Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
Хэргийн индекс | 188/2016/0169/э |
Дугаар | 204 |
Огноо | 2016-11-24 |
Зүйл хэсэг | 091.1., |
Улсын яллагч | Б.Гантулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 204
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч С.Цэнджав
Нарийн бичгийн дарга Х.Дашням
Улсын яллагч Б.Гантулга,
Шүүгдэгч Н.Ганболд, түүний өмгөөлөгч Л.Батаа,
Хохирогч Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626011899 дугаартай 1 хавтаст хэргийн шүүгдэгч
Монгол улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Цахилгаан станцын 5-1-7 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ЧЕ70042619 дугаар регистртэй Боржигин овгийн Нарангийн Ганболдод холбогдох хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Ганболд нь согтуурсан үедээ 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон авто оношлогооны төв явах замын уулзварын баруун урд хэсэгт байрлах хогийн цэг дээр Тугутова Галина Доржиевнатай маргалдан хувийн таарамжгүй харьцааны улмаас хэвлийн тус газар нь нэг удаа өшиглөж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Б.Соёлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Миний ээж ОХУ-ын иргэн байсан. Манай аав Батбаярыг дагаж Монголд улсад ирсэн. Оршуулгын зардалд гарсан 1.500.000 төгрөгийг нэхэмжилнэ, гомдолтой байна гэв.
Хохирогч Б.Соёлмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
Миний ээж...ОХУ-ын иргэн бөгөөд Монгол Улсад анх 2000 онд орж ирсэн гэж ярьж байсан...ээжийг би хаагуур юу хийгээд яваад байдаг юм бэ гэж асуухад... Драгон, эсвэл 1-р хороолол, Хархорин зах орчмоор сав, шил, лааз түүгээд явдаг гэж өөрөө надад хэлж байсан... гэжээ. /хх-52-53-54/,
Гэрч Б.Баярболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Шөнө 02 цаг 30 минутын үед дэлгүүрийн баруун талаар чулуу нураад гулсаад эрэгтэй хүний дуу гараад хэрэлдээд байгаа юм шиг чимээ гарахаар нь дэлгүүрээс баруун талд замаас доошоо байрлах төмөр грашдаа санаа зовоод шалгах гээд гартал өндөр нам 2 хүн буланд байдаг контейнер тойроод гарсан. Араас нь контейнерын үзүүр дээр яваад очтол цаашаа яваад бетон хашааны аман дээр очсон, намхан нь доошоо суусан, өндөр нь хажууд нь зогсож байсан, тэр үед хоорондоо юм яриагүй ...гэжээ. /хх-55-56/,
Гэрч Ж.Бадарч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...талийгаач Галина гэгчийг танихгүй...8 дугаар сарын 04-ний өдөр, харанхуй болчихсон байсан, 23 цагийн үед намайг Драгоны зүүн урд талын цэнхэр дэлгүүрийн зүүн талд хүүгийнхээ цуглуулсан ундааны саван дээр сууж байсан чинь наад хүүхэн чинь над дээр “өвөө намайг хүн зодоод алах гээд байна” гээд уйлаад ирсэн...манай хүү Эрдэнэсолонго ирээд тэр хүүхнээс яасан, юу болсон бэ гэсэн чинь хэн гэлээ байз нэг нэр хэлсэн би тэрийг нь санахгүй байна, тэгээд манай хүү тэрийг чинь очиж зодно гээд явах гэхээр нь би болиулсан... гэжээ. /хх 61/,
Гэрч Б.Эрдэнэсолонго мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
Би Драгон төвийн тэр орчмоор хог сав түүж гороо хийдэг юм...одоогоос 4-5 жилийн өмнөөс тэр Буриад гэж дууддаг 40 гаран 50 эргэм насны бор царайтай эмэгтэйг таньж мэддэг болсон. Хамгийн сүүлд 2016 оны 08 сарын 04-ний өдөр орой бүрэнхий нар жаргаж байсан чинь Драгон дээр Буриад уйлаад манай аав Бадарч дээр ирсэн байсан. Намайг Драгон дээр ирсэн чинь цагаан Ганбаа, Саруул гэх эмэгтэй нар манай аавыг, мөн тэр Буриад хоёрыг дээрэлхээд байж байсан ба цагаан Ганбаа, Саруул тэр 2 тэгэхэд Буриадын шуудайг нь булааж авахаар нь би цагаан Ганбаад уурлаад “чи яах гээд байгаа юм бэ, адилхан ядарч явж байж” гээд шуудайг нь буцаагаад аваад өгсөн. Аав бид 2 гороогоо үүрээд наашаа Хадаагийн хаягдал авдаг газар луу явсан. Буриад, цагаан Ганбаа, Саруул 3 Драгон дээр хэрэлдээд үлдсэн юм…гэжээ. /хх-62/,
Гэрч Н.Саруул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Дахиж уулзаагүй. Хамгийн сүүлд Буриад цагаан Ганбаатай үлдсэн, түүнээс хойш дахиж таараагүй…гэжээ. /хх-63-65/,
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №1426 акт, Дүгнэлт:
1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр элэгний задрал, дотуур цус алдалт, хэвлийн хөндийн цус хуралдалт /3000 мл/, дотор эрхтнүүдийн цус багадалт, цээжний баруун талын 3-7-р хавирганы далд хугарал, гялтангийн цус хуралт, уруулын салстанд язарсан шарх, эрүүнд цус хуралт, их бие, доод мөчний зөөлөн эдэд өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо .
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Элэгний задрал, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь биед аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цээжний баруун талын 3-7-р хавирганы далд хугарал гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар хүдэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Уруулын салстанд язарсан шарх, эрүүнд цус хуралт, их бие, доод мөчний зөөлөн эдэд өнгөц зулгаралт гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Талийгаач нь дээрх хэвлийн битүү гэмтэл /элэгний задрал/-ийн улмаас цус алдалтын шокод орж нас баржээ.
4. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй.
5. Талийгаачийн цусанд 5.0 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолыг харуулж байна.
6. Талийгаачийн цус нь AB /YI/ бүлэг байна.
7. Талийгаачийн үтрээ болон шулуун гэдэснээс авсан арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна.
8. Талийгаач нь 2016.08.04-05-нд шилжих шөнө 01-03 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна гэжээ. /хх-87-88/,
Шинжээч эмч Т.Сэлэнгэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
…Дээрх гэмтэл нь өшиглөх үед үүсгэгдэх боломжтой. Нэг удаагийн өшиглөх үйчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүдийн цээжний баруун талын 3-7 хавирганы далд хугарал, элэгний задрал нь 1 удаагийн /өшиглөх/ үйчлэлээр үүсгэгдсэн байх ба 3-7 дугаар хавирга нь элэгний дээш болон элэгний ойролцоо байрладаг гэжээ. /хх-94-95/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №893 тоот дүгнэлтэнд:
1.2.3. Н.Ганболд сэтгэцийн эмгэггүй байна.
4. Н.Ганболд нь үйлдэгдсэн хэргийн талаар мэдүүлэг өгч, бусдад ойлгуулах чадвартай байна.
5. Н.Ганболд нь хэрэг хариуцах чадвартай байна.
6. Н.Ганболдод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ. /хх-103/,
2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б.Баатархүүгээс ирүүлсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-3-9/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-18/, сэжигтэн Н.Ганболдын өмсөж явсан хувцасыг олж тогтоох зорилгоор хийсэн үзлэгийн фото зургийн үзүүлэлт, тайлбар /хх 19-21/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-22-23/, сэжигтэн Н.Ганболдын өмсөж явсан хувцасыг олж тогтоох зорилгоор хийсэн үзлэгийн фото зургийн үзүүлэлт, тайлбар /хх-24/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-25-33/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр тасгийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Бямба-Эрдэнэ, цагдаагийн дэслэгч Ж.Ууганбаяр, цагдаагийн ахмад Б.Наранбаатар, цагдаагийн дэслэгч Б.Бүрэнтэгш, ахлах дэслэгч З.Зундуйн нарын илтгэх хуудас /хх-42-46/, шүүгдэгч Н.Ганболд урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-160/, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.
