Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 320

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 02 өдөр                                      Дугаар 139/ШШ2018/00320                                                     Дундговь аймаг

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  регистртэй/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 03 сарын 21-нд төрсөн ЗИ14232102 регистрийн дугаартай, охин Бат-Очир овогт 2008 оны 03 сарын 04-нд төрсөн ЗИ08230411 регистрийн дугаартай, хүү Хайрхан овогтарыг 11 нас хүртэл хүүхэд тус бүрт тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16  нас /суралцаж байгаа бол 18 нас/-хүртэл  хүүхэд тус бүрт тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг  хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар  хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын тавин хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч  Ш.Нарандоржоос 33.580.000 төгрөгний мал (хурга 75, эм хонь 35, эр хонь 16, ишиг 22, шүдлэн ямаа 29, эм ямаа 61, унага 5, даага 7, гүү 5, ботго 9, тором 6, тайлаг 5, ингэ 19),  8820000 төгрөгний бусад эд хөрөнгө (вагончиг 1 /төмрөн, модон дотортой, 6x2.5м  хэмжээтэй 4 дугуйтай, сайн чанарын/, тогны мотор 1 /Хонда маркын сайн чанарын/ , малын хашаа 1 / сайн модон/,  худгийн мотор 1 /Хонда маркын, сайн чанарын/) зэрэг нийт 42.400.000 төгрөгийн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 369950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах И.Түвшинжаргалд  даалгасугай.

     7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б