Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1218

 

2022         8           17                                   1218     

 

 

 

 

   ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí Ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí Åðºíõèé ø¿¿ã÷ Í.Îäîíòóóë äàðãàëæ, шүүгч Ц.Мөнхтулга, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà М.Баттэргэл,

иргэдийн төлөөлөгч Г.Энхбат,

óëñûí ÿëëàã÷ М.Ариунцэцэг,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Ө.У,

ø¿¿ãäýã÷ Ц.Ө, түүний өмгөөлөгч Б.Адалбек, Б.Бат-Ерөөлт íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх õóðàëäààíû “Ж” òàíõèìä хаалттай õèéñýí ýð¿¿ãèéí õýðãèéí ø¿¿õ õóðàëäààíààð:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бутангууд овогт Ц.Ө-дхолбогдох эрүүгийн 2206 00000 1896 дугаар хэргийг 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿ãäýã÷èéí áèåèéí áàéöààëò:

Монгол Улсын иргэн, Ц.Ө, 1977 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ лам ажилтай байсан гэх, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Сансар * дүгээр гудамжны * тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд 1. Увс аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 77 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн,

2. Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 259 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн,

3. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн, 

4. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ********** дугаартай.

 

Õîëáîãäñîí õýðãèéí òàëààð:

           Шүүгдэгч Ц.Ө нь 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны гадна насанд хүрээгүй хохирогч 15 нас 15 хоногтой Ж.Э-нг “засал хийнэ” гэх шалтгаанаар өөрийн эзэмшлийн **** УАХ улсын дугаартай Тоёота Альфард маркийн автомашин дотор суулгаж, хөхийг нь барих, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

           Ø¿¿ãäýã÷ Ц.Ө ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ºãñºí мэдүүлэгтээ: “2022 оны 05 дугаар сарын 7-ны өдөр Б гэх хүн над руу ярьсан. Саяны гаргаж өгсөн гэр бүлийн зураг бол Бнадтай багш шавь болсны баталгаа юм. Өмнө нь надаар жилийн засал хийлгэж байсан. Ном уншиж өгсөн нь үнэн. Прокурор яллах дүгнэлт уншиж өгснийг би ойлголоо. Үүн дээр ганц нэг үг зөрүүтэй байна. Жилийн засал номоо хийлгээгүй гэж ярьж байсан. Ганшигийн сахиус гэдэг номыг тэр болгон уншаад байдаггүй юм. Чойжоон догжуур, Гүнгэр гэх 3 ном маш ховор ном юм. Чойжоон догжуур гэх ном нь хойд насны буянд зориулсан ном юм. Ганшигийн сахиус гэх ном нь шилжилтийн насны үед алдах, онох 4 завсрын зүгийн махбодыг хааж тухайн хүнд цаашид гарлага гаргахгүй. Тэр айл гэр, үр хүүхэд, үр хойчид нь насны махбодод уншдаг ном юм. Би Ганшигийн сахиус гэх номыг урьд нь эмнэлэг дээр ирэхэд нь дутуу уншиж, судраар хааж өгч явуулж байсан. Үүний дараа зүүх сахиусыг нь өгч байсан. 2022 оны 05 дугаар сарын 8-ны өдөр засал номыг нь хийж өгсөн нь үнэн. Тухайн өглөө 10 цагийн үед байх. Урд өдөр нь ирж ярьчихсан байсан учир Батцэцэгийн утас руу залгаад гэрийн чинь гадаа ирчихсэн байна.Засал ном хийж өгье гэж хэлээд засал хийж өгсөн нь үнэн. Ямар нэг зүйл болоогүй.” гэв.

 

           Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байсан. Өглөө 10:11 минутад үед тухайн үед бид нар нэрийг нь мэддэггүй байсан Ө гэх лам бүтэн сайны өглөө гэнэт залгаад “Танай жилийн заслыг хийх гэж байна. Танай гэрийн ар талын Саруул гэх кафены хажууд байна.” гэж хэлсэн. Та манай заслыг хийх гэж байна уу? Орж ирэх гэж байна уу? гэхэд “Танайхан бүгдээрээ байна уу?” гэж асуусан. Тухайн үед нөхөр маань ажлаар гэртээ эзэнгүй байсан учир нөхөр маань эзэнгүй байна. Хүү маань эмнэлэгт хэвтсэн. Би 3 хүүхэдтэйгээ байна гэж хэлсэн. Та орж ирэх гэж байна уу? гэж давтаж асуухад “Охиноо гаргачих, би нэг сэржим өргүүлээд танайд оръё” гэж хэлсэн. Би “Миний охин нөгөө хувилгаан лам ирсэн байна. Манай заслыг хийнэ гэж байна. Аав чинь байхгүй, дүү чинь эмнэлэгт хэвтсэн учраас миний охин гараад ирэх үү, манай хойд талын кафены хажууд байна” гэж хэлсэн. Манай охин “би юу” гэж хэлж байсан. Би нялх хүүхдээ тэвэрсэн байсан болохоор “сэржим өргүүлнэ гэсэн юм чинь удахгүй байхаа миний охиноо” гэж хэлээд охиноо гүйлгэсэн. “Миний охин утсаа аваарай. Ээж нь залгана шүү” гэж хэлсэн. Тэрнээс хойш хэсэг хугацааны дараа охин руугаа залгахад утсаа авахгүй байсан. Өөдрөх лам руу залгахад утсаа авахгүй байсан. Эхлээд залгахад огт утсаа авахгүй байсан. 3 дахь удаа залгахад өөдөөс ном уншаад байсан. Дундуур нь би та орж ирэх гэж байна уу? Болж байна уу? гэж асуухад өөдөөс ном уншаад байсан. Тэгж байгаад салгачихсан. Энэ үйлдэл 4-5 удаа давтагдсан байгаа. Би нэг удаагийн залгалт дээр нь ном уншаад байхаар нь та орж ирэх болж байна уу гэж асуухад ямар зан үйл, засал хийж байгаа талаар огт тодорхой зүйл байхгүй. Би эмэгтэй хүн, ээж хүн нялх хүүхдээ Ө гэх хүнд итгээд гаргаад явуулсан учраас би санаа зовоод байсан. Өөдөөс ном уншаад л байсан. Тэгж байснаа тэнд ширээний өнцөг дээр аягатай сүү тавьчих, тэнд нэг ус хийж тавьчих гэж хэлсэн. Яг ямар  ном уншаад, ямар зан үйл, юу хийгээд байгаа нь огт тодорхойгүй. Орж ирэх гэж байвал орж ирэх гэж байна. Танд, танай охинд ийм засал ном хийж байна гэж хэлсэн зүйл байхгүй. Асуух боломжгүй өөдөөс ном уншаад. Би санаа зовоод ойр ойрхон залгахад Ө ламын үйлдэл давтагдаад байсан. Охин руугаа залгахад утсаа авахгүй байсан. Дараа нь охиноосоо асуухад “миний гадуур хувцсыг тайлуулаад хойшоо тавьсан, кармаанд нь миний утас байсан. Намайг хойд талын сандал дээр суучих гэж хэлээд суулгасан учир би утсаа авч чадахгүй байсан” гэж хэлсэн. Ө лам урд талын суудал руу суухад би кармаанаасаа утсаа авах гэхэд миний утас байгаагүй. Танд хэлэх боломж байгаагүй. Хар машиных нь хаалгыг онгойлгох гээд татахад түгжээтэй. Би сандраад, айгаад миний нүднээс нулимс цийлгэнээд, дуу ч гарахгүй, би яах учраа олохгүй байсан.” гэх тайлбар хэлсэн. Би энэ хүнд итгэсэн. Сэржим өргүүлчихээд ирнэ гэж яагаад надад хэлсэн юм бэ? Энэ хүн 10 цаг 11 минутад над руу ярьснаас хойш хамгийн сүүлд 13 цаг 34 минутад ярьсан. Манай охин утсаараа над руу мессеж бичээд, залгаад хоёулаа уулзалдсан. 12 цаг өнгөрч байхад аав нь ашгүй хүрч ирэхэд нь “Нөгөө хувилгаан лам чинь охиныг маань сэржим өргүүлнэ гэж хэлэхэд нь гаргасан чинь одоог хүртэл байхгүй байна. Залгахаар өөдөөс ном уншаад байна. Чи нэг гүйгээд үз, манай хойд талын Саруул гэх кафены хажууд байгаа” гэж хэлсэн. Манай нөхөр утсаа хаясан тул утасгүй гарч явсан. Тэр үед нөхрийгөө гаргах гэж байхад “Ээж ээ, аав ирсэн үү, заавал намайг аваач” гэсэн мессеж ирсэн. Би охин руугаа зогсоо зайгүй залгахад эхлээд утсаа авахгүй байж байгаад дараа  нь утсаа аваад уйлаад байсан. “Хаана байгаа юм бэ, нөгөө газар луу чинь аав чинь явсан шүү дээ” гэж хэлсэн. Би хоёр нялх хүүхдээ хаяад гэрийн хаалгаа онгорхой орхиод явсан. Арай том хүүхэд маань араас уйлаад үлдсэн. Хаана байна? Анх байсан газраа байгаа юм уу гэж охиноосоо асуухад “Үгүй өөр газар байна” гэж хэлсэн. Би байрнаасаа гараад гүйж байгаад “Хаана байгаа юм бэ? Хаашаа явах юм бэ” гэж асуухад “гэрийн зүүн зүг рүү” гэж хэлсэн. Би сургуулийн хашааны хойд талд гүйж явж байгаад “миний охин хаана байна” гэж асуухад “би өрхийн эмнэлгийн урд талын 10 дугаар байрны хажуу талаас тань руу гүйгээд явж байна” гэж хэлсэн. Би өөдөөс нь утсаар яриад гүйсэн. Манай охин утсаар ярьж уйлсаар байгаад хоёулаа уулзалдсан. Манай охин ирээд юм ярьж чадахгүй уйлаад байсан. Би Ө лам руу залгаад “Та чинь манай охинд юу хийчих вэ?” гэж асуухад Ө лам “Засал нь дутуудчихсан юм байхдаа. Сая гүйгээд явчихлаа” гэж хэлсэн. Миний хүүхдийн биед хүрээгүй, бэлэг эрхтэнд нь хуруугаа хийгээгүй гэж улайн цайм хэлж болохгүй биз дээ. Ө гэх хүн анхнаасаа танилцсан цагаасаа хэлсэн бүх зүйл нь худлаа байсан. Манай гэрт 2021 оны 05 дугаар сарын орчимд нэг л удаа ирж байсан. Бид нарт Энэтхэг улсад 17 жил шавилан суусан хүн. Би Монголд ирээд удаагүй байна. Би Хөвсгөл аймгийн хүн бөгөөд Хөвсгөл рүү явчихдаг юм. Би төв Гандантэгчилэн хийдийн зүүн хойд талын Дацанд суудаг Чойжамц хамбын туслах хийдэг хүн гэж хэлсэн. Таны нэрийг хэн гэдэг вэ? гэхэд нэг их урт 3-4 номын нэр нийлүүлсэн юм шиг урт нэр хэлсэн. Би таны нэрийг тогтоож чадахгүй нь ээ, таныг хүмүүс юу гэж дууддаг вэ? гэж асуухад Намайг “багш хувилгаан” гэж дууддаг гэж хэлсэн. Би утсан дээрээ Багш хувилгаан гэж хадгалсан. Жилийн засал нь ямар үнэтэй вэ гэж асуухад “381.000 төгрөгийн үнэтэй байдаг” гэж хэлж байсан. Энэ хүн дансаараа мөнгө авдаггүй учир би бэлнээр өгч байсан. Тантай багш шавь барилдъя гэвэл ямар зан үйл хийх вэ? гэж асуухад “танай гэр бүлийн зураг байгаа юу” гэж асуусан. Би байгаа гэж хэлэхэд Ө лам “Та зургийнхаа ард талд гэр бүлийнхээ хүмүүсийн нэр утасны дугаарыг бичээрэй” гэж хэлсэн. Би тухайн үед Ө ламд итгээд гэр бүлийнхээ хамгийн нандин зургийг өгсөн. Би үүнийг санаа зорилготой байсан гэж бодож байна. Би 5 дугаар сарын 7-ны өдөр Ө лам руу огт залгаж байгаагүй. Жилийнхээ заслыг хийлгэх гээд өмнө нь залгаж байхад би энд тэнд ном уншаад завгүй байна гэж хэлж байсан. Та завтай болохоороо залгаарай гэж хэлсэн. Сүүлийн 1-2 сарын дотор би Ө лам руу залгаагүй. Гэнэт 2022 оны 05 дугаар сарын 8-ны өдөр над руу залгаад “танай гэр бүлийнхэн байна уу?” гэж асуухад би нөхрийгөө байхгүй гэж хэлсэн. 11 настай хүүгээ эмнэлэгт хэвтсэн гэдгийг хэлсэн. Би энэ хүнийг ийм гэж бодсон бол хүүхдээ хөтлүүлээд гаргах байсан. Би бичиг номын хүн учир бүх зүйлийг цаг минуттай нь гаргаж ирсэн. Утасны цаг минуттай нотлох баримтыг үгүйсгэж чадахгүй. Би лам хүн болохоор нь охиноо итгэж гаргасан болохоос лам биш хүн рүү хэзээ ч охиноо гаргахгүй. Өдий 15 нас хүртэл нь охиноо би яаж нандигнаж өсгөсөн билээ дээ. Болох болохгүй юм бүгдийг нь уншуулсан. Би хүүхдэдээ хуулийн мэдлэг, хүүхдийн эрх, хүүхэд ямар үед эсэргүүцэл үзүүлэх чадвартай байх ёстой юм бэ? гэдгийг, мөн бэлгийн боловсрол зэргийг олгох чадвартай боловсролтой хүн. Би ийм зүйл хийгээгүй. Би энэ охины хэлсэн шиг зүйл хийгээгүй гэж хэлсэн үг, үйлдэл болгоноо тохируулах хэрэгтэй. Би худлаа яриагүй. Надад байгаа баримт цаг минуттайгаа байна. Би тухайн үед мөрдөн байцаагчид хэлсэн. Би 2022 он гарахаас өмнөхөн утасныхаа тохиргоог алдагдуулсан. Миний утас бүх хүн ярихад бичлэг хийдэг. Тэр үед Ө ламтай ярьсан 6 удаагийн бичлэг миний утсан дээр байдаг. Миний охины явуулсан мессеж цаг, минуттайгаа байдаг. Гэтэл доромжлоод байгаа юм уу? Яагаад байгаа юм бэ? Бэлэг эрхтэнд нь хуруугаа хийчхээд эх нь хараагүй юм чинь гэж гүтгэж болохгүй биз дээ. Хууль гэж байдаг юм шүү. Таны урьд нь ял эдэлсэн байна уу, үгүй юу, надад огт хамаагүй. Би таныг лам, хувилгаан хүн гэж хэлснээр чинь итгэж байсан. Би итгээд гэр бүлийнхээ нандин зургийг өгөөд бүтэн жилээр нь даатгуулъя гэж 381.000 төгрөг бэлнээр өгч ном уншуулж байсан. Би хүүхдээ тайвшруулаад нэг нэгээр нь асуугаад, арай хийж яриулаад цагдаа дээр очсон. Цагдаа “нэг ч зүйл худлаа ярьж болохгүй. Үнэнээр нь хэлээрэй” гэж хэлээд уйлуулж, гар хөлийг нь барьж, нулимсыг нь арчиж, хүний өмнө бүлтэлзүүлэн байж мэдүүлэг өгүүлсэн. Би зүгээр аргаа барсандаа ингээд яваад байгаа юм уу? Би 4 хүүхдээ хүн болгох гэж бүх зүйлийг хийж байна. Миний охин 2 настайгаасаа хойш үлгэрийн ном уншдаг, онцгой содон хүүхэд байсан. Тэр цагаас нь хойш би охиндоо хэзээ ч худлаа ярьж болохгүй шүү. Ээждээ үнэнээ хэлж байгаарай. Ямар ч цаг үед худлаа битгий ярьж байгаарай. Хүний юм хэчнээн гоё харагдсан ч хулгай битгий хийгээрэй гэж 2 настайгаас нь эхлээд өдийг хүртэл зааж сургасан. 11 настай, 5 настай дүү нар нь яг ийм хүмүүжсэн. Миний охиныг ийм зүйлийн талаар худлаа яриад байна. Ийм зүйл огт болоогүй гэж яриад байна. Ө лам “ээж, аавдаа битгий хэлээрэй” гэж хэлсэн байгаа юм. Миний хүүхэд айж, ичсэндээ хэлэхгүй өнгөрнө гэж бодсон уу? Тийм юм байхгүй. Би хүүхдээ хүнд худлаа яриулж хүмүүжүүлээгүй. Миний охин надад “Ээж ээ, би тэр үед айсандаа хамаг биеэ чангалаад, миний нулимс урсаад би яаж ч чадахгүй, ямар ч үйлдэл хийж чадахгүй байсан” гэж хэлсэн. Миний хүүхэд тийм зүйлийг зохиож ярих уу? Миний охин гадуур тэнэдэггүй, хар багаасаа уран зургаар зурдаг. Төрийн ордонд орж байсан. Аль ч сургуульд сурсан маш өндөр үнэлгээтэй суралцдаг. Сэтгэцийн өөрчлөлт, муу зуршил байхгүй. Тийм учраас надад үнэхээр гомдолтой, харамсалтай байна. Яагаад ингэж худлаа ярьж байгаа юм бэ? Анхнаасаа Ө гэх хүн гаж донгоо ингэж гаргаж байгаа юм уу? Юу ч хийгээгүй гээд ингээд сууж байгаа нь, хүүхдээ ингэж хохироосонд маш их гомдолтой байна. Одоог хүртэл сэтгэл санаа нь тайвшрахгүй. Хичээл сургуульдаа явахаас ичээд, гэрээсээ гарч тогло гэхэд тоглохгүй байна. Хүүхдийг ийм байдалд оруулчихаад юу ч болоогүй юм шиг би ийм үйлдэл гаргаагүй гээд зогсож болохгүй биз дээ. Би Ө гэх хүнийг нэг ч удаа ламын хувцастай байхыг нь харж байгаагүй. Дандаа энгийн хувцастай байсан. Тухайн үед манай охин Өийг сааралдуу өнгийн фудволктай, бэлтгэлийн өмдтэй байсан гэж хэлсэн. Манайд анх ирэхэд нь би цочирдож байсан. Нөхөртөө үдээс хойш хийд номынх нь ажил дуусахаар энгийн хувцастай айлд ордог юм байхдаа гэж хэлж байсан. Энгийн хувцастай хүн айлд орж засал хийж байхыг хараагүй болохоор цочирдож байсан. Тэр яах вэ тухайн үед тэгээд өнгөрч байсан. Одоо миний охины сэтгэл зүй маш хүнд байна. Одоо шүүх, цагдаа гээд яваад байхаар сэтгэл санаа нь маш их шархалж байна. Юм дуугарахгүй, ярихгүй, намайг гэрээсээ гарах юм бол хүмүүс яаж харах юм бэ? гээд сэтгэл зүйн хувьд хүнд байдалтай байна. Энэ явдлаас хойш зохих байгууллагуудад нь хандсан. Сэтгэл зүйн үйлчилгээнүүд авсан. “Кактус” гэх байгууллагаас сэтгэл зүйн үйлчилгээ дангаараа болон гэр бүлээрээ авсан. Энэ үйлчилгээг авахаас өмнө манай охинд өөрөө оношилгоо хийсэн. Танай хүүхэд сэтгэл зүйн гүн цочролд орсон байна. Сэтгэл зүйн үйлчилгээ хийхгүй бол болохгүй байна гэж хэлсэн. “Кактус” байгууллагаас 2.360.000 төгрөгийн үйлчилгээ авсан. Эхлээд 120.000 төгрөг төлөөд үлдсэн мөнгийг нь төлөх боломжгүй байна гэж хэлсэн. Бид нар Ө гэх хүнээс хохирлоо барагдуулж авна. Зүгээр эрүүл саруул, ид цэцэглэж яваа насан дээрээ байгаа охиныг минь ийм болгож, гэр бүлээр нь үймээн самуунд оруулсан. 11 настай дүү нь энэ байдлыг мэдэж байгаа. Би хүүхдүүдтэйгээ маш нухацтай харилцдаг учир бүгдийг ойлгож байгаа юм. Би хүүхдэдээ эгчтэйгээ маш зөөлөн харьцаарай гэж хэлсэн. Миний охин юм л бол уйлж бухимдаж байгаа. Гэр бүлээр ингэж доромжилж болохгүй. Өмгөөлөгчид 4.500.000 төгрөгийн төлбөр төлсөн. Сэтгэл зүйн үйлчилгээнд 2.360.000 төгрөг төлсөн. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Зүв зүгээр байж байгаад  ийм хохирол амссан учир гомдолтой байна.” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

/хавтаст хэргийн 1 дэх тал/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хавтаст хэргийн 3-6, 8-13 дахь тал/

 

Насанд хүрээгүй хохирогч Ж.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж нэг жилийн өмнөөс нэрийг нь мэдэхгүй нэг ламаар гэрийнхээ засал номыг хийлгэж, асууж тодруулах ёстой зүйлээ асууж тодруулдаг байсан. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 08-ны өглөө гэртээ байж байтал манай ээжийн засал ном хийлгэдэг лам ээж рүү залгаж “охиноо явуулчих зан үйл хийнэ” гэж хэлж, ээж намайг “тэр лам руу оч, манай гэрийн ойролцоо байгаа юм байна, чам руу залгана” гээд би утсаа авч гараад лам руу залгахад гэрийн ойролцоо уулзаж, улсын дугаар нь тодорхойгүй хар өнгийн Alphard маркийн автомашины урд талын суудалд суусан. Энэ үед ном гаргаж ирээд амандаа юм ярьж байснаа “чи яг юу хүсэж байна, ямар мэргэжилтэй болмоор байна” гэж асууж байхад нь би хариулаагүй ба “цамцаа дээшлүүлчих” гэж хэлсэн. Би зан үйл хийж байгаа юм байна гэж бодоод цамцаа дээшлүүлэхэд миний хөхөнд гараа хүргэж оролдож байснаа “өмдөө сул болгочих” гэж хэлсэн. Би өмдөө бага зэрэг доошлуулахад гараараа миний бэлэг эрхтэнд хүргэж оролдож байгаад больж надад цай хийж өгөөд чихэр өгсөн. Тэгээд цайгаа ууж дуусгаад лам ах машинаасаа бууж арын суудалд сууж намайг арагшаа хажуугийн суудалд суучих гэж хэлсэн. ...тэр лам миний бэлэг эрхтнийг дөрвөн удаа гараараа эрвэгнүүлж оролдсон, хоёроос гурван удаа бэлэг эрхтэн рүү хуруугаа хийсэн, хамгийн сүүлд юу хийснийг мэдэхгүй, бэлэг эрхтэн рүү хоёроос гурван удаа үзүүртэй зүйл ороход өвдсөн. Би бодохдоо хальт харсан чинь өмднийх нь уяа тайлагдсан харагдсан тул бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн байх гэж бодож байгаа. ...Эхэлж хар өнгийн автомашинд нь жолоочийн хажуу талд суухад машинаа хөдөлгөж өөр газар зогсож бурхны ном гаргаж арц уйгуулсан, тэгээд намайг “цамцаа дээшлүүл” гэсний дагуу цамцаа дээшлүүлсэн чинь хөхний толгой оролдож цаас гаргаж ирээд хөхөн дээр тавьсан. Тэгээд өмдөө суллачих гэж хэлэхээр нь сонсоогүй юм шиг байсан чинь дахиж хэлэхээр нь өмдний бүсээ сулласан чинь гараа хийж бэлэг эрхтнийг гараа арвагануулж хөдөлгөж оролдсон. ...Би халааснаас гар утсаа аваад хажууд тавьсан. Тэгээд тэр лам амандаа ном уншиж надаас өнгө тоо асууснаа дахиж өмд рүү гараа хийж бэлэг эртхэнийг өмнөх шигээ гараа хөдөлгөж оролдсон. Тэгээд даавуу гаргаж ирээд цээжээр ороож ном уншихдаа дахиж өмдөнд гараа хийж бэлэг эрхтэнд хүрснийхээ дараа намайг хойш нь хэвтүүлж миний цамцыг дээшлүүлж хөхөнд хүрч базаж оролдсон. Энэ үед “хэлээ гарга” гэхээр нь гаргасан чинь ам руу үлээж очир гаргаж хэлэнд хүргэж “босоод суучих” гэж хэлээд машинаа дахиж хөдөлгөж байрыг сольж өөр газар зогссон. Ингээд дахиж миний хажууд суугаад миний өмдөнд гараа хийж бэлэг эрхтнийг мөн адил гараа арвагануулж оролдох явцдаа заримдаа амандаа ном уншиж өвдгөн дээрээ дээш харуулж хэвтүүлээд очир, номын цаас хэлэнд хүргэсэн.Тэгээд намайг “хэлээ гарга” гэхээр нь хэлээ гаргасан чинь хэлэнд өөрийнхөө хэлийг хүргэж хэл хазахаар нь тэр үед өвдсөн. ...би хажуу тийшээ харсан байдалтай машины суудал дээр хэвтэж байсан чинь хоёр өвдгийг нугалж дахин бэлэг эрхтнийг гараараа оролдсон, тэгснээ тэр өөрөө өвдгөө нугалж хагас суугаад миний өвдгөн дээр дээл нөмрөгсөн, тэгэхээр нь би айсандаа нүдээ тас аньсан байсан чинь бэлэг эрхтнийг гараараа оролдож байснаа бэлэг эрхтэн рүү 2-3 удаа хуруугаа хийсэн. Тэгээд өөрөө наашилж суугаад “хэлээ гарга” гэж ном, очир хэлэнд хүргэсэн. Нүдээ аниад хэвтэж байхад дахиж бэлэг эрхтэн рүү үзүүртэй зүйл орж байгаа юм шиг өвдөлт өгсөн, энэ зүйлийг 2-3 удаа хийсэн.Тэгээд босоод миний хөлийг дээлээр ороож өөрөө урд талын суудал дээр очиж суусан. ...Мөн тэр лам олон удаа “юу хүсч байгаа хүслээ хэлчих, чамд 2 зам байна, найз нөхдөө сонгох уу, цаашаа явах уу” гэсэн, “аав, ээжид чинь хэлэхгүй” гэж удаа дараа хэлж байсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 14-24 дэх тал/

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн өглөө Ө лам над руу залгаж “танай гэрийн ойролцоо засал хийхээр ирсэн байгаа учраас ойрхон ирсэн дээрээ танай заслыг хийж өгье, бүгдээрээ байна уу” гэсэн нөхөр байхгүй, хүү эмнэлэгт хэвтсэн гэсэн чинь “орохоосоо өмнө сэржим өргүүлье, охиноо явуулчих, танай хойд талын Саруул кафегийн хашаанд байна” гэсэн. Би охиндоо “манай заслыг хийнэ гэнэ, сэржим өргөчихөөд ороод ир” гэж хэлээд утастай нь 10 цагийн үед гаргасан. ...охин утсаа авахгүй, Ө рүү залгахад авахгүй байж байснаа нэг авахаараа утсаа авчаад надтай юм ярихгүй, ном уншаад надтай ярихгүй байсан тул би 5-6 удаа залгахад энэ байдал 10-12 цагийн хооронд давтагдсан. 12 цаг өнгөрч байхад нөхөр орж ирэхээр нь нөхөртөө хэлээд байж байсан чинь охиноос “аав ирсэн үү, намайг аваач” гэсэн мессеж ирэхээр нь нөхрийг гаргачихаад охин, ламын утас руу залгахад утсаа авахгүй байж байгаад охин өөрөө над руу залгаж уйлаад “ээжээ аваач ээ, ингэж засал хийдэг хүн байдаг юм уу, ийм засал гэж байдаг юм уу” гэж уйлсан. Тэгэхээр нь хаана байгааг нь асуухад “зүүн талд байна” гэсэн тул би гэрээсээ гараад зүүн тийшээ явж байгаад охинтой замдаа уулзахад юм хэлж чадахгүй уйлсан байдалтай байсан тул гэртээ ороод нэлээд тайвшруулаад юу болсныг асуухад “миний хөх, бэлэг эрхтнийг гараараа оролдож хийсэн” гэж хэлээд тайвширч өгөхгүй, “усанд ормоор байна” гэхээр нь усанд оруулчихаад юу болсныг асуухад намайг оролдож аав, ээждээ хэлж болохгүй гэсэн.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 22-24 дэх тал/

 

Гэрч Б.М-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай ээжийн ажил явдал болоод Ө гэдэг хүнтэй Гэсэр сүм дээр анх танилцаж байсан. Саяхан хойд айлд ажил явдал болоод Ө гудамжинд тааралдаад би нөхрийнхөө хамт машин авах талаар хэлтэл Ө “миний машиныг авчихгүй юу” гэж ярилцаад 2022 оны 5 дугаар сарын 8-ны орой Ө машинтай ирээд “наад машинаа авахгүй юу? машинаа 2-3 хоног гаргаад хэрэггүй, хар дом хийчихсэн” гэхээр нь би тэгдэг байх гэж бодоод машины түлхүүрийг нь авч үлдээд мөнгийг нь өгөхөөр болсон байсан. Тухайн машин нь хар өнгийн Тоёота Альфард машин байсан. Өчигдөр орой Ө өөрөө авчирч хашаанд тавьсан. Тухайн үед авч ирэхдээ “2-3 хоног машин гаргаад хэрэггүй” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 39 дэх тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хавтаст хэргийн 60 дахь тал/

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа,

/хавтаст хэргийн 62 дахь тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6817 дугаартай “1. 2. 3. 5. 7. Ж.Э-ийнбиед гэмтэл тогтоогдсонгүй. 4. Ж.Э-ийнохин хальс бүтэн байна. 6. Ж.Э-ийнүтрээ болон шулуун гэдэсний арчдас, наалдацанд эр бэлгийн эс илрээгүй байна. 8. Ж.Э-ийнцус нь О / I / бүлэг байна. 9. Ж.Э-нд бэлгийн замын тэмбүү, дох, заг хүйтэн, трихомониаз, хламидын халдвар илрээгүй байна.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 27-28 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7080 дугаартай “1. Бэлгийн даавар шинжлэх шинжилгээ ирээгүй тул тогтоох боломжгүй байна. 2. Бэлгийн замын халдварт өвчингүй байна. 3. О /1/ бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/ зэрэг болно.

 

          Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò øèíæèëñýí äýýðõè íîòëîõ áàðèìòóóä íü ýíý õýðýãò õàìààðàëòàé, Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëüä çààñíû äàãóó öóãëóóëæ, áýõæ¿¿ëñýí, ýíý õýðãèéã õÿíàí øèéäâýðëýõýä õàíãàëòòàé ãýæ ø¿¿õ ¿íýëýâ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

           Íýã: Ø¿¿ãäýã÷èéí ãýì áóðóóãèéí òàëààð:

          

           Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Шүүгдэгч Ц.Ө нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны гадна насанд хүрээгүй хохирогч 15 нас 15 хоногтой Ж.Э-нгзасал хийнэ гэх шалтгаанаар өөрийн эзэмшлийн **** УАХ Тоёота Альфард маркийн автомашинд суулгаж хөхийг нь барих, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Хохирогч Энххүслэн мэдүүлэгтээ тодорхой дурдсан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс нийт 6.860.000 төгрөг нэхэмжилж байна.Үүнийг Ц.Ө өөс гаргуулах саналтай байна.” гэх,

            Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа “Улсын яллагчийн яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж  өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн, хүчирхийлэх, бэлгийн шинжтэй харилцаанд орсон, бэлгийн шинжтэй үйлдэл хийсэн бол  хүний бэлгийн халдашгүй чөлөөт байх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд энэ үйлдлүүд нь энэ төрлийн гэмт хэрэгт зүй ёсоор тооцогдоно гэдэг нь тодорхойлогдсон байдаг. Улсын Дээд шүүхийн тогтоолоор энэ гэмт хэргийн онцлогийг маш тодорхой тодорхойлон заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлгээс харахад Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 сарын 22-ны өдрийн  276 дугаар  тогтоолд заасан бэлгийн халдашгүй дархан байдлын эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгүүдэд ач холбогдол өгөх ёстой. Хүчиндэх гэмт хэргийн онцлог нь хэн нэгэн гэрчээр харж зогсохгүй. Энэ төрлийн гэмт хэрэг нь нууц далд хэлбэрээр явагддаг. Яагаад шүүгдэгч ээж, аавдаа хэлж болохгүй гэж сануулаад байгаа юм бэ? Хийсэн үйлдлээ далдлах зорилгоор, өөрийнхөө үйлдлийг буруутай гэдгийг ухамсарлаж байгаа учраас хийсэн үйлдлээ томчуудад мэдэгдүүлэхгүйн тулд хохирогч охиныг ээж, аавдаа зан үйлтэй холбогдуулан хийж байгаа итгэл дээр нь үндэслэж, тэр хүүхдийг бэлгийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж байгаа энэ үйлдлээ нуун дарагдуулах гэж хэлээд байгаа юм. Хэрвээ энэ үйлдэл болоогүй байсан бол хохирогч охин цочрон давчдаж, ээж, ааваасаа аврал хүсэж мессеж бичиж, салгалж гүйж очих байсан уу? Очсон даруйдаа энэ нөхцөл байдлын талаар хэлсэн. Тодорхой цаг хугацааны дараа цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн. 3 удаа мэдүүлэг өгөхдөө яаж биед нь халдсан, оролдсон, яаж хүчирхийлсэн үйлдэл гаргасан гэдгийг илэрхийлээд байгаа юм. Энэ хооронд мэдүүлгийн ямар нэг зөрүү байхгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаараач ээ. Хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэж байгаад үнэхээр гомдолтой байна. Өтэй ямар нэг хувийн өс хонзон байхгүй гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлсэн. Албан ёсоор мэдүүлэг авахдаа хүн гүтгэж болохгүй гэж сануулж, ойлгуулж, ухамсарлуулж мэдүүлэг авсан. Лам багш гэх шүүгдэгч Ө нь би хохирогчийн гэр бүлтэй ямар нэг өс хонзон байхгүй гэдгийг албан ёсоор хэллээ. Тийм зүйл байхгүй байхад хохирогч хүнийг гүжирдэж зогсоно гэж байхгүй. Энэ үйлдэл нь насанд хүрээгүй хохирогчийн сэтгэхүйн байдалд маш сөргөөр нөлөөлсөн. Энэ төлийн гэмт хэргээс болоод үүсэж байгаа хохирлыг мөнгөөр үнэлэх арга байхгүй. Тэр хүүхдийн сэтгэл зүйд үүссэн хохирлыг сэтгэл зүйн үйлчилгээнд хэдэн удаагийн оношилгоогоор, эсхүл шүүх хуралдаан дууссанаар эдгэхгүй. Насан туршийн ийм эмгэгтэй үлдээж байгаа юм. Шүүгдэгч удаа дараа худал мэдүүлээд байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Урьд өдөр нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ярьсан гэдэг нь худлаа болсон. Анх танилцахдаа 17 жил Энэтхэг улсад шавилан сууж байсан гэж тайлбарласан гэдэг нь худлаа болсон. Ганшигийн сахиус гэх номыг Буншуулах хүсэлт тавьсан гэдэг нь худлаа болсон. Та мэдүүлэгтээ 2 хоног утсаа унтраагаад Хандгайтад бүгсэн гэж мэдүүлсэн. Гэтэл өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт “буяны ажилд явсан” гэж мэдүүлсэн. Шүүхэд худлаа мэдүүлж байгаа үйл баримт нь хийсэн үйлдлээ хаацайлах гэсэн хандлага байгаа юм биш үү. Эхэр татаад айж очсон хүүхэд ямар нэг зүйл биед нь халдсан үйлдэл болоогүй байсан бол сэтгэл санаа нь цочрон давчдаж, өнөөдөр хүртэл энэ нөхцөл байдлаасаа гарахгүй байх нөхцөл байдал үүсэхгүй гэж бодож байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ эрхэд ноцтой халдаж, мөн Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан эрхэд ноцтой халдсан. Хүүхдийн эрхийн тухай хуульд 18 насанд хүрээгүй хүнийг хүүхэд гэнэ гэж заасан. Надад хүчирхийлэл үйлдэхэд миний нулимс гараад би дугарч чадахгүй, юу ч хийж чадахгүй байсан гэж ээждээ, цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Энэ нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн, хүчирхийлсэн шинжтэй үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирол нөхцөл байдлыг даван туулах цаг хугацааны хувьд асар хүнд байгааг үйлчилгээ үзүүлж байгаа эмэгтэй  өмгөөлөгчийн зүгээс онцлон тэмдэглүүлмээр байна.” гэх,

           Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ө.У “Шүүх үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэдэг. Шүүгдэгч Өийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг  үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Тухайн үйл баримтыг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгч хэргийн үйл баримт болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад энэ гэмт хэргийн шинжийг хуульчилж өгсөн. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эсхүл заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол энэ гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юм. Хүч хэрэглэсэн ойлголтыг буруугаар ойлгоод байгаа юм шиг байна. Заавал бие махбодь, сэтгэл санааны шаналал үүсгэхийг хэлэхгүй. Таны гаргаад байгаа үйлдлээс энэ охин айж байгаа нь өөрөө хүч хэрэглэсэн үйлдэл юм. Бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг хуульчлаад тайлбарлаад өгчихсөн.  Насанд хүрээгүй хохирогч нь бага боловсролтой. Хууль ёсны төлөөлөгч Бнь 4 хүүхдээ хараад гэртээ байгаа. Бага хүүхэд нь 7 сартай. 15 хүртэлх насны 4 хүүхэдтэй. Эцэг Жавхлантөгөлдөр нь ажил эрхэлдэг боловч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 50 хувиар тогтоогдсон. Мөн өрхийн орлого бага тогтоогдсон өрх гэр юм. Өөрсдөө хууль, эрх зүйн мэдлэггүйн улмаас зөв шийдвэр гаргахад баримтаа өгч чадахгүй юм байна. Энэ нөхцөл байдлаас болоод  өмгөөлөгч авах шаардлага үүссэн. Хохирол төлбөрийг  өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр, дүгнэлт гаргаж сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсэн, зөвлөгөө өгсөн 2.360.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Цаашид гарах эмчилгээний зардлыг нээлтэй үлдээж өгнө үү.” гэх,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “Насанд хүрээгүй хохирогчийн 4 удаа өгсөн мэдүүлэг дээр  өмгөөлөгч акцент өгөөд байна. Мэдүүлэг өгсөн нөхцөл байдал, мэдүүлэг өгөх үеийн нөхцөл байдал нь үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх байдалд бид нар яагаад дүгнэлт хийхгүй байна вэ? Шүүгдэгчийн  өмгөөлөгч нарын зүгээс үүн дээр маш их ач холбогдол өгч байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сая “миний охин мэдүүлэг өгөхдөө маш их айж сандарсан байсан” гэж хэлж байна. Яаж ийж байгаад мэдүүлэг өгчихсөн юм шиг байдлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч илэрхийлж байна. Сэтгэл судлалын төвийн дүгнэлтээр маш их цочролд орсон гэж байна. Энэ нь стрессээс болсон уу, цочролоос болсон уу гэдэг нь тодорхойгүй. Яг энэ гүнзгий цочролд орсон насанд хүрээгүй хүүхэд 8 цагийн дараа ийм нарийн мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу хэргийг 60 хүртэлх хоногоор хойшлуулж, насанд хүрээгүй хохирогч маань тухайн үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байсан эсэхийг тодорхойлох нь хэргийн үнэн зөв бодитой байдлыг тогтооход ач холбогдолтой юм. Үнэн зөв мэдүүлэг өгсөн юм байна гээд гараад ирэх юм бол хэргийн эргэлзээтэй байдал арилна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох гэж заасны дагуу шинжилгээ хийлгэх саналтай байна. Ганшигийн сахиус гэх бид нарын мэдэхгүй тийм ном уншсан гэж ярьж байна. Үнэхээр тийм зан үйл хийдэг үү гэдгийг бид нар мэдэхгүй байж, үүнийг өнөөдөр энд шийдэхгүй. Шашны их сургууль, шашны мэргэжилтнүүдээс ном унших, ямар нөхцөл байдалд уншдаг юм бэ? үнэхээр ийм зан үйлийг хийхэд цээжинд нь хүрэх, хэлийг нь хазах зэрэг ийм зүйл хийдэг эсэхийг тодруулах. Энгийн хүн сонсохоор гайхаад байна. Үнэхээр шашны ном засалд нь ийм зүйл байгаад үүнийг хийсэн бол насанд хүрээгүй хүн буруугаар хүлээж авч цочролд ороод, цочролд орсон үедээ мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох шашны мэргэжилтнүүдийг оролцуулж, хуульд заасан арга хэрэгслээр гэрчээр асуух хэрэгтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 60 хүртэл хоногоор хэргийг прокурорт буцааж, шинжээч томилох, миний дүгнэлтэд дурдагдсан нөхцөл байдлыг тодруулж өгөхөөр хэргийг прокурорт буцааж  өгнө үү.” гэх,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Адалбек “Хохирогчийн мэдүүлэгт юун дээр эргэлзээд байна гэхлээр хохирогч тодорхой мэдүүлэг өгсөн байна. Үзүүртэй зүйлийг миний бэлэг эрхтэн рүү оруулсан. Оруулахад их өвдсөн гэж мэдүүлсэн байдаг. Тийм болохоор онгон хальсанд гэмтэл учруулахаар өвдөлт өгсөн байна. Тийм болохоор шинжээч эмчийг асуух хэрэгтэй. Үзүүртэй зүйл оруулснаар онгон халсанд урагдал үүсэх үү, үгүй юу гэдгийг шинжээч эмчээс асуух хэрэгтэй. Шинжээч эмчийн тусгай мэдлэг шаардаж байгаа зүйлийг бид нар мэдэхгүй. Бэлэг эрхтэн юу ч гэсэн нэг үзүүртэй зүйл орчихсон байна. Бэлэг эрхтэн үү? үзүүртэй зүйл үү? Шинжээчийн мэдүүлгээр хохирогч худлаа ярьж байгаа эсэхийг тогтооно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмнө нь Ө лам манайд огт ирж байгаагүй гэх мэдүүлэг өгсөн. Цагаан сарын үеэр утас руу залгахад утсаа аваагүй байж байгаад 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр охиноо гаргаад ир гэж хэлээд засал хийсэн гэж мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч охиныхоо мэдүүлгийн зөрүүг засаж байна. Манай охин хэддүгээр сард билээ дээ, яах аргагүй уулзаж байсан. Би гаргаж өгч байсан гэж хэлж байна. Огт энэ талаар мэдүүлээгүй. Хууль ёсны төлөөлөгч болон насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлгийн зөрүү нь цагийн зөрүү дээр байна. Гэмт хэрэг хэзээ, хаана гарсан цаг нь чухал юм. Гэсэрбаатар гэх хүн нь мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хүн нь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газарт ажилладаг, худлаа хэлэхээргүй хүн юм. Манайд морин цагт ирж засал хийж байсан гэж мэдүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маань охин нь 2-3 цаг ламаар ном уншуулж машинд нь хамт байсан мэт яриад байдаг. Прокурор миний хүсэлтийг хангаж шинжээч эмчийг асуухыг даалгаж тогтоол гаргасан. Мөрдөн байцаагчид 2 гэрчийн хаягийг өгч байж арай гэж мэдүүлэг авхуулсан. Мөрдөн байцаагч өөрийн санаачилгаар Амгалан амаржих газрын эмчийг асууя гэж хэлж байсан боловч энэ ажиллаагааг хийгээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс охины багшаас энэ талаар асууя гэхэд татгалзаж байсан. Цагийн зөрүүтэй байдал, мөн хохирогчийн  өмгөөлөгч нарын зүгээс мессеж бичсэн талаар баримт гаргаж өгөх гээд байсан баримтад хууль заасан арга хэрэгслээр үзлэг хийж аав, ээж рүүгээ мессеж бичсэн байна уу гэх зэргийг үзлэг хийж баталгаажуулъя. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоног буцааж мөрдөн шалгах ажиллагааг хийлгэе. Алтанцэцэг шүүгч шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулна гэж захирамж гаргасан боловч биелэгдээгүй. Тэр захирамжийг яагаад хүчингүй болгохгүй байгаа юм бэ? Нэг шүүгч нь шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулъя гээд байдаг. Харин шүүх бүрэлдэхүүн оролцуулахгүй гээд хаядаг. Ингэх юм бол шүүгч захирамж, прокурор миний хүсэлтийг хангаж тогтоол гаргахын ач холбогдол байхгүй болсон. Гэм буруугийн асуудлыг энэ хурлаар шийдэх боломжгүй байна.” гэх дүгнэлтийг, иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч Ц.Ө насанд хүрээгүй охиныг хүчиндэхийг завдсан гэм буруутай” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ц.Ө нь 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны гадна насанд хүрээгүй хохирогч 15 нас 15 хоногтой Ж.Э-нг“засал хийнэ” гэх шалтгаанаар өөрийн эзэмшлийн 18-00 УАХ улсын дугаартай Тоёота Альфард маркийн автомашин дотор суулгаж, хөхийг нь барих, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд “Хүчиндэх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт энэ гэмт хэргийн үндсэн шинжийг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэж тодорхойлсон.

 

            Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, хурьцал үйлдэх, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд уг хэргийн зүйлчлэлийг тогтооход хохирогчийн бие махбодид гэмтэл учрах, онгон хальс урагдах, цус гарах, эсхүл хохирогчийн биеэс эр бэлгийн эс илэрсэн байх үр дагаврыг заавал шаардахгүй.

 

          Хохирогч Ж.Энь 2006 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн,  тэрээр гэмт халдлагад өртөх үедээ 15 нас 15 хоногтой байсан, бие махбодийн болон сэтгэцийн хувьд бойжилт олоогүй, биеэ хамгаалж чадахгүй, бэлгийн харьцаанд орохын учир холбогдол, үр дагаврыг ойлгох чадваргүй байсан.

 

