Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 395

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 05 өдөр                                 Дугаар 139/ШШ2018/00395                                   Дундговь аймаг

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Олгонууд овогт Ж.Н /РД:ЗМ58042513/-г 1980 оны 11 сарын 25-ны өдрөөс 1984 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд  сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхийн эдийн эрхлэгчийн туслах ажилтанаар, 1984 оны 11 сарын 20-ны өдрөөс 1991 оны 04 сарын 25 ныг хүртэл Дундговь аймгийн Хулд  сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр, 1991 оны 04 сарын 25 ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Хулд  сумын “Говь хэрэглээний хоршоо”-нд худалдаа бэлтгэлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.Б