| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2022/1264/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1307 |
| Огноо | 2022-09-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1307
2022 9 7 1307
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí Ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí Åðºíõèé ø¿¿ã÷ Í.Îäîíòóóë äàðãàëæ,
ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Д.Оюун-Эрдэнэ,
óëñûí ÿëëàã÷ Т.Мөнх-Амгалан,
ø¿¿ãäýã÷ П.Г íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû “Ё” òàíõèìä íýýëòòýé õèéñýí ýð¿¿ãèéí õýðãèéí ø¿¿õ õóðàëäààíààð:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Г холбогдох эрүүгийн 2206 02471 2263 дугаар хэргийг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч õÿíàí õýëýëöýâ.
Ø¿¿ãäýã÷ийí áèåèéí áàéöààëò:
Монгол Улсын иргэн, П.Г, 19** оны 7 дугаар сарын 31-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт * аймгийн * сумын 2 дугаар баг, Ширхэнцэг үйлдвэр гудамжны 25 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо**дүүргийн 17 дугаар хороо, Э** “МТ” колонкийн зүүн талын нийтийн байранд түр оршин суудаг гэх, регистрийн ** дугаартай.
Õîëáîãäñîí õýðãèéí òàëààð:
Шүүгдэгч П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр**дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Ц.Т эзэмшлийн ** УНЯ улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг цагаан голыг өөрт байсан багаж хэрэгслийг ашиглан тайлан авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Ø¿¿ãäýã÷ П.Г ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ºãñºí мэдүүлэгтээ: “Тэр талаар санахгүй байгаа. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
/хавтаст хэргийн 3 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хавтаст хэргийн 5-9 дэх тал/
Хохирогч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би 12 цагийн үед гаднаас ирсэн. Тэгээд машинаа харсан чинь бага зэргийн хөдөлсөн юм шиг байсан. Тэгээд жижиг чулуун дээр гараад зогссон байсан. Тэгээд гэртээ ороод цайгаа уучхаад 10-20 минутын дараа цонхоороо машинаа харсан чинь миний машин ургашаа хөдлөөд өөр хүний машинтай наалдсан байсан. Тэгээд юу болсон юм бол гээд гарсан чинь миний машины 2 ширхэг цагаан гол нь байхгүй болоод урагшаа хөдлөөд хүний машин мөргөсөн байсан. Тэгээд мөргүүлсэн машины эзнийг дуудсан чинь эхлээд надад итгэхгүй байсан. Тэгээд үнэнээ хэлээд машинаа тойрч харуулаад “цагаан гол нь байхгүй болсон байна ахаа” гэж хэлээд 102 дуудаад, даатгалаа дуудсан чинь жолоочийн хариуцлагын даатгал нь машинд жолооч байгаагүй учир хохирол барагдуулахгүй, даатгал үйлчлэхгүй гэсэн. Тэгээд цагдаа ирээд зураг хөргийг нь авсан. Мөргүүлсэн машины жолооч ахтай тохиролцоод тэр ахад 100.000 төгрөг өгсөн. ...манай байрны хяналтын камер дээр сайн харагдаж байсан” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 13-14 дэх тал/
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
/хавтаст хэргийн 21-22 дахь тал/
Яллагдагч П.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэр өдрийнхөө болсон асуудлыг сайн санахгүй байсан, одоо эргээд бодход би**дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 давхар байрны гадаа зогсоол дээр байсан Бонго пронтер маркийн ачаан дээрээ амбаартай, амбааран дээр нь “Хурд нүүлгэлт” гэсэн бичигтэй машины 2 ширхэг цагаан голыг нь авсан, авч байхад надтай хамт хүн байгаагүй би ганцаараа байсан, авсан цагаан голоо би Цайзын ойролцоо байдаг төмрөнд 10.000 төгрөгөөр өгсөн санагдаж байсан, би тэр мөнгөөрөө хамгийн хямдхан архи ойролцоо байрлах дэлгүүрээс нь авсан, тэгээд архиа ганцаараа уугаад муудсан. Тэгээд тасарсан байсан. Тэрнээс хойш юу болсоноо санахгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/ зэрэг болно.
Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò øèíæèëñýí äýýðõè íîòëîõ áàðèìòóóä íü ýíý õýðýãò õàìààðàëòàé, Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëüä çààñíû äàãóó öóãëóóëæ, áýõæ¿¿ëñýí, ýíý õýðãèéã õÿíàí øèéäâýðëýõýä õàíãàëòòàé ãýæ ø¿¿õ ¿íýëýâ.
Íýã: Ø¿¿ãäýã÷ нарын ãýì áóðóóãèéí òàëààð:
Шүүгдэгч П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр**дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Ц.Т эзэмшлийн 35-01 УНЯ улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг цагаан голыг өөрт байсан багаж хэрэгслийг ашиглан тайлан авч, уг 2 ширхэг цагаан голыг түүхий эд авдаг цэгт зарсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж тус тус зааснаар өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Дээрх зүйлд заасан “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хавтаст хэрэгт цугларсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх5-9/, хохирогч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би 12 цагийн үед гаднаас ирсэн. Тэгээд машинаа харсан чинь бага зэргийн хөдөлсөн юм шиг байсан. Тэгээд жижиг чулуун дээр гараад зогссон байсан. Тэгээд гэртээ ороод цайгаа уучхаад 10-20 минутын дараа цонхоороо машинаа харсан чинь миний машин ургашаа хөдлөөд өөр хүний машинтай наалдсан байсан. Тэгээд юу болсон юм бол гээд гарсан чинь миний машины 2 ширхэг цагаан гол нь байхгүй болоод урагшаа хөдлөөд хүний машин мөргөсөн байсан.” гэх /хх13-14/, яллагдагч П.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэр өдрийнхөө болсон асуудлыг сайн санахгүй байсан, одоо эргээд бодоход би**дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 давхар байрны гадаа зогсоол дээр байсан Бонго пронтер маркийн ачаан дээрээ амбаартай амбааран дээр нь “Хурд нүүлгэлт” гэсэн бичигтэй машины 2 ширхэг цагаан голыг нь авсан, авч байхад надтай хамт хүн байгаагүй, би ганцаараа байсан, авсан цагаан голоо би Цайзын ойролцоо байдаг төмрөнд 10.000 төгрөгөөр өгсөн санагдаж байсан, би тэр мөнгөөрөө хамгийн хямдхан архи ойролцоо байрлах дэлгүүрээс нь авсан.” гэх /хх40/ мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх21-22/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч П.Г нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч П.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд шүүгдэгч П.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохиролд 500.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч П.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хохирогч Ц.Т“ХААН” банкны /хх60/ дансанд 600.000 төгрөгийг шилжүүлж хохирлыг төлж барагдуулсан. Мөн хохирогч Ц.Т нь шүүхэд “Ц.Т миний бие П.Г-дхохирол, гомдолгүй болсон нь үнэн, шүүх хуралд оролцохгүй.” гэх /хх61/ хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Õî¸ð: Ø¿¿ãäýã÷èä ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõ òàëààð:
Шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч П.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгч П.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж шүүгдэгч П.Г-д Эргүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан òóñãàé àíãèéí 17.1 äүгээð ç¿éëèéí 1 äэх õýñýãò заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж øèéäâýðëýâ.
Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч, хяналтын хугацаанд тогтоосон үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг П.Г-д мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч П.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П. Г-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Г-д Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан òóñãàé àíãèéí 17.1 äүгээð ç¿éëèéí 1 äэх õýñýãò зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч П.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч, хяналтын хугацаанд тогтоосон үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг П.Г-д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эä ìºðèéí áàðèìòààð õóðààãäàí ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, áèò¿¿ìæëýãäñýí õºðºíãºã¿é, П.Г нь бусдад төлөх төлбөргүй, öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй áîëîõûã тус тус äóðüäñóãàé.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