хандаж чи өөрийнхөө нэр дээр данс нээлгээд виза карт захиалаад аваад өгөөч гэхээр нь би Хаан банкны 5048083619 гэсэн дансыг өөрийн нэр дээр нээлгэж шинээр виза карт захиалж өгсөн. Ц эгч тэр картыг ашиглаж байсан ба машиныхаа үнийг шилжүүлж өгсөн байлгүй тухайн үед Ц эгч картыг ашигладаг байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 189-190 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ггийн мэдүүлсэн: ...Манайх 2018 оны 04 дүгээр сард санагдаж байна, Т.Ц гэх хүнд “Приус-10” маркийн 51-40 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдаж байсан. Тухайн машины мөнгийг тухайн сардаа миний дансанд шилжүүлж байсан санагдаж байна. Манайх тухайн машиныг 4.5-5 сая төгрөгөөр зарсан санагдаж байна. Үнийн дүнг нь мартчихсан байна. Дансны хуулгаа харвал мэдэх байх. Тухайн машин нь манай хамаатны хүний нэр дээр бүртгэлтэй байгаа байх, шилжүүлэг хийгдээгүй санагдаж байна, манайх тухайн үед нэг жил унаад зарсан, өмнөх хүн хэзээ авсныг нь мэдэхгүй байна. Манайхыг машин зарахад Т.Цг хаана, юу хийж байсныг санахгүй байна, одоо 3 жил болсон учир санахгүй байна. Дараа нь ямар ч байсан Т.Ц нь Э, Ц хоёрын дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Одоо мэдэхгүй байна. Би Т.Ц гэх хүнтэй уулзаагүй удаж байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 143-144 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мийн мэдүүлсэн: ...Би тус “Солонго” дэлгүүрт 2018 оны 09 дүгээр сард хичээл цуглах үеэр мотоциклийн сэлбэгийн тасагт худалдагчаар ажилд орсон. Тухайн үед Т.Ц нь супер маркетын өөрөө үйлчлэгч тасагт худалдагчаар ажиллаж байсан. Бид нар дэлгүүрийн эзэмшигч Ц эгчид дууссан бараа бүтээгдэхүүний нэр төрлийг бичиж өгөөд Ц эгч захиалгын төлбөр тооцоог хийгээд Улаанбаатар хотоос бараа ирэхээр тус тусын тасгийн худалдагч нар өөрсдөө хариуцаж авдаг байсан. Одоо ч энэ жишгээр явж байгаа. “Солонго” нэртэй дэлгүүр нь бөс бараа, гэр ахуй, сэлбэг хэрэгсэлтэй хамт, хүнс гэсэн 3 тасалгаатай, өрөөтэй. Тус тусдаа худалдагч ажилладаг байсан. Бид нар тухайн үеийн захиалсан барааг падааны хамт хариуцсан тасгийн барааны чиглэлээр хүлээж авдаг байсан бөгөөд би хүнсний чиглэлийн болон бөс барааны бараа болон падааныг авдаггүй, тухайн үед өөрсдийн хариуцсан тасгийн барааг худалдагч нь хүлээн авдаг байсан. Тэгээд тухайн үедээ буюу оройноо Ц эгчтэй тулгалт хийж тооцоо боддог байсан. Өөрийн хариуцсан чиглэлийн бараа болон падааныг тухайн тасгийн худалдагч өөрөө хүлээн авдаг байсан. Бид нар дараа нь тус тусдаа тооцоо хийдэг бөгөөд бусад тасагт ирсэн барааг өөр тасгийн худалдагч огт хүлээн авдаггүй байсан. Ц эгч, түүний нөхөр нь барааг падааны хамт хүлээн авахад оролцдоггүй байсан. Би нөгөө тасгуудад хэдэн ширхэг тоо хэмжээтэй бараа ирснийг мэддэггүй байсан. Тухайн үед Ц эгч миний барааг 2 сар болоод нэг тоолдог байсан. Хүнсний бараа ойр ойрхон тоолдог байсан. Ц нь анх худалдагчаар ажилд орохдоо ямар нэгэн машин байхгүй байж байгаад дараа нь “Приус-10” маркийн СЭҮ гэсэн машин авсан байсан. Би тухайн үед Сэлэнгэ аймгийн дугаартай машин авсан байна даа гэж бодож байсан. Тоог нь сайн санахгүй байна. Уг машиныг хэрхэн, хаанаас, яаж худалдаж авсныг мэдэхгүй. Цгийн машин хааяа сумын төвд явж харагддаг бөгөөд СЭҮ гэсэн серитэй болохоор содон харагддаг. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 147-149 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сгийн мэдүүлсэн: ...Би анх “Солонго” дэлгүүрт 2016-2017 оны хооронд ажиллаж байгаад, 2020 оны 05 дугаар сараас одоог хүртэл бөс барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байна. Тус “Солонго” нэртэй дэлгүүр нь бөс бараа болон гэр ахуй, сэлбэг хэрэгсэл, хүнс хэсэг 3 тасагтай бөгөөд тусдаа худалдагчтай. Худалдагч бүр өөрийн тасагт ирсэн бараа бүтээгдэхүүнийг падааны хамт хүлээн авч тулгалт хийж, дэвтэр дээр ирсэн бараагаа падаанаар тулгаж, 2 хувь бичээд дараа нь тооцоо хийдэг. Би хүнс болон гэр ахуй дээр ирсэн барааг падааны хамт огт хүлээж авдаггүй байсан. Одоо ч энэ зарчмаар ажиллаж байгаа. Өмнө ч гэсэн ингэж ажиллаж байсан. Би тухайн 2 тасагт хичнээн хэмжээтэй бараа ирдгийг мэдэхгүй. Би тухайн үед Т.Цтой хамт ажиллаж байгаагүй учир мэдэхгүй байна. Одоогийн байдлаар 3 тасагт ирсэн барааг тухайн тасгийн худалдагч нар нь өөрсдөө хүлээн авдаг. Бие биеийнхээ тасгийн барааг огт хүлээн авдаггүй юм. Миний хариуцсан барааг сар болгон тоолох боломжгүй, метрийн бараа ихтэй учир сар болгон тоолоод байхад хэцүү байдаг учраас 2-3 сар болоод тоолдог. Харин хүнс болон гэр ахуй барааг сар болгон нэг бүрчлэн тоолдог...гэх мэдүүлэг /2хх-ийн 152-153 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...2016 онд орж ирсэн шинэ тээврийн хэрэгслийг охиндоо авч өгсөн. Манай хүргэн, охин хоёр Архангай аймагт байдаг бөгөөд тэндээ хүнд зарсан гэж ярьж байсан. Тэрнээс би өөр юм мэдэхгүй байна. Охин Б.Урангэрэлдээ бэлэг болгон өгсөн. Төлбөр, мөнгөний тооцоо байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 210-211 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Цгийн дахин мэдүүлсэн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Цахир сумын төвд байрлах “Солонгот” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилласан. Тухайн үед дэлгүүрийн эзэн болох Ц гэх хүнтэй амаар тохиролцож сарын 700.000 төгрөгөөр хөлсөөр тохирч ажилласан. Ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ, хэлцэл байгуулаагүй. Сар болгон тооллого, тооцоогоо хийдэг байсан. Анх дэлгүүрт худалдагчаар ажиллахдаа 50 гаруй сая төгрөгийн бараа хүлээн авч байсан. Яг хэдэн төгрөгийн бараа хүлээн авснаа сайн санахгүй байна. Тухайн дэлгүүр нь найман нэрийн бараа байсан учир дэлгүүрт байх бүхий зүйл худалдаалдаг байсан. Тухайлбал гурил будаа, чихэр, жимс, ундаа, гоо сайхны бараа, ахуйн бараа гээд бүгдийг нь худалдаалдаг байсан. Тэгээд сар болгон тооцоо хийхэд эхний 2 сар тооцоо нийлдэг байсан, 3 дахь сараас тооцоо бодоход 100 гаруй мянган төгрөгөөр тооцоо зөрж эхэлсэн. Тухайн үед цалингаасаа гүйлгэж нөхөж олгодог байсан. Тэгээд байж байгаад дахин бараагаа тоолоход 23.800.000 гаруй төгрөгийн бараа дутахад Ц нь яахаараа ийм их мөнгөн дүн дутдаг юм бэ гээд над руу орилсон. Тэгээд Цийн нөхөр болох Э нь нэг бүрчлэн нэр төрлөөр нь тоолъё гэж хэлээд дахин тоолоход дахин 23.800.000 гаруй төгрөгийн зөрүү гарч бараа дутсан. Тэгээд надаас дэлгүүрийн эзэн дэлгүүрийнхээ түлхүүрийг хүлээж аваад би тэр дэлгүүр рүү дахиж ороогүй. Ийм асуудал болсон. Би прокурорын тогтоолтой санал нийлэхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө ч яагаад бараа дутсан талаар мэдэхгүй байна. Гайхаад л байна. Би анх дэлгүүрт худалдагчаар орохдоо 96 хуудастай дэвтэр санагдаж байна, уг дэвтэрт хамт сууж байгаад бараануудаа ижил бичиж хүлээж авсан. Хэдэн нэр төрлийн бараа худалдаж авснаа санахгүй байна. Ямар ч байсан Ц эгч бид хоёрын дэвтэрт барааны зөрөө гаргаагүй байсан. Тухайн үед 4 дэвтэр дүүрэн бичиж авч байсан. Би тухайн үед 23.800.000 гаруй төгрөгийн бараа дутахад өөрөө ч мэдэлгүй 2 хуудас 4 нүүрийг урж авсан. Тэгээд тухайн үедээ уучлалт гуйгаад буцаагаад урсан хуудсаа Ц эгчид өгсөн. Тухайн үед сандарч тэвдээд хуудсыг нь урсан. Миний урсан дэвтэр гэрийнх нь хажуу талын өрөөнд ширээн дээр байсан. Би “Солонгот” нэртэй дэлгүүрт бараа дутаагаагүй. Би худалдагчаар ганцаараа л ажиллаж байсан. 2019 оны 07 сард наадмаар Ц эгчийн зөвшөөрлөөр миний төрсөн эгч болох Б нь 14 хоног дэлгүүрт суусан. Энэ үед би овооны наадмаар багуудаар тойрч явж байсан санагдаж байна. Өөр хүн худалдагчаар ажиллаж байгаагүй. Гэрийн эзэн нь өөрөө ажиллаж байгаагүй. Би 2019 оны 11 дүгээр сарын дундуур Ц эгчийн данс руу 2.000.000 /хоёр сая/ төгрөг шилжүүлж байсан. Би худалдагчаар ажиллах хугацаандаа хүнснээс нь хэрэглээндээ 431.300 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг Ц эгчид хэлж байгаад цалингаасаа өгнө гэж авч байсан. Надад дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг тоолоход татгалзаж байсан зүйл байгаагүй. Сарын сүүлээр голдуу бараа тоолдог байсан. Ц эгч нь цалингаа цаг хугацаандаа өгдөг байсан. Цалин өгөхдөө миний хэрэглэсэн хүнсний барааг хасаж бодож өгдөг байсан. Цалин дээр маргадаггүй байсан. Дэлгүүрт орсон тухайн өдрийн орлогоо тухайн өдөртөө багтаагаад өгдөг байсан. Манай нөхрийг Х /АЮ87080311/ гэдэг. Одоогоор Улаанбаатар хотод барилгын ажил хийж байгаа. Намайг Цахир суманд худалдагчаар ажиллах хугацаанд барилгын компанид ажилладаг байсан. Одоогоор би эрхэлсэн ажилгүй. Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн Өртөнт гэх газар хүргэн болох Б гэх айлд байгаа. Манайх Приус-10 маркийн 51-40 СЭҮ улсын дугаартай машинаа Цахир суманд байх Э гэх хүнээс 2018 оны 01 дүгээр сард 4.000.000 төгрөгөөр худалдаж авсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 108-111 хуу/
Ч.Цийн өргөдөл /1хх-ийн 03 хуу/
2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 19 хуу/
Бичгийн баримтууд /1хх-ийн 22-24 хуу/
Ч.Цийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 211 хуу/
Т.Ггийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 229-3хх-ийн 17 хуу/
2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 54-55 хуу/
2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 56-58 хуу/
Ч.Цийн бүртгэлээр байгаа Т.Цгийн хариуцаж байсан барааны тооллого 1/хх-ийн 59-72 хуу/
2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 75-76 хуу/
2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 77-79 хуу/
Архангай аймгийн Улсын Бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1169 тоот лавлагаа /1хх-ийн 160 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 161 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 162 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн, 156, 163 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 212-214, 2хх-ийн 198-206 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 215-218, 2хх-ийн 207 хуу/
Шүүх хуралдаанд шинээр өгсөн “Энх-Өргөө” эмнэлгийн хэт авианы шинжилгээ 1 хуудас, зураг 1 ширхэг зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Архангай аймгийн Цахир сумын төвд байрлах “Солонгот” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох 32.471.201 төгрөгийн үнэ бүхий бараа материал дутааж, хувьдаа завшиж, хохирогч Ч.Цид 32.471.201 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Архангай аймгийн Цахир сумын төвд байрлах “Солонгот” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох 32.471.201 төгрөгийн үнэ бүхий бараа материал дутааж, хувьдаа завшиж, хохирогч Ч.Цид 32.471.201 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Ч.Цийн мэдүүлсэн “Энэ оны 05 дугаар сарын 02-ны өдөр тооллого хийж, тооцоо шахах гэтэл хойрго байдалтай байсан. Тэр өдрөөс хойш 27, 28-ны үед тооцоо шахаж дууссан. 06 дугаар сарын 03-нд дэвтрээрээ тулгаж үзэхэд 537.465 төгрөгийн алдагдалтай тооцоо мөргөсөн. Би цалин болон баяр ёслолын урамшууллаас хасаад суутгаж авсан. Энэ өдрөөс хойш тооллого хийх гэхээр яг тооцоо таарна, тооллого хийж нэг өдрийн ажил алдаж байхаар дүү нь угаасаа найдвартай тооцоо нийлнэ гэж хэлсэн. Тэгээд би 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу хүүхдээ эмчилгээнд авч явсан. 09 дүгээр сарын 24-нд ирэхэд манай худалдагч Ц байхгүй, эгч нь сууж байхаар нь би тооллого хийе гэхэд эгч Б нь би тоолж мэдэхгүй, Цг ирэхээр тоол гэж байсан. Ц 10 дугаар сард ирсэн бөгөөд 10 дугаар сарын 27-ны орой тооллого хийж дуусаад Ц нь би ээж, нөхөр хоёроо аймаг руу хүргэж өгөөд ирье гээд явсан болохоор тооцоо шахаж чадаагүй. 11 дүгээр сарын 02-ны өдөр 10 дугаар сарын тооцоог шахсан. Тэгтэл 25.626.991 төгрөгийн алдагдал гарахаар нь ийм их алдагдал гаргаад гэж хэлсэн чинь юун алдагдал гаргах вэ, бараа нь байгаа биз гээд дуу аялаад гараад яваад өгсөн. Маргааш нь 10 цагийн үед ирсэн. Тэгтэл аймагт байдаг нягтлан эгчтэйгээ ярилаа гээд дэвтрийн цаасан дээр баахан тоо бичээд ирсэн байсан. Би тэр цаас руу нь хараагүй, шууд гэртээ орж дэвтрээ шалгасан чинь хуудас нь 2 хуудас 4 нүүр дутуу байсан. Цг дуудаад чи дэвтрээ гаргаад ир гээд өмнөх 05 дугаар сарын 25-ны өдрийн тооцоог тулгаж үзье гэж дэвтрийг нь авч үзсэн чинь миний дэвтрээс 2 хуудас /4 нүүр/, Цгийн дэвтрээс 20 гаруй хуудас /40 гаруй нүүр/ байхгүй байхаар нь чи 20 гаруй сая төгрөгийн тооцоотой 2 хуудсыг урсан байна гэж хэлсэн чинь хуудас урж авахаар яачихдаг юм гэж хэлээд тоохгүй байхаар нь би цагдаа дуудаж учир байдлаа ольё гэж хэлтэл Ц битгий цагдаа дуудаарай эгч, би ураад авсан юмаа гэж хэлээд 2 хуудас авчирч өгөхөөр нь би айгаад Ггээр дэлгүүрээ хаалгаад гэртээ дагуулаад ороод танай эгч чинь миний дэвтрийн хуудаснаас урж авсан байна, би та нарыг дэлгүүртээ оруулмааргүй байна гэж хэлсэн. Ц намайг уучлаарай бос гэсэн газар чинь босож, суу гэсэн газар чинь сууя, цалингаараа төлж дуусгая, намайг цагдаад битгий өгөөрэй гэж хэлсэн. Би нөхөр Х.Этай ярилцаад 7 хоног ажиллуулахаар болсон бөгөөд би, чи яаж батлах юм гэж хэлсэн чинь баталгаа бичээд батлуулаад ирье гээд явсан. Удалгүй над руу утсаар залгаад хэн дээр, хаана очиж бичиг хийлгэдэг юм гэж асуухаар нь би тамгын газрын дарга хийх байх гэж хэлсэн чинь утсаа салгалгүй пизда, шээс гэж амиа хорлочих юмсан гэж цаанаа хэлээд байсан. Удалгүй нэг бичиг хийлгээд ирсэн. Тэгээд ажиллуулахаар болсон бөгөөд ажиллаж эхлээд 2 дахь хоног дээр нь шөнө 02 цагийн үед дэлгүүрийн хаалга хаагдах чимээгээр би сэрээд цонхоор харахад гэрэлгүй машин дэлгүүрийн үүдэн дээрээс хөдлөөд явсан, цаанаас ирж байсан машины гэрэлд Цгийн машин байна гэж таньсан. Маргаашнаас нь их уцаартай, пизда, шээс гэж үг хэллэг хэлээд байсан. Би Цг дахин дэлгүүрт ажиллаж байх хугацаанд өмнөх дэвтрүүдээ бараа худалдаж авсан дэвтрээ оруулсан дэвтэртэйгээ тулгаад үзэхэд 95 сая орчим төгрөгийн дүнтэй 32 хуудас буюу /64нүүр/ хуудас дутуу байсан. 11 дүгээр сарын 09-нд тооллого хийгээд 18 цагийн үед дуусан бөгөөд тооцоо шахаад 24.038.171 төгрөг дутсан. Өмнөх тооллого дээр 1.528.250 төгрөгийн зээлтэй гэснээ сүүлчийн тооллогоор 4.364.550 төгрөгийн зээл гарч ирсэн. Өмнөх тооллогуудаар үнэн зөв тооцоо хийдэггүй байсан юм байна гэж бодсон. Одоо 20 гаруй сая төгрөгийн бараа дутаасан, энэ юу ч биш, нэг дэвтэр гэхэд л 10 гаруй хуудас дутсан байна гэж хэлсэн чинь Ц та юугаар нотлох юм гэж хэлэхээр нь би наад бараа чинь захиалгаар авсан өдөр, мөнгө шилжүүлсэн өдөр гээд бүгд дэвтэр дээр байгаа, бас компьютер дээр байгаа гэж хэлсэн чинь компьютер харъя гээд байхаар нь дутаасан хуудсыг нь харуулсан чинь өмнөх хуудаснуудыг аваагүй гэсэн. Одоо дутаасан 20 гаруй сая төгрөгөө яг одоо утсаар хийчихье гээд байсан. Би бухимдаад энэ 20 гаруй сая төгрөг юу ч биш, өмнөх урж авсан хуудаснуудыг, тэр их мөнгийг яах гэж байгаа юм гэсэн чинь миний дансанд тэгвэл мөнгө байхгүй гээд мөнгө хийх гээд байснаа больсон. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа, газар дээр нь хэргээ шийдүүлье гэсэн чинь Ц цагдаа битгий дуудаарай би хуудаснууд ураад авсан. Гэхдээ хэдэн хуудас урж авснаа сайн мэдэхгүй байна гэхээр нь би 1 дэвтрээс л лав 10 гаруй хуудас дутуу байна гэсэн чинь тийм, би авсан, би ажлын гэрээ хийгээд хохирлыг чинь барагдуулъя гэсэн”, “Би шинжээчийн гаргасан №03 тоот дүгнэлттэй танилцлаа. Миний 42 ширхэг падаан дээр байгаа барааны үнийн дүнг тооцож гаргаж өгөх боломжгүй байсан юм болов уу. Яагаад үнийн дүнг нь гаргаагүй юм бол гэж бодож байна. Би шинжээчид хүлээлгэж өгсөн барааны дэвтэр 1,2,3, дэвтэр, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөхөд хийсэн барааны тооллогын дэвтэр 1ш, Цгоос орлого хүлээлгэж өгсөн дэвтэр 2 ш, Улаанбаатар хотоос бараа авсан 42 ш падаан, падаан дээрх барааг хуулж бичсэн дэвтэр 1ш, уг барааг орон нутагт борлуулсан үнээр бичсэн дэвтэр 1ш зэрэг нотлох баримтуудыг хүлээлгэн өгсөн. Цгийн өөрөө урсан гэх баримтууд нь шинжээчийн дүгнэлтэд үндэслэл болоогүй байна гэж бодож байна. Би Улаанбаатар хотоос бараа татаж авчраад уг барааг шууд Цд хүлээлгэж өгдөг байсан юм. Ц үүнийг хүлээн зөвшөөрдөг. Иймд Улаанбаатар хотоос бараа авсан барааны 42 ш падаанд байгаа барааны үнийн дүнг тооцож гаргахад Цгийн урж авсан хуудсан дээр бичигдсэн барааны үнийн дүн тодорхой болно гэж бодож байна. Ц нь барааны үнэ дутаасан талаар миний утас руу олон удаа мессеж бичиж байсан. Мөн сүүлд нь урж авсан 2 хуудас баримтыг авснаа хүлээн зөвшөөрч эргүүлэн өгөхдөө буруугаа хүлээж өөр бусад хуудсыг урж авч байсан талаар хэлж, уучлалт гуйж байсан”, “Т.Ц нь манай “Солонгот” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаандаа 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд ажиллах хугацаандаа надад 126.087.283 төгрөгийн бараа материал дутааж хохирол учруулсан байна. Би Улаанбаатар хотоос ирсэн барааг худалдагч Т.Цд хүлээлгэн өгч, хүлээлгэн өгсөн бараагаа Т.Цгийн дэвтэр болон өөрт байдаг дэвтэрт тулган бичиж өгдөг байсан. Улаанбаатар хотоос ирсэн барааг Т.Ц хүлээн авдаг. Миний дэвтрээс 32 ширхэг хуудас урж авсан. Мөн гэрт байсан барааны падааныг Ц устгаж байхгүй болгосон. Мөн хуудас урж авснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Надад байсан дэвтрийг нууцаар авч 32 ширхэг хуудас урсан байсан. Би Т.Цгоос бараа материалын мөнгө болох 102.231.833 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-30, 31-33, 34-35/,
