| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00346/И |
| Дугаар | 403 |
| Огноо | 2018-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 403
2018 оны 06 сарын 06 өдөр Дугаар 139/ШШ2018/00403 Дундговь аймаг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дахь хэсэгт зааснаар Улаанууд овогт Н.Г /РД:ЗГ58030316/-ыг Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1975 оны 05 сарын 12 өдөр олгосон 0541 дугаартай Чулуулувсан Ганбаатар гэх эзэмшигчийн овог нэрийн бичилттэй, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1981 оны 04 сарын 14-нд олгосон Чулуулувсан Ганбаатар гэх эзэмшигчийн овог нэрийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрүүдийн, Чулуулувсан Ганбаатар гэх эзэмшигчийн овог нэрийн бичилттэй 188883 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б