| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00313/И |
| Дугаар | 286 |
| Огноо | 2018-04-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 286
2018 оны 04 сарын 20 өдөр Дугаар 139/ШШ2018/00286 Дундговь аймаг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1986 оны 01 сарын 15-ны өдөр олгосон Дгэх овог нэрийн бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтэрийн, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 02 сарын 21-ний өдрийн 02/549 дугаартай архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр Адуучин овогт Х.Г /ЗП60082115/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Адуучин овогт Х.Г /ЗП60082115/-ыг 1976 оны 08 сарын 21-нээс 1979 оны 6 сарын 01-нийг хүртэл , 1982 оны 11 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 19-нийг хүртэл тус тус Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар 1992 оны 02 сарын 19-нөөс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-д малчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Г аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.000 /зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гэрчийн мэдүүлэг очиж авсны зардалд 13000 /арван гурван мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б