| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00375/И |
| Дугаар | 302 |
| Огноо | 2018-04-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 302
2018 оны 04 сарын 27 өдөр Дугаар 139/ШШ2018/00302 Дундговь аймаг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Норжив овогт Ж.О /РД:ЗИ63071205/-ыг 1980 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 17-ныг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын “2-р таван жил” нэгдэлд, 1992 оны 02 сарын 17-ноос 1992 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын “2-р таван жил” ХК-нд малчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгчийг ИХШХШТХ-н 58-р дугаар зүйлийн 58.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б