| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0198/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/251 |
| Огноо | 2022-09-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сүхбаатар |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/251
2022/ШЦТ/251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Сүхбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: М.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мын Ад холбогдох 2212000000225 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын .. дугаар багийн .. гэх газарт оршин суух, урьд нь Эрдэнэт хотын 03 дугаар хэсгийн Ардын шүүхийн 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед А аймгийн Ө сумын Збагийн З хороололд согтуугаар иргэн С.Мтай маргалдан, түүний байшинд нь толгойн тус газарт сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212000000225 дугаартай эрүүгийн хэргээс
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Мын мэдүүлсэн: ... Би 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчим Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн нутаг дэвсгэр Зэгстэй хороололд байдаг гэртээ М, Ч гэх нутгийн хоёр залуутай байхад Муныг А гар утсаар дуудсан гээд М манай гэрээс ганцаараа гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа М, А нар 1 шил архи барьчихсан орж ирсэн. Тухайн архийг М, Ч, А, бид нар хувааж уусан. Нэлээн хэд хоногийн өмнө А миний охины араас архины шил шидсэн байсан. Тэрийг би охиноосоо сонсоод Ад хандаж чи яагаад манай охиныг доромжилж байгаа юм гэж хэлсэн чинь би чиний охины араас архины шил шидээгүй гэж хэлсэн. Хариуд нь би юу гэж манай охин худлаа хэлэх вэ гэсэн. Тэгтэл А чи юу хуцаад байгаа юм гээд миний өөдөөс босоод ирсэн. Тэгээд А бид хоёр маргалдаад барилцаж авсан. Тэгтэл А манай гэрт байсан модон сандлыг аваад миний толгой руу цохисон бөгөөд түүнээс хойш би ухаан алдаж юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь би гэртээ ганцаараа цустайгаа холилдсон хэвтэж байсан. Өөр юугаар цохиж, зодсоныг би мэдэхгүй байна. Тэгээд эмнэлэг рүү би ганцаараа очиж үзүүлсэн. Ер нь бол ийм л зүйл болсон. Нэлээн хэд хоногийн өмнө А миний охины араас архины шил шидсэн байсан. Тэрийг би охиноосоо сонсоод Ад хандаж чи яагаад манай охиныг доромжилж байгаа юм гэж хэлсэн чинь би чиний охины араас архины шил шидээгүй гэж хэлсэн. Хариуд нь би юу гэж манай охин худлаа хэлэх вэ гэсэн. Тэгтэл А чи юу хуцаад байгаа юм гээд миний өөдөөс босоод ирсэн. Тэгээд бид хоёр маргалдсан юм. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. А миний толгой руу сандлаар цохисон. Тэгээд би ухаан алдсан. Түүнээс хойш юугаар цохиж, зодсоныг мэдэхгүй байна. Ногоон өнгийн дээлтэй байсан. Би Аыг цохиж, зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Аыг зодох гэсэн боловч дийлэхгүй юм байна лээ. Тухайн сандал манай гэрт байгаа. А намайг зодсон. Өөр хүн цохиж, зодоогүй. Маш их гомдолтой байна. Эрүүл мэндэд учирсан гэмтлийг үзүүлсэн эмчилгээний мөнгө төгрөгийг нэг бүрчлэн гарган нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /1хх-ийн 28-30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Мын дахин мэдүүлсэн: ...Би хохирлоо барагдуулж аваагүй. Тухайн хэрэг болсноос хойш надтай холбоо бариагүй. Хэрэг болсноос хойш 10 хоног эмнэлэгт хэвтэж, дусал, эм, тариа хийлгэсэн ч ажил хийхэд маш их зовуурьтай байна. Жоохон алхахад нүднээс нулимс гараад, нүдний ухархай руу хорсож өвдөн, толгой эргэн нүд харанхуйлан надад ажил хийхэд хүндрэлтэй байна. Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эмчилгээний зардал 2 сая гаруй төгрөг болсон баримтаа прокурорт гаргаж өгнө. Би маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 240 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Мын мэдүүлсэн: ... 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн орой 17 цагийн үед миний бие Өгийнуур сумын Зэгстэй багт байдаг танил С.Мын хамтаар С.Мын гэрт ирсэн. Удалгүй Ч.Чгаднаас С.Мын гэрт нэг шил архитай ирсэн бөгөөд Ч.Чнэг шил архи задлаад С.М, бид хоёрт хийж өгсөн. Ч.Чгийн хийж өгсөн архинаас С.М, бид хоёр нэг, нэг татсан рункээр. Тэгээд удалгүй гаднаас М.А ах ганцаараа С.Мын гэрт орж ирээд С.М, Ч.Ч, бид гуравтай хууч хөөрч байгаад С.М, М.А ах хоёр С.Мын байшингийн жижиг өрөө рүү орсон. Удалгүй чанга дуугаар хоорондоо маргалдаад байхаар нь миний бие ортол С.Мын зүүн нүдний орчмоос цус гарч байсан. Мөн С.Мын толгой хагарсан цус гарч байсан. Миний бие С.М, М.А хоёрыг бие биеэ заамдсан байсныг салгасан. Дээрх хоёр ямар асуудлаар маргалдсаныг мэдэхгүй. Үйл явдал их хурдан болж өнгөрсөн. М.Аыг С.Мын гэрээс аваад гарсан. М.А ах гэр рүүгээ явсан. Тухайн өдөр М.А архи уусан байсан. Гэхдээ яахаа алдталаа согтоогүй байсан. М.А С.Мын гэрт архи уугаагүй. С.М надад ямар шалтгаанаар М.А өөрийг нь зодсон талаар тодорхой зүйл яриагүй. С.М Өгийнуур сумын Хүн эмнэлэгт хэний хамтаар очсон талаар мэдэхгүй. Миний бие М.Аыг С.Мын гэрээс гаргаад өөрөө мөн гэр рүүгээ явсан. Дахин С.Мын гэр рүү ороогүй. Ч.ЧС.Мын гэрт үлдсэн. Дээрх хоёр хүн өмнө нь миний дэргэд лав маргалдаж байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мийн мэдүүлсэн: ...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн орой 18 цагийн үед миний төрсөн ах С.Мыг гэртээ байхад нь гаднаас М.А ганцаараа гэрт нь орж ирээд ямар ч шалтгаангүй С.Мыг М.А зодож, бие эрх чөлөөнд нь халдаж толгойг нь 3 удаа хагалж гэмтээсэн байсан. Мөн зүүн нүдний орчим хэгз, яз цохисон байсан. С.Мын баруун талын далны орчим шарх үүссэн байсан. Миний төрсөн ах С.М өөрөө Өгийнуур сумын Хүн эмнэлэгт ирж эмнэлгийн тусламж авсан байсан. 2022 оны 06 дугаар сарын 18-ны шөнийн 22 цагийн үед эмч А.У аймгийн мэс заслын тасагт очиж үзүүл гэсэн тул С.Мыг миний бие аваад Өгийнуур сумын Хүн эмнэлгийн түргэн тусламжийн машинаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн өдөр С.М архи пиво уугаагүй, хэрэглээгүй байсан. С.Маас ямар нэгэн архи пиво үнэртэхгүй байсан. С.Мыг миний бие Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр Өгийнуур сумын түргэний машинаар ахлах сувилагч П.Агийн хамтаар явсан. С.М Өгийнуур сумын Хүн эмнэлэгт байхдаа М.А намайг зодсон, зүгээр гэртээ сууж байхад гэрт байсан модон сандлаар зодсон. М.А бид хоёр ямар ч асуудлаар маргаагүй, гаднаас гэрт орж ирээд шууд зодсон гэж хэлсэн. С.М Архангай аймагт байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 41-42 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Мы мэдүүлсэн: ...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн орой 17 цаг өнгөрч байхад миний бие Өгийнуур сумын Зэгстэй багт байдаг танил С.Мын гэрт хууч хөөрөхөөр очтол С.М гэртээ П.Мын хамтаар байсан. Миний бие С.Мын гэрт очихдоо нэг шил 0.5 граммын “Өргөө” нэртэй архи авч очсон бөгөөд дээрх архиа С.Мын гэрт задлаад рункээр С.М, П.М нарт нэг, нэг хийж өгсөн. Миний бие өөрөө нэг рункээр архинаасаа уусан. С.Мын байшингийн гал тогооны өрөөнд хууч хөөрөөд сууж байтал гаднаас М.А ганцаараа орж ирээд С.Мтай маргалдсан бөгөөд М.А С.Мад хандан чи муу намайг амжихгүй шүү, томроод байна уу гэж хэлсэн. Энэ үед С.М сандал дээр сууж байгаад босч яваад байшингийнхаа жижиг өрөөнд С.