Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1128

 

 

    2022         7          25                                   1128     

 

 

 

 

     ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí Ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí Åðºíõèé ø¿¿ã÷ Í.Îäîíòóóë äàðãàëæ,

ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Д.Оюун-Эрдэнэ,

óëñûí ÿëëàã÷ Б.Хурц,

хохирогч Г.М

хохирогч Ц.Ц

хохирогч Ч.Ттүүний өмгөөлөгч Б.Дима,

ø¿¿ãäýã÷ О.Э түүний өмгөөлөгч Г.Энхболд íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû “Б” òàíõèìä íýýëòòýé õèéñýí ýð¿¿ãèéí õýðãèéí ø¿¿õ õóðàëäààíààð:

 

Хан-Уул дүүргийн Пðîêóðîðûí ãàçðààñ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э холбогдох эрүүгийн 2110 00816 0906 äóãààðòàé õýðãèéã 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿ãäýã÷èéí áèåèéí áàéöààëò:

Монгол Улсын иргэн, О.Э, 19** оны 7 дугаар сарын 14-ний өдөр **аймагт төрсөн, 3* настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ** дүүргийн 8 дугаар хороо, *106 дугаар байрны *тоотод оршин суух бүртгэлтэй, одоо * дүүргийн 1 дүгээр хороо* мянгат, 24 дүгээр байрны 7 тоотод оршин суух, регистрийн ** дугаартай.

 

Õîëáîãäñîí õýðãèéí òàëààð:

           Шүүгдэгч О.Э нь өөрт худалдан борлуулах газар байхгүй атлаа Ч.Т-ын газар худалдан авах гэсэн хэрэгцээг далимдуулан, төөрөгдөлд оруулж, 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр ХААН банк дахь өөрийн ** дугаарын дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ч.Т 8.000.000 төгрөгийн,

мөн Ц.Б-ийг дээрх аргаар хуурч газар худалдан авах гэсэн хэрэгцээг далимдуулан, төөрөгдөлд оруулж, 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ц.Б-д 6.000.000 төгрөгийн,

мөн Ц.М-д өөрийгөө газрын албанд ажилладаг гэж итгүүлэн, Амгалан захын урд байрлалтай газар зарна гэж хуурч, 2021 оны 02 дугаар сарын 9-ний өдөр ХААН банк дахь өөрийн ** дугаарын дансаар 800.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Ц.М-д800.000 төгрөгийн,

мөн Н.М-д Гачуурт гэх газарт газар зарна гэж хуурч, хэмжилт хийх, кадастрын зураг зуруулах зэрэгт шаардлагатай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 10 дугаар сарын 7-ны өдрийн хооронд ХААН банк дахь өөрийн ** дугаарын дансаар нийт 3.808.500 төгрөгийг шилжүүлэн авч, Н.М-д3.808.500 төгрөгийн ,

мөн Б.О-д өөрийгөө газрын албанд ажилладаг, зөвшөөрөл гаргаж чадна гэж хуурч, урьдчилгаа мөнгө нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд ХААН банк дахь өөрийн ** дугаарын дансаар нийт 1.829.500 төгрөгийг шилжүүлэн авч, Б.О-д1.829.000 төгрөгийн,

мөн Ц.Ц-ийн газар худалдан авах гэсэн хэрэгцээг далимдуулан, төөрөгдөлд оруулж, 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ХААН банк дахь өөрийн ** дугаарын дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч Ц.Ц-д 2.000.000 төгрөгийн, нийт 22.437.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

           Ø¿¿ãäýã÷ О.Э ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ºãñºí мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

           Хохирогч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би яг одоо хэдний өдрөө санахгүй байна. Ковид гараад охидуудын групп чатанд ороод танилцаж байсан. 2021 оны 2 дугаар сард гэрт нь очтол надаас асууж байсан. Тэр Б гэдэг хүний данс руу 800.000 төгрөг шилжүүлсэн. Найз нь газрын албанаас хөдлөөд явчихлаа, цагаан сарын дараа болчихно гэсэн. Дараа нь тэр газрыг очиж үзье гээд тэр газарт адилхан тэр хүн лүү яриад энэ газар ар араасаа сураггүй болсон гэж хэлсэн.  2 дугаар сарын 9-ний өдөр өөрийн данснаас мөнгө шилжүүлсэн.” гэв.

 

           Хохирогч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хохирлоо хурдан барагдуулмаар байна. 2.000.000 төгрөгийг “Ар гүнтэд” зуслангийн газар авна гээд өгсөн. 400.000 төгрөгийг буцааж надад өгсөн. Одоо 1.600.000 төгрөг авна. 5099999557 гээд өөрийн данснаас Эгийн данс руу шилжүүлсэн. Э, Отэй холбогдоод фейсбүүкээр видео калл хийгээд явуулсан. Газрын албанд бууз идээд сууж байгаа зураг явуулсан.” гэв.

