Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
Хэргийн индекс | 105/2022/0700/Э |
Дугаар | 2022/ШЦТ/713 |
Огноо | 2022-05-17 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/713
2022 05 17 2022/ШЦТ/713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч О.З нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Оын Зд холбогдох эрүүгийн 2206 00000 0805 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
0
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.З нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “********” нэртэй инстаграмм хаягт “бараа захиалга авч байна” гэж итгүүлэн цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж
- 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.Ү нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 90,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А.Д нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 95,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А.Дөөс нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 80,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр О.Х нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 80,000 төгрөгийг
- 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Г.П нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 105,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 65,000 төгрөгийг,
- 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Э.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 80,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Э.М нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 200,000 төгрөгийг,
- 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д.С нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 45,000 төгрөгийг,
- 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 120,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.Ө нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 80,000 төгрөгийг,
- 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Э.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 198,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр З.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 135,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 205,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Х.М нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 65,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч үргэлжилсэн 15 удаагийн үйлдлээр бусдад нийт 1,643,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч О.З шүүхийн хэлэлцүүлэгт: “Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Үгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр instagramm / инстаграмм/ хаягаар “********” нэртэй хаягаар би бараа захиалж авах гээд Хаан банкны ******** гэх данс руу 90,000 төгрөг шилжүүлсэн. Би бараагаа 7-14 хоногийн дараа гар дээрээ авна гэсэн. Би 14 хоног хүлээгээд чат бичтэл намайг блок хийгээд аяга болсон. ... надад юу ч өгөөгүй би чат бичсэн чинь эхлээд намайг тоохгүй миний бичсэн чатанд хариу өгөхгүй байснаа сүүлдээ хаягныхаа нэрийг солиод намайг блок хийсэн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 5-10 дугаар хуудас/,
Хохирогч А.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр instagramm /инстаграмм/ хаягаар онлайн бараа үзэж байгаад “********" гэх нэртэй онлайн бараа захиалдаг пэйж хуудаснаас цамц захиалах гээд З гэх хүний ******** данс руу 95000 төгрөг шилжүүлсэн тэгээд тухайн надад захиалсан бараа чинь 7-14 хоногийн дараа ирнэ гээд надаас мөнгө авсан. Хаягаар би бараа захиалж авах гээд Хаан банкны ******** гэх данс руу 95,000 төгрөг шилжүүлсэн. Би бараагаа 7-14 хоногийн дараа гар дээрээ авна гэсэн. Би 14 хоногийн дараа захиалсан бараагаа авах гэтэл тэр хүн намайг инстаграмм хаягаараа блок хийсэн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 36-41 дүгээр хуудас/,
Хохирогч А.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр instagramm /инстаграмм/ хаягаар онлайн бараа үзэж байгаад “********” гэх нэртэй онлайн бараа захиалдаг пэйж хуудаснаас цамц захиалах гээд З гэх хүний ******** гэх данс руу 80,000 төгрөг шилжүүлсэн, надад захиалсан бараа чинь 7-14 хоногийн дараа ирнэ гээд надаас мөнгө авсан. Захиалсан бараагаа авах гэтэл тэр хүн инстаграм хаягаараа блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 51-56 дугаар хуудас/,
Хохирогч О.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр instagramm /инстаграмм/ онлайн бараа захиалдаг пэйж хуудаснаас цамц захиалах гээд бараа үзэж байгаад “********” гэх нэртэй хаягаар би бараа захиалж авах гээд З гэх хүний Хаан банкны ******** гэх данс руу 80,0 төгрөг шилжүүлсэн тэгээд надад захиалсан бараа чинь 7-14 хоногийн дараа ирнэ гээд надаас мөнгө авсан. гар дээрээ авна гэсэн. Би 14 хоногийн дараа захиалсан бараагаа авах гэтэл тэр хүн намайг инстаграмм хаягаараа блок хийсэн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 66-71 дүгээр хуудас/
Хохирогч Г.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 02 дүгээр сарын 23-ны өдөр instagramm /инстаграмм/ хаягаар "********” нэртэй хаягаар бараа захиалж авах гээд Хаан банкны ******** тоот данс руу 105,000 төгрөг шилжүүлсэн. Би бараагаа 7-14 хоногийн дараа гар дээрээ авна гэсэн. Би 14 хоног хүлээгээд чат бичтэл намайг блок хийсэн байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн. ...тухайн хүнийг мэдэхгүй харвал танихгүй, огт хараагүй.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 80-85 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр instagramm / инстаграмм/ хаягаар онлайн бараа үзэж байгаад “********” гэх нэртэй онлайн бараа захиалдаг пэйж хуудаснаас цамц захиалах гээд З гэх хүний ******** гэх данс руу 65,000 төгрөг шилжүүлсэн тэгээд тухайн надад захиалсан бараа чинь 7-14 хоногийн дараа ирнэ гээд надаас мөнгө авсан. Би 14 хоногийн дараа захиалсан бараагаа авах гэтэл тэр хүн намайг инстаграмм хаягаараа блок хийсэн байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 95-100 дугаар хуудас/,
Хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр instagramm /инстаграмм/ хаягаар “********” гэх нэртэй онлайн бараа захиалдаг пэйж хуудаснаас өмд захиалах гээд З гэх хүний ******** гэх данс руу 80,000 төгрөг шилжүүлсэн тэгээд тухайн надад захиалсан бараа чинь 7-14 хоногийн дараа ирнэ гээд надаас мөнгө авсан. Би 14 хоногийн дараа захиалсан бараагаа авах гэтэл тэр хүн намайг инстаграмм хаягаараа блок хийсэн байсан. ...бараагаа 7-14 хоногийн дараа гар дээрээ авна гэсэн. Би 14 хоног хүлээгээд чат бичтэл намайг блок хийсэн байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 110-115 дугаар хуудас/,
Хохирогч Э.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр instagramm /инстаграмм/ хаягаар “********” нэртэй хаягаар би бараа захиалж авах гээд Хаан банкны ******** гэх данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. Би бараагаа 7-14 хоногийн дараа гар дээрээ авна гэсэн Би 14 хоног хүлээгээд чат бичтэл намайг блок хийсэн байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн. ...тухайн хүнийг мэдэхгүй харвал танихгүй, огт хараагүй.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 124-129 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр instagramm /инстаграмм/ хаягаар онлайн бараа үзэж байгаад “********” нэртэй онлайн бараа захиалдаг пэйж хуудаснаас цамц захиалах гээд З гэх хүний Хаан банкны ******** тоот данс руу 45,000 төгрөг шилжүүлсэн тэгээд тухайн хүн надад надад захиалсан бараа чинь 7-14 хоногийн дараа ирнэ гээд надаас мөнгө авсан. Би 14 хоногийн дараа захиалсан бараагаа авах гэтэл тэр хүн намайг инстаграмм хаягаараа блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 139- 144 дүгээр хуудас/,
Хохирогч Г. Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр instagramm /инстаграмм/ хаягаар онлайн бараа үзэж байгаад “********” нэртэй онлайн бараа захиалдаг пэйж хуудаснаас өвлийн куртик захиалах гээд З гэх хүний Хаан банкны ******** гэх данс руу 120,000 төгрөг шилжүүлсэн. Би бараагаа 7-14 хоногийн дараа гар дээрээ авна гэсэн. Би 14 хоногийн дараа захиалсан бараагаа авах гэтэл тэр хүн намайг инстаграмм хаягаараа блок хийсэн байсан." гэх мэдүүлэг /1 хх-ийн 154-159 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр instagramm /инстаграмм/ онлайн бараа үзэж байгаад “********” гэх нэртэй онлайн бараа захиалдаг пэйж хуудаснаас өвлийн куртик захиалах гээд З гэх хүний ******** гэх данс руу 80,000 төгрөг шилжүүлсэн. Би бараагаа 7-14 хоногийн дараа гар дээрээ авна гэсэн. Би 14 хоногийн дараа захиалсан бараагаа авах гэтэл тэр хүн намайг инстаграмм хаягаараа блок хийсэн байсан. ...тухайн хүнийг мэдэхгүй харвал танихгүй, огт хараагүй.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 169-174 дүгээр хуудас/
Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... би 2021 оны 02 дүгээр сарын 22-ны өдөр instagramm /инстаграмм/ хаягаар онлайн бараа үзэж байгаад “********” гэх нэртэй онлайн бараа захиалдаг пэйж хуудаснаас цамц, куртик захиалах гээд З гэх хүний ******** гэх данс руу шилжүүлсэн тэгээд надад захиалсан бараа чинь 7-14 хоногийн дараа ирнэ гээд надаа: авсан. Би 14 хоногийн дараа захиалсан бараагаа авах гэтэл тэр хүн инстаграмм хаягаараа блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 184-189 дүгээр хуудас/,
Хохирогч З.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр instagramm /инстаграмм/ хаягаар онлайн бараа үзэж “********” гэх нэртэй онлайн бараа захиалдаг пэйж хуудаснаас куртик захиалах гээд хаягаар би бараа захиалж авах гээд гээд З гэх хүний Хаан банкны ******** гэх данс руу 135,000 төгрөг шилжүүлсэн тэгээд тухайн хүн надад захиалсан бараа чинь 7- 14 хоногийн дараа ирнэ гээд надаас мөнгө авсан. Би 14 хоногийн дараа захиалсан бараа авах гэтэл тэр хүн намайг инстаграмм хаягаараа блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 199-204 дүгээр хуудас/,
Хохирогч А.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр instagramm /инстаграмм/ хаягаар онлайн бараа үзэж байгаад “********” гэх нэртэй онлайн бараа захиалдаг пэйж хуудаснаас тэлээ, өмд захиалах гээд З гэх хүний Хаан банкны ******** гэх данс руу 205,000 төгрөг шилжүүлсэн тэгээд тухайн хүн надад захиалсан бараа чинь 7-14 хоногийн дараа ирнэ гээд надаас мөнгө авсан. Би 14 хоногийн дараа захиалсан бараагаа авах гэтэл тэр хүн намайг блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 213-218 дугаар хуудас/
Хохирогч Х.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр instagramm /инстаграмм/ хаягаар онлайн бараа үзэж байгаад “********” нэртэй онлайн бараа захиалдаг пэйж хуудаснаас хавар намрын жакет захиалах гээд З гэх хүний Хаан банкны ******** тоот данс руу 65,0 төгрөг шилжүүлсэн тэгээд тухайн хүн надад надад захиалсан бараа чинь 7- 14 хоногийн дараа ирнэ гээд надаас мөнгө авсан. Би бараагаа 7-14 хоногийн дараа гар дээрээ авна гэсэн. Би 14 хоногийн дараа захиалсан бараагаа авах гэтэл тэр хүн намайг инстаграмм хаягаараа блок хийсэн байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 227-232 дугаар хуудас/
Шүүгдэгч О.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 01 дүгээр сард ковид гараад хөл хорионд байсан тухайн цаг үед би гэртээ байх боломжгүй болоод найз Тэмүүжингийн гэрт амьдарч байсан. Тэгээд Тэмүүжингийнд амьдарч байх хугацаанд instagram-н ******** гэх хаяг ашиглан үл таних хүмүүсээс хувцас захиалгаар оруулж ирнэ гээд мөнгө авсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 29, 45, 60, 75, 89, 104, 118, 133, 148, 163, 178, 193, 207, 222, 236 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 4, 35, 50, 65, 79, 94, 109, 123, 138, 153, 168, 183, 198, 212, 226 дугаар хуудас/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2 хх-ийн 12-14 дүгээр хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал /2 хх-ийн 20, 37-38 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 17 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 18 дугаар хуудас/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 19 дүгээр хуудас/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч О.З нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “********” нэртэй инстаграмм хаягт “бараа захиалга авч байна” гэж итгүүлэн цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж
- 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.Ү нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 90,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А.Д нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 95,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А.Дөөс нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 80,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр О.Х нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 80,000 төгрөгийг
- 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Г.П нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 105,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 65,000 төгрөгийг,
- 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Э.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 80,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Э.М нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 200,000 төгрөгийг,
- 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д.С нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 45,000 төгрөгийг,
- 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 120,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.Ө нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 80,000 төгрөгийг,
- 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Э.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 198,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр З.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 135,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 205,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Х.М нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 65,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч үргэлжилсэн 15 удаагийн үйлдлээр бусдад нийт 1,643,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч О.З нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч О.З нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.Ү нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 90,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А.Д нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 95,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А.Дөөс нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 80,000 төгрөгийг,
- 2021 оны 01дүгээр сарын 11-ний өдөр О.Х нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 80,000 төгрөгийг
- 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Г.П нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 105,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 65,000 төгрөгийг,
- 2021 оны 02 дүгээр сарын 06-ны өдөр Э.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 80,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Э.М нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 200,000 төгрөгийг
- 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д.С нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 45,000 төгрөгийг,
- 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 120,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.Ө нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 80,000 төгрөгийг,
- 2021 оны 02дүгээр сарын 22-ны өдөр Э.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 198,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр З.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 135,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 205,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Х.М нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 65,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч О.З нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “********” нэртэй инстаграмм хаягт “бараа захиалга авч байна” гэж итгүүлэн цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж
- 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.Ү нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 90,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А.Д нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 95,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А.Дөөс нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 80,000 төгрөгийг,
- 2021 оны 01дүгээр сарын 11-ний өдөр О.Х нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 80,000 төгрөгийг
- 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Г.П нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 105,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 65,000 төгрөгийг,
- 2021 оны 02 дүгээр сарын 06-ны өдөр Э.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 80,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Э.М нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 200,000 төгрөгийг
- 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д.С нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 45,000 төгрөгийг,
- 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 120,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.Ө нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 80,000 төгрөгийг,
- 2021 оны 02дүгээр сарын 22-ны өдөр Э.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 198,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр З.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы төлбөр болох 135,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А.Б нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 205,000 төгрөгийг,
- 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Х.М нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа бараа захиалганы урьдчилгаа төлбөр болох 65,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч үргэлжилсэн 15 удаагийн үйлдлээр бусдад нийт 1,643,000 төгрөгийн хохирол учруулсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.
Шүүгдэгч О.Згийн үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З нь “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” тухайгаа илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Зг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу О.Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх саналыг танилцуулж, О.З нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч О.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.З тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.З нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч О.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Оын Зг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэсэгт зааснаар шүүгдэгч О.Зг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.З нь тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.З тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.З нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