Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1350

 

 

 

 

 

 

    2022        09          16                                   1350     

 

 

 

 

 

     ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí Ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí Åðºíõèé ø¿¿ã÷ Í.Îäîíòóóë äàðãàëæ,

ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Д.Оюун-Эрдэнэ,

óëñûí ÿëëàã÷ Ж.Бүрэнжаргал,

хохирогч М.А

ø¿¿ãäýã÷ Б.Б íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû “Г” òàíõèìä íýýëòòýé õèéñýí ýð¿¿ãèéí õýðãèéí ø¿¿õ õóðàëäààíààð:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б. Б холбогдох эрүүгийн 2206 02599 2523 дугаар хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿ãäýã÷èéí áèåèéí áàéöààëò:

Монгол Улсын иргэн, Б. Б, * оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, * 4 дүгээр курсэд сурдаг гэх, ам бүл 5, эцэг, эх, 2 эгчийн хамт *дүүргийн 3* хороо, 36 дугаар байрны 16 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн * дугаартай.

 

Õîëáîãäñîí õýðãèéí òàëààð:

           Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,* дугаар байрны 5 тоотод үл таних М.А үл ялих зүйлээс болж маргалдан нүүр, цээжин тус газар гараараа цохисны улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны доргилт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн даланд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хоëáîãäæýý.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

          Áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí Ïðîêóðîðûí ãàçðààñ ø¿¿ãäýã÷ Б.Б-т Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äóãààð ç¿éëèéí 1 äýõ хэсэгт заасан ãýìò õýðýãò õîëáîãäóóëàí ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ, хýðãèéã õялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр èð¿¿ëñэíèéã ø¿¿õ хүлээн авч õÿíàí øèéдâýðëýõ áîëîìæòîé ãýæ ¿çýâ.

 

          Ø¿¿ãäýã÷ Б.Б ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ºãñºí мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

           Хохирогч М.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “6 дугаар сарын 11-ний өдрийн шөнө 22-23 цагт Баянзүрх дүүргийн * дугаар байрны 5 тоотод түрээсэлдэг байрандаа би  нэг найзтайгаа жижиг зүйл дээр маргалдаад энэ нөхөр голоор орж ирээд зодоон болсон.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

/хавтаст хэргийн 5 дахь тал/

 

Хохирогч М.А-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай өрөөний хажуу өрөөг түрээслэдэг залуу Б гэх залуу гаднаас 3 залуу дагуулж орж ирсэн. Д ахиад 1 том пиво уух уу гээд мөнгөө босгоод авсан. Би найз охинтойгоо хоол хийж байсан чинь Б тай хамт явж байсан нэг залуу өрөөнөөсөө гарч ирээд хоол буудалт байна уу гэсэн, тэгэхээр нь би үгүй байхгүй гэж хэлээд өрөө рүү оруулсан. Тэгсэн Б гэсэн залуу 00-ын өрөөнөөс гарч ирээд “чи хүнд өлсөж явж байхад хоол өгчихөд яадаг юм бэ” гэсэн, би тэгэхээр нь “энэ удаа боломжгүй байна” гэсэн чинь “чи яагаад хэгжүүрхээд байгаа юм” гээд намайг бариад авсан. Тэгсэн цаад өрөөнөөс хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгаад байж байтал нөгөө залуу намайг дуудаад би өрөө рүү нь орсон чинь тэр хэд  пивоноосоо хийж өгсөн. Би уусан чинь нөгөө муудалцсан Б гэх залуу надад “за уучлаарай, би жаахан түргэдчихлээ” гэсэн. Би тэгэхээр “за зүгээрээ, эрүүлдээ хоёулаа ярья” гэсэн чинь “чи ямар том юм бэ” гээд намайг шууд цохиод бид 2 зодолдоод эхэлсэн. Бид хоёрыг зодолдож байхад хүмүүс ирээд салгасан. Би тэгээд өрөө рүүгээ ороод байж байтал дахиж орж ирээд бид хоёрыг аваад гарсан. Цагдаа бид хоёрыг торгоод буцаад гэртээ орсон. Гэртээ ороод байж байтал нөгөө зодолдсон Б гэх залуу гараад ах нарыгаа дуудна гээд гарсан. Бид нарыг унтаж байхад шөнө Б гэх залуу 4-5 эрэгтэй хүн дагуулж ирээд намайг шууд цохиод орилоод байсан” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 9 дэх тал/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-ийн гэрчээр өгсөн: “...нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохьсон. Тэгээд найзууд маань салгахаар нь би шууд гарч яваад найзуудыгаа дагуулаад буцаж гэрт нь ороод ...нүүр хэсэг рүү нь 2 удаа гараараа алгадсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 12-14 дэх тал/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: “Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Б-ийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2206 03700 2531 дугаартай тогтоолыг би хүлээн зөвшөөрч байна, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 30-31 дэх тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 7137 дугаар: “1.2 М.А-ийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны доргилт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн даланд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/ зэрэг болно.

 

          Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò øèíæèëñýí äýýðõè íîòëîõ áàðèìòóóä íü ýíý õýðýãò õàìààðàëòàé, Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëüä çààñíû äàãóó öóãëóóëæ, áýõæ¿¿ëñýí, ýíý õýðãèéã õÿíàí øèéäâýðëýõýä õàíãàëòòàé ãýæ ø¿¿õ ¿íýëýâ.

 

           Íýã: Ø¿¿ãäýã÷èéí ãýì áóðóóãèéí òàëààð:

        

           Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 110 дугаар байрны 5 тоотод үл таних М.А үл ялих зүйлээс болж маргалдан нүүр, цээжин тус газар гараараа цохисны улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны доргилт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн даланд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Хохирогч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би найз охинтойгоо хоол хийж байсан чинь Б тай хамт явж байсан нэг залуу өрөөнөөсөө гарч ирээд “хоол буудалт байна уу” гэсэн, тэгэхээр нь би “үгүй байхгүй” гэж хэлээд өрөө рүү оруулсан. Тэгсэн Б гэсэн залуу 00-ын өрөөнөөс гарч ирээд “чи хүнд өлсөж явж байхад хоол өгчихөд яадаг юм бэ” гэсэн, би тэгэхээр нь “энэ удаа боломжгүй байна” гэсэн чинь “чи яагаад хэгжүүрхээд байгаа юм” гээд намайг бариад авсан. Тэгсэн цаад өрөөнөөс хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгаад байж байтал нөгөө залуу намайг дуудаад би өрөө рүү нь орсон чинь тэр хэд  пивоноосоо хийж өгсөн. Би уусан чинь нөгөө муудалцсан Б гэх залуу надад “за уучлаарай, би жаахан түргэдчихлээ” гэсэн, би тэгэхээр “за зүгээрээ, эрүүлдээ хоёулаа ярья гэсэн” чинь “чи ямар том юм бэ” гээд намайг шууд цохиод бид 2 зодолдоод эхэлсэн. Бид хоёрыг зодолдож байхад хүмүүс ирээд салгасан. ...Бид нарыг унтаж байхад шөнөБгэх залуу 4-5 эрэгтэй хүн дагуулж ирээд намайг шууд цохиод орилоод байсан” гэх, /хх9/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг би хүлээн зөвшөөрч байна, надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх /хх31/ мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 7137 дугаар дүгнэлт /хх15-16/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэлд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч М.А нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй, шүүх хуралдаанд “ДХИС-аас сонсогч нарыг даатгуулсан. Даатгалаас төлбөр төлсөн.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Õî¸ð: Ø¿¿ãäýã÷èä ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõ òàëààð:

 

Прокуророос шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Б.Б хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх39/ тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.Б-ийнорлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