М орж суусан бөгөөд араас нь М.А жижиг өрөө рүү нь ороод С.Мыг жижиг өрөөнд орон дээр сууж байхад нь М.А нүүр рүү нь гараараа цохисон. Энэ үед С.М М.Атай заамдалцаж авсан. М.А, С.М хоёр биеэ, биеэ заамдалцаж зогсож байсан. Тэгээд нэг харсан чинь М.А гартаа богино мод барьсан зогсож байсан. Өөр зүйл би хараагүй. Хэсэг хугацааны дараа М.А С.Мын байшингийн жижиг өрөөнөөс гараад байшингийн хаалгаар гараад явсан. М.А, С.М хоёрыг жижиг өрөөнд маргалдаж заамдалцсан байхад П.М орж салгасан. Тухайн өдөр М.А архи уух нь уусан байсан. Гэхдээ яахаа алдталаа согтоогүй байсан. М.А С.Мын гэрт архи уугаагүй. С.М надад ямар шалтгаанаар М.А өөрийг нь зодсон талаар тодорхой зүйл яриагүй. С.М Өгийнуур сумын Хүн эмнэлэгт надтай хамт очсон. Миний бие Өгийнуур сумын хүн эмнэлгийн хүлээн авах дээр О.Жд С.М хүнд зодуулсан гэж хэлээд эмнэлгээс гараад явсан. Намайг нутгийн хүмүүс голдуу Чгэж дууддаг бөгөөд бүтэн нэрээр дууддаггүй. С.Мын зүүн нүдний дээд талд язарсан шарх байсан. Толгой хагарсан байсан. Өөр гэмтэл би олж хараагүй. Тухайн үед С.М ногоон өнгийн нударгатай дээл өмссөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Уийн мэдүүлсэн: ...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Өгийнуур сумын Хүн эмнэлгийн жижүүрээс над руу утсаар ярьж хүнд зодуулсан, цус алдалттай шархтай хүн ирлээ гэж хэлсэн. Тэгээд миний бие гэрээсээ Өгийнуур сумын Хүн эмнэлэг дээр ажилдаа ирэхэд Өгийнуур сумын Дойт багийн харьяат С.М Өгийнуур сумын Хүн эмнэлгийн жижүүрийн хүлээн авах өрөөнд байсан. С.Мын биед үзлэг хийж эмнэлгийн тусламж үзүүлэхэд дээрх хүний биеийн байдал хүндэвтэр, зүүн нүдний зовхи нээгдэхгүй, хөмсөгний дээд ирмэгт 1.5 см гүнтэй, 1-3 см урттай ярагдсан байсан. Толгойн оройд хуйх нь ярагдсан шарх, баруун далны орчим урт 2 см гүн, 0.5 см орчим язарсан шархтай байсан. С.Мын биед учирсан гэмтэл шархыг цэвэрлэж ариутгаж боолт хийгээд зохих эмчилгээг хийж, С.Мыг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээх авах мэс засалд шилжүүлэхээр ахлах сувилагч П.Агийн хамтаар Өгийнуур сумын түргэний машинаар явуулсан. Амараа гэх хүнд зодуулсан. Амараа гэх хүн сандлаар цохиж, биед нь гэмтэл учруулсан талаар хэлсэн. Тухайн үед С.Мын биед учирсан гэмтэл шархыг үзээд С.Мын төрсөн эгч С.Мд миний бие утсаар залгаж дүү чинь хүнд зодуулсан байна, толгой, нүүр, нүд хэсэгтээ гэмтэл шарх авсан, цус их алдсан байна гэж утсаар хэлтэл С.М С.Мын биед учирсан гэмтлийн зургийг дараад чатаар явуулаад өгөөч гэсэн тул миний бие С.Мын биед учирсан гэмтлийн зургийг өөрийн эзэмшлийн гар утсаараа дараад С.М руу явуулсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 61-62 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Жын мэдүүлсэн: ...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Өгийнуур сумын Хүн эмнэлгийн жижүүрийн өрөөнд гаднаас С.М Ч.Мы хамтаар орж ирсэн. С.М би хүнд зодуулсан, Амараад зодуулсан гэж хэлсэн. С.Мын толгой орчим хагарсан шархтай, зүүн хөмсөгний орчим хагарсан бөгөөд уг шархнаас их хэмжээний цус гараад байсан тул эмч А.Уийг утсаар дуудаж эмнэлэг дээр ирүүлж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. С.Мын биед А.У эмч үзлэг хийж эмнэлгийн тусламж үзүүлэхэд дээрх хүний биеийн байдал хүндэвтэр, зүүн нүдний зовхи нээгдэхгүй, хөмсөгний дээд ирмэгт 1.5 см гүнтэй, 1-3 см урттай ярагдсан байсан. Толгойн оройд хуйх нь ярагдсан шарх, баруун далны орчим урт 2 см, гүн 0.5 см орчим язарсан шархтай байсан гэж эмч А.У анхны үзлэгийн тодорхойлолт бичиж өгсөн. С.Мын биед учирсан гэмтэл шархыг цэвэрлэж ариутгаж боолт хийгээд зохих эмчилгээг хийж, С.Мыг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах мэс засалд шилжүүлэхээр ахлах сувилагч П.Агийн хамтаар Өгийнуур сумын түргэний машинаар явуулсан. Амараа гэх хүнд зодуулсан бөгөөд Амараа гэх хүн сандлаар цохиж биед нь гэмтэл учруулсан талаар хэлсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 65-66 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Аы мэдүүлсэн: ...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би оройны 21 цагийн үед аймаг руу орж бензин авах зорилготой сумын төв рүү орж ирсэн бөгөөд дэлгүүрүүдийн урдуур өөрийн 52-15 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байхад Э.М нь миний 99841287 дугаар руу юнителийн дугаараар залгаад хоёулаа уулзах хэрэг байна гэсэн. Тухайн үед ямар хэргээр уулзах гэж байгааг мэдээгүй. Би С.Мынд байна, чи хүрээд ир, би нутгийн улсууд болохоор өмнө нь олон удаа очиж байсан. Намайг очиход С.М,Э.М, н.Чнар архи ууж байсан. Тэгээд ороход гурвуулаа гал тогооны өрөөнд сууж байсан. Тэгэхэд С.М намайг үг хэлээр хэлж, доромжилсон бөгөөд С.М хоёулаа жижиг өрөө рүү оръё гэж хэлсэн. Тэгээд би араас нь дагаад орсон бөгөөд нөгөө хоёр гал тогооны өрөөнд үлдсэн. Би зодоон хийнэ гэж мэдээгүй, ярилцах юм байх гэж бодоод орсон. Жижиг өрөө рүү ороод С.М хаалгаа хаасан. Тэгээд намайг заамдаж авахад миний цамц урагдаад би боль гээд хойш нь түлхсэн бөгөөд тэгэхэд миний цээж рүү тохойлдохоор нь би яаж байгаа юм бэ чи гэж асуухад С.М чамаас айхгүй шүү пизда минь гэж хэлэхээр нь би нүүрэн тус газар нь 2 удаа баруун гараараа цохисон. Тэгээд цус гараад би сумын хэсгийн төлөөлөгч П.Мөнхнасанд мэдэгдэж дуудлага өгсөн. Тэр хоёр намайг С.Мтай муудалцаж дуусаад намайг цохисны дараа орж ирээд Э.М одоо болцгоо гэж хэлсэн. Бид хоёрыг муудалцаж байхыг сонсоод орж ирсэн гэж Э.М хэлсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 82-83 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Аы дахин мэдүүлсэн: ...Би С.Мын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Намайг Мын гэрт ороход согтуу архи ууж байсан. Тэгээд над руу агсраад чамаас айхгүй шүү гэж хэлээд томроод жижиг өрөөндөө орсон. Тэгээд би уур хүрээд цохиж, зодсон юм. С.Мын зүүн хөмсөгнөөс нь цус гараад байхаар нь сумын хэсгийн төлөөлөгчид хэлсэн юм. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй. Архи уучихсан согтуу байсан учраас над руу хэрүүл өдөөд зодоон болсон юм. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би хохирол барагдуулаагүй байгаа. М надад хохирлын баримт гаргаж өгөөгүй байгаа. Хэрэв надад баримтаа гаргаад өгөх юм бол би хохирлыг бүрэн барагдуулах болно. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 244-245 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 240 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.С.Мын биед баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун дал хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний дээд хэсэгт 2 ширхэг язарсан шарх, зулай хэсгийн хуйханд жижиг шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1хх-ийн 55-56 хуу/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 734 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. С.Мын биед баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун дал хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний дээд хэсэгт 2ш язарсан шарх, зулай хэсгийн хуйханд жижиг шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Хохирогч С.Мад учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн. 3. Хохирогч С.Мын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Хохирогч С.Мын биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 5. Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Отгонжаргалын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 240 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...гэх дүгнэлт
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 03-14 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 11-23 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 94 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /1хх-ийн 241 хуу/
Хохирогчийн хүсэлт 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед А аймгийн Өсумын З багийн З хороололд С.М нь бусдад толгойн тус газартаа сандлаар цохиулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.А нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, хяналтын хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед А аймгийн Ө сумын З багийн З хороололд согтуугаар иргэн С.Мтай маргалдан, түүний байшинд нь толгойн тус газарт сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч С.Мын мэдүүлсэн “Нилээн хэд хоногийн өмнө А миний охины араас архины шил шидсэн байсан. Тэрийг би охиноосоо сонсоод Ад хандаж чи яагаад манай охиныг доромжилж байгаа юм гэж хэлсэн чинь би чиний охины араас архины шил шидээгүй гэж хэлсэн. Хариуд нь би юу гэж манай охин худлаа хэлэх вэ гэсэн. Тэгтэл А чи юу хуцаад байгаа юм гээд миний өөдөөс босоод ирсэн. Тэгээд А бид хоёр маргалдаад барилцаж авсан. Тэгтэл А манай гэрт байсан модон сандлыг аваад миний толгой руу цохисон бөгөөд түүнээс хойш би ухаан алдаж юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь би гэртээ ганцаараа цустайгаа холилдсон хэвтэж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 28-30, 240/,
гэрч П.Мын мэдүүлсэн “Удалгүй чанга дуугаар хоорондоо маргалдаад байхаар нь миний бие ортол С.Мын зүүн нүдний орчмоос цус гарч байсан. Мөн С.Мын толгой хагарсан цус гарч байсан. Тэгээд миний бие С.М, М.А хоёрыг бие биеэ заамдсан байсныг салгасан” гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34/,
гэрч С.Мийн мэдүүлсэн “2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн орой 18 цагийн үед миний төрсөн ах С.Мыг гэртээ байхад нь гаднаас М.А ганцаараа гэрт нь орж ирээд ямар ч шалтгаангүй С.Мыг М.А зодож, бие эрх чөлөөнд нь халдаж толгойг нь 3 удаа хагалж гэмтээсэн байсан. Мөн зүүн нүдний орчим хэгз, яз цохисон байсан. С.Мын баруун талын далны орчим шарх үүссэн байсан. 2022 оны 06 дугаар сарын 18-ны шөнийн 22 цагийн үед эмч А.У аймгийн мэс заслын тасагт очиж үзүүл гэсэн тул С.Мыг миний бие аваад Өгийнуур сумын Хүн эмнэлгийн түргэн тусламжийн машинаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-42/,
гэрч Ч.Мы мэдүүлсэн “С.Мын байшингийн гал тогооны өрөөнд хууч хөөрөөд сууж байтал гаднаас М.А ганцаараа орж ирээд С.Мтай маргалдсан бөгөөд М.А С.Мад хандан чи муу намайг амжихгүй шүү, томроод байна уу гэж хэлсэн. Энэ үед С.М сандал дээр сууж байгаад босч яваад байшингийнхаа жижиг өрөөнд С.М орж суусан бөгөөд араас нь М.А жижиг өрөө рүү нь ороод С.Мыг жижиг өрөөнд орон дээр сууж байхад нь М.А нүүр рүү нь гараараа цохисон. Энэ үед С.М М.Атай заамдалцаж авсан. М.А, С.М хоёр биеэ заамдалцаж зогсож байсан. Тэгээд нэг харсан чинь М.А гартаа богино мод барьсан зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,
