Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/252

 

 

 

 

 

 

 

                                       2022/ШЦТ/252

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: А.Амарсанаа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

            Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ш.Н

            Иргэдийн төлөөлөгч: Д.С

Шүүгдэгч: Л.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Говогт Лгийн Жд холбогдох 2212000520172 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт А аймгийн Э сумын Т багийн .. гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Говогт Лгийн Ж /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан А аймгийн Э сумын Ө багийн Өийн .. тоотод 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бага насны буюу 12 настай Ц.Эийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нмэдүүлэхдээ: 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нөхөр, бид хоёр дэлгүүр орчихоод ирсэн. Манай нөхөр А гэх айлд орчихоод ирье, чи гэртээ ороод байж бай гээд явсан. Тэгээд би гэртээ ороод байж байсан чинь манай нөхөр орж ирээд Г танай охин чинь Бийнд байна гэж хэллээ гэсэн. Манай охин Тгэх айл руу тоглох гээд явсан байсан. Би Т эмээгийнх рүү залгаж охиноо асуусан чинь манай охиныг байхгүй байна гэж хэлсэн. Нөхөр, бид хоёр Бийнд ороход манай охин дөнгөж хувцсаа өмсөж дуусаад байж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, би байнга асардаг. Одоо эрэгтэй хүн харахаараа уйлаад хашгираад байдаг. Би маш их гомдолтой байна. Б гэх хүн манай хажуу хашаанд байдаг байсан. Б гэх хүн манай охиныг чирээд орсон гэж хэлсэн. Намайг гэрт ороход Л.Ж гэх хүн хөл нүцгэн сууж байсан. Цагдаа ирэхэд манай охин Л.Ж гэх хүн намайг дээрээс дарж авсан гэж хэлсэн. Л.Ж цагдаа дууд гээд байсан. Одоо хохиролд 1.940.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000520172 дугаартай эрүүгийн хэргээс:

 

 Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Ц.Эийн мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би аав Цын хамт Б гэх айлд 12 цагийн үед хамт орсон чинь Б ахын гэрт танихгүй 2 ах Б ахтай хамт архи уугаад сууж байсан. Тэгээд аав бид хоёр Б ахын гэрээс гарч яваад гэртээ ирсэн. Аав, ээж хоёр бензин авна гээд явсан бөгөөд би Т эмээгийн гэр рүү тэдний ач охин Стай тоглох гээд очсон чинь гэр нь цоожтой байсан. Тэгээд би ганцаараа буцаад гэр рүүгээ явж байсан чинь М гэж дууддаг Б ах намайг дуудаад гараас хөтлөөд гэрт нь орсон. Өдөр аавтай хамт ороход архи ууж байсан. 2 танихгүй ах архи уугаад сууж байсан. Тэгээд Б ах намайг энэ залуутай суух уу гээд өндөр саарал дээлтэй Жгэж дуудаж байсан ахыг заахаар нь би үгүй гэж хэлээд чимээгүй зогсож байсан чинь Жгэж дуудаж байсан ах намайг Гзуухных нь өрөөний орон дээр нь хэвтүүлээд миний гутал, өмд, куртикийг тайлаад дараа нь өөрийнхөө гутал өмд, дээл, дотоожийг тайлаад миний дээр гарч хэвтээд миний боов руу өөрийнхөө боовыг хийгээд хөдлөөд байсан. Тэгээд би боль гэж хэлээд уйлаад орилсон чинь хэвтээд бай, яадаг юм гэж хэлээд миний амыг дараад байсан. Тэгээд гаднаас хүн орж ирэх чимээ гараад хаалга дуугарсан чинь над дээрээс босоод өмд, гутал хоёроо өмссөн. Би босоод өмдөө өмсөөд байж байтал Г ах орж ирээд надад хандаж чи энд юу хийж байгаа юм гэхээр нь би ямар нэгэн зүйл хэлээгүй, чимээгүй байсан.  Тэгээд Г ах гараад явсан бөгөөд араас нь удалгүй байж байтал ээж, аав хоёр ирээд намайг аваад явсан юм. Би өмнө нь өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би бэлэг эрхтэн рүүгээ ямар нэгэн зүйл хийж байгаагүй. Миний боовноос цус гарсан. Тийм зүйл болоогүй. Жгэж дуудаж байсан ах миний өмдийг тайлж өөрийнхөө боовыг миний боов руу хийсэн. Намайг зодож, цохисон зүйл байхгүй. Би танина. Аав, ээж хоёр Б ахын гэрээс намайг ирж авахдаа юу болсон талаар асуухад би Жгэж хүнийг зааж юу болсон талаараа хэлсэн. Хууль ёсны төлөөлөгч Нхариулав. Манай охиныг хэл ам муутай гэдгийг мэднэ. Бтэй төрөл садны холбоо байхгүй. Цгийн балай охин нааш ир гэж хэлээд намайг дуудаад гэр рүүгээ дагуулаад орсон. Б гэх айлтай манай өрөө хашаанд байдаг байсан юм. Миний нуруу бөөр, гэдсээр өвдөөд байгаа. Шөнө унтах гэхээр нойр хүрэхгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нгийн мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төв Өлзийт багийн нутаг Өлзийт хороололд оршин сууж, амьдардаг юм. Би нөхөр Ц, 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Тухайн өдөр би нөхрийн хамт 14 цагийн үед хүмүүст өрөө өгөх ажлаар сумын төв рүү яваад 15 цагийн үед гэртээ ирж байх замдаа манай нөхөр А гэх айлаар орж уулзчихаад араас чинь яваад очно гэж хэлээд үлдсэн. Тэгээд би гэртээ очоод байж байтал манай нөхөр араас гэрт ирээд надад хандаж намайг Аын гэрт байж байтал Г гэх залуу ирээд охин Эийг Б гэх айлд дээл нөмөрчихсөн хэвтэж байна гэж хэллээ гэхээр нь би юу гэж тэдний гэрт байдаг юм, Тэгчийнд тоглох гээд явсан гэж хэлээд Тэгчийн утас руу нь залгаад охин Эийг байна уу гэж асуусан чинь байхгүй, ирээгүй гэж хэлсэн. Тэгээд нөхөр, бид хоёр Бийн гэрт яваад очсон чинь Б Ж гэх хоёр хүн үүднийхээ өрөөнд согтуу сууж байхаар нь охин хаана байна гэсэн чинь Б мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд цаад өрөөнд нь орсон чинь манай охин Э өмдөө өмсөөд дуусаж байгаа бололтой зогсож байсан бөгөөд хөл нүцгэн, гадуур өмсөж явсан куртикээ ч өмсөөгүй байсан. Тэгээд нөхөр бид хоёр юу болсон талаар асуухад Б, Ж хоёр ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан. Тэгээд цагдаа дуудахаар болсон чинь Ж гэх залуу цагдаагаа дуудаач гэж хэлж байсан. Би 17 цагийн үед сумын цагдаад дуудлага өгсөн юм. Удалгүй цагдаа ирээд юу болсон талаар асуухад охин Э энэ ах гээд саарал дээлтэй Ж гэх залууг заагаад дээрээс дарсан гээд уйлаад байсан. Би хүмүүсээс холдож байгаад охины өмдийг тайлж үзэхэд дотоож нь цус болсон байсан. Энэ талаар цагдаад хэлсэн чинь охин Эийг сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд цавь хэсэг нь цус болсон байсан. Миний охин хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байгаагүй. Миний охин 12 настай, сургуульд сурдаггүй, мэдрэлийн өвчнөөр группт байдаг юм. Гэхдээ үзэж харсан зүйлээ бүрэн ойлгож чадна. Ярихдаа муу юм. Б үүднийхээ өрөөнд дээл гуталтайгаа сууж байсан. Харин Ж нь үүдний өрөөнд нь Бтэй хамт дээлгүй, өмд цамцтайгаа, хөл нүцгэн сууж байсан. Б их согтуу юм шиг харагдсан. Харин Ж нь Бийг бодвол арай гайгүй харагдсан. Гэхдээ хоёулаа согтуу байсан. Охин Э нь цаад том өрөөнд нь хөл нүцгэн өмдөө татаад зогсож байсан. Намайг орсны дараа гутлаа өөрөө өмссөн юм. Би гомдолтой байна. Миний охин гэрээс гардаггүй, байнга надтай хамт байдаг байсан хүүхэд юм. Цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Мөн хуулийн дагуу шийдэж хариуцлага хүлээлгэж өгнө үү. Ж.