Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 383

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 30 өдөр                                 Дугаар 139/ШШ2018/00383                                   Дундговь аймаг

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Олхнууд овогт М.Ц /РД:ЗЖ61101219/-г 1978 оны 09 сарын 01-ний өдрөөс 1979 оны 09 сарын 30-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчинаар, 1985 оны 05 сарын 10-наас 1985 оны 10 сарын 01-нийг хүртэл, 1986 оны 05 сарын 15-наас 1986 оны 10 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд тууварчинаар, 1986 оны 11 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд тракторчиноор тус  тус ажиллаж байсныг тогтоож нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Цээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.Б