Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
Хэргийн индекс | 173/2022/0165/э |
Дугаар | 2022/ШЦТ/176 |
Огноо | 2022-08-30 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ундрахбаяр,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч Д.Хишигбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хишиг овогт Дагвын Хишигбатад холбогдох 2126000000217 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, Ногоон чулуут 09-46 тоотод оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хишиг овогт Дагвын Хишигбат /РД: УП88092859/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Хишигбат нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12-р багийн нутагт дэвсгэр А0301 дугаартай хатуу хучилттай авто зам дээр 18-43 УНО улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш нь эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. ..” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн У.Санчирхүүгийн жолоодож явсан “Супер даюун” загварын мотоциклтой мөргөлдөж, түүний эрүүл мэндэд нь “баруун хөлийн гадна, дотор хавчаар ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Хишигбат шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогч У.Санчирхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 24- ний өдөр 19 цагийн үед аавынхаа эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн "Супер Даюун" загварын мотоциклтой Өвөрхангай аймгийн 12 дугаар багт байрлах гэрээсээ гараад төв засмалаар "Жинчин" зоогийн газрын чиглэлд ганцаараа явж байсан. Тэгтэл намайг төв засмал замаар явж байтал Арвайхээр сумын 12 дугаар багт байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны урд уулзвар дээр улаан өнгийн Тоёота приус загварын машин туслах замаас орох гээд зогсож байсан. Тэгээд намайг явж өнгөрсний дараа орох байх гэж бодоод хурдаа хасаагүй явж байтал 18-43 УНО улсын дугаартай улаан өнгийн Тоёота приус загварын машин урдуур орж ирээд надтай мөргөлдсөн. Би мотоциклын урд дугуйгаараа уг машины баруун урд их гэрэл, урд купер хэсгийг мөргөөд ойчсон. Тэгээд баруун хөлний өсгий хэсэгтээ гэмтэл авсан. Мөн баруун хөлийн эрхий хурууны савхан яс хугарсан.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Хишигбатын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би хонох газар хайнгаа урд нэг гэр баригдсан гэсэн тул гэрийг харах санаатай аймгаас 19 цаг 30 минутын үед гараад удаагүй буцаад 19 цаг 50 минутын орчим аймаг руу орж яваад журмын хашааны урд талын уулзвар дээр зүүн эргэх гэж байхад нэг мотоцикл орж ирээд мөргөчихсөн.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №497 дугаартай “...Үзүүлэгч Д.Хишигбатын биед гэмтэл тогтоогдоогүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №498 дугаартай “...1. Үзүүлэгч У.Санчирхүүгийн биед баруун хөлийн гадна, дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Дүгнэлт гарах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Боловсрол, Шинжлэх ухааны яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн замын хөдөлгөөний дүрмийн багш Б.Раднаагийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаартай: “...18-43 УНО улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Дагвын Хишигбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш нь эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. ..” гэсэн заалтыг зөрчсөн байна. “...18-43 УНО улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Дагвын Хишигбат нь зүүн гар тийш эргэхдээ өөдөөс адил замаар яваа мотоциклд зам тавьж өгч уулзварт орж зогсохдоо /зогссон нь тодорхойгүй/ буруу буюу эсрэг урсгалд орсон нь осолд болох шалтгаан болсон.” гэсэн техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Супер даюун” загварын улсын дугааргүй мотоциклын эвдрэлийн хэмжээг үнэлсэн “.. нийт 125,000 /нэг зуун хорин таван мянган/ төгрөг.” гэсэн 8/19 тоот үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-42 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Тоёота приус XW-20” загварын 18-43 улсын дугаартай суудлын автомашины эвдрэлийн хэмжээг үнэлсэн “.. нийт 1,475,000 /нэг сая дөрвөн зуун далан таван мянган/ төгрөг. гэсэн 8/18 тоот үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-49/ дүгээр хуудас,
Шүүгдэгч Д.Хишигбатын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 66/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 87/,
Шүүгдэгч Д.Хишигбатын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Хишигбатын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Хишигбат нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 1843 УНО улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 15.10-д заасан “жолооч зүүн гар тийш буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаас өөдөөс чигээрээ яваа болон баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн У.Санчирхүүгийн унаж явсан супер Даюун загварын мотоциклтэй мөргөлдөж эрүү, нүдэнд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч У.Санчирхүүгийн мэдүүлэг, гэрч Хишигбатын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны 497, 498 тоот шинжээчийн дүгнэлтүүд, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Супер даюун” загварын улсын дугааргүй мотоциклын эвдрэлийн хэмжээг үнэлсэн “.. нийт 125,000 /нэг зуун хорин таван мянган/ төгрөг.” гэсэн 8/19 тоот үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-42 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Тоёота приус XW-20” загварын 18-43 улсын дугаартай суудлын автомашины эвдрэлийн хэмжээг үнэлсэн “.. нийт 1,475,000 /нэг сая дөрвөн зуун далан таван мянган/ төгрөг. гэсэн 8/18 тоот үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд дээрх гэмт хэргийг үйлдсэнд Д.Хишигбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Хишигбатын тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналыг Өвөрхангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас У.Санчирхүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг төлөгдсөн. Хохирогч У.Санчирхүүгийн зүгээс гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Яллагдагч Д.Хишигбатад 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж“... Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Хишигбат нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12-р багийн нутагт дэвсгэр А0301 дугаартай хатуу хучилттай авто зам дээр 18-43 УНО улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш нь эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн У.Санчирхүүгийн жолоодож явсан “Супер даюун” загварын мотоциклтой мөргөлдөж, түүний эрүүл мэндэд нь “баруун хөлийн гадна, дотор хавчаар ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Хишиг овогт Дагвын Хишигбат нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Насанд хүрээгүй хохирогч У.Санчирхүүгийн “...Би 2022 оны 07 дугаар сарын 24- ний өдөр 19 цагийн үед аавынхаа эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн "Супер Даюун" загварын мотоциклтой Өвөрхангай аймгийн 12 дугаар багт байрлах гэрээсээ гараад төв засмалаар "Жинчин" зоогийн газрын чиглэлд ганцаараа явж байсан. Тэгтэл намайг төв засмал замаар явж байтал Арвайхээр сумын 12 дугаар багт байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны урд уулзвар дээр улаан өнгийн Тоёота Приус загварын машин туслах замаас орох гээд зогсож байсан. Тэгээд намайг явж өнгөрсний дараа орох байх гэж бодоод хурдаа хасаагүй явж байтал 18-43 УНО улсын дугаартай улаан өнгийн тоёота приус загварын машин урдуур орж ирээд надтай мөргөлдсөн. Би мотоциклын урд дугуйгаараа уг машины баруун урд их гэрэл, урд купер хэсгийг мөргөөд ойчсон. Тэгээд баруун хөлний өсгий хэсэгтээ гэмтэл авсан. Мөн баруун хөлийн эрхий хурууны савхан яс хугарсан.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11 дүгээр хуудас/, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би хонох газар хайнгаа урд нэг гэр баригдсан гэсэн тул гэрийг харах санаатай аймгаас 19 цаг 30 минутын үед гараад удаагүй буцаад 19 цаг 50 минутын орчим аймаг руу орж яваад журмын хашааны урд талын уулзвар дээр зүүн эргэх гэж байхад нэг мотоцикл орж ирээд мөргөчихсөн.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 03-ны №497 дугаартай /хх-ийн 26-27 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №498 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаартай: 18-43 УНО улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Хишигбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш нь эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Супер даюун” загварын улсын дугааргүй мотоциклын эвдрэлийн хэмжээг үнэлсэн 8/19 тоот үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-42 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Тоёота приус XW-20” загварын 18-43 улсын дугаартай суудлын автомашины эвдрэлийн хэмжээг үнэлсэн 8/18 тоот үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-49/ дүгээр хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Хишигбатад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Хишигбат нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Хишигбат нь бусдад төлөх төлбөргүй болох нь насанд хүрээгүй хохирогч У.Санчирхүү, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Алтантуяа нарын шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт, хохирол төлсөн баримт, шүүгдэгч Д.Хишигбат, насанд хүрээгүй хохирогч У.Санчирхүү, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Алтантуяа нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 78-79/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.00.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч Д.Хишигбат нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Хишигбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хишигбатыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Хишигбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч У.Санчирхүү, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Алтантуяа нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хишигбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хишиг овогт Дагвын Хишигбатыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хишиг овогт Дагвын Хишигбатыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хишигбат нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Хишигбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хишигбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Хишигбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР