Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 00084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанд

       Нарийн бичгийн дарга                                    С.Баянжаргал

       Улсын яллагч                                                  Н.Дүүрэнжаргал

       Шүүгдэгч нарын өмгөөлөгч                            С.Сувдаа, Ч.Мөнгөнцэцэг,

       Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч     А.Хандмаа

       Хохирогч                                                          А.Наранбаатар

                   Шүүгдэгч                                                          В.Батболд, Ч.Байндаа

                  Насанд хүрээгүй шүүгдэгч                              Э.Цог-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2, 246 дугаар зүйлийн 246.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн В.Батболд, Ч.Байндаа, Э.Цог-Эрдэнэ нарт холбогдох 201618020145 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Төв  аймгийн Жаргалант суманд төрсөн, халх, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Сансарын гудамж 51 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө 3 удаа ял шийтгэгдэж байсан, 1. 2011.02.22-нд Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн тогтоолоор ЭХТА-н 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 80.000 төгрөгний эд хөрөнгө хурааж  6 сар баривчлах ял шийтгүүлсэн, 2. 2011.09.12-нд Төв аймгийн Сум дундын Сум дундын 2 дугаар шүүхийн 97 тоот шийтгэх тогтоолоор ЭХТА-н 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 2 жил хорих ял шийтгүүлсэн,   3. 2014.02.26-нд  Сум дундын 21-р шүүхийн 26 тоот шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 145 дугаар 145.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 2 жил 3 сар хорих ял шийтгүүлсэн,

 Боржигон овогт Валькагийн Батболд /РД:НМ80082915/

 

2. Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, халх, 15 нас 2 сар 16 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүй,Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Зүүнхараа политехник” коллежийн Хүнд машин механизмын 2А ангид суралцдаг, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Рашаантын гудамж 35 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй,

 

 Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Цог-Эрдэнэ /РД:МЗ01271251/

 

3. Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хүний мал малладаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 04-29 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 6 удаа ял шийтгүүлсэн, 1. 1992.01.01-нд шүүх нь тодорхой бус ЭХТА-ийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 06 жил хорих ял шийтгүүлсэн, 2. 1993.01.01-нд шүүх нь тодорхой бус ЭХТА-ийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 10 жил хорих ял шийтгүүлсэн, 3.1999.01.01-нд шүүх нь тодорхой бус ЭХТА-ийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 06 сар хорих ял шийтгүүлсэн, 4. 2004.12.15-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 12 жил хорих ял шийтгүүлж хуулийн тэгшитгэлээр 07 жил 05 сар 25 хоног тэнсэн суллагдсан, 5. 2012.05.22-нд Баянзүрх дүүргийн шүүхийн 103/а тоот шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 01 жил хорих ял шийтгүүлсэн, 6. 2013.07.19-нд Төв аймгийн Сум дундын шүүхийн 71 тоот шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 02 жил 1 сар 21 хорих ял шийтгүүлсэн,

 

Боржигон овогт Чумуугийн Байндаа /РД:МЗ71032936/ 

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Яллагдагч В.Батболд нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Сөгнөгөрийн голын урд талд оршин суух иргэн С.Баасандоржийн гэрийн гадаа аргамжаатай байсан  иргэн Ч.Батаагийн хар зүсмийн 6 настай морийг хулгайлан авч 1.000.000 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-нд

   шилжих шөнө давтан үйлдлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгон, Хараа голын хажуу Намаг гэх газраас иргэн Д.Даянбуугийн хээр зүсмийн 6 настай хавчиг морийг хулгайлан авч 800.000 төгрөгний хохирол учруулсан,

             2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг насанд хүрээгүй яллагдагч Э.Цог-Эрдэнэтэй бүлэглэн хулгайлж 11.900.000 төгрөгний хохирол учруулсан давтан гэмт хэрэг үйлдсэн,

              Насанд хүрээгүй яллагдагч Э.Цог-Эрдэнийг 2016 оны 07 дугаар сарын 05-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,

              Насанд хүрээгүй яллагдагч Э.Цог-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр, Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг яллагдагч В.Батболдтой бүлэглэн хулгайлж 11.900.000 төгрөгний хохирол учруулсан,

               Яллагдагч Ч.Байндаа нь яллагдагч В.Батболд, насанд хүрээгүй яллагдагч Э.Цог-Эрдэнэ нарыг бүлэглэн бусдын 18 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Батболд мэдүүлэхдээ: “... 2016 оны 06 сарын 22-23-нд шилжих шөнө ганцаараа явж байгаад нэг хар морь авсан юм. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Э.Цог-Эрдэнэтэй уулзаад ах нь хувцас хунар авч өгье гээд өөрийнхөө хэдэн адууг Налайх орж зарна гэж худлаа хэлэн орой нь дагуулаад явсан. Насанд хүрээгүй хүүхэд дагуулж явсан нь миний буруу л даа. Тэгээд Түнхэл тосгонд ахынх нь хэдэн адуу байгаа юм гээд худлаа хэлээд замаасаа адуу аван Э.Цог-Эрдэнэтэй хамт Налайх руу явсан. Замд гараад аж ахуйн наана намаг гэх газраас хээр зүсмийн адууг аваад өөрөө унаад, унаж явсан морио Э.Цог-Эрдэнэд унуулсан. Замдаа дэнжийн ам гэх газар Ч.Байндаагийнд тууж явсан адуугаа орхиод цаашаа Налайх орсон. Тэгээд Налайхын төв орчихоод маргааш нь цагдаа нарт баригдсан. Ч.Байндаагийнд байхдаа  2 морийг нь мотоциклоор сольсон” гэжээ. Одоо хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Ялыг минь хөнгөлж өгнө үү.Энэ 4 сарын хугацаанд их юм бодлоо, хүүхдээсээ их юм сонссоон надад хэцүү байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Байндаа мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сард хөдөө гаран Хүдэрбат гэх айлынхаа морийг уяад байж байсан. Нийт 3-4 хурдан морины хүүхдүүдтэй хамт байдаг байсан. Тэгтэл В.Батболд ороод ирсэн. Би босоод хоол унд хийж өгөөд өглөө 6 цаг гээд адуугаа бөөгнүүлээд ирэхэд 20 гаруй адуу гэрийн гадаа байсан. В.Батболд надад хэлэхдээ Налайх орж хэдэн адуугаа зарах гэж байгаа юм гэсэн. Өмнө нь бид хоёр мөрдөнд хамт байхдаа В.Батболд нь морь уяж улсад айрагдсан гэж ярьдаг байсан. Тийм болохоор хулгайн адуу гэж мэдээгүй. Тэгээд хээр гүү, сартай хүрэн даагаа зарсан. Хээр морио Тулга гэх хүнд өгсөн. Тэгээд В.Батболд, Э.Цог-Эрдэнэ нарыг Налайх орсон орой нь цагдаа нар ирээд өглөө нь В.Батболдыг бариад явсан” гэжээ.Одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Зохих байгууллагад хэлэх бололцоо байгаагүй.Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү.

Шүүхийн хэлэлцүүлэгт  насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би В.Батболдын эхнэр Одончимэгийнхээр орж гардаг байсан. Гэнэт л нөхөр нь гээд В.Батболд ах гараад ирсэн. Би морь унах дуртай. Нэг өдөр агаадаа морины ажлыг хийгээд өгөөч гэхэд нь эхлээд үгүй гэсэн. Дараа нь ах нь чамайг хувцаслаад өгье гэхээр нь за гээд дагаж явсан. Аж ахуйн тэндээс аргамжаатай морь авсан. Дараа нь түнхэлийн алтны агуй гэх газраас 18 тооны адуу авсан. Тэгээд Ч.Байндаагийнд очсон. Би очингуутаа ядраад унтчихсан. Өглөө нь сэрэхэд 3 морио эмээллээд тавьчихсан байсан. Эхлээд В.Байндаа нь дэлийг нь засаад бид 3 буцаж байхад өөдөөс нэг морьтой хүн ирсэн. Тэр хүн Ч.Байндааг харсан уу гэхээр нь яах гэж байгаа юм гэхэд аав Ч.Байндаа ахтай наймаа хийнэ гэж байсан. Тэгээд би унтаад босож ирэхэд нэг мотоцикльтой болсон байсан. Дараа нь В.Батболд ах намайг дагуулан нэг унагатай гүү хөтлөөд налайх орсон” гэжээ. Батболд ахыг дагаж явсандаа маш их гэмшиж байна.Хулгай хийх зорилгогүй байсан.Хэргийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Наранбаатар мэдүүлэхдээ: “...Манай адуу Гачууртын ордын харуул хяналттай хашаанд байдаг. Доошоогоо гэр лүү тууж аваачихад л шөнөдөө тэр хашаа руугаа гүйчихдэг байсан юм. Тухайн үед Түнхэлийн наадам дөхсөн байсан. Би адуугаа хашаандаа байгаа гэж бодсон. Тэгээд цагдаа нартай цуг Налайх ороод адуугаа олж ирсэн. Өглөө нь цагдаа нартай очиход манай адууг Ч.Байндаа гэгчийн гадаа бөөгнүүлсэн байсан. Эдний явсан зам нь их хэцүү нууц маягтай байсан. Би буцаж адуугаа авчирхад их хэцүү байсан. Энэ хүн жаахан хүүхэд дагуулаад хулгайн хэрэгт уруу татсан нь онцгүй л юм. Би бол адуугаа бүрэн бүтэн олж авсан учраас гомдол алга. Тэр адуугаа хайхад гаргасан 100.000 төгрөгөө би нэхээд яахав дээ. Эд нар өгч чадахгүй байх” гэжээ.

 

201618020145 тоот эрүүгийн хэрэг:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Батаа мэдүүлэхдээ:    “... манай малчин болох Баасандоржийн унаж байсан миний эзэмшлийн зөв талын гуян дээрээ сартай чандмань тамгатай, буруу талынхаа хаан дээр чандмань тамгатай, 6 настай, засмал дэлтэй хар зүсмийн морь хулгайд алдагдагдсан юм. Тэгсэн хулгайд алдагдсанаас хойш 1 сар гаруйн дараа Зүүнхараагийн цагдаагийн хэлтсээс морио ирж ав, олсон гэхээр нь малчнаа явуулж авахуулсан. ...яг хэзээ алдсаныг нь мэдэхгүй байна. Манай малчин эхлээд алга болчихоор нь хайгаад олоогүй юм шиг байна лээ. ...би морио тамга тэмдэг,биеийнх нь ерөнхий байдал, зүсээр нь шууд танина. ... морио эргүүлж авсан болохоор надад ямар нэгэн гомдол,санал алга. Уг хэргийг миний оролцоогүйгээр шийдэж өгөхийг хүсэж байна”   гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-43-р хуудас/

Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Наранбаатар мэдүүлэхдээ: “... Манай унаган нэмэх туухай /+/ тамгатай хээр азаргатай, 5 унагатай гүүтэй нийт 18 тооны адуу Гацууртын алтны уурхайн аманд зусдаг юм. Гацууртын алтны уурхайн амнаас огт гардаггүй адуу 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө алга болсон тул хулгайд алдагдлаа гэж бодоод цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм. ...би хулгайд алдсан 18 тооны адуугаа Цагдаагийн алба хаагч нартай явж олж авсан...адуугаа хайж цагдаа нартай явахад 100.000 төгрөгний түлш хийсэн энэ мөнгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг   /ХХ-ийн 35-р хуудас/

          Мөрдөн байцаалтанд гэрч С.Баасандорж мэдүүлэхдээ: “... 2016 оны 06 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 00 цагийн үед байх хар морио хашааны ар талд аргамжиж хонуулсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 06 дунаар сарын 23-ны өглөө 05 цагийн үед босоод морио үзтэл аргамжсан морь байхгүй, аргамжааг нь эвхэж тавиад аваад явсан байсан. Тэгээд би Идэрээ ахтай цуг хайгаад явсан сураг байдаггүй, Батсүмбэр сумын цагдаад тэмдэглүүлээд орхисон байсан, тэгсэн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Батсүмбэр сумын хэсгийн төлөөлөгч миний утасруу залгаад им тамгыг нь асуусан, тэгээд Зүүнхараа луу очоод үзээдэх гэсэн. Би Зүүнхараад ирээд үзтэл ...алдагдсан хар морь мөн байна. ...адуугаа би өөрөө таньж байна зөв талын гуяндаа 3 нүдэн чандмань тамгатай, гэдэсний голоор цагаан олоортой байсныг би таньлаа. Уг 1 тооны хар морь нь Чулууны Батаа гэх манай захирлын морь юм. ...2015 оны 09 дүгээр сард Пунцагийн Уугаа гэх хүнээс худалдаж авч өгсөн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 63-р хуудас/

Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Даянбуу мэдүүлэхдээ: “... 2016 оны 07 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн үед би адуугаа татаж бүртгэхээр хойшоо намгийн тийшээ очтол манай адуу ногооны талбайн баруун талд бэлчиж байсан, бүртгэтэл 1 тооны хээр зүсмийн 6 настай хавчиг адуугаа алдсан байна,...миний бодлоор 2016 оны 07 дугаар сарын 04-нөөс 2016 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө алга болсон болов уу гэж бодоод байгаа. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр цагдаагаас өөрийн хээр зүсмийн 6 насны хавчиг 1 тооны адуугаа хүлээн авсан. Адууны дэлийг би хавар авсан, тэгсэн хүлээн авахад дэлийг шинэ засмал шөвгөн хөхөлтэй болгосон байсан, зөв талын гуяндаа нуман тамгатай байсан хэвээрээ өөрчлөгдөөгүй байсан. ...би адуугаа хүлээн авсан, одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /ХХ-ийн 38-39-р хуудас/

Мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагч Ч.Байндаа мэдүүлэхдээ: “...В.Батболд нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны үүрээр 04:30 цагт нэг бандийн хамт адуу тууж ирсэн. Хаа хүрч явна гэсэн чинь Налайх орох гээд явж байна, хүнд аваачиж зарна, Зүүнхараад гэр орон барих гэж байгаа, хэдэн төгрөгний хэрэг байна, мотоцикль аваад буцмаар байна гэхээр нь нутгийн сарлаг Дамдинсүрэн гэх хүнээс мотоциклоо зарах юм уу гэсэн чинь зарна гээд Батболдоос хээр гүү, сартай хүрэн даагаар мотоцикль солисон. ...2016 оны 07 дугаар сарын 07-ны орой хамт ирсэн бандиа дагуулаад тууж ирсэн адуунаасаа хар морио унаад хээр азарга, халиун гүүг унагатай нь барьж авч хөтлөөд Тулга гэж хүнээс хээр мориор сольж авсан бор морио хамт явсан хүүхэддээ унуулаад Налайх явна гээд байсан. ...Батболд 5 унагатай гүү, 3 байдас, 1 даагатай гүү, сөнгө 2 даага, хээр азаргатай нийт 18 тооны адуу тууж ирсэн” гэх мэдүүлэг      /ХХ-ийн 46-р хуудас/

Мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагч  Э.Цог-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2016 оны 06 дугаар сарын сүүлээр байхаа хоног хугацааг нь сайн санахгүй байна. ...Батболд ахын гэрт нь яваад очтол хашаанаас нь нэг хар морь уяатай байсан, В.Батболд ах тэр хар морийг усалчих гэхээр нь би хашаан дотор усалчихаад явсан. ... 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Одончимэг эгчийн гэрт байж байтал В.Батболд ах ирээд оройхон явна шүү утасаа асаалттай байлгаарай гэсэн, тэгэхээр нь би гэртээ очоод цайгаа уучихаад байж байтал тус өдрийн 19-20 цагийн үед байхаа миний 85255199 дугаар луу 95-тай дугаараас залгаад ахын дүү Одончимэгийн гэрт хүрээд ир явъя гэхээр нь Одончимэг эгчийн гэрт яваад очтол Батболд ах хонгор болон 2016 оны 06 дугаар сард авч ирсэн хар морио эмээллэчихсэн байж байсан. Тэгээд бид 2 мориндоо суугаад урагшаа Хараа голын тийшээ явсан В.Батболд ах энд аргамжаатай морь байгаа тэрийг авна гээд очсон. Хараа голын урд талд Намгийн тэнд хээр зүсмийн 1 тооны морийг аргамжсан байсныг Батболд ах эмээллэж хонгор морио гэрийнхээ урдхан талд чөдөрлөөд үлдээсэн. Тэгээд бид 2 Мандал сумаас гараад Ажнайн даваа руу очоод тэндээ модон дунд хоносон. Маргааш өглөө нь буюу 2016 оны 07 дугаар сарын 05-ны өглөө Ажнайн даваа уруудаад В.Батболд ах энүүхэнд ахынх нь адуу байгаа гээд Түнхэлийн алтны ам гэх газар очсон. Тэгсэн нэг ах В.Батболд бид хоёрын Налайх дүүрэгрүү туусан адууг тууж ирээд орхичихоод явсан. Батболд ах нэг уулын ам руу зааснаа ахынх нь адуу тэнд байгаа, хоёулаа тийшээ явна гээд модон дотор амарч байгаад доошоо голд нүүр гараа угаахаар очиход хээр азаргатай адуунууд голын хажууд байж байсан, тэгтэл Батболд ах өө энэ миний адуу мөн байна ш дээ гээд хээр азаргатай адуунуудыг бэлчээр дээрээс мод руу тууж оруулаад уулаараа тууж явж байгаад Төв аймгийн Батсүмбэр сумын урдаас орж ирээд...Улиастайн голоор яваад үүрээр Байндаа гэж айлд очсон. Байндаа гэх хүн босч ирээд бид хоёрт хоол, цай хийж өгсөн...өглөө нь Байндаа гэх хүн бид хоёрыг сэрээсэн, тэгээл гарсан чинь 3 морь эмээллэсэн байсан, Байндаа гэх хүн Батболд ах бид хоёрыг дагуулаад өвөлжөө рүү явсан. Тэгсэн Батболд ах бид хоёрын гадаа үлдээсэн адуунуудыг өвөлжөөнд хашсан байсан. Адуунуудыг Байндаа гэх хүн нь тамгалчихъя барьж бай гээд нэг тамга гаргаж ирсэнээ заза болъё гээд нэг адууг нь хайчин тамгаар тамгалаад , хайч гаргаж ирээд унага, дааганаас бусад 1-2 тооны адуу үлдээгээд үлдсэн адуунуудын дэлийг Байндаа гэх хүн нь зассан. ... Тэгээд Батболд ах бид хоёр Налайх дүүрэг рүү явах болоод би хар морь унаад Батболд ах бор морь унаад Налайхт шөнийн нэг цагт очсон. Тэнд Бухандай гэх Батболд ахын найзынд ороод намайг энд хоночих гэсэн. Өглөө нь сэрсэн чинь хашаанд байсан бор морь , халиун гүү зэрэг 2 тооны адуу байхгүй байсан. Асуухад Батболд ахыг өглөө эрт ирээд аваад явсан гэж байсан”  гэх мэдүүлэг /ХХ-ийн 111-р хуудас/

     Мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагч В.Батболд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 07 дугаар сарын 06-нд Сэлэнгэ аймгаас танил дүү Цогоо “хэдэн адуу зарж борлуулаад өгөөч” гэж гуйсаны дагуу бор морь, хар морь унан бид хоёр гарсан. Тэгээд Зүүнхараагаас урагш байдаг Түнхэл гэх газраас 13 гаруй тооны азарга адуу тууж танил Байндаа гэх ахынд тавьсан. ...тэгээд бид хоёр тэр адуунуудаас хээр зүсмийн азарга , халиун гүү, хээр унагыг авч яваад Налайхын мал нядалгааны газар нэг хүнд хээр азаргаа 350.000 төгрөгөөр зарсан. Харин халиун гүүг унагатай нь Гордон орчим танихгүй айлд түр тавьсан. Тэгээд Байндаа дээр очиж адууны мөнгөө авах гэж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-р хуудас/

     Мөрдөн байцаалтанд гэрч Б.Сугармөнх мэдүүлэхдээ: “... би 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хөдөө ирж хоноод өглөө босоход В.Батболд гэх залуу нэг хүүхэдтэй цуг ирсэн байсан. Өдөр нь уг хоёр хүн хэдэн адуу гэрийн гадаа туугаад ирчихсэн байсан. ...2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр уг хоёр хүн бид нарын өдрийн хийсэн хоолноос идээд оройхон хоёулаа морь унаад баруун тийшээ явж байсан. Маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр цагдаа нар ирчихсэн манайд ирсэн 2 хүний тууж ирсэн адуунуудыг үзээд байсан. Батболдын хувьд Байндаа ахыг таньдаг юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /ХХ-ийн 49-р хуудас/

   Мөрдөн байцаалтанд гэрч А.Батмөнх мэдүүлэхдээ: “... Би Налайх дүүргийн мал нядалгааны газарт мал, махны ченж хийгээд 10 дахь жилдээ ажиллаж байна.   2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн орчим нядалгааны газар байж байхад Налайх дүүрэгт оршин суудаг Бухандай гэх залуу үл таних нэг залуугийн хамт бойн дээр бор морь , хээр азарга хоёрыг нэг нэгээр нь уначихсан хар морь хөтөлчихсөн ирээд миний хүнээс худалдаж авсан эмнэг хязаалан хар зүсмийн үрээг хараад энэ үрээний эзэн хаана байна гэхээр нь би байна гэсэн чинь Бухандай гэх залуу хамт яваа залуугаа заагаад энэ залуу хар мориор үрээгээ солих уу гэж байна гэхээр нь хар морь чинь туранхай юм байна ийм адуугаар солихгүй гэсэн чинь тэгвэл хар морь, хээр азарга хоёр өгье та хэдэн төгрөгний зөрүү өгөх юм бэ гэхээр нь 350.000 төгрөг өгье наад хоёр адууны чинь бичиг баримт хаана байгаа юм бэ гэж асуухад Бухандай нь бичиг баримт байхгүй, манай энэ найзын өөрийнх нь адуу, найдвартай асуудал гаргахгүй гэхээр нь би хар үрээн дээрээ 350.000 төгрөг өгөөд хар морь, хээр азарга хоёрыг нь худалдаж авсан. Ингээд би гэртээ хариад байж байтал 18 цагийн орчим манай малын эмч Золжаргал над руу утсаар яриад өдөр худалдаж авсан 2 адууныхаа учрыг ол, цагдаа нар ирчихсэн таныг дуудаж байна би очсон ...цагдаа нар хээр азарга, хар морь хоёрыг аваад явсан.  ...хар үрээгээ буцаагаад авчихсан, 350.000 төгрөгний зөрүү өгсөн үүнээс 261250 төгрөг хүлээн авсан. Үлдэгдэл мөнгийг нэхэмжлэхгүй, ...ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /ХХ-ийн 55-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Баттулга мэдүүлэхдээ:”...2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нутгийн дүү Байндаа мотоцикльтой хүнтэй ирээд та бор морио зарах хэвээрээ юу энэ залуу адуу тууж яваад морь нь суучихаад байна нэг мориор бор морио солих уу гэхээр нь ...за тэгвэл тэгье гээд бор морио уг танихгүй залуугийн хээр мориор солиод наймаа хийсэн юм. Тэгтэл уг хээр морь нь хулгайн адуу байсан байна. Би хээр морио буцааж өгөөд бор морио авлаа ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...”/ХХ-ийн 51-52-р хуудас/

 Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /ХХ-ийн 32-р хуудас/,                     Эд зүйлийн үнэлгээ тогтоосон актууд /ХХ-ийн 73 ,75, 77-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / ХХ-ийн 4-8-р хуудас/, 95350743 дугаарын 2016.07.01-ээс 2016.07.10-ны хооронд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /ХХ-ийн 22-26-р хуудас/,            

           1 тооны адууг С.Баасандоржид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 30-31-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэрэг гарах үед хийж бэхжүүлсэн гэх СД /ХХ-ийн 32-33-р хуудас/

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: В.Батболдын  иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 120 дугаар хуудас/, 2016 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 124 дугаар хуудас/, Э.Цог-Эрдэнэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа Хүүхдийн Ордоноос сэтгэл зүйн болон гэр бүлийн нөхцөл байдлын талаархи байдалд гаргасан дүгнэлт /ХХ-ийн 129/, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 149 дугаар хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /ХХ-ийн 143 дугаар хуудас/, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 144 дүгээр хуудас/,Сурагчийн хувийн хэрэг /ХХ-ийн 145-149/, Ч.Байндаагийн төрсний гэрчилгээний хуулбар /ХХ-ийн 155 дугаар хуудас/, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 160 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Яллагдагч В.Батболд нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Сөгнөгөрийн голын урд талд оршин суух иргэн С.Баасандоржийн гэрийн гадаа аргамжаатай байсан  иргэн Ч.Батаагийн хар зүсмийн 6 настай морийг хулгайлан авч 1.000.000 төгрөгний хохирол учруулсан,

 

2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-нд

шилжих шөнө давтан үйлдлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгон, Хараа голын хажуу Намаг гэх газраас иргэн Д.Даянбуугийн хээр зүсмийн 6 настай хавчиг морийг хулгайлан авч 800.000 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг насанд хүрээгүй яллагдагч Э.Цог-Эрдэнэтэй бүлэглэн хулгайлж 11.900.000 төгрөгний хохирол учруулсан давтан гэмт хэрэг үйлдсэн,

              Насанд хүрээгүй яллагдагч Э.Цог-Эрдэнийг 2016 оны 07 дугаар сарын 05-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан,

              Насанд хүрээгүй яллагдагч Э.Цог-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр, Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг яллагдагч В.Батболдтой бүлэглэн хулгайлж 11.900.000 төгрөгний хохирол учруулсан,

               Яллагдагч Ч.Байндаа нь яллагдагч В.Батболд, насанд хүрээгүй яллагдагч Э.Цог-Эрдэнэ нарыг бүлэглэн бусдын 18 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч В.Батболд нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-нд шилжих  шөнө Төв  аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Сөгнөгөрийн голын урд талд оршин суух  иргэн С.Баасандоржийн  гэрийн гадаа аргамжаатай байсан иргэн Ч.Батаагийн хар зүсмийн 6 настай хавчиг хулгайлан авч  1.000.000 төгрөгний хохирол учруулсан, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-нд шилжих шөнө давтан үйлдлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгон, Хараа голын хажуу Намаг гэх газраас иргэн Д.Даянбуугийн хээр зүсмийн 6 настай хавчиг морийг хулгайлан авч 800.000 төгрөгний хохирол учруулсан, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр Алтны ам гэх газраас иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг насан шүүгдэгч Э.Цог-Эрдэнэтэй бүлэглэн хулгайлж 11.900.000 төгрөгний хохирол учруулсан, Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнийг иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ч.Байндаа нь шүүгдэгч В.Батболд, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нарыг бүлэглэн бусдын 18 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нарт прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, тус бүрт нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Байндаа нь шүүгдэгч В.Батболд, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нарын бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулахсан болохыг мэдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Цог-Эрдэнэ нь В.Батболдтой бүлэглэн иргэн А.Наранбаатарын хээр азаргатай 18 тооны адууг хулгайлж 11.900.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх боловч анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, насанд хүрээгүй зэргийг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулгүй байх нь зохистой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.Цог-Эрдэнэд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч В.Батболдод ял оногдуулахдаа хуульд заасан баривчлах ялыг оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч А.Наранбаатар нь шүүх хуралдаан дээр хулгайд алдсан 18 тооны адуугаа авч хохирол бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, адуугаа эрж хайхад зарцуулсан 100000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан бугуйл 1 ширхэг, ногт 1 ширхэг, хазаар 3 ширхэг, эмээл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох, шүүгдэгч нарын  цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,  мөн шүүгдэгч нарын хувийн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйг тус тус дурьдах нь, зүйтэй гэж үзлээ.

                 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:   

  

              . Шүүгдэгч Боржигон овогт Валкагийн Батболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Эрдэнэцэцэгийн Цог-Эрдэнийг хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн, Боржигон овогт Чумуугийн Байндааг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Валькагийн Батболдыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар шүүгдэгч Чумуугийн Байндааг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан В.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ялд, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч В.Батболдод оногдуулсан 6 сарын баривчлах ял, Ч.Байндаад оногдуулсан 1 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

 

            5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Цог-Эрдэнийг түүний төрсөн эх Н.Эрдэнэцэцэгийн хяналтанд байлгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар В.Батболдын цагдан хоригдсон 115 хоног, Ч.Байндаагийн цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эмээл 1 ширхэг, бугуйл 1 ширхэг, ногт 1 ширхэг, хазаар 3 ширхэг зэргийг улсын орлогод оруулсугай.

 

            8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг дурдсугай.

 

           9. В.Батболд, Ч.Байндаа нарын эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

          10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

            11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ.