Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 204

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 29 өдөр                                      Дугаар 139/ШШ2018/00204                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, Айраг 10-38 тоотод оршин суух, Дархан овогт С.Ц зам ангид индүүчинээр ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 31-ний өдөр 139/2018/00086/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ц , нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч С.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн.  1982 онд Ар хустайн сургууль комбинатад трактор комбайны анги төгсөж цэргийн албанд татагдсан. 1985 онд цэргийн албанаас халагдаж ирээд Дундговь аймгийн Зам ангид тракторч, гагнуурчин, гар ажилчин индүүчин зэрэг ажлуудыг хийж байгаад 2006 оноос одоог хүртэл “Дундговь Ус” ОНӨУҮГазарт эксковаторч, бульдозерчин, цэвэр усны операторчноор ажиллаж байна. Энэ хугацааны хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр бүрэн бүтэн байгаа. Хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон. Гэтэл Зам ангид индүүчинээр ажиллаж байсныг 2006 онд ажлаас чөлөөлөхдөө “Механизимч”-наас чөлөөлөв гэсэн тушаал гарсан байна. Иймд 1997 оны 4 сарын 01-нээс 2006 оны 6 сарын 31-нийг дуустал индүүчнээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч С.Ц  нь 1997 оны 4 сарын 01-нээс 2006 оны 6 сарын 31-нийг дуустал Төв АЗЗА ХХК/Зам, барилга засварын Төв зам компани/-ны харьяа Дундговь аймаг дахь зам засварын хэсэгт  индүүчинээр ажиллаж байсан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            С.Ц  нь 1997 оны 4 сарын 01-нээс 2006 оны 6 сарын 31-нийг дуустал Төв АЗЗА ХХК-ны харьяа Дундговь аймаг дахь зам засварын хэсэгт  индүүчнээр ажиллаж байсан болох нь:  

            1. Дундговь аймгийн архивын тасгийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 105 тоот тодорхойлолт /ХХ-04/,

            2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 08/63 тоот албан бичиг /ХХ-5/,

            3.184414 дугаартай С.Ц ийн нийгмийн даатгалын  дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд  /ХХ-6-13/

            4. Гэрч Ж.Энхтайван “... Би 1999 онд Дундговь аймгийн зам ангид ажилд ороход Цогтгэрэл нь индүүний машинист, жолоочоор ажиллаж байсан. индүүний машин барьж байсан. Тэгээд зам анги 2006 он хүртэл хамт ажилласан. Зам ангиас гараад Цогтгэрэл ус сувагт эксковаторчиноор ажилд орсон байсан. Намайг ажилд ороход трактор барьж байгаад сүүлд трактор нь болохоо байхаар нь замын индүүний машин барьж байсан ” гэх мэдүүлэг /ХХ-18/

            5. Гэрч С.Батсумъяагийн “...Би 2000 онд Дундговь аймгийн Зам ангид ажилд ороход Цогтгэрэл нь индүүний машинист, жолоочоор ажиллаж байсан. Тэгээд зам анги 2008 онд татан буугдахад манай аймгийн зам анги Төв аймгийн зам ангийн харъяа байсан учраас би Төв аймаг явсан. Цогтгэрэл тэгэхэд ус сувагт эксковаторчиноор ажилд орсон байсан. Намайг ажилд ороход трактор барьж байгаад сүүлд трактор нь болохоо байхаар нь замын индүүний машин барьж байсан” гэх мэдүүлэг /ХХ-19/

            6. Төв аймгийн татварын хэлтсийн 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 05/76 албан тоот /ХХ-20/

            7. Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа /ХХ-21-22/

            8. “Төв авто замын засвар, арчлалт” төрийн өмчит ХК-ий нэршлийн талаарх тодорхойлолт /ХХ-23/

            9.Зам барилга, засварын ТӨВ ЗАМ компаний ерөнхий захирлын тушаалын хуулбар /ХХ-24/ зэрэг баримтуудаар шууд нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дархан овогт Санзайдоржийн Цогтгэрэл /РД:ЗЮ62111311/-ийг 1997 оны 04 сарын 15-наас 2006 оны 06 сарын 09-ийг хүртэл Төв авто замын засвар арчлалт ХХК /Зам, барилга засварын Төв зам компани/-нд индүүчинээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ц ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА