Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/366

 

                                                                                                                      

 

 

 

 

 

    2022         03          11                                     2022/ШЦТ/366

 

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч О.Санчирбал, Б.Бат-Ерөөлт, Г.Бадраа нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Чын Бд холбогдох эрүүгийн 2106 00000 0045 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Ч.Б нь согтуурсан үедээ 2021 оны 1 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, “********” ХХК-ний хашаанд амь хохирогч Д.Нгийн тус компанийн ажилтан Т.Р гэгчийг цохиж, зодож буй уг хууль бус үйлдлийг нь таслан зогсоох зорилгоор амь хохирогчийн ар талаас гараараа хүзүүг нь боож хойш татах явцад амь хохирогч Д.Н боолтонд орж улмаар механик амьсгал бүтэлтийн улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Гомдолтой байна. Б ерөөсөө надтай ирж уулзаагүй. Хоног хурааж байхад нэг удаа ирсэн. Манай хүн та нарыг архи уулаа гэж хэлсэн. Би тэгэээд утсын өөрөө олж аваад ярьсан. Чи яагаад ганцаараа ингээд байгаа юм бэ? надтай ирж уулзаагүй, надаас уучлалт гуйгаагүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний хүү Д.Н нь ******** ХХК-д гагнуурчингаар ажилладаг байсан ба тус компанид 5 жил ажиллаж байсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад ******** ХХК-ийн менежер гэх залуу утсаар манай нөхрийн дүү рүү яриад нас барсан талаар хэлсэн. Түүний дагуу миний зүгээс Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...Тухайн хэрэг учрал болох өдөр манай хүү хүнтэй маргалдаж, ноцолдож байхад нь хүн боосон гэж сонссон, өөрөөр хэргийн талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

 

            Хохирогч Т.Ргийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ******** ХХК-д жолооч, оператор ажилтай бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 08 цаг 30 минутад ажил дээрээ очсон. Би Агийн Гэр бүл март дээрх оффист эхэлж очиж цагаа бүртгүүлээд Газарчин дээд сургуулийн зүүн талд байх компанийн агуулахад очиж бараа зөөсөн. Тухайн үед Г, Ч, Ц нарын хамт ачааны автомашинаар тос, гоймон буулгаж тосыг нь тээвэрлэж Жуковын урд талын дэлгүүрийн агуулахад буулгасан. Орой ажлаа 19 цагт дуусгаад Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр жанжины агуулахад очиход захирал Б хоол хийсэн гээд ажилчдыг оруулсан хоол цай өгөөд мөн сөүжү архи гаргасан ууцгааж байсан. Тухайн үед Г, Ц, Ч бид дөрөв очиж хоол цай идээд Сөүжү уусан. Тэгсэн захирал 2 шил Хятад архи гаргаж ирээд задлаад юм ярьж сууцгаагаад ууж дуусгасан. Тэгээд тэр хоёр архиа ууж дуусгаад тарцгаагаад бүгд явсан. Тэгээд Ч, П, Б, Б, А бид 6 ажлын агуулахаас гарч яваад замдаа дэлгүүр орж мөнгө нийлүүлээд Сэнгүр пивоноос 1 авдрыг авсан. Тэгээд А дээр пиво ууж байгаад буцаад агуулах руу очсон тэр үед Г, Б, талийгаач Н нар байж байсан. Ингээд агуулахын байшинд орж ууж байгаад түүний урд талын жижиг тоосгон байшинд орцгоож дахин пиво уусан. Тэгээд тэнд хэдэн цагт орсон эсэхээ яаж гарснаа санахгүй согтоод тасраад унасан байсан. Би талийгаач Д.Нд зодуулснаа ч санахгүй их согтсон байна. Би нэг мэдэхэд харуулын байран ухаан ороход талийгаач Д.Нг орон дээр хэвтүүлсэн манайхан бүгд сандарсан байдалтай түргэн тусламж дуудсан байцгааж байсан. Б бас хамт л байж байсан.

...Би тэр талаар огт санахгүй байна, ажпынхан харснаар бол намайг араас татаж ирээд цохиж унагасан байсан. Би ухаан алдаад таталт өгсөн гэсэн тэгсэн дээр гараад дахиад цохих гэж байхад Б ирээд талийгаачийн араас татаж ноцолдсон байсан.” гэх мэдүүлэг, /1 хавтас хэргийн 70-71 дүгээр хуудас/

 

            Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн хэддүгээр хороог нь сайн мэдэхгүй байна өөрийн ажилдаг Алтангадас ХХК-н агуулахад ачаа буулгаж дуусгаад манай захирал Б сайн ажиллалаа гээд нийт туслах ажилтан нарын дунд 10 шил Сөжү, 2 шил нэрийн мэдэхгүй Хятад, архи гаргаж өгөөд барааны агуулахын өмнө байдаг манай ажилтан Бяруузаны түр амьдарч байгаа байшинд Ч, Р, Б, П, Бяруузан, бид хэд хувааж уугаад оройн 22 цагийн үед талийгаач Н согтоод Ртай байшингийн гадаа хоорондоо зодолдсон тэр үед Б талийгаач Нгийн араас хоолой хэсгээс нь боогоод газар унагасан унагахад би хүн алчлаа гээд орилсон тэр үед Н дээшээ хараад газар хэвтчихсэн хажууд нь Б зогсож байсан тэгэхэд талийгаачийг хоёр нь өргөөд харуулын байранд оруулсан тэгэхдээ би одоо хэн талийгаачийг өргөж оруулсанг санахгүй байна би харуулын байранд ороход буйдан дээр талийгаач дээшээ хараад хэвтчихсэн хажууд Бяруузан нь Н унтаж байна гэж надад хэлсэн тэгтэл харуул Ж наад хүн чинь амьсгалахгүй байна гэж хэлэхэд Ч цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг, /1 хавтас хэргийн 75 дугаар хуудас/

 

            Гэрч М.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “    2021 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө цагийг тодорхой санахгүй байна, бид нар явахаар гарахад араас талийгаач Н согтуу орилж ирээд хашаан дотор Р ахтай зууралдаж, газар унагаад дээрээс нь гараараа цохиод байх шиг байсан. Тэр үед Б талийгаач Нг салгах гээд араас нь гараараа хүзүүдэж татаад газар унаж, хүзүүнээс нь гараараа тэвэрсэн гэхээр байдалтай боож зууралдсан. Тэр үед талийгаач Н орилоод удалгүй боолт орсон уу орилохоо болиход А очиж, Бийг талийгаач Нгаас салгах гээд зууралдсан юм. Тэгээд удалгүй талийгаач Н хөдлөхгүй болохоор нь А, Б, Р, Б бид нар өргөж, сүүлд Г, П2 өргөлцөж, харуулын байранд оруулсан юм. Тухайн үед бид нараас гадна, сүүлд харуул ах ирсэн байсан. Тэгэхэд талийгаач Н хөдлөхгүй болохоор харуул ах үзэхэд судас нь цохилж байна, мөн амьсгалж байна гээд би шууд түргэн дуудаж үзүүлэхэд нас барсан гээд дараа нь цагдаа нар ирсэн юм. Тухайн үед сандарсан болохоор одоо зарим зүйлээ тодорхой хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, /1 Хавтас хэргийн  77 дугаар хуудас/

 

            Гэрч Г.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай ажилчид бараа буулгаад орой ажил дээрээ аж ахуйн хашаанд байх улаан тоосгон байшинд Г, Ч, Р, Б, Б, А, талийгаач Н бид нар хоол идсэн. Тэгээд Ч бид хоёроос бусад нь 2 шил хятад архи, хэдэн шилийг мэдэхгүй солонгос архи, 1 хайрцаг лаазтай пиво хувааж ууцгаасан. 2021 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө цагийг тодорхой санахгүй байна талийгаач Н согтуу хүн бүрлүү агсраад ууж байсан пивоо цацаж, лаазаа Б рүү шидсэн. ...Бид нар гараад явж байхад араас талийгаач Н согтуу орилж ирээд хашаан дотор Ч руу чи барахгүй шүү гэж салаавч өгөөд дайраад байхаар нь Ч тоохгүй биднийг машиндаа суу явна гээд байж байхад Н хүн бүрлүү агсарч дайраад Р ахыг гараараа цохих шиг болж, Р ах газар унаад өгсөн байсан. Тэгэхэд Б талийгаач Нг салгах гээд араас нь татаж газар унаад Нгийн араас хүзүүнээс нь гараараа тэвэрсэн гэхээр байдалтай зуурсан. Миний харснаар Б талийгаач Нг орилоод байхаар нь салгаж, тайвшруулах гэж араас нь тэвэрсэн байдалтай байхад хүзүүнд нь боолт орсон юм шиг байсан. Тэгэхэд А ирээд Бийг талийгаач Нгаас салгах гээд зууралдаж байсан. Тухайн үед Р ахыг Ч бид 2 босгож байхад Б араас ирж бидэнд тусалсан юм. Харин Г машиндаа биднийг хараад сууж байсан, мөн харуул казак ах сүүлд тэнд ирсэн байсан. Тэгэхэд талийгаач Н орилоод л байсан, миний шээс хүрээд бие засах газар ороод ирэхэд. Б, А, Б, Ч, Р нар өргөж дамжпаад харуулын өрөөнд оруулах гээд байж байхад Г бид 2 очиж хамт оруулсан. Тэгэхэд талийгаач Н эвгүй амьсгалах гээд байгаа дуу гарч байх шиг байсан, харуул ах Нг үзээд амьсгалж байна гэж байсан. Тэгээд Ч түргэн дуудаж үзүүлэхэд нас барсан гээд дараа нь цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг, /1 Хавтас хэргийн  81 дүгээр хуудас/

 

            Гэрч А.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний мэдэх зүйл гэвэл харуулын байраа цэвэрлэж байгаад нүүрс зуухандаа хийх гэж байхад манай хуучин харуулын байрны доод талд талийгаач залуу дээшээ хараад хэвтэж байхад хамт ажилладаг миний мэдэхээр Ч, Р, Бяруу өөр бас нэг залуу өргөөд манай шинж харуулын байранд оруулж ирээд гутал хувцастай нь орон дээр тавихаар нь би хартал өмдөндөө шээсэн байдалтай байхаар нь өргөж оруулж ирсэн залуучуудад наад хүнийхээ учрыг ол гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 Хавтас хэргийн  89 дүгээр хуудас/

 

            Гэрч М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22:00 цагийн харья гээд байшингаас бүгдээрээ гадагш гарсан. Би түрүүлж явж машинаа асаах гээд машиндаа очиж машинаа асаагаад сууж байхад тэр хэд бөөгнөрөөд байж байсан. Тэр үед нэг нь газар унчих шиг болсон тэгсэн Пирээд Р ухаан алдаад унчихлаа гэж хэлээд буцаж очиж Чын хамт Рг босгож харагдсан. Б талийгаачийг араас нь татаад хоёулаа давхралдаад газар унасан. Тэгээд талийгаач хөдлөхгүй байсан тэгсэн тэр А, Б, Ч нар талийгаачийг өргөөд харуулын өрөөнд оруулсан. Тэгээд Б машин дээр ирсэн тэгэхээр нь би яасан бэ гэж асуухад талийгаачийг тасарчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад талийгаачийг оруулсан харуулын өрөөнд очсон. Намайг очиход Ч нь амьсгалахгүй байна эмч дуудья гээд эмч дуудсан. Тэгээд би буцаж машинд Р, П нарын хамт суусан. Хэсэг хугацааны дараа эмч ирээд үзээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн байсан. Эмч ирж үзэхэд би байгаагүй бусад нь хажууд нь байсан.” гэх мэдүүлэг, /1 Хавтас хэргийн  93 дугаар хуудас/

Гэрч Ж.Бяруузнагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг мэдсэн би байшингаас гарчихсан ганцаараа хашаан дотор явж байтал талийгаач Н гадаа ганцаараа хэвтэж байсан. ...тэгсэн манай ажлын газрынхан байшингаас гараад ирэхээр нь Н гадаа хэвтэж байна, одоо хөлдөж үхлээ гээд” тэнд байсан ажлынхан Агийн хамт талийгаачийг өргөөд харуулын байр руу оруултал, талийгаачийн өмдний бөгсөн хэсэг норсон өмдөндөө шээчихсэн байсан” гэх мэдүүлэг, /1 Хавтас хэргийн  70 дугаар хуудас/

 

            Гэрч Х.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тэр талаар маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр менежер Батбуянгаас сонссон. Манай ажилчид уугаад гарахдаа талийгаач Д.Н Ртай маргалдаж түүнийг цохиж унагаад зодож байхад нь А хүн алчлаа гэж орилсон байсан ба тэр үед Б талийгаачийг араас нь очиж татаад ноцолдсон гэж сонссон” гэх мэдүүлэг, /1 Хавтас хэргийн  109 дүгээр хуудас/

 

            Шүүгдэгч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Н Р ахтай маргалдаад байх шиг байсан тэгээд Р явъя гээд байшингаас гарцгаасан. Тэгсэн Н Р ахыг татаж ирээд цохиж унагаад дээр нь гараад цохиод байхаар нь би очоод Нгийн араас татаж түүнийг Р ахаас салгасан. Тухайн үед түүнтэй ноцолдсон юм шиг байгаан намайг талийгаач Нтай ноцолдож байхад А салгасан. Би тэр үед маш их согтолттой байсан учир зарим зүйлсийг сайн санахгүй байгаа юм. Тэгээд нэг мэдэхэд байшин руу орсон буйдан дээр суусан байдалтай сэрсэн. Тэгсэн манай ажлынхан орж ирээд Нг нас барсан байна, мөн намайг Нтай ноцолдож байсан гэж ярьж байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан гэж ярьж байсан. Тэгсэн харуул ах орж ирээд Н чинь нас барсан байна гэж хэлсэн. Би тухайн үед талийгаач Нтай зодолдоогүй, түүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Түүний хойноос очоод гараараа хувцаснаас татаж салгаж ноцолдсон ба нэг их удаан бол ноцолдоогүй, намайг А ирж салгасан..” гэх мэдүүлэг /2 Хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 61 дугаартай:

            “1. Ч.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан байна. Ч.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

            2. Ч.Б нь  сэтгэцийн хувьд өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдах чадвартай байна.

            3. Ч.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            4. Ч.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

            5. Ч.Б нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх дүгнэлт, /1 Хавтас хэргийн  123 дугаар хуудас/

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 563 дугаартай:

            1.  Ч.Бий биед баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт, /1 Хавтас хэргийн  126 дугаар хуудас/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 571 дугаартай:

“1. Т.Р-н биед эрүү, уруулын зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, /1 Хавтас хэргийн  130 дугаар хуудас/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 453 дугаартай:

“1. Амь хохирогч Д.Н нь боолтын улмаас механик амьсгал бүтэлтэд орж нас баржээ.

