Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/381

 

 

 

 

 

 

 

 

 

    2022             9                19                                               2022/ШЦТ/381

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,

  Хохирогчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

   Шүүгдэгч Г.М , түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн, Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-н М д холбогдох эрүүгийн 2234000000205 дугаартай 2 хавтас хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байууллагад эдлэхээр шийтгэгдэж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 89 дугаар шүүгчийн захирамжаар 4 сар 22 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

2.Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Дундговь аймгийн хяналтын прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор ялтан Г.М-г гэмт хэрэгт дахин холбогдсон үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ..... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М  нь 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Г.М  нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2 дугаар багийн нутаг “Хэрсэнгийн хавтгай” гэх газраас иргэн Х.-н  11 тооны адууг буюу олон тооны малыг машин, механизм ашиглан хулгайлж бусдад 37 782 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2234000000205 дугаартай хавтаст хэрэгт авагдсан

Хохирогч Х.-н  өгсөн: "Би эхнэр 2 хүүхдийн хамт Баянцагаан сумын 3 р багийн нутагт мал маллаж амьдардаг. 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манайх "Зээрд" азаргатай 35 тооны зөв талын гуяндаа гурвалжин тамгатай адуугаа услаад гаргасан. Маргааш нь буюу 4 дүгээр сарын 19-ны өдөр гэрийн баруун талд адуу бүрэн байсан. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр адуугаа хайгаад олоогүй бэлчээрт явдаг газартаа байхгүй байсан. Маргааш нь гэрээсээ зүүн тийш хуучин нутаглаж байсан хөндлөнгийн худаг гэх газар 4 дүгээр сарын 21-нд очсон байсан. Тухайн үед адуун дээрээ очиж үзэхэд 22 тооны адуу болсон байсан. 19 тооны морьтой адуу байснаас 14 тооны бүдүүн морьд байхгүй байсан. Ижлээсээ салсан байх гэж бодоод ойр орчмоор хайгаад сураглаад байсан сураг гарахгүй байсан. Тэгээд адуугаа хайгаад явж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянцагаан сумын 2 дугаар багийн нутаг "Хэрсэнгийн хавтгай" гэх газарт байх Доржсүрэн гэх айлын өвөлжөөнд ирж үзэхэд адууны шийр, сэвс байсан. Тоолоод бүртгэж үзсэн 44 ширхэг шийр байсан. Би өвөлжөөний эзнийд очиж мал хийсэн талаар асуухад 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр манай өвөлжөөнд 2 цагаан өнгийн машинтай хүмүүс 30 гаран тооны адууг хашаад 4-5 тооны адууг нядалж байсан. Манай эхнэр Алгирмаа очиж уулзсан байсан гэж хэлсэн. Тэгээд би аймгийн Цагдаад дуудлага өгсөн." гэх мэдүүлэг /хх 27-29/,

Шүүгдэгч Г.М-н  өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 17-ны үед байсан байх Төв аймгийн Баянчандмань сум орчхоод эргэж ирээд Улаанбаатар хотод Моносын уулзвар дээр Нисэхийн тойрог орж Өлзийтийн автобусанд суух гээд зам дээрээс такси барих гээд гар өргөөд зогсож байтал нэг цагаан өнгийн машин ирж зогсоод хаа хүрэхийг минь асуусан. Тэгээд би Нисэхийн тойрог орно гэсэн чинь за дөхүүлээд буулгая гэж хэлээд намайг аваад замдаа бид хоёр ойр зуурын юм яриад танилцахад Д  буюу Дашка гэдэг гэсэн. Нисэхийн тойргийн урд талын гуанзанд хамт ороод хоол идчихээд юм ярьж байтал усан завьчны дэлхийн аварга болох гэж байгаа юмаа явах гэсэн чинь 9 сая төгрөг байршуулдаг гэнэ тэгээд би ээжийнхээ тэтгэврийг тавиад 4 500 000 төгрөг өгсөн одоо хашаа байшингаа зарах гээд л баларсан юм болоод явж байна гэж надад хэлсэн. Тэгээд юм ярьж байгаад намайг хүргэж өгөхөөр болсон замдаа би чамд өөрийнхөө мал дээр очоод хоёр үхэр борлуулаад өгье чи хашаа байшингаа зарчхаад эргүүлээд өгөхгүй юу гэж хэлсэн. Тэгээд шууд Өлзийт хороолол орж манай хашаагаар ороод шууд хөдөө Бүрэн сумын урд талын Асгат хар толгой гэдэг газар очсон. Тэндээ нэг хоночхоод тэгээд үхэр дээрээ очход үхрийн вакцин хийгээд эхэлчихсэн байгаа үхэр хүнсэнд нийлүүлэхгүй байгаа гэхээр нь буцаад Говьсүмбэр аймгийн Баянталд манай зарим адуу байсан тэгээд тэр адуун дээрээ очих зорилгоор шууд явж байгаад замдаа Багахангай дүүрэг дээр нэг хоночхоод Төв аймгийн Баян сумын 14 дүгээр зөрлөг гэх газарт төмөр зам гарах гээд хэдэн адуу зогсож байхыг харчхаад шууд цааш яваад 16 дугаар зөрлөг орж Бямба гээд ахынд очоод адуугаа сураглаад Бямба ахын хүүгийнх нь дугаарыг аваад эргээд шууд 14 дүгээр зөрлөг дээр байсан адуунаас хийе гэж ярилцаад шууд эргээд ирсэн. 20-ны өглөө болж байсан байх тэр адууг нүхэн гарцын доогуур гаргаад замаас 7 орчим километр газар яваад айлын өвөлжөөн дээр аваачиж хашаад байж байсан адуу тууж явах замдаа Facebook дээрээс мал мах худалдаж авна гэсэн ченжийн утсаар нь залгаад би адуу өгөх гэсэн юм аа ирж авах уу гэсэн чинь очиж авна гэхээр нь дуудчихсан байсан чинь өдөр 12 цаг өнгөрөөгөөд яваад ирсэн. Ирэхдээ тухайн ченж ачааны портер маркийн машинтай хоёр эмэгтэй нэг эрэгтэй хүн ирээд тэр адуунаасаа 10 тооны адууг ялгаж аваад хажуу талынх нь хашаанд хашаад тус бүрийг нь 900 000 төгрөгт бодоод зарахаар тохирсон. Тэгээд би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малын эмч рүү нь залгаад манай адуу Баянталд байгаа би адуунаас арван адуу ачих гэсэн юм бичиг өгөөч гэсэн чинь надад код өгсөн. Тэгээд тэр кодыг ченжид өгсөн чинь миний . гэсэн дансанд 9 400 000 төгрөг орж ирсэн. Тэгээд бид хоёр шууд яваад өгсөн байгаа. Тэр хүмүүс хэн нь яаж адууг хийсэн талаар нь мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр Улаанбаатар хот руу орж ирээд би Д-д 3 сая төгрөг дансанд нь хийж өгөөд маргааш нь 1 500 000 төгрөг хийхээр бодоод Өлзийбат гэдэг ах хүүд 4 сая төгрөг өгөх өртэй байснаа өгөөд бараг мөнгөө дууссан байгаа. 2021 оны 5 дугаар сард Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг 16 дугаар зөрлөгийн ойролцоогоос 5 тооны адууг хулгайлж зарсан гэх хэрэгт холбогдон Дундговь аймгийн Цагдаагийн газарт Гантулга гэдэг байцаагч дээр шалгагдаж байгаад 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн шүүхээр орж 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Өөрөөр бол гэмт хэрэгт холбогдож байсан зүйл байхгүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа талаар М.Д д яриагүй байсан.” гэх мэдүүлэг /хх 74-75, 160-161/,