 

           Хохирогч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Э анх манай найз О 2 сарын сүүлээр “Монгол дахь ээжүүд” гээд группийн хаягаар орж ирээд би 3 дугаар сарын 8 болох гэж байгаа. Эмэгтэйчүүдийн баяр болох гэж байгаатай холбогдуулаад ганц бие эхэд газар олгох боломжтой, газар өгчихмөөр байна гэж нэгдэж орсон. Манай найз О тэр группийн админ нь байсан. Тэр группэд дандаа ээжүүд байсан. Э ганц бие эх байвал материалаа бүрдүүлээд өгөөрэй. Энэ хүн тус болно гэж байна шүү гэж хэлээд тэгээд энэ хүн дээр материал бүрдүүлж өгсөн. 3 дугаар сарын 2-нд  Ар гүнтэд ийм газар байна. Очоод үзээд авах хүн байна уу гэхэд нь би О найзаараа дамжуулж Ар гүнтэд очиж хоёр газар үзэж байгаа юм. Тэгэхдээ Э надад юу гэж хэлсэн бэ гэхээр би Хангарьд ордноос Газрын албанаас гарч байна гээд цагаан машинтай М-тай  хамт 4-5 айлын газар үзүүлсэн. Тухайн үед газрын алба гэсэн төрийн албан хаагчийн хувцастай цагаан шуб өмсчихсөн 2-3 гартаа алт, монет зүүсэн байсан. Тэгээд М-ыг энэ амарчихсан байгаа юм. М нь манай газрын албанд ажилладаг кадастрын мэргэжилтэн гэж хэлсэн. Тэр хүн газраа хэмжиж яваагүй. Бид нар 6-7 уулаа ажилладаг юм гэсэн. Мөнгөө эртхэн хийгээрэй гэж хэлсэн. Тэгэнгүүтээ “Зуслангийн найзууд” гээд групп нээгээд манай нөхрийг нэмээд О бид гурав групп чат нээнгүүтээ газрын албанд бүртгэлийг чинь орууллаа. Та хэд хашаагаа бэлдэж байгаарай гээд тэр групп чатанд ийм ийм газрын бүрдүүлэх материалын жагсаалт гээд бид нар луу явуулдаг. Хорооноос очоод газрын тийм тийм юм гээд бүгдийг бид хэдээс авсан. Тэгэнгүүтээ 2-3 хоногт  Яармагт дахин төлөвлөлтөд орох гэж байгаа газар байна. Дахиад нэг Яармагийн газар авахаар боллоо гээд О хэлэхээр нь би хамт яваад Яармаг дээр очсон чинь Яармагийн Мөнххадагийн тэнд газар байсан. Тэр айл нь нүүгээд явчихсан, эзэнгүй газар байсан. Хогийг нь цэвэрлэчихнэ, асуудалгүй биз дээ гэсэн. Яг тухайн үед М бууж ирээд нэг өнцгөөс хоёр өнцөг явснаа 17 алхам байна гэтэл Э “Бэгчээ 17 алхам программд оруулахад хэдэн га газар болох вэ” гэж асуугаад 0.7 га хангалттай нэг газар болж байна гэсэн. Бэгч рүүгээ тэгж ярьдаг. Тэгээд М тай явсан. Би Яармагийнх нь газар дахин төлөвлөлттэй юм бол би газар сонирхоё гэсэн чинь “Т газар өгмөөргүй байна” гэж О т тэгж хэлсэн гэж байгаа. Тэгээд Яармагийн газрыг манай нөхөр яаж мэдсэн бэ гэсэн чинь зургаар нь ороод энэ худлаа газар байна даа гээд тэгээд бид нар газрын давхцал гэдэг нь программд орохдоо гарч ирдэг. Тэр үед дахиад дараагийнхаа Яармагийн замын эсрэг талд нь газар үзүүлээд Батдоржтой явж байсан. Б утсаар яриад “наад хүүхэн чинь худлаа яриад байх шиг байна” гэсэн чинь надад тэр газраа үзүүлээд бултаад явчихаж байгаа байхгүй юу. Тэгээд бид нар олж аваад цагдаа дээр дагуулж явтал “2 хоногийн дотор танай мөнгийг чинь өгчихнө” гэж хэлэхээр нь “за чи тэгвэл эмэгтэй хүн юм байна. Мөнгө өгчихвөл цагдаа, шүүх болоод яахав” гэсэн. Тэгээд ор сураггүй, тэр чигтээ алга болсон. Инстеграммаар хөөж байгаад  цагдаатай хамт авхуулсан зургийг нь Хан-Уулын цагдаа дээр аваачиж өгч байж ирж байгаа. Утсаа авахгүй блоклосон. Миний хувьд 8.000.000 төгрөгийн хохиролтой. Одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй. Би хувьдаа М гэдэг хүн яалт ч үгүй хамтран оролцсон гэж бодож байна. Шүүх хэргийг буцааж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. М өмнө нь юу хийж байсан бэ? ** гэх данс руу кадастрын орлого гээд шилжүүлсэн. Өөрийн данснаас 2.500.000 төгрөг, Л данснаас 3.000.000 төгрөг, О-ийн данснаас 2.500.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг Э-ийн данс руу шилжүүлсэн.” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ч.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...энэ дахиад зарах 3 айлын газар байгаа та сонирхох уу? гэхээр нь тэгье гэж зөвшөөрөхөд хоосон газар заагаад энд яг 3 айлын газар байгаа, гэрчилгээ дээрээ 0.5 га гэж гарна, гэхдээ та нар хашаагаа 0.7 га хэмжээтэй татаад авч болно гэж хэлсэн. Тэгээд тэр өөрийгөө би Нийслэлийн газрын албанд ажилладаг гэхээр нь нөхөр бид хоёрт итгэл төрсөн юм. Э гэгчийн үзүүлсэн газар нөхөр бид хоёрт таалагдсан учир тухайн газрыг авахаар сонирхож энэ газар ямар үнэ ханштай бэ? гэхэд 2.500.000 төгрөг, бид нар багаар ажилладаг, 6 хүн байгаа, энэ мөнгийг 6 хүн хувааж авна гэсэн үг, надад 400.000 орчим төгрөг ирдэг, нэг нь бүрдүүлэлт, нэг нь кадастрыг нь хийчихдэг учир маш хурдан газрын гэрчилгээг эзэмшихээр гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд энэ газрыг 2021 оны 06 дугаар сард багтаан гэрчилгээг гаргаж өгнө гэж ярьсан. ...Л, О нар нь 2.500.000, 3.000.000 төгрөг тус тус зээлж Э-д шилжүүлсэн нийт 8.000.000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 28-32 дахь тал/

 

Гэрч А.А-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Э гэж эмэгтэйтэй 1 сар гараны өмнө танилцаж байсан. ...өөрийгөө танилцуулахдаа газрын албанд ажилладаг одоогоор амралтаа авчихсан байгаа гэж байсан.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/

 

О.Э-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/

 

ХААН банк дахь О.Э гийн ** дугаар дансны гүйлгээний хуулга,

/1 дүгээр хавтаст хэргийн 23-27 дахь тал/

 

Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичгүүд,

/1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дахь тал/

 

О.Э гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл,

/1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал/

 

Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...фейсбүүкээс зар харж байгаад 2 айлын газар зарна гэсэн зарын дагуу **гэсэн дугаартай Э гэж хүнтэй холбогдсон. ...Эгийн ХААН банкны ** дугаарын данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн, мөнгө шилжүүлснээс хойш 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрчилгээ гарна гэж байсан. Ингээд 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш утсаа авахаа байсан.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дахь тал/

 

Хохирогч Ц.Б-ийн ХААН банк дахь 5029960417 дугаар дансны гүйлгээний хуулга,

/1 дүгээр хавтаст хэргийн 101 дэх тал/

 

О.Эгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дахь тал/

 

Хохирогч ГМ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Этай анх танилцахад өөрийгөө газрын албанд ажилладаг гэж байсан ба Амгалан захын урд байрлал сайтай газар 800.000 гэж байна, чи авах уу гэхээр нь ээжтэй ярилцаад зөвшөөрөөд 800.000 төгрөгийг ** дугаартай Ж гэх хүний данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дахь тал/

 

Г.М ХААН банк дахь **дугаарын дансны гүйлгээний хуулга,

/1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дахь тал/

 

Хохирогч Н.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр газрын албан ажилладаг Э гэж эмэгтэйтэй танилцсан гэсэн. ...2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Э-гийн ** дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Э нь 7 дугаараас залгаж 4 цэгийн хэмжилтийн мөнгө хэрэгтэй гэж 304.500 төгрөг, кадастрын зурагны мөнгө гэж 264.000 төгрөг, бичиг баримт удахгүй гарах гэж байна 540.000 төгрөг шаардлагатай, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үлдэгдэл 700.000 төгрөг, нийт 3.808.500 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 178-180 дахь тал/,

 

О.Э-гийн ХААН банк дахь ** дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

/1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал/

 

О.Б  ХААН банк дахь дансны гүйлгээний хуулга,

/1 дүгээр хавтаст хэргийн 188-189 дэх тал/

 

Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э гэж хүнтэй найзаараа дамжуулан танилцаж газрын зөвшөөрөл гаргуулахаар нийт 2.000.000 төгрөг болно гэхээр нь урьдчилгаа 500.000 төгрөгийг Эгийн ** дугаарын данс руу шилжүүлж дараа нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 сарын 17 хүртэл нийт 1.829.500 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 212-213 дахь тал/

 

Хохирогч Б.ын дансны хуулга,

/1 дүгээр хавтаст хэргийн 217-220 дахь тал/

 

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,

/1 дүгээр хавтаст хэргийн 221-222 дахь тал/

 

Хохирогч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөгийг ** дугаарын данс руу шилжүүлж Өвөрхангай аймгийн газрын албанд ажилладаг найзаараа дамжуулан Нийслэлийн газрын албанд Э гэдэг хүн ажилладаг эсэх талаар тодруулахад тийм хүн ажилладаггүй гэсэн.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 248-250 дахь тал/

 

О.Э-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг,

/2 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал/

 

ХААН банк дахь ** дансны гүйлгээний хуулга,

/2 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал/

 

Хохирогч Ч.Т-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,

/2 дугаар хавтаст хэргийн 120-125 дахь тал/

 

Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...миний машиныг гуйж унадаг байсан ба надад анх өөрийгөө газрын албанд ажилладаг гэж танилцуулж байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 126-127 дахь тал/ зэрэг болно.

 

          Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò øèíæèëñýí äýýðõè íîòëîõ áàðèìòóóä íü ýíý õýðýãò õàìààðàëòàé, Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëüä çààñíû äàãóó öóãëóóëæ, áýõæ¿¿ëñýí, ýíý õýðãèéã õÿíàí øèéäâýðëýõýä õàíãàëòòàé ãýæ ø¿¿õ ¿íýëýâ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

           Íýã: Ø¿¿ãäýã÷èéí ãýì áóðóóãèéí òàëààð:

          

           Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “О.Энь өөрт  худалдан борлуулах газар байхгүй атлаа Т, Б, М, М, О, Ц нарын газар худалдан авах хэрэгцээг далимдуулж тэдгээрээс газрын кадастрын зураг, мөн урьдчилгаа төлбөр авах гэх зэрэг үйлдлээр зохиомол байдлыг зориуд бий болгон Т 8.000.000 төгрөг, Б 6.000.000 төгрөг, М 800.000 төгрөг, М-с 3.808.500 төгрөг, О-с 1.829.000 төгрөг, Ц-с 2.000.000 төгрөг, нийт 22.437.500 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э нь газрын  албанд огт ажилладаггүй, мөн өмнө нь ажиллаж байсан тохиолдол түүх байхгүй атлаа бусдад өөрийгөө газрын албанд ажилладаг зэргээр ойлгуулж, зарим тохиолдолд зураг үзүүлэх зэргээр төөрөгдөлд оруулсан нь хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Ингэж төөрөгдөлд орсноор хохирогч нар өөрт хэрэгцээтэй газрыг худалдан авахаар Эгийн хэлсэн ХААН банк дахь данс руу нийтдээ 22.437.500 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны гүйлгээний  хуулгаар нотлогдон тогтоогдож байна. Э нь бодит байдлыг нуух буюу өөрөө газрын албанд ажилладаггүй, дүүргээс кадастрын зураг болон урьдчилгаа төлбөр зэргээр мөнгө шилжүүлэх яаралтай шаардлагатай байна гэж зохиомол байдлыг зориуд бий болгосон болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд залилах гэмт хэргийг үйлдэх үйлдлийн аргыг тодорхой зааж өгсөн. Зохиомол байдлыг зориуд бий болгосон, бодит байдлыг нуусан энэ үйлдлийн аргаар бусдыг төөрөгдөлд оруулснаар хохирогч нар өөрсдийн сайн дурын үндсэн дээр өөрийн өмчлөх эрх болон бэлэн мөнгө төгрөгийг шилжүүлсэн шинжтэй. Энэ шинжийг Эгийн үйлдэл бүрэн хангасан гэж үзэж байна. Иймд Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдэж бусдад 22.437.500  төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирол төлөлтийн хувьд бол Э нь Т8.000.000 төгрөг, Б-д 6.000.000 төгрөг, М-д 800.000 төгрөг, М-д 3.808.500 төгрөг, Оюунжаргалд 1.829.000 төгрөг, Ц-д 1.600.000 төгрөгийн төлбөртэй гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг,

