Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/629

 

                                                                                  

 

 

 

 

019                   21                                      2019/

 2022         04          28                                          2022/ШЦТ/629

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС УЛСЫН НЭРИЙН Ө

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг,

          Улсын яллагч Г.Ууганбаатар,

Шүүгдэгч Д.А , түүний өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А холбогдох 1902 00423 0188Т дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           

 

Холбогдсон хэргийн талаар:

         

          Д.А  нь Ж.Г бүлэглэн таксины жолооч Б.Н-ыг хөлслөн 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга” амралтын газарт хууль бусаар нэвтрэн орж, иргэн Ж.Н , Д.Э нарын цүнхтэй эд зүйлийг хулгайлан авч 995.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн Б.Г , Б.С нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар саын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод үл таних, гадаад улсын иргэнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, өнгөгүй, гялгар уутанд хийсэн, нийт 4 уут буюу 0.69 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг 2.500 юаниар худалдан авч, илгээмжийн үйлчилгээ ашиглан хориглосон барааг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн Б.С , Б.Г  нартай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Мөн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Г , Х.С нарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.6821 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан,

Мөн 0 улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.1023 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Б.Г , Б.Г , Б.С , Д.А , Х.С нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 1065 дугаартай Магадлалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1053 дугаартай Шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.А д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсний дагуу шүүгдэгч П.А д холбогдох хэргийг уг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч Д.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... Хулгайн үйлдэл болон хилээр хар тамхи нэвтрүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хар тамхи худалдсан гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

          Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.1/,

          Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.2-6/,

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.15/,

          Д.Аптангэрэлийн жолоодож явсан 0 улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед тусад нь үзлэг хийхээр тогтож хураан авсан: “Цайвар өнгийн металл оосортой, хар хүрэн өнгийн, эрээн оруулгатай, эмэгтэй жижиг цүнхнээс тунгалаг өнгийн гялгар уутанд савласан, цайвар өнгийн, талстлаг нунтаг зүйл байсныг албаны баталгаат жин дээр жинлэхэд 0.10 грамм болж байв... Цэнхэр өнгийн жин түүний бүрдэл хэсэгт үзлэгийг үргэлжлүүлэхэд жингийн суурь хэсэгт доод талд нь байрлах тулгуур хэсэгт гадны нөлөөтэй тулгуур орсон байсан ба Д.А  нь энэ хэсэгт БНХАУ-аас худалдан авсан мөс гэх бодисыг хийж карго ашиглан хил нэвтрүүлсэн гэж тайлбарласан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.7-9/,

          Д.А ийн Е1791498 дугаартай гадаад паспорт, Б.С ын Е0801666 дугаартай гадаад паспортуудад үзлэг хийсэн: “... дээрх 2 гадаад паспортад 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-н Замын-Үүд боомтоор гарч 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-н Замын-Үүд боомтоор хилээр орсон талаарх бүртгэл бүхий штамб дарагдсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.10-11/,

Д.А ийн биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан: “... Тестээр MET, AMP төрлийн бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл /хх.1.12-14/,

          Хэргийн газарт 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн: “... Өрөөний үүдний хэсэгт тольтой гутлын тавиур байрлуулсан, тавиурын дээд тавиур дээр амыг нь тайрсан тарианы шил /дотор нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай/, хуулсан гол хэсгийг нь скочоор ороосон 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, тамхины хайрцагны гадна өнгөгүй гялгар уутанд хийсэн, дотор нь 2 ширхэг гялгар уутанд хийсэн цайвар цагаан өнгийн мөс мэт зүйл хийсэн байсныг цахилгаан жин дээр №1 гэж дугаарлан жинлэхэд 0.17 грамм болж байв. 2 дахь уутыг №2 гэж дугаарлан жинлэхэд 0.27 грамм болж байв, уг эд зүйлийн хамт дөрвөлжин хэлбэртэй 4х3 см хэмжээтэй гялгар уутанд хийсэн цагаан өнгийн мөс мэт зүйл байсныг №3 гэж дугаарлан жинлэхэд 0.18 грамм болж байв, мөн 2х4 хэмжээтэй дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутыг №4 гэж дугаарлан жинлэхэд 0.05 грамм болж байсныг хураан авлаа. Дээрх эд зүйлийг 204 тоот өрөөнд байрлаж байсан Б.Г  нь баривчлагдах үедээ гартаа барьсан байдалтай байсныг устаж гэмтэхээс сэргийлж дээрхи тавиур дээр барьсан байлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.16-18/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.1.19/,   