Гэрч М.Д-н  сэжигтнээр өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу орж ирээд Моносын уулзвараар салаад Сонсголонгийн гүүр тал руу эргээд явж байхад дээл тэвэрсэн залуу замын хажууд гар өргөөд зогсож байхаар нь би хажууд нь зогсоод хаа хүрэх юм гэж асуухад Нисэх явах юм дөхөөд бууж болох уу гэхээр нь тэгээ гэж хэлээд машиндаа суулгасан. Явах замдаа танилцсан. Өөрийгөө Мөнх-Итгэл гэж байсан. Тэгээд Мөнх-Итгэл надаас нэг газар ороод хоол идэх үү дөхүүлж өгч байгаа юм чинь гэж хэлэхээр нь өлсөж байсан болохоор за гэж хэлээд Буянт-Ухаа 2-ын наана байрлах автобусны буудал дээр байх түргэн хоолны газар банштай цай авч идэх зуур бид хоёр гараад тамхи татах зуураа би уртаар санаа алдсан чинь Мөнх-Итгэл яасан юм хөгшөө гэж асуухаар нь би Рафтингийн буюу завьчны дэлхий аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа юм явах зардал мөнгө гээд надаа 4 сая 500 мянган төгрөг хэрэгтэй ээжийн амьдарч байгаа хашаа, байшинг зарах болоод явж байна гэж хэлсэн. Тэгээд хоолоо идэж дуусаад Мөнх-Итгэлийг хүргэж өгөх гээд явж байтал очих байсан газраа буухаа болиод намайг Өлзийт хороолол хүргээд өгөөч тэнд манай морины хашаа байдаг юм гэсэн. Би зөвшөөрөөд хүргэж өгөхөөр явах замд Мөнх-Итгэл найз нь чамд тусалмаар байна манай мал ойрхон хөдөө байдаг би чамд мал зарж мөнгө өгнө чи харин надаа буцаагаад яаж өгөх юм гэхээр нь би ээжийн хашаа болон байшинг зараад буцаагаад өгнө гэхэд за тэгвэл хоёулаа хөдөө явна гээд би машиндаа бензин хийгээд орой 20 цагийн үед гарч яваад замаараа Өлзийт хороололд байрлах хашаагаар нь ороод цааш Мөнх-Итгэл зам заагаад нилээн удаан яваад Батсүх гэх айлаар ороод тэнд 30-40 минут орчим болоод цаашаа нэлээн удаан яваад шөнө 23 цаг өнгөрч байх үед Мандах гээд нэг айлд очоод одоо хоёулаа оройтсон байна энэ айлд хоноод өглөө явна гэж хэлээд тэндээ унтсан. 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн үед бид хоёр тэр айлаас гарч яваад Дундговь аймаг Адаацаг сум руу ороод Мөнх-Итгэл энэ суманд мал болон мах авах ченж байна уу үзнэ гэж хэлээд нэг мал болон мах авна гэсэн ченж олоод Мөнх-Итгэл үхэр худалдан борлуулахаар тохиролцоод Дундговь аймгийн Эрдэнэдалай сум уруу хөдөлсөн нөгөө чэнж нь бэлэн болохоороо дуудаарай ардаас чинь ирнэ гэж хэлсэн. Эрдэнэдалай сумын нутагт байрлах нэг худаг дээр очоод зогссон чинь Мөнх-Итгэл өө энэ манай үхрүүд байна гэж хэлээд тэр үхэр дээр очдоо гээд үхрүүдийг хараад тойроод явж байгаад Мөнх-Итгэл нөгөө мал авна гэсэн ченж нартайгаа утсаар холбогдож ярьж байгаад малын гарал үүсэл хэрэгтэй гэнэ Эрдэнэдалай сум явна гээд бид хоёр сумын төвд очоод Мөнх-Итгэл сумын засаг даргын тамгын газар луу ороод хэсэг хугацаа өнгөрөөд гарч ирэхдээ үхрийн гарал үүслийн код гээд хэдэн тоо бариад гараад ирсэн. Тэгээд бид хоёр буцаад явсан. Мөнх-Итгэл үхрүүдээ хайгаад олохгүй байсаар байгаад нөгөө худалдан авах гэж байсан ченж гэх хүн нь утсаа авахгүй алга болсон тэр хооронд нар жаргаад бид хоёр хөдөө хээр унтаад өгсөн. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө босоод Мөнх-Итгэл үхрүүд маань олдохгүй юм байна. Тэглээч хол газар болохоор ченж нар нь ирээд авахгүй хэцүү юм байна хоёулаа манай адуу байдаг газар луу явна гээд явсаар байгаад Багахангай дүүргийн ойролцоо байрлах цайны газрын зогсоол дээр очоод шөнө болоод машиндаа амраад 2022 оны 4 дүгээр сарын 20-ний өглөө 06 цагийн үед гарч яваад засмал замаар явж байгаад Мөнх-Итгэл манай адуу энд байна юм байна хоёулаа миний мотоциклийг олж ирнэ гээд тухайн газраас холгүй төмөр замын тоочиг байдаг айлууд дээр очоод наана чинь миний мотоцикл байхгүй байна замын зүүн талд байсан малын чүчээ рүү заагаад тэнд яваад оч гэхээр нь тухайн газарт очсон чинь Мөнх-Итгэл айл руу ороод хэсэг хугацааны дараа гарч ирээд манай хэдэн адуу урд байгаа гэж байна хоёулаа хамт очиж үзээд ирье гэж хэлээд явсан. Мөнх-Итгэл явах замд таарсан адуунуудыг үзээд яваад байсан. Тэгж байгаад за за хоёулаа өглөө таарсан адуун дээрээ очно гэж хэлээд буцаад яваад өглөө таарсан адуунууд дээр очоод Мөнх-Итгэл фэйсбүүк дээрээс мал авдаг гэх ченжтэй утсаар холбогдоод ченж нар ирнэ гэж байна. Адуугаа хороонд хийгээд бэлэн байж бай гэж байна хоёулаа манай хороонд энэ хэдэн адууг тууж очоод хашаад байж байна гээд нөгөө адуунуудыг туугаад 7 км газар яваад Мөнх-Итгэлийн малын хороон дээр авч ирээд хашаад Мөнх-Итгэл ченж дуудсан өдөр 14 цагийн үед Х.Портер маркийн машинтай хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн ирээд дараа нь Микро шиг загвартай машинтай ченж гэх хоёр эрэгтэй хүн нэмэгдэж ирээд эхлээд 5 адуу хийгээд байж байсан чинь үл таних машинтай хүмүүс ирээд нэг эмэгтэй эгч та нар яагаад хүний хашаа хороонд мал нядлаад байгаа юм гээд загнаад байсан. Мөнх-Итгэл нөгөө эгчийг дагуулаад цааш яваад уулзаж байсан нөгөө хүмүүс яваад өгсөн. Мөнх-Итгэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малын эмч гэх хүн рүү миний утсаар зарсан 10 адууны зураг дараад миний фэйсбүүкийг ашиглаж явуулсан. Нийт 10 тооны адуу зарсан. Удалгүй малын гарал үүслийн код нь ирээд бид хоёр явахаар болоод Мөнх-Итгэл ченж нараас нийт 9 сая 400 мянган төгрөг аваад. Миний данс уруу 3 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд бид хоёр Улаанбаатар хот уруу орсон. Мөнх-Итгэл Дундговь аймаг явах ажилтай болсон гэж хэлээд Модны хоёрт буугаад үлдсэн. Би мөнгийг нь хашаа байшингаа зарагдахаар өгнө гэж тохироод салсан. Бор өнгийн 2, сартай хүрэн 2, урт дэлтэй хээр 1, саарал зүсмийн 2, хүрэн 1 зарим адууны зүс санахгүй байна. Тамга нь гурвалжин байсан. Дандаа морь байсан. Насыг нь сайн мэдэхгүй байна би өөрөө мал сайн мэдэхгүй тарган морь байсан. Би тоог нь сайн санахгүй байна 30 гаран байсан байх аа. Хашаанаас нь гаргаагүй үлдээсэн. Тээврийн хэрэгсэл нь миний машин байгаа. М-с өөрийн 5045496645 дугаартай дансаар мөнгийг шилжүүлсэн. Одоо тэр мөнгө байхгүй. Тэр мөнгийг тухайн үед өөрийн төрсөн эх Сарантуяагийн данс руу шилжүүлээд ээжээс буцаагаад эхнэр Зулбадам руу шилжүүлээд Нандинцэцэг гэх хүнд 1 сая 200 мянган төгрөг өрөндөө өгөөд, машины төлбөрт 1 сая 200 мянган төгрөг өгөөд үлдсэн мөнгө нь үрэгдээд дууссан. Нандинцэцэг гэх хүнээс хүүтэй мөнгө зээлсэн байсан учраас түрүүлээд өгсөн. Мөн машины төлбөр төлөх өдөр болсон байсан. Мөнх-Итгэл гэх хүн 86022636 утасны дугаартай. Хувцсыг нь өгөх гэж залгасан. Monkhoo Monkhoo гэх фейсбүүк хаягтай байсан. Найз болоод удаагүй.” гэх мэдүүлэг /хх 77-78/,

Гэрч Б.Энхтуяагийн өгсөн: "Би нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Дарь-Эх, Дунд буудал гэх газарт тоотыг нь мэдэхгүй байна айлын хашаа байшин түрээсэлж суудаг. Дэнжийн 1000 болон Нарантуул-2 захын хооронд малын мах зардаг. Би мал мах авна гэсэн фейсбүүк зар дээр өөрийн 86005798 гэсэн дугаарын гар утсаа байршуулсан байсан. 2022 оны 4 дүгээр сарын 19-ны орой 19 цагийн үед 26022636 дугаарын гар утаснаас танихгүй эрэгтэй хүн залгаад, би Багахангайгаас ярьж байна морь уядаг хүн байна, одоо 5 сар гараад морио уях гээд байна, тэрнээс өмнө малаа зармаар байна олон тооны мал байгаа 20 гаран тооны үхэр, 10 гаран тооны адуу зармаар байна гэж ярьсан. Тэгэхээр нь би малын гарал үүслийн бичиг өгч байгаа юу гэж асуухад өгч байгаа тэр асуудалгүй, би өөрөө морь уядаг олон азарга адуутай хүн байна, маргааш гэхэд та яаралтай ирмээр байна, бичиг баримт асуудалгүй, би өөрийнхөө чүчээнд малаа ялгаад хашчихна, намайг манай сумын улсууд бүгд мэднэ гэсэн. Гарал үүслийн бичигтэй юм бол би яваад очъё гэхдээ чи яваад очихоор үнэрхээд байвал хэцүү шүү дээ гэж хэлэхэд би тэгэхгүй ээ асуудал байхгүй гэхээр нь хэн гэдэг айлд очих вэ гэж асуухад намайг Мөнх-Итгэл билүү Мөнх-Сэтгэл билүү энэ хоёр нэрийн нэгийг хэлж байсан.

Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө 06 цаг өнгөрч байхад нөгөө дугаараас залгаад би адуугаа өөрийнхөө чүчээ рүү хөөгөөд явж байна та наашаа эртхэн гараарай би яаралтай ажилтай байна хийх адуугаа барьж аваад үлдсэн адууг нь гаргана, тэжээнэ гээд маш олон ажилтай байна хурдан ирээрэй гэсэн. Тэгэхээр нь би яаж очих юм гэж асуухад та Дорноговь явдаг засмал замаар яваад Баян сум өнгөрөөд Болор цайны газрын урд 132 дахь км шонгоор баруун гар тал уруугаа салаад, төмөр замын нүхэн гарц байгаа, гарцаар гараад баруун зүгт 7 км яваад манай төрсөн ахын саравч байгаа тэнд хүрээд ирээ гэж хэлсэн.

Тэгээд би адууг нь авахаар болж мөн захад махны наймаа хийдэг Батсэлэнгэ, түүний эхнэр Март, бой чинь Баттулга гээд хүмүүстэй өдөр 12-13 цагийн хооронд Улаанбаатар хотоос Батсэлэнгийн 62-83 УНИ улсын дугаартай цагаан өнгийн, Портер-2 машинтай дөрвүүлээ гарсан. Би тухайн үед гар утасныхаа цагийг харахад 16:20 цаг болж байсан. Тэгээд баруун зүгт яваад олохгүй болохоор нь нөгөө залуу руу залгаад олохгүй байна гэж хэлэхэд, урдаас чинь цагаан өнгийн жижиг машин явууллаа, манай дүү байгаа тосоод очно тэрийг дагаад ир гэж хэлсэн. Удалгүй жижиг суудлын цагаан өнгийн машин баруун талаас гарч ирээд нөгөө машинтай залуутай уулзаад, чамайг дагаад явах юм уу гэж асуухад тэг гэж хэлээд нөгөө машинтай залуу зүүн зүгт төмөр зам чиглээд яваад өгсөн. ...Саравчтай модон хашаанд 33 тооны адуу хашчихсан, 2 танихгүй залуу байсан. Бид нар машинаасаа буугаад хашаатай адуун дээр очход өөрийгөө Мөнх-Итгэл гэж танилцуулсан залууд танай дүү чинь замаа олохгүй төөрөөд байна ш дээ гэхэд "тэнэгтдэг" байна ш дээ яаж байгаа нь бол гэхээр нь манай жолооч доор нэг мотоциклтой залуу байна ш дээ, тэр хүн юун хүмүүс вэ гээд сонин сонин юм яриад байна гэхэд аан тийм манай нутагт цагаачилж ирсэн зуугуул байгаа юм гэж хэлсэн. Тэгээд хашаатай байсан 33 тооны адуунаас 10 тооны адууг зарна, бусдыг нь чүчээн дээрээ аваачиж тэжээнэ гээд адуу зааж өгөхөд бой чинь Баттулга зааж өгсөн адууг нь бариад авсан. Би хийх болоогүй шүү гарал үүслийн бичиг хаана байна гэж асуухад манай бой чинь гарал үүслийн бичиг байхгүй бол хийхгүй гэж хэлээд нөгөө барьсан адуугаа буцаагаад тавьсан. Тэгтэл нөгөө залуу тэр амархан ш дээ би 2 цагдаагаа таньж мэднэ, малын эмч бас мэдэж байгаа би адуу зарна гээд хэлсэн байгаа, энэ бол юу ч биш манай захын адуу байгаа юм, өшөө олон азарга адуу байгаа гээд, утсаар яриад байсан. Тэгээд гарал үүслийн бичиг авахаар боллоо гээд хашаатай байсан адууны зургийг гар утсаараа аваад байсан мөн мах ачих машины дугаар 3 талаас нь сайн аваарай, жолоочийн үнэмлэх хэрэгтэй гэхээр нь бид хоёрыг хамт аваад явуулчих гээд Март бид хоёр машинаас буугаагүй. Тэгээд авсан зургаа нэг хүн рүү явуулах гээд болохгүй байгаа бололтой хамт байсан бид нарыг тосож авдаг залуугийн утаснаас явуулсан байж магадгүй. Тэгээд гарал үүслийн код ирсний дараа адуугаа хийнэ гээд хүлээж байтал удалгүй 1146562 гэсэн дугаартай малын гарал үүслийн код ирчихлээ гэж хэлсэн. Би кодыг нь үзээд дугаарыг нь бичиж аваад, адуугаа хийж эхэлсэн. Адуу хийж байхад нөгөө залуу мөнгө чинь бэлэн юм уу, дансаар хийх юм уу гэж асуухаар нь бид нарт бэлэн мөнгө байхгүй ш дээ дансаар шилжүүлнэ гэж хэлсэн. Нөгөө залуу ядаж 100 000 төгрөг бэлэн байна уу гэж асуусан. Эхний адуу хийж байхад жижиг суудлын машинтай хүмүүс ирээд дотроос нь эмэгтэй хүн бууж ирээд нөгөө адууны эзэнтэй нэлээн удаан юм ярьж байгаад бидэн дээр ирсэн. Бид нар мэнд мэдээд энэ 2 залуугаас энэ адуунуудыг худалдаж авч байгаа юм, бид нар зөв газраа ирсэн байна уу, буруу газраа ирсэн байна уу гэж асуухад нөгөө эмэгтэй манай саравчаа, зөвөө зөв гэж хэлээд сайн цэвэрлээд яваарай гэж хэлээд машиндаа суугаад яваад өгсөн. Араас нь нөгөө адууны эзэн залуу хүрч ирээд манай ахын эхнэр саравчин дээр мал хийлээ гээд хангинаж, хангинаж явлаа та хэд явахдаа сайн цэвэрлээрэй, адууныхаа цусыг булаарай, ширийг нь хүртэл авч яваад замдаа хаячих, тэгэхгүй бол дараа нь үхэр хийлгэхгүй ш дээ гэж хэлсэн. Тэгээд адууны эзэн мөнгөө манай ахын данс руу хийчих гээд Хаан банкны дансны дугаар өгсөн. Тэр данс руу нь Мартын данснаас 9 сая 300 мянган төгрөг шилжүүлэхэд "М " гэсэн нэр гарч ирсэн. Тэгээд М  гэсэн нэр гарч ирж байна гэхэд тиймээ манай төрсөн ах байгаа юм гэж хэлхээр нь тийм юм байх дандаа Мөнхтэй нэртэй хүмүүс байдаг юм байна гэж бодсон. Удалгүй утсаа гаргаж ирээд утсаар ярьсан "ахаа мөнгө орсон уу" гэж асуусанаа, ахаа би ерөөсөө 100 мянган төгрөг, бензиний мөнгө л авч үлдсэн шүү гээд яриад байсан. Хамт байсан бүлтгэр нүдтэй залуу дуугүй байгаад байхаар нь энэ танай мал чинь юм уу гэж асуухад үгүй манай үеэл маань байгаа юм гэж хэлсэн. Үлдсэн 100 мянган төгрөгийг бэлэн авмаар байна гэхээр нь гэдэс авах гэж ирсэн Болдоо гэх залуугаас бэлэн 100 мянган төгрөг зээлээд авч өгсөн. Тэгээд нөгөө адууны эзэн залуу 10 тооны бүдүүн морь ялгаж хашсан. Мөн туранхай азарган үрээг үнэ тохироод авчаач муудсан гүү хөөгөөд төвөг болоод байна гээд заасан. Духан дээрээ сартай /зэгэл хонгор, цавьдар/ гэмээр зүстэй дэлтэй үрээ байсан. Тэгээд бид нарыг сүүлийн 3 тооны адуу хийхээс өмнө явлаа, салхи шуураад байна хонь мал тарчихлаа ардаа чүчээн дээрээ зөндөө ажилтай та нар явахдаа сайн цэвэрлээд яваарай адууныхаа хөлийг ачаад яваарай гэж хэлээд түрүүлээд яваад өгсөн. Бид нар гадаа шуураад байхаар нь махаа хурдхан ачиж аваад адууны хөлүүдийг авалгүй яваад өгсөн.

Бид нарыг анх очход 33 тооны адууг хашсан байсан. 11 тооны адууг барьж нядлаад, үлдсэн 22 тооны адууг бид нар тоолоод нөгөө залуу баруун урд зүгт гаргаад орхичхоорой гэсэн зүг рүү нь гаргаад орхисон. Би тухайн үед сайн хараагүй нэг дэлтэй хээр морь, жижигхэн хээр морь, халиун морь, бор морь, азарган үрээ, сартай хүрэн морь хийсэн. Бусад адууны зүсийг хараагүй тамгыг нь анзаараагүй. Үлдсэн адуу нэлээн туранхай адуу байсан нэлээн хэдэн даага байсан санагдаж байна. Бусдыг нь анзаараагүй." гэх мэдүүлэг /хх 31-35/,

Гэрч Ж.Даваатөмөрийн өгсөн: "Би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2-р багийн нутагт өвс хэр байна гээд үзээд явж байтал цагаан өнгийн жижиг тэрэг багцаагаар 30 орчим тооны адуу туугаад явж байсан. Тэгээд тэр цагаан тэрэгтэй 2 хүн над дээр ирээд танилцаж хаа хүрэх талаар асуухад адуугаа туугаад явж байна гэж хэлсэн. Тэгээд би уулзчихаад хөдлөөд явсан. Сайн таньж хараагүй би зүс харвал таньж магадгүй." гэх мэдүүлэг /хх 37/,

Гэрч Т.Алгирмаагийн өгсөн: "Би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн төрсөн төрсөн хүү Д.Жамъянсүрэн, охин Д.Жавзандулам болон зээ хүүхдийн хамт Улаанбаатар хотоос 11 цагийн үед Баянцагаан суманд байх гэр лүүгээ явсан. Өдөр 16 цагийн үед Баянцагаан сумын 2 дугаар багийн нутаг "Хэрсэнгийн хавтгай" гэх газарт байх өөрийн өвөлжөөгөө шалгах гээд замаараа ирж үзсэн. Өвөлжөөн дээрээ ирэх үед 2 машинтай, 2 эмэгтэй, 3 эрэгтэй байх шиг байсан. Манай өвөлжәәний хашаанд 30 орчим адуу хашаад 4 тооны адууг нядлаад янзалж байсан. Би малын эзэн гэх залуутай уулзсан өөрийгөө Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын хүн байгаа юм. Адуу замын баруун талд гараад ирсэн байна. Манай гэр төмөр замын зүүн талд байдаг. Хэд хоногийн өмнө адуу зарах гээд ченж дуудсан байсан болохоор ченж хүрээд ирсэн. Тэгээд адуугаа танай өвөлжөөний ойрхон газраас олж авлаа. Тэгээд шууд танай өвөлжөөнд хашчихсан юм уучлаарай гээд байсан. Тэр эрэгтэй хүн 35-40 орчим настай, хар өнгийн ноосон малгайтай, хар, хүрэн толботой юм шиг дээлтэй сурандуу бүс бүсэлсэн, хамар урт түрийтэй гуталтай байсан. Машины дугаарыг анзаарч хараагүй, цагаан өнгийн ачааны портер болон бонго машин байсан. Жижиг машин нь цагаан өнгийн цэмцгэр машин байсан. Би тэр залууд охины утасны дугаарыг өгөөд цэвэрлээд эргээд хэлээрэй гэсэн. Адууны зүс, тамгыг сайн анзаарч хараагүй. Голдуу бор зүсмийн адуу байх шиг байсан. Тухайн үед миний гар утас унтарсан болохоор авч чадаагүй. Тэгээд охиныхоо гар утасны дугаарыг тэр залууд өгсөн. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нөгөө залуу залгаад эгчээ уучлаарай би цэвэрлэж амжаагүй явсан. Би танд мөнгө шилжүүлье та хүүхдээрээ цэвэрлүүлчих гээд охин Жавзандуламын дансанд 25 000 төгрөг шилжүүлсэн. Би тэр залууг хараад танина." гэх мэдүүлэг /хх 41/,

Гэрч Д.Жамъянсүрэнгийн өгсөн: "Би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос 16 цагийн үед Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Хэрсэнгийн хавтгай гэх газарт өөрийн хаваржаанд дээгүүр орсон. Тэгтэл загвар маркийг нь мэдэхгүй цагаан өнгийн бүхээгтэй портер байх шиг байсан. Тээврийн хэрэгсэл жижиг суудлын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд манай Алгирмаа буугаад тэнд байсан хүмүүстэй уулзаж эргэн тойрноо цэвэрлээрэй гэж хэлсэн. Тэгээд бид хэд цааш хөдөлсөн. Намайг очход 4-5 адуу унагаачихсан бой хийж байсан. Эрэгтэй, эмэгтэй нийлээд 5-6 хүн байсан. Тээврийн хэрэгслийн дугаарыг хараагүй. Өөрийн адууг хийж байсан гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх 43/,

Гэрч Д.Жавзандуламын өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр би ээж Т.Алгирмаа төрсөн ах Д.Жамъянсүрэн нарын хамт Улаанбаатар хотоос Төв аймаг Баянцагаан сумын Баян айраг 2 дугаар багийн нутаг Хөндлөн гэх газарт байх гэр лүүгээ машинтай явж байсан юм. Манай гэр лүү Улаанбаатар хотоос ирж очихдоо Төв аймгийн Баян сум 12-р зөрлөг гэх газрын төмөр замын нүхэн гарцаар гарч явсаар манай хаваржааны саравч хашааны хажуугаар дайрч өнгөртөл нэг суудлын жижиг тэрэг ачааны машинтай хүмүүс ирчихсэн олон тооны адууг хашчихсан зарим нэгийг нь унагаад гаргаж байгаа байдалтай байсан. Тэр үед манай ээж Г.Алгирмаа тэр хүмүүстэй очиж уулзсан. Би тэднийг юу ярьсан талаар сонсоогүй машиндаа ахтайгаа цуг сууж байсан. Удалгүй ээж тэр хүмүүстэй ярилцаж дуусаад машинд орж ирээд "Цагаан дэлгэрийн" хүмүүс гэнэ өөрсдийнхөө адуу малыг хийж байгаа юм байна. Бид нар өөрсдөө ч хашаа хороондоо мал хуй хийдэггүй айл шүү дүү нар мал хуйгаа гаргачхаад хашаа хороо сайн цэвэрлээд яваарай гэж сайн хэллээ гэсээр машиндаа суугаад бид нар цааш явсаар гэртээ харьсан. Тэгтэл өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Манай сумын С.Хишиг гэх малчин манай гэрт ирээд за танай хаваржаан дээр манай мал хуй хийсэн гэсэн тэр чинь дандаа манай адуунууд байна та нар яагаад хэлсэнгүй вэ та нар яагаад хаваржаан дээрээ мал хийлгэж байгаа юм гэх зэргээр манай ээжтэй маргалдсан асуудал болсон. Тухайн хүмүүсийг өмнө нь огт харж байгаагүй. Аав манай сум энэ хавийн хүмүүс биш. Миний харснаар адуу хашсан нэг дээлтэй залуу малын бой нь дээрээ 2 эмэгтэй /бүдүүн эгч нар байсан/ малын хийж байсан гээд 6-7 тооны хүн байсан. Нэг суудлын цагаан өнгийн машин, мөн ачааны машин байсан. Машины марк улсын дугаарыг сайн хараагүй мэдэхгүй байна. Багцаагаар 30 гаруй тооны адуу байсан. Зүс тамга зэргийн анзаараагүй хажууд сууж байсан ах маань дан “Чойндон” тамгатай адуунууд байсан гэж хэлж байсан. Би тэр хүмүүстэй огт уулзаагүй холоос харсан болохоор танихгүй. 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 13:10 цагт миний эзэмшлийн Хаан банкны 5721712140 тоот дансанд 86022636 гэх утгатай . тоот данснаас 25 000 төгрөг шилжээд ороод ирсэн би гайхсан тэгсэн чинь манай ээж Т.Алгирмаа тэр мал гаргаж байсан хүмүүстэй уулзахдаа хашаа хороо цэвэрлээд явахдаа утсаар мэдэгдээрэй гээд миний дугаарыг өгсөн юм билээ тэгсэн нөгөө хүмүүс нь адууны шийр хог хагдлаа хашаа саравчинд үлдээснийг ээж мэдээд утсаар нь тэр хүмүүстэй ярьсан чинь өөдөөс нь харин тийм ээ эгч ээ хашаа хороог чинь цэвэрлэж амжсангүй 25 000 төгрөг шилжүүлье та цэвэрлэчхээрэй гэж хэлээд над руу мөнгө шилжүүлсэн юм байна лээ.” гэх мэдүүлэг /хх 46/,

Гэрч И.Зулбадамын өгсөн: “Манай хадам аав Магсар гэх хүн өөд болоод 1 жил болж байгаа учир буяны үйл хийх гээд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн ахын хамт Дархан-Уул аймаг явсан. Буяны ажиллаа дуусгаад мөнгөний хэрэг гарсан тул Дархан аймагт байх хашаа байшингаа зарах болоод, хашаа хороогоо янзалж, ирсэн хүмүүст үзүүлэх гээд тэндээ байсан. Би Улаанбаатар хотод байсан болохоор энд ажил амжихгүй байсан. Би ажлынхаа хажуугаар сургуулийн насны хүүхдүүдийг хот орчмоор аялуулдаг ажил хийдэг, тэр ажилдаа 4 дүгээр сарын 23-ны өдөр хүүхдийн захиалга авсан байсан тул бэлтгэл ажил их байсан болохоор нөхөр Д г Улаанбаатар хотод ир гэж дуудсан. Манай нөхөр Д  2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот уруу ирэхээр болсон. Өдрийн 13 цагаас 14 цагийн хооронд Урьхан орж явна гэж утсаар ярьсан. Утсаар ярьсан цагаас хойш ирэхгүй болохоор нь 17 цагийн үед гар утас уруу нь залгахад, Өлзийт хороолоолд найзтайгаа уулзаж байна, адуундаа явчхаад ирсэн байна, уулзаад яваад очъё гэсэн. Би ямар найзтайгаа уулзаж байгаа талаар асуухад таньдаг найз гэж хэлсэн. Би мөнгө асуух гэж байна, мөнгө зээлэх гээд байж байна гэж хэлсэн. Учир нь нөхөр бид хоёр миний төрсөн эгч Дэнсмаа гэх хүнээс 10 сая төгрөг зээлээд авсан байсан. Эгчийн хүүхэд гадагшаа сургуульд явах гээд бичиг баримт нь бүтсэн мөнгөө хурдан авмаар байна гээд байхаар нь нөхөр бид хоёр хүнээс хүүтэй мөнгө зээлээд өгсөн. Хүү нь өндөр байсан болохоор нөхөр бид хоёр найз нөхдөөсөө бага багаар мөнгө зээлж өндөр хүүтэй өрнөөс гарах гээд бид хоёрт мөнгөний асуудал маш их байсан болохоор би за за гэж хэлээд утсаа тасалсан. 1 цагийн дараа манай нөхөр эргэж утсаар залгаад хайраа Дундговь аймаг явах болчихлоо, манай найз мал хийж махыг нь зараад мөнгө зээлье гэж байна, өөрийнх нь мал Дундговь аймагт байдаг гэнээ Дундговь аймаг орж мал хийж зараад тэр мөнгөнөөсөө мөнгө зээлье гэж байна. Хүүгүй зээл хашаа байшингаа зарахаараа буцаагаад өгчих гэж байна, маргааш хүрээд ирнэ гэхээр би мөнгөний хэрэг маш их байсан болохоор нөхрийгөө мөнгөтэй болоод маргааш хүрээд ирэх юм чинь гээд Дундговь аймаг явахыг нь зөвшөөрсөн. Маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гар утсаараа залгаад манай нөгөө найз малын гарал үүслийн бичиг авах гэсэн болох болохгүй явдал чирэгдэлтэй уддаг юм байна, маргааш очих боллоо гэхээр нь би за за гэж хэлээд гар утсаа тасалсан. Тэр өдрөө дахиж холбогдоогүй. Маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр гар утсаараа залгаад нөгөө манай найзаас мал авах гэж байгаа хүмүүсийн машины дугуй нь хагараад ирсэнгүй гэж хэлсэн. Өөр машин ирэхээр болсон гэнэ ирж явсан машин нь юман дээр хүчтэй ойгоод эвдрэл гарсан, өөр машин явуулахаар болсон гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр өөрийнх нь гар утас сүлжээ барихгүй байна гээд хамт явж байгаа найзынхаа гээд 86022636 гэсэн дугаарын гар утаснаас ярьж байсан. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн үед Улаанбаатар хотод ирээд явж байна гэж гар утсаар хэлсэн. Орой 22 цагийн үед гэртээ ирсэн, хамт явсан хүмүүстэйгээ хоолонд орчхоод ирлээ гэж ирсэн. Өдөр Улаанбаатар хотод ороод ирсэн байна гэж ярихдаа миний Хаан банкны 5173013834 гэсэн дугаарын данс руу 3 сая төгрөгийг хадам ээж Сарантуяагийн 5055460559 гэсэн дугаарын данснаас шилжүүлсэн байсан. Уул нь манай найз надад 4 сая 500 мянган төгрөг зээлнэ гэсэн боловч 3 саяыг зээлсэн, тухайн үед данснаасаа гүйлгээ хийх лимит нь хэтэрсэн тул маргааш үлдсэн 1 сая 500 мянган төгрөгийг шилжүүлнэ гэсэн. Маргааш нь нөхөр бид хоёр үлдсэн мөнгөө асуух гээд гар утас руу нь залгахад дуудаад байсан боловч гар утсаа авахгүй байсан. Мөн нөгөөдөр нь буюу 4 дүгээр сарын 22-ны өдөр бас мөнгө асууж залгахад гар утсаа мөн авахгүй байсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр манай нөхрийн гар утас руу хүнээр залгуулаад манай машинд үлдээсэн хувцсаа авхуулах гэж яриулсан гэж манай нөхөр хэлсэн. Би тэр хүнийг таньж мэдэхгүй, урьд өмнө тэр хүний талаар огт сонсож байгаагүй. Тухайн үед мөнгөний хэрэг маш их байсан болохоор хэрэгтэй үед тус боллоо гэж бодож байсан. Дундговь аймагт байдаг найз нь өөрийнхөө малаас хийж байгаа гэж хэлж байсан болохоор сайн асуугаагүй. Дотроо 3 сая төгрөг зээлж байсан юм чинь олон тооны мал хийсэн байхдаа гэж бодсон. Би тухайн мөнгийг өртэй хүмүүсийнхээ данс руу шилжүүлээд дууссан. Одоо бол миний дансанд 2 сая 900 мянган төгрөг байгаа, өнөөдөр хүүхдүүдэд аялал зохион байгуулсны ашиг. Дундговь аймагт байдаг хөдөө малтай байдаг гэж хэлсэн. Сүүлд залгаад үлдсэн мөнгөө авах гэж байхад манай нөхөр нөгөө хэн чинь утсаа авдаггүй гээд Мөнх-тэй нэр хэлж байсан би сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх 49-50/,