            Хохирогч Ч.Т-ын өмгөөлөгч Б.Д “Энэ хүн энэ хэргийг ганцаараа хийгээгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Яагаад гэхээр энэ эмэгтэй янз бүрийн стори хийнэ, цагдаатай зургаа авхуулж оруулна, бүх юм нь залилангийн шинжтэй. Тэр М-ыгаа дагуулж яваад алхалт хийгээд итгүүлчихнэ, М нь цагдаа хувцас өмсчихөөрөө бараг баатар хамгаалагч шиг болчихно. Тэр Б эгчтэйгээ шууд яриад кадастрын орлого гээд мөнгө шилжүүлнэ. Энэ байдлаар энэ хүн бол ганцаараа хийхгүй. Мыг шалгаагүй нэг хагас дутуу мэдүүлэг авсан. Э газрын албанд таньдаг хүн байдаг юм. Орлогоо бид нар хувааж авдаг юм гээд хэлээд байна. Гэтэл шалгасан юм юу ч байхгүй. Утасны дуудлага байна. Энэ чинь хүнтэй ярьдаг Б юу, Б юу хүнтэй яриад байгаа. Ерөөсөө дуудлага шалгасан зүйл байхгүй. Мыг ашигласан ч юм уу? нийлсэн юм шиг байгаа юм. Яагаад гэхээр энэ данс руу кадастрын орлого гээд мөнгө орсон байгаа байхгүй юу, тэгэхээр энэ хүнийг залилчихлаа. М чи орлогоо ав гэдэг юм уу, яадаг юм? Би бол тийм байдалтай байдаг гэж бодож байгаа юм. Одоо хохирогч нар хохирол аваагүй байгаа. Мыг асуугаад гүрийсэн. М гарцаагүй холбоотой. Газрын албатай холбоотой. Маас, Маа таны дансанд кадастрын орлого гээд орлого орсон байна шүү яагаад асууж болохгүй байгаа юм? Нэг орлого нь Ууганбаяр гэж орсон байгаа. У авсан уу? У гэж хэн юм? Хавтаст хэрэгт байхгүй байна. Флаш бүрэн бүтэн бичлэг байна. М цуг яваад хүн хүн залилаад  байна. Орлогоо хувааж аваад байгаа юм биш үү? кадастрын орлого гэдгээрээ хэлээд байна. Энэ хүн би залилсан үнэн, нэг болохоор би ерөөсөө тэгж бодохгүй байна гээд байна. Одоо бид нар хохирлоо хаанаас авах вэ? Хөрөнгө байхгүй, хаяг байхгүй энэ эмэгтэй хүн түрээсийн байранд байдаг. Ийм баримт байхад ганцаараа хэрэг хийхгүй цаана нь холбоотой хүн байна.” гэх дүгнэлтийг,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд “Шүүгдэгч Э гэм буруу дээр маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Энэ хүн залуу байна. Хүүхэд  нь бага байгаа, сая жирэмсэн байгаад эмнэлгээр яваад хохирол төлбөрөө барагдуулах боломж гарсангүй. Туслалцаа авах гэж ах дүү нартаа хандлаа, хохирлыг төлж барагдуулна гэж байгаа. Барагдуулах боломж байна, ээж, ах, дүү нараасаа аваад эргүүлээд ажил хөдөлмөр эрхлээд төлнө гэж байна. Залилангийн хэрэг бол Э үйлдсэн, өөр этгээдүүд байхгүй гэдэг нь мэдүүлгээр, нотлох баримтаар харагдаж байна. Хохирогч нарын мэдүүлээд байгаа М гэдэг хүн хамт явж байсан, машин барьж байсан гэдгээр тэр хүнийг гэмт хэрэгт оролцсон гэж болохгүй. Энэ хүнд туслаад таксинд явж байсан юм уу? Энэ хүн залилан хийсэн нь нотлогдохгүй байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

     

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч О.Э нь Газрын албанд ажилладаг, бусдын эзэмшилд зөвшөөрөл гарган газар шилжүүлэн өгнө, зарна, газрын үнэ, кадастрын зургийг гаргахад мөнгө шаардлагатай гэж Ч.Т-с 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр ХААН банк дахь өөрийн ** дугаарын дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн Ц.Б-с 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн Г.М-с 2021 оны 02 дугаар сарын 9-ний өдөр ХААН банк дахь өөрийн ** дугаарын дансаар 800.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн Н.М-с 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 7-ны өдрийн хооронд ХААН банк дахь өөрийн ** дугаарын дансаар нийт 3.808.500 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн Б.О-с 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд ХААН банк дахь өөрийн ** дугаарын дансаар нийт 1.829.500 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн Ц.Ц-с 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ХААН банк дахь өөрийн ** дугаарын дансаар 2.000.000 төгрөгийг буюу нийт 20.438.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг итгэл төрүүлэн, хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцаан өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн маргаанаас ялгагддаг.

 

Залилах гэмт хэрэг нь хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.М өгсөн: “Би яг одоо хэдний өдрөө санахгүй байна. Ковид гараад охидуудын групп чатанд ороод танилцаж байсан. 2021 оны 2 дугаар сард гэрт нь очтол надаас асууж байсан. Тэр Б гэдэг хүний данс руу 800.000 төгрөг шилжүүлсэн. Найз нь газрын албанаас хөдлөөд явчихлаа, цагаан сарын дараа болчихно гэсэн. Дараа нь тэр газрыг очиж үзье гээд тэр газарт адилхан тэр хүн лүү яриад энэ газар ар араасаа сураггүй болсон гэж хэлсэн.  2 дугаар сарын 9-ний өдөр өөрийн данснаас мөнгө шилжүүлсэн.” гэх,           

хохирогч Ц.Ц-ийн өгсөн “2.000.000 төгрөгийг “Ар гүнтэд” зуслангийн газар авна гээд өгсөн. 400.000 төгрөгийг буцааж надад өгсөн. Одоо 1.600.000 төгрөг авна. 5099999557 гэх өөрийн данснаас Э-гийн данс руу шилжүүлсэн.” гэх,

Хохирогч Ч.Т-ын өгсөн Э анх манай найз О тэй 2 сарын сүүлээр “Монгол дахь ээжүүд” гээд группийн хаягаар орж ирээд би 3 дугаар сарын 8 болох гэж байгаа. Эмэгтэйчүүдийн баяр болох гэж байгаатай холбогдуулаад ганц бие эхэд газар олгох боломжтой, газар өгчихмөөр байна гэж нэгдэж орсон. Манай найз О тэр группийн админ нь байсан. Тэр группэд дандаа ээжүүд байсан. Э ганц бие эх байвал материалаа бүрдүүлээд өгөөрэй. Энэ хүн тус болно гэж байна шүү гэж хэлээд тэгээд энэ хүн дээр материал бүрдүүлж өгсөн. 3 дугаар сарын 2-нд  Ар гүнтэд ийм газар байна. Очоод үзээд авах хүн байна уу гэхэд нь би О найзаараа дамжуулж Ар гүнтэд очиж хоёр газар үзэж байгаа юм. Тэгэхдээ Э надад юу гэж хэлсэн бэ гэхээр би Хангарьд ордноос Газрын албанаас гарч байна гээд цагаан машинтай Мтай  хамт 4-5 айлын газар үзүүлсэн.  ...Мөнгөө эртхэн хийгээрэй гэж хэлсэн. Тэгэнгүүтээ “Зуслангийн найзууд” гээд групп нээгээд манай нөхрийг нэмээд О бид гурав групп чат нээнгүүтээ газрын албанд бүртгэлийг чинь орууллаа. Та хэд хашаагаа бэлдэж байгаарай гээд тэр групп чатанд ийм ийм газрын бүрдүүлэх материалын жагсаалт гээд бид нар луу явуулдаг. ...2-3 хоногт  Яармагт дахин төлөвлөлтөд орох гэж байгаа газар байна. Дахиад нэг Яармагийн газар авахаар боллоо гээд О хэлэхээр нь би хамт яваад Яармаг дээр очсон чинь Яармагийн М тэнд газар байсан. Тэр айл нь нүүгээд явчихсан, эзэнгүй газар байсан. Хогийг нь цэвэрлэчихнэ, асуудалгүй биз дээ гэсэн. Яг тухайн үед М бууж ирээд нэг өнцгөөс хоёр өнцөг явснаа 17 алхам байна гэтэл Э “Бэгчээ 17 алхам программд оруулахад хэдэн га газар болох вэ” гэж асуугаад 0.7 га хангалттай нэг газар болж байна гэсэн.  ...Тэгээд Яармагийн газрыг манай нөхөр яаж мэдсэн бэ гэсэн чинь зургаар нь ороод “энэ худлаа газар байна даа” гээд тэгээд бид нар газрын давхцал гэдэг нь программд орохдоо гарч ирдэг. Тэр үед дахиад дараагийнхаа Яармагийн замын эсрэг талд нь газар үзүүлээд Батдоржтой явж байсан. Б-той утсаар яриад “наад хүүхэн чинь худлаа яриад байх шиг байна” гэсэн чинь надад тэр газраа үзүүлээд бултаад явчихаж байгаа байхгүй юу. Тэгээд бид нар олж аваад цагдаа дээр дагуулж явтал “2 хоногийн дотор танай мөнгийг чинь өгчихнө” гэж хэлэхээр нь “за чи тэгвэл эмэгтэй хүн юм байна. Мөнгө өгчихвөл цагдаа, шүүх болоод яахав” гэсэн. Тэгээд ор сураггүй, тэр чигтээ алга болсон.” гэх,

Хохирогч Ч.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...энэ дахиад зарах 3 айлын газар байгаа, та сонирхох уу? гэхээр нь тэгье гэж зөвшөөрөхөд хоосон газар заагаад энд яг 3 айлын газар байгаа гэрчилгээ дээрээ 0.5 га гэж гарна, гэхдээ та нар хашаагаа 0.7 га хэмжээтэй татаад авч болно гэж хэлсэн. Тэгээд тэр өөрийгөө би Нийслэлийн газрын албанд ажилладаг гэхээр нь нөхөр бид хоёрт итгэл төрсөн юм. Э гэгчийн үзүүлсэн газар нөхөр бид хоёрт таалагдсан учир тухайн газрыг авахаар сонирхож энэ газар ямар үнэ ханштай бэ? гэхэд 2.500.000 төгрөг, бид нар багаар ажилладаг, 6 хүн байгаа, энэ мөнгийг 6 хүн хувааж авна гэсэн үг, надад 400.000 орчим төгрөг ирдэг, нэг нь бүрдүүлэлт нэг нь кадастрыг нь хийчихдэг учир маш хурдан газрын гэрчилгээг эзэмшихээр гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд энэ газрыг 2021 оны 06 дугаар сард багтаан гэрчилгээг гаргаж өгнө ярьсан. ...Л, О нар нь 2.500.000, 3.000.000 төгрөг тус тус зээлж Эд шилжүүлсэн, нийт 8.000.000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг /1хх28-32/, Гэрч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О.Э гэж эмэгтэйтэй 1 сар гараны өмнө танилцаж байсан. ...өөрийгөө танилцуулахдаа газрын албанд ажилладаг, одоогоор амралтаа авчихсан байгаа гэж байсан.” гэх мэдүүлэг /1хх 36-37/, О.Э-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх53-54/, ХААН банк дахь ** дугаар дансны гүйлгээний хуулга /1хх23-27/, Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан бичгүүд /1хх68-69/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл /1хх81/, Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...фейсбүүкээс зар харж байгаад 2 айлын газар зарна гэсэн зарын дагуу **гэсэн дугаартай Э гэж хүнтэй холбогдсон. ...Эгийн ХААН банкны 8098018791 дугаарын данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн, мөнгө шилжүүлснээс хойш 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрчилгээ гарна гэж байсан. Ингээд 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш утсаа авахаа байсан.” гэх мэдүүлэг /1хх92-93/, Хохирогч Ц.Б-ийнХААН банк дахь 5029960417 дугаар дансны гүйлгээний хуулга, /1хх101/, О.Э-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх129-130/, Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Этай анх танилцахад өөрийгөө газрын албанд ажилладаг гэж байсан ба Амгалан захын урд байрлал сайтай газар 800.000 гэж байна, чи авах уу гэхээр нь ээжтэй ярилцаад зөвшөөрөөд 800.000 төгрөгийг ** дугаартай Жаргалсайхан гэх хүний данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1хх151-152/, Г.М ХААН банк дахь **дугаарын дансны гүйлгээний хуулга, /1хх159-160/, Хохирогч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр газрын албан ажилладаг Э гэж эмэгтэйтэй танилцсан гэсэн. ...2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Эгийн ** дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Э нь **дугаараас залгаж 4 цэгийн хэмжилтийн мөнгө хэрэгтэй гэж 304.500 төгрөг, кадастрын зурагны мөнгө гэж 264.000 төгрөг, бичиг баримт удахгүй гарах гэж байна 540.000 төгрөг шаардлагатай, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үлдэгдэл 700.000 төгрөг, нийт 3.808.500 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1хх178-180/, О.Э-гийн ХААН банк дахь ** дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх184/, О.Б-хын ХААН банк дахь дансны гүйлгээний хуулга /1хх188-189/, Хохирогч Б.ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э гэж хүнтэй найзаараа дамжуулан танилцаж газрын зөвшөөрөл гаргуулахаар нийт 2.000.000 төгрөг болно гэхээр нь урьдчилгаа 500.000 төгрөгийг Эгийн ** дугаарын данс руу шилжүүлж дараа нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 сарын 17 хүртэл нийт 1.829.500 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх212-213/, Хохирогч Б.ын дансны хуулга, /1хх217-220/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх221-222/, Хохирогч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөгийг ** дугаарын данс руу шилжүүлж Өвөрхангай аймгийн газрын албанд ажилладаг найзаараа дамжуулан Нийслэлийн газрын албанд Э гэдэг хүн ажилладаг эсэх талаар тодруулахад тийм хүн ажилладаггүй гэсэн.” гэх мэдүүлэг /1хх248-250/, О.Эгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх1-2/, ХААН банк дахь ** дугаар дансны гүйлгээний хуулга /2хх4/, Хохирогч Ч.Т-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх120-125/, Гэрч Г.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн “...миний машиныг гуйж унадаг байсан ба надад анх өөрийгөө газрын албанд ажилладаг гэж танилцуулж байсан.” гэх мэдүүлэг /2хх126-127/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч О.Э нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулж өөрт худалдан борлуулах газар байхгүй, Газрын албанд ажилладаггүй, бусдад газар эзэмших эрх олгодог эрх бүхий албан тушаалтан биш атлаа хохирогч Ч.Т-аас 8.000.000 төгрөгийг, хохирогч Ц.Б-с 6.000.000 төгрөгийг, хохирогч Г.М-с 800.000 төгрөгийг, хохирогч Н.М-с 3.808.500 төгрөгийг, хохирогч Б.Оюунжаргалаас 1.829.500 төгрөгийг, Ц.Ц-аас 2.000.000 төгрөгийг нийт 22.438.000 төгрөгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.” гэж, 2002 оны Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.” гэж,  6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 33.1.1 дэх заалтад “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус зааж иргэн газар өмчлөх, эзэмших эрхийг баталгаажуулж, хэрхэн эзэмших талаар хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч О.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу шүүгдэгч О.Э нь хохирогч Ч.Т.Б Г.М Н.М, Б.ОЦ.Ц нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Хохирогч Ч.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрт учирсан гэм хорын хохиролд 8.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 2.500.000 төгрөг, 3 дугаар сарын 4-ний өдөр 2.500.000 төгрөг, 3 дугаар сарын 5-ны өдөр 1.000.000 төгрөг, 3 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан “ХААН” банкны дансны хуулга /1хх24-27/,

хохирогч Ц.Бнь мөрдөн шалгах ажиллагаанд өөрт учирсан гэм хорын хохиролд 6.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан “ХААН” банкны дансны хуулга /1хх101/,

хохирогч Г.М нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрт учирсан гэм хорын хохиролд 800.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 800.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан “ХААН” банкны дансны хуулга /1хх159/,