гэрч А.Уийн мэдүүлсэн “Би 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Өгийнуур сумын Хүн эмнэлгийн жижүүрээс над руу утсаар ярьж хүнд зодуулсан, цус алдалттай шархтай хүн ирлээ гэж хэлсэн. Тэгээд миний бие гэрээсээ Өгийнуур сумын хүн эмнэлэг дээр ажилдаа ирэхэд Өгийнуур сумын Дойт багийн харьяат С.М Өгийнуур сумын Хүн эмнэлгийн жижүүрийн хүлээн авах өрөөнд байсан. С.Мын биед үзлэг хийж эмнэлгийн тусламж үзүүлэхэд дээрх хүний биеийн байдал хүндэвтэр, зүүн нүдний зовхи нээгдэхгүй, хөмсөгний дээд ирмэгт 1.5 см гүнтэй, 1-3 см урттай ярагдсан байсан. Толгойн оройд хуйх нь ярагдсан шарх, баруун далны орчим урт 2 см гүн, 0.5 см орчим язарсан шархтай байсан. С.Мын биед учирсан гэмтэл шархыг цэвэрлэж ариутгаж боолт хийгээд зохих эмчилгээг хийж, С.Мыг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээх авах мэс засалд шилжүүлэхээр ахлах сувилагч П.Агийн хамтаар Өгийнуур сумын түргэний машинаар явуулсан. Амараа гэх хүнд зодуулсан. Амараа гэх хүн сандлаар цохиж, биед нь гэмтэл учруулсан талаар хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 61-62/,
гэрч О.Жын мэдүүлсэн “2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Өгийнуур сумын Хүн эмнэлгийн жижүүрийн өрөөнд гаднаас С.М Ч.Мы хамтаар орж ирсэн. С.М би хүнд зодуулсан, Амараад зодуулсан гэж хэлсэн. С.Мын толгой орчим хагарсан шархтай, зүүн хөмсөгний орчим хагарсан бөгөөд уг шархнаас их хэмжээний цус гараад байсан тул эмч А.Уийг утсаар дуудаж эмнэлэг дээр ирүүлж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Амараа гэх хүнд зодуулсан бөгөөд Амараа гэх хүн сандлаар цохиж биед нь гэмтэл учруулсан талаар хэлсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 65-66/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд М.Аы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 244-245/,
хохирогч С.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 240 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 55-57/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 734 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч М.А нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.А нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч М.А нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед А аймгийн Ө сумын З багийн З хороололд согтуугаар иргэн С.Мтай маргалдан, түүний байшинд нь толгойн тус газарт сандлаар цохисон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч М.Аы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч М.Ад Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/122 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ХМШЗ/21 дугаартай захирамжаар 01 жил 05 сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа буюу 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг санаатай үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Ад Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/122 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 18 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 02 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 01 жил 07 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Ад хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч С.М нь хохирол, төлбөрөө авсан гомдол, саналгүй талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч М.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Мын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Ад Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/122 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7, 2.10 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 18 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 01 /нэг/ жил 07 /долоо/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 01 /нэг/ жил 07 /долоо/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Аы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