Гэрч Д.Батсэлэнгийн өгсөн: “Энхээ гэх манай найз 2022 оны 4 дүгээр сарын 20-өдөр 11 цагийн орчим над уруу гар утсаар залгаад Багахангай дүүргийн ойролцоо хэдэн адууны мах ачаад ирэх үү гэхээр нь зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн Х.Портер-2 загварын 6283 УНИ улсын дугаарын тээврийн хэрэгслээ унаад өөрийн эхнэр Март, Бойчин хийдэг Тулгаа, Энхээ бид дөрөв явсан. Явах замдаа Энхээ тухайн адуу зарна гэсэн хүн рүү залгаад зам заалгасан чинь бид нар замаа өнгөрөөд явсан байсан. Тухайн газар луу засмал замын 132 дахь км шон өнгөрөөд шороон замаар баруун гар тийш салаад төмөр замын нүхэн гарц байсан тэрний доогуур гараад баруун гар талын шороон замаар 7 км орчим яваад олдохгүй шороо шуураад байхаар нь дахин Энхээ нөгөө мал зарсан гэх хүн рүү утсаар залгахад та нар наанаа зогсож бай би нэг машин явуулна гэж хэлсэн удалгүй нэг цагаан T.SAI маркийн машин ирээд бид нарыг дагуулж явсан. Явах замдаа нэг мотоциклтой малчин хүнтэй таарсан тэр хүнтэй цагаан машинтай залуу уулзаад юм яриад байх шиг байсан. Бид нараар мотоциклтой хүн та нар хаа хүрэх гэж яваа хүн бэ гэхээр нь энд нэг хүнээс адуу авах гэж байгаа юм гэхэд энэ урд байгаа саравчинд нэг хүн адуу хашаад байсан гэхээр нь адуу хашиж байсан хүн энэ нутаг усны хүн мөн юм уу гэхэд мөн гэж байсан. Тэгээд цааш яваад нөгөө адуу хашчихсан байсан малын хашаа, өвөлжөө дээр очсон. Адууны эзэн гэх нэг залуу байсан. Энхээтэй тэгээд малын наймаа хийсэн. Нийт 5 бүдүүн морь 6 ширхэг үрээ байсан. Энхээ адууны гарал үүслийн гэрчилгээ байгаа юм уу гэхэд нөгөө залуу одоо би танд аваад өгнө гэж хэлээд хүн рүү утсаар ярьж байгаад миний машины зургийг дарж явуулаад удалгүй нэг 1146562 гэх код ирэх үед нь малын нь бойчин Тулгаа адуунуудыг гаргаж байсан. Гэдэс ачих гээд Улаанбаатар хотоос Болдоо өөрийн жижиг машинтай ирээд замаа мэдэхгүй байна 132 дахь км шон дээр ирсэн байна гэхээр нь нөгөө адууны эзэн залууг тосуулах гээд явуулах гэж байсан чинь Т.Приус-10 маркийн машинтай үл таних эмэгтэй хоёр хүн ирээд эмэгтэй нь машинаасаа бууж ирээд энэ манай өвөлжөө байгаа шүү та нар цэвэрлээд яваарай гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд адууны эзэн залуу гэдэс авах гэж ирсэн Болдоог засмал замаас тосож авч ирээд бид хоёр явлаа шүү бог мал салхи шуурга болоод уруудаад алга болно. Та нар адуунуудаа хийж дуусаад үлдсэн адууг хашаанаас гаргаад урд зүгт явуулаарай гэсэн тэгээд 11 тооны адууг хийж дуусаад хашаанд байсан адууг тоолж гаргасан чинь 22 тооны адуу байсан. Энхээ утсаар малын эзэн гэх залууд 22 тооны адуу хашаанаас гаргасан шүү гэж хэлсэн хариуд нь нөгөө залуу за за эгчээ гэж байсан. Тэгээд бид нар Улаанбаатар ороод махаа Хүчит шонхор зах дээр Энхээд зараад тэгээд бид нар гэртээ харьсан. Тухайн адууны махыг хэдэн төгрөгөөр зарсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Өмнө нь уулзаж байгаагүй. Хар битүү малгай өмссөн байсан. Бид нар хулгайн адуу гэдгийг мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх 52/,

Гэрч Т.Баттулгын өгсөн: “Би Эмээлт дээр ажилтай байж байсан. Энхээ эгч над уруу утсаар залгаад дүү Багахангай ороод 11 ширхэг адуу хийгээд ирэх үү гэхээр нь за гээд. Энхээ эгч мах ачдаг цагаан Портертой ахтай хамт түүний эхнэр тэгээд би хамт явсан. Би машины нугасанд нь ороод унтаад явж байсан нэг сэрсэн адуун дээр нь ирсэн байсан. Тэгээд адууны эзэн гэх залуу 11 тооны адуу ялгаад өөр хашаанд хийгээд Энхээ эгчтэй тооцоо хийгээд намайг адууг хий гэхээр нь би малын гарал үүсэл байхгүй бол хийхгүй гэсэн чинь хэсэг хугацааны дараа код ирээд би мал хийх гээд байж байсан чинь жижиг машинтай эмэгтэй, эрэгтэй хоёр хүн ирээд манай өвөлжөөн дээр цэвэрхэн хийгээрэй гэж хэлж байгаад яваад өгсөн. Тэгээд нөгөө малын эзэн гэдэс авах хүнийг засмал зам дээрээс тосож авчираад үлдээгээд өөрөө яваад өгсөн байсан. Тэгээд би 11 тооны адууг хийж дуусаад махаа ачаад хот ороод 5 шар гэх газар буугаад гэр лүүгээ такси бариад ирсэн. Өөр би юу ч мэдэхгүй. Өмнө нь уулзаж байгаагүй. Тухайн залууг одоо харвал мэдэх байхаа. Өндөр бор залуу байсан. Би эмээлт зах дээр 5 жил ажиллаж байгаа. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Нийт адууны тоо мэдэхгүй, 11 адуу би хийсэн.” гэх мэдүүлэг /хх 54/,

Гэрч Б.Болдбаатарын өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Нарантуул зах дээр лангуун дээрээ ажиллаж байсан чинь Энхээ эгч над уруу гар утсаар залгаад эгч нь Багахангай дүүргийн ойролцоо хүнээс 10 адуу авах гэж байна чи хамт явах юм уу гэхээр нь би хамт явна та явж бай би араас чинь очно гэж хэлээд найз Ээгийтэй хамт Улаанбаатар хотоос гарч яваад орой 19 цаг өнгөрч байх үед 132 дахь км шонгийн ойролцоо ирээд Энхээ эгч рүү залгасан чинь Төмөр замын нүхэн гарц байгаа тэрүүгээр гараад байж бай гэхээр нь нүхэн гарцаар гараад зогсож байсан чинь нэг эрэгтэй хүн утсаар залгаад зүүн гар талын замаа бариад явж бай би урдаас чинь очиж явна гэхээр нь явж байсан чинь өөдөөс цагаан машинтай залуу ирээд дагуулаад явсан. Адуу хийж байгаа газар очход 4 адуу унагасан гэдэс нь гарч байсан. Энхээ эгч цагаан машинтай залууд бэлэн 100 мянган төгрөг өгөөд явуулчих гэхээр нь би 100 мянган төгрөг өгсөн. Нөгөө хоёр залуу тэгээд яваад өгсөн. Би гэдсээ арилгаж байгаад дуусаад буцаад Улаанбаатар хот руу явсан.” гэх мэдүүлэг /хх 56/,

Гэрч Ц.Мартын өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө нөхөр болон хүүхдийн хамт гэртээ байж байсан чинь Энхээ утсаар залгаад Багахангай дүүргийн ойролцоо 11 адуу хүнээс авах гэсэн юм хамт яваад ирэх үү гэхээр нь тэгье гээд нөхөр бид хоёр хоол ундаа идээд хамт явахаар болоод гэрээс гарч яваад Энхээг замаараа аваад бой хийх хүнээ мөн замаараа аваад Багахангай дүүргийн зүгт явсан. Тэгээд зам дөхөж байгаад Энхээ мал зарах хүнтэй зам асууж утсаар яриад байсан 132 дахь км шонгоор салаад Төмөр замын нүхэн гарцаар гараад ирээрэй гэж заасан бид нар замаа олохгүй жаахан төөрч явсан сүүлдээ мал зарах залуу руу залгаад бид нар замаа мэдэхгүй байна тосоод аваач гэж хэлээд тэр залуу цагаан машинтай ирээд тосож аваад явж байсан нөгөө цагаан машинтай залуу бас төөрөөд замаа олохгүй байсан чинь нэг мотоцикл унасан залуу таараад тэрнээс зам асууж байж заалгаж очсон. Тэгээд очсон чинь айлын өвөлжөө байсан нэг өндөр залуу битүү нүд нь харагддаг малгайтай байсан. Тэгээд Энхээтэй ярилцаад байх шиг байсан би тухайн үед машиндаа сууж байсан. Энхээ хэсэг хугацааны дараа орж ирээд энэ залуу гарал үүслийн гэрчилгээ хийлгээгүй байгаа юм байна хэдүүлээ гарал үүслийн гэрчилгээ харж байж адууг нь хийсэн дээр байх аа гээд хүлээж нэлээн суусан. Тэгсэн тэр залуу утсаараа манай машины зургийг урд болон хажуу хэсгээс нь дарж аваад цааш яваад зарна гээд ялгаж хашаанд хийсэн адууны зургийг мөн адил утсаараа дараад байсан. Тэгээд 30-40 минутын дараа малын гарал үүслийн код ирсэн. Тэгээд Энхээ үнэ ханш тохирсон гээд 9 сая 400 мянган төгрөг болсон гээд миний данснаас 9 сая 300 мянган төгрөг шилжүүлээд үлдсэн 100 мянган төгрөгийг гэдэсний Болдоогоос авч өгсөн. Тэгээд малаа гаргаад байж байсан чинь нэг машинтай эмэгтэй хүн ирээд ууртай байх шиг байсан. Манай өвөлжөө байгаа юм та хэд явахдаа цэвэрлээд яваарай гэж хэлээд яваад өгсөн. Гэдэсний Болдоо тэр үед Улаанбаатар хотоос ирсэн. Бид нар замаа олохгүй байх гэж бодоод нөгөө малын эзэн гэх залууг тосоод ирээч гэсэн тосоод дагуулаад ирсэн. Тэгээд тэр хоёр залуу явахаасаа өмнө Энхээтэй уулзаад та нар адуугаа хийж дуусаад үлдсэн адууг нь урагш нь гаргаад үлдээгээрэй гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд бид нар явсан хойгуур нь хүний адуу тоолж гаргахгүй бол болохгүй байх гээд тоолж үзсэн чинь 22 тооны адуу байсан. Тэгээд Энхээ нөгөө адуу зарсан залуу уруу утсаар залгаад 22 тооны адуу байна шүү чиний хэлсэн зүгт гаргаад явуулсан гэхэд нөгөөх нь за за гэж байх шиг байсан. Тэгээд бид нар малаа хийж дуусаад Улаанбаатар хот руу явсан. Шонхор зах руу ороод оочирлож зогсож байгаад өглөө махаа худалдан борлуулсан. Худалдан авсан адууны зүс тамгыг анзаараагүй би мал сайн мэдэхгүй. Киллограммыг нь 6 500 төгрөгөөр бодож өгсөн байхаа би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 58/,

Гэрч Д.Алтангэрэлийн өгсөн: “Би Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2 дугаар багийн нутаг Их-Цагаан гэх газар өөрийн маллаа малаж эхнэрийн хамт амьдардаг. Тухайн өдөр би өөрийнхөө хонийг хариулаад хөдөө хээр малын бэлчээрт байсан. Өглөө 10 цагийн үед байхаа цагийг нь сайн санахгүй байна. Жижиг цагаан өнгийн суудлын машинтай 2 хүн нэлээн өтгөн тооны, 1-2 азарга болов уу адуу байна гэж харж байсан, би очиж уулзаагүй, адуугаа тогтоочхоод машинаасаа буугаад шээж байсан. Нөгөө машинтай хүмүүс тууж яваа адуугаа "Хэрсэн" гэх газарт орхиод баруун хойд талд байсан айл нь нүүгээд явсан саравчин дээр очиж байх шиг харагдаж байсан. Удалгүй буцаж ирээд тууж явсан адуугаа нөгөө саравчинд хашсан. Адуугаа хашиж үлдээчхээд машинтай хүмүүс нь нөгөө саравчны зүүн талд байх өндөр хамар дээр гараад зүүн хойд зүгт хараад зогсож байсан. Хэсэг хугацааны дараа зүүн талаасаа нүхэн гүүрээр "бардагктай" цагаан өнгийн портер машин гарч ирээд замаа олохгүй байгаа бололтой “Эрдэнэ толгой” гэх газрын зүүн талд хойш урагшаа яваад байсан. Удалгүй нөгөө адуу тууж явсан жижиг цагаан машин урдаас нь тосоод очиж байсан. Нөгөө хоёр машинтай хүмүүс хоорондоо уулзалдаад, жижиг цагаан машин нь дагуулаад зүүн зүгт яваад төмөр замын баруун талд өндөр дээр гарч зогсож байгаад жижиг цагаан машин нь дагуулаад миний хонио хариулж байсан газарт ирж надтай уулзсан. Жижиг цагаан машинд 1 эрэгтэй хүн байсан. Тэр нь цонхоо хагас онгойлгоод толгойгоо гаргаад "хөл муутай бүдүүн өвөөгийн хашаанд адуу хашсан байгаа юмаа тэрийгээ олохгүй байна" гэж асуусан, тэгэхээр нь би манай энд олон хөл муутай өвгөн байдаг аль нь юм нэрийг нь хэн гэдэг юм гэхэд нэрийг мэдэхгүй гэж хэлсэн. Би нутаг хаана вэ, хаанаас явж байгаа юм гэж асуухад жижиг цагаан машинтай хүн юм хэлэхгүй баруун зүгт хөдлөөд явсан. Дагаж явсан цагаан өнгийн портер машинтай хүмүүс үлдсэн. Тухайн машиныг эрэгтэй хүн жолоодоод хажууд нь 2 эмэгтэй хүн сууж явсан. Өөр хүн байсан эсэхийг хараагүй. Цонхоо онгойлгоод надаас хаашаа явах уу гэж асуухаар нь би энэ машиныхаа араас явна биз дээ гэж хэлэхэд хөдлөөд явсан өөр зүйл ярилцаагүй. Нөгөө хоёр машин адуу хашсан саравч нь дээр очиж баруун талд нь зогсож байгаа харагдсан. Тэгээд орой болоод мал хотолсон тул би гэр лүүгээ явсан, тэрнээс хойш юу болсон талаар хараагүй. Тухайн саравчны эзэн Алгирмаа гэх хүн малаа хийж байхад нь очиж уулзсан гэж байсан.” гэх мэдүүлэг /хх 63-64/,

Гэрч Д.Пагмадуламын өгсөн: “Би энэ Г.М  гэх хүнийг бол огт танихгүй. Би ПББД ХХК-ний малын эмчээр ажилладаг. Энэ компани манай хувийн компани. Захирал нь манай нөхөр Буянбаатар. 2003 оноос хойш мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр сумаас зүүн урд зүгт малын тарилгаар гар утасны сүлжээ барьдаг газарт явж байтал ямар утасны дугаар байсныг санахгүй байна өдөр тийш сүлжээ орж гараад яриа тасалдаад ярихад надад хандаж Ганхуягийнхаас ярьж байна гээд малын бичиг авах гэсэн юм гэж надад хэлсэн. Утасны цаанаас ямарч байсан эрэгтэй хүн ярьсан. Хэд орчим насны хүн ярьсныг ялгах боломжгүй байсан. Би тэр хүнд хаашаа мал ачих гэж байгаа юм, ямар мал вэ гэхэд утасны цаанаас Эмээлт рүү хүнсний зориулалтаар зарж борлуулна 7 тооны адуу байгаа амьдаар нь борлуулна гэж хэлсэн. Би тэр үедээ хөдөө тарилганд явж байна өөр малын эмчид ханд гэхэд бусад эмч нарын утас нь холбогдохгүй байна гэхээр нь борлуулах гэж байгаа адууныхаа зүс, тамга, зургийг, ачих машиныхаа зургийг явуул гэж хэлсэн. Нэлээд хугацааны дараа нь над руу тэр утсаар яриад байсан хүн миний фейсбүүкийн хаяг руу зургаа явуулсан байсан. Тэгээд би Ганхуяг гэдэг айлынхаас ярьж байна гэж бодоод Ганхуягийн нэр дээр мал эмнэлгийн гэрчилгээ бичээд кодыг нь утсаар яриад байсан хүнд өгсөн. Өгөхдөө гэрчилгээний дугаарыг нь фейсбүүкээр ч өгсөн байж магадгүй, утсаар ч хэлсэн байж магадгүй. Яагаад гэвэл над руу маш олон хүн ярьдаг. Би тухайн үед бичсэн мал эмнэлгийн гэрчилгээг хэрэгт хавсаргуулмаар байна. Би М  гэдэг хүнд хийж өгч байна гэж бодоогүй. Эрдэнэдалай сумын 6-р багийн малчин Ганхуяг гэдэг хүн өөрөө утсаар надтай холбогдоод өөрийнхөө малыг борлуулах гэж байна гэж бодсон. Анх ярихдаа утасны цаанаас Ганхуягийнхаас ярьж байна өөрийнхөө адуунаас борлуулах гэж байна гэж ярьсан болохоор хийж өгсөн. Би нүдээр үзэж хараагүй. Надад нүдээр харах боломж байгаагүй. Яагаад гэвэл хөдөө малын тарилганд явж байсан болохоор борлуулах гэж байгаа адуу болон ачих машины зургийг фейсбүүкээр авсан.” гэх мэдүүлэг /хх 71-72/,

 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний №07/159 дугаартай “Монгол улсын иргэн Х.-н  өмчлөлийн 11 толгой адууны зах зээлийн үнэ үнэлгээний өдөр болох 2022 оны 4-р сарын 20-ны байдлаар 37 782 000 /гучин долоон сая долоон зуун наян хоёр мянга/ төгрөг болно.” тайлан /хх 86-103/,

 

DAMNO” ХХК-ны 2022 оны 9 дүгээр сарын 02-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний №Т/22-127 дугаартай “.. У.. улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн үнэ үнэлгээний өдөр болох 2022 оны 4-р сарын байдлаар 12 510 807 /арван хоёр сая таван зуун арван мянга найман зуун долоо/ төгрөг болно.” тайлан /2 хх 70-72/,

 

Хаан банкны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх Г М-н ..  тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 167/,

 

Хаан банкны Магсарын Д гийн ... дугаартай депозит дансны 2022 оны 4-р сарын 19-ний өдрөөс 2022 оны 4-р сарын 25-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга /хх 170/, 

Хаан банкны Цэрэндоржийн Мартын .дугаартай депозит дансны 2022 оны 4-р сарын 20-ны өдрөөс 2022 оны 4-р сарын 21-ний өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга /хх 171/, 

             Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-7/, М.Д-н  IPhone-6 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-17/, эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 18/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Баярмагнай: "Гэмт хэргийн улмаас учирсан хохирол тодорхойгүй. Хурдан удмын адуу гэдгээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй атлаа хүрэн үрээг 3 200 000 төгрөг, цавьдар морийг 7 200 000 төгрөгөөр үнэлсэн нь буруу. Тодорхой этгээдүүд ял завшиж байна.",

шүүгдэгч М : "Д  хулгайн адуу гэдгийг мэдэж байсан.",  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн: "Хэрэгт нотлогдвол зохих нөхцөл байдлыг нотлогдоогүй, гэмт хэргийг хэн үйлдсэн, хохирол хор уршгийг тогтоогоогүй, 11 тооны малыг хохирогчийн гаргасан судалгаагаар үнэлж байгаа нь хуульд нийцэхгүй,    М.Д  нь санаа зорилгоороо нэгдээгүй ч үйлдлээрээ гэмт хэрэгт хамтран оролцсон." гэж тус тус мэтгэлцсэн.  

 

Шүүх шүүгдэгч Г.М д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн нотолсон хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байна гэж үзэв. Учир нь: Шүүгдэгч Г.М  нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өөрийн сонгон авсан өмгөөлөгч Т.Дашцэрэнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, хохирогчийн адууг үнэлсэн үнэлгээний тайлантай тухай бүр танилцаж, үнэлгээтэй холбоотой гомдол санал гаргаагүй байна. Өмгөөлөгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруу тогтоосон гэснийг хохирогч Х.Батжаргал нь "Алдарт уяач", аймаг, сумын наадамд морьд нь уралдаж түрүү байр эзэлж байсан талаархи өргөмжлөлүүдийн 1-р хавтаст хэргийн 115-124-р хуудсанд авагдсан тул хохирогчийг хурдан удмын адуунуудтай байснаа нотолсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.М  Улаанбаатар хотоос Өлзийт хороололд байдаг адууны зүчээ рүү явах замдаа Т.Дашцэрэнтэй тааралдаж улмаар түүгээр хүргүүлж түүнд өөрийн малаас хийж мөнгө зээлнэ хэмээн Т.Дашцэрэнгийн эзэмшлийн Т.Sai маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Баянцагаан сумын нутаг руу авч явсан болох нь:

Гэрч М.Д-н  сэжигтнээр өгсөн: “...Рафтингийн буюу завьчны дэлхий аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа. Явах зардал мөнгө гээд надаа 4 сая 500 мянган төгрөг хэрэгтэй ээжийн амьдарч байгаа хашаа, байшинг зарах болоод явж байна гэж хэлсэн. ...Мөнх-Итгэл найз нь чамд тусалмаар байна манай мал ойрхон хөдөө байдаг би чамд мал зарж мөнгө өгнө чи харин надаа буцаагаад яаж өгөх юм гэхээр нь би ээжийн хашаа болон байшинг зараад буцаагаад өгнө гэхэд за тэгвэл хоёулаа хөдөө явахаар болсон.” гэх мэдүүлэг /хх 77-78/,

Шүүгдэгч Г.М-н  өгсөн: “...Нисэхийн тойргийн урд талын гуанзанд хамт ороод хоол идчихээд юм ярьж байтал усан завьчны дэлхийн аварга болох гэж байгаа юмаа явах гэсэн чинь 9 сая төгрөг байршуулдаг гэнэ тэгээд би ээжийнхээ тэтгэврийг тавиад 4 500 000 төгрөг өгсөн одоо хашаа байшингаа зарах гээд л баларсан юм болоод явж байна гэж надад хэлсэн. Тэгээд юм ярьж байгаад намайг хүргэж өгөхөөр болсон замдаа би чамд өөрийнхөө мал дээр очоод хоёр үхэр борлуулаад өгье чи хашаа байшингаа зарчхаад эргүүлээд өгөхгүй юу гэж хэлсэн. Тэгээд шууд Өлзийт хороолол орж манай хашаагаар ороод шууд хөдөө Бүрэн сумын урд талын Асгат хар толгой гэдэг газар очсон. Би хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа талаар М.Д д яриагүй байсан.” гэх мэдүүлэг /хх 74-75, 160-161/-ээр тогтоогдсон. Дээрх мэдүүлгээс М.Д г тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэх хангалттай нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Бусад мал мах худалдаж авсан худалдаачидтай шүүгдэгч Г.М   Facebook зарын дагуу холбогдож малын гарал үүслийн бичиг авч өгөн, өөрийн мал  хэмээн итгэл үнэмшилтэй тайлбарлаж тэднийг итгэж үнэмшүүлсэн талаар гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон.   

 

Иймд шүүгдэгч Г.М-н  2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг 2 дугаар багийн нутаг “Хэрсэнгийн хавтгай” гэх газраас иргэн Х.-н  11 тооны адууг бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 37 782 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Г.М-г бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 5 сар 25 хоногийн хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тодорхой хэмжээний бодит хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Дундговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон энэ тогтоолоор оногдуулах ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү гэх  гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.М  нь урьд

1.Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байууллагад эдлэхээр шийтгэгдэж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 89 дугаар шүүгчийн захирамжаар 4 сар 22 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

2.Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Дундговь аймгийн хяналтын прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор ялтан Г.М-г гэмт хэрэгт дахин холбогдсон үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн  талаар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх190/, шийтгэх тогтоолуудын хуулбар /1 хх 215-240/, Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ялын тооцоо хүргүүлсэн албан тоот, Дундговь аймгийн Прокурорын газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай тогтоол /хх 243-244/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч Г.М  мал хулгайлах гэмт хэргийг 2 удаа үйлдэж сүүлийн гэмт хэрэгтээ оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солисон хугацаанд дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү ял оногдуулсан нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

           

Шүүгдэгч Г.М  өмнөх Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас биеэр 5 хоногийг эдэлж 1 жил 11 сар 25 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ...бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно." заасныг баримтлан шүүгдэгч Г.М-н  энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй 1 жил 11 сар 25 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 жил 11 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино." гэж заасан бөгөөд шүүгдэгч  Г.М  нь оногдуулсан хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй гэж үзэх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэнгийн тогтоолоор оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэх саналыг хүлээн авах боломжгүй байна гэж үзэв.   

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Батжаргалд 11 тооны адууны үнэлгээ 37 782 000 төгрөг, гэмт хэргийн улмаас ирэх очих унааны зардал 821 000 төгрөгийн баримт ирүүлж нийт 38 603 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг   хангах үндэслэлтэй гэж үзэв. Энэ хохирлоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Т.Дашцэрэн 3 000 000 төгрөг өгч үүнийг хохирогчид өгсөн болох нь тогтоогдож байх тул 35 603 000 төгрөгийг шүүгдэгч Г.М эс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн “.. У.. улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12 510 807 төгрөгийг шүүгдэгч Г.М эс гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 2234000000205 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 149 хоногийг /хх 128-129, 133-139, 144-145, 2хх 15-21, 2хх 35-41/ эдлэх ялд  нь оруулан тооцох, улсын яллагчийн үнэлгээний тайлан гаргасан хөлс 120 000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалд оруулж шүүгдэгчээс гаргуулж Төв аймаг дахь Цагдаагийн газарт олгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Г-н М-г  бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.М-г 3 /гурав/ жил 3 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Г.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр өмнөх Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 25 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 /нэг/ жил 11 /арван нэгэн сар/ сар 25 /хорин тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 5 /тав/ сар 25 /хорин тав/ хоног хорих ялаар тогтоосугай.  

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М д оногдуулсан 5 жил 5 сар 25 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-н  цагдан хоригдсон 149 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М эс 35 603 000 /гучин таван сая зургаан зуун гурван мянга/ төгрөг гаргуулж, Төв аймгийн .. оршин суух хохирогч Х.Батжаргал /РД:../-д олгосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн “.. У.. улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12 510 807 /арван хоёр сая таван зуун арван мянга найман зуун долоо/ төгрөгийг шүүгдэгч Г.М эс гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

8.Эрүүгийн 2234000000205 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 9 дүгээр сарын 19-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Т.БАТЖАРГАЛ