Б, Ж, Г нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байх боломжтой. Хуулийн дагуу үнэн зөвийг олж тогтооно биз дээ. Маш их гомдолтой байна байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нгийн дахин мэдүүлсэн: ...Манай охиныг Б нь согтуу дуудсан гэж надад манай охин Э хэлсэн. Үүнийг хэлэхээ мартсан байна лээ. Өөр зүйл байхгүй. Манайх Бтэй өрөө хашаа байхдаа орж гараад л явдаг байсан. Манай охин Бийг танина. Манайх Цэцэрлэг сумаас 2012 оны үед Эрдэнэмандал суманд нүүж ирсэн. Үүнээс хойш Бийнхтэй хамт өрөө хашаанд байсан юм. Би гомдолтой байна. Манай охиныг эмч хэлэхдээ Улаанбаатар хотод очиж сэтгэцийг нь үзүүл гэж хэлсэн. Хэрэгт хохирсноос хойш их уур уцаартай болчихоод байгаа юм. Манай хүүхэд, мөн Эрдэнэмандал сумаас Архангай аймагт ирж очсон болон бусад зардал, цаашид гарах зардалд би 2.5 сая төгрөг нэхэмжилнэ. Яг одоо надад баримт гэх зүйл байхгүй. Прокурорын шатанд баримтуудаа гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 161-162 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Гийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед Эрдэнэмандал сумын Өлзийт багийн иргэн Б гэх айлд ороход гэрийн эзэн Б, Тээл багийн иргэн Ж, Ч.Г нар согтуу Гтогооны өрөөндөө газар унтсан, Цын бага охин Ц.Э Гтогооны өрөөний баруун хажуу талын нааран дээр дээл нөмөрсөн гутлаа тайлсан хэвтэж байсан болохоор нь би Цт хэлье гэж бодоод Бийн гэрээс гараад гэртээ орох замд гудамжинд Цтой таараад охин чинь согтуу хүмүүстэй Бийнд хэвтэж байна шүү, очиж аваарай гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд би гэртээ байж байхад 19 цагийн үед Ц, Нхоёр манайд орж ирээд манай хүүхдийг Бийнд байна гэж хэлсэнд найз нь баярласан шүү, цагдаад дуудлага өгсөн гэж хэлээд манайхаас явсан. Намайг Бийнд ороход Э охин дээл нөмөрсөн, гутал нь наарны урд нь зэрэгцүүлж тавьсан, уйлаагүй байсан. Өмд, цамцаа тайлсан эсэхийг би мэдэхгүй байна. Намайг өндийж хараад байхаар сандраад аав, ээжид нь хурдан хэлье гэж бодоод гэрээс нь гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Гийн дахин мэдүүлсэн: ...Намайг Бийн гэрт ороход Б ах тасарчихсан хаалган талд газар шалан дээр унтаж байсан. Хуруу Г мөн адил цонхон доор тасарчихсан газар унтаж байсан. Ж, Г, Б хоёрын унтаж байсан газрын хойд талын орон дээр хохирогч охины урд нь сууж байсан. Тэгэхээр нь би энэ нэг л биш боллоо гэж бодоод шууд гэрээс гараад явсан. Тэгээд Бийн гэрээс гараад явж байхад хохирогч охины аав, ээж хоёр нь таараад надаас охиныг асуухаар нь Бийн гэрт байна лээ гэдгийг нь хэлсэн. Согтуу хүмүүстэй байна лээ шүү, гялс очиж авахгүй бол гэж хэлсэн. Түүнээс надад өөр мэдэх зүйл байхгүй. Би анзаараагүй. Тухайн үед гэр рүү нь ороод буруу газар ороод ирлээ гэж бодоод шууд гэрээс гараад явсан. Мөн хохирогч охиныг анзаараагүй. Намайг орохыг мэдээгүй учир нь би гэр рүү хальт ороод гарсан болохоор мэдээгүй байх...гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Гийн мэдүүлсэн: ...Намайг хөдөө Эрдэнэмандал сумын Тээл багийн Хужирт гэх газарт гэртээ байж байтал хамаатны дүү Ж ганцаараа мотоцикльтой ирээд сумын төв рүү явах уу гэхээр нь би цагаан сараар Эрдэнэмандал сумын төвд байдаг ах, дүү нараараа очоогүй байсан болохоор хамт явахаар болоод Жтай хамт өглөө 10 цагийн үед явсан замаараа Жгийн найз гээд айлд орсон. Тухайн айлд тал шил архи хувааж уусан. Тэгээд цааш яваад сумын төв рүү орж ирээд ээж Сынд очсон чинь бид хоёрт тал шил архи гаргаж бууз жигнэж өгсөн. Ж бид хоёр бууз идээд өгсөн архийг нь хувааж ууж дуусаад дүү Мын гэрт орсон чинь хүн байхгүй болохоор нь хөрш айл болох Ж өвөөгийнд орсон чинь надад хөдөө гэртээ очоод хэрэглэ гээд нэг шил архи өгсөн. Тэгээд байж байтал М дүү орж ирээд бас надад нэг шил архи өгсөн. Би өвөртөө хийгээд Ж, бид хоёр Б ахын гэрт очсон чинь ганцаараа байхаар нь би дүү Мын өгсөн архи гаргаж задлаад ууж байтал Ц ах охинтойгоо хамт орж ирээд ууж байсан. Архинаас ганц нэг ууж байгаад гараад явсан. Тухайн архийг ууж дуусаад Жөвөөгийн өгсөн архийг гаргаж задалсан. Тэгээд тухайн архийг ууж дуусгаад би гараад ээжийн гэрт ирээд амарсан. Тэгээд унтаж байгаад орой 17-18 цагийн үед байх, сэргэж босоод Гийн гэрт орсон чинь Ж, Б хоёрыг цагдаа бариад явсан гэж хэлсэн. Тэгээд би согтуу мотоциклио унаад явж байгаад баригдсан байна гэж бодсон. Би одоо өмсөж байгаа хөх цэнхэр өнгийн дээлтэй, ногоон өнгийн бүстэй, хар өнгийн эсгий түрийтэй гуталтай явсан юм. Би дээлээ тайлсан зүйл байхгүй. Намайг байх хугацаанд Ж, Б хоёр дээл хувцсаа тайлаагүй. Өөр хүн орж ирээгүй. Намайг явсны дараа орж ирсэн үгүйг би мэдэхгүй байна. Гах орж ирсэн үгүйг би мэдэхгүй байна. Байшингийнх нь үүдний өрөөнд нь архи уусан. Би сумын захиргааны хажууд явж байхад надтай уулзаад хаана архи уусан талаар асуухаар нь Б ахынд Ж нартай архи уусан талаараа хэлсэн.  Цын охин орж ирээгүй. Би архи ууж дуусаад явлаа гээд гараад явсан. Надад Цын охинтой бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Би нэг их согтоогүй, ээжийн гэрт очоод унтах чадвартай байсан. Харин Ж, Б хоёр нилээн согтуу суугаад үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Бийн мэдүүлсэн: ...Л.Ж, Ч.Г хоёр миний холын хамаатан. Харин Цыг танина. Манай хоёр олон жил өрөө хашаанд амьдарсан хүмүүс байгаа юм. 2021 онд манай өрөө хашаанаас нүүсэн. Э нь тэдний охин байгаа юм. Тухайн өглөө би босоод шартаад байхаар нь гэрт байсан тал шил архийг уусан юм. Тэгээд халамцуу ганцаараа байж байтал Ж, Г хоёр халамцуу орж ирсэн бөгөөд хэдэн цаг болж байсан эсэхийг санахгүй байна. Надтай золгоод Г өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд түүнийг Л.Ж, Ч.Г, бид гурав ууж байтал гаднаас Ц охинтойгоо орж ирээд архинаас 3-4 рунк уугаад гараад явсан. Тухайн архийг бид гурав ууж дуусаад Г дахиад нэг шил 0.75 литрийн архи гаргаж ирсэн бөгөөд түүнийг ууж байгаад би тасраад согтсон байна. Нэг мэдэхэд сумын цагдаагийн байранд Жтай хамт байсан. Тэгээд Л.Жгаас яагаад энд байгаа талаар асуухад би ч бас сайн санахгүй байна гэж хэлсэн. Орж ирээгүй. Намайг согтсоны дараа юу болсныг би мэдэхгүй байна. Би огт санахгүй байна. Ер нь бол манайхаар орж гараад явж байдаг хүн байгаа юм. Энэ талаар би мэднэ. Манайхтай өрөө хашаанд байхаас нь би мэднэ. Ярихдаа муу хүүхэд байдаг юм. Би энэ талаар огт санахгүй байна. Би Цын охин Ц.Этэй бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Бид гурав гурвуулаа согтуу байсан. Би тасраад унтсан байна. Л.Ж, Ч.Г хоёр яасан талаар би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Дн мэдүүлсэн: ...Би тухайн цаг хугацаанд О.Э гэх охинд үзлэг хийсэн. Тухайн охиныг хэсгийн төлөөлөгч болон түүний эх Ннар хүнд хүчиндүүлсэн байж болзошгүй байна, үзүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би тухайн охины бэлэг эрхтэнд үзлэг хийхэд 2 гуяны дотор талд цус болсон байдалтай, хэлүү, бэлгийн их уруул хавдсан, хярзан руу цусархаг зүйл урссан байдалтай байсан. Толины үзлэгээр бэлгийн бага уруул хавдаж улайсан, үтрээнд шингэн ялгадастай, охин хальс суурь хэсгээр цус шүүрсэн, 5 цагийн орчим урагдаж гэмтсэн байсан. Тухайн охин айдастай уйлж байсан. Шинэ урагдал гэмтэлтэй байсан. Үтрээнд үрийн шингэн байгаа эсэхийг нүдээр үзээд мэдэх боломжгүй. Гэхдээ цайвар цагаан өнгийн ялгадастай шингэн байсныг хуруу шилэнд хийж хэсгийн төлөөлөгчид өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Дн мэдүүлсэн: ...Би тухайн цаг хугацаанд О.Э гэх охинд үзлэг хийсэн. Тухайн охиныг хэсгийн төлөөлөгч болон түүний эх Ннар хүнд хүчиндүүлсэн байж болзошгүй байна, үзүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би тухайн охины бэлэг эрхтэнд үзлэг хийхэд 2 гуяны дотор талд цус болсон байдалтай, хэлүү, бэлгийн их уруул хавдсан, хярзан руу цусархаг зүйл урссан байдалтай байсан. Толины үзлэгээр бэлгийн бага уруул хавдаж улайсан, үтрээнд шингэн ялгадастай, охин хальс суурь хэсгээр цус шүүрсэн, 5 цагийн орчим урагдаж гэмтсэн байсан. Тухайн охин айдастай уйлж байсан. Шинэ урагдал гэмтэлтэй байсан. Үтрээнд үрийн шингэн байгаа эсэхийг нүдээр үзээд мэдэх боломжгүй. Гэхдээ цайвар цагаан өнгийн ялгадастай шингэн байсны хуруу шилэнд хийж хэсгийн төлөөлөгчид өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Хгийн мэдүүлсэн: ...Манай дүү Л.Ж нь 1984 онд Лгийн наймдугаар хүү болон төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр Эрдэнэмандал сумын Тээл багийн Хужирт Ловон гэх газарт өссөн. Айлын отгон хүү байгаа юм. Нндөр настай, хэвтэрт байдаг бөгөөд ээжийг асарч Тээл багийн Хужирт Ловон гэх газарт амьдардаг. Эрдэнэмандал сумын ЕБС-ийн 04 дүгээр анги төгсөж байсан. 10 гаруй жилийн өмнө аймгийн төвөөс эхнэр аваад 2 жил гаруй болж 1 хүүхэд төрүүлээд удалгүй салсан. Улаанбаатар хотын Дотоодын цэрэгт цэргийн алба хааж байсан. Архи хааяа уудаг, тамхи бол татдаг байсан. Архи уусан үедээ элдэв муу зан, араншин гаргахгүй. Надаас айдаг. Хүнд их тусархаг, хүнтэй эвсэг харьцаатай, элдэв хар бор ажилд сайн. Өөрийн нэр дээр мал байхгүй. Амьжиргааны түвшин доогуур орлоготой бөгөөд ээжийн тэтгэврээр амьдардаг. Миний дүү Л.Ж нь бие эрүүл, ухаан саруул, ямар нэгэн өвчин эмгэг байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.Бын мэдүүлсэн: ...Л.Ж нь Лгийн зургаадугаар хүү болон төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр Эрдэнэмандал сумын Тээл багийн Хужирт Ловон гэх газарт өссөн. Олон жилийн өмнө аймгийн төвөөс эхнэр аваад 1 хүүхэд төрүүлээд удалгүй салж байсан. Эрдэнэмандал сумын ЕБС-ийн 04 дүгээр анги төгссөн. Цэргийн алба хааж байсан. Одоо өндөр настай, хэвтэрт байдаг ээжийн хамт Тээл багийн Хужирт Ловон гэх газарт оршин сууж байгаа. Архи тамхи хэрэглэж байгааг нутгийн иргэдээс сонсож байсан. Миний дэргэд архи, тамхи хэрэглэж байгаагүй. Амьжиргааны түвшин доогуур ээжийн тэтгэврээр амьдардаг хүн байгаа юм. Л.Жгийн бие эрүүл, ухаан саруул, ямар нэгэн өвчин эмгэг ярьж эмчийн хяналтанд байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 хуу/

 

  Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Бийн мэдүүлсэн: ...Л.Ж нь өндөр настай хэвтэрт байдаг ээжийн хамт Тээл багийн Ар хужирт Ловон гэх газарт оршин суудаг. Бага насаа эцэг эхийн гар дээр Тээл багийн Хужирт гэх газарт өссөн. Эхнэр хүүхэдгүй. Би Л.Жг сургуульд сурч, цэрэгт явсан болохыг мэдэхгүй байна. Ажлаар явж байгаад гэрт нь ороход төлөв даруухан зантай, хүнд тусархаг залуу хүн байгаа юм. Надтай согтуу таарч байгаагүй. Хүмүүс архи уудаг талаар ярьж байхыг сонсож байсан. Амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой, ээжийн тэтгэврээр амьдарч байгаа. Ээж нь олон жил хэвтэрт орсон, 80 гаруй насны хүн байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 хуу/

 

  Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Аийн мэдүүлсэн: ...Л.Ж нь эхнэр хүүхэдгүй, хөгшин настай хэвтэрт байдаг ээжийн хамт Тээл багийн Ловон гэх газарт мал маллан амьдардаг. Л.Ж нь эхээс долуулаа байдаг. Эрдэнэмандал сумын ЕБС-ийн 10 жилийн сургуулийг бүрэн дүүргээгүй, бага анги төгссөн. Багийн айл өрхөөс амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой ядуу өрхөд ордог. Архи, тамхи хэрэглэдэг. Архи уухаараа ямар зан ааш араншинтай болохыг мэдэхгүй байна. Цэргийн алба хааж байсан. Одоо ах, дүү нар нь хот болон хөдөө ажил хийж мал малладаг хүмүүс байгаа. Л.Ж нь 2021 оны малын тоогоор өөрийн дээр мал тоолуулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 140-141 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Зын мэдүүлсэн: ...Л.Ж нь сургуульд байхдаа манай нөгөө ангийн хүүхэд байсан. Л.Ж нь сургуульд байхдаа дуу цөөтэй, даруухан хүүхэд байсан. Эхнэр, хүүхэдгүй байгаа. Хөгшин настай ээжийн хамт мал маллаж Эрдэнэмандал сумын Тээл багт оршин суудаг. Архи, тамхи хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй байна. Би Л.Жтай сүүлийн 4 жил уулзаагүй. Би 2019 онд Эрдэнэмандал сумын Нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажилд орсноос хойш Л.Ж нь сайн дурын даатГтөлж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Цын мэдүүлсэн: ...Би тухайн өдөр хөдөө айлын мал маллаж байгаад Эрдэнэмандал сумын төв рүү орж ирээд охин Этэй хамт Бийн хашаанд очсон юм. Урьд өмнө нь манайх Бийнхтэй өрөө хашаа байсан. Тухайн хашаанд манай амбаар байдаг юм. Түүнд гэрээ хураачихсан бөгөөд одоо хүртэл байгаа. Би амбаараас юм авах ажилтай байсан. Тэгээд охин, бид хоёр Бийн гэрт орсон чинь Б, Ж, Г нар архи уугаад согтуу сууж байсан. Надад ууж байсан архинаасаа аяганд хийж өгөхөөр нь би нэг балгаад өгсөн. Тэгээд охин, бид хоёр гараад гэртээ ирсэн. Тухайн үед хүүхдийн мөнгө буучихсан байсан болохоор цагаан сарын баяраар дэлгүүрт тавьчихсан өрөө өгөх гээд эхнэр, бид хоёр 14 цаг өнгөрөөд сумын төв гудамж руу явсан. Тэгээд эхнэр гэр рүүгээ түрүүлээд явсан бөгөөд би араас чинь очно гэж хэлээд манай гудамжны залуу Гдуудахаар нь уулзсан чинь танай охин чинь Бийн гэрт дээл нөмөрчихсөн хэвтэж байна, би орчихоод шууд гараад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирээд эхнэрийг дагуулаад Бийн гэрт орсон чинь тэднийд үүдний өрөөнд зуухны хажууд Ж, Б хоёр сууж байхаар нь би охин хаана байна гэж асуухад манай охин Э цаад өрөөнөөс нь уйлаад гараад ирсэн. Тэгээд эхнэр, бид хоёр цагдаад дуудлага өгсөн юм. Удалгүй сумын хэсгийн төлөөлөгч ирсэн. Намайг ороход Б, Ж хоёр согтуу үүдний өрөөндөө тамхи ороох гэж байгаа бололтой сууж байсан. Б дээл хувцастайгаа, харин Ж нь гуталгүй хөл нүцгэн, дээлгүй цамцтай сууж байсан. Тэгээд манай охин Э цаад өрөөнөөс гуталгүй хөл нүцгэн, өмд цамц нь өмсөөтэй уйлчихсан гарч ирсэн. Тэгээд цагдаа дуудаад ирэх хооронд манай охин өөрөө гутлаа өмссөн. Би орж хараагүй. Цагдаа иртэл Б, Ж хоёр гараад зугтаачих байх гэж бодоод хаалгыг нь дараад байж байтал 10 минут болоогүй, сумын хэсгийн төлөөлөгч ирсэн юм. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Согтуу байсан. Сумын хэсгийн төлөөлөгч л ярьсан байх. Г хаашаа явсан талаар би мэдэхгүй байна. Өдөр нь очиход байсан. Сүүлд нь очиход байхгүй, гараад явсан байсан. Хөрш айл байхгүй. Манайх хөрш байж байгаад нүүчихсэн юм. Манайх хамгийн баруун талын айл байсан юм. Би тухайн үед анзаарч хараагүй. Ямар ч байсан уйлаад хөл нүцгэн гарч ирсэн. Тэгээд цагдаа ирсний дараа сумын Эрүүл мэндийн төвд манай эхнэр Н, сумын хэсгийн төлөөлөгчтэй хамт явж үзүүлсэн юм. 14 цаг өнгөрч байсан. Э эгч дүү нартайгаа үлдсэн юм. Манай охин Бийн хашааны ард байдаг Тгэх эмээгийнд очдог юм. Тэгээд тэднийд очиж тоглох гэж явсан юм шиг байна лээ. Замдаа Бийн гэрт орсон байх. Сүүлд нь манай охин надад хэлэхдээ Б согтуу балай Цгийн балай охин ороод ир гээд дуудаад гэрт нь орсон гэж надад хэлсэн. Урьд өмнө нь манайх Бтэй өрөө хашаанд хамт байхдаа манай хоёр нэг нэгнийдээ орж гараад явдаг, гэмгүй, зүгээр байсан. Манай охин ч орж гараад цай унд уугаад явдаг байсан. Харин нүүснээс хойш би хашаагаа эргэх үедээ заримдаа охинтойгоо хамт Бийнд очдог байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 156-158 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Жгийн мэдүүлсэн: ...Би өмгөөлөгч С.Пүрэвсүрэнгээр яллагдагчаар татсан тогтоолтой дахин уншиж танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй тул өөрийн эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 185-186 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны 116 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. 2.4.5 Ц.Эийн биед механик гэмтэл тогтоогдсонгүй. 3. 6. 7 Ц.Эийн охин хальс шинэ урагдал гэмтэлтэй байна. Охин хальсны урагдал гэмтэл нь бэлгийн харьцааны үед үүснэ. Бэлгийн харьцаанд орсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 8. Ц.Э нь бэлгийн бойжилт олсон байна. 9. Шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна. 10. Ц.Э нь одоогоор жирэмсэн биш байна...гэх дүгнэлт /хх-ийн 54-56 хуу/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны 1596 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Шинжилгээнд ирүүлсэн насанд хүрээгүй хохирогчийн дотоож гэх бүдэг ногоон өнгийн дотоож, Л.Жгийн гэх хар, цэнхэр оруулгатай дотоож, үтрээнээс авсан шингэн гэх улаан вакумтай бүдэг улаан өнгийн шингэн зүйл, хуруу шилтэй савх, үтрээнээс авсан хөвөн савх дээрээс эр бэлгийн эс илэрсэн. 2. Шинжилгээнд ирүүлсэн насанд хүрээгүй хохирогчийн дотоож гэх бүдэг ногоон өнгийн дотоож, Л.Жгийн гэх хар, цэнхэр оруулгатай дотоож, үтрээнээс авсан шингэн гэх улаан вакумтай бүдэг улаан өнгийн шингэн зүйл, хуруу шилтэй савх, үтрээнээс авсан хөвөн савх дээрээс илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. 3. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг наац шилэн дээр эр бэлгийн эс илэрсэн. 4. Эр бэлгийн эсээс цусны бүлгийн харьяалал тогтоох боломжгүй. 5. Шинжилгээнд ирүүлсэн Л.Жгийн биеэс авсан 5 мл цус, гэрч Г.Гийн биеэс авсан 5 мл цус, гэрч Ж.Бийн биеэс авсан 5 мл цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 6. Шинжилгээнд ирүүлсэн насанд хүрээгүй хохирогчийн дотоож гэх бүдэг ногоон өнгийн дотоож, Л.Жгийн гэх хар, цэнхэр оруулгатай дотоож, үтрээнээс авсан шингэн гэх улаан вакумтай бүдэг улаан өнгийн шингэн зүйл, хуруу шилтэй савх, үтрээнээс авсан хөвөн савх дээрээс илэрсэн эр бэлгийн эсний ДНХ-ийн тогтоц нь Л.Жгийн биеэс авсан 5 мл цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт /хх-ийн 73-75 хуу/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 хуу/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 42-43 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44, 76-78 хуу/

Тодорхойлолт /хх-ийн 18 хуу/

Ц.Эийн тодорхойлолт /хх-ийн 51 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 92, 188 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 хуу/

Боржигон овогт Цын Эийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 106-107 хуу/

Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэний тодорхойлолт /хх-ийн 173 хуу/

Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт /хх-ийн 177-180 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 188 хуу/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нгийн хохирол хүлээн авсан баримт 2 хуудас, тодорхойлолт 1 хуудас, тасалбар 1 хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас, өмгөөлөгч С.Нармандалын тодорхойлолт 1 хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт 3 хуудас, замын зардлын тодорхойлолт 3 хуудас, Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 591 тоот албан бичиг 1 хуудас,  Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны их эмчийн тодорхойлолт 1 хуудас, А.Баасансүрэнгийн тодорхойлолт 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Л.Ж нь А аймгийн Э сумын Ө багийн Ө .. тоотод 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бага насны буюу 12 нас 3 сар 15 хоногтой Ц.Эийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн үйл баримт, нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Л.Ж нь А аймгийн Э сумын Өбагийн Өийн .. тоотод 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бага насны буюу 12 нас 3 сар 15 хоногтой Ц.Эийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

 насанд хүрээгүй хохирогч Ц.Эийн мэдүүлсэн “би ганцаараа буцаад гэр рүүгээ явж байсан чинь М гэж дууддаг Б ах намайг дуудаад гараас хөтлөөд гэрт нь орсон. Өдөр аавтай хамт ороход архи ууж байсан 2 танихгүй ах архи уугаад сууж байсан. Тэгээд Б ах намайг энэ залуутай суух уу гээд өндөр саарал дээлтэй Жгэж дуудаж байсан ахыг заахаар нь би үгүй гэж хэлээд чимээгүй зогсож байсан чинь Жгэж дуудаж байсан ах намайг Гзуухных нь өрөөний орон дээр нь хэвтүүлээд миний гутал, өмд, куртикийг тайлаад дараа нь өөрийнхөө гутал өмд, дээл, дотоожийг тайлаад миний дээр гарч хэвтээд миний боов руу өөрийнхөө боовыг хийгээд хөдлөөд байсан. Тэгээд би боль гэж хэлээд уйлаад орилсон чинь хэвтээд бай яадаг юм гэж хэлээд миний амыг дараад, тэгсэн гаднаас хүн орж ирэх чимээ гараад хаалга дуугарсан чинь над дээрээс босоод өмд, гутал хоёроо өмссөн. Би босоод өмдөө өмсөөд байж байтал Г ах орж ирээд надад хандаж чи энд юу хийж байгаа юм гэхээр нь би ямар нэгэн зүйл хэлээгүй, чимээгүй байсан. Тэгээд Г ах гараад явсан бөгөөд араас нь удалгүй байж байтал ээж, аав хоёр ирээд намайг аваад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/,

 

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нгийн мэдүүлсэн “Би гэртээ очоод байж байтал манай нөхөр араас ирээд надад хандаж намайг Аын гэрт байж байтал Ггэх залуу охин Эийг Б гэх айлд дээл нөмөрчихсөн хэвтэж байна гэж хэллээ гэхээр нь би юу гэж тэдний гэрт байдаг юм, Тэгчийнд тоглох гээд явсан гэж хэлээд Тэгчийн утас руу нь залгаад охин Эийг байна уу гэж асуусан чинь байхгүй, ирээгүй гэж хэлсэн. Тэгээд нөхөр, бид хоёр Бийн гэрт яваад очсон чинь Б Ж гэх хоёр хүн үүднийхээ өрөөнд согтуу сууж байхаар нь охин хаана байна гэсэн чинь Б мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд цаад өрөөнд нь орсон чинь манай охин Э өмдөө өмсөөд дуусаж байгаа бололтой хөл нүцгэн, гадуур өмсөж явсан куртикээ ч өмсөөгүй байсан. Тэгээд нөхөр бид хоёр юу болсон талаар асуухад Б, Ж хоёр ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан. Удалгүй цагдаа ирээд юу болсон талаар асуухад охин Э энэ ах гээд саарал дээлтэй Ж гэх залууг заагаад дээрээс дарсан гээд уйлаад байсан. Би хүмүүсээс холдож байгаад охины өмдийг тайлж үзэхэд дотоож нь цус болсон байсан. Энэ талаар цагдаад хэлсэн чинь охин Эийг сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд цавь хэсэг нь цус болсон байсан. Манай охиныг Б нь согтуу дуудсан гэж надад манай охин Э хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 161-162/,

 

гэрч О.Гийн мэдүүлсэн “Цын бага охин Ц.Э Гтогооны өрөөний баруун хажуу талын нааран дээр дээл нөмөрсөн гутлаа тайлсан хэвтэж байсан болохоор нь би Цт хэлье гэж бодоод Бийн гэрээс гараад гэртээ орох замд гудамжинд Цтой таараад охин чинь согтуу хүмүүстэй Бийнд хэвтэж байна шүү, очиж аваарай гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд би гэртээ байж байхад 19 цагийн үед Ц, Нхоёр манайд орж ирээд манай хүүхдийг Бийнд байна гэж хэлсэнд найз нь баярласан шүү, цагдаад дуудлага өгсөн гэж хэлээд манайхаас явсан. Намайг Бийнд ороход Э охин дээл нөмөрсөн, гутал нь наарны урд нь зэрэгцүүлж тавьсан, уйлаагүй байсан”, “Ж, Г, Б хоёрын унтаж байсан газрын хойд талын орон дээр хохирогч охины урд нь сууж байсан. Тэгэхээр нь би энэ нэг л биш боллоо гэж бодоод шууд гэрээс гараад явсан. Тэгээд Бийн гэрээс гараад явж байхад хохирогч охины аав, ээж хоёр нь таараад надаас охиныг асуухаар нь Бийн гэрт байна лээ гэдгийг нь хэлсэн. Согтуу хүмүүстэй байна лээ шүү, гялс очиж авахгүй бол гэж хэлсэн.гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 120-121/,  

 

гэрч Ж.Бийн мэдүүлсэн “Надтай золгоод Г өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд түүнийг Л.Ж, Ч.Г, бид гурав ууж байтал гаднаас Ц охинтойгоо орж ирээд архинаас 3-4 рунк уугаад гараад явсан. Тухайн архийг бид гурав ууж дуусаад Г дахиад нэг шил 0.75 литрийн архи гаргаж ирсэн бөгөөд түүнийг ууж байгаад би тасраад согтсон байна. Нэг мэдэхэд сумын цагдаагийн байранд Жтай хамт байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/,

 

гэрч Г.Дн мэдүүлсэн “Би тухайн цаг хугацаанд О.Э гэх охинд үзлэг хийсэн. Тухайн охиныг хэсгийн төлөөлөгч болон түүний эх Ннар хүнд хүчиндүүлсэн байж болзошгүй байна, үзүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би тухайн охины бэлэг эрхтэнд үзлэг хийхэд 2 гуяны дотор талд цус болсон байдалтай, хэлүү, бэлгийн их уруул хавдсан, хярзан руу цусархаг зүйл урссан байдалтай байсан. Толины үзлэгээр бэлгийн бага уруул хавдаж улайсан, үтрээнд шингэн ялгадастай, охин хальс суурь хэсгээр цус шүүрсэн, 5 цагийн орчим урагдаж гэмтсэн байсан. Тухайн охин айдастай уйлж байсан. Шинэ урагдал гэмтэлтэй байсан. Үтрээнд үрийн шингэн байгаа эсэхийг нүдээр үзээд мэдэх боломжгүй. Гэхдээ цайвар цагаан өнгийн ялгадастай шингэн байсныг хуруу шилэнд хийж хэсгийн төлөөлөгчид өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,  

 

гэрч С.Цын мэдүүлсэн “Тэгээд эхнэр гэр рүүгээ түрүүлээд явсан бөгөөд би араас чинь очно гэж хэлээд манай гудамжны залуу Гдуудаад танай охин чинь Бийн гэрт дээл нөмөрчихсөн хэвтэж байна, би орчихоод шууд гараад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирээд эхнэрийг дагуулаад Бийн гэрт орсон чинь тэднийд үүдний өрөөнд зуухны хажууд Ж, Б хоёр сууж байхаар нь би охин хаана байна гэж асуухад манай охин Э цаад өрөөнөөс нь уйлаад гараад ирсэн. Тэгээд эхнэр, бид хоёр цагдаад дуудлага өгсөн юм. Удалгүй сумын хэсгийн төлөөлөгч ирсэн. Намайг ороход Б, Ж хоёр согтуу үүдний өрөөндөө тамхи ороох гэж байгаа бололтой сууж байсан. Б дээл хувцастайгаа, харин Ж нь гуталгүй хөл нүцгэн, дээлгүй цамцтай сууж байсан. Тэгээд манай охин Э цаад өрөөнөөс гуталгүй хөл нүцгэн, өмд цамц нь өмсөөтэй уйлчихсан гарч ирсэн. Тэгээд цагдаа дуудаад ирэх хооронд манай охин өөрөө гутлаа өмссөн. Сүүлд нь манай охин надад хэлэхдээ Б согтуу балай Цгийн балай охин ороод гээд дуудаад гэрт нь орсон гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 156-158/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Л.Жгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 185-186/,

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны 116 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-56/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны 1596 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-75/,

 

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 42-43/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44, 76-78/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Л.Ж нь гэм буруутай байна.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Э нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 12 нас 03 сар 15 хоногтой буюу бага насны хүүхэд байсан болох нь төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 108 хуу/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 106-107 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч Л.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд хүчиндэх гэмт хэрэг үйлдэх аргыг тодорхой заасан бөгөөд гэмт этгээд уг хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байдаг ба дээрх гэмт хэрэгт энэ шинжийг бүрэн хангаж, мөн бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн байгаа нь хүндрүүлэх шинжийг хангаж байна. 

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

Мөн иргэдийн төлөөлөгч Д.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ж нь гэм буруутай байна гэх бичгээр гаргасан дүгнэлт нь шүүхийн дүгнэлттэй тохирч байна.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Л.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Л.Ж нь шүүхээс гаргасан хохирлын хэмжээнд хохирлыг төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Л.Жгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирол, төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзаж шүүгдэгч Л.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Жд хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан.

Хохирлын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ннь 1.940.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд түүний нэхэмжлэлээс Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д “насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр гэм буруутай этгээдээр төлүүлнэ” гэж заасныг баримтлан насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч М.Алтанчимэгт 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06 тоот хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд зааснаар төлсөн 1.000.000 төгрөг болон жолооч Б.Энэбишийн иргэний үнэмлэхээ хавсаргаж ирүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тус тус Эрдэнэмандал сумаас Эрдэнэбулган суманд ирж, буцсаны тээврийн хөлсөнд төлсөн гэх 90.000+60.0000=150.000 төгрөг гэх тодорхойлолт нь насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, шинжээчийн дүгнэлт, хэргийн материалтай танилцсан цаг хугацаатай тохирч байгаа, мөн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээ хийлгэхэд 50.000 төгрөг төлсөн болох нь их эмч Д.Бын тодорхойлолтоор нотлогдож байх тул өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, тээврийн хөлс 150.000 төгрөг, шинжээчийн шинжилгээний үнэ 50.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Л.Жгаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нд олгохоор шүүх шийдвэрлэв.

Дээрх хохирлыг шүүгдэгч Л.Ж нь шүүх хуралдаанаас завсарлага авч төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болно.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нгийн нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцох боломжгүй өмгөөлөгч С.Нармандалд төлсөн гэх 500.000 төгрөг /хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгүй/, тээврийн хөлсөнд төлсөн 240.000 төгрөгийн талаарх тодорхойлолтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 740.000 /долоон зуун дөчин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жгийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 135 /нэг зуун гучин тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Л.Ж нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон        

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Говогт Лгийн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жд оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жгийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 135 /нэг зуун гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 740.000 /долоон зуун дөчин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Р.АЛТАНЦЭЦЭГ

                                               ШҮҮГЧИД                                          П.ГАНДОЛГОР

                                                                                                          Б.ОТГОНЦЭЦЭГ