Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/177

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагва,

Улсын яллагч Б.Бавуудорж,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөгшин тээл овогт Зандаргивын *******ид холбогдох 2226002700170 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, Боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймаг Нарийнтээл сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Хөгшин тээл овогт Зандаргивын ******* /*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь “2022 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг “Гарьдын гол” нэртэй газар бэлчээрт байсан иргэн ******* 1 тооны гүү, 1 тооны унага, 2 тооны гүү /байдас / нийт 4 тооны адууг хулгайлан 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 19-ний орой манай хонгор азаргатай 11 тооны адуу Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг Гарьдын голоос ус уугаад баруун тийшээ гарсан. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би аймаг яваад адуугаа харж чадаагүй, тэгээд 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Н.Ганбат ах манай адуунд явсан. Тэгсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг антены араас шуурхай гарч ирсэн. Тэгээд Гарьдын гол руу орсон. Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр адуун дээрээ очоод бүртгэхэд хонгор унагатай хүрэн гүү, хээр байдас, хонгор байдас, нийт 4 тооны адуу алга болсон байсан. Би 2022 оны 05 дугаар сарын сүүлээр Н.Ганбат ах бид хоёр Нарийнтээл сумын нутаг Шаргын гол, Цагаан дэл, Антены ар, Дэрсэн худаг, Гарьдын ам, Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутгаар мөн хайсан, адуу гарч ирсэн газруудаар ихэвчлэн хайсан. Адуугаа 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хайсан. Тэгээд ерөөсөө манай адуу хол явдаггүй, гэрийнхээ ойролцоо байж байдаг. Мөн сураг гарахгүй болохоор нь хүн хулгайлсан юм байх гэж бодоод сумын хэсгийн төлөөлөгчид гар утсаар гомдол гаргасан. Миний хулгайд алдсан 4 тооны адуу хүрэн гүү нүдтэй чойндон тамгатай, хүрэн гүүний хонгор унага 2022 оны 04 дүгээр сарын 20-ны үед төрсөн, хээр байдас нь хязаалан насны нүдтэй чойндон тамгатай, хонгор байдас нь хязаалан насны үржих тамгатай, нийт хонгор унагатайгаа нийлээд 4 тооны адуу хулгайд алдсан. Манай адуу Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг Хярын ус, Улаан хавцгай зэрэг газруудаар бэлчдэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/           

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 20-ны үед Зандаа овогтой Лхагва гэдэг бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. 98165079 дугаарын утсаар над руу яриад банкны зээл төлөх хугацаа болчихоод байна та надаас 3 тооны адуу авчих, 1 унагатай хамт нийт 4 тооны адуу авчих гээд ятгаад байсан. Би хариуд нь ямар үнээр зарах юм гэж асуухад унагатай гүүг 1 сая төгрөг, 2 байдас нийлүүлээд 1.400.000 төгрөгөөр ав гэхээр нь би за тэгье гээд худалдаж авахаар болсон. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед би Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг Шаргын бригад руу би өөрийн эзэмшлийн шар Мустанг-5 маркийн мотоциклоор явсан. Лхагва тууж ирсэн хонгор азаргатай адуунаас хонгор унагатай хүрэн гүү, хээр байдас, хонгор байдас, нийт хонгор унагатай 4 тооны адуу тасдаж бусдыг нь цааш Сөрт рүү туусан. З.Лхагвагийн хонгор азаргатай адуунаас тасдаж авсан 4 тооны адууг З.Лхагва бид хоёр хамт тууж Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг сумын төв болох Цагаан овоо таацын 2-7 тоотод өөрийн хашаанд 2 хоног хашиж хонуулчхаад өөрийн эзэмшлийн саарал азаргатай адуунд нийлүүлсэн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Р.Ганпүрэв Өвөрхангай аймаг явсан, би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* адууг харахад Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг Антены араас шуурхай гараад ирсэн. Тэгээд гол руу орсон. Тэгээд маргааш нь Р.Ганпүрэв адуугаа бүртгэхэд хонгор унагатай хүрэн гүү, хээр байдас, хонгор байдас, нийт унагатайгаа нийлээд 4 тооны адуу байхгүй байна гэж надад хэлсэн. Р.Ганпүрэв бид хоёр холдоогүй байх гээд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг Шаргын гол, Антены ар, Их булаг, Дэрсэн худаг, Буянтын нуруу, мөн Хайрхандулаан сумын нутгаар 2022 оны 05 дугаар сарын 22- ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 5 хоног хайгаад ерөөсөө олоогүй, тэгээд хол явдаггүй адуу гэнэт алга болчихоор нь хүн хулгайлаад аваад явсан юм байх гэж бодоод Р.Ганпүрэв цагдаад хэлсэн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч Д.Загармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр унагатай нийлээд нийт 4 тооны адуу манайд авчирч өгсөн юм. Тэгээд надад хэлэхдээ малчны зээлийн мөнгө тушаах хэрэгтэй байна гэхээр нь би ноолуурын мөнгөө яасан юм гэсэн чинь надад ноолуурын мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******ийн өөрийнх нь адуу юм байх гэж бодоод данс руу 2 сая төгрөг хийгээд үлдсэн 400.000 төгрөгийг гарал үүсэл хийлгэсний дараа өгье гэж хэлсэн. Би 5549038831 дугаартай Цэрэндорж гэсэн *******ийн эхнэрийнх нь данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээчин З.Давгасүрэнгийн 2022      оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн “Унагатай гүү 1.200.000 төгрөг, охин байдас 2 толгой, нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөг, нийт үнэлгээ 2.800.000 төгрөгөөр үнэлсэн” №64 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаартай тодорхойлолт /хх-ийн 51/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-52 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53 дугаар хуудас/ зэрэг болно.

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... Шүүгдэгч Хөгшин тээл овогтой Зандаргивын ******* нь “2022 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг “Гарьдын гол” нэртэй газар бэлчээрт байсан иргэн ******* 1 тооны гүү, 1 тооны унага, 2 тооны гүү /байдас / нийт 4 тооны адууг хулгайлан 2800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 18/, гэрч мэдүүлэг /хх-ийн 21/, гэрч мэдүүлэг /хх-ийн 25/, гэрч Д.Загармаагийн мэдүүлэг /хх-ийн 27/, яллагдагч *******ийн мэдүүлэг /хх-ийн 50/, хөрөнгийн үнэлгээчин З.Давгасүрэнгийн 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №64 дугаартай тайлан /хх-ийн 35-37/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мал хулгайлах гэмт хэргийг хуульчилсан ба уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т олон тооны мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр зохицуулсан. Шүүгдэгч ******* 4 тооны адуу буюу олон тооны мал хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтын нотолгооны ач холбогдол хамаарал хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжлэн, харилцан нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн үнэн зөв эрх зүйн ухамсрын удирдлага болон логик хэргийн үйл баримтыг сэргээх ач холбогдолтой.   Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн уулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, нөхөн төлбөр байхгүй нөхцөл байдлыг харгалзан гэм буруутайд тооцох боломжтой гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Хөгшин тээл овогтой Зандаргивын ******* нь “2022 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг “Гарьдын гол” нэртэй газар бэлчээрт байсан иргэн ******* 1 тооны гүү, 1 тооны унага, 2 тооны гүү /байдас / нийт 4 тооны адууг хулгайлан 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Хөгшин тээл овогт Зандаргивын ******* нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хохирогч ******* “... 2022 оны 05 дугаар сарын 19-ний орой манай хонгор азаргатай 11 тооны адуу Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг Гарьдын голоос ус уугаад баруун тийшээ гарсан. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би аймаг яваад адуугаа харж чадаагүй, тэгээд 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Н.Ганбат ах манай адуунд явсан. Тэгсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг антены араас шуурхай гарч ирсэн. Тэгээд Гарьдын гол руу орсон. Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр адуун дээрээ очоод бүртгэхэд хонгор унагатай хүрэн гүү, хээр байдас, хонгор байдас, нийт 4 тооны адуу алга болсон байсан. Би 2022 оны 05 дугаар сарын сүүлээр Н.Ганбат ах бид хоёр Нарийнтээл сумын нутаг Шаргын гол, Цагаан дэл, Антены ар, Дэрсэн худаг, Гарьдын ам, Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутгаар мөн хайсан, адуу гарч ирсэн газруудаар ихэвчлэн хайсан. Адуугаа 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хайсан. Тэгээд ерөөсөө манай адуу хол явдаггүй, гэрийнхээ ойролцоо байж байдаг. Мөн сураг гарахгүй болохоор нь хүн хулгайлсан юм байх гэж бодоод сумын хэсгийн төлөөлөгчид гар утсаар гомдол гаргасан. Миний хулгайд алдсан 4 тооны адуу хүрэн гүү нүдтэй чойндон тамгатай, хүрэн гүүний хонгор унага 2022 оны 04 дүгээр сарын 20-ны үед төрсөн, хээр байдас нь хязаалан насны нүдтэй чойндон тамгатай, хонгор байдас нь хязаалан насны үржих тамгатай, нийт хонгор унагатайгаа нийлээд 4 тооны адуу хулгайд алдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч “...2022 оны 05 дугаар сарын 20-ны үед Зандаа овогтой Лхагва гэдэг бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. 98165079 дугаарын утсаар над руу яриад банкны зээл төлөх хугацаа болчхоод байна та надаас 3 тооны адуу авчих, 1 унагатай хамт нийт 4 тооны адуу авчих гээд ятгаад байсан. Би хариуд нь ямар үнээр зарах юм гэж асуухад унагатай гүүг 1 сая төгрөг, 2 байдас нийлүүлээд 1.400.000 төгрөгөөр ав гэхээр нь би за тэгье гээд худалдаж авахаар болсон. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед би Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг Шаргын бригад руу би өөрийн эзэмшлийн шар Мустанг-5 маркийн мотоциклоор явсан. Лхагва тууж ирсэн хонгор азаргатай адуунаас хонгор унагатай хүрэн гүү, хээр байдас, хонгор байдас, нийт хонгор унагатай 4 тооны адуу тасдаж бусдыг нь цааш Сөрт рүү туусан. З.Лхагвагийн хонгор азаргатай адуунаас тасдаж авсан 4 тооны адууг З.Лхагва бид хоёр хамт тууж Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг сумын төв болох Цагаан овоо таацын 2-7 тоотод өөрийн хашаанд 2 хоног хашиж хонуулчхаад өөрийн эзэмшлийн саарал азаргатай адуунд нийлүүлсэн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч “...2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Р.Ганпүрэв Өвөрхангай аймаг явсан, би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* адууг харахад Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг Антены араас шуурхай гараад ирсэн. Тэгээд гол руу орсон. Тэгээд маргааш нь Р.Ганпүрэв адуугаа бүртгэхэд хонгор унагатай хүрэн гүү, хээр байдас, хонгор байдас, нийт унагатайгаа нийлээд 4 тооны адуу байхгүй байна гэж надад хэлсэн. Р.Ганпүрэв бид хоёр холдоогүй байх гээд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг Шаргын гол, Антены ар, Их булаг, Дэрсэн худаг, Буянтын нуруу, мөн Хайрхандулаан сумын нутгаар 2022 оны 05 дугаар сарын 22- ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 5 хоног хайгаад ерөөсөө олоогүй, тэгээд хол явдаггүй адуу гэнэт алга болчихоор нь хүн хулгайлаад аваад явсан юм байг гэж бодоод Р.Ганпүрэв цагдаад хэлсэн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Д.Загармаагийн “...******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр унагатай нийлээд нийт 4 тооны адуу манайд авчирч өгсөн юм. Тэгээд надад хэлэхдээ малчны зээлийн мөнгө тушаах хэрэгтэй байна гэхээр нь би ноолуурын мөнгөө яасан юм гэсэн чинь надад ноолуурын мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******ийн өөрийнх нь адуу юм байх гэж бодоод данс руу 2 сая төгрөг хийгээд үлдсэн 400.000 төгрөгийг гарал үүсэл хийлгэсний дараа өгье гэж хэлсэн. Би 5549038831 дугаартай Цэрэндорж гэсэн *******ийн эхнэрийнх нь данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин З.Давгасүрэнгийн 2022            оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн “Унагатай гүү 1.200.000 төгрөг, охин байдас 2 толгой, нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөг, ний үнэлгээ 2800000 төгрөгөөр үнэлсэн” №64 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно. 

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Р.Ганпүрэв, иргэний нэхэмжлэгч Г.Баттөмөр нарын шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтүүдээр тогтоогдож байна.

Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч ******* нь хохирогч ******* 4 тооны адууг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж 2.800.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгчидд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлөх нөхцөл байдал тогтоогдсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх гэмт хэргийн улмаас учирсан иргэн Р.Ганпүрэвт 2.800.000 төгрөгийн хохирол учирсаныг дурдаж, хохирол 4 тооны адууг биет байдлаар хохирогчид хүлээлгэж өгсөн, иргэний нэхэмжлэгчид 2.000.000 төгрөг өгсөн. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн бөгөөд хураан авсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч *******ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна. Гэмт хэргээс учирсан гэм хорын хохирол төлбөр байхгүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Ш¿¿ãäýã÷ *******ийн гэмт хэрэг ¿éëäñýí нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, õóâèéí áàéäëыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 äóãààð ç¿éëèéí 3, 4 äýõ õýñýãò çààñíààð түүнд оногдуулсан нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг íýýëòòýé õîðèõ áàéãóóëëàãàä ýäë¿¿ëýõ нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.Ганпүрэв нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөгшин тээл овогт Зандаргивын *******ийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Хөгшин тээл овогт Зандаргивын *******ийг нэг жил хоёр сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.Ганпүрэв, иргэний нэхэмжлэгч Г.Баттөмөр нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МАНДАХБАЯР