Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/391

 

          

 

 

 

   2022        04          13                                    2022/ШЦТ/391

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Э.Билгүүн,

Шүүгдэгч Б.Р,

Шүүгдэгч, хохирогч У.Б,

Шүүгдэгч, хохирогч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Р, Б, Э нарт холбогдох эрүүгийн 2209004510533 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн 35 настай, эрэгтэй, яс үндэс Халх, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А” плазагийн 1 давхарт хувиараа гар утас засварладаг гэх, ам бүл 4, Эцэг, эх дүүгийн хамт амьдардаг, .............оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б. Р, /РД:/,

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 30 настай, эмэгтэй , яс үндэс Халх, Дээд боловсролтой, Хятад хэлний орчуулагч багш мэргэжилтэй, Хувиараа гоо сайхны салон ажиллуулдаг гэх, ам бүл 1, ганц бие амьдардаг, ............ тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй боловч, одоогоор Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай У.Б,/РД:/,

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 30 настай, эмэгтэй, яс үндэс Халх, Бүрэн дунд боловсролтой, Төмөр замын өртөөний жижүүр мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, Эцэг, эх, дүү, өөрийн хүүхэд нарын хамт амьдардаг, ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай М. Э, /РД:/,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч М.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6 буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг “О” гэх нэртэй худалдааны төвийн гадна авто зогсоол дээр иргэн У.Бийг  “миний найз залуу болох Б.Ртай уулзаад байна, мөн хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хардан хохирогч Л.У, У.Б нартай маргалдаж, улмаар хохирогч Л.У, У.Б нарыг үсдэж 2 гараараа доош дарж, Л.Угийн  нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөн цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол, хохирогч У.Бийн үснээс үсдэж, хөлөөрөө гуян тус газарт өшиглөн цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хуйхны зөөлөн эдийн няцралтай, хоёр гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч У.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6 буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг “О” гэх нэртэй худалдааны төвийн гадна авто зогсоол дээр иргэн М.Эг  “найз залуу болох Б.Ртай уулзаад байна гэж хардлаа, мөн хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хохирогч М.Этэй маргалдаж, улмаар М.Эг үсдэж 2 гараараа доош дарж нүүрэн тус газарт нь хөлийнхөө өвдгөөр өшиглөн цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи дОт, дух, баруун зулай хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Р нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин дотор 100 айл руу явах замдаа иргэн М.Эг  “Бтэй өөрөө ярьж учраа ол, гээд надад гар утсаа өгсөн” гэх шалтгаанаар хохирогч М.Этэй маргалдаж, улмаар түүний барьж явсан гар утас руу нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун хөмсөгний няцарсан шарх, дух, баруун зулай хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүгдэгч, хохирогч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Шүүгдэгч, хохирогч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.  

        Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад Шүүгдэгч М.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6 буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг “О” гэх нэртэй худалдааны төвийн гадна авто зогсоол дээр иргэн У.Бийг  “миний найз залуу болох Б.Ртай уулзаад байна, мөн хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хардан хохирогч Л.У, У.Б нартай маргалдаж, улмаар хохирогч Л.У, У.Б нарыг үсдэж 2 гараараа доош дарж, Л.Угийн  нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөн цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол, хохирогч У.Бийн үснээс үсдэж, хөлөөрөө гуян тус газарт өшиглөн цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хуйхны зөөлөн эдийн няцралтай, хоёр гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч У.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6 буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг “О” гэх нэртэй худалдааны төвийн гадна авто зогсоол дээр иргэн М.Эг  “найз залуу болох Б.Ртай уулзаад байна гэж хардлаа, мөн хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хохирогч М.Этэй маргалдаж, улмаар М.Эг үсдэж 2 гараараа доош дарж нүүрэн тус газарт нь хөлийнхөө өвдгөөр өшиглөн цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи дОт, дух, баруун зулай хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Р нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин дотор 100 айл руу явах замдаа иргэн М.Эг  “Бтэй өөрөө ярьж учраа ол, гээд надад гар утсаа өгсөн” гэх шалтгаанаар хохирогч М.Этэй маргалдаж, улмаар түүний барьж явсан гар утас руу нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь баруун хөмсөгний няцарсан шарх, дух, баруун зулай хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Угийн өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн найз Бийн хамт явж байтал манай найз руу нэг эмэгтэй залгаад уулзъя гээд байсан. Тэгэхээр нь бид хоёр тухайн эмэгтэйтэй уулзаж учраа олох гээд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-н буудал дээр очоод найзыгаа буулгаад би өөрөө машинаа зогсоолд байрлуулчхаад буугаад ирсэн чинь манай найзыг нэг эмэгтэй хүн үстээд хажуугаас нь хэдэн залуучууд салгаад зогсож байхаар нь би очоод нөгөө эмэгтэйг чи болиоч ээ яаж байгаа юм бэ гэсэн чинь тэр эмэгтэй шууд намайг өшиглөөд хэл амаар доромжлоод манай найз руу нулимаад байхаар нь бид хоёр буцаад машиндаа очоод суусан. Тэгээд удалгүй би нөгөө эмэгтэй рүү залгаад хаана байна уулзаад учраа олъё гэсэн чинь 6 буудлын О худалдааны төвийн гадаа байна, хурдан хүрээд ир миний бие муу байна гэхээр нь бид хоёр яваад очиход нөгөө эмэгтэй машиныхаа арын суудал дээр нүүр хэсэг нь цус болсон байдалтай сууж байсан. Тэгээд бид хоёр нөгөө эмэгтэйтэй үг хэлээ олох гэтэл учиргүй өөдөөс хэл амаар доромжлоод бид хоёрыг хоёуланг нь үстээд доошоо дараад хөлөөрөө өшиглөх үедээ миний хамар луу цохисон. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..., ...тэр эмэгтэй намайг үстсэн, мөн нүүр лүү өшиглөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний хамраас цус гарсан одоо хөндүүр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Угийн дахин өгсөн “... Э гэх хүн намайг үсдэж доош дарж байгаад өшиглөснөөс болоод учирсан гэмтэл гэж би бодож байна. Өөр хэн нэгэн миний хамарт хүрсэн асуудал байхгүй тиймээс Э гэх хүн учруулсан гэмтэл мөн..., ...тухайн үед 7-н буудал дээр очоод би машинаа зогсоолд байрлуулах гээд явж байх хооронд Б машинаас буугаад надад зогсоол хайж байгаад Этэй таараад муудалцсан байдалтай намайг буугаад очиход 2, 3 хүн тойроод зогсчихсон боль гээд байж байсан намайг яваад очиход Э намайг миний хөл хэсэг рүү өшиглөөд авсан. Ингэхэд нь би зөрүүлээд ямар нэгэн үйлдэл хийгээгүй, энэ үед олон хүн тэр хоёрыг салгах гээд голоор орсон байсан болохоор харилцан цохилцоод байх боломж байгаагүй, тухайн үед дүү нь гэх эрэгтэй хүртэл намайг цээж рүү нэг удаа цохиод авсан мөн би хариу үйлдэл үзүүлээгүй..., ...