Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1328

 

    2022        09          12                                   1328   

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Г холбогдох эрүүгийн 2206 01933 2535 дугаар хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 09 дүгээр сард Баянзүрх дүүргийн _ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах _Сургуулийн ажлын байрандаа байхдаа Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн хяналтын сан буюу “TPS” программд зөвшөөрөлгүйгээр халдаж, өөрийн хамтран амьдрагч Ц овогтой С.В тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан мэдээллийг устгаж, эрх хүчинтэй болгож төлөвийг өөрчилж, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол,

/хавтаст хэргийн 68-70 дахь тал/

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед П ах Д.ГТРS программ руу орж, эхнэрийнхээ болон хэдэн жолооны үнэмлэх хайсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 55-57 дахь тал/

Гэрч Н.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн компьютероос жолоочийн мэдээллийн сангийн бааз руу нэвтэрч “Вгэсэн хайлт хийгээд буцааж хаагаагүй үлдээсэн байсан. В гэсэн нэртэй жолоочийн мэдээллийг шалгахад Д.Г-ын эхнэр байсан. Тэгээд Б рүү залгаж энэ талаар хэлсэн. Г.Б хэлэхдээ Д.Г-ынавчирч ганц нэг засвар хийлгэсэн талаар дурдаж байсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 60-62 дахь тал/

Иргэн  С.В 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны хуулбар,

/хавтаст хэргийн 32-37 дахь тал/

Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21/2210 дугаартай “...С В ***/-ийн мэдээллийг Жолоочийн бүртгэлийн сан /ТРS/-д хянахад Чингэлтэй дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтэст, 2020 онд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авагдсан бүртгэлгүй байна” гэх албан бичиг, түүний хавсралт,

/хавтаст хэргийн 39-40 дэх тал/

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8г/359 дүгээр: “...Жолоодох эрхийн мэдээллийн “ТРS” сангаас С. В ***/, жолооны үнэмлэх дугаар: 651601 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдаж байсан талаарх мэдээллийг хадгалдаг таблед ямар нэгэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. ...Харин С.В ***/ иргэний талаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд дараах мэдээлэл бүртгэсэн байна. Үүнд: ...2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 3112006200007467 дугаар бүртгэлтэй, “Зөрчлийн хууль 14.7.32, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо пост 623 салхитын зам хойноос урд зүгт явах чиглэлд амины landrover discover маркийн ** УНА улсын дугаартай автомашины жолооч С. В***/ нь хурд хэтрүүлсэн” утгатай Зөрчлийн хуулийн 14.7.32-т заасны дагуу 6 сар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж 50.000 төгрөгөөр торгосон мэдээлэл бүртгэгдсэн” гэх албан бичиг, түүний хавсралт, /хавтаст хэргийн 64-66 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 09 дүгээр сард Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах __ Сургуулийн ажлын байрандаа байхдаа Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн хяналтын сан буюу “TPS” программд зөвшөөрөлгүйгээр халдаж, өөрийн хамтран амьдрагч С.В тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан мэдээллийг устгаж, эрх хүчинтэй болгож төлөвийг өөрчилж, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол, /хх68-70/, гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр үедПах Д.ГТРS программ руу орж, эхнэрийнхээ болон хэдэн жолооны үнэмлэх хайсан байна гэж хэлсэн.” гэх /хх55-57/, гэрч Н.П-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн компьютероос жолоочийн мэдээллийн сангийн бааз руу нэвтэрч “В” гэсэн хайлт хийгээд буцааж хаагаагүй үлдээсэн байсан. Вера гэсэн нэртэй жолоочийн мэдээллийг шалгахад Д.Г-ын эхнэр байсан.” гэх, /хх60-62/ мэдүүлгүүд, иргэн С .В 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 32 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны хуулбар, /хх11-37/, Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21/2210 дугаартай “...С В***/-ийн мэдээллийг Жолоочийн бүртгэлийн сан /ТРS/-д хянахад Чингэлтэй дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтэст, 2020 онд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авагдсан бүртгэлгүй байна” гэх албан бичиг, түүний хавсралт, /хх39-40/, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8г/359 дугаартай “...Жолоодох эрхийн мэдээллийн ТРS сангаас С В***/, жолооны үнэмлэх дугаар:651601 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдаж байсан талаарх мэдээллийг хадгалдаг таблед ямар нэгэн мэдээлэл бүртгэгдээгүй байна. ...Харин С В ***/ иргэний талаар Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд дараах мэдээлэл бүртгэсэн байна. Үүнд: ...2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 3112006200007467 дугаар бүртгэлтэй, “Зөрчлийн хууль 14.7.32, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо пост 623 Салхитын зам хойноос урд зүгт явах чиглэлд амины landrover Discover маркийн _ УНА улсын дугаартай автомашины жолооч Сергеевнагийн Вера ***/ нь хурд хэтрүүлсэн” утгатай Зөрчлийн хуулийн 14.7.32-т заасны дагуу 6 сар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж 50.000 төгрөгөөр торгосон мэдээлэл бүртгэгдсэн” гэх албан бичиг, түүний хавсралт /хх64-66/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Гнь шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Г-ын кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн үйлдэлд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Г нь “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй болно.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Д.Гхүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх110/ тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Д.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Г-ынхөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжтойг харгалзан торгох ялыг хуульд заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д. Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г-доногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