Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 173

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ж.Нармандах,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Б.Чинбилиг,

Хохирогч Ц.Жаргалсайхан,

Шүүгдэгч Ц.Баатар, түүний өмгөөлөгч Л.Батаа,

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011731 дугаартай хэргийн шүүгдэгч 

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймаг Хотонт суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр хороолол, Разноимпекс 35а байрны 3 тоотод оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Хүнс трейд байрны 6б байрны хонгилд оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, УХ65092595 дугаарын регистртэй, Боржигон овгийн Цэрэннадмидын Баатарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ц.Баатар 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 6б байрны 4 дүгээр орцны хонгилд өөрийн төрсөн дүү Ц.Жаргалсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хэвлийн тус газарт нэг удаа хутгалж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Баатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтэнд бичигдсэн бүх зүйл үнэн зөв. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулахыг хүсье гэв.

 

Хохирогч Ц.Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр архи уусан, тэгээд 22 цагийн үед ээжийндээ орсон юм шиг байна лээ. Ах Баатартай муудалцсан байна лээ, юу болсныг мэдэхгүй байна. Биеийн байдал одоо зүгээр болсон, шарх эдгэрсэн, ахдаа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогч Ц.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2 залуутай хамт 2 шил архи уугаад тэндээсээ ээжийнхээ гэр болох 6б байрны подволд 12 тоотод орж унтах санаатай орсон ба намайг орох үед ээжийн гэрт манай төрсөн ах Баатар байж байсан ба өөр ямар нэгэн хүн байгаагүй. Тэр өдөр ээж эгчийнхээ гэр рүү таван шар руу явсан байсан юм байна лээ. Би тухайн үед энд хонолоо гэж хэлсэн чинь Баатар ах “чи гэртээ очиж хонохгүй юу” гэж хэлэхээр нь түүнээс болж маргаад “чи тэгвэл өөрөө гэртээ ороод унтахгүй юу пизда минь, чи ч гэсэн хүүхэд нь, би ч гэсэн хүүхэд нь, аль аль нь хонох эрхтэй биз дээ” гэж хэлсэн юм. Тэгээд би тэрнээс хойш яг юу болсныг мэдээгүй...ер нь бол ээжийн гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй, манай төрсөн ах Баатар л намайг хутгалсан байх...” гэжээ. /хх-21/,

 

Гэрч Ц.Цэрэннадмид мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Манай 2 хүү нэг гэрт байхаараа байнга хэрэлдэж муудалцаад байхаар нь тусад нь амьдруулж байна. Жаргалсайхан нь архи уухаараа их агсам согтуу тавьдаг, ахыгаа байнга янз бүрээр хэлж байдаг...ахыгаа зоддог, хааяа намайг ч бас зодож байсан, архи уугаагүй үедээ бол зүгээр байдаг юм...гэжээ. /хх-23/,

 

Гэрч А.Үүрцайх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Манай Баатар ах их дөлгөөн тайван хүн байгаа юм, даруухан зантай, харин манай Жаргалсайхан ах маань архи дарс уухаараа агсам согтуу тавьдаг авир муутай, ална хядна гээд дайраад байдаг, харин архи уугаагүй үедээ бол ямар нэгэн асуудалгүй л байдаг... гэжээ. /хх-26/,

 

Гэрч Б.Ганчимэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Тэр орой гэртээ байсан, гэрийн хаалга Жаргалсайхан гээд Баатарын дүү нь нүдээд “Мишка ахын дүү гараад ир, ахыг нь Баатар ах хутгалчихлаа,цагдаа түргэн дуудаад өгөөч” гэж хаалганы цаанаас манай ахыг дуудсан...би харахад гэдсэн дээрээ дарсан, гар нь нил цус болсон харагдсан...Тэр Баатар гээд ах нь арай гайгүй. Харин тэр дүү Жаргалсайхан нь архи уухаараа их агсам тавьдаг тавьтаргүй...гэжээ. /хх-27/,

 

Гэрч Д.Ганзориг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Жаргалсайхан гаднаас согтуу орж ирсэн бололтой чанга чанга орилоод хаалга үүдээ балбаад...пизда минь чи гараад ир Баатараа, чамайг ална гээд орилоод байсан ба Баатараа нь…чи жоохон юм уучихаад ууснаа шингээж чадахгүй, гэр рүүгээ харь гээд байх шиг сонсогдсон, тэгтэл нөгөөдөх нь...чи муу миний ээжийн гэрт ирчихээд юу вэ гээд янз бүрийн хараалын үг хэлээд л байсан...Жаргалсайхан дахиад гаднаас орж ирээд хаалгыг нь өшиглөөд “чи муу гараад ир, чи юу вэ” гээд орилоод байсан чинь ах Баатараа нь хаалгаа онгойлгоод тэр хоёр хоорондоо зодоон хийгээд эхэлсэн. Би энэ үед гэрийнхээ хаалгыг онгойлгож гарч ирээд “та нар ямар ядаргаатай хүмүүс вэ, хүн өвчтэй зовлонтой байхад чинь” гэсэн чинь  Баатараа нь за за гээд нөгөө Жаргалсайханаа гэр рүүгээ чирээд аваад орсон, тэгээд жоохон байж байгаад нөгөө хоёр чинь  гэртээ дахиад пижигнээд унасан ба нэг хэсэг чимээ намжаад 10 минут болсон уу, үгүй юу Жаргалсайхан манай хаалгыг цохихоор нь очоод хаалгаа онгойлгоод яасан гэж асуусан чинь “намайг Баатараа хутгалчихлаа” гээд надад гэдсээ харуулсан чинь зүүн хэвлийн талдаа ойролцоогоор 1,5 см зүсэгдсэн, тэрнээс нь цус гараад зогсож байхаар нь би өөрийнхөө утсаар 103 руу ярьж түргэн дуудсан гэжээ. /хх-34/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн № 9248 тоот акт. ДҮГНЭЛТ:

1. Ц.Жаргалсайханы биед хэвлийн урд хананы хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-35/,

                                              

Шүүгдэгч Ц.Баатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…Жаргалсайхан гэрт орж ирээд агсам тавиад чи миний ээжийн гэрээс гар гэж хэлээд хаалга дахин дахин чанга нүдээд, намайг толгой руу 2-3 удаа цохиж аваад байхаар нь аргаа бараад гэр рүүгээ ороод хаалгаа түгжээд хэвтэж байсан чинь дахиад хаалга чанга нүдээд байхаар нь хаалгаа онгойлгоод ширээн дээр байсан шар иштэй хоолны хутгыг аваад айлгах зорилгоор хутга бариад гарсан ба Жаргалсайхан тухайн үед миний хутгатай гарыг мушгиад надтай ноцолдсон...2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн төрсөн дүү Жаргалсайханы зүүн хэвлийн тус газар нь нэг удаа шар иштэй хоолны хутгаар  хутгалсан юм...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдсэн гэмт хэрэгтэй таарч тохирч байна...би ээжийн гэрийн тумбочиктой ширээн дээр байсан шар өнгийн иштэй хоолны хутгыг аваад айлгах санаатай 2 удаа хий саваад, дараа нь сүүлийн 3 дахь удаагийн савах явцад гэдсэнд нь орсон юм шиг байна лээ...тэр үед подволийн коридорт ямар нэгэн хүн байгаагүй, харин хажуу хавийн айлын хүмүүс сонссон байж магадгүй...гэжээ. /хх-44, 48/,

 

Шүүгдэгч Ц.Баатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-51/, хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтууд болно.

 

Шүүгдэгч Ц.Баатар 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 6б байрны 4 дүгээр орцны хонгилд өөрийн төрсөн дүү Ц.Жаргалсайхан нь түүнийг ээжийнхээ гэрт байхад нь согтуу ирж агсам тавьсанаас үүдэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар Ц.Жаргалсайханы хэвлийн тус газарт нэг удаа хутгалж хэвлийн урд хананы хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Ц.Жаргалсайханы “...ээжийнхээ гэр болох 6б байрны подволд 12 тоотод орж унтах санаатай орсон ба намайг орох үед ээжийн гэрт манай төрсөн ах Баатар байж байсан ба өөр ямар нэгэн хүн байгаагүй...Би тухайн үед энд хонолоо гэж хэлсэн чинь Баатар ах чи гэртээ очиж хонохгүй юу гэж хэлэхээр нь түүнээс болж маргаад...Тэгээд би тэрнээс хойш яг юу болсныг мэдээгүй...ер нь бол ээжийн гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй, манай төрсөн ах Баатар л намайг хутгалсан байх...” гэх /хх-21/, гэрч Б.Ганчимэгийн “...Тэр орой гэртээ байсан, гэрийн хаалга Жаргалсайхан гээд Баатарын дүү нь нүдээд Мишка Ахын дүү гараад ир ахыг нь Баатар ах хутгалчихлаа гэж хэлээд цагдаа түргэн дуудаад өгөөч гэж хаалганы цаанаас манай ахыг дуудсан... би харахад гэдсэн дээрээ дарсан гар нь нил цус болсон харагдсан өөр юм хараагүй. Тэр Баатар гээд ах нь арай гайгүй. Харин тэр дүү Жаргалсайхан нь архи уухаараа их агсам тавьдаг тавьдаргүй...” гэх /хх-27/, гэрч Д.Ганзоригийн “...Жаргалсайхан гаднаас согтуу орж ирсэн бололтой чанга чанга орилоод хаалга үүдээ балбаад ...пизда минь чи гараад ир Баатараа,чамайг ална гээд орилоод байсан ба Баатараа нь …чи жоохон юм уучихаад ууснаа шингээж чадахгүй гэр рүүгээ харь гээд байх шиг сонсогдсон...Жаргалсайхан манай хаалгыг цохихоор нь очоод хаалгаа онгойлгоод яасан гэж асуусан чинь намайг Баатараа хутгалчихлаа гээд надад гэдсээ харуулсан чинь зүүн хэвлийн талдаа ойролцоогоор 1,5 см зүсэгдсэн, тэрнээс нь цус гараад зогсож байхаар нь би өөрийнхөө утсаар 103 руу ярьж түргэн дуудсан...” гэх /хх-29/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ц.Жаргалсайханы биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 9248 тоот акт, бусад бичгийн болон эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Ц.Баатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй 24 см урттай 14.2 см ажлын хэсэгтэй 1 ширхэгийг устгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Баатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

 

Хохирогч Ц.Жаргалсайхан шүүгдэгч Ц.Баатараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдав.

96,3