Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1337

 

 

 

 

 

 

 

    2022        09          14                                   1337     

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Д холбогдох эрүүгийн 2106 02281 1959 дүгээр хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Э. Д, **оны 10 дугаар сарын 29-ний өдөр** аймгийн ** суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт * аймгийн * сумын 1 дүгээр баг * 10 дугаар байрны* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо * дүүргийн 20 дугаар хороо-* тоотод түр оршин суудаг гэх, регистрийн *дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Э.Д нь 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, * 03-04 тоотод хохирогчД.Б үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зодолдож зүүн тавхайн өлмий ясны хугарал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хоëáîãäæýý.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Бид 2 зууралдаад газар хөлийг нь хөшиж унгасан. Тэр үед хөл нь хугарсан байх. Гэмт хэрэгтээ гэмшиж байна. Алдаа гаргасан. Дахиж ийм алдаа гаргахгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол,

/хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

 

Хохирогч Д.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: ...Додоог би мангастаад орлуу түлхэхэд Додо хүрч ирээд надтай зууралдаад 1-2 цохилцсон, А бид 2-г салгаад тэгэхэд Додотой гараад хашааны зүүн талруу нилээн алхаж байгаад намайг дуудаад очиход Додо миний зүүн гуя луу өшиглөхөд би Додог тэврээд авахад намайг хөл хөшөөд доошоо унагааж миний хөл эвгүй болсон. гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6194 дүгээр: “1. Д.Б-ийн биед зүүн тавхайн өлмий ясны хугарал, зүүн дээд нэгдүгээр шүдний булгаралт, дээд доод мөчдөд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид нэг шүдний булгаралт ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-35 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Э.Д нь 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Туулын 03-04 тоотод хохирогч Д.Б үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зодолдон газар унахдаа зүүн тавхайн өлмий ясны хугарал бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б-ийн өгсөн “...Д би мангастаад орлуу түлхэхэд Д хүрч ирээд надтай зууралдаад 1-2 цохилцсон, А бид 2-г салгаад тэгэхэд Д гараад хашааны зүүн талруу нэлээн алхаж байгаад намайг дуудаад очиход Д миний зүүн гуя луу өшиглөхөд би Д тэврээд авахад намайг хөл хөшөөд доошоо унагааж миний хөл эвгүй болсон.” гэх мэдүүлэг, /хх16-17/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6194 дүгээр дүгнэлт /хх33-35/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.Днь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Д-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Днь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Д нь гэм хорын хохиролд хохирогч Д.Батбэхэд 300.000 төгрөгийг төлсөн /хх56/ байна. Хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тул хохирогч нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгч Э.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Э.Дхүлээн зөвшөөрсөн /хх59/ байна.

 

Шүүх шүүгдэгч Э.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Э.Д-тоногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Э.Д нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э Д “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Д-т оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Э.Д нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Д.Б шүүгдэгч Э.Д 300.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогч нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