Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 241

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 10 өдөр                                      Дугаар 139/ШШ2018/00241                                                      Дундговь аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа би Т.Згийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 10-р байр, 23 тоотод оршин суух Овоот овогт Ж.С /РД: АЭ88041773/-т холбогдох үндсэн зээл 1.600.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 67200 төгрөг, алданги 800.000 төгрөг  нийт 2.467.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Т.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.С нь 2016 оны 02 сарын 13-ны өдөр Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албанд крминалистикийн шижээчээр ажиллаж байх хугацаандаа Т.З надтай зээлийн гэрээ байгуулан 1600.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй 18 хоногийн хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд ямар нэгэн эл хөрөнгө тавиагүй, итгэлцлийн үндсэн дээр 1.600.000 төгрөгийг зээлдэгч Ж.С өмчлөлд бүрэн шилжүүлсэн. Зээлийн гэрээндээ зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног дутамд 0.5 хувийн анз буюу алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч Ж.С нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй үндсэн төлбөр болон хүү, алдангиас нэг ч төгрөг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардахад удахгүй барагдуулах талаарч хэлэх боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй сүүлдээ хариуцагч Ж.С нь өөр аймаг орон нутаг руу шилжиж түүнтэй холбогдож чадалгүй одоог хүрч байна. Иймд хариуцагч Ж.Саас зээлийн гэрээний үндсэн төлбөр 1600.000 төгрөг зээлийн гэрээний 18 хоногийн хүү 67200 төгрөг, алданги 800.000 төгрөг нийт 2.467.200 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү  гэжээ. 

Хариуцагч Ж.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Нэхэмжлэгч Т.:Зандансүрэнгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож 1800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг төлж барагдуулахаар санал нэгдсэн болохыг тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  төлөхөд татгалзах зүйлгүй зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ 2018 оны 04 сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т.Згийн нэхэмжлэлтэй Ж.Ст холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Э.Мөнх-Эрдэнэ миний бие хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн утсаар холбогдож ярилцсан харилцсан яриа зэргийг үндэслэн дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч Т.З хариуцагч Ж.Ст холбогдуулж зээлийн гэрээний хүү, алданги нийт 2.467.200 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс нэхэмжлэгч Т.З нь 667200 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээс татгалзаж, үлдэгдэл 1800.000 төгрөгийг 2018 оны 6 сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Ж.С нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулах гэсэн нөхцөлтэйгээр эвлэрэн хэлэлцэж байна. Шүүхэд хандахад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар зохицуулах хүсэлттэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү? Хариуцагч Ж.С нь дээрх 1.800.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлсэн одоо үлдэгдэл 1.000.000 төгрөг байгаа болно гэжээ.

Хариуцагч Ж.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт оршин суух иргэн Ж.С миний бие Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн иргэн Т.Згийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн 2018 оны 04 сарын 09-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн тайлбартай танилцлаа. Шүүхэд ирүүлсэн хүсэлтийн утгыг хүлээн зөвшөөрч, маргах зүйлгүй учраас хэргийг мөн адил хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.З хариуцагч Ж.Ст холбогдуулж зээлийн гэрээний хүү, алданги нийт 2.467.200 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхэрдэнэ нь нэхэмжлэгч Т.Згийн хүсэлтийн дагуу  667200 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээс татгалзаж, үлдэгдэл 1800.000 төгрөгийг 2018 оны 6 сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Ж.С нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулах гэсэн нөхцөлтэйгээр эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Ж.С нь нэхэмжлэгч Т.Зд эвлэрлийн дүн болох 1800.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг төлсөн байна. /ХХ-42/ Одоо үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 01 ны өдөр бүрэн төлж барагдуулахаар талууд тохиролцжээ.

Талуудын эвлэрэл нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ хариуцагч Ж.С нар нь 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг 2018 оны 6 сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулах  нөхцөлтэйгээр эвлэрч үүнээс 800.000 төгрөгийг хариуцагч Ж.С нь нэхэмжлэгч Т.Зд төлсөн, үлдэгдэл 1000.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 01 ны өдөр төлж барагдуулах нөхцөлтэй талуудын эвлэрэл нь  бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6  дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 54425 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА