Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 197

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Хохирогч Г.Золбоот, түүний өмгөөлөгч Р.Булган,

Шүүгдэгч Н.Отгонтэнгэр, түүний өмгөөлөгч Л.Батаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011876 дугаартай, 1 хавтаст хэргийн шүүгдэгч 

 

Монгол улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр 2 хүүхэд, 3 дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 16-44 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  бие эрүүл, ухаан бүрэн, НЦ92080615 дугаарын регистртэй, Боржигин овгийн Нарантуяагийн Отгонтэнгэрт  холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч Н.Отгонтэнгэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Элемент ХХК-ний байранд хамт ажилладаг иргэн Г.Золбоотыг үүрч шидэж газарт унагалаа гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж бие махбодид нь хоншоор яс, гайморовын гадна, урд хана, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алим, баруун нүдний дотор буланд цус хуралт бүхий хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Отгонтэнгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэнд бичигдсэн зүйл бүгд үнэн. Хохирогчид 756.500 төгрөг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Г.Золбоот шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ажлынхаа байранд архи уугаад Отгонтэнгэртэй гар утаснаас болж маргалдсан, би Отгонтэнгэрийг тонгорч унагаасан, тэгтэл Отгонтэнгэр босч ирээд нүүр рүү нэг удаа мөргөсөн. Нүүрний шанааны яс хугарсан, хамрын хана гэмтсэн. Одоо учирсан гэмтлүүд нь эдгэрсэн, эмчилгээнд гарсан зардал болох 756.500 төгрөгийг авсан. Отгонтэнгэрт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүх  эмнэлгийн  үзлэг хийсэн 10029 тоот акт. ДҮГНЭЛТ:

1. Г.Золбоотын биед хоншоор яс, гайморовын гадна, урд хана, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алим, баруун нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх- 26/,

          Хохирогч Г.Золбоот мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 

2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед ажлаа дуусгачихаад Сонгинохайрхан 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Элемент ХХК-ний эмнэлгийн хог хаягдлыг ариутгаж устгадаг үйлдвэр дээр ирсэн, тэр үед үйлдвэр дээр Отгонтэнгэр, харуул Гэрэлт-Од нар байсан...бид 3 пиво уусан...бид 3 юм ярьж сууж байгаад хоорондоо барилдахаар болж би Отгонтэнгэртэй барилдаад Отгонтэнгэрийг тонгороод унагасан чинь уурлаж босч ирээд намайг мөргөөд миний хамарнаас, амнаас цус гараад хоорондоо маргасан...гэжээ. /хх-15-17/,

Гэрч О.Гэрэлт-Од мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр би Элемент ХХК дээр хамгаалагчийн ажил хийж байсан. Тухайн өдөр хамт ажил дээр байсан Отгонтэнгэр, Золбоот бид гурав мөнгө нийлүүлээд 2.5 литрийн 3 ширхэг пиво авч уусан...Золбоотын дугаар юнител рүү үнэгүй гээд Отгонтэнгэр сим картыг нь өөрийнхөө утсанд хийж ярьсан. Удалгүй Золбоот Отгонтэнгэрт чи манай найз охинтой яриад байна гээд Отгонтэнгэрийг өргөж аваад шидсэн. Отгонтэнгэр чи яагаад байгаа юм бэ гээд Золбоотыг заамдаж барьж байгаад...нэг удаа толгойгоороо хамар хэсэгт нь мөргөсөн …гэжээ. /хх-19-20,21/,

Гэрч Ц.Нямжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр орой 23 цагийн үед манай хүү Г.Золбоот хамраа дарчихсан гар нь цус болчихсон орж ирсэн, тэгэхээр нь чи яасан бэ гэсэн чинь зүгээр гээд буруу хараад унтаад өгсөн. Маргааш өглөө нь...асуусан чинь...намайг манай ажлын газрын Отгонтэнгэр мөргөчихсөн юм гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр дагуулаад очиход яаралтай зураг авахуул гээд зураг авахуулахад хацрын ясны хугаралтай, хамрын хөндийдөө цус хуралттай гэсэн онош тогтоогдож 1 дүгээр төв эмнэлэг дээр яаралтай хагалгаанд орсон…гэжээ.  /хх-22/,

Шинжээч эмч М.Золжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

    ...Г.Золбоотын биед хоншоор яс, гайморовын гадна, урд хана, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алим, баруун нүдний дотор буланд цус хуралт гэмтлүүд нь шинэ гэмтэл, хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, мөргөх, өшиглөх үйлдлээр үүсэх боломжтой… гэжээ. /хх-27/,

Шүүгдэгч Н.Отгонтэнгэр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчим ажил дээр буюу Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элемент ХХК-ний үйлдвэрийн байранд ажлаа хийж дуусчихаад Гэрэлт-Од, Золбоот бид гурав...пиво авчраад хувааж уусан. Би Золбоотын дугаарыг үнэгүй ярьдаг болохоор нь симийг нь өөрийнхөө утсанд хийгээд эхнэр лүүгээ ярьж байсан чинь Золбоот чи манай найз охинтой яриад байна уу  гээд намайг хардаад байхаар нь би эхнэртэйгээ ярьж байна гэхэд Золбоот би жудогоор барилддаг шүү гээд намайг үүрээд газар унагаахаар нь би босч ирээд яагаад байгаа юм бэ гээд уурласан чинь Золбоот урдаас салаавч гаргаад хэл амаар доромжлоод байхаар нь мөрнөөс нь татаад нэг удаа дух хэсгээрээ мөргөсөн чинь Золбоотын хамарнаас цус гараад угаалгын өрөө орж угаагаад хүлээлгийн өрөөнд орж унтсан.. гэжээ. /хх-41-42,43/,

Шүүгдэгч Н.Отгонтэнгэр урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-53/, болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтууд болно.

 

 Шүүгдэгч Н.Отгонтэнгэр 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Элемент ХХК-ний байранд өөрийг нь үүрч шидэж газарт унагалаа гэх шалтгаанаар Г.Золбооттой маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж бие махбодид нь хоншоор яс, гайморовын гадна, урд хана, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алим, баруун нүдний дотор буланд цус хуралт бүхий хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн гэрч О.Гэрэлт-Одын ...Отгонтэнгэр чи яагаад байгаа юм бэ гээд Золбоотыг заамдаж барьж байгаад нэг удаа мөргөхөөр нь би очоод салгасан... гэх /хх-19-20,21/, гэрч Ц.Нямжаргалын ...манай хүү надад намайг манай ажлын газрын Отгонтэнгэр мөргөчихсөн юм гэсэн... гэх /хх-22/, хохирогч Г.Золбоотын ...би Отгонтэнгэртэй барилдаад Отгонтэнгэрийг тонгороод унагасан чинь уурлаж босч ирээд намайг мөргөсөн... гэх /хх-15-17/, шүүгдэгч Н.Отгонтэнгэрийн ...намайг үүрээд газар унагаахаар нь би...мөрнөөс нь татаад нэг удаа дух хэсгээрээ мөргөсөн... гэх /хх-41-42,43/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Золбоотын биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ?10029 тоот акт, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд Н.Отгонтэнгэрийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Отгонтэнгэрт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус байдал нөлөөлсөн зэргийг харгалзан Н.Отгонтэнгэрт шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хохирогч Г.Золбоот өөрт учирсан гэм хорын хохирол арилсан, эмчилгээний зардлаа бүрэн төлүүлж авсан, одоо шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдаан дээр илэрхийлсэнийг дурдав.

 

Шүүгдэгч Н.Отгонтэнгэр цагдан хоригдоогүй, энэ хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй болно