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5785 дугаартай: “... Х.С , Б.С , Д.А  нарын шээсний дээж тус бүрээс Метафетамин илэрсэн...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.28-31/,

             Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 551 дугаартай: “... Д.А  нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.1.32-34/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3736 дугаартай шинжээчийн: “... Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлээс Метафетамин илэрсэн /methamphamine/ илэрч байна Метафетамин /methamphamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.35-37/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.А ийн яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр найз Саранзулын хамтаар БНХАУ-аас оюутан сурагчдын төгсөлтийн баяр болж байгаатай холбогдуулан хувцас хунар авчирч зарах санаатайгаар Замын-Үүд боомтоор хил гарсан... 2018 оны 05 дугаар сарын 20-ны орой Бээжингийн Баарны гудамж гэх нэртэй газарт Саранзулын хамтаар очиж бааранд орсон. Бааранд ороод текэн дээр хоёулаа суугаад коктейл худалдан авч уусан. Ингээд сууж байхад нэг хар арьстай залуу бид хоёр дээр ирээд “айс авах уу, надад байгаа шүү, турдаг гоё болдог шүү” гэсэн утгатай зүйлийг англиар хэлсэн. Тэр нөхрийг явсны дараа бид хоёр тэр баарнаас гараад хоорондоо “Айс”-ны талаар ярилцсан. Айсыг нь авч үзэх үү? хэрэглэж үзэх үү? гэх зэргээр ярилцсан. Баарны гадна өөрсөддөө байгаа мөнгөө нийлүүлээд тоолж үзэхэд 3.000 юань болж байсан. Надад 1.100-1.200 юань. Саранзулд үлдэгдэл нь байсан. Ингээд наашаа ирэх зардал, идэж уух юмны мөнгө төгрөг гээд 1.000 юань авч үлдээд, 2.000 юанийг нь бид хоёртой бааранд таарсан, дагаж яваад байсан хар арьст залууд өгсөн, 5-10 минутын дараа буцаж ирээд 4 ширхэг боосон ууттай гэж хэлж болохоор зүйлийг өгсөн. Тэр нөхөр тэгээд яваад өгсөн. Дараа нь бид хоёр сууж байсан баар луугаа буцан орж 1 цаг орчим сууж байгаад буудал руугаа явсан. Буудалдаа очоод нэг ууттайг нь задалж үзээд баарны гудамжнаас худалдаж авсан шилэн бортгондоо хийж байгаад галаар шатаагаад гарсан утааг нь амаараа сорж хоёулаа хэрэглэсэн. Нэг уутыг бүгдийг нь хэрэглэж дуусгасан. 2018 оны 05 дугаар 21-ний өглөө буудал дотроо байдаг Автобусны үйлчилгээн дээр очиж 17:40 цагийн автобусанд цагаа бичүүлээд буудалдаа явах цагаа хүлээсэн, тэр өдөр гадуур гараагүй, үлдэгдэл 3 ууттай зүйлийнхээ дахиад нэг ууттайг нь сорсон. 2 уут үлдсэн ба тэрийг нь Монгол руу явуулах гэж байсан ачаандаа хийгээд буудал дотор байдаг Улаанбаатар хот руу ачаа зөөдөг илгээмжинд хийгээд явуулсан. Каргоны хүн бид хоёрт “ачаа чинь 2 хоногийн дараа Улаанбаатарт очно, бичиж үлдээсэн гар утасны дугаар луу чинь залгана” гэсэн. Ингээд бид хоёр 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17:40 цагийн Эрээний чиглэлийн автобусанд суугаад Эрээнд үүрээр 07 цагийн үед ирсэн. Тэр өдөр 15 цаг өнгөрч байхад УАЗ-469 суугаад Монголын хилээр 16 цаг өнгөрч байхад нэвтэрсэн... 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Саранзул миний утас руу залгаад “Карго ирсэн байна, очоод авчихаач” гэсэн... Тэр үед Гантулга хорооллын эцэс, Говь сауны ард “Але Хаус” зочид буудалд Г байгаа юм байна, тийшээ очъё гээд хамт явцгаасан. Буудлын гадаа очоод Гантулга, Гэрэлчулууныг дуудан гаргаж ирсэн ба “А  ирсэн Карго руу явах гэж байна, чи хамт явчихаад ирэх үү?” гэж Гэрэлчулуунд хэлээд бид хоёр хамтдаа карго явахаар болж бусад нь буудалд үлдээд бид хоёр машинаар Нарантуул захын урд байдаг контенерээс ачаагаа авсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.44-47/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Г ы яллагдагчаар өгсөн: “... Би “Мөс” илэрсэн гэж байгаа “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд байсан нь үнэн. Гэхдээ тэр “Мөс” гэдэг бодисыг хадгалаагүй. Болсон хэргийн талаар ярихад 204 тоот өрөөнд Солонгын хамт хоол идээд сууж байхад 19-20 цагийн хооронд өрөөний хаалга нүдсэн, энэ үед нь би баруун гартаа тарианы усны шил, хуйлсан 100 төгрөгийг бариад хаалга нээсэн. Гэрэлээ зогсчихсон түүний ард цагдаа нар байсан ба “доошоо хэвтээд, хэвтээд” гэж хэлээд орж ирсэн, хэвтэхдээ би гарт байсан тарианы усны шилээ гараасаа алдаж унагаасан, тэр үед “гарт чинь юу байгаа юм” гэсэн, би ч “миний гарт хуйлсан мөнгө байгаа” гэж хэлээд хэвтэж байсан. Ингээд орж ирсэн цагдаа нар орны хажуу талын түмбүүшкэн дээр байсан ууттай “Мөс”-ийг үүдний гутлын тавиур дээр тавиад түүний хажуу талд нь миний гарт байсан мөнгөн дэвсгэрт, хагарсан тарианы усны шилийг аваад зургийг нь авсан. Ийм л зүйл болсон, би тэр “Мөс” гэдэг зүйлийг худалдаж авсан, хадгалсан үйлдэл огт хийгээгүй... Цагдаа нар орж ирэх үед 204 тоот өрөөнд Солонго бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Зочид буудлын 204 тоот өрөөнд үзлэгээр илэрсэн “Мөс” гэх бодис нь манай өрөөгөөр ороод гарсан А , Саранзул, Гантулга нарын “Мөс” юм. Учир нь Саранзулын нөхөр Гантулга нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Солонго бид хоёрыг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд байхад 14 цагийн үед ганцаараа ирээд “урдаас /БНХАУ/ манай эхнэр, А  хоёр юм/мөс/-аа каргогоор явуулаад миний утсыг бичсэн гэнэ, над руу залгах байх” гэж хэлээд гарч явсан. Маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Гантулга, А , Саранзул нарыг дагуулсаар дахин манай өрөөнд орж ирсэн. “Карго очиж авчихаад ирье” гээд намайг дагуулаад гарсан. Гараад А  надад хандан “таньтай ярих юм байна” гээд “би хүнд 2 сая төгрөгний өртэй юм аа, урдаас ирсэн “Мөс”-ийг зарж борлуулаад өгөөч ээ” гэсэн, би тэр үед “ах нь тийм юм зарж борлуулдаг хүн биш, угаасаа ч чадахгүй, тиймэрхүү юмнаас хол явдаг” гэдгийг хэлсэн. Тэгсэн “тэгвэл хоёулаа хамт Нарантуулын тэнд байх Карго ороод ирье” гэж дагуулаад явсан, бусад нь манай буудлын өрөө лүү ороод хүлээсэн. Нарантуул захын баруун урд талын гэрэл дохиогоор зүүн эргэж машинаа зогсоогоод “намайг байж байгаарай” гэж хэлж машиндаа үлдээгээд, өөрөө “карго орж ачаагаа авчихаад ирье” гээд бууж явсан. 10 минут хэр л болсон байх, буцаад хайрцагтай шиг санаж байна нэг юм барьж ирсэн. Тэндээсээ шууд буудал руугаа явсан. А  машин барьж явсан. Буудлын гадна очоод би түрүүлж орсон, араас А  машинаа зогсоолд тавьчихаад орж ирнэ гээд үлдсэн. Би өрөөндөө дөнгөж орон суугаад байж байтал А  араас бортгон шанага, ууттай “Мөс” эд нараа барьж ирсэн. Өрөөнд би, Солонго, Гантулга, Саранзул, хүүхэд нь болох бага насны хүүхэд Баярцэнгэл бид хэд байсан. Орж ирээд шууд “Мөс”-өө хэрэглэх гэхээр нь би тэд нарт хандан “хүүхдийн хажууд бүгдээрээ больцгоо, явцгаа” гэж хэлсэн. Тэр үед Гантулга Баярцэнгэлд хандан “ахын дүү, дүүгээ аваад гарч бай” гэж хэлсэн Баярцэнгэл хүүхдийг аваад гарсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.51-61/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.С сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн үөд найз залуу Гэрэлчулууны хамт “Але Хаус” зочид буудалд мөс хэрэглэсэн юм. Тийм учир миний шээснээс дээрх бодис илэрсэн байх гэж бодож байна. Бид хоёрын хэрэглэсэн мөсийг Гэрлээ гэх хүүхэн буудалд авчирч өгсөн юм. Гэрлээ гэх хүүхэн хэлэхдээ 800.000 /найман зуун мянга/ төгрөгний үнэтэй 1 грамм мөс шүү гэж хэлсэн. Тэр Гэрлээ гэх хүүхэн ганцаараа яваагүй. Өнөөдөр хамт баригдсан байгаа нялх хүүхэдтэй махлаг хүүхэнтэй хамт явж байсан. Тэгэхдээ яг мөсийг гардаж өгсөн хүн бол том биетэй Гэрлээ гэх хүүхэн. Тэр хүүхэн гартаа барьчихсан байж байгаад л Гэрэлчуулуунд өгсөн. Манай найз залууд Гэрлээ хэлэхдээ “дараа мөнгийг нь өгнө” гэж байсан. Тэр 2 хүүхэн 1 грамм мөс өгчихөөд гараад явсан ба бид 2 хэрэглэсэн юм... Г бид 2 мөс хэрэглэхдээ дээрх тарианы шил, хуйлсан 100-тын дэвсгэртийг ашигласан юм. Тарианы шил угаасаа надад явж байсан юм. Өрөөнөөс хурааж авсан мөс бид хоёрын хэрэглээд үлдсэн мөс байгаа юм. 1 грамм худалдаж авсан 800.000 мянган төгрөгийг бид 2 мөнгө олонгуут өгнө гэж ярьсан. Хэрэглээд үлдсэн мөс бид хоёрынх гэж бодож байна...” гэх мэдүүлгүүд /хх.1.62-63/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Г-н яллагдагчаар өгсөн: “... Цагийг нь санахгүй байна. тэр үед А  Саранзулын утас луу залгаад “хаана байна, яваад очъё” гэсэн. Бид гурав байгаа газраа хэлж уулзалдахаар болоод Гурван билэгийн гадна хүлээж байхад А , Баярцэнгэл хоёр приус-20 машинтай ирсэн. Уулзалдсаны дараагаар Г дээр очьё гээд “Але хаус” буудалд хамтдаа очсон. Буудлын гадна очоод А  бид хоёр хамтдаа дотогшоо орсон, бусад нь гадаа үлдсэн. Буудалд Гэрэлчулууны өрөөнд ороход Гэрэлчулуун, найз бүсгүй Солонгын хамт хэвтэж байсан. Би өрөөнд ороод “00” орчихоод гарч ирэхэд А , Г хоёр хамтдаа гадагшаа гаръя гээд гурвуулаа буудлаас гарч машин дээр ирсэн. Г бид нарт хандан “Гэрэлээ /А / хоёулаа хамтдаа явчихаад ирье, та нар өрөөнд ороод байж бай” гээд тэр хоёр машинтай яваад бид нар буудлынх нь өрөөнд орсон. Тэр хоёр яваад нэг цаг орчим болоод ирсэн. Буцаж ирээд Гэрэлээ өмднийхөө халааснаас “Мөс” гаргаж ирсэн, энэ үед нь би “Баярцэнгэлээ миний дүү Бүтэмж /Гантулгын хүү/-ийг авч гараад машиндаа сууж бай” гэж хэлсэн чинь Баярцэнгэл за гээд Бүтэмжийг авч найз бүсгүй Гэрлээгээ хамт гаръя гээд авч гарсан. Тэр гурвыг гарсны дараа буудалд Гэрэлчулуун, Солонгоо, Саранзул бид дөрөв үлдсэн. Гэрэлээ гаргаж ирсэн “Мөс”-өөсөө тарианы усны шилэнд хийгээд, шилэн дороос нь асаагуураар шатаагаад гарсан утааг нь соруул болгосон мөнгөн дэвсгэртээр ам руугаа 2 удаа сорсон, дараа нь Солонгоо, би, Саранзул гэсэн дарааллаар 2, 2 удаа сорсон. Ингээд би Гэрэлчулуунд хандан “за за, явлаа явлаа” гээд эхнэр Саранзулыгаа авч гарсан. Буудалд Солонго, Г хоёр үлдсэн. Буудлаас гараад Баярцэнгэлийн унаж явсан машинд суугаад офицеруудын ордны тэнд байх гэр лүүгээ хүргүүлэх замдаа цайз зах, оросын оршуулгын тэр хавьд цагдаа нарт баригдсан. Урьд нэг удаа Хятадад харж байсан болохоороо мэдсэн. Тэгээд энийгээ хэрэглэх гэж байна, нялх хүүхэд утаа үнэрлээд ч дэмий байх, дээрээс нь Баярцэнгэлийг ийм зүйлийг мэдэхгүй гэдгийг нь мэдэж байсан учраас дүүгээ аваад гар гэж хэлсэн. Би эхнэрийгээ авч гараад явах санаатай байсан боловч шууд “Мөс” барьчихсан байхыг нь харчихаад гарч явахаар бас янз бүрийн бодол Гэрэлчулуунд төрүүлчих бий гэж болгоомжлоод үлдсэн. Би эхнэрийгээ карго, илгээмж ачуулсныг мэдээгүй, буудалд ороод л А  карго илгээмж Хятадаас ачуулсан юм байна гэж мэдсэн. Бээжингээс карго ачуулсан гэж сүүлд л мэдсэн. Уг нь тэр ачуулсан гээд байгаа карго дотор нь манай эхнэр Саранзулын нэг ч эд зүйл байхгүй юм билээ. Ачаан дотроос “Мөс-өө хийсэн гээд байгаа электрон жинг Гэрэлээ өөрөө худалдаж авсан, Гэрэлээгийн жин юм байна лээ. БНХАУ-руу тодорхой ач холбогдол бүхий зорилгогүй, аялаад юм үзчихээд ирье гээд л явсан. 200-300 мянган төгрөгтэй л явсан, Хятадын юань болголгүй, бэлэн Монгол төгрөгөөр нь авч явсан. Солонгос улсад ажиллаж амьдардаг, миний төрсөн дүү Гантуяа ээжид гайгүй утас авч өгөөрэй гээд Саранзулд 2500 юань явуулсан гэж сонссон, тэр хоёр л хоорондоо харьцаж байгаад авалцаж өгсөн юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх.1.64-71/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2-5а/6540 тоот албан бичиг /хх.1.72-74/,

