Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 306

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 27 өдөр                                 Дугаар 139/ШШ2018/00306                                   Дундговь аймаг

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Харчин овогт Д.Б /РД:/-г 1978 оны 04 сарын 01-нээс 1981 оны 6 сарын 30-ныг хүртэл 1984 оны 12 сарын 01-нээс 1992 оны 03 сарын 31-нийг хүртэл   Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт зааснаар Харчин овогт Д.Б /РД:ЗИ63062018/-г 1992 оны 03 сарын 31-нээс 2000 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өндөршил сумын 3-р багт малчин байсан болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гэрчийн мэдүүлэг очиж авсны зардалд 4040 /дөрвөн мянга дөчин/  төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.Б