Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1361

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2022      9           20                                            2022/ШЦТ/1361

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга М.Баттэргэл,

улсын яллагч Ж.Бүрэнжаргал,

шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д овогт С-ийн Тт холбогдох 2206 00000 2473 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

0

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Т нь 2022 оны 7 дугаар сарын 19-ны шөнийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дугаар байрны гадна бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж орилж хашхираад байж байхад нь тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байгаад дуудлагаар очсон Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад С.Сийн хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж, хэл амаар доромжлон хүч хэрэглэсэн,

Мөн Баянзүрх дүүрэг дэх эрүүлжүүлэх байранд саатуулахаар хүргэсэн боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас хүлээн аваагүй тул хууль сахиулагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн 4-т заасан “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хамгаалах хүн эсхүл гэмт хэрэг зөрчил үйлдсэн гэх үндэслэлтэй бол холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх” гэсэн заалтын дагуу түүний оршин суух газар хүргэж өгөхөөр явах үед, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хохирогч С.Сийн нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогчийн зүүн нүдний доод зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           

Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

            Хохирогч С.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 10-ны шөнийн 23 цагийн үед Цэц-10-аас Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо **** дугаар байрны гадна согтуу хүмүүс орилоод байна гэх дуудлага мэдээллийг хүлээн аваад очиж шалгахад байрны гадаа 2 хүн байсан ба нэг залуу нь орилоод нэг залуу нь болиулах гээд байгаа бололтой байж байсан ба тэр орилоод байсан залууг авч эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэх гээд Улиастай 102-д очтол эрүүлжүүлэх байрны эмч хүлээж авахгүй болохоор нь торгуулийн арга хэмжээ аваад явуулах гэж байтал тэр залуу гар утсаа гаргаж ирээд манай жолооч цагдаа бид хоёрын бичлэгийг хийгээд байхаар нь чи болно гэсэн чинь муу сайн цагдаа нар ийм арчаагүй лалрууд энэ тэр гээд орилоод байхаар нь чи наанаа чимээгүй сууж бай чамд торгуулийн арга хэмжээ аваад гэрт чинь хүргээд өгнө гэж хэлээд явж байтал зүүн 4 замын тэнд автомашины араас миний зүүн нүд хэсэг рүү гараараа цохиод авсан. Манай жолооч буугаад бид 2 тэр залууг гавлаад хэлтэс хүргүүлсэн. Намайг албан үүргээ гүйцэтгэж явахад миний биед халдсанд гомдолтой байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-7, 13 дугаар хуудас),

 

            Гэрч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 9-ноос 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст эргүүлийн цагдаа жолоочийн үүрэг гүйцэтгэсэн ба энэ хугацаанд шөнийн 00 цагийн орчим тус дүүргийн **** дугаар байрны үүдэнд согтуу хүмүүс орилоод амраахгүй байна гэх дуудлага мэдээлэл ирснийг очиж шалгахад 2 хүн байрны гадаа орилоод зогсож байхаар нь нэг залууг эрүүлжүүлэхээр аваад явсан Улиастай-120 ийн эрүүлжүүлэхийн эмч даралт өндөр зүрхний пуулс тэнцэхгүй хүн байна ар гэрт нь хүлээлгэж өг гэхээр нь эргүүлэн авч гарч ирээд торгуулийн арга хэмжээ аваад гэрт нь хүргэж өгөх гээд явж байтал тэр залуу өөрийн гар утсаараа бичлэг хийгээд байх шиг болохоор нь чи наад утсаа оролдохоо боль гээд хэлтэл үгэнд орохгүй бичлэг хийгээд байсан. Тэрээр С ахын нуур луу нь шууд цохиод авахаар нь би машинаа зогсоогоод буугаад тэр залууг гавлаад хэлтэст ирж хэлтсийн байранд хүлээлгэн өгөөд дараагийн дуудлага руу явсан. С ах зүгээр сууж байтал ард орилоод л яваад байсан ба тэгж байгаад С ахын нүүр лүү гараараа цохиод авсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

 

            Гэрч С.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 09-ны оройн 21 цагийн үед ажлынхаа байран дээрээ засвар хийж 3 хүнтэй Эдэн гэртэй архи уугаад дараа нь Хард-рок тэнд найзтайгаа дахин уулзаж Эдэн архи хувааж ууж байгаад тасарчихсан.Нэг сэрсэн чинь эрүүлжүүлэхэд байсан ба бие хөндүүртэй өвдөж байсан. Өөр надад санаж мэдэж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 9799 дугаар: “...С.Сийн биед зүүн нүдний доод зовхи, зуун хацар шанаанд цус хуралт зовлон эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

 

Шүүгдэгч С.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би прокурорын тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй, надад хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг  хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 50, 51, 52, 53, 54 дүгээр хуудас), 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

Ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

           

Улсын яллагч “...Шүүгдэгч С.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч С.Т нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бат-Эрдэнийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хариуцсан хорооны нутаг дэвсгэрт авто эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгооны дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад С.С нь эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байгаад 2022 оны 7 дугаар сарын 19-ний шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дугаар байрны гадна “согтуу хүмүүс орилоод байна” гэх дуудлагаар очжээ.

 

Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад С.С нь шүүгдэгч С.Тт хууль ёсны шаардлага тавихад тэрээр эсэргүүцэж, хэл амаар доромжилсон байна.

 

Шүүгдэгч С.Т нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад С.Сийг Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн 4-т заасны дагуу түүнийг оршин суух газарт нь хүргэж өгөхөөр явах үед түүнд хүч хэрэглэн эсэргүүцэж, нүүрэн тус газарт цохиж гэмтэл учруулсан байна.     

 

Хохирогч С.Ст Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 9799 дугаар дүгнэлтээр “зүүн нүдний доод зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэж үндсэн шинжийг нь зааж өгсөн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.

 

“Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг, “хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийг болон ойр дотны хүний эрх, эрх чөлөөг хязгаарлана хэмээн сүрдүүлснийг тус тус ойлгоно.

 

Хэрэг авагдсан нотлох баримтуудаар хохирогч С.С нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэлтсийн эргүүлийн офицер ажилтай болох нь тогтоогдож байх тул түүнийг “хууль сахиулагч” гэж үзнэ.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж,

23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 49.1-д “Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараах тохиолдолд хэрэглэнэ: 49.1.1.цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн бол” гэж тус тус заасан байдаг.

 

Шүүгдэгч С.Т нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж орилж хашхирсан үйлдэл гаргасан байх ба Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад С.С хууль ёсны шаардлага тавьж, Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн 4-т заасны дагуу шүүгдэгч С.Тийг түүний оршин суух газарт хүргэж өгөх явцад  буюу хууль ёсны шаардлага тавьж хуульд заасан үүргээ биелүүлсэнтэй холбогдуулж, шүүгдэгч С.Т нь түүний нүүр лүү цохиж биед халдсан нь “Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч С.Т нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн нь идэвхтэй өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

                                       

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Шүүгдэгч С.Т нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад С.Сд албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэх явцдаа түүний эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч С.Ст Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 9799 дугаар дүгнэлтээр “зүүн нүдний доод зовхи, зүүн хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцралт” гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч С.Т нь хохирогч С.Сийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч С.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус заасан.

 

Хохирогч С.Сийн эмчилгээний зардалд 160.000 төгрөг төлсөн, мөн хохирогч гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

                                                     

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3.150.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, С.Т уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч С.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч С.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

                                                   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт С-ийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.  Шүүгдэгч С.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол шүүгдэгч С.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ

         ШҮҮГЧ                     М.ТҮМЭННАСТ