гэрч Х.Эын мэдүүлсэн “Манай эхнэр Ч.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн “Солонгот” хүнсний дэлгүүрт худалдагчаар Т.Ц гэх эмэгтэйг ажилд авсан тэр өдрөөс хойш сар болгон тооллого хийж би өрөө цагаан сар хүртэл хааяадаа хянадаг байсан. Эхнэр 2019 оны 03 дугаар сард төрөх гээд Улаанбаатар хот руу явсан, төрөөд 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл тооллого хийх явцыг хянан нөөтбүүк ашиглан тайлан тооцоог давхар хянан, тэмдэглэл хөтлөн оролцдог байсан. Нөөтбүүк ашиглахаар тооллого удааширч байна гэсэн гомдол худалдагч Т.Ц хэлэхээр нь миний буруугаас ажил удааширч байгаа юм байна гэж бодоод тэгээд ч хүүхэд маань нялх байсан болохоор хүүхдээ харахаар болоод тооллогод оролцохоо больсон. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын тооллого яав гэж эхнэр Цаас асуухад бага зэрэг зөрөөд таарлаа гэсэн. Тэгээд дараагийн тооллогыг хурдан хий, үнэн зөв, нямбай хий, манай хохирол илт мэдэгдэж байна, учрыг нь ол гэж сануулаад дараагийн тооллогыг хийлгэсэн. Тэгэхэд 20 гаруй сая төгрөгийн дутагдал гарлаа гэж манай эхнэр хэлэхээр нь би 20 гаруй сая төгрөгийн зөрүү хаанаас, яагаад гарав гэж шалгахад надад ямар нэгэн баримт байхгүй байсан болохоор Цг дуудаж асуухад складанд байгаа гэж хэлээд гарсан. Би эхнэр Цийн тооцооны дэвтрийг хянаад сууж байхад Ц кассын машинд бараа шивээд өг гээд намайг дуудахаар нь би дэлгүүрт ороод бараа шивээд байж байхад Ц нь бие засах газар орох гээд нойлын цаас аваад гарсан. Тэгээд гараад шууд манай гэрт ороод бараа хүлээлцэх дэвтрээс 4 хуудас /8н нүүр/ урж салгаж авсныг нь би маргааш нь мэдсэн. Цд чи тооцооны хүлээлцэх дэвтэр урсан байна гэж манай эхнэр хэлэхэд Ц тиймээ, би урсан гээд 2 хуудас /4н нүүр/ авчирч өгсөн бөгөөд миний буруу аниа, би үнэнч ажиллана гэж гуйж байсан. Тэгээд 7 хоног ажиллаж бараа материалаа тоолъё гэж хэлээд тохиролцсон. 7 хоногийн дараа тооллого хийнэ гээд би тооцоогоо нягталж байхад өмнөх энэ оны 05 дугаар сарын 25-ны өдөр тооллого хийхэд Т.Ц нь тооцооны дэвтрээс хуудас урж авч тооцоог тааруулдаг нь бараа материал хүлээлцэх дэвтэр болон падаан баримтуудаар илэрсэн. Ц өөрөө хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40, 207-209/,
гэрч Т.Бийн мэдүүлсэн “Би Улаанбаатар хот руу яваад 7 хоноод ирэхэд дэлгүүрийн эзэн Ц эгч болон манай дүү Ц нар нь тооллого хийгээд 20 гаруй сая төгрөгийн бараа дутлаа гэж Ц утсаар ярихаар нь би Э ахынд орсон, бараа дутсан гэж байхаар нь дахиад тооллого хийе гэсэн. Тэгээд 6 хоногийн дараа тооллого хийхэд нь би 14 хоног дэлгүүрт сууж байсан болохоор тооллогод оролцсон бөгөөд тоолж дуусаад бодоход нь яг 23 сая төгрөгийн бараа материал дутаж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-46/,
гэрч Х.Эы мэдүүлсэн “Миний мэдэхийн Ц нь 2018-2019 оны хооронд Архангай аймгийн Цахир сумын төвд байрлах “Солонгот” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. 2019 оны 10 дугаар сард шиг санагдаж байна, манай бэр эгч Ч.Ц нь дэлгүүрийн тооллого нарийн гарч өгөхгүй байна, дэлгүүрийн барааг хамт тоололцоод өгөөч гэсний дагуу дэлгүүрийн барааг тоололцож өгсөн. Дэлгүүрийн бараа тоолох явцад 20 гаруй сая төгрөгийн бараа дутаад байна гэж байсан. Бараа дутсан шалтгаан нь дэлгүүрийн бараа бичиж хүлээлцдэг дэвтрийн хуудсыг урсан байсан. Би барааг нэг бүрчлэн гараар барьж дэвтэрт тэмдэглэл бичиж тооллогын үйл ажиллагааг явуулсан. “Солонгот” дэлгүүр нь олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа болохоор яг ямар бараа бүтээгдэхүүнээс дутсаныг нарийн мэдэхгүй байна. Дэлгүүрийн бараа тоолж дуусаад 20 гаруй сая төгрөг дутлаа гээд Ч.Ц, Т.Ц 2 хоорондоо маргаан хийгээд байсан. Тэгснээ Ц бараа бичдэг дэвтрээсээ хуудас урснаа зөвшөөрөөд, уучлалт гуйгаад дутсан бараагаа барагдуулъя гээд гуйгаад дутсан бараагаа тань руу шилжүүлье гээд утсаар яриад байсан. Тухайн үед Ц, Ц 2 хоорондоо маш их маргалдаж, уурлаж уцаарласан, цагдаад өгнө, энэ, тэр гээд юм яриад Т.Ц нь битгий цагдаад өгөөрэй гээд гуйгаад байсан. Т.Ц нь бараа бичиж хүлээлцдэг байсан дэвтрээсээ 2 ширхэг хуудас урснаа хүлээн зөвшөөрч Ч.Цид миний хажууд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 193-195/,
гэрч О.Нгийн мэдүүлсэн “Би Ч.Цийн дэлгүүрт 2019 оны 10 дугаар сард ажилд орох гээд дэлгүүрийн бараа тоололцсон. Тухайн үед Т.Ц нь бараа дутаасан, ажлаа өгөх гэж байгаа гэж байсан. Тэгээд дэлгүүрийн барааг нь хамт тоололцсон. Дэлгүүрийн бараа хүлээлцэж байхад бараа дутаалаа гээд Ч.Ц, Т.Ц 2 нилээн маргалдаад байснаа Т.Ц нь дэлгүүрийн бараа бичсэн байсан дэвтрээс 2 ширхэг хуудсыг гаргаж өгсөн. Тэгээд Ч.Ц бусад хуудас нь хаана байна гээд нэхээд байсан. Т.Ц нь дутсан бараагаа бүгдийг нь төлье, цагдаад битгий хэлээрэй гээд гуйгаад бараа дутааснаа хүлээн зөвшөөрөөд мөнгө төгрөг шилжүүлье гээд байсан. Т.Ц нь 2 ширхэг дэвтрийн хуудас урснаа хүлээн зөвшөөрч Ч.Цид гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 196-198/,
гэрч С.Дгийн мэдүүлсэн “2019 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, Ч.Ц дэлгүүрт тооллого явуулах хэрэгтэй байна, хүн хүч хэрэгтэй байна, та хүрээд ирээч гэж гуйгаад тухайн үед нэг өдөр ажилласан. Би барааны дэвтэр, бараа бүтээгдэхүүний нэг бүрийн үнийг дэвтэр дээр бичээд ард нь үнийн дүнг, тоотой нь бичих ажлыг хийсэн. Тооллого өглөөний 10 цагт эхлээд шөнийн 00:00 цагийн үед дууссан. Тооллогоор 100 гаруй сая төгрөг дутаад байна гээд байсан бөгөөд ямар бараа бүтээгдэхүүнээс хичнээнийг нь дутсаныг нь мэдэхгүй байна. Тухайн үед Ч.Ц, Т.Ц 2 маргалдаад байснаа Т.Ц нь 2 ширхэг дэвтрийн хуудас урсан гээд Ч.Цид гаргаж өгсөн. Тухайн үед бараа бүтээгдэхүүн дутааснаа хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйгаад байгаа мөнгөө өгье гээд байсан. Цагдаа, шүүхэд битгий л хэлээрэй гээд гуйгаад байсан. Тэгснээ байгаа мөнгөө шилжүүлье гээд утсаа барьж гуйгаад байсан. Тэгснээ яасан юм бүү мэд мөнгө шилжүүлэхээ больчихсон. Ч.Цийн бараа хүлээлцдэг дэвтрээс нь 10 гаруй хуудас алга болчихсон байна, урчихсан байна гээд байсан. Т.Ц нь 2 хуудас урсан гээд 2 ширхэг бараа бичсэн хуудас гаргаж өгсөн. Бусад хуудсыг нь яасныг мэдэхгүй байна, таныг ямар ч байсан өргүй болгож өгнө гээд гуйгаад байсан. Т.Ц нь 2 ширхэг дэвтрийн хуудас урснаа хүлээн зөвшөөрч Ч.Цид гаргаж өгсөн. Тухайн үед Ч.Ц нь Т.Цд хандаж хэлэхдээ чиний дутаасан бараа нийт 100 гаруй сая төгрөг болж байна гээд загнаад байсан. Т.Цгийн урсан гээд 2 ширхэг гаргаж өгсөн хуудас дээр 20 гаруй сая төгрөгийн бараа бичигдсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 199-202/,
шинжээч А.Бын мэдүүлсэн “Иргэн Ч.Цийн хөтөлж байгаа иргэн Т.Цд хүлээлгэн өгсөн барааны бүртгэлийн дэвтрүүдээс тусад нь 42 ширхэг баримт өгсөн. Энэ баримтад хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг байхгүй байсан тул өгсөн, авсан барааны тооцоонд оруулаагүй. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.2 дугаар зүйл, 13.4 дүгээр зүйл, Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалаар батлагдсан журмаар бол барааны орлого, зарлагын бүх баримтууд тухайн байгууллагын дарга, санхүүгийн ажилтны гарын үсгээр баталгаажсан байх ёстой. Ийм учраас эдгээр баримтуудыг тооцоонд оруулах боломжгүй гэж үзсэн. Эдгээр баримтууд нь иргэн Ч.Ц, иргэн Т.Ц нар бараа материалыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэж гарын үсэг зурсан бол нотлох баримтаар үндэслэж тооцоонд оруулж болно”, “Би 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр №3 дугаартай дүгнэлт гаргасан. Т.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан. Дэлгүүрийн эзэн Ч.Ц Т.Цд бараа өгөхдөө тусгай дэвтэрт барааг жагсаан бичиж өгдөг, Т.Ц хүлээн авахдаа мөн дэвтэрт бичиж тэмдэглэдэг байсан. Гэхдээ хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гарын үсэг зурдаггүй. Анх Т.Цг ажилд ороход нь 58.429.445 төгрөгийн бараа материал хүлээлгэн өгсөн. Т.Цд дэлгүүрийн эзэн Ч.Ц хүлээлгэн өгсөн энэ дүн дэлгүүрийн эзэн болон худалдагчийн дэвтэрт бичсэн дүнтэй тохирч байгаа. Мөн Т.Цгоос Ц.Цид өгсөн бэлэн мөнгөний дүн \560.233.310\ тохирч байгаа. Мөн Т.Цгийн бараанаас актлагдсан хэвийн хорогдлоос хассан барааны дүн тохирч байгаа. Мөн Т.Ц ажлаас гарах үеийн барааны дүн тохирч байгаа. Ийм учраас Ч.Ц болон Т.Ц нарын хөтөлж байгаа дэвтэрт бичигдсэн барааны дүн Ч.Цид өгсөн дүн, хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн барааны дүнг үндэслэн Т.Цгийн тооцоог бодох боломжтой гэж үзсэн бөгөөд тооцоо бодолтоор 32.471.201 төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.2, 13.4-д заасны дагуу ”Аж ахуйн нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна”, 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” гэж заасан байна. Түүнчлэн МУ-ын Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг нөхөх зааварт “Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас ирсэн болон ... зүйлийг орлого болгоход эд хариуцагч нар дагалдан ирсэн бичиг баримтыг үндэслэн орлогын баримт /НХМаягт БМ-2/-г 2 хувь бичнэ, бараа материал үнэ бүхий зүйлийг худалдан авагч байгууллагад ачуулах, нэг агуулах, эд хариуцагч, нярваас нөгөөд шилжүүлэхэд зарлагын баримт /НХМаягт БМ-7/-ыг 2 хувь бичнэ, Аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийн бодлогын баримт бичигт заасны дагуу тооллого явуулна, тооллогын бүртгэл /НХМаягт БМ-8/-Г 2 хувь үйлдэж байгууллагын удирдлагад танилцуулж, тооллогын дарга, гишүүд, эд хариуцагч гарын үсэг зурна гэж заасан байдаг тул Ч.Цаас Т.Цд хүлээлгэн өгсөн гэж байгаа 42 ширхэг падаанаар бичсэн 83.333.300 төгрөгийн барааг Т.Цгийн тооцоонд оруулаагүй болно” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-83, 86-88/,
гэрч Т.Ггийн дахин мэдүүлсэн “2019 оны 10 дугаар сард шиг санагдаж байна, дэлгүүрийн бараа тоолж байгаад их хэмжээгээр дутаасан гээд цагдаагаар шалгагдаад байсан”, “Цахир суманд Ц эгчийн гэр нь нүүж ирээгүй. Өөрөө ирж манайд сууж ажил хийдэг байхдаа надад хандаж чи өөрийнхөө нэр дээр данс нээлгээд виза карт захиалаад аваад өгөөч гэхээр нь би Хаан банкны 5048083619 гэсэн дансыг өөрийн нэр дээр нээлгэж шинээр виза карт захиалж өгсөн. Ц эгч тэр картыг ашиглаж байсан ба машиныхаа үнийг шилжүүлж өгсөн байлгүй. Тухайн үед Ц эгч картыг ашигладаг байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 138-140, 189-190/,
гэрч Б.Ггийн мэдүүлсэн “Манайх 2018 оны 04 дүгээр сард санагдаж байна, Т.Ц гэх хүнд “Приус-10” маркийн 51-40 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдаж байсан. Тухайн машины мөнгийг тухайн сардаа миний дансанд шилжүүлж байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 143-144/,
гэрч С.Мийн мэдүүлсэн “Тухайн үед Т.Ц нь супер маркетийн өөртөө үйлчлэгч тасагт худалдагчаар ажиллаж байсан. Бид нар дэлгүүрийн эзэмшигч Ц эгчид дууссан бараа бүтээгдэхүүний нэр төрлийг бичиж өгөөд Ц эгч захиалгын төлбөр тооцоог хийгээд Улаанбаатар хотоос бараа ирэхээр тус тусын тасгийн худалдагч нар өөрсдөө хариуцаж авдаг байсан. Одоо ч энэ жишгээр явж байгаа. “Солонгот” нэртэй дэлгүүр нь бөс бараа, гэр ахуй, сэлбэг хэрэгсэлтэй хамт, хүнс гэсэн 3 тасалгаатай, өрөөтэй. Тус тусдаа худалдагч ажилладаг байсан. Бид нар тухайн үеийн захиалсан барааг падааны хамт хариуцсан тасгийн барааны чиглэлээр хүлээж авдаг байсан бөгөөд би хүнсний чиглэлийн болон бөс барааны бараа болон падааныг авдаггүй, тухайн үед өөрсдийн хариуцсан тасгийн барааг худалдагч нь хүлээн авдаг байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 147-149/,
гэрч Д.Сгийн мэдүүлсэн “Худалдагч бүр өөрийн тасагт ирсэн бараа бүтээгдэхүүнийг падааны хамт хүлээн авч тулгалт хийж, дэвтэр дээр ирсэн бараагаа падаанаар тулгаж, 2 хувь бичээд дараа нь тооцоо хийдэг. Би хүнс болон гэр ахуй дээр ирсэн барааг падааны хамт огт хүлээж авдаггүй байсан. Одоо ч энэ зарчмаар ажиллаж байгаа. Өмнө ч гэсэн ингэж ажиллаж байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 152-153/,
Т.Цгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин мэдүүлсэн “Би 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Цахир сумын төвд байрлах “Солонгот” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилласан. Тухайн үед дэлгүүрийн эзэн болох Ц гэх хүнтэй амаар тохиролцож сарын 700.000 төгрөгөөр хөлсөөр тохирч ажилласан. Ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ, хэлцэл байгуулаагүй. Сар болгон тооллого, тооцоогоо хийдэг байсан. Анх дэлгүүрт худалдагчаар ажиллахдаа 50 гаруй сая төгрөгийн бараа хүлээн авч байсан. Тухайн дэлгүүр нь найман нэрийн бараа байсан учир дэлгүүрт байх бүхий зүйл худалдаалдаг байсан. Тэгээд сар болгон тооцоо хийхэд эхний 2 сар тооцоо нийлдэг байдаг, 3 дахь сараас тооцоо бодоход 100 гаруй мянган төгрөгөөр тооцоо зөрж эхэлсэн. Тэгээд байж байгаад дахин бараагаа тоолоход 23.800.000 гаруй төгрөгийн бараа дутахад Ц нь яахаараа ийм их мөнгөн дүн яахаараа дутдаг юм бэ гээд над руу орилсон. Тэгээд Цийн нөхөр болох Э нь нэг бүрчлэн нэр төрлөөр нь тоолъё гэж хэлээд дахин тоолоход дахин 23.800.000 гаруй төгрөгийн зөрөө гарч бараа дутсан. Тэгээд надаас дэлгүүрийн эзэн дэлгүүрийнхээ түлхүүрийг хүлээж аваад би тэр дэлгүүр рүү дахиж ороогүй. Ийм асуудал болсон. Би тухайн үед 23.800.000 гаруй төгрөгийн бараа дутахад өөрөө ч мэдэлгүй 2 хуудас 4 нүүрийг урж авсан. Тэгээд тухайн үедээ уучлалт гуйгаад буцаагаад урсан хуудсаа Ц эгчид өгсөн. Тухайн үед сандарч тэвдээд хуудсыг нь урсан. Миний урсан дэвтэр гэрийнх нь хажуу талын өрөөнд ширээн дээр байсан. Би “Солонго” нэртэй дэлгүүрт бараа дутаагаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 108-111/
бичгийн баримтууд /1хх-ийн 22-24/, Ч.Цийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 211/, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 56-58/, Ч.Цийн бүртгэлээр байгаа Т.Цгийн хариуцаж байсан барааны тооллого 1/хх-ийн 59-72/, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 77-79/, Т овогтой Ггийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 126-128/, Б овогтой Ггийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 173/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Т.Ц нь гэм буруутай байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Цг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Архангай аймгийн Цахир сумын төвд байрлах “Солонгот” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох 115.804.501 төгрөгийн үнэ бүхий бараа материал дутааж, хувьдаа завшиж, хохирогч Ч.Цид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүхээс шүүгдэгч Т.Цд хүлээлгэж өгсөн гэх 42 ширхэг падаанаар авсан 83.333.300 төгрөгийн барааг худалдагчаар ажиллаж байхдаа ямар журмаар, яаж завшсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн нотолж тогтоогоогүй, мөн дээрх барааг падаанаар авсан цаг хугацаанд үнийг төлсөн баримт хэрэгт авагдаагүй, шинжээчийн 03 тоот дүгнэлтээр Ч.Цаас ирүүлсэн 42 ширхэг падаанд хүлээн авсан хүний гарын үсэггүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5-д заасан “Анхан шатны баримт түүнийг үйлдсэн зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь гарын үсгээр баталгаажсан байна” гэснийг зөрчсөн тул Т.Цгийн барааны тооцоонд оруулах боломжгүй талаар дүгнэсэн зэргээр Т.Цг дээрх 83.333.300 төгрөгийн барааг завшсан гэх үйлдэлд үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгч Т.Цг “Солонгот” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаандаа 32.471.201 төгрөгийн бараа материал, түүний үнэ болох хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн ба энэ хохирол нь их хэмжээний хохиролд хүрэхгүй байх тул Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн бүрдэл нь хохирогчийн гэрээ, хэлцэл болон итгэлцлийн үндсэн дээр итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсанаар төгсдөг ба субъектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илэрч, итгэмжлэн өгсөн эд хөрөнгө, түүний үнийг гэмт этгээд шууд захиран зарцуулсан шинжтэй байдаг.
Иймд шүүгдэгч Б овогт Тын Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хөрөнгө завших гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Архангай аймгийн Цахир сумын төвд байрлах “Солонгот” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан их хэмжээний хөрөнгө болох 32.471.201 төгрөгийн үнэ бүхий бараа материал дутааж, хувьдаа завшсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Цгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Т.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Т.Ц нь 3 сартай жирэмсэн болох нь “Энх-Өргөө” эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хэт авианы шинжилгээ, зураг, Т.Цгийн өөрийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Цд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч Ч.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 115.804.501 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс завшсан гэж дүгнэсэн 32.471.201 төгрөгийг шүүгдэгч Т.Цгоос гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Т.Ц нь 2.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул үлдсэн 30.471.201 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Цгоос гаргуулж хохирогч Ч.Цид олгож, хохирогч нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19 ширхэг дэвтэр, 42 ширхэг падааныг хохирогч Ч.Цид буцаан олгож, шүүгдэгч Т.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Цгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 50 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн Тоёота приус маркийн 51-40 СЭҮ улсын дугаартай автомашиныг эзэмшигч А.Хт буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хойшлуулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Цгоос 30.471.201 /гучин сая дөрвөн зуун далан нэгэн мянга хоёр зуун нэг/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Цахир сумын Цахир багт оршин суух Чойжамцын Цид /РД:../-д олгосугай.
7. Шүүгдэгч Т.Цгийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тооцооны дэвтэр 19 ширхэг, 42 ширхэг падааныг хохирогч Ч.Цид буцаан олгосугай.
10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 50 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн Тоёота приус маркийн 51-40 СЭҮ улсын дугаартай автомашиныг эзэмшигч А.Хт буцаан олгосугай.
11. Шүүгдэгч Т.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Цгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгчид, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