Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2018/00047/И |
Дугаар | 241 |
Огноо | 2018-04-10 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 241
2018 оны 04 сарын 10 өдөр Дугаар 139/ШШ2018/00241 Дундговь аймаг
Ха
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ хариуцагч Ж.С нар нь 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг 2018 оны 6 сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгээр эвлэрч үүнээс 800.000 төгрөгийг хариуцагч Ж.С нь нэхэмжлэгч Т.Зд төлсөн, үлдэгдэл 1000.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 01 ны өдөр төлж барагдуулах нөхцөлтэй талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 54425 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.Б