2. Амь хохирогч Д.Нгийн цогцост зулай, дагзны хуйханд цус хуралт, баруун бөөрний өөхөн эслэгт цус хуралт, доод уруулын зүүн хэсэг, зүүн хавирганы нум, баруун, зүүн тохой, зүүн бугалга, хоёр өвдөпг цус хуралт, баруун бугалга, зүүн шилбэ, хүзүүнд зулгаралт бүхий дарагдлын ором гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. 3улай, дагзны хуйхны цус хуралт, баруун бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, доод уруулын зүүн хэсэг, зүүн хавирганы нум, баруун, зүүн тохой, зүүн бугалга, хоёр өвдөгний цус хуралт, баруун бугалга, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

6. Шинжээч эмч Б.Ариунзулын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан 121 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

7,8. Цогцост хийсэн шинжилгээ болон эд эсийн шинжилгээгээр амь хохирогчийн хүзүүнд зулгаралт, боолтын оромтой, боолтын улмаас нүдний зовхинд цэгчилсэн цус харвалттай, уушиг, зүрх, өрцний гадаргууд цэгчилсэн цус харвалттай, дотор эрхтнүүдэд цус эргэлтийн алдагдал, цус дүүрэлт зэрэг амьсгал бүтэлтийн түгээмэл шинжүүд илэрсэн байна. Эд эсийн шинжилгээгээр дамжуулж харуулахад архины хордлого болон зүрхний булчин эмгэгшил өвчин тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт, /2 Хавтас хэргийн  222 дугаар хуудас/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 734 дугаартай:

“1. Талийгаач нь боолтын улмаас механик амьсгал бүтэлтэд орж нас баржээ.

2. Талийгаачид зулай, дагзны хуйханд цус хуралт, баруун бөөрний өөхөн эслэгт цус хуралт, доод уруулын зүүн хэсэг, зүүн хавирганы нум, баруун, зүүн тохой, зүүн бугалга, хоёр өвдөгт цус хуралт, баруун бугалга, зүүн шилбэ, хүзүүнд зулгаралт бүхий дарагдлын ором гэмтлүүд учирчээ.

3. Талийгаачид учирсан зулай, дагзны хуйханд цус хуралт, баруун бөөрний өөхөн эслэгт цус хуралт, доод уруулын зүүн хэсэг, зүүн хавирганы нум, баруун, зүүн тохой, зүүн бугалга, хоёр өвдөгт цус хуралт, баруун бугалга, зүүн шилбэ, хүзүүнд зулгаралт бүхий дарагдлын ором гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүзүүнд зулгаралт бүхий дарагдлын ором нь уян зөөлөн эдээр үүсгэгдэнэ.

4. 3улай, дагзны хуйхны цус хуралт, баруун бөөрний өөхөн эслэгийн цус хуралт, доод уруулын зүүн хэсэг, зүүн хавирганы нум, баруун, зүүн тохой, зүүн бугалга, хоёр өвдөгний цус хуралт, баруун бугалга, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Дээрх гэмтлүүд хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтлүүд байна.

6. 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан 121 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслзлгүй байна.

7.Цогцост хийсэн шинжилгээ болон эд эсийн шинжилгээгээр амь хохирогчийн хүзүүнд зулгаралт, боолтын оромтой, боолтын улмаас нүдний зовхинд цэгчилсэн цус харвалттай, уушиг, зүрх, өрцний гадаргууд цэгчилсэн цус харвалттай, дотор эрхтнүүдэд цус эргэлтийн алдагдал, цус дүүрэлт зэрэг амьсгал бүтэлтийн түгээмэл шинжүүд илэрсэн байна.

8. Эд эсийн шинжилгээгээр зүрхний булчингийн эмгэгшил өвчин тогтоогдсонгүй.

9. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан 677 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт, /2 Хавтас хэргийн  244-245 дугаар хуудас/

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 453 дугаартай:

            “1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 2ш уяан дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй.” гэх дүгнэлт, /1 Хавтаст хэргийн 207 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 206 дугаартай:

“1. Хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр бээлийнд 60х25мм, 15х4мм, 21х10мм, 5x4iviM хэмжээтэй 4, хантаазанд 60х40мм, 25x1 Омм, 15х15мм, 5х5мм, 1x1 мм, 7х5мм, 6х2мм, 55х40мм хэмжээтэй 8 хуучин гогдолт гарсан байна. Дулааны үйлчлэлээр масканд 6х2мм, 8х4мм хэмжээтэй 2, хүрмэнд ЗОхЗОмм 6х4мм хэмжээтэй 2 хүучин түлэгдэлт гарсан байна. Эдэлгээ хэрэглээний явцад хүрмэнд 25х5мм, 35х20мм, 5х5мм, 5хЗмм, 5х4мм, 25х8мм, 5х5мм, ЗхЗмм, 30x1 Омм, Юхбмм, 6х2мм хэмжээтэй 11 хэсэг элэгдэлт, 60мм сэмрэлт гарсан байна. Татаж чангаах хүчний үйлчлэлээр хүрмэнд 18мм шинэ, 180мм хуучин ханзралт гарсан байна.

2. Дээрх гогдолт, түлэгдэлт, элэгдэлт, сэмрэлт ханзралтыг шинжилгээнд ирүүлсэн хувцасны.” гэх дүгнэлт, /2 Хавтаст хэргийн 3 дугаар хуудас/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 208 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн хар цамцны зүүн суганы залгаас оёдолд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 70мм шинэ ханзралт, хос хар гутлын баруун талын хоншоорт толгой хэсэгт 35х8мм, хоншоорын дотно талд 26x1 Омм эдэлгээ хэрэглээний явцад гарсан хуучин урагдалт, ханзралт байна. Хүрэн бүсний аралны хугарсан хэсгийг ирүүлээгүй тул шинэ хугаралтыг ямар хүчин зүйлийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт, /2 Хавтас хэргийн  26 дугаар хуудас/

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 Хавтас хэргийн 4 дүгээр хуудас/

            Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /1 Хавтас хэргийн  1 дүгээр хуудас/

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /1 Хавтас хэргийн  6-21 дүгээр хуудас/

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 Хавтас хэргийн 22-26 дугаар хуудас/

            Хохирлын баримт /3 Хавтас хэргийн  32-39 дүгээр хуудас/

            Хохирол төлсөн тухай баримтууд /шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт/

                       

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

           

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 Хавтас хэргийн 46 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /2 Хавтас хэргийн 47 дугаар хуудас/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт, хорооны тодорхойлолт /2 Хавтас хэргийн  48, 50 дугаар хуудас/,

******** ХХК-ны тодорхойлолт /2 Хавтас хэргийн  49 дүгээр хуудас/

Хөдөлмөрийн гэрээ /2 Хавтас хэргийн  55-57 дугаар хуудас/

******** ХХК албан тушаалын тодорхойлолт /2 Хавтас хэргийн  58 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Хохирогчийн өмгөөлөгч “Талийгаачийн үхэлд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн учраас нас барсан. Энэ нь шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон. Өмнө хохирогч нарын өмгөөлөгчөөс гомдол гаргаж хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж гомдол гаргаж, өнөөдөр хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэж зүйлчилж орж ирсэн. Хэрэгт авагдсан баримтаас харахад Р гэх хүнтэй маргаж байсан баримт байдаг. Энэ хүний хийсэн үйлдлийг хажууд нь хараагүй болохоор арай ч бас өс хонзон хар муу санаагаар тэгээгүй байх гэж итгэж байна. Тийм учраас энэ зүйлчлэлээр энэ хүнийг гэм буруутай гэж үзэж байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй зүйл байхгүй байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадраа “Миний үйлчлүүлэгч амь хохирогчийн зан байдлын доголдлын улмаас бусад руу халдсан гэмт үйлдлийг таслан зогсоох зорилгоор амь насыг эрсдэлд оруулсан байдаг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн шударга ёсны зарчим, 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байгаа учраас улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч солигдсонтой холбогдуулан өмгөөлөгчийн зүгээс эрдэнэт хүний амь нас эрстсэнд эмгэнэл илэрхийлж байна. Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл гэм буруу дээр маргах зүйл байхгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий дүгнэлт саналыг тус тус гаргасан.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2021 оны 1 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-ний хашаанд Т.Р, Д.Н, Ч.Б болон нэр бүхий хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэж Д.Н нь бусдад агсан тавих зэргээр Т.Рг газарт унаган цохих үед Ч.Б тэдгээрийг салгахаар Д.Нгийн араас татаж ноцолдох явцад боож унаган жижүүрийн өрөө рүү оруулсан байх ба улмаар түргэн тусламж дуудаж, эмч ирж үзэхэд Д.Н нас барсан байсан байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 453 дугаар, таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 734 дугаартай дүгнэлтүүдээр талийгаач Д.Н нь боолтын улмаас механик амьсгал бүтэлтэд орж нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Тухайн хэрэг болох үед шүүгдэгчээс гадна гэрч Т.Р, Б.А, М.Ч, Г.П, М.Г нар байсан байх бөгөөд тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр, мөн шүүгдэгч Ч.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр амь хохирогч Д.Н нь Т.Ргийн биед халдсан байх бөгөөд шүүгдэгч Ч.Б нь уг зодооныг болиулах зорилгоор араас хүзүүнээс нь гараараа тэвэрсэн байдалтай татаж ноцолдох явцад талийгаач боолтонд орж механик амьсгал бүтэлтийн улмаас нар барсан болох нь дээрх гэрч нарын болон шүүгдэгч Ч.Бийн мэдүүлгээр хоорондоо ямар нэгэн зөрүүгүй, эргэлзээгүйгээр тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэж гэмт хэргийг хуульчилж заасан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол…” гэж заасан. 

 

Шүүгдэгч Ч.Б амь хохирогч Д.Нгийн хүзүүнээс тэвэрч ноцолдох явцад боож амь насыг нь хохироох боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж үйлдсэний улмаас Д.Нгийн амь нас хохирсон байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Бийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Д.Н амь насаар хохирсон байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн болгоомжгүй, хайхрамжгүй хандсан үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ч.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Ч.Б нь амь хохирогчийн эхнэр буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мт 35,000,0000 төгрөгийг төлсөн бөгөөд Г.М нь гэм хорын хохирлоо авсан гэдгээ илэрхийлж шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

Мөн шүүхийн шатанд амь хохирогчийн эх буюу Д.Дг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон шүүх хуралдаанд оролцуулахад “өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд оршуулгын зардал гэж 4,980,550 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч нь баримтаар тогтоогдсон дээрх хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

                       

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч “Шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх саналтай байна. Энэ ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх,” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Ял шийтгэл дээр гомдолтой байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа тул эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү, хохирогч гомдолтой байгаа нь хуулийг хэрэглэхгүй байх хязгаарлалт болохгүй байна. Хэрвээ Өршөөлийн хуулийг хэрэглэх боломжгүй гэвэл хуулийн 7.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадраа, О.Санчирбал нар “Өршөөлийн хуульд хамруулах саналыг дэмжиж байна” гэх саналыг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн ялын төрлүүдийг зааж өгсөн.

 

Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, 2 жилийн хорих ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Харин Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт  “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-н өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,

мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж,

4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж,

мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан. 

 

Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны 1 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул өмнөх Өршөөл үзүүлэх тухай хуулиудад хамрагдаж байгаагүй байна.

 

Өршөөлийн тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг багтаагүй байна.

 

Түүнчлэн Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох оршуулгын зардалд 5,000,000 төгрөг төлсөн байх бөгөөд материалаг зардлаас гадна 30,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Ч.Б нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч хуулийн холбогдох шаардлагуудыг хангаж байх тул түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь 30 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг, Өршөөлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Чын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ч.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.Б нь 30 хоног цагдан хоригдсон, энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

                                           ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                     М.ТҮМЭННАСТ