Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 199

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Н.Анхбаяр,

Орчуулагч Ли Чан,

Шүүгдэгч Гун Рун Мэй /Gong Runmei /, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000757 дугаартай 1 хавтаст хэргийн шүүгдэгч

Хятад Улсын харъяат, 1977 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн ,39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ертөнц хувийн дунд сургуульд багш ажилтай, ам бүл 4 нөхөр, хүүхдүүдийн хамт  Баянгол дүүргийн 18 дугаар хороо 42-46 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан бүрэн, ЮД77101006 регистрийн дугаартай, Гун Рун Мэй /Gong Runmei/-д холбогдох хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Гун Рун Мэй /Gong Runmei/ нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар баазын урд замд 69-57 УНҮ улсын дугаартай Toyota Сorrollia маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч Э.Ууганбаярын жолоодож явсан 91-35 УНҮ улсын дугаартай Scania маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж зорчигч  Ли Яан /Li-Yan/ -ний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1 жилээр тэнссэн Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Гун Рун Мэй /Gong Runmei/  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Тоёота Королла маркын 69-57 УНҮ улсын дугаартай автомашин жолоодон явсан бөгөөд өөрийн танил Ли Яаныг гэрээс нь аваад Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, 5-р баазын тэнд уулзвараар эргэлт хийх үед гэнэт зүүн талаас нэг машин ирж миний машиныг мөргөсөн, би ухаан алдсан. Тэгээд ухаан орж сэргээд машинд цуг явсан Ли Яаныг хартал тэр ухаан алдсан байсан. Хохирогч надаас юу ч нэхэмжлэхгүй гэсэн, би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

Хохирогч  Ли Яан/Li Yan/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Сар өдрөө бол санахгүй байна, тухайн өдөр миний машины дугаар хөдөлгөөнд оролцож болохгүй байсан. Би Гун Рун Мэй /Gong Rumnei/-г гэртээ дуудаад гадаад хүлээж байхад Гун Рун Мэй /Gong Rumnei/ машинтайгаа зам дээр ирсэн...машины арын суудал дээр суугаад, тэгээд яасан аа мэдэхгүй байна, сэрэхэд эмнэлэгт хэвтэж байсан...гэжээ. /хх-48-50/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ванг Ру Мэй /Wang Rumei/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Тухайн осол аваар нь санамсар болгоомжгүйгээр гарсан учраас бид нарын зүгээс ямар нэгэн санал, гомдол гэх зүйл байхгүй ээ....Ли-Яан /Li Yan /-ны биеийн байдал одоо сайжирсан байгаа, эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...гэжээ. /хх-53/,

Иргэний нэхэмжлэгч Х.Батзориг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  ....Scania маркийн 91-35 УНҮ улсын дугаартай автомашин нь миний өөрийн

эзэмшлийн авто машин байгаа юм. 2016 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 10 цаг өнгөрч байхад хүү Ууганбаяр машиныг маань Баянгол дүүргийн нутаг Гурвалжингийн гүүр буюу 44 дээр аваачиж тавих гэж яваад тухайн осол аваарыг гаргасан байсан. Ер бол 44 дээр зогсож хувиараа ачаа ачдаг... одоо санал гомдол гэх зүйл байхгүй ээ... гэжээ. /хх-55/,

         Гэрч Г.Алтаншагай  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 

...2016 оны 08 дугаар сарын 21-ний өглөө тухайн уулзварын гэрлийн дохио ажиллагаагүй байсан...Тийм учраас тухайн уулзварын гэрлийн ажиллах горимыг шар горим дээр тохируулсан байгаа ба уулзвар дээр тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохдоо гол ба туслах замын дүрмээр хөдөлгөөнд оролцож байсан ...гэжээ. /хх-57/,

 

 Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ? 11815 тоот акт Дүгнэлт:

1.         Ли Яан /Li Yan/-ний биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний задрал, элэгний зүүн дэлбэнгийн язрал, зүүн өрцний цус хуралт, хэвлийн хөндийд цус хуралдалт, цээжний битүү гэмтэл, 2 уушигны няцрал, цээжний хөндийд цус хуралдалт, зүүн 2,7,8,9,10-р хавирганы хугарал, аарцаг ясны зүүн талын суудал ясны зөрөөтэй хугарал, тархи доргилт, зүүн мөрөнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.         Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3.         Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.         Хэвлий битүү гэмтлийн улмаас дэлүүг мэс заслаар авсан нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 30% нөлөөлнө гэжээ. /хх-60/,

Техникийн шинжээчийн 532 тоот актын дүгнэлт:

 

1. Т.Corolla маркийн 69-57 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Гун Рун Мэй /Gong Rumei/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9. гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.. гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Scania маркийн 91-35 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Э.Ууганбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна

3. Scania маркийн  91-35 УНҮ  дугаартай автомашины тоормосны мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй байна. Учир нь Scania  маркийн 91-35 УНҮ дугаартай автомашины тоормосны мөр мөргөлдсөнөөс хойш гарсан байх тул бүрэн зогсолт гэж үзэхгүй юм.

4. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 5 дугаар баазын урд уулзварын гэрлийн дохио ажиллахгүй байгаа нь тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэл байхгүй... гэжээ. /хх-87/,

Шүүгдэгч Гун Рун Мэй /Gong Rumei/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан ял шалгах хуудас /хх-103/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-10/, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

Шүүгдэгч Гун Рун Мэй /Gong Rumei/ нь 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар баазын урд замд 69-57 УНҮ улсын  дугаартай Toyota corollia маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч Э.Ууганбаярын жолоодож явсан 91-35 УНҮ улсын дугаартай Scania маркын тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас дотор нь явсан зорчигч Ли-Яан /Li Yan/-ний бие махбодид хэвлийн битүү гэмтэл, дэлүүны задрал, элэгний зүүн дэлбэнгийн язрал, зүүн өрцний цус хуралт, хэвлийн хөндийд цус хуралдалт, цээжний битүү гэмтэл, 2 уушгины няцрал, цээжний хөндийд цус хуралдалт, зүүн 2,7,8,9,10-р хавирганы хугарал, аарцаг ясны зүүн талын суудал ясны зөрөөтэй хугарал, тархи доргилт, зүүн мөрөнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Ли Яаны ...машины арын суудал дээр суугаад, тэгээд яасан аа мэдэхгүй байна, сэрэхэд эмнэлэгт хэвтэж байсан... гэх /хх-48-50/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ванг Ру Мэй /Wang Rumei/-ийн ...Ли-Яан /Li Yan/ -ний биеийн байдал одоо сайжирсан байгаа, эмчилгээний зардлыг нэхэмжлэхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх/хх-53/, иргэний нэхэмжлэгч Х.Батзоригийн …одоо санал гомдол гэх зүйл байхгүй ээ... гэх /хх-55/, гэрч Г.Алтаншагайн ...уулзварын гэрлийг ажиллах горимыг шар горим дээр тохируулсан байгаа ба уулзвар дээр тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохдоо гол ба туслах замын дүрмээр хөдөлгөөнд оролцож байсан... гэх /хх-57/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, техникийн шинжээчийн ?11815 тоот дүгнэлт, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ? 532 тоот акт болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд Гун Рун Мэй /Gong Runmei/-г хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ли Яан /Li- Yan/ нь өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлснийг дурдав.

Шүүгдэгч Гун Рун Мэй /Gong Rumnei/-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан, түүний асрамжинд бага насны хүүхэд байдаг зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.8, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.