Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 207

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Б.Гантулга,

Хохирогч Д.Болормаа,

Шүүгдэгч З.Дөрвөдхаан, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж  ирүүлсэн  эрүүгийн 201626012140 дугаартай хавтас хэргийн шүүгдэгч

 

Монгол улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Хүрээ Констракшн” ХХК-д мужаан ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчний 99-26 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, УЖ71021014 дугаар регистртэй, Черүүш овогт Зурхайн Дөрвөдхаанд холбогдох хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч З.Дөрвөдхаан нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас З.Дөрвөдхааны тэжээвэр нохой нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Дорлиг овогтой Болормааг баруун, зүүн гарны шуу хэсэгт хазаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З. Дөрвөдхаан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Эмчилгээний зардалд 439.690 төгрөг хохирогчид өгсөн. Би маш их гэмшиж байна, хохирогчтой эвлэрсэн гэв.

 

Хохирогч Д.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 8 дугаар сарын 30-ны өглөө З.Дөрвөдхааны нохойд хазуулсан, эмчилгээний зардлаа бүрэн төлүүлж авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгчтэй эвлэрэх хүсэлтэй байна гэв.

 

Хэрэг бүртгэлтэнд хохирогч Д.Болормаа өгсөн мэдүүлэгтээ:

Би 2016 оны 08-р сарын 30-ны өглөө 07 цагийн үед ажилдаа явах гээд гараад Хилчний 99-26 тоотын урдуур гараад ажилдаа явдаг юм...26 тоотын нохой нэг шар нохойтой зодолдоод хашааныхаа эсрэг талаас гарч ирээд шууд миний баруун, зүүн хоёр гарнаас хазаад хашаа руугаа гүйгээд орсон...гэжээ. /хх 9-10/,

Хэрэг бүртгэлтэнд шүүгдэгч З.Дөрвөдхаан өгсөн мэдүүлэгтээ:

Би Сонгинохайрхан  дүүргийн 22 дугаар хороо Хилчин 99-26 тоотод эхнэрийн хамт амьдардаг...2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өглөө 07:00 цагийн үед гадаа нэг эмэгтэй хүн...танай нохойд хазуулчихсан...гэхээр нь би нохойгоо харсан чинь гэр машин 2-н хооронд гинжээ чирсэн сул зогсож байсан... гэжээ. /хх 29/,

Хэрэг бүртгэлтэнд гэрч С.Эрхэмбаяр өгсөн мэдүүлэгтээ:

...З.Дөрвөдхаан гэдэг хүнийг би сайн мэдэхгүй, нэг жилийн өмнө нүүж ирсэн, нүүж ирэхдээ том халтар нохойтой байсан, тэр нохой нь байнга уяатай байдаг. З.Дөрвөдхаан гэр нь 2016 оны 08-р сарын 30-ны үед хашаагүй байсан, саяхан хашаа барьсан юм гэжээ. /хх 12-13/,

Хэрэг бүртгэлтэнд гэрч М.Цэнгүүнжав өгсөн мэдүүлэгтээ:

...2016 оны 08 дугаар сарын 30-ны өглөө манай эхнэр Болормаа 07:00 цагийн үед ажилдаа явсан юм. Би гэртээ байж байтал 07:10 цагаас 07:15 цагийн хооронд Болормаа миний гар утас руу залгаад доод айлын нохой сул гүйж яваад миний 2 гарнаас хазчихлаа гэхээр нь би “буцаад ир, нохойны эзэнтэй уулзая, би очоод авах уу” гэхэд би ойрхон яваад очъё гэж ярьсан. Би гэрээсээ гараад Дөрвөдхааны гадна очоод дуудахад Дөрвөдхаан гарч ирээд, танай нохой манай эхнэрийг хазсан байна гэхэд сул гүйж явсан нохойгоо уяан дээр нь уясан...гэжээ. /хх 56-57/,

Хэрэг бүртгэлтэнд шинжээч эмч Б.Ганзориг  өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 08-р сарын 30-ны ГГССҮТ-н бичигт онош нь 2 шууны хазагдсан гүн шарх гэсэн байна, намайг үзлэг хийхэд шарханд оёдол тавигдсан байсан ба уг шарх нь нохойд хазуулсанаас үүсэх боломжтой гэжээ. / хх-21/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12278 тоот акт, ДҮГНЭЛТ:  

  1. Д.Болормаагийн биед хоёр шуунд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-22-23/,

 

Шүүгдэгч З.Дөрвөдхаан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-41/, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч  З.Дөрвөдхаан нь  2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу өөрийн тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Д.Болормааг баруун, зүүн гарны шуу хэсэгт хазаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Дөрвөдхаан, хохирогч Д.Болормаа нараас мэдүүлсэн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Д.Болормаагийн "… Хилчний 99-26 тоотын нохой...гарч ирээд шууд миний баруун, зүүн хоёр гарнаас хазаад хашаа руугаа гүйгээд орсон...” гэх /хх-9-10/, гэрч С.Эрхэмбаярын “...З.Дөрвөдхаан гэдэг хүнийг би сайн мэдэхгүй, нэг жилийн өмнө нүүж ирсэн, нүүж ирэхдээ том халтар нохойтой байсан...” гэх /хх-12-13/, гэрч М.Цэнгүүнжавын “ ... Болормаа миний гар утас руу залгаад доод айлын нохой сул гүйж яваад миний 2 гарнаас хазчихлаа гэхээр нь...Дөрвөдхааны гадна очоод дуудахад Дөрвөдхаан...  сул гүйж явсан нохойгоо уяан дээр нь уясан...” гэх /хх-56-57/ хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12278 тоот шинжээчийн дүгнэлт /хх-22-23/, бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд З.Дөрвөдхааныг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй боловч Д.Болормаа хохирогчийн хувьд эвлэрэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжтой байна.

Шүүгдэгч З.Дөрвөдхаан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, бусдад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Д.Болормаа шүүгдэгчтэй эвлэрэхийг хүссэн, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, хэн хэн нь сайн дураараа эвлэрч байгаа нь нотлогдож байх тул З.Дөрвөдхаанд холбогдох хэргийг эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.