Манай найз Б Этэй уулзах гээд миний утсаар залгаад бид хоёр хамт явсан юм Бийн утсыг Э блок хийсэн болохоор ярьж чадахгүй байсан юм, тэгээд миний утсаар яриад очсон гэтэл Э машиныхаа арын суудал дээр сууж байгаад бид хоёрыг очиход маргалдаж байгаад шууд дөхөж ирээд бид хоёрыг зэрэг нэг нэг гараараа үсдээд доош нь дараад хөлөөрөө миний хамар хэсэг рүү өшиглөсөн ингээд миний хамраас цус гарахаар нь би цагдаа дуудсан..., ... Би урд нь буюу 2021 оны 04 сард Төгс ялгуун гэх эмнэлэг дээр хамрын хагалгаанд орж байсан юм, гэтэл сая өшиглүүлснээс болоод мурийлттай болсон эмчилгээ хийлгэж амжаагүй ч гэсэн эмнэлэг дээрээ очсон гэтэл заавал дахин хагалгаа хийнэ гэж хэлсэн энэ зардал хэдэн төгрөг болохыг би мэдэхгүй байна гэсэн, мөн шүүх эмнэлэг дээр очиход толгойны томографикт орж ир гэсэн түүнийг хийлгэхэд 130,000 төгрөг болсон ийм байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Эгийн өгсөн “...2022 оны 01 дүгээр 21-ны өдөр дүүгээ дагуулаад 7-н буудалд байдаг АМУ плаза төвд байрлах үсчин орох гээд явж байтал АМУ төвийн урд Б, Р хоёртой таарсан. Гэтэл Б аятайхан дуугүй амьдарч чадахгүй байна уу 7-н буудлын халтайсан новш минь муу Увсын шээс гэх зэргээр элдвээр намайг хэлээд байсан, ингээд би Рт хандаж энэ хүүхнээ аваад яваач гээд хэлсэн. энэ үед Б найз маань хаачив Заяа гээд дуудсан гэтэл найз нь гэх хүн ирсэн энэ үед намайг хэлэх хэлэхгүйгээр хэлж байсан болохоор би зөрүүлээд Бд хандаж Раа аваад зайлаач гэж хэлээд шууд яваад үсчин рүү ороход үсчин цайндаа орсон байсан энэ үед Б араас орилоод гараад ир гээд орилоод байхаар би үсчнээс шууд гарахгүй Бээс зугтаад доош буугаад В1 давхраар нь дамжаад гараад ажил дээрээ очоод 16 цаг хүртэл хүлээсэн гэвч ирээгүй яагаад гэвэл Б надтай уулзаж хөөрхөн болгоно гээд байсан. Би уулзаад учраа олчихвол болох байх гадаа гарахаар гудамжинд хэцүү байсан болохоор ажил дээр ороод ирвэл ирэг гэж санаад маргаан болсноос хойш 3 орчим хүлээсэн гэвч ирээгүй болохоор Р руу залгаад наад хүн чинь надтай уулзах гэсэн юм уу үгүй юм уу гэхэд би энд аргалж байна гэж хэлээд утсаа салгаад байсан, тэгэхээр нь би 100 айл явж юм авах ёстой байсан болохоор гараад машиндаа суугаад явах гэхэд Р машинд орж ирээд суусан тэгэхдээ Р Б танай ажил руу орчихлоо гэж хэлсэн, тэгэхээр нь би тэгвэл ороод уулзаад нэг мөр асуудлаа шийдчихье гээд орох гэхэд Р намайг оруулахгүй яах гээд байгаа юм гээд байсан, тэгээд би машинаа хөдөлгөөд 100 айлын зүг явж байхад Б найзынхаа утаснаас янз бүрээр хэлээд МСЖ бичээд байсан ингэж би утсаа гартаа барьчихсан явж байгаад Бийг залгахад нь салгах гэхэд Р миний утас руу цохиод миний баруун хөмсөг дээр цохиж язраад цус гарсан. ингэхээр нь чи муу яаж байгаа юм гээд Рыг хоёр удаа алгадсан энэ үед Б найзынхаа утасаар дахин дахин залгаад байсан болохоор утсаа аваад би очиж чадахгүй болчихлоо эмнэлэг орох хэрэгтэй болчихлоо гэхэд хохь чинь муу янхан би чамайг хөөрхөн болгоно амьдралаар чинь тоглоно чи хүрээд ир гээд байсан болохоор би эргээд О худалдааны төв дээр очиж уулзаад би ийм асуудалтай болчихлоо дараа болъё адилхан эмэгтэй хүн байна би эмнэлэг яваад оёдол тавиулах хэрэгтэй байна гэхэд намайг Б найзынхаа хамт шоолоод хохь чинь хүний амьдралын дундуур орохоор ийм зүйл болдог юм гэх зэргээр намайг намайг шоолоод хоёр хүүхэн зэрэг дайраад ирэхээр нь би тэр хоёрыг нэг нэг гараараа үсдэж аваад доош нь дарсан юм гэтэл Р хажуугаар орж ирээд салгах гээд байгаа ч юм уу яах гээд ч байгаа нь мэдэгдэхгүй голд орж ирээд зогсоход нөгөө хоёр хүүхэн нэг нэг гараараа Рыг үсдээд авсан энэ үед хүмүүс намайг хараад цус гарсан аймаар болсон байсан болохоор та нар болиоч гэх зэргээр хашхираад эхэлсэн, тэгэхэд нь салаад машинаа тойроод явсан чинь араас Б ирээд намайг үсдэж доош дарж байгаад дух руу өвдгөөрөө цохисон ингээд байж байхад Бийн найз нь цагдаа ирчихлээ боль боль гээд салгасан, би эмнэлэг явах гэхэд тэр хоёр машин хааж зогсоод намайг явуулахгүй байсан..., ...Р утсаар цохиж Б үсдэж өвдгөлдсөнөөс болж үүссэн гэмтэл байх..., ...би доош үсдэж дарсан, өшиглөсөн гэхдээ миний хөл юунд ч хүрээгүй тэр хүний хамар хугарсан гэхээр би гайхаад л байна..., ...тиймээ би харсан бид 3 маргалдаад салаад Б намайг үсдэж дарж байхад У цааш явсан байж байгаад гэнэт хамраас нь цус гараад буцаад хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Бийн өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр найз Угийн хамт явж байгаад зүс таних хүнтэй үл ойлголцсоны улмаас маргалдаж зодоон болоод түүний дагуу цагдаагийн байгууллагад хандсан юм гэрчийн мэдүүлэг дээрээ болсон явдлыг ярьсан байгаа..., ...Э гэх эмэгтэй намайг үсдэж өшиглөж маажсанаас болж үүссэн гэмтэл байгаа юм..., ... намайг эхлээд үсдэж өшиглөсөн болохоор би хариу үйлдэл үзүүлж үсэдсэн юм өөрөөр бол цохиогүй, миний хөл хүрээгүй би бол тэгж л бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч хохирогч У.Бийн гэрчээр өгсөн “...Би өмнө нь Б гэх залуутай 4 жил гаран үерхэж байгаад салсан. Тэгсэн чинь одоо Бтай хамт амьдарч байгаа Э гэх эмэгтэй нь өчигдөр над руу залгаад намайг гар утасны цаанаас хэл амаар доромжлоод байхаар нь би уулзаад учраа ольё гээд салгасан. Тэгээд би өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн найз Угийн хамт 7-н буудлын автобусны буудал дээр уулзахаар ирээд би машинаас түрүүлж буугаад Э рүү очоод та хоёр юу болоод байгаа юм бэ намайг наад бөгс бөөрний асуудалдаа яагаад оруулаад байгаа юм би ямар ч холбоо байхгүй гэсэн чинь Э над руу шүлсээ хаяад намайг хэл амаар доромжлоод үстсэн. Тэгсэн чинь хажууд байсан хүмүүс салгаад манай найз ирээд намайг авах гэтэл манай найз руу бас дайраад байхаар нь би хоёр машиндаа очоод суусан. тэгээд манай найз У Э рүү залгасан чинь 6 буудал дээр байна хүрээд ир гэхээр нь бид хоёр очиход Э машиныхаа арын суудал дээр нүүр хэсгээс нь цус гарсан байдалтай сууж байсан. Бид хоёрыг хараад дахиад уурлаад бид хоёр луу дайраад хоёуланг нь үстээд доош дараад манай найзын хамар луу хөлөөрөө цохисон. Тэгээд манай найз цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..., ...Намайг үстсэн, хүзүү маажсан би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний хүзүү орчим маажсан шарх байна..., ..Б учруулсан гэж өөрөө хэлсэн..., ...би Э гэх эмэгтэйг үстэхээр нь  зөрүүлээд үстсэн өөр биед нь халдсан асуудал байхгүй. Б бид гурвын хажууд байсан гэхдээ У бид хоёрын биед халдсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Бийн гэрчээр дахин өгсөн “...2021 оны 12-р сарын 16-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байхад манай ажил дээр 18 цагийн үед Э гэх хүн ирээд намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж намайг доромжилсон тухайн үед Рыг надтай хардаж дайрч доромжилж байсан тэгэхэд нь дагуулж гараад наад хүн чинь чи бид хоёрын дунд яваад байна чи ухаантай байгаарай гэж хэлээд явуулсан, гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр орой 23 цагийн үед Р над руу залгаад битгий миний амьдралд гай болоод бай зайлаач янхан минь гэж хэлсэн би гайхаад юу болоод гэнэт ингэж байгаа юм би сар гаран хугацаанд Э Р хоёртой огт харилцаагүй байсан гэтэл Рыг Э цаанаас нь хүчээр тэгж хэлүүлж байсан түүнийг нь би мэдсэн яагаад гэвэл өмнө нь Р Э бас тэгж хэлж байсан юм иймээс би Этэй холбогдоод би та хоёртой очиж уулзана би бас амьдралтай хүн та хоёр яагаад миний амьдралд асуудал үүсгээд байгаа юм гэж хэлээд маргааш нь очиж чадаагүй нөгөөдөр нь очиж байгаа нь тэр юм гэтэл учраа олж чадаагүй маргаан болсон юм..., ...Э миний хөл рүү өшиглөсөн мөн шүлсээ өөдөөс нулимаад салаавч гаргаж байсан энэ үед хүмүүс салгасан гэтэл дүү нь манай найз У түлхсэн тэгэхээр нь чи эр хүн байж эмэгтэй хүнийг болиоч гээд би дүүг нь түлхсэн өөрөөр би Эийг цохиогүй..., ... бид хоёр уулзаж энэ маргааныг дуусгая дахин ийм асуудал үүсгэмээргүй байна гээд уулзаж ярилцах гээд очиход машин дотроо суусан арын суудал дээрээ нүүрнээс нь цус гарсан сууж байсан бид хоёрыг яваад очиход бид хоёрыг ямар нэгэн үгийн зөрүүгүй үсдээд доош нь дарчхаад хөлөөрөө өшиглөсөн би өшиглөхөд нь оногдоогүй харин манай найз хамар руугаа өшиглүүлсэн байсан ингээд энэ үсдэлцээд салахад би машиныг нь тойрсон чинь өөдөөс Э бас машинаа тойроод гараад ирсэн тэгээд бид хоёр дахин үсдэлцсэн ингэж байхад Р ирээд бид хоёрыг салгасан тийм л зүйл болсон юм...”... би бол үсэдсэн өөрөөр бол цохиж зодоогүй гэтэл энэ гэмтлийг хэн учруулсныг нь би мэдэхгүй бид хоёр О дээр уулзахад духнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Эгийн гэрчээр өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 7-н буудал дээр байрлах Бүрэн плаза төвд ажлын байран дээрээ байж байтал Б гэх эмэгтэй ирээд надтай уулзаад чи одоо яах гээд байгаа юм та хоёрын амьдралаар тоглоод өгье гээд надтай маргалдаж байгаад салаад явсан. Тэгээд би найз залуу Бтай хамт машинтайгаа 100 айл руу явж байтал Б гэх хүүхэн над руу залгаад мессеж бичээд болохгүй байхаар нь би 6 буудлын О худалдааны төв дээр очоод Б гэх эмэгтэйтэй уулзсан чинь дахиад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурандаа тэр хоёр эмэгтэйг үстээд доошоо дарсан. Тэгсэн чинь Б бид хоёрыг салгасан чинь нөгөө эмэгтэй дахиад над руу дайраад намайг хэл амаар доромжлоод үстэхээр нь би зөрүүлж үстээд доошоо дарсан чинь тэр эмэгтэй намайг бас доошоо дарж байгаад миний дух хэсэг рүү өвдөглөсөн. Тэр үед Бийн найз нь гэх эмэгтэй цагдаа дуудсан байсан...,  ...Б  гэх эмэгтэй намайг үстсэн, мөн дух хэсэгт өвдөглөсөн. Харин миний нүүрэнд учирсан гэмтлийг Б учруулсан. Б надтай хамт машинд явж байхдаа намайг гар утсаа барьж байх үед утас руу цохиод би утастай гараараа нүүр рүүгээ цохих үед тухайн гэмтэл учирсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ..., ... Би Б гэх эмэгтэйд гомдолтой байна. Намайг дандаа хэл амаар доромжилдог. Б миний нүүрэн тус газар гэмтэл учруулсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Эгийн гэрчээр дахин өгсөн “...Б гэх хүүхэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хоёр гуя нь хөхөрсөн няцарсан гэх зүйл ярьсан байна, тухайн үед би үсэдчихсэн нь үнэн, гэхдээ хоёр гунд нь огт хүрээгүй, тэгэх боломж ч байгаагүй, гэтэл шинжээчийн дүгнэлтэд дээр хоёр гуя нь хөхөрсөн зэрэг зүйл бичсэн байна, энэ нь миний хардалтыг төрүүлж байна тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж явж байгаад Гэнэт дараа нь шүүх эмнэлэгт үзүүлээд гэмтэл гаргаад ирж байгаа нь миний эргэлзээг төрүүлж байна, иймд би Бийн биед гарсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. тухайн үед над дээр ирэхдээ ч мөн урд орой нь согтуу над руу утсаар яриад агсраад байсан, тиймээс тухайн үед согтуу байхдаа яасан юу болсон талаар би мэдэхгүй, гэтэл энэ хоёр хүүхэд намайг гүтгэж байна гэж бодож байна..., ... би үсдэж дарсан боль гэхээр нь больсон тэр хүүхэн цааш машин тойроод явсан гэтэл эргэж ирэхдээ хамраас нь цус гарсан байдалтай буцаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Рын гэрчээр өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр миний өмнө үерхэж байгаад салсан Б гэх эмэгтэй одоо үерхэж байгаа Э гэх эмэгтэйн ажил дээр ирээд тэр хоёр хоорондоо маргалдаад салсан. Тэгээд би Этэй хамт 100 айл руу бараанд явж байтал  Б Э рүү залгаад байхаар нь буцаад 6 буудлын О худалдааны төв дээр очоод Бтэй уулзаад дахин хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ үстэлцээд байсан. Тэр үед Бийн найз нь цагдаа дуудсан..., Э намайг Бтэй дахиж уулзаад байна гэж буруу ойлгож хардаад Б рүү ярьж уурласан байсан.Тэгээд Б учраа олно гэж ирээд тэр хоёр хоорондоо маргалдсан..., ...Эхлээд 7-н буудал дээр уулзалдаад маргалдах үедээ нэг нэгнийгээ үстэлцээд салсан. Дараа нь О худалдааны төвийн гадна уулзахдаа Э Бийг болон найзыг нь үстээд байсан...”... Би Этэй хамт 100 айл руу явж байтал Э чи энэ Бтэй өөрөө ярьж учраа ол гээд надад гар утсаа өгөх гэхээр нь би ярихгүй гээд гар утсыг нь цохисон чинь нүүрийг цохисон тэрний улмаас нүүрэн тус газраас нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаярын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2096 дугаартай “...М.Эгийн биед тархины дОт, баруун хөмсөгний няцарсан шарх, дух, баруун зулай хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо..., ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..., ...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна..., ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, Ц.Нандинцэцэгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2160 дугаартай “...Л.Угийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт тогтоогдлоо..., ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..., ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой..., ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-71/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2022 оны 02 дүгээр сарын 08-ны өдрийн 2697 дугаартай “...У.Бийн биед хуйхны зөөлөн эдийн няцралтай, хоёр гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо..., ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна..., ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..., ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт,/хх-ийн 72-73/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч М.Энхбаярын өгсөн “..Хөмсгөнд үүссэн шарх дангаараа хөнгөн бөгөөд бусад гэмтэл болох хуйханд гэмтэл цус хуралт хавдар зэрэг нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Тархи дОт гэмтэл нь хөмсөг сэтрэх үед үүссэн байх боломжтой буюу гар утсаар хатуу биетээр цохих үед үүсэх боломжтой..., ...Энэ тохиолдолд тодорхой дОт тэр бүр үүсэхгүй..., ...Энэ үед үүсэх боломжтой ер нь толгойд хүчтэй хүчтэй цохих үед үүсэх боломжтой гэмтэл юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 75/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,

Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргана...” гэж,

Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана...” тус тус заасан бол,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.

Нэр бүхий шүүгдэгч нарын зүгээс холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Б.Р, У.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял санал болгосныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд шүүгдэгч М.Э, Б.Р, У.Б нарт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шүүгдэгч М.Э, Б.Р, У.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Э, Б.Р, У.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч М.Э, Б.Р, У.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.

Гурав. Бусад

Шүүгдэгч М.Э, Б.Р, У.Б нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Рыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Б. Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч М. Эг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Б.Р, У.Б нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Б.Р, У.Б нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч М.Э, Б.Р, У.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, Б.Р, У.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР