Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 335

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 09 өдөр                                 Дугаар 139/ШШ2018/00335                                   Дундговь аймаг

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс 1980 оны 06 сарын 26-ны өдөр олгосон 0285 дугаартай  гэх эзэмшигчийн овог нэрийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн, Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс 1981 оны 05 сарын 05-ны өдөр олгосон  гэх эзэмшигчийн овог нэрийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 02/899 дугаартай лавлагааны, аймаг сум дүүргийн архивын тасаг хэлтсээс малчин-даатгуулагчид олгох №86 дугаартай архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр Халиут овогт Мядагын Ганболд /ЗМ63022334/ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  1979 оны 09 сарын 01-нээс 1982 оны 06 сарын 07-ныг хүртэл, 1986 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал  Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчинаар  ажиллаж байсан болохыг тогтоосугай.

             3.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.000  /зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                     Г.Б