Шүүгдэгч Ц.Ө нь 18 насанд хүрээгүй хохирогчийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бийн өгсөн “...охиноо гаргачих, би нэг сэржим өргүүлээд танайд оръё” гэж хэлсэн. Би “Миний охин нөгөө хувилгаан лам ирсэн байна. Манай заслыг хийнэ гэж байна. Аав чинь байхгүй, дүү чинь эмнэлэгт хэвтсэн учраас миний охин гараад ирэх үү, манай хойд талын кафены хажууд байна” гэж хэлсэн. Манай охин “би юу” гэж хэлж байсан. ...Тэрнээс хойш хэсэг хугацааны дараа охин руугаа залгахад утсаа авахгүй байсан. Ө лам руу залгахад утсаа авахгүй байсан. Эхлээд залгахад огт утсаа авахгүй байсан. 3 дахь удаа залгахад өөдөөс ном уншаад байсан. Дундуур нь би та орж ирэх гэж байна уу? Болж байна уу? гэж асуухад өөдөөс ном уншаад байсан. Тэгж байгаад салгачихсан. Энэ үйлдэл 4-5 удаа давтагдсан байгаа. Би нэг удаагийн залгалт дээр нь ном уншаад байхаар нь та орж ирэх болж байна уу гэж асуухад ямар зан үйл, засал хийж байгаа талаар огт тодорхой зүйл байхгүй. Би эмэгтэй хүн, ээж хүн нялх хүүхдээ Ө гэх хүнд итгээд гаргаад явуулсан учраас би санаа зовоод байсан. Өөдөөс ном уншаад л байсан. Тэгж байснаа тэнд ширээний өнцөг дээр аягатай сүү тавьчих, тэнд нэг ус хийж тавьчих гэж хэлсэн. Яг ямар  ном уншаад, ямар зан үйл, юу хийгээд байгаа нь огт тодорхойгүй. Орж ирэх гэж байвал орж ирэх гэж байна. Танд, танай охинд ийм засал ном хийж байна гэж хэлсэн зүйл байхгүй. Асуух боломжгүй өөдөөс ном уншаад. Би санаа зовоод ойр ойрхон залгахад Ө ламын үйлдэл давтагдаад байсан. Охин руугаа залгахад утсаа авахгүй байсан. Дараа нь охиноосоо асуухад “миний гадуур хувцсыг тайлуулаад хойшоо тавьсан, кармаанд нь миний утас байсан. Намайг хойд талын сандал дээр суучих гэж хэлээд суулгасан учир би утсаа авч чадахгүй байсан” гэж хэлсэн. ...Би энэ хүнд итгэсэн. Сэржим өргүүлчихээд ирнэ гэж яагаад надад хэлсэн юм бэ? Энэ хүн 10 цаг 11 минутад над руу ярьснаас хойш хамгийн сүүд 13 цаг 34 минутад ярьсан. Манай охин утсаараа над руу мессеж бичээд, залгаад хоёулаа уулзалдсан. Манай охин утсаар ярьж уйлсаар байгаад хоёулаа уулзалдсан. Манай охин ирээд юм ярьж чадахгүй уйлаад байсан. Би Ө лам руу залгаад “Та чинь манай охинд юу хийчих вэ?” гэж асуухад Ө лам “Засал нь дутуудчихсан юм байхдаа. Сая гүйгээд явчихлаа” гэж хэлсэн. ...Ө гэх хүн анхнаасаа танилцсан цагаасаа хэлсэн бүх зүйл нь худлаа байсан. Манай гэрт 2021 оны 05 дугаар сарын орчимд нэг л удаа ирж байсан. Бид нарт Энэтхэг улсад 17 жил шавилан суусан хүн. Би Монголд ирээд удаагүй байна. Би Хөвсгөл аймгийн хүн бөгөөд Хөвсгөл рүү явчихдаг юм. Би төв Гандантэгчилэн хийдийн зүүн хойд талын Дацанд суудаг Чойжамц хамбын туслах хийдэг хүн гэж хэлсэн. Таны нэрийг хэн гэдэг вэ? гэхэд нэг их урт 3-4 номын нэр нийлүүлсэн юм шиг урт нэр хэлсэн. Би таны нэрийг тогтоож чадахгүй нь ээ, таныг хүмүүс юу гэж дууддаг вэ? гэж асуухад Намайг “багш хувилгаан” гэж дууддаг гэж хэлсэн. ...Би 5 дугаар сарын 7-ны өдөр Ө лам руу огт залгаж байгаагүй. ...Гэнэт 2022 оны 05 дугаар сарын 8-ны өдөр над руу залгаад “танай гэр бүлийнхэн байна уу?” гэж асуухад би нөхрийгөө байхгүй гэж хэлсэн. 11 настай хүүгээ эмнэлэгт хэвтсэн гэдгийг хэлсэн. ...Би лам хүн болохоор нь охиноо итгэж гаргасан болохоос лам биш хүн рүү хэзээ ч охиноо гаргахгүй. ...Миний утас бүх хүн ярихад бичлэг хийдэг. Тэр үед Ө ламтай ярьсан 6 удаагийн бичлэг миний утсан дээр байдаг. Миний охины явуулсан мессеж цаг, минуттайгаа байдаг. Би хүүхдээ тайвшруулаад нэг нэгээр нь асуугаад, арай хийж яриулаад цагдаа дээр очсон. Цагдаа “нэг ч зүйл худлаа ярьж болохгүй. Үнэнээр нь хэлээрэй” гэж хэлээд уйлуулж, гар хөлийг нь барьж, нулимсыг нь арчиж, хүний өмнө бүлтэлзүүлэн байж мэдүүлэг өгүүлсэн. Миний охин надад “Ээж ээ, би тэр үед айсандаа хамаг биеэ чангалаад, миний нулимс урсаад би яаж ч чадахгүй, ямар ч үйлдэл хийж чадахгүй байсан” гэж хэлсэн. ...Одоог хүртэл сэтгэл санаа нь тайвшрахгүй. Хичээл сургуульдаа явахаас ичээд, гэрээсээ гарч тогло гэхэд тоглохгүй байна. Тухайн үед манай охин Өийг сааралдуу өнгийн фудволктай, бэлтгэлийн өмдтэй байсан гэж хэлсэн. Одоо миний охины сэтгэл зүй маш хүнд байна. Одоо шүүх, цагдаа гээд яваад байхаар сэтгэл санаа нь маш их шархалж байна. Юм дуугарахгүй, ярихгүй, намайг гэрээсээ гарах юм бол хүмүүс яаж харах юм бэ? гээд сэтгэл зүйн хувьд хүнд байдалтай байна.” гэх,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ж.Э-ийнөгсөн “...би утсаа авч гараад лам руу залгахад гэрийн ойролцоо уулзаж, улсын дугаар нь тодорхойгүй хар өнгийн Alphard маркийн автомашины урд талын суудалд суусан. Энэ үед ном гаргаж ирээд амандаа юм ярьж байснаа “чи яг юу хүсэж байна, ямар мэргэжилтэй болмоор байна” гэж асууж байхад нь би хариулаагүй ба “цамцаа дээшлүүлчих” гэж хэлсэн. Би зан үйл хийж байгаа юм байна гэж бодоод цамцаа дээшлүүлэхэд миний хөхөнд гараа хүргэж оролдож байснаа “өмдөө сул болгочих” гэж хэлсэн. Би өмдөө бага зэрэг доошлуулахад гараараа миний бэлэг эрхтэнд хүргэж оролдож байгаад больж надад цай хийж өгөөд чихэр өгсөн. Тэгээд цайгаа ууж дуусгаад лам ах машинаасаа бууж арын суудалд сууж намайг арагшаа хажуугийн суудалд суучих гэж хэлсэн. ...тэр лам миний бэлэг эрхтнийг дөрвөн удаа гараараа эрвэгнүүлж оролдсон, хоёроос гурван удаа бэлэг эрхтэн рүү хуруугаа хийсэн, хамгийн сүүлд юу хийснийг мэдэхгүй, бэлэг эрхтэн рүү хоёроос гурван удаа үзүүртэй зүйл ороход өвдсөн. Би бодохдоо хальт харсан чинь өмднийх нь уяа тайлагдсан харагдсан тул бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн байх гэж бодож байгаа. ...Эхэлж хар өнгийн автомашинд нь жолоочийн хажуу талд суухад машинаа хөдөлгөж өөр газар зогсож бурхны ном гаргаж арц уйгуулсан, тэгээд намайг “цамцаа дээшлүүл” гэсний дагуу цамцаа дээшлүүлсэн чинь хөхний толгой оролдож цаас гаргаж ирээд хөхөн дээр тавьсан. Тэгээд өмдөө суллачих гэж хэлэхээр нь сонсоогүй юм шиг байсан чинь дахиж хэлэхээр нь өмдний бүсээ сулласан чинь гараа хийж бэлэг эрхтнийг гараа арвагануулж хөдөлгөж оролдсон. ...Тэгээд тэр лам амандаа ном уншиж надаас өнгө тоо асууснаа дахиж өмд рүү гараа хийж бэлэг эртхэнийг өмнөх шигээ гараа хөдөлгөж оролдсон. Тэгээд даавуу гаргаж ирээд цээжээр ороож ном уншихдаа дахиж өмдөнд гараа хийж бэлэг эрхтэнд хүрснийхээ дараа намайг хойш нь хэвтүүлж миний цамцыг дээшлүүлж хөхөнд хүрч базаж оролдсон. Энэ үед “хэлээ гарга” гэхээр нь гаргасан чинь ам руу үлээж очир гаргаж хэлэнд хүргэж “босоод суучих” гэж хэлээд машинаа дахиж хөдөлгөж байрыг сольж өөр газар зогссон. Ингээд дахиж миний хажууд суугаад миний өмдөнд гараа хийж бэлэг эрхтнийг мөн адил гараа арвагануулж оролдох явцдаа заримдаа амандаа ном уншиж өвдгөн дээрээ дээш харуулж хэвтүүлээд очир, номын цаас хэлэнд хүргэсэн.Тэгээд намайг “хэлээ гарга” гэхээр нь хэлээ гаргасан чинь хэлэнд өөрийнхөө хэлийг хүргэж хэл хазахаар нь тэр үед өвдсөн. ...би хажуу тийшээ харсан байдалтай машины суудал дээр хэвтэж байсан чинь хоёр өвдгийг нугалж дахин бэлэг эрхтнийг гараараа оролдсон, тэгснээ тэр өөрөө өвдгөө нугалж хагас суугаад миний өвдгөн дээр дээл нөмрөгсөн, тэгэхээр нь би айсандаа нүдээ тас аньсан байсан чинь бэлэг эрхтнийг гараараа оролдож байснаа бэлэг эрхтэн рүү 2-3 удаа хуруугаа хийсэн. Тэгээд өөрөө наашилж суугаад “хэлээ гарга” гэж ном, очир хэлэнд хүргэсэн. Нүдээ аниад хэвтэж байхад дахиж бэлэг эрхтэн рүү үзүүртэй зүйл орж байгаа юм шиг өвдөлт өгсөн, энэ зүйлийг 2-3 удаа хийсэн.Тэгээд босоод миний хөлийг дээлээр ороож өөрөө урд талын суудал дээр очиж суусан. ...Мөн тэр лам олон удаа “юу хүсч байгаа хүслээ хэлчих, чамд 2 зам байна, найз нөхдөө сонгох уу, цаашаа явах уу” гэсэн, “аав, ээжид чинь хэлэхгүй” гэж удаа дараа хэлж байсан.” гэх, /хх14-24/,

Гэрч Б.М-ийнөгсөн “...Саяхан хойд айлд ажил явдал болоод Ө гудамжинд тааралдаад би нөхрийнхөө хамт машин авах талаар хэлтэл Ө “миний машиныг авчихгүй юу” гэж ярилцаад 2022 оны 5 дугаар сарын 8-ны орой Ө машинтай ирээд “наад машинаа авахгүй юу? машинаа 2-3 хоног гараад хэрэггүй, хар дом хийчихсэн” гэхээр нь би тэгдэг байх гэж бодоод машины түлхүүрийг нь авч үлдээд мөнгийг нь өгөхөөр болсон байсан. Тухайн машин нь хар өнгийн Тоёота альфард машин байсан. Өчигдөр орой Ө өөрөө авчирч хашаанд тавьсан. Тухайн үед авч ирэхдээ “2-3 хоног машин гаргаад хэрэггүй” гэж хэлсэн.” гэх /хх39/ мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-13/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх62/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6817 дугаартай дүгнэлт /хх27-28/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Өийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

 

Хууль тогтоогч “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно гэж тайлбарласан.

 

            Шүүгдэгч Ц.Өийн 18 насанд хүрээгүй хохирогчийн хөхийг барих, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ц.Ө нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хохирогчийг хүсэл зоригийн эсрэг бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийн арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 497 äóãààð ç¿éëèéí 497.1 äэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гýæ, мөн 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт “Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө.” гэж тус тус çààñíû äàãóó ø¿¿ãäýã÷ Ц.Ө нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хорын хохиролд 6.860.000 төгрөгийг нэхэмжилж, баримтыг гарган өгсөн бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар /хх103-115/ тогтоогдож буй гэм хорын хохирол болох 2.360.000 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

  

Түүнчлэн Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараахь зардлаас бүрдэнэ:” гэж, 1.1 дэх заалтад “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, ...өмгөөлөгчид төлөх зардал;” гэж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгч нарын зардал 4.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй тул сэтгэцийн байдалд шинжээчээр дүгнэлт гаргуулах, Ганшигийн сахиус гэх ном уншихад ямар зан үйл хийдэг талаар шашны мэргэжилтнийг гэрчээр асуух, хохирогчийн онгон хальсанд гэмтэл учруулахаар өвдөлт өгсөн тул шинжээчээс асууж тодруулах, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлсэн тул гэрчээс энэ талаар тодруулах” зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах, мөн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах тухай дүгнэлтийг гаргасан.

Энэ хэрэгт өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээс насанд хүрээгүй хохирогчийг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах тухай хүсэлтийг хангаж, бусад хүсэлтийг хангахгүй орхин яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Түүнчлэн насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмлийн талаар шинжээчийн дүгнэлт /хх27-28/ гарсан, насанд хүрээгүй хохирогч болон хууль ёсны төлөөлөгч нар болсон асуудлын талаар удаа дараа тогтвортой мэдүүлдэг, мөн хэрэг гарсан цаг хугацааны хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн сонссон, мэдсэн, утсаар холбогдсон цаг хугацааг тодорхой мэдүүлдэг, мөн шүүгдэгч Ц.Ө нь шашны ном унших, засал, зан үйл хийх болон лам ажилтай гэх баримт хэрэгт байхгүй тул энэ хэрэгт дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах, шинжээч, гэрч нараас мэдүүлэг авах шаардлагагүй байна.

 

Õî¸ð: Ø¿¿ãäýã÷èä ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõ òàëààð:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг  Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх, насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэх, өмгөөлөгч Ө.У “Тусгайлсан саналгүй.” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Адалбек “Шүүгдэгч Ц.Өөд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Хувийн байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн санал гаргасан 10 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэх, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэрийг хүн, байгууллага албан тушаалтан хүндэтгэнэ гэж заасан. Үүнийг эс зөвшөөрвөл хуульд заасан арга хэрэгслээр дараагийн шатны шүүхэд давж заалдах эрхтэй. Шүүхийн шийдвэрт ямар нэг санал гомдол гаргах ямар нэг боломжгүй гэдгийг манай үйлчлүүлэгч ойлгох хэрэгтэй. Улсын яллагчийн саналыг сонслоо. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, нөхцөл байдлыг барих байх. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал эргэлзээ бүхий байдал байгаа бөгөөд шүүгдэгч нь хуульд заасан эрхээрээ өөрийнхөө гэм буруугаа хүлээх үүрэг хүлээхгүй. Гэм буруугаа хүлээсэн бол хөнгөрүүлэх заалт байдаг бол гэм буруугаа хүлээгээгүй гээд хүндрүүлэх заалт байхгүй. Эрүүгийн хариуцлагыг хуульд заасан үндэслэл журмын дагуу, нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Ц.Ө-д ýð¿¿ãèéí õàðèóöëàãûã хөнгөрүүлэх болон õ¿íäð¿¿ëýõ íºõöºë áàéäàë òîãòîîãäîîã¿é болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ц.Өөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-ийн урьд цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж, шүүгдэгч Ц.Ө-өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан тээврийн хэрэгсэл тухайн цаг хугацаанд өөрийнх нь эзэмшилд байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад худалдахаар тохирсон болох нь /хх39, 62/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота Альфард маркийн 18-00 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шүүгдэгч биелүүлсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон гүйцэтгэх хуудасны бүртгэлийн хуулбараар тогтоогдсон болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Ө-ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийн арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ө-д 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-ийн урьд цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ө-өөс гэм хорын хохирол 2.360.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, цаашид гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.  

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох өмгөөлөгчийн хөлс 4.500.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Ө-өөс гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бт олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота Альфард маркийн 18-00 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Ө-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                                

 

                               ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ОДОНТУУЛ

 

                                        ШҮҮГЧИД                       Ц.МӨНХТУЛГА

 

                                                                                    М.ТҮМЭННАСТ