Мөрдөн шалгах нууц ажиллагааны Ц-132 дугаартай магадлагаа, CD 1 ширхэг,

          Шүүгдэгч Д.А ийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.1.48-50/,

          Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх.1.53-88/,

          Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.92/,

          Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.97/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.98-102/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Э өсгөн: “... 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед амралтын байшингийнхаа хаалгыг түгжээд арын 8 дугаарын байшинд орж найрлаж байгаад 05 цагт гарч ирээд өөрсдийн байшиндаа орж ирээд би цүнхээ үзтэл миний цүнх алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.1.103-107/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Н гийн өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжид байх “Хаадын тамга” амралтын газарт очицгоосон. Тэгээд ангийнхнаараа нийт 6 байшин авч, манай ангийн эмэгтэй Д.Э бид хоёр нэг байшинд орцгоосон. Тэгээд бид нар амралтын газар дээрээ хүлээн авалтандаа 21 цагт ороод уг амралтын газрын гэр зааланд нь байж байгаад өөрсдийн амралтын байшинд очтол гарахдаа хаагаад гарсан вакум цонх нь нээгдчихсэн, миний болон Энхтуяагийн цүнхтэй эд зүйлс алдагдсан байсан... Цүнхэнд байсан цэвэр мөнгөн сүлжмэл Монгол гар хийцийн бүс, харааны нүдний шил зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.1.135-136/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Ганбаатарын сэжигтнээр өгсөн: “... Хаадын тамга гэх амралтын газар Гэрэлээ бид хоёр машинаас буугаад амралтын байшин руу ороод цонхыг нь хараад явж байтал нэг байшингийн цонх онгорхой байхаар нь цонхон дээр очоод намайг Гэрэлээ араас түшээд цонхон дээр байсан усан цэнхэр өнгийн цүнхийг аваад дотогшоо ороод орон дээр байсан бараан өнгийн цүнх авсан. Хулгайлж авсан хоёр цүнхээ үзсэн чинь дотор нь мөнгөн бүс, Эс-2 гар утас зэрэг байсныг аваад үлдсэнийг нь цонхоор шидсэн...” гэх мэдүүлэг /хх.1.137-138/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.А ийн яллагдагчаар өгсөн: “... Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би 2016 оны 08 дугаар сард бусдын эд эд хөрөнгийг хулгайлж Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа хохирогч Ж.Н , Д.Э нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо бусдад төлөх төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.114-117/,

Эд зүйлийн үнэлгээ /хх.1.139-140/, 

Эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх.1.141-142/,

Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх.1.132-134/,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1065 дугаар магадлал /хх.1.216-234/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

         

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

           

Үйл баримтын талаарх дүгнэлт

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           

            Д.А  нь Ж.Г бүлэглэн таксины жолооч Б.Н-ыг хөлслөн 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга” амралтын газарт хууль бусаар нэвтрэн орж, иргэн Ж.Н , Д.Э нарын цүнхтэй эд зүйлийг хулгайлан авч 995.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Г , Б.С нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар саын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод үл таних, гадаад улсын иргэнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, өнгөгүй, гялгар уутанд хийсэн, нийт 4 уут буюу 0.69 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг 2.500 юаниар худалдан авч, илгээмжийн үйлчилгээ ашиглан хориглосон барааг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн Б.С , Б.Г  нартай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Мөн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Г , Х.С нарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.6821 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан,

Мөн 0 улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.1023 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эд зүйлийн үнэлгээгээр нийт 995.000 төгрөгийн үнэлгээ гарчээ.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3736 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...“1” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлээс Метафетамин илэрсэн /methamphamine/ илэрч, Метафетамин /methamphamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаардаг болох нь тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг талаар

 

Прокуророос шүүгдэгч Д.А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн.

 

          2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг хуульчилсан, 145.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага хэмжээний хохирол учирсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, 145.2 дахь хэсэгт “...бүлэглэж орон байрт нэвтэрч үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

          Шүүгдэгч Д.А  нь Ж.Г бүлэглэн “Хаадын тамга” амралтын газарт хууль бусаар нэвтрэн орж, иргэн Ж.Н , Д.Э нарын цүнхтэй эд зүйлийг хулгайлан авч 995.000 төгрөгний хохирол учруулсан нь “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж болох “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага хэмжээний хохирол учирсан”, мөн “бүлэглэж орон байрт нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж тус тус хангаж байна.

 

          2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасан.

         

          Шүүгдэгч Д.А  нь 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед гэмт хэрэг үйлдсэн байна.

         

          Мөн шүүгдэгч Д.А ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хувьд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Эрүүгийн хуулиар хэргийг зүйлчилэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал доордохоор байх тул эрх зүйн байдлыг дээрдүүлсэн өмнөх 2002 Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Иймд шүүгдэгч Д.А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг бүлэглэж, орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

          “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн талаар

         

          Прокуророос шүүгдэгч Д.А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн.     

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 3 дахь хэсэгт “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан.

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3736 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...“1” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлээс Метафетамин /methamphamine/ илэрч, Метафетамин /methamphamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарч байна. 

 

          Шүүгдэгч Д.А  нь Б.Г , Б.С нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар саын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод үл таних, гадаад улсын иргэнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, өнгөгүй, гялгар уутанд хийсэн, нийт 4 уут буюу 0.69 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг 2.500 юаниар худалдан авч, илгээмжийн үйлчилгээ ашиглан хориглосон барааг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

          2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг өөрчлөн найруулж буюу энэ хэсгээс “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэснийг хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг 3.3-т “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол” гэж өөрчлөн найруулсан.

 

          2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө шүүгдэгч Д.А  уг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байх бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэргийн зүйлчлэл  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг 3.3-т зааснаар өөрчлөгдөх ба уг зүйлчлэл нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордуулахаар буюу хүнд ял шийтгэлтэй байх тул эрх зүйн байдлыг дэрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

 

          Мөн шүүгдэгч Д.А  нь уг гэмт хэргийг бусадтай хамтран оролцож буюу гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь хуульд нийцсэн байна.

 

          Иймд шүүгдэгч Д.А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

          “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн талаар

         

          Прокуророос шүүгдэгч Д.А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн.

         

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 2 дахь хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол ” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгсөн.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог.

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3736 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...“1” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлээс Метафетамин /methamphamine/ илэрч, Метафетамин /methamphamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарч байна. 

 

   Шүүгдэгч Д.А  нь Б.С , Б.Г  нартай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бусдаас худалдаалах зорилгоор олж авсан,

Мөн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Г , Х.С нарт худалдсан,

          Мөн 0 улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

          Мөн шүүгдэгч Д.А  нь уг гэмт хэргийг бусадтай хамтран оролцож буюу гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүгдэгч Д.А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хохирогчгүй гэмт хэрэг тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”  гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг болохын дурдах нь зүйтэй байна.    

 

             Хулгайн гэмт хэргийн хохирогч “хохирлоо авсан гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч Д.А ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.А  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Д.А д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч “...2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жил зургаан сар хорих ял оногдуулах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хоёр жил зургаан сар хорих ял оногдуулах, 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно гэж заасныг баримтлан биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийн харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг мөн шүүхэд гаргаж байна. 2016 онд үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дэх хэсэг буюу орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн тухайд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө үйлдэгдсэн. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд цаг хугацааны хувьд хамаарч байгаа боловч шүүгдэгч Д.А  нь өмнө 2015 онд ял шийтгүүлсэн үйлдэл нь  Өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан учраас тухайн зүйл хэсэгт заасан буюу 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан авч үзэхгүй...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  “...Энэ гэмт хэрэгт хохирол төлбөр бүгд төлөгдсөн, шүүгдэгч гэм буруу дээрээ маргаан байхгүй. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах болон хянан шийдвэрлэх бүх шатанд гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн асуудал дээрээ чин санаасаа гэмшиж байгаа. Эрүүл мэндийн хувьд эмэгтэйчүүдийн хагалгаанд хоёр удаа орсон. Цаашид эрүүл мэндийн байдал хүнд талдаа байгаа учраас  гадуур мэс засал хийлгэх шаардлагатай. Миний зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн санал, шүүгдэгчийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих заалт байна. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг дэх эрүүгийн хариуцлагыг оногдуулахаас гадна Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх саналыг гаргаж байна. Яагаад гэвэл үндсэн ялаа эдэлж дууссаны дараа эрүүгийн хуулийн 145.2 дэх хэсэгт заасан  буюу Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих бүрэн боломжтойгоор шийдвэрлэж өгөөч гэсэн саналыг тус тус гаргаж байна...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргав.

 

          Шүүгдэгч Д.А ийн бусадтай бүлэглэж орон байрт нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан, харин шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” заасан байх бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулиар шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах нь эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул өмнөх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

          Мөн шүүгдэгч Д.А ийн бусадтай бүлэглэн хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг 3.3-т “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө үйлчилж байсан хууль нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, түүнд ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Шүүгдэгч Д.А ийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан, түүнд ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзсэн болно.

         

          Шүүгдэгч Д.А ийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусадтай бүлэглэж, орон байрт нэвтэрч буюу хулгайн гэмт хэргийг хүндрүүлэх шинжээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

          Мөн шүүгдэгчийн бусадтай бүлэглэн хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уг гэмт хэрэгт хамтран оролцогчоор буюу гүйцэтгэгчээр оролцсон оролцоо, “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд, уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

          Мөн шүүгдэгчийн бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уг гэмт хэрэгт хамран оролцогчоор буюу гүйцэтгэгчээр оролцсон оролцоо, “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд, уг гэмт хэргийн хэд хэдэн шинжтэй үйлдэл хийсэн буюу  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан, уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

           Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-н өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,

мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж тус тус заасан. 

         

Шүүгдэгч Д.А  нь 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн байх байх боловч шүүгдэгч нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Д.А  нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаас хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй байна.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан  Эдийн засгийн гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан байх тул шүүгдэгч Д.А ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд нь уг өршөөлийн хуульд хамруулах үндэслэлгүй байна.

 

          Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч Д.А ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйл хэрэглэж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 жилийн хугацаагаар тогтоолоо.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.А д оногдуулсан нийт 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

             Бусад асуудлаар:

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.А ийг цагдан хорьсон 278 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

         

          Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1053 дугаар Шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн болохыг, мөн хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

          Шүүгдэгч Д.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг шийтгэл гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Д.А-ийг “Бусдын эд хөрөнгийг бүлэглэж, орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, худалдах” гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Шүүгдэгч Д.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.А д оногдуулсан нийт 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.А ийг цагдан хорьсон 278 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

          6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.А  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1053 дугаар Шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн болохыг, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                          М.ТҮМЭННАСТ