| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00444/И |
| Дугаар | 410 |
| Огноо | 2018-06-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 410
2018 оны 06 сарын 08 өдөр Дугаар 139/ШШ2018/00410 Дундговь аймаг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дуут баян овогт О.Г/РД:ЗЮ58050616/-ыг 1974 оны 7 сарын 01-нээс 1976 оны 07 сарын 20-ныг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчинаар, 1979 оны 9 сарын 20-ноос 1980 оны 10 сарын 25-ныг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд уурын зуухны слесараар, 1980 оны 10 сарын 25-наас 1983 оны 7 сарын 29-нийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд тэжээлийн тоо бүртгэгчээр, 1990 оны 4 сарын 19-нөөс 1992 оны 02 сарын 17-ныг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд нягтлан бодогчоор, 1992 оны 02 сарын 17-ноос 1994 оны 05 сарын 10-ныг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил ХК-нд нягтлан бодогчоор, 1994 оны 05 сарын 10-наас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын Мөнхрөх ББХК-нд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Ганаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б