Шүүгдэгч Н.Ганболд нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон авто оношлогооны төв явах замын уулзварын баруун урд хэсэгт байрлах хогийн цэг дээр Тугутова Галина Доржиевнатай архидаж байхдаа шуудай булаацалдан маргалдаж, түүний нүүрэнд нь цохьсон, мөн архи ууж чадахгүй байж архи авахууллаа гэж Тугутова Галина Доржиевнагийн хэвлийн тус газарт нэг удаа өшиглөж элэгний задрал, дотуур цус алдалт, хэвлийн хөндийн цус хуралдалт /3000 мл/, дотор эрхтнүүдийн цус багадалт, цээжний баруун талын 3-7-р хавирганы далд хугарал, гялтангийн цус хуралт, уруулын салстанд язарсан шарх, эрүүнд цус хуралт, их бие, доод мөчний зөөлөн эдэд өнгөц зулгаралт бүхий гэмтэл учруулан бусдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан болох нь гэрч Б.Баярболдын “…Шөнө 02 цаг 30 минутын үед дэлгүүрийн баруун талаар чулуу нураад гулсаад эрэгтэй хүний дуу гараад хэрэлдээд байгаа юм шиг чимээ гарахаар төмөр грашдаа санаа зовоод шалгах гээд гартал өндөр нам 2 хүн буланд байдаг контейнер тойроод гарсан. Араас нь контейнерын үзүүр дээр яваад очтол цаашаа яваад бетон хашааны аман дээр очсон, намхан нь доошоо суусан, өндөр нь хажууд нь зогсож байсан, тэр үед хоорондоо юм яриагүй...” гэх /хх-55-56/, гэрч Ж.Бадарчийн “…Галина гэгчийг танихгүй...8 дугаар сарын 04-ний өдөр...наад хүүхэн чинь над дээр ирээд “өвөө намайг хүн зодоод алах гээд байна” гээд уйлаад ирсэн, тэгэхээр нь би миний дүү наанаа сууж тайвшир гэсэн...” гэх /хх-61/, гэрч Б.Эрдэнэсолонгын “…2016 оны 08 сарын 04-ний орой...Драгон дээр Буриад уйлаад манай аав Бадарч дээр ирсэн байсан...цагаан Ганбаа, Саруул тэр 2 Буриадын шуудайг нь булааж авахаар нь би цагаан Ганбаад уурлаад “чи яах гээд байгаа юм бэ, адилхан ядарч явж байж” гээд шуудайг нь буцаагаад аваад өгсөн...Буриад, цагаан Ганбаа, Саруул 3 Драгон дээр хэрэлдээд үлдсэн юм...” гэх /хх-62/, гэрч Н.Саруулын “...Хамгийн сүүлд Буриад цагаан Ганбаатай үлдсэн, түүнээс хойш дахиж таараагүй...” гэх /хх-63-65/, шүүгдэгч Н.Ганболдын “...архи талдаа орж байхад шуудайнаас болж би Буриадтай маргалдсан, Буриадын баруун шанаа руу нэг удаа гараараа, уруул руу нь нэг удаа цохьсон...Буриад бид хоёр Саруулаас салаад...улаан тоосгон худгийн тэнд сууж архинаасаа нэг, нэг татсан чиньБуриад бөөлжөөд байсан, би ууж чадахгүй юм бол яах гэж авсан юм бэ гээд бөөлжөөд тонгойгоод байж байхад нь баруун тал руу нь гэдэс рүү нь нэг удаа хүчтэй өшиглөсөн чинь дээшээ хараад уначихаад босч ирэхгүй байсан...Буриадыг бөөлжөөд тонгойж байхад нь нэг удаа хүчтэй баруун талаас нь гэдэс рүү нь өшиглөсөн...” гэх /хх-123-125/, “...би ууж чадахгүй юм байж яах гэж архи авахуулсан юм гэж хэлээд баруун хөлөөрөө гэдэс хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэх /хх-128-130/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн №1426 тоот акт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд Н.Ганболдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Соёлмаа оршуулгын зардал нэхэмжилсэн боловч шүүхэд нотлох баримтаа ирүүлээгүй тул энэ тогтоолоор эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд Б.Соёлмаа өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Ганболдоос нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Шүүгдэгч Н.Ганболд нь талийгаачид үхэлд хүргэх гэмтэл учруулсан байх тул хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчилсэн зүйл анги тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Ганболд нь 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн нийт 108 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон болно.
Шүүгдэгч Н.Ганболдод ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.