| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00356/И |
| Дугаар | 336 |
| Огноо | 2018-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 336
2018 оны 05 сарын 09 өдөр Дугаар 139/ШШ2018/00336 Дундговь аймаг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт И.Т //-ыг 1984 оны 07 сарын 01-нээс 1984 оны 11 сарын 06-ныг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор, 1984 оны 11 сарын 06-наас 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Цагаан-Овоогийн нүүрсний уурхайн дэргэдэх худалдаа нийтийн хоолны ангид нягтлан бодогчоор, 1990 оны 01 сарын 01-нээс 1991 оны 04 сарын 27-ныг хүртэл Дундговь аймгийн Тэвшийн говийн уурхайн дэргэдэх худалдаа нийтийн хоолны ангийн нягтлан бодогчоор 1991 оны 04 сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дэвшил хоршооны нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Тоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б