хохирогч Н.М нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрт учирсан гэм хорын хохиролд 3.808.500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 8-ны өдөр 304.500 төгрөг, 9 дүгээр сарын 10-ны өдөр 264.000 төгрөг, 10 дугаар сарын 6-ны өдөр 540.000 төгрөг, 10 дугаар сарны 7-ны өдөр 700.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан “ХААН” банкны дансны хуулга /1хх186-189/,

хохирогч Б.О нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрт учирсан гэм хорын хохиролд 1.829.500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, 8 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, 8 дугаар сарын 28-ны өдөр 77.200 төгрөг, 9 дүгээр сарын 9-ний өдөр 184.000 төгрөг, 9 дүгээр сарын 17-ны өдөр 68.300 төгрөгийг тус тус  шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан “ХААН” банкны дансны хуулга /1хх217-220/,

 

хохирогч Ц.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрт учирсан гэм хорын хохиролд 1.600.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлж, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч О.Э-гаас 400.000 төгрөгийг буцаан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “ХААН” банкны дансны хуулга /1хх242/-аар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч О.Эгаас 22.038.000 төгрөгийг гаргуулан дээрх хохирогч тус бүрт олгох нь зүйтэй.

 

Хохирогч Ч.Ттүүний өмгөөлөгч Б.Д нар энэ хэрэгт М хамтран оролцсон, Э залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч О.Э-г бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд М хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба хохирогч нарын шилжүүлсэн мөнгийг Э өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь О.Э-гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Õî¸ð: Ø¿¿ãäýã÷èä ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõ òàëààð:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх. Цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э “Энэ хэрэг бол хөнгөн гэмт хэрэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа. Бага насны буюу 2 хүүхэдтэй. Нэг нь 1 сартай, том нь 13 нас хүрч байгаа. Өрх толгойлсон ганц бие эх. Эх нь тэтгэвэрт байдаг. Яаж ийж байгаад би охиныхоо хохирлыг барагдуулна гэж хэлж байна лээ. Улсын яллагч хорих ялыг оногдуулах саналыг гаргаж байна. Дээрх хөнгөрүүлэх  нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн харж үзнэ үү. Эх нь хэдий гэмт хэрэг үйлдсэн ч хүүхдийн эрх зөрчигдөх гээд байна. Хүүхэд ээжтэйгээ аавтайгаа хамт байж тухайн хүүхдийн гэрэл гэгээтэй байх ийм боломж бололцоо бүрддэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт сонгох санкци буюу 4 төрлийн ялтай. Энэ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаад заавал хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон энэ нөхцөл байдлыг харгалзан тэнсэх боломжтой. Эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял байгаа. Бүр боломжгүй гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бага насны хүүхэдтэй бол ял шийтгэлийг хойшлуулах боломжийг хуульчилж өгсөн байдаг. Энэ боломжуудыг харгалзан үзнэ үү. Ингэхдээ хохирогч нарын хохирлыг төлөхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд үүрэг хүлээлгэхээр хуульд хуульчлаад өгсөн байгаа. Үүрэг нь юу вэ гэхээр хохирол хор уршгийг төлөх талаар тодорхой хугацааг шүүхээс зааж өгөх албадлагын арга хэмжээ авч үүргийг хүлээлгэх боломж байдаг. Тэгэхээр би үйлчлүүлэгчтэйгээ ярилцсаны хувьд 6 сарын хугацаанд хохирол хор уршгийг төлж барагдуулах үүргийг хүлээлгэхийг шүүхээс гаргаж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч О.Э-д ýð¿¿ãèéí õàðèóöëàãûã хөнгөрүүлэх болон õ¿íäð¿¿ëýõ íºõöºë áàéäàë òîãòîîãäîîã¿é болно.

 

Ø¿¿õ ø¿¿ãäýã÷ О.Э-д ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõэä гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, бага насны 2 хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хуâèéí áàéäаë зэргийг õàðãàëçàí үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-гийн урьд цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр охин Хүслэнг төрүүлсэн одоо 1 сартай болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5 дахь заалтад заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналтын хугацаанд тогтоосон үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг О.Э-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт хохирогчоос гарган өгч хавсарган ирүүлсэн 1 ширхэг флашийг хавтаст хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Э-гаас гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүгдэгч О.Э-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5 дахь заалтад заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналтын хугацаанд тогтоосон үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг О.Э-д мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-гийн урьд цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Э-гаас 22.038.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Т8.000.000 төгрөгийг, хохирогч Ц.Б-д6.000.000 төгрөгийг, хохирогч Ц.М-д800.000 төгрөгийг, хохирогч Н.М-д3.808.500 төгрөгийг, хохирогч Б.О-д1.829.500 төгрөгийг, Ц.Ц-д1.600.000 төгрөгийг тус тус олгосугай.  

 

8. Энэ хэрэгт хохирогчоос гарган өгч хавсарган ирүүлсэн 1 ширхэг флашийг хавтаст хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Э-гаас гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Э-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                                           

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