Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 416

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 11 өдөр                                 Дугаар 139/ШШ2018/00416                                   Дундговь аймаг

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ажийнарав овогт Б.Г /РД:ЗЛ66042401/-г 1984 оны 10 сарын 01-нээс 1984 оны 12 сарын 31-нийг дуустал, 1990 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 18-ныг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Социализмын зам” нэгдэлд  малчинаар, 1992 оны 02 сарын 18-наас 1993 оны 12 сарын 31-ныг дуустал  Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Оргил” ХК-д малчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ггийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Г.Б