Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 397

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 05 өдөр                                 Дугаар 139/ШШ2018/00397                                   Дундговь аймаг

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хар толгой овогт Б.Ж /РД:/-ийг 1980 оны 04 сарын 15-наас 1982 оны 07 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт засварчинаар, 1982 оны 08 сарын 01-нээс 1983 оны 12 сарын 25-ны хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтанаар, 1985 оны 10 сарын 10-наас 1986 оны 04 сарын 10-ныг хүртэл , Дундговь аймгийн Холбооны газарт галчаар, 1987 оны 01 сарын 01-нээс 1988 оны 04 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Номын худалдаанд ачигчаар, 1988 оны 5 сарын 22-ноос 1990 оны 09 сарын 30-ныг хүртэл Дундговь аймгийн Холбооны газар монтёроор, 1990 оны 10 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Холбооны салбарт монтёроор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Жээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.Б