Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/256

 

 

 

 

 

 

                                  2022/ШЦТ/256

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Э.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Эын Гт холбогдох 2212000000276 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 10, аав, ээж, дүү, ах, эгч нарын хамт А аймгийн Ц сумын О багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт Эын Г /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэр Өлийн гол гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Хүүхэд зарлаа” гэх шалтгаанаар А.Стай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000276 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Сын мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Өлийн голын Дээд нүүр гэх газарт байдаг юм. 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед өвөлжөөн дээрээ мод хөрөөдөх гээд О, эгч А.Бнарын хамт хөрөө янзлаад сууж байхад Гийн эгчийн хүүхэд Б үхэр хураагаад явж байсан бөгөөд би Бгаас манай үхэр хаана байна гэж асуухад манай үхэртэй хамт байна гэж хэлэхээр нь би Бд хандан ахын дүү цуг хураагаад ирэхгүй, ах нь мод хөрөөдөөд завгүй байна гэж хэлсэн. Б ахаа би яваад дараадах уу гэж хэлэхээр нь би тэг, тэг ахын дүү дарчих, ах нь өөрөө хураачихна гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь Бгийн ах болох Г хүргэнтэйгээ ирээд надад хандан пизда минь яагаад хүүхэд буцаагаад явуулчихаж байгаа юм, ална шүү гэж хэлэхээр нь би хариу сүртэй пизда вэ, өвөлжин би танай үхрийг хураагаа биз дээ гэж хэлсэн чинь ална шүү пиздаа минь, булшилчихна шүү гээд машинаасаа буугаад ирсэн. Тэгээд Г, бид 2 барилцаж авсан бөгөөд Г нь миний нүүрэнд 7-8 удаа цохисон. Миний нүүрнээс цус нөж гарсан бөгөөд уг зодооныг манай эгч Бнь салгасан. Миний араас нэг нь барьсан байж байгаад тавьсан. Тэгээд л салсан. Тэр үед миний толгой манараад байсан. Гэртээ хариад сумын төв рүү гарсан. Өөр зүйл болоогүй. Би Гийн эгчийн хүүхэд болох Бг үхэр дарах уу гэхээр нь тэг, тэг, ах нь зав муутай байна гээд явуулсан юм. Тэгсэн чинь Г нь хүүхэд зарлаа, ална гээд хүрч ирээд хэрүүл маргаан хийж улмаар зодоон, цохион болсон. Тухайн үед надтай хамт байсан О, манай эгч Б, харин Гтэй хамт явж байсан хүргэн нь байсан. Би нэрийг нь мэдэхгүй байна. Гийг хүргэн нь миний араас барьсан байсан болохоор Би Гийг цохиж амжаагүй. Харин Г нь миний нүүрэнд 7-8 удаа гараараа цохиж, зодсон. Гийн хүргэн нь миний араас барьж аваад харин Г нь намайг зодсон. Өөр хүн хажуугаас ороогүй. Харин дараа нь хүргэн гэх залуу нь Гт хандан чам шиг ингэж хүн зодохгүй ээ. Би бол шууд алаад булшилчих байсан юм гэж байсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бийн мэдүүлсэн: ...Манайх Орхон багийн Дээд нүүрийн ам гэх газарт ээжийндээ байсан. Тухайн өдөр манай дүү өвөлжөөнд мод хөрөөдөх гээд явсан бөгөөд та араас машинтайгаа хүрээд ир гэсэн. Тэгээд би араас нь яваад очсон чинь манай дүү хөрөө болохгүй байна, танд аптирка байна уу гэхээр нь машинаас жижиг аптирка авч өгөөд байж байсан чинь тухайн үед Гийн дүү Б морьтой үхэр хураагаад явж байсан. Манай дүү С нь Бд хандан манай үхэр хаана байна гэж асуусан чинь манай үхэртэй хамт байсан гэж хэлсэн. С ахын дүү цуг хураагаад ирэхгүй гэж хэлсэн чинь Б тэгвэл ахаа би дараад ирэх юм уу гэж хэлэхийг нь би сайн сонссон. Тэгээд Б явсан. Удалгүй Г 2 хүргэнтэйгээ ирээд Ст хандан пизда минь чи хүүхэд үхэрт явуулдаг юм хэн юм, ална гэж хэлсэн. С нь чи юун сүртэй юм, би танай үхрийг хураагаад ирдэг л биз дээ гээд хэрүүл, маргаан хийж Г нь манай дүүтэй барилцаж авсан. Тэгээд би салгах гээд хүчрэхгүй байсан. Тэгээд Гийн хүргэн нь Сын араас нь бариад авсан чинь Г нь 7-8 удаа цохиж, зодохоор нь би мод бариад дайрсан чинь хүргэн нь миний модыг булааж аваад намайг түлхээд унагаасан. Тэгээд зодоон нь салсан. Э.Г нь манай дүү Бг үхэрт явууллаа гэж л уурлаж хэрүүл хийж улмаар манай дүүг зодсон. Өөр шалтгаан байхгүй байх. Манай дүү Гтэй хэрүүл, маргаан хийж барилцаж авахад Гийн хүргэн нь манай дүүгийн араас нь бариад авсан. Тэгээд манай дүү Гийг цохиж амжаагүй. Харин Э.Г нь манай дүүгийн нүүрэнд нилээд олон удаа гараараа цохисон. Э.Гийн хүргэн нь гэх залуу манай дүүг араас нь барьж авсан бөгөөд цохиж, зодоогүй. Харин би мод барьж авсан. Бас хэнийг ч цохиогүй. Уг зодоон нь Г, С нарын хооронд л болсон. Хажууд байсан хүмүүс салгаагүй, бас оролцоогүй. О, С, Г 3 хүргэн нартайгаа байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Бын мэдүүлсэн: ...Тухайн өдөр Бгэдэг манай эхнэрийн эгчийн хүүхэд үхэр хураахаар явсан юм. Тэгсэн чинь ирэхгүй 2-3 цаг орчим болохоор нь өмнөөс нь Г, О, бид нар явсан чинь Бурдаас үхрээ туугаад ирж байсан юм. Манайх Орхон үхэр дутуу байхаар нь Баа үхрээ туугаад харьж бай, бид нар дутуу үхрээ олоод очно гээд явсан. Удалгүй Бнь буцаад хүрээд ирсэн бөгөөд яасан бэ гэж асуухад Шах үхэр орхиж ирлээ, явж хурааж ир гээд явуулсан гэхээр нь юу яриад байгаа юм, чи үхрээ туугаад яв гээд явуулсан юм. Тэгтэл Бнь дахин давхиад хүрээд ирсэн юм. Тэгээд Шах үхэр хурааж ир, ална шүү гээд байна гээд байна гэж ирсэн. Тэгээд Г бид нар буцаад С дээр хүрч ирээд Г Ст хандан яасан юм ахаа, хүүхэд явуулахгүй гэж хэлсэн чинь Снь Гт хандан чи муу юу юм ална гээд дайраад босоод ирсэн. Тэгээд Г, С нар нь барилцаад авахаар нь салгасан чинь дахин С нь хэрүүл хийж богино аптирка бариад дайраад барилцаж авахаар нь би салгах гээд Сын гараас хойш нь татсан юм. Дараа нь харин эгч нь чи манай дүүг барьж байгаад зодуулсан гээд орилоод байсан. С, Г нар нь богино хугацаанд 2 удаа барилцаж авсан юм. Би 2 удаа салгасан. Энэ хооронд Г нь Сын нүүрэнд нь хэд хэдэн удаа цохичих шиг болсон. Тэр 2 хэн, хэн нь бие биеэ цохиод л байсан. Би салгах гэж байсан болохоор хэн нь хэнийгээ, хэдэн удаа цохисныг нь тоолоогүй. Сын нүүрнээс нь цус гарсан харагдаж байсан. С нь хүүхэд малд явуулахгүй буцаагаад явуулсан байсан болохоор очиж та хүүхэд малд явуулахгүй гэж хэлээд хэрүүл хийж барилцаж авсан гэж бодож байна. Тэр 2 барилцаж аваад бие биеэ гараараа цохиж, зодоод л байсан. Миний харснаар Сын нүүрэнд Г цохичих шиг болсон. Тэр 2 хэн хэнийгээ л цохиод байсан бөгөөд хэн нь хэнийгээ, хаана нь цохисныг сайн хараагүй. Би салгаж байсан болохоор харж амжаагүй. Нэг харахад Сын эгч нь Гийг цохиж байсан. Тэгэхээр нь модыг нь булааж авсан. Өөр хажуугаас хэн нэгэн хүн оролцоогүй. Харин зодоон, цохион болсны дараа Сын эгч надад хандан чи манай дүүг барьж байгаад зодуулсан гээд байсан. Би уг нь тэр хоёрын зодооныг салгасан юм. Намайг салгаагүй бол С, Г нар нь нэгнийгээ бэртэж гэмттэл нь зодох ч юм уу, магадгүй нэгнийгээ алчих байсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч О.Бын мэдүүлсэн: ...Тэр өдөр би орой үхэр хураахаар явсан юм. Тэгээд өөрийн үхрээ хураагаад явж байсан чинь Шах намайг дуудаад байхаар нь очсон чинь манай үхэр хаана байна гэж асуухаар нь дээр байна лээ гэж хэлсэн чинь Шах намайг үхэр хурааж ир, ирэхгүй бол ална шүү гээд байхаар нь би ах нартаа очоод Шах намайг үхэр хурааж ир гээд явуулахгүй байна гэж хэлсэн чинь манай ах нар зүгээрээ, чи үхрээ туугаад гэр рүүгээ яв гэж хэлсэн. Би үхрээ туугаад явах гэсэн чинь Шүхэр хурааж ир, ална шүү гээд байхаар нь би буцаж очоод ах нартаа Шах намайг үхэр хурааж ир, ална шүү гээд явуулахгүй байна гэж хэлсэн чинь ах нар Шах дээр очсон. Харин би өөрийн үхрээ туугаад гэр рүүгээ явсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Би үхрээ туугаад явсан байсан болохоор хараагүй. Намайг цохиж, зодоогүй. Намайг мал хурааж ир, мал хурааж ирэхгүй бол ална шүү гэж хэлсэн. Уг нь манай хоёрын мал тусдаа байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30  хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Оын мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Өлийн гол гэх газарт С, бид хоёр өвөлжөөн дээр түлээ хөрөөдөж байсан. Тэгсэн чинь Г машинтай бид нар дээр ирээд Г Ст хандаж чи хүүхэд үхэрт явууллаа гэж маргалдсан. Тэгээд нөгөө хоёр барилцаад авахаар нь больцгоо гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр больцгоосон. Гараараа нүүр рүү нь цохиод байсан. Яг хэдэн удаа аль гараараа цохисныг анзаараагүй. А.С Гийг цохиж байгаа харагдаагүй. Өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй. Хоорондоо хэрэлдэж, маргалдсан. Л.Б нь С, Г нарыг салгах гэж дундуур нь орсон. Түүнээс гэмт хэрэгт хамтран оролцсон ямар нэгэн асуудал байхгүй. Тийм зүйл огт байхгүй. Зөвхөн гараараа нүүр хэсэг рүү нь цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Гийн мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрнө. Миний үйлдэлтэй тохирч байна. Би тухайн үйлдсэн хэрэг дээр ямар нэгэн маргаан байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн дээр нь нэмж хэлэхэд Б ах Сын гараас барьж, гэмт хэрэгт хамтран оролцсон ямар нэгэн асуудал байхгүй. Харин С, бид хоёрыг салгах гэж дундуур орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 314 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. А.Сын биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дээд зовхи, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр нүдний дээд зовхи, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 36-37 хуу/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ааймгийн Ц сумын Обагийн нутаг дэвсгэр Ө гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр А.С нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Г нь А аймгийн Ц сумын Обагийн нутаг дэвсгэр Ө гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр А.Стай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч А.Сын мэдүүлсэн “Тэгээд байж байсан чинь Бгийн ах болох Г хүргэнтэйгээ ирээд надад хандан пизда минь яагаад хүүхэд буцаагаад явуулчихаж байгаа юм, ална шүү гэж хэлэхээр нь би хариу сүртэй пизда вэ, өвөлжин би танай үхрийг хураагаа биз дээ гэж хэлсэн чинь ална шүү пиздаа минь, булшилчихна шүү гээд машинаасаа буугаад ирсэн. Тэгээд Г, бид 2 барилцаж авсан бөгөөд Г нь миний нүүрэнд 7-8 удаа цохисон. Миний нүүрнээс цус нөж гарсан бөгөөд уг зодооныг манай эгч Бнь салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/,

 

гэрч А.Бийн мэдүүлсэн “Удалгүй Г 2 хүргэнтэйгээ ирээд Ст хандан пизда минь чи хүүхэд үхэрт явуулдаг юм хэн юм, ална гэж хэлсэн. С нь чи юун сүртэй юм, би танай үхрийг хураагаад ирдэг л биз дээ гээд хэрүүл, маргаан хийж Г нь манай дүүтэй барилцаж авсан. Тэгээд би салгах гээд хүчрэхгүй байсан. Тэгээд Гийн хүргэн нь Сын араас нь бариад авсан чинь Г нь 7-8 удаа цохиж, зодохоор нь би мод бариад дайрсан чинь хүргэн нь миний модыг булааж аваад намайг түлхээд унагаасан. Тэгээд зодоон нь салсангэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,  

 

гэрч Л.Бын мэдүүлсэн “Г бид нар буцаад С дээр хүрч ирээд Г Ст хандан яасан юм ахаа, хүүхэд явуулахгүй гэж хэлсэн чинь Снь Гт хандан чи муу юу юм ална гээд дайраад босоод ирсэн. Тэгээд Г, С нар нь барилцаад авахаар нь салгасан чинь дахин С нь хэрүүл хийж богино аптирка бариад дайраад барилцаж авахаар нь би салгах гээд Сын гараас хойш нь татсан юм. Дараа нь харин эгч нь чи манай дүүг барьж байгаад зодуулсан гээд орилоод байсан. С, Г нар нь богино хугацаанд 2 удаа барилцаж авсан юм. Би 2 удаа салгасан. Энэ хооронд Г нь Сын нүүрэнд нь хэд, хэдэн удаа цохичих шиг болсон. Тэр 2 хэн, хэн нь бие, биеэ цохиод л байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,  

 

насанд хүрээгүй гэрч О.Бын мэдүүлсэн “Тэгээд өөрийн үхрээ хураагаад явж байсан чинь Шах намайг дуудаад байхаар нь очсон чинь манай үхэр хаана байна гэж асуухаар нь дээр байна лээ гэж хэлсэн чинь Шах намайг үхэр хурааж ир, ирэхгүй бол ална шүү гээд байхаар нь би ах нартаа очоод Шах намайг үхэр хурааж ир гээд явуулахгүй байна гэж хэлсэн чинь манай ах нар зүгээрээ, чи үхрээ туугаад гэр рүүгээ яв гэж хэлсэн. Би үхрээ туугаад явах гэсэн чинь Шүхэр хурааж ир, ална шүү гээд байхаар нь би буцаж очоод ах нартаа Шах намайг үхэр хурааж ир, ална шүү гээд явуулахгүй байна гэж хэлсэн чинь ах нар Шах дээр очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,

 

гэрч С.Оын мэдүүлсэн “Тэгсэн чинь Г машинтай бид нар дээр ирээд Г Ст хандаж чи хүүхэд үхэрт явууллаа гэж маргалдсан. Тэгээд нөгөө хоёр барилцаад авахаар нь больцгоо гэж хэлсэн. Гараараа нүүр рүү нь цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Э.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/,

 

хохирогч А.Сын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 314 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Э.Г нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Э.Г нь Ааймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэр Ө гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр А.Стай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохисон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Э.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

         Шүүгдэгч Э.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

                                                                                                                                                                               Шүүгдэгч Э.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч А.С нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    

     

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Ш овогт Эын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Гт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