Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/649

 

    2022        05           03                                2022/ШЦТ/649

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

** дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр  Б .Э холбогдох эрүүгийн 2206 01443 1324 дугаар хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Э, *** оны 02 дугаар сарын 15-ны өдөр** аймгийн ** суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагч Б.Н-ийн хамт   дүүргийн 28 дугаар хороо, **2 дугаар хэсэг 15-** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, регистрийн*** дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ** дүүргийн 28 дугаар хороо, * 15-920 тоотод хохирогч Б.Н-тэй гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргааны улмаас маргалдаж, улмаар зүүн дал, бугалга хэсэгт галын шилбүүрээр цохиж зүүн дал, зүүн бугалга, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

            ** дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би *15 дугаар гудамж 920 тоот Б.Н-тэй хамт амьдардаг. Манай хүн найзуудтайгаа уучихаад согтуу ирсэн. 3 хоног архи уугаад байхаар нь фейсбүүкээр “миний найз гэртээ ирчих ээ” гээд гуйсан. Өмнө гарахдаа аавынхаа нүдийг хөх няц болтол нь цохичихоод, ахтайгаа зодолдсон. Ах нь хоолойг нь бооход хоолой нь хөхөрсөн гэдгийг надад ах нь хэлсэн. Хонго хэсгийн хөхрөлт, няцралыг аав нь сандалаар цохисон гэж байсан. Би бол галын шилбүүрээр цохисон. Яагаад Б.Н-ийн биед шилбүүрээр цохисон бэ? гэвэл 3 хоног архидаад гэртээ ирэхгүй байж байгаад ирэхдээ агсан тавиад аав, ээжийгээ хөөсөн. Би ганцаараа байхаас айгаад найз хүүхнээ хүүхэдтэй нь гэртээ дуудсан байсан. 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад гэртээ орж ирээд “хоёулаа аргалаад унтуулна шүү” гэсэн чинь манай найз Б.Н-д “Миний найз сайн уу яагаад архи уугаад яваад байгаа юм” гэхэд манай хүн “миний сайн муу та нарт ямар хамаатай юм, бүгдээрээ зайлцгаа” гэсэн. Тэгэхээр нь би “миний хань битгий уурла, хоол ундаа идчихээд, усанд ороод унтчих, чамаас аймар муухай үнэр үнэртэж байна. Гэрт жаахан хүүхэд байна” гэсэн чинь унтаагүй. “Чам шиг янхандаж ирээгүй, би усанд орохгүй, хоолны шавхруу өгөх гэлээ” гээд уурласан. Гэрт жаахан хүүхэд байхад Б.Нямсүрэн гэрт тамхи татах гээд галаас тамхи асаах гээд байхаар нь би “чи энэ гэрийг буулгачихаад явсан байсан. Би энэ гэрийг чинь цэвэрлэсэн. Чи энэ жаахан хүүхдийн хажууд тамхи татаж болохгүй” гэсэн чинь шууд тамхи асаагаад гэрт татах гээд байхаар нь би галын шилбүүрээр цохисон. Эхлээд би айлгах гээд өөрөө цагдаа дуудсан юм. Б.Н-г унтаг гэж бодсон. Би цагдаа нарт гэрийн хаягаа зааж өгөөгүй Б.Н дараа нь өөрөө цагдаа дуудаад аваад ирсэн байсан. Тухайн үед ийм хэрэг гарсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь хамтран амьдрагч Э хаагуур явж байгаад ирж байгаа юм архичин минь гээд намайг хэлээд бид хоёр хоорондоо жоохон маргалдсан. Удалгүй хамтран амьдрагчЭгалын шилбүүр барьж аваад миний зүүн булчин хэсэгт 2-3 удаа цохихоор нь би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 16-17 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4485  дугаар: “1.2. Б.Н-ийн биед зүүн дал, зүүн бугалга, тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өгзөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 22-23 дэх тал/

 

2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх  үнэлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Энь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ** дүүргийн 28 дугаар хороо, *15-920 тоот гэртээ хамтран амьдрагч  Б.Н-г согтууруулах ундааны зүйл олон хоног хэрэглэсэн, бага насны хүүхдийн дэргэд гэрт тамхи татсанаас болж маргалдан, улмаар гар луу нь галын шилээвэр төмрөөр цохьсон, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4485  дугаар дүгнэлтээр Б.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4485  дүгнэлт зэргээр шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна.

 

            Б.Энь шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Н-ийнбиед учирсан бусад гэмтлийг түүний аав, ах нар учруулсан, өмнө нь Б.Н гэрээс хөөж зодож байсан, 2 удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан.” гэж мэдүүлж байх боловч энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эхолбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Иймд шүүгдэгч Б.Э-ийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

                                                                                                            

Хохирогч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд ** дүүргийн Прокурорын газарт “Миний бие Баярсайхан овогтой Энхчимэгт гомдол санал байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хамтран амьдрагч Э гомдолгүй болно.” гэх хүсэлтийг /хх 63/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч Э 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Б.Эхүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх-ийн 67-69/ тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Э-ийн хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэн ирж агсан тавьж, гэртээ насанд хүрээгүй хүүхдийн дэргэд тамхи татсанаас болж маргалдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй боловч эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Э-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар Эоногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОДОНТУУЛ