Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/231

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0211/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Р-ийн Бөд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000222 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Р-ийн Б /РД: .......... /, .......  оны .....  дугаар сарын ... -ний өдөр ...... аймгийн ........ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .... , ............-ийн хамт ........  аймгийн ..........  сумын ......... багийн хөдөө тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй. 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Р.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагийн үед Дархан-Уул аймгийн ..........  сумын ......  дугаар баг “........ ” гэх газраас иргэн Н.У-ийн 3 тооны хонийг хулгайлж 650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ: ...Би хөдөө мал малладаг. 1000 гаран малтай. Би хүнээс авсан малаа буцаагаад өгсөн. Нэг нь өөрөө сүрэг рүүгээ очсон. Миний буруу. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй. гэх мэдүүлэг

                                                                                                                                                  

Эрүүгийн 2218000000222 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.У-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, гэрч Ж.Д-ны мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/, гэрч М.Б-Э-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/, гэрч Ц.Н-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/, мал амьтан хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 57, 58 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /14, 15-17 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-8 дахь тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12, 13 дахь тал/, шинжээчийн дүгнэлтүүд /хавтаст хэргийн 40-41, 47-48 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Р.Б-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Р.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагийн үед Дархан-Уул аймгийн ............  сумын .........  дугаар баг “........... ” гэх газраас иргэн Н.У-ийн 3 тооны хонийг хулгайлж 650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч Н.У-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн ...........  сумын ...... дугаар баг “.......... ” гэх газар хонио хариулж байгаад 16 цагийн үед гэр лүүгээ явчхаад буцаж 17 цаг 30 минутын үед ирэхэд манай нэг хонины хөлнөөс уяагаар чирэгдчихсэн байдалтай сүрэг дунд явж байсан. Тэгэхээр нь сэжигтэй санагдаад гайхаад хонио шүүж үзэхэд 2 тооны хонь алга болсон байсан. Тэгээд маш их хайсан боловч олоогүй. Миний алдсан хоёр тооны хонь хоёулаа хар халзан зүстэй, зүүн чихэндээ шар ээмэгтэй, хязаалан буюу 3 настай эр хонинууд байсан. Уг шар ээмэг нь дугаартай байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4, 5-8 дахь тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11, 12 дахь тал/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14, 15-17 дахь тал/,

 

Гэрч Ж.Д-ны мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: ...Өчигдөр 20-21 цагийн үед Б манайд ирээд адуугаа өгч байгаач юманд яваад ирье гэхээр нь адуундаа өвс өгчихсөн байсан болохоор зөвшөөрөөгүй. Тэгээд гэртээ байж байгаад унтаад өгсөн. Өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн адуугаа ..........  сумын .........  дугаар баг ...........-аас .......  сум руу явах замд уулан дээрээс очиж авсан. Тухайн үед Б намайг зөвөшөөрөөгүй болохоор унаад явчихсан юм байна лээ. Бид нар бараг хамаатан садан шиг байдаг болохоор нэгнийхээ адуу малыг хамаагүй унаад явдаг. Миний адуу сартай хүрэн зүсмийн есийн тоон тамгатай. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

Гэрч М.Б-Э-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад ........ сумын ......  дугаар баг “........... ”  гэх газарт үхрээ хайж яваад Б-тэй таарсан. Тэр үед Б надад хандан Би 4 тооны хонь зохицуулчихлаа. Та авах уу гэж хэлэхэд нь миний бие Өөрөө мэдэхгүй юу. Одоо зарчиж болдоггүй юм уу гэхэд надад Одоо хэрэггүй ээ. Би орой танд аваачиж өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би За за гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад Б рүү залгаад Хонио зарах юм уу гэж асуухад Тиймээ зарна. Орой аваачаад өгье гэж хэлсэн. Тэгээд над руу ахиж залгаагүй. Би ч унтаад өгсөн. Б надад 1 хонийг 180,000 төгрөгөөр худалдаад авчих гэж хэлсэн. Б надад хэлэхдээ Мөнгөний хэрэг гараад байна. Машины хаалгаа мөргүүлчихсэн. Янзлах хэрэгтэй байна. гэж хэлж байсан.гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: ...Би Дархан-Уул аймгийн ....... сумын......  дугаар баг .........  гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эхнэр У-ийн хамт хонио хариулж байгаад горхи бараадуулаад 16 цагийн үед гэр лүүгээ очиж ойр зуурын ажил хийж байгаад 17 цаг 30 минутын үед буцаад хонин дээрээ ирэхэд манай бор  нүдэн зүсмийн хонины хөлнөөс уяа чирэгдсэн байдалтай сүрэг дунд явж байхаар нь гайхаад хонио шүүж үзэхэд 2 тооны эр хонь алга болсон байсан. Эхнэрийнхээ хамт тэр хавиар зөндөө хайсан боловч олоогүй. Хэрэв хонийг чоно идсэн бол сэг зэм үлддэг учиртай. Ямар ч ул мөргүй хоёр хонь алга болсон байсан. Тэгээд хулгайд алдсан байна гэдгээ мэдээд манай эхнэр цагдаад хандсан. Тухайн үед буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хонио горхи эргүүлчхээд гэр лүүгээ буцах үед Б хажууханд хонио хариулаад явж байсан. Тэгээд эхнэр бид хоёр шөнөжин  хонио хайж яваад 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 01 цагийн үед Б-тэй тааралдаж Манай хониыг харсан уу гэж асуухад Хараагүй, мэдэхгүй гэж хэлээд гэр лүүгээ орсон.гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

Гэрч Ц.Н-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: ...Миний бие нөхөр болон хүү Б-ийн хамт .......... сумын .......  дугаар баг ...........  гэх газар мал маллан амьдардаг. 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бусдыг малыг хулгайлсан гээд хүү маань цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр малаа хариулаад явж байтал Б буюу Б-Э гэх залуу над дээр ирээд Танай хүү Б портер машиныхаа хаалгыг эвдэлчихсэн юм билээ. Тэгээд надаас та хонь авах уу гэж асуусан. Намайг авъя гэхэд орой аваачаад өгье гэсэн. Тэгээд орой над дээр авчирч ирье гэж байгаад ирээгүй. Та машиных нь хаалга эвдэрснийг мэдсэн үү гэж хэлсэн. Миний хүү машиныхаа хаалгыг эвдэлчхээд ээж, ааваасаа айгаад хэлж чадахгүй У, Б-т нарын хонийг хулгайлж зараад олсон мөнгөөрөө машиныхаа хаалгыг янзлуулах гэж байсан гэж л ойлгож байна. Миний хүү Б 2020 онд цэргээс ирчхээд бусдын эзэмшлийн 3 тооны даагыг хэлэлгүйгээр авч явж байгаад баригдаад эзэнд нь буцаагаад өгч байсан удаатай. Бусдаар ямар нэгэн хулгай хиж байгаагүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

 

Гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: ... .......сумын 2021 оны эцсийн мал тооллогын үеэр Р.Б нь 200 тооны хонь, ямаа тоолуулсан. Харин Н.У, Б нар нь 526 тооны хонь, үхэр тоолуулсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/20 дугаартай ...иргэн Н.У-ийн эзэмшлийн хар халзан зүсмийн хязаалан насны эр хонь 2 толгой хонь алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлтийг хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх 2 тооны хонины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 500,000 /Таван зуун мянга/ төгрөг байна. гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 40, 41 дэх тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/35 дугаартай ...иргэн Н.У-ийн эзэмшлийн 2 тооны хонь алдагдсан гэх хэрэгт хонь 1 толгой, морь 1 толгой, модон эмээл /хуучин/ 1 ш, суран хазаар 1 ш зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 1170000 /нэг сая нэг зуун далан мянга/ төгрөг байна. гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 47, 48 дахь тал/,

 

Мал амьтныг хураан авсан тухай ...хар халзан зүсмийн зүүн чихэн дээрээ шар ээмэгтэй, хязаалан буюу 3 настай 2 тооныг хонийг хураан авав. ...хураалгасан Р.Б гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 56 дахь тал/,

 

Мал амьтныг хүлээлгэн өгсөн тухай ...хар халзан зүсмийн зүүн чихэн дээрээ шар хуванцар 2 тооныг хонийг 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 17 цагт хүлээлгэн өгөв. ...хүлээн авсан: хохирогч Н.У гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 57 дахь тал/,

 

Хаан банк дахь Р.Б-ийн эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 60-2 дахь тал/,

 

Р.Б-ийн яллагдагчаар 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: ...Би Дархан-Уул аймгийн ............. сумын ....... дугаар баг .......... гэх газар гэр бүлийн хамт мал маллан амьдардаг. Б болон эхнэр У нар нь манай хонин дундаас хонь хулгайлсан байх магадлалтай хүмүүс гэж бодож явдаг байсан юм. Тэгээд тэдний хонийг харах хүн ойр хавьд нь байгаагүй болохоор жижигхэн горхиор гарах үед нь хар халзан зүсмийн 2 хонь, бор нүдэн зүсмийн 1 хонийг хулгайлж аваад хажуугийн модон дунд хөлийг нь уяагаар уяад үлдээчихсэн. Тэгээд орой нь нөгөө модон дунд уясан 3 хонио авах гээд очтол нэг нь алга болчихсон байсан. Тэгэхээр нь авсан хоёр хонио ........... сум руу явганаар тууж явах хэцүү байсан болохоор хэсэг тууж байгаад тэр газартаа үлдээгээд маргааш өглөө ирьж авъя гэж бодоод хонио үлдээгээд гэртээ очиж унтаад өглөө нь морьтойгоо нөгөө үлдээсэн хоёр хонио очиж аваад туугаад уул руу гарах гэж байтал цагдаагийн алба хаагчид ирсэн. Би хулгайлсан хоёр хонио цааш нь зарж амжаагүй баригдсан. Эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргин 73 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Р.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн ......... сумын ..... дугаар баг, ...............  гэх газраас Н.У-ийн хар халзан зүсмийн зүүн чихэн дээрээ шар эмтэй хязаалан насны 3 тооны бог малыг хулгайлж 650,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.гэв.

 

Шүүгдэгч Р.Б нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Р.Б-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын малыг хулгайлсан үйлдлийг гэмт хэрэгт тоооцож, мал гэдэгт “хонь”-ийг хамааруулж, “олон тооны мал” гэж найман бог, хоср бод, түүнээс дээш малыг ойлгохоор хуульчилжээ. Шүүгдэгч Р.Б-ийн 3 тооны хонь хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Р.Б-ийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч нь Н.У нь хулгайд алдсан хонио буцаан хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах  төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Р.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Р.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагаа хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Р.Б нь урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Шүүхээс шүүгдэгч Р.Б-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Р.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Р-ийн Б-ийг бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Р.Б-ийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Р.Б тